The European Huns

March 29, 2017 | Author: Borbala Obrusanszky | Category: N/A
Share Embed Donate


Short Description

History of Late Huns in Easter Europe (Mongolian language)...

Description

ХОЖУУ ХҮННҮГИЙН ТҮҮХИЙН ХЭДЭН АСУУДАЛД Б.Обрущанский Европын хүннүгийн түүхэн дэх маргаантай асуудлын нэг нь Аттила хаан нас барснаас хойш өрнөсөн түүхэн үйл явдал болно. Тэр үеийн түүхийн эх сурвалж болон хожмын судалгааны бүтээлд тухайн асуудлыг олон янзаар тусгаж бичсэн байдаг ч уг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь хараахан үгүй. Тиймээс бидний зүгээс уг асуудлыг дахин нягтлах зорилгоор эл жижиг өгүүллийг толилуулж байна. Европын хүннүгийн түүхэнд ач холбогдолтой хоѐр чухал газар байдаг нь Карпатын баруун бэлийн тохой (одоогийн Унгар ба Трансильван), Кавказын умард бэлийн нутаг бөгөөд хоѐуланд нь Аттилагийн Хүннү улсын төв байрлаж байсан юм. Карпатын баруун бэлийн тохой нь 420-иод оноос хойш Аттилагийн байгуулсан хаант улсын төв болсон бол Европын хүннү нарын түрүүчийн улс төрийн төв нутаг Кавказ нь энэ үеэс хаант улсын зүүнгарын гол төв нутаг болжээ. Харин 453 оноос хойш Аттилагийн өвийн төлөө ширүүн тэмцэл өрнөснөөр Карпат буюу Унгар нь хэдэн хэсэгт хуваагдсан билээ. Карпатын Хүннү нар 453 оноос хойш Недао хэмээх газар, 453 оны орчим хүннү аймгууд, гот-гепидийн эвсэлд ялагдсанаар урьд тэдний эзэлж байсан нутаг дэвсгэрийн дийлэнхийг шинэ эвсэл дангаар эрхшээх болсон гэж сурвалжид дурддаг. Түүнчлэн Аттила хааны үр удам өөр хоорондоо хэн нь тэргүүлэхийн төлөө тэмцэлдэж эхэлсэн нь ийнхүү шинээр эзэлсэн газар нутгаа алдахад нөлөөлсөн ба энэхүү тэмцэлд Ирнек, Денгизик хоѐр товойн гарч улмаар хоюул Хар тэнгисийн хөвөө буюу тэр үеийн нэрээр Скиф нутагтаа харьжээ.1 Нэг хэсэг хүннү аймаг Денгизикээр толгойлуулан Добружанд (одоогийн Болгар, Румыний зүүн, далайн эргийн нутагт) 2 суурьшсан бол үлдсэн нь Ирнекээр толгойлуулан Дагестанд голлон суух болжээ. 3Аттилагийн улсын төв байсан нутаг, оршин суугчдын талаар түүх сударт хэсэг бусаг мэдээ баримт үлджээ. Гэхдээ эдгээр мэдээ баримт их төлөв Дунай мөрний баруун эргийн, хуучнаар Ромын эзэнт улсын нутаг болох, Паннониа, Иллириа, Мөзия мужид хамаарах ба харин их төлөв нүүдэлчин аймгууд суурьшиж байсан Дунайн зүүн эргийн бүс нутгийн талаарх мэдээ үйвэр, түүвэр байдалтай ажээ. Гэвч тус нутагт сууж үлдсэн хүннү хийгээд бусад нүүдэлчдийн талаарх, тэдний хожмын түүхийг, археологи, антропологийн судалгаа шинжилгээ, угсаатны зүйн зарим мэдээ баримтаар нөхвөрлөж сэргээж болох юм. Трансильвани, зүүн Унгарын хээр талаар нутаглах овог, аймгуудын талаарх түүхийн чухал сурвалжийн нэг нь остгот аймгийн түүхч Иорданий (Jordanes, Iordanis) бичсэн «Гетика» нэртэй, 551 он хүртэлх дорнод Европт өрнөсөн түүхийг харуулсан он дараалал бөгөөд V зууны түүхийг нэлээд өргөн хэмжээгээр тусгасан байдаг юм. Үүнээс гадна Византи болоод Франк улсын эрдэмтдээс туурвисан VI зууны үеийн хэдэн түүхэн тэмдэглэлд эл үеийн түүхийг товчхон боловч дурдсан зүйл бий. 

Энэ өгүүлэлд ашиглаж буй Jordanes-ий «Getica» буюу «De Origine Actibusque Getarum» (The Origin and Deeds of the Goths) хэмээх сурвалжид Европын гунн нарыг «huni» хэмээн нэрлэжээ. Харин Унгарын эрдэмтэн Б.Обрущанский хүнү хэмээн бичснийг бид Монголын түүх судлалд тогтсон хүннү нэрээр сольсоныг дурдах нь зүйтэй. (Б.Батсүрэн)  Унгарын түүх, домогт Ирнекийг, Чуба хэмээн нэрлэдэг. Чуба (чубан)нь түүний цол хэргэм байсан бололтой. 1 Jordanes, Getica. L-263, 266 (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm#LII) 2 Украйн археологч нар 2010 онд Ялпуг-нуурын хөвөөнд том язгууртан булшыг олж, тэд нар Денгизикийн оршуулгын газар гэсэн. Уг хоѐр газрыг грек ба латин сурвалж Бага-Скифи (Minoris Scythic) гэдэг. Jordanes L. 266. (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm) 3

Хүннүгийн түүхийн талаарх харьцангуй их тэмдэглэл бүхий, Иорданий түүхийг хожмын өрнөдийн судлаачид зөвхөн нэг талаас эшлэж, ашигласаар ирсэн ба харин энэ сурвалжид Аттилагийн дараах хүннүчүүдийн тархац, газар нутгийн талаар ганц нэг мэдээ байдаг. Иорданий зохиолд өгүүлснээр хуучин Аттила хаанд захирагдаж байсан овог, аймаг, тухайлбал, гот, гепид, сармат болон бусад нь хүннү нарын хамтаар Карпатын нурууны эргэн тойронд нутаглан сууж, хуучин Аттилагийн улсын орыг хэн нь залгамжлах, хэн нь тэргүүлэхийн төлөө өөр хоорондоо ширүүн тэмцэлдэж эхэлжээ. Иорданы зохиолд дурдсанаар тэд дан ганц Аттилагийн үлдээсэн эрх мэдлийн төлөө биш бас газар нутгийн төлөө тэмцэлдэж байсан нь сонирхол татахуйц юм. Тухайлбал, Аттила хааны нэр үл мэдэгдэх хүүхдүүд эцгээс нь урвасан гот аймаг руу цэрэг илгээж довтолж байсан бол 1 Денгизик бас хэдэн удаа тэд нартай (готуудтай) зэвсэг зөрүүлжээ. Иймэрхүү тулалдаан их төлөв Паннониа нутагт өрнөж байлаа. Нэг талаас хүннү, нөгөө талаас гот-гепидийн эвслийн хооронд V зууны тавь, жараад онд өрнөсөн ширүүн тэмцлийн талаар бидэнд шинжлэх зүйл байна. Хамгийн гол нь энэ дайн байлдааны дараа хүннүчүүд хаачсан, эсвэл тэд хуучин нутагтаа буцсан эсэх асуудлыг тодруулах нь чухал бөлгөө. Үүний хариултад тэр үеийн сурвалжийн мэдээ бага сага ойлголт өгөх учиртай. Унгарын зарим эрдэмтэд Иорданы сурвалжийг баримталж гот болон гот-гепидийн эвсэлтэй хийсэн хэдэн удаагийн тулалдааны дараа хүннүчүүд ялагдал хүлээсэн гэж үздэг. 2 Харин мөнөөх Иорданы сурвалжийг нарийн үзвэл, Аттила нас барсны дараа, түүний үүсгэн байгуулсан их улсын эзэн ор суух, оройлон манлайлахын төлөө гот, гепид, сармат, хүннү зэрэг хуучин Аттилагийн захиргаанд байсан хүчирхэг аймгууд, 453 оноос хойш удтал тэмцэлдсэн нь, нэг ѐсны Европын Хүннү гүрний дотоодод хямрал, тэмцэл ихээхэн өрнөж байсныг товч боловч тодорхой өгүүлжээ. Аттилагийн дал гаруй хүүхдээс Еллак, Денгизик болон түүнтэй эвссэн нэг хэсэг Аттилагийн удмынхан хүннүчүүдэд захирагдаж байсан Дунай мөрний баруун этгээдийн нутаг Паннониа руу олон удаа цэрэглэжээ. Эндээс нэг зүйл ажиглагдаж байна, юу хэмээвээс хүннүгийн хан хүү нар эвсэж цэргээ Дунай мөрний баруун этгээд рүү илгээж байсан юм бол мөрний зүүн эргийн бүс нутаг, тэд болоод тэдний холбоотон аймгуудын эзэрхийлэлд байх учиртай. Үнэхээр ч Хүннүгийн холбоотон сармат аймгийн Бабай хан, Дунай ба Тиса мөрний хооронд нутаглаж байсан бөгөөд жинхэнэ хүннү болох Денгизикийн мэдэлд Дунайн адгийн Дубружагаас Паннониа хүртэлх нутаг багтаж байв, харин хүннүгийн эсрэг тэмцэлд нөлөө бүхий байр суурьтай гепидуудын улс төрийн ноѐрхлын хүрээ хаагуур байсан нь тодорхой бус үлдэж байна. Энэ талаар хожим хэдэн үг хэлнэ. Гот болон хүннү аймгийн хооронд өрнөсөн тэмцлийг Иордан: “quos tamen ille quamvis cum paucis excepit diuque fatigatos ita prostravit, ut vix pars aliqua hostium remaneret ... [буюу] he sustained their attack, though he had but few supporters, and after harassing them a long time, 3 so utterly overwhelmed them that scarcely any portion of the enemy remained”

гэсэн үгээр түүхэнд тэмдэглэн үлдээсэн ч бидний бодлоор энэ өгүүлбэр, зөвхөн 450-иад оны ялагдлын дараа Паннониагаас нүүж амжаагүй үлдсэн хүннү нарт хамаатай байх. Тэгээд ч готууд эзэмшил нутаг дэвсгэрээ нэг их тэлж амжихгүй байсаар 487 оны үест Умард Италид нүүж очсон билээ. Паннониагийн хүннүчүүд энэ нүүдэлд оролцолгүй

1

Jordanes, Getica. LII-268, 269 (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm#LII) Salamon, Ferencz: Alsó-Pannonia a goth és longobárd megszállás alatt. In: Századok, 1882. I. füzet. 1-17. Wolfram, Herwig. History of the Goths. Translated by Thomas J.Dunlap. University of California Press, Berkeley-Los Angeles-London, 1980 3 Jordanes, Getica. LII-269 (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm#LII) 2

үлдсэн ба тэднийг тус нутагт суусаар байсныг франкчуудын 477 ба 561-52 оны үеийн сурвалж дахь «хунгар» нэр гэрчлэх болов уу.1 Хүннүчүүд Карпатын баруун биеэр нутагласаар байсныг бас өөр мэдээ, баримт гэрчилдэг. Мөн Паннониа нутгаас гадна одоогийн Сербийн нутагт  ч сууж байсан талаар Иорданы зохиолд дурджээ. Түүнд: “Sauromatae vero, quos Sarmatas dicimus, et Cemandri et quidam ex Hunnis partem Illyrici ad Castramartenam urbem sedes sibi datas coluerunt. ... Emnetzur et Ultzindur, consanguinei ejus, in Dacia ripense Uto et Oesco Almoque potiti sunt, multique Hunnorum passim proruentes tunc se in Romaniam dediderunt, e quibus nunc usque Sacromontisi et Fossatisii dicuntur [буюу] But the Sauromatae, whom we call Sarmatians, and the Cemandri and certain of the Huns dwelt in Castra Martis, a city given them in the region of Illyricum. ... Emnetzur and Ultzindur, kinsmen of his, won Utus and Oescus and Almus in Dacia on the bank of the Danube, and many of the Huns, then swarming everywhere, betook themselves into the Roman Empire, and from them the Sacromontisi and the Fossatisii of this day are said to be descended [буюу] Хүннүчүүд болох нь гарцаагүй, савроматууд буюу бидний нэрлэж заншсанаар сарматууд бас цемандри нарын хамтаар Иллирик мужид, тэдэнд өгсөн Цастрамартен (Castramartenam буюу Castra Martis) хотод нутаглаж байна, [мөн] Емнецур, Улциндур болон тэдний төрөл садангууд, Утус, Өскүс ба Алмус нарыг Данубагийн (Дунай мөрний) Дакияд ялсны дараа хүннүчүүд хэсэг бүлгээрээ Ромын эзэнт улсын нутагт нэвтэрч оршин суух болжээ, тэд нараас өнөөдрийн Сакромонтис болон Фоссатис нар үүссэн гэж хэлцдэг.”2

хэмээн өгүүлжээ. Цөөнгүй судлаач тус баримтыг ашиглаж хүннүчүүд бараг бүгдээрээ Карпатаас нүүсэн гэж үздэг ч хүннүгийн гол цөм Дачиа-д мөн зарим хэсэг нь Паннониад байсаар байжээ. Энэ талаар ялангуяа одоо Румыний нутаг дэвсгэрт багтах Трансильванид үлдсэн хүннү нарын тухай XIV зууны, 147 өнгөт зураг бүхий Унгарын сурвалжид дахь түүх, домогт бичигдсэн байдаг.3 Гепидийн асуудал Аттила хаан нас барсны дараах хүннүчүүдийн түүхэнд, тэдэнтэй мөр зэрэгцэж Европ даяар тулалдаж явсан бас хожим хүннүг хүчтэй эсэргүүцэж, тэдэнтэй дайтаж байсан гепид аймгийн үүх түүх, ялангуяа V зуун тавь, жараад оноос хойш тэд хаагуур сууж байсан асуудлыг тодруулах нь чухал нөлөөтэй. Недаогийн (454 оны) тулалдааны дараа гепидууд хүчирхэгжиж улмаар хүннүгийн хуучин харьяаны нутаг дэвсгэрийн дийлэнхийг эзэрхийлэх болсон гэж XIX зууны үеийн зарим түүхч үздэг.4 Орчин үеийн унгар түүхчид бас ийм үзэл баримтлалтай бөгөөд гепидууд хүннүгийн бүх нутгийг эзэгнэх болсон гэж бичсээр байна. 5 Гепидийн ийнхүү хүчирхэгжсэн талаар харин сурвалжийн мэдээ арай өөр зүйлийг өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, хожмын зарим түүхчээс гепид аймгийн олсон амжилт, ололтыг хэтрүүлэн үнэлсэн байдаг тул асуудлыг товч боловч шинээр үзэж харах шаардлага бидний өмнө тулгарч байна. Византийн сурвалж болон Иорданий бичигт тэд нарын нутгийг их төлөв Карпатын өвөрт, Трансильванид сууж байснаар дүрслэн үзүүлдэг. Иордан энэ талаар, ялагчийн хувиар гепидууд хуучин хүннүгийн нутаг дэвсгэр Дачиа (Dacia/Даки) мужийг бүхэлд

Auctuarium Neuburgense, (477 он) Gotifredi Viterbiensis Pantheon, (561/562 он) [In: Király, Péter. A honalapítás vitás eseményei. Nyíregyházi Főiskola Ukrán és Ruszin Tanszéke, Nyíregyháza. 2006. pp. 146-147]  Хуучин Унгарын хаант улсын нутаг, одоо Сербид харьяалагдах Воеводина (Вуйвудина) мужийг хэлж байна.  Алмус нь хожмын унгар ба болгар хаадын нэр болсон тохиолдол бий, зарим түүхэнд Алмусаас Унгарын Арпадын хааны удам үүсч гарсан гэж үздэг. 2 Jordanes, Getica. LII-265, 266 (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm#LII) 3 Képes Krónika. 28. Өнгөт зурагт сурвалжыг 1358 онд эмхэтгээд үүнд унгарын эртний түүхийн хамгийн чухал тохиолдыг цуглуулсан. Képes Krónika. Európa Könyvkiadó, 1986. Budapest. 1

4 5

Bartha, Antal. Magyarország története. Előzmények és magyar őstörténet 1242-ig. (szerk.) 1987. p. 275 Bóna, István. A középkor hajnala. A gepidák és a langobárdok a Kárpát-medencében. Corvina, Budapest, 1974. 55.

эзэгнэснийг дурджээ. 1 Эл мэдээг өрнөдийн ихэнх судлаач бас дэмждэг бөгөөд Даки буюу Трансильванийг гепидууд эзэмшдэг гэж бичдэг нь бараг хэвшмэл үзэгдэл. Түүхчдийн энэ эндүүрэл тэр үеийн газар усны нэрийг зөв ойлгоогүйгээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хоѐр өөр нэрийг сольж хэрэглэснээс ийм алдаатай дүгнэлтэд хүрсэн болов уу. Ромын эзэнт улс м.э. II зууны үед Дунай мөрний хойд этгээдийн даки угсаатныг байлдан эзэлж эзэнт гүрнийхээ бүрэлдэхүүнд оруулсан ба тус нутагт сууж байсан Ромын легионыг 280-аад оны үед шилжүүлэн хөрш зэргэлдээ Иллирикум мужид байрлуулсан юм. Энэ цэргийн байрлах болсон газрыг Дачиа нутгийн нэрээр нэрлэх болжээ.2 Чингэснээр Иллирикумд бас нэг Дачиа бий болсон. Гепидууд хуучин Даки-г биш харин Дунай мөрний өмнөд эргийн Дачиаг эзэлж авсныг Иорданий баримтаар нотолж болно. Тэрээр, одоогийн Сербид байсан Дачиа бол Дунай мөрний дак аймгийн Даки нутагтай огт хамаагүй гэж өгүүлсэн аж. Тиймээс сурвалжийн мэдээг дагаж, Гепидийн вант улсын улс төрийн төвийг одоогийн Сербийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байсан гэж үзэх зөв болов уу. Тэгээд ч Ромын эзэнт улсын хуучин нутаг дэвсгэрийн дийлэнхийг дахин нэгтгэсэн Византийн эзэн хаан Юстиниан VI зуунд, Иллирикумын төлөө чухам гепидуудтай олон дайтсан билээ.3 Дараа нь дорно зүгээс нүүж ирсэн Аварын хаан Баян мөн гепид нартай Иллири мужийн төлөө байлджээ.4 Хэдийгээр гепидууд Аварын хаант улсын бүрэлдэхүүнд багтсан ч хожим, IX зуун хүртэл уул нутагтаа суусаар байжээ.5 Дээр өгүүлснээс үзвэл Карпатын өрнө этгээдийн өвөрт сууж байсан хүннү нар тарж бутран нэг хэсэг Паннониад сууж байсан нь гот аймгийн мэдэлд нөгөө нь өмнөд хэсэг нь Ромын эзэнт улсын хилд нэвтэрч Иллирикум мужийн зарим хотод суурьшсан бол өөр хэсэг нь гепидуудын эрхшээлд орсон байна. Харин одоогийн Унгарын зүүн этгээд, Румыний Трансильваниар нутаглаж байсан хүннүчүүд Ирнекийн удмаар толгойлуулан харьцангуй бие даасаар унгарчуудыг нүүж иртэл уг газар нутаглаж байсан талаар унгарчуудын «секел»-д өгүүлжээ. 6 Эдгээр хүннүчүүд Аттила хааны ордон байсан газраас холгүй оршдог «Будвар» хэмээх уулыг тахин шүтэж, тахилга тайлгын газар болгож, улмаар дундад зууны турш эл уулыг тахихдаа эртний бөөгийн ѐс заншлаар тахиж иржээ.7 Европын хүннү аймгийн Аттилагийн байгуулсан улс гүрэн Баруун Европоос Карпатын нуруу, Украйны тал хээрийг дамжин, Кавказын уулс хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байсан билээ. Кавказ, түүний арын бүс нутгаар төвлөрч байсан Хүннүгийн зүүнгарын аймгуудын талаарх асуудал ч бас маргаантай байдаг. Эндэх хүннүгийн түүхийн хамгийн гол асуудлын нэг нь 463 оны «угурын нүүдэл» болой. Угурын асуудал Нүүдэлчдийн түүхийн судалгааны чиглэлийн зохиолд хожуу хүннү ба угурын талаар олон янз үзэл бодлыг тусгасан санал таамаглал бий. Одоогийн дагестан, азарбайжан 1

Jordanes, Getica. LII-264 (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths/Goths2.htm#LII) Jordanes, Getica. (http://www.harbornet.com/folks/theedrich/Goths); Bolla, 1793 Salamon, 1882. 8-9; Wolfram, Herwig. History of the Goths. Translated by Thomas J. Dunlap. University of California Press, Berkeley-Los Angeles-London, 1980. 89. 4 Авар ба Гепидийн хоорондахь гол тулалдаан Сирмиум (одоогийн Szávaszentdemeter) гэдэг хотын хавьд болж өнгөрчээ. 5 Conversio Bagvarionum et Carantanorum. VI. In: Györffy, György A magyarok elődeiről és a honfoglalásáról. (szerk.) Gondolat, Budapest. 1986. p. 196 6 Képes Krónika. 20. Уг угсаатан нар тэнл үлдээгээд унгарын Арпад хаантай холбоо барьж тэд нартай хамт Аттила хааны улс гүрнийг сэргээсэн юм. Секелээс гадна Унгарын өөр газарт эртний хүннүгий овог Унгарын умар (палуц)ба баруун-өмнө (гөчей)нутагт тасархай үлдээжээ гэгдийг секел үндэстэн Якаб Елек 19-р зууны эцэст баталжээ. Jakab Elek, 1896. 7 Уг тахилгааны талаар: 1533 онд дээр үеийн сурвалжад дагуу бичсэн Чики Секел Сурвалж (Csiki Szekely Kronika, Magyar Ház, Budapest, 2000). Orban Balazs: Szekelyfold leirasa. Pest, 1868. Одоогийн секел угсаатан нар ч Аттила хаантай холбогдох туужийг ярьж байна. Хээрын судалгаа, 2007. 2 3

судлаачдын үзэл бодлоор тус бүс нутагт VIII зууны эх хүртэл тусгаар оршиж байсан хүннү нар бүс нутгийн түүхэнд нөлөөтэй байсан гэжээ. Тэдний талаарх мэдээ баримт, армян, албани, визант, сири зэрэг хэлний дурсгалд үлджээ.1 Аттилагийн улс бутарсны дараа түүний отгон хүү Ирнек Карпатын баруун этгээдийн өврөөс буцаж Кавказ нутагт ирээд хаанаар өргөмжлөгджээ.2 Ирнекийн удмаас зөвхөн унгар бус бас булгар хаадын өвөг дээдэс гарчээ. Дундад зууны үеийн Болгарын (Балканы хойгийн) хаадын угийн бичигт булгар хаадын дээд өвгийг Ирнек гэж бичжээ. 3 Дашрамд өгүүлэхэд Кавказын цаана Дундад Ази, Энэтхэгт мөн Цагаан Хүннүгийн хаант улс 576 он хүртэл оршин тогтнож байсан билээ. Угурын түүхийг судлахдаа эрдэмтэд Прискос реторийн үлдээсэн сурвалжийн мэдээг ашигладаг. Түүнд аварт хөөгдсөн сабирууд 463 оны үест сарагур, угур, унугур аймгийг элдэн хөөж Византийн хилд шахсан талаар дурсдаг. 4 Уг өгүүлбэрээс ургуулан нүүдэлчдийн нүүдлийн шинэ давалгаа болов, угур аймаг түрэг хэлтэн гэх саналыг эрдэмтэд дэвшүүлжээ. Цаашлаад угурыг хятад сурвалж дахь тэлэ аймгийн нэг гэжээ. Заримынх нь бодлоор угурууд 350-иад оноос Казахстанд нутагласаар ирсэн ба 460-аад онд баруун зүг нүүжээ.5 Дээрх онолд хэдэн алдаа гарчээ. Авар 463 он биш 558 оны орчимд Кавказад ирсэн гэдгийг үл анзаарчээ. Бас Прискосын тэмдэглэлд 350 оны үе гэж байдаг ч энэ нь бас алдаатай.6 Түүний үл мэдэгдэх улс гэдэг нь үнэндээ IV зуунд хүннүчүүд Дундад Азийг эзэлснийг хэлсэн бололтой. 7 Манай эриний II зуунаас Дундад-Азийн хионит болон кидарит нар скифийн кушан ба партуа улс гүрэнтэй холбоо барьж тэд нартай удам барьсан, улмаар тэд IV зуунд Дундад Азиас Энэтхэг рүү уулгалах болсныг тэмдэглэжээ.8 Бидний таамаглаж байгаагаар угур нарын аймгууд нь өөр угсаатан бус харин хүннүгийн манлайлалд доор түүний жижиг аймаг байх магадлалтай. Тэднийг захирч байсан их улс, гүрэн задарч бутарсан тул захиргаанд байсан овог, аймгууд бие дааж, өөрсдийн нэрийг хэрэглэх болжээ. Тэгээд ч угур аймаг хүннүтэй нарийн холбоотой байсныг сурвалж бичгүүд гэрчилдэг. Унгарын Балинт Габорын судалгаагаар Прискосын тэмдэглэл дэх угур нь V-VI зууны бусад сурвалжийн хунугур-тай адил гэсэн бол турк судлаач Тури Ёжеф угур нь унугруй, оногур-тай төстэй, тэр нь “хүннүчүүд” утгатай гэжээ. 9 Угур аймаг нь цаашлаад зүүн Европын сурвалжид байнга унгартай холбогддог. Псевдо-Захариас ретурийн, VI -р зууны үед бичсэн тэмдэглэлд: “унгур, угар, сабер, абар, эфталит бол хүннү мөн ...” гэж гардаг.10 Энэ сурвалжаар бол дээрх 

Балканы хойгийн Албани биш Кавказ, Каспийн тэнгисийн эргээр нутаглаж байсан эрт, дундад эртний үеийн томоохон аймаг. Уг асуудлын талаар: L. B. Gmyrya: The Hun Country t The Caspian Gate. Caspian Dagestan during epoch of Great Movement of the Peoples. Dagestan book publishing house, Makhachkala, 1995. Gadjiev, Murtazali S.: Hunok és türkök támadásai és a Szaszanidák erődítési tevékenysége a Kelet-Kaukázusban. In: A hunok öröksége. Hun-Idea Kiadó, 2009. 239-265. 1

2 3

4 5

6

Иорданес V. 37., Képes Krónika. 20. Marácz-Obrusánszky (ed.) A hunok öröksége. Hun-Idea, Budapest. 2009. 476. Болгар хааны уг бичиг Györffy, György A magyarok elődeiről és a honfoglalásáról. (szerk.) Gondolat, Budapest. 1986. p. 53 Czegledy, Karoly: Nomád népek vándorlása Napnyugattól Napkeletre. KCSK Kiskönyvtár, Budapest, 1969. 34. Czegledy, Karoly: Nomád népek vándorlása Napnyugattól Napkeletre. KCSK Kiskönyvtár, Budapest, 1969. 46.

7

Göbl, Robert. Iranish-Hunnische Munzen, 1. Nachtrag. In: Iranica Antiqua XVI, In Memorium Roman Ghirshman (2), Gent, 1981; Tezcan, Mehmet. The Ethnonym Apar in the Turkish Inscriptions of the VIII. Century and Armenian Manuscripts (http://www.transoxiana.org/Eran/Articles/Tezcan/Apar.pdf. p. 6) 8 ZEIMAL, E. V. The Kidarite Kingdom. In: History of Civilisation of Central Asia. The crossroads of civilisation AD 225-750. UNESCO Publishing, 1997. 130. 9

Balint Gábor. A honfoglalás revíziója. Gombos Ferencz Könyvnyomdája, Kolozsvár, 1901. 73. Thury, József: A magyarok eredete, őshazája és vándorlása. Athenaeum, Budapest, 1896. 24.

10

Kmoskо, Mihály: Szír írók a sztyeppe népeiről. Szeged, Magyar Őstörténeti Könyvtár, 2004. 99.

унугур, угур, сабир, авар, эфталитууд нь хүннүтэй ямар нэг байдлаар холбоотой. Теуфилулос Симуката, 582-602 оны хооронд бичсэн зохиолдоо түрэгүүд Дундад Азийн цагаан хүннүг ялсанд, угур угсаатны хоѐр хаан Уар ба Хуни гэж байсан, дараа нь тэд угур нэрийг зүүсэн гэжээ. Энэ мэдээг үндэслэвэл, угурын гол овог хүннү мөн.1 Угурын нүүдэлтэй холбоотой нэмэлт баримт Прискосын зохиолоос өөр сурвалжид байхгүй, харин VI зуунаас хойших сурвалжуудад ганц нэг үг бий. Мөн V зуунд холбогдох археологийн нэмэлт хэрэглэгдэхүүн хангалттай бус тул дээрх хоѐр баримт угурын нүүдлийг болсон гэж гарцаагүй батлах боломжгүй. 2 Угурын нүүдэлтэй холбоотой ганцхан „баримт” X зуунд холбогдох Суда толь бичгийн хуулбарт тэмдэглэсэн Абарисийн үгэнд үлджээ. Сурвалжыг хуулбарлагч нар алдаа хийсэн бололтой. Тэд нар хоѐр тохиодлыг нийлүүлсэн байхаа.3 Хүннү нар Кавказад сууж байсныг гэрчлэх баримт хангалттай, бас судалгаанд өргөн ашиглагдсан. Биет соѐлын дурсгал ч бий. Тухайлбал, Персийн Сасанидийн хаад хүннүгийн уулга довтолгоог зогсоох зорилгоор одоогийн Дагестаны нутаг, Дербентээс Бешбармаг буюу Курсан гала хүртэл үргэлжилсэн цайз, бэхлэлтэй хэрэм барьсны үлдэгдэл байна.4 Кавказын албани нарын бичгийн сурвалж болон армян, перс хэлний дурсгалаас үзвэл эндэх хүннүчүүдийн нийслэл одоогийн Дагестаны Варачан байжээ.5 Сая өгүүлсэн товч, хэдэн баримтаас үзэхүл V зууны дундуурх угурын нүүдэл эргэлзээтэй боловч, тэр үеийн сурвалжууд өөр хэдэн чухал зүйл тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд 453 оноос хойш Крымийн хойгийг эзлэн Керчийг нийслэл хот болгосон ба тус ханлигийг байгуулсан хаадыг византи сурвалжид, Гурдас ба Муагерис хэмээн дурсчээ.6 Унгар, хүннүтэй холбогдох нь 11-р зууны үед анхны христ шашинт Унгар хаадаар хийлгэсэн түүхэн сурвалжад тэд нар хүннү Аттила хаанаас гарсан гэжээ.7 Манай эртний түүхэн уламжлалаас гадна уг үеийн гадаадын баталгаат зохиолууд ч унгар-хүннүгийн харилцааг үзүүлж байна. Эртний сурвалж бичиг болон археологийн олдвороор, хүннү нар м.э. II зуунаас хойш Кавказанд хүрч ирсэн нь баттай бөгөөд хожим IV зууны далаад онд өрнө зүг рүү нутаг дэвсгэрээ тэлж эхэлсэн билээ.8 Энд сууж байхдаа хүннү хаан Азовийн тэнгисийн орчим буюу Меотис балчигт гол төлөв өргөөлж байжээ. Тус нутагт урьд өмнө бас скифийн хаад өргөөлж байсан бол хожмын хүннү улсын төв тэнд байруулаад, тэд нарын залгамжлагч буюу унгарчуудын эртний түүхэн сурвалж бүхэнд энэ газрыг бас дурсдаг.9 1

Moravcsik, Gyula: Muagerisz király. In: Magyar Nyelv XXIII. 1927. 258-271.

2

С. Боталовын 2008 оны илтгэлтын дагуу.

3

Gyorffy, 1986. 53.

4

Гаджиев, 2009, 239-253.

5

DASXURANCI, Movses: The history of the Caucasian Albanians. Translated by C.J.F. Dowsett, 1961. Oxford University Press, London, New York. 6 7

Гаджиев, 2009. 241. Унгарчуудын бүх сурвалжад хүннүгийн уг гарвалыг уншигдаж болно. Анхны сурвалж нь 11-р зууны үед үүсгэжээ.

8

Moravcsik, Gyula: Byzantinoturcica I-II. die Byzantinischen quellen der Geschichte Der Türkvölker. Pázmány Péter Tudományegyetemi Görög Filozófiai Intézet, Budapest, 1942. 9

Prokopius History of the Wars. The Persian war Books I-II. Translated by: H. B. Dewing. Cosimo Classic, New York, 2007. I. X. 6, Jordanes V. 37, Anonymus, Gesta Hungarorum, 1-5. In: Györffy, 1986. 133-182.

Хүннүчүүд өрнөд зүгт Европыг дайлж, удирдан захирахад хялбар, дөхмийг бодож Меотийн балчигаас Карпатын сугад төвлөрөх болсноор хуучин орд өргөө нь хүннүгийн зүүнгарт багтах болжээ. Хүннү болон унгарын холбоо хэлхээ 453 оноос ч өмнө байсан бололтой. Дээр үзүүлсэн 477, 561-562 оны баримтуудад1 Паннониа дахь хүннү-унгарын тухай цухас өгүүлэх ба хунгар нэрийг тэмдэглэдэг бол VI зууны эхээр, Крымийн Керч хотноо захиран суух Гурдас ба Муагерис хаадын захиргаанд бас хамт оршиж байх боломжтой.2 Түүнчлэн Кавказын араар, Хар тэнгисийн хавиар нутаглаж байсан унугур, куда-магар, унгурь ба мажар зэрэг угсаатан ч хүннү ба унгартай холбоотой байх магадлалтай бол Дагестанд VI зууны үед Мажар нэртэй хоѐр ч хот байжээ.3 Унгарын эртний түүхын сурвалжаар бол Унгарын хаадын анхны ураг Арпад овгийг Аттилагаас язгууртай гэж батлаж байна. Аттилагийн отгон хүү Ирнек цэрэгтэйгээ Кавказад буюу Скифид буцаж ирж Кавказын хүннү аймгуудын хаан болсныг дахин сануулья.4 Унгар ба Хүннүгийн хоорондын холбоонд чухал үүрэгтэй бас нэг аймаг бол сабирхүннү нар. Сабирууд V зууны сүүлчээс хүчирхэгжиж аварууд ирэхээс өмнө Кавказ, Дагестан, Хар тэнгисийн зүүн биеийн нутгийг хяналтдаа байлгаж байсан юм. Эрт цагт унгарт «сабортай асфали» нэр томъѐо байсан нь тэдэнтэй хамт унгарчууд болон хүннү нар хамт сууж байсны дурсгал гэж үздэг. Мөн Кавказад байдаг мажар зарим овгийг севорди буюу сабираар нэрлэсэн байдаг нь үүний бас нэг гэрч болох юм.5

Auctuarium Neuburgense, (477 он) Gotifredi Viterbiensis Pantheon, (561/562 он) [In: Király, Péter. A honalapítás vitás eseményei. Nyíregyházi Főiskola Ukrán és Ruszin Tanszéke, Nyíregyháza. 2006. pp. 146-147]  Ах дүү хоѐр хааны нэг Муагерис-ийн нэрийг унгарын эрдэмтэд Мажар нэрийн эртний хэлбэр гэж үздэг. Бас Унгарын аман түүхийн мэдээгээр хүннүгийн дээдэс болсон Хунор болон унгар-мажарын өвөг дээс болсон Магор хоѐр ах дүү хоѐр байсан гэдэг. 2 Moravcsik, Gyula: Muagerisz király. In: Magyar Nyelv XXIII. 1927. 258-271. 1

Balint Gábor. A honfoglalás revíziója. Gombos Ferencz Könyvnyomdája, Kolozsvár, 1901. 56. Derbendi, Mirza Jabrayiler : Дербентнаме "Nurlan"Publishing. Baku, 2010. 34. 3

4

Kepes Kronika, Kezai 20. In: Gyorffy, 1986. 187.

5

Moravcsik, Gyula. Az Árpád-kori magyar történet bizánci forrásai. Akadémiai Kiadó, Budapest, 1988.

Thury, József: A magyaroknak szavarti neve. In: Századok, 1897. I. 317-327, II. 391-403. Helilov, Mübariz-Nyitray, Szabolcs: Ősmagyrok Azerbajdzsánban. Hun-Idea, Budapest, 2008.

View more...

Comments

Copyright ©2017 KUPDF Inc.
SUPPORT KUPDF