Mongoliin Tvvx 2014 On

July 5, 2017 | Author: Emegtei | Category: N/A
Share Embed Donate


Short Description

Mongolian history...

Description

Редакцийн зөвлөл -түүхийн ухааны доктор (ерөнхий редактор) Ж.Болдбаатар

- түүхийн ухааны доктор -доктор (PhD), дэд

Ц.Батбаяр

профессор

З.Баасанжав Зохиогчид Баасанжав Д.Батбаяр Ж.Болдбаатар У.Гонгоржав Х.Гүндсамбуу Ч.Дашдаваа Н.Жамбалсүрэн Б.Лааган З.Лонжид Г.Лувсанцэрэн Г.Лхагвасүрэн С.Отгонжаргал Д.Өлзийдолгор Б.Ралгаа Ш.Содном Ж.Урангуа Д.Хүүхэнбаатар Л.Чулуунбаатар Д.Энхцэцэг

- доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор -түүхийн ухааны доктор

- доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD) - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - түүхийн ухааны доктор - дэд профессор - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD) - доктор (PhD), дэд профессор - доктор (PhD), дэд профессор - магистр

Энэхүү номын I бүлгийг Ж.Болдбаатар, З.Баасанжав, Д.Батбаяр нар хамтран, II бүлгийн &1,2-ыг У.Гонгоржав, &3-ыг Б.Ралгаа, III бүлгийг Ж.Болдбаатар, IV бүлгийн &1,2-ийг Ш.Содном, &3-ыг С.Отгонжаргал, &4-ыг Г.Лувсанцэрэн, V бүлгийн &1-ийг Ж.Болдбаатар, &2-ыг З.Лонжидтой хамтран, VI бүлгийн &1-3 -ыг Х.Гүндсамбуу, &4-ийг Д.Өлзийдолгор, VII бүлгийн &1-5-ыг Л.Чулуунбаатар,&6-г Ж.Болдбаатар, VIII бүлгийн 1,2,4,6-г З.Баасанжав, &3,5-ыг Ч.Дашдаваа, IX бүлгийг Г.Лхагвасүрэн, Ж.Болдбаатар нар хамтран, X бүлгийн &1,4-ийг Д.Энхцэцэг, &3-ыг Ж.Урангуа, &2-ыг Ж.Урангуа, Ж.Болдбаатар нар хамтран, XI бүлгийг Ж.Болдбаатар, Д.Хүүхэнбаатар нар хамтран бүтээж, зарим бүлэг, зүйлийг бичихэд Н.Жамбалсүрэн, Б.Лааган нар оролцсон болно. Бүлгүүдийн үндсэн асуудал, сорилыг Ж.Болдбаатар, 3 Баасанжав, он тооллын хэлхээсийг З.Баасанжав гардан үйлдэв.

Гарчиг Ивээн тэтгэгчийн зурвас

7

I бүлэг. Монголын түүхийг судлахонол-арга зүйн зангилаа асуудал

1. Монголын түүхийн судлах зүйл, түүхийн шинжлэх ухааны

10

тогтолцоонд түүний эзлэх байр суурь 2 .Түүхийн сургалт судалгаан дахь онол-арга зүйн шинэ хандлага

15

3. Монголын түүхийн үечлэл

19

4. Түүх судлахын учир холбогдол

26

II бүлэг. Хүний үүсэл, монголчуудын угсаа гарвал

1. Хүний үүслийн тухай шинжлэх ухааны онол, таамаглал

34

2. Монголнутгаас олдсон эртний хүний ул мөр

36

4. Монголчуудын угсаа гарвал, нэрийдэл

47

III бүлэг. Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал

1.Төрийн үүсэл, хэв маяг, хэлбэр, түүний хувьсал хөгжил

62

2. Монгол төрийн бодлогын уламжлал, шинэчлэл

74

3. Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс 4. Эрх зүйн хөгжлийн түүхэн тойм

80 91

IV бүлэг. Монголын улс төрийн харилцааны түүхийн өрнөл, хөгжил

1.Улс төрийн бүлэглэлүүд ба намууд

105

2.1990 ардчилсан хувьсгал, улс төрийн шинэ намууд үүссэн нь

138

3.Тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгалуудын харилцан хамаарал

150

4.Улс төрийн үзэл санааны хөгжлийн тойм

165

V бүлэг.Монголын түүхэнд төрийн зүтгэлтнүүдийн роль

1.Монголын төрийн зүтгэлтний түүхэн хэв шинж

184

2.Монголын түүхэнд Чингис хаан, түүнийг залгамжлагчдын гүйцэтгэсэн үүрэг

202

VI бүлэг. Монголын нийгмийн (социаль) харилцааны түүхэн хөгжлийн асуудал

1.Монголын нийгэм дэх түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал

216

2.Монголын нийгмийн бүтэц, давхраажлын хувьсал, өөрчлөлт

219

3.Монгол хүний хөгжлийн түүхэн хандлага 4.Хот суурингийн байршил, өөрчлөлт

227 234

VII бүлэг. Монголчуудын аж ахуй, эдийн засгийн амьдрал

1 .Нүүдлийн сонгодог мал аж ахуй, түүнийг эрхлэн хөтлөх арга,

248

технологид гарсан өөрчлөлт 2.Газар тариалангийн үүсэл, хөгжил

259

3.Ардын урлал, гар үйлдвэрлэл

264

4.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага

268

5.Гадаад болон дотоод худалдааны хөгжлийн түүхэн тойм

274

6.Алба гувчуур

278

VIII бүлэг. Монголчуудын соёл

1.Эдлэг соёл

292

2. Монгол хэл, үсэг бичгийн хөгжил

299

3.Мэдлэг ухаан, шинжлэх ухааны хөгжил

309

4.Сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, сургууль, боловсрол

321

5.Уран сайхны соёлын хөгжил

327

6.Ёс

заншил

336

ІХбулэг. Монголчуудын шашин шүтлэг

1.Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны

346

хэлбэрүүд үүссэн нь 2.Бөөгийн шашин

352

3.Бурхны шашин

359

Хбүлэг. Монголчуудын олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого

1.Төрийн гадаад бодлогын үүсэл, хөрш гүрнүүдтэй харилцах

380

бодлого, үйл ажиллагаа 2.Байлдан дагуулал ба гадаад бодлогын харилцан хамаарал

394

3.Гадаад бодлогын ойрхи түүхийн асуудал

404

4.Монголын дипломат ёсны уламжпал

410

XIбүлэг, Дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг

1.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутгийн нэг болох нь

419

2.Дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,

422

эзлэх байр суурь

Монголын түүхийн он тооллын хэлхээс Монголын түүхийг судлагчдын эн тэргүүнээ унших сурвалж бичиг, зохиолууд

442

437 ном

Ивээн тэтгэгчийн зурвас Монголчууд бид аугаа их гайхамшигт түүхийг бүтээсэн ард түмэн. Түүх бидэнд ухаарал бясалгахуйн мэлмийг нээж өгч байдаг. Миний бие нагац ах Ж.Болдбаатар доктортой үүх түүхийн талаар элдвийг хөөрөлдөж суугаад, “Монгол улсын түүх”-ийн сурах бичгийн шинжтэй ном бичүүлж, ивээн тэтгэх нэгэн санаа төрсөн билээ. Энэ тухай ахдаа: -Та “Монгол улсын түүх”-ийн сурах бичиг бич. Би ивээн тэтгэе гэхэд тэрбээр: -Энэ маш чухал санаа байна. Хүн хэмээх ургамал унавч, ургавч, ном мөнх үлдэнэ. Их сургууль, коллежийн түүхийн мэргэжпийн бус ангид “Монгол улсын түүх”-ийн хичээлийг их төлөв 32 цаг зөвхөн лекцээр орж байгаа. Дунд сургуульд хоёр жил дараалан 100 гаруй цаг үзсэн хичээлийг их сургууль, коллежид он тооллын дэс дарааллаар ийм бага цагт судлана гэдэг нь оюутанд эрэмбэ дараа бүхий олигтой мэдлэг өгөхгүйгээс гадна эх түүхээ үзэх сонирхлыг нь бууруулж ч мэдэх юм. Ийм учраас түүхийн зангилаа асуудал, нийгмийн хүрээний гол гол чиглэлээр сэдэвчлэн “Монгол улсын түүх”-ийг заах нь илүү ашигтай. Миний сурсан нь ямхын төдий. Тэгэхлээр өөрийнхөө тэнхмийн профессор багш нар, бусад сургуулийн эрдэмтэн судлаачдыг оролцуулан “Монгол улсын түүх”(түүх, онол-арга зүйн асуудал) номыг тэрлэж болох юм гэсэн билээ. Тэр цагаас хойш хоёр жилийн нүүр үзэж, амалсан ёсоороо их сургууль, коллежийн түүхийн мэргэжлийн бус ангид зориулсан “Монгол улсын түүх”-ийн сургалтын хэрэглүүнийг анх удаа туурвин бүтээжээ. Миний удирдаж буй “Очир төв” компани уг нь их барилга, барилгын үйлдвэрлэл, зам засвар, худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Бид оюуны өндөр чадавхигүйгээр юу ч бүтээх аргагүй гэдгийг гүнээ ухамсарлаж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийг хангахад бага боловч хувь нэмэр оруулах юмсан гэсэн эрмэлзлэл дүүрэн явдаг юм. Хүн бүр барилгачин байх албагүй боловч, харин хүн бүр үүх түүхээ мэдэх нь эрдэнэт хүний биеийг олж төрсний наад захын шаардлага. Хэн эх түүхээ сайн мэднэ, тэр улс Монголынхоо төлөө бүхнээ зориулж чадна.Хэн эх түүхээ үл ойшооно, тэр улс үндэснийхээ эрх ашигт хийдэл гаргана. Үүнийг л оюут мэргэн дүү нартаа онцлон захъя. Оройн дээд ном бидэнд давхар бодож, даамай сэтгэхийн ухаарлыг хөглөнө. Манай эрдэмтэн багш нарын туурвисан, миний ивээн тэтгэж буй

сайхь ном оюутан залуус, эх туүхээ сонирхогч хэн бүхний билиг оюуны сүвийг НЭЭХЭД өчүүхэн ТӨДИЙ тус нэмэр болбол бидний ӨМНӨӨ тавьсан зорилго бүтэх нь тэр. Уншигч Танд түүх гэгээн, ид хав нэвт, эрдэм соёлд хичээнгүй байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Номын буян арвижах болтугай! "Очир төв” ХХК-ийн ерөнхий захирал Д. Дамба-Очир Эрдэнэт хот. XVII жарны согтох төгөлдөр туулай жилийн намрын тэргүүн сарын шинийн гурван I бүлэг. Монголын түүхийг судлах онол арга зүйн зангилаа асуудлууд Бүлгийн ундсэн асуудал Энэ бүлгийг судлахдаа дараахи асуудалд анхаарлаа төвлөрүүлээрэй. Үүнд: -Түүхийн шинжлэх ухааны объект -Түүхийн шинжлэх ухааны судлах зүйл -Монголын түүхийн шинжлэх ухааны судлах зүйл -Түүхийн хавсрага ухаанууд -Түүхийн мэдлэг, түүхийн шинжлэн ухааны хөгжлийн үндсэн үечлэл -1921-1990 оны үеийн түүх судалгаан дахь догматизм, сэтгэлгээний хомсдол, хуулбарлаң дууриах арга барил, тэдгээрийн мөн чанар -1921-1990 оны үеийн түүх судалгаанд онол арга зүй болгож байсан марксизм-ленинизмийн түүхэн хязгаарлагдмал шинж —Өнгөрсөн үеийн асуудалд түүхэн зүхлийн үүднээс бус, түүхэн сургамжийн үүднээс хандах нь -Түүхийн асуудлыг дан ганц формацийн онолын үүднээс үзэж ирсэн өрөөсгөл байдлаа эргэн харж, соёл иргэншлийн онол, түүнчлэн сайхь хоёр онолын аль алины үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн үүднээс авч үзэх нь -Түүхийн шинжлэх ухааныг түүхэн хүн судлалын хандлагатай болгон, сургалт судалгаанд түүхэн үйл явцын субьектив, сэтгэл судлалын талыг голлон судлах нь -Монголын түүхийг дэлхий дахины болон бүс нутгийн түүхийн өргөн ханан дээр суурилуулан шинжлэх нь -Түүх бичлэг, түүхэн утга зүйн шинэчлэлийн учир холбогдол -Түүхийн судалгааны арга, эх сурвалж -Монголын түүхийн үндсэн үечлэл: ураг төрлийн байгууллын үе(МЭӨ 750 мянган жилээс МЭӨ III зуун), эртний улсуудын үе (МЭӨ ІІІ-МЭ XII зуун), Их Монгол улсын буюу Эзэнт гүрний үе (ХІІІ-ХГV зуун), улс төрийн бутралын үе (XV-XVII зуун), Манжийн эрхшээлийн үеийн Монгол (XVIII-XX зууны эх), Олноо өргөгдсөн Монгол улсын үе(1911-1919), 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал, түүний дараах үе (1921-1980-аад оны дунд үе), Өөрчлөлт шинэчлэлийн үе (1980-аад оны II хагасаас эхлэн) -Түүхийн шинжлэх ухааны нийгмийн үүрэг: танин мэдэхүй, улс төр үйлдлэг, ертөнцийг үзэхүй, хүмүүжлийн үүргүүд -Түүхийн ухамсар, үндэсний ухамсарын

харилдан уялдаа -Үндэсний эрх ашиг, эх түүхийн харилцан хамаарал -Түүхийн сургамжийг улбаалан ойлгохуй. 1.Монголын түүхийн судлах зүйл, түүхийн шинжлэх ухааны тогтолцоонд түүний эзлэх байр суурь

Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааныг судлах явдал нь орчин үеийн мэргэжилтний ерөнхий суурь боловсрол, төлөвшид чухал үүрэг гүйцэхгэж, бие хүний оюуны чадамжийг хөгжүүлэхэд тусладаг. Бие хүнийг төлөвшүүлэх үүрэг бүхий нийгмийн шинжлэх ухааны хүрээнд эн тэргүүнд, түүхийн шинжлэх ухаан холбогдоно. Түүх гэдэг нь хүний нийгмийн өнгөрсөн болон одоогийн үеийн тухай, тодорхой хэлбэр, орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн хүрээн дэх нийгмийн хөгжлийн зүй тогтлын тухай шинжлэх ухаан юм. Тэрчлэн түүх хэмээх ойлголт нь шинжлэх ухааны уггаараа нэг талаас обьектив, хөгжиж буй бодит чанар(байдал) нөгөө талаас тэрхүү обьектив бодит чанарыг танин мэдэх үйл явц гэсэн хоёр утгыг агууддаг. Монголын түүхийн шинжлэх ухааны судлах зүйлийг зөв томъёолохын тулд юуны өмнө, танин мэдэхүйн объектив ба субьектив хоёр талыг илэрхийлсэн “түүхийн шинжлэх ухааны обьект”, ”түүхийн шинжлэх ухааны судлах зүйл” гэсэн ухагдахууныг ялган салгаж үзэх ёстой. Эдгээрийн хоорондын ялгааг хамгийн товчоор илэрхийлбэл шинжлэх ухааны тусгаж байгаа /обьект/, тусгагдсан / судлах зүйл/ зүйлийн хоорондын ялгаа билээ. Аливаа шинжлэх ухааны нэгэн адил Монголын түүхийн шинжлэх ухаан өөрийн хуримтлуулсан мэдлэгийг тусгасан тодорхой ухагдахуунуудтай байж, тэрхүү ухагдахуунуудын цогцоор дамжуулан, түүнийг танин мэдэх үйл явц хэрэгждэг. Түүхийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг түүх, түүхийн объект, түүхийн субъект, түүхэн үйл явдал, үзэгдлийн холбоо зэрэг түүхийн философийн, уламжлал, түүхэн орон зай, түүхэн цаг хугацаа, түүхэн баримт, түүхийн ухамсар зэрэг түүхийн тухайлсан ухагдахуун хэмээн ангилан үзэж болно. Тэрчлэн түүхийн шинжлэх ухаанд нийгмийн бусад шинжлэх ухааны ухагдахуунуудыг бас хэрэглэдэг. Тухайлбаас, социологийн шинжлэх ухаанаас нийгмийн анги бүлэг, хүмүүсийн түүхэн болон нийгмийн нийтлэг, улс төр судлалаас төр, төрийн байгуулал, соёл судлалаас хэл бичиг, үсэг, урлаг, утга зохиол гэх мэт. Түүхийн агуулга нь түүхийн дурсгалт зүйлс, эх сурвалжуудад хадгалагдан үлдсэн мэдээ, мэдээлэл болон хүн төрөлхтөний амьдрал хөгжлийг нээн харуулдаг түүхэн үйл явц гэж хэлж болно. Эдгээр үзэгдэл нь маш олон талтай агаад аж ахуй, улс орны дотоод гадаад бодлого, олон улсын харилцаа, социал болон оюуны хүрээ, түүхэн зүтгэлтний үйл ажиллагааг хамарсан байдаг. Иймээс ч түүх нь олон салбар шинжлэх ухаануудын нэгдэл бөгөөд түүнд юуны өмнө, түүхийн мэдлэгийн биеэ даасан салбаруудад тулгуурласан иргэний түүх, улс төрийн түүх, шашны түүх зэрэг салбарууд багтана. Тэрчлэн түүхийн шинжлэх ухаанд ард түмэн, үндэстэн

угсаатны ахуй, соёлыг судалдаг угсаатны зүй /этнологи/, эртний эд өлгийн сурвалжуудьгг судалдаг эртний судлал /археологи/ зэрэг ухаанууд багтаж байдаг. Ингэхлээр, Монголын түүх нь тус улсын эрт, эдүгээгийн нутаг дэвсгэр дээр анх ураг терлийн байгуулал үүсэж тогтсон үеэс өнөөг хүртэл оршин аж төрж ирсэн хүн ардын амьдрал, тэмцлийн түүхийг судална. Үүнд: -Монгол нутагт хүн хэрхэн үуссэн, тэдний угсаа гарвал; -Төр ёсхэрхэн үусэж, хөгжиж ирсэн уйл явц; -Улс төрийн харилцааны өрнөл, хөгжил, туунд улс төрийн зүтгэлтнүүдийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг; -Монгол хүний хөгжлийн түүхэн хандлага, нийгмийн бүтэц, давхраажлын хөгжил; -Монголчуудын аж ахуй, эдийн засгийн хөгжил дэвшилд гарсан хувьсал өөрчлөлт; -Уламжлалт соёл, шашин шүтлэгийн түүхэн хөгжил, хандлага; -Монгол төрийн гадаад бодлогын үүсэл, хөгжил; -Дэлхий дахины болон Төв Азийн түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг хамран судална. Судлагдахууны харьцангуй явцуу нарийн асуудлыг тусгайлан авч үздэгээрээ түүхэн үйл явцыг гүн гүнзгий ойлгож, танин мэдэхэд тус дөхөм үзүүлдэг түүхийн хавсарга ухаанууд гэж бас бий. Эдгээрийн тоонд он тооллын болон цаг тооны системийг судалдаг хронологи, rap бичмэл, эртний бичгийн дурсгалуудыг судалдаг палеографи, түүхэн баримт бичиг гэрээ хэлэлцээр зэргийг судалдаг дипломатик, зоос, одон, медаль, мөнгөний систем, худалдаа арилжааны түүхийг судалдаг нумизматик, хэмжүүрийн системийг судалдаг метрологи, улс орон, хотуудын сүлдийг судалдаг гералъдик, хэвлэл, түүний түүхийг судалдаг сфрагистик, чулуу, шавар, металл дээрх бичээсүүдийг судалдаг эпиграфщ овог, хотуудын үүсэл гарлыг судалдаг генеалоги, газар зүйн нэр томьёоны гарал үүсэл судалдаг топонимик, орон нутгийн түүхийг судалдаг орон нутаг судлал зэргийг нэрлэж болно. Түүнчлэн түүхэн эх сурвалжуудыг судалдаг сурвалж судлал, түүхийн шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтол, түүхчдийн үзэл баримтлал, санаа бодлыг шүүн тунгааж, шинжлэх зорилго бүхий түүх бичлэг зэрэг хавсарга ухаанууд түүхийн шинжлэх ухааны системд томоохон эзэлдэг. Түүхийн шинжлэх ухаан нь өнөөдөр манай гариг дээр хөгжиж буй 2000 шахам шинжлэх ухааны нэг төдийгүй, үлэмж эртний шинжлэх ухаануудын нэг юм. Түүх нь социологи, сэтгэл судлал, философи, эрх зүй, улс төр судлал, эдийн засгийн онол, математик, математик статистик, хэл шинжлэл, утга зохиол зэрэг шинжлэх ухаануудтай нягт холбоотой. Эдгээрээс түүхийн шинжлэх ухааны

ялгагдах гол ялгаа нь нийгмийн хөгжлийн үйл явцыг бүхэлд нь түүхчлэн авч үзэж, нийгмийн амьдралын үзэгдлүүдийг нэгдмэл цогц байдлаар, түүний бүхий л талыг (эдийн засгийн, улс төрийн, соёлын, ахуйн гэх мэт) харилдан холбоо, харилцан нөлөөлөлд нь авч судалдгаараа ялгаатай. Орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн нэгэн шинж нь тэдгээрийн хоорондын интеграци, дифференциаци билээ. Түүхийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухаануудтай эелэлдэн нэгдэж, шинжлэх ухааны шинэ төрөл салбарыг бий болгож байна. Жишээлбэл: түүхэн газар зүй, түүхэн геологи гэх мэт. Шинжлэх ухаан болгон өөрийн гэсэн түүхийг хүний нийгмийн хөгжлийн явцад бий болгосны адилаар түүхийн шинжлэх ухаан ч мөн л өөрийн түүхтэй билээ. Түүхийн мэдлэг түүхийн шинжлэх ухаан болон хувирсан хөгжлийг ерөнхийд нь дараах үеүдэд хувааж үзэж болно. Үүнд: 1.Эртний дэлхий дахины түүхийн төсөөлөл. Хөгжлийн эхэн үед түүхийн сэтгэлгээ үлгэр домгийн хэлбэрээр хөгжиж байлаа. Эртний домгийн сэтгэлгээний нэг онцлог нь өнгөрсөн үе нь одоогийнхоос илүү, сайн сайхан байсан гэсэн үзэл санааг агуулдаг түүхэн пессимизм байсан явдал юм. Домгийн сэтгэлгээнээс гадна түүхийн үйл явцыг бурхантай холбож тайлбарлаж байв. Жишээлбээс: Гомерийн “Илиад”- ад Трояны дайны шалтгааныг бурхан, тэнгэртэй холбон тайлбарласан байдаг. Эртний дэлхий дахины түүхийн төсөөлөлд эртний Грек, Ромын сэтгэгчдийн үе онцгой байр суурь эзэлдэг. Грекийн түүхч Геродот (МЭӨ 490-480-аад оны үеэс 425 оны үед амьдарч байсан) Эртний Грекийн болон өөрийн очиж байсан Перс, Ассир, Вавилон, Египет, Скиф зэрэг улсуудын түүхээр бүтээл туурвисны дотор “ГрекПерсийн дайны түүх” гэдэг зохиол нь гол байр суурь эзэлдэг. Түүхийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь тодорхойлж, түүнийг “түүхийн эцэг” гэж нэрлэж иржээ. Эртний Грекийн түүхч Фукидид (МЭӨ 460-400) Пелопоннесийн түүхээр 8 боть зохиол бичсэн нь эртний Грек-Ромын түүх бичлэгийн оргилын нэг хэмээн тооцогдож байлаа. Эртний Грек, Ромын түүхчдийн нэг Полибий (МЭӨ 200 оны орчмоос 120 оны орчим) анх удаа дэлхий дахины түүхийг бичих оролдлого хийжээ. Тэрбээр МЭӨ 220-146 оны үеийн Грек, Македон, Бага Ази, Ром болон бусад орнуудын түүхийг хамарсан 40 ботъ “Түүх” гэдэг зохиолыг бичжээ. Эртний дорно дахинд түүхийн шинжлэх ухаан үлэмж хөгжиж байсан орон бол Хятад юм. Хятадын “Геродот” хэмээн нэрлэгдсэн Сьма Цянь (МЭӨ 145 буюу 135 оноос 86 онуудад амьдарч байсан) “Түүхийн тэмдэглэл” хэмээх зохиол бичжээ. 2.Дундат зууны үеийн түүхийн сэтгэлгээ нь шашны нөлөөн дор хөгжиж байв. Энэ үеийн Баруун Европ дахь түүхийн гол үзэл баримтлал нь Августин Блаженн (354-430)-ын боловсруулсан провиденциализмын үзэл баримтлал байлаа. Өгүүлэн буй үеийн Европын түүхчдийн дотор Григорий Турский (538 буюу

539-593 буюу 594), Рауль Глабер (985 оны орчмын 1047), Михайл Пселл (1018-1078 оны орчим) зэрэг хүмүүс нэр хүндтэй байр эзэлж байв. Арабын ертөнцөд Якуба (МЭ X зуун), Абу Ханифа-Ад-Динавера (IX зуун), Табара (ІХ-Х зууны зааг үе), Хятадад XI зууны үед амьдарч байсан төрийн зүтгэлтэн Сыма Гуан нарын зэрэг түүхчид алдартай олон бүтээл туурвижээ. 3.Шинэ уеийн туухийн шинжлэх ухааны хөгжилт. Сэргэн мандалтын эрин үеэс эхлэн түүхэнд хандах, түүнийг ойлгох шинэ хандлага, чиглэлүүд гарч ирлээ. Баруун Европын түүхчид, философичид түүхийн гол субьектийг бурхан хэмээх үзлээс татгалзаж, дотоод мөн чанар, шалтгаан үр дагаварыг холбон түүхэн үзэгдэл үйл явцыг авч үзэх болжээ. Ийм үзлийн суурийг тавигчдын нэг бол Италийн улс-төрийн зүттэлтэн Н.Макиавелли (1469-1527) юм. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Францын түүхч Ф.Гизо (1787-1874), О.Тьерри (1795-1856), Германы түүхч Ф. Шлосер (1776-1861) В. Онкекн нарын зэрэг хүмүүс билээ. Тэрчлэн К.Маркс (1818-1883), Ф.Гегель (1770-1831) нарын сэтгэгчид түүхийн шинжлэх ухааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан аж. 4.Ойрхи түүхийн үеийн Өрнөдийн түүхийн шинжлэх ухаанд түүхэн хөгжлийн янз бүрийн үзэл баримтлалууд бий боллоо. Эдгээрийн хөгжидц Английн түүхч Арнольд Тойнби (1889-1975), Америкийн Уолт Ростоу (1916 онд төрсөн), Макс Вебер (1864-1920), Марк Блок (1886-1944), Анвин Тофлер (1928 онд төрсөн) нарын зэрэг хүмүүс гол үүрэг роль гүйцэтгэжээ. Ойрхи түүхийн үед гарсан түүхийг үзэх, тайлбарлах үзэл баримтлалыг боловсруулахад английн философич Карл Поппер(1902-?), германы философич Макс Вебер(1864-1920) нарын зэрэг хүмүүс онцгой байр суурь эзэлдэг. Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжлийг эртний үе, дундад үе, ойрхи үе гэж гурван үед хувааж үзэж болох юм. Эртний үе нь монгол, монгол угсааны овог аймаг, улсуудын түүхийг судалж эхэлсэн тэр цагаас МЭ VIII-IX зуун хүртлэх үеийг хамардаг. Эртний монгол овог аймгийн түүхийн тухай мэдээ хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн нь цөөнгүй. Жишээлбээс: өмнө өгүүлсэн Сыма Цяны “Түүхийн тэмдэглэл” зохиолд Хүннүгийн аймгуудын тухай өгүүлсэн нь бий. Тэрчлэн монголын түүхийн шинжлэх ухааны хөгжлийн эрт ба дундат үед холбогдох эх сурвалжийн нэг нь монголчуудын дунд тархсан ардын аман зохиол юм. Аман зохиолд бичмэл зохиолд багтаж ороогүй, түүхийн үнэтэй цэнэтэй зарим мэдээ агуулагдан үлдэж, бидний үеийг хүрч ирсэн нь судалгааны нэн чухал хэрэглэгдэхүүн болж байна. Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжлийн дунд үе нь VIII-IX зууны үеэс эхлэн XX зууны эхэн хүртэл үргэлжилжээ. Монголчуудын оюуны боловсролын хэрэгцээ шаардлагаас үүдэн бичиг үсэгтэй болсон нь түүхийн мэдлэг ухааны хөгжилд чухал түлхэц болж, түүхийг бичиж тэмдэглэн хойч үедээ уламжлуулан үлдээх боломж өгчээ. Монгол угсааны Кидан гүрний үед түүх зохиох хоёр хүрээлэн ажиллаж, кидан монгол болон хятад түүхчид ажиллаж байв. Ийнхүү Монгол нутагт байсан монгол болон түрэг угсааны улсуудын түүхийн мэдлэг, түүхийн хөгжил нь монголчуудын түүхийн мэдлэг ухаан бойжиж хөгжихөд чухал сурвалж болсон нь дамжиггүй.

Өгүүлэн буй үед монгол угсааны эрдэмгэн, түүхч нар монголын түүхийг судалж Х.Пэрлээ абугайн тооцоолсноор монголын шашин төрийн зүпгэлтэн нарын намтарт холбогдуулан бичсэн түүх төрийн шинжтэй зохиолуудыг эс оролцуулбал одоогоор мэдэгдээд байгаа 100 гаруй судар, шашдир, тэмдэглэл зохиожээ. (1, 4. ) Эдгээрийн дотор “Монголын нууц товчоо”, “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх”, Лy “Алтан товч”, “Асрагч нэртийн түүх”, “Чингис эзний алтан ургийн түүх Гангын урсгал нэрт бичиг оршив”, “Эрдэнийн толь”, “Дай Юан улсын Болор эрих”, “Болор эрих”, “Сувд эрих”, “Эрдэнийн эрих” зэрэг олон арван зохиол бүгээлүүдийг багтаан нэрлэж болох юм. Монголын түүхийн сурвалж болох ба туслах зохиолуудыг дан төр ёсны түүх, төр шашны түүхийг холилдуулан бичсэн, Монголд шашин дэлгэрснийг бичсэн түүх, төрийн намтрыг холилдуулан бичсэн гэж дөрвөн бүлэгт хуваан үздэг байна. Монголын түүхийн мэдлэг ухааны хөгжлийн дунд үед түүхийн анхны бичмэл зохиолууд гарчээ. Энд онцлон “Монголын нууц товчоо”-г дурдууштай. Эл алдарт зохиол тухайн үеийн цор ганц зохиол, бүр анхных нь ч биш боловч, монголчуудьш хойч үеийнхний түүхийн мэдлэгт онцгой нөлөө үзүүлсэн юм. Монголын түүхийн энэ үеийн зохиолуудыг бичихэд Хятад, Энэтхэг, Төвдийн тухайн цагт түүх зохиох ухааны нөлөө байсан бөгөөд Монголчууд бурхны шашивд нэлэнхүйдээ орсон үеэс шашны түүх бичлэгийн нөлөөнд үлэмж автсан юм. Юань улсын үед Хубилай хааны зарлигаар Улсын түүхийн хүрээлэн байгуулагдаж, тэнд монгол эрдэмтэд ажиллаж, Монголын түүх, төрийн зүтгэлтний намтрыг голлон бичихийн сацуу хятад зэрэг бусад орны зохиолыг монголчилж, монгол зохиолыг бусад хэлнээ хөрвүүлж байлаа. Монголын түүхийн дунд үеийн зохиогчид нь гол төлөв эрдэмт түшмэд, эрдэмт лам нар, том тушаалын тайж нар байсан агаад тэднийг биеэ даасан зохиол бүтээл туурвисан зохиогчңц, түүхийн урьдахь зохиолыг үргэлжүүлэн бичсэн залган зохиогчид, аль нэгэн зохиолыг хуулан бичихдээ өөрийн олж мэдсэн түүхийн мэдээг завсраар нь буюу уг зохиолын эх адагт нэмж бичдэг хуулбарлан нэмэгчид хэмээн гурав ангилдаг. Монголын түүхийн шинжлэх ухаан ойрхи үед үлэмж хөгжлийг олж, түүний салбар болон хавсрага ухаанууд бүрэлдэн хөгжлөө. Монголын түүхчид эх орныхоо түүхийг нэгэн болон гурван ботиор бүтээж туурвин, хэдэн арван нэгэн сэдэвт зохиол бичиж, ерөнхий цараараа монголын түүхийн шинжлэх ухаан олон улсын төвшинд ойртон очсон юм. 2.Түүхийн сургалт, судалгаан дахь онол арга зүйн шинэ хандлага 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үйл явц тасалдсанаас хойш Монголын нийгмийн үндсэн уур амьсгал болж байсан хэт ангичирхах, хэт үзэл сурталжих хандлага нь түүхийн сургалг, судалгааг догматик арга, бүтээлч сэтгэлгээний хомсдол, хуулбарлан дуурайх арга барилд өөрийн эрхгүй автахад хүргэсэн юм. Түүхийн сургалт, судалгаан дахь догматизмын үр дагавар нь түүхэн үйл явдлыг урьдчилан бэлтгэсэн санаа, томьёололд тохируулан /априоризм/

загварчлах бүтээлч сэтгэлгээний хомсдлоор илэрч байсан бөлгөө. Бүр тодорхой хэлбэл, түүх нийгмийн ухааны зохиол, өгүүллийн эхэнд марксизмленинизмийн эх зохиолоос ишлэл авч, дараа нь эрх баригч намын их, Төв Хорооны бүгд хурал, нам, засгийн удирдагчдын хэлж ярьснаас заавал оруулж, хагас дутуу, өрөөсгөл шинж байдлаар түүхэн баримт хэлхэж, эцэст нь эхний татсан ишлэлийнхээ утга санааны хүрээнд дүгнэлт , гаргалгаа хийх нь нийтлэг байв. Ингэснээр, түүхийг мушгин гуйвуулах, үгүйсгэх, зөрчил бэрхшээлтэй талыг орхигдуулан гоёж чимэх, эзэнгүйдүүлэх явдал газар авч, түүхэнд “цагаан толбо” үүсгэж байв. Хуулбарлан дууриах арга барил нь Монголын түүхийн сэтгэлгээнд зарим дэвшилт зүйлийг авчирсныг үгүйсгэх аргагүй боловч, улс орныхоо түүхэн тодорхой өвөрмөц онцлог, ээдрээ нугачааг танин мэдэх билгийн мэлмийг хааж боогдуулж байсан талтай. Догматизм, сэтгэлгээний хомсдол, хуулбарлан дууриах арга барил энэ гурав бие биедээ хань болж, шүтэн барилдсаар манай түүхийн сэтгэлгээний нэгэн үеийн бүхэл бүтэн дэг сургуулийг бий болгосон билээ. Түүхийн сургалт, судалгаанд бидний олон арван жилийн турш тулгуурлаж ирсэн марксизм нь: 1.Нийгмийн амъдралд зөвхөн материаллаг үйлдвэрлэл шийдвэрлэх хүчин зүйл болдог гэж үзээд, өөр маягийн хүчин зүйлс ач холбогдолтой байх бололцоог үгүйсгэдэг; 2.Хүвийн өмч бол зөвхөн мөлжлөгийн хэрэгсэл мөн гэж үзээд, түүнд эдийн засаг, нийгмийн дэвшилтэт бололцоо байдгийг хэрэгсдэггүй; 3. Түүхийн хөгжлийг хөдөлгөгч хүч нь ямагт ангийн тэмцэл байдаг гэж сурталчлаад, ангцудын зохицол, хамтын ажиллагаа, түншлэлд нийгмийн дэвшилтэт үүрэг байх бололцоог бас үл зөвшөөрдөг; 4.Ангийн тэмцэл нийгмийн хувьсгалд эцсийн эцэст заавал хүргэдэг гээд нийгмийг өөрчлөх өөр тухайлбал, хувьслын(реформ) арга замыг хайхардаггүй; 5.Түүхэнд ард түмэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг хэмээн онцлохдоо нэг юм уу, цөөн онцгой хүмүүс ийм үүрэг гүйцэтгэж болох тохиолдлыг зөвшөөрдөггүй зэрэг юм. Энэ байдал нь өнгөрсөн жилүүдэд тогтсон түүхэн дэг сургуулийн онол-арга зүйн үндэс болж байлаа. Тийм учраас эл түүхэн дэг сургуулийн өрөөсгөл хандлагыг даван туулахын тулд нэгд, Өрнөдийн орнуудын түүхийн шинжлэх ухааны арга зүйн зарчим, шинэ хандлагыг сайтар судлах; хоёрт Дорно дахины, ялангуяа монголын түүхийн сэтгэлгээний өв санг уламжлал, шинэчлэлийн үүднээс сэргээх; гуравт, 1921 оноос хойш төлөвшсөн, тогтож ирсэн түүхэн дэг сургуулийн эерэг, сөрөг талыг туйлшруулахгүйгээр эргэцүүлэн тунгааж, бодит үнэлгээ өгөх хэрэгтэй юм. Өдгөө цаг бол түүхэн уламжлалыг сэргээж, пшнийг эрэлхийлж буй үе болой. Эл явцад үүх түүхээ үнэн мөнөөр нь бичих, үзэл суртлын хальс бүрхэвчнээс ялган салгаж ойлгох эрмэлзлэл судлаачид, олон түмний дотор урьд өмнөхөөс мэдэгдэм ахицтай байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Түүнчлэн дахин эргэж туйлширч, түүхийг улс төржүүлэн, өнгөрсөн бүхэнтэй тооцоо хийх гэсэн атгаг санаа зарим улс төрийн нам, зүтгэлгнүүдийн дотор гарч эхэлж байна. Мөн бүхий л зүйлийг Монголоос үүссэн ГЭЖ хоосон хөөрцөглөн бичих, сүржигнэх “өвчин” дэлгэрэх болов. Түүхийн асуудлыг ойлгохдоо судлаач ч, шимтэн сонирхогчид ч үзэл бодлын туйлшрал, сэтгэлийн хийрхлээ дарж, учиг баримт, ул үндэслэлийг урьдал болгох зарчмыг баримтлаж байх нь зүйд нийцнэ.

Оросын нэрт сэтгэгч Н.Бердяев: ’’Өнгөрсөн түүхээ хайрладаггүй, түүнийг цоо шинээр эхлэх гэж хүсдэг ард түмэн бол золгүй ард түмэн” гэж тэмдэглэжээ. Иймээс бид түүхийн сургалт, судалгаа явуулахдаа өнгөрсөн үеийн асуудалд түүхэн зүхлийн үүднээс биш, түүхэн ухаарал, сургамжийн үүднээс хандвал зохилтой. Түүхийн үйл явцыг улс төржүүлж, эдүгээчлэн хандах тусам адцах нь их. Өөрөөр хэлбэл, нийгмийн үзэгдэл юмсыг түүхэн тодорхой нөхцөлтэй нь холбож, тухайн үеийн оюунлигийн /ментальность/ түвшинд нь авч үзэх ёстой. Оюунлиг хэмээх ойлголт нь түүхийг тухайн тодорхой нөхцөлд, тэр үеийн сэтгэлгээний түвшинд нь судлахад баримтлах зарчмын ойлголт юм. Тухайлбал, 1921 оны монгол хүн болон 1990 ОНЫ монгол хүн хоёр нь өөр өөр оюунлигтай учир огт өөр хүн юм. Тэр ч байтугай 1990 оны монгол хүнийг оюунлигийн түвшний хувьд яг өнөөдрийн, шинэ зууныг угган зогсож байгаа монгол хүнтэй харьцуулахад үнэхээр өөр дүр зураг бууна. Учир нь түүхэн тодорхой нөхцөл нь эрс өөрчлөгдсөн байна. Ийм учраас асуудлыг түүхэн цаг үед нь тавьж үнэлгээ, гаргалгаа хийх ёстой. Цаг үе бол түүхийн дуран авай. Түүхийн үйл явцад өнөөгийн оюунлигийн түвшнээр хандаж, тэгэх ёстой байсан, тэр үеийн хүмүүс бүдүүлэг, ”оюуны хомсдол”-тойдоо ийм юм хийсэн мэтээр харааж, зүхэх, эдүгээчлэх, хоргомчлох эрх бидэнд байхгүй. Харин түүхийн үүднээс, учиг баримтыг ургуулан бодож, гаргалгаа хийж, туулсан замын алдааг, туулах замд сэрэмж, сургамж болгох ёстой. Өөрөөр хэлбэл, нийгэмгүүхийн үйл явцын олон янзын байдлыг танин мэдэхүйн интеграль ойлголтын үүднээс томьёолох шаардлага тулгарч байна. Эдүгээ бидний өмнө сургалт, судалгааны үндсэн агуулгыг дэлхий дахины, юуны өмнө, өрнө, дорнын хөгжингүй орнуудын түүхийн сургаж, судалгаанд гарч байгаа онол-арга зүйн чиг хандлагатай уялдуулан, шинэчлэн өөрчилж, олон улсын жишигт хүргэх зорилт тулгарч байна: Чингэхдээ түүхийн асуудлыг дан ганц формацийн онолын үүднээс үзэж ирсэн өрөөсгел байдлаа эргэн харж, соёл иргэншлийн онол, түүнчлэн сайхь хоёр онолын аль алины үнэт зүйлсийг шүтэлцээ холбоон дундаас үр гаргаж, утга нээх замаар онол арга-зүйн шинэ хандлагыг боловсруулан сургалт, судалгаанд нэвтрүүлэх нь чухал юм. Юуны өмнө, 90-ээд он хүртлэх хугацаанд монголын нийгмийн сэтгэлгээнд ноёрхож ирсэн ойлголтууд Монгол улсын түүхийн болон өнөөгийн бодит байдалтай тохирч буй эсэх талаар судалгаа, дүгнэлт гаргах, дэлхий дахины болон үндэсний түүхийн үечлэлийг эргэн харж, шалгуурыг тоггоох, Монголын хүн амын анги, давхраа, бүлгийн бүгэц ба харилцааны түүхэн хөгжлийг орчин үеийн өрнөдийн зарим онол-арга зүйн үүднээс шинжлэн үзэх, түүхэн том зүтгэлтний гүйцэтгэсэн үүргийн эерэг, сөрөг талыг зохистой үнэлэх шаардлагатай байна. Ялангуяа, түүхийн шинжлэх ухааныг түүхэн хүн судлалын хандлагатай болгон, сургалт, судалгаанд түүхэн үйл явцын субьектив, сэтгэл судлалын талыг голлохыг чухалчилдаг Франц зэрэг орны түүхэн сургуулийн арга зүйн шинэ хандлагыг анхааран судлах нь чухал юм. Энэхүү хандлага нь түүхийг эзэнгүйдүүлэхээс аварч, түүхийг илүү бодитой, үнэмшилтэй болгож чадна. Түүхийн шинжлэх ухааны онол-арга зүйн нэг чухал асуудал бол монгольын түүхийг дэлхий дахины болон бүс нутгийн түүхийн өргөн ханан дээр

суурилуулан тавьж, учир холбогдол, нарийн уялдааг буйлуулан шинжлэх явдал юм. Японы эрдэмтэн М.Онуки: ”... Монголын хувьсгалыг зүүн Азийн түүхийн бүтцийн дотор байрлуулж үзэх энэ арга одоо ч гэсэн хангалтгай судлагдаагүй байна.” /2.100/ зөв зүйтэй тэмдэглэжээ. Түүнчлэн эх бичиг,сурвалж бичгийн судлал хэмээх орчин үеийн түүхийн шинжлэх ухаан, ялангуяа монголын түүхэнд илүү хүчтэй түрэн гарч буй эл чиглэлийн дагуу судалгааг эрчимжүүлэх явдал нэн чухал болж байна. Түүхийн сургалт, судалгаанд бас нэг анхаарах зүйл бол түүх бичлэг, түүхэн утга зүйд шинэчлэл хийх явдал бөлгөө. Өнгөрсөн 70 гаруй жилд тогтсон түүхэн дэг сургуулийн түүх бичлэгийн арга барил, хэллэг, утга зүйн илэрхийлэл нь нийт иргэд, ялангуяа залуу үеийнхэн түүхээ шимтэн судлах сонирхлыг бууруулж байна. 1921 оноос хойш гарсан түүхийн бүтээлийн их зонхи нь мэргэжлийн түүхч, өөрөөр хэлбэл, түүхчид түүхчдэдээ зориулсан, нэлээд албархуу, зарим үед ихэд улс төржсөн шинжтэй байсан юм. Иймээс түүх бичлэг, түүхэн утга зүйн талаар өрнөдийн орнуудын түүхчцээс сурах, бас ’’Монголын нууц товчоо”, ”Алтан товч” зохиолоос улбаалан үндэснийхээ түүх бичлэгийн агуулга хэлбэрээс суралцан, уламжлал, шинэчлэлийн үүднээс хандах явдал нэн чухал юм. Энэ бүхнийг бодит зүйл болгохын тулд он тоолол, үечлэл, түүхэн харьцуулалт, загварчлал, тоо бүртгэл, нийгэмд үүсэн бий болж буй үйл явдлыг зэрэгцэн судлах, цахим тооцоолуурын судалгааны арга зэрэг уламжлалт болон орчин үеийн судалгааны аргыг шгүү ончтой хэрэглэх шаардлага тулгарч байна. З.Монголын түүхийн үечлэл Түүхийн шинжлэх ухааны судалгаа болон танин мэдэхүйд түүний хөгжлийг үечлэх асуудал чухал байр суурь эзэлдэг билээ. Үүнтэй холбогдуулан Оросын эрдэмтэн, академич Е.М.Жуковын ’’Түүхийн шинжлэх ухаан нь үечлэлгүйгээр оршин тогтнож үл чадна” гэсэн нэгэн санааг онцлон тэмдэглүүштэй байна. Түүхийг үечлэх нь түүний үе тус бүрийн онцлог шинжүүдийг нээн гаргаж, танин мэдэж, түүгээрээ дамжуулан судалж байгаа болон танин мэдэх гэж буй зүйлийн мөн чанарт нэвтрэн орох нэгэн боломжийг бүрдүүлдэг болой, Ингэж үечлэхдээ анхаарах нэг чухал зүйл бол үечлэх шалгуурыг зөв сонгон авах нь чухал юм. Уг шалгуур нь тухайн үзэгдэл, үйл явцын дотоод гол мөн чанарыг илэрхийлсэн байх нь ойлгомжтой боловч, судалгааны болон танин мэдэхүйн тухайлсан зорилгоос шалтгаалж аль нэг талыг нь голлон барих нь олонтаа байдаг. Ийм ч учраас түүхийг үечилж байгаа үечлэл нь өөр өөр байх нь ойлгомжтой. Эх түүхийн үндсэн агуулга, хөгжлийн чиг шугамыг (вектор) нээн гаргахдаа түүний үечлэлийн талаар судлаачид өөр өөрийн саналыг дэвшүүлэн олон хувилбар гаргасан нь бий. Энэ тухай үл нуршин бид энд өөрсдийн гэсэн нэгэн хувилбарыг гарган тавьж байна. Өнө эртний түүхтэй монголчуудын хөгжил, тэмцлийн баялаг түүхийг манай нутаг дээр хүн анх амьдарч байсан тэр цаг үеэс буюу одоогоос 750000 жилийн тэртээгээс

өнөөг хүртлэх хугацаа, он цагийн хувьд дараах үндсэн үеүдэд хувааж болох юм. Үүнд: Нэг. Ураг төрлийн байгууллын үе. Энэ үе нь монгол нутагг хүн анх амьдарч байсан тэр цагаас, анхны төр улс байгуулагдах хүртлэх Буюу МЭӨ III зуун хүртлэх хугацааг хамардаг. Ураг төрийн байгууллын хэмээн нэрлэж байгаа энэ үеийг дотор нь хэд хэдэн хувилбараар үечилж болно. а. Археологийн үечлэл. Энэ нь нэн эртний хүмүүс ямар зүйлээр багаж зэвсэг хийж ахуй амьдралдаа хэрэглэж ирсэнийг гол хэмжүүр болгон үечилдэг. Уг үечлэлийн эхлэлийг эртний Грекийн яруу найрагч Гесиод (МЭӨ VIII-VІІ) анх дэвшүүлжээ. Тэрбээр ард түмнүүдийн түүхийг бурхан тэнгэрийн , алт, мөнгө, зэс, төмрийн гэсэн таван үед хувааж, үүнээс долоон зууны дараа буюу МЭӨ I зуунд Эртний Ромьн нэрт философия Тит Лукреций ”Юмс үзэгдлийн мөн чанарын тухай” гэдэг зохиолдоо төмрийн ертөнц үүссэн тухай бичихдээ эхлээд яс, шүд, чулуугаар багаж зэвсэг хийж байгаад зэс төмөрлөгийг хэрэглэх болсон тухай өгүүлсэн нь бий. Энэхүү үечлэлийн хөгжлийн цаашдын явцад XIX зууны дунд үед Данийн Копенгаген хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Томсон уг музейн фондод хадгалагдаж байсан эртний түүхийн дурсгалт зүйлс, археологийн олдворуудыг чулуун, хүрэл, төмөр зэвсэгүүд хэмээн ангилж, энэ дагуу түүхийг үечилсэн нь өнөөдөр нэлээд түгээмэл хэрэглэгдэх болсон байна. Х.Томсоны аргачлалаар монголын түүхийг үечилбээс чулуун зэвсэгтний, хүрэл зэвсэггаий, төмөр зэвсэгтний эхэн хэмээн гурван үндсэн үед хувааж болох юм. Чулуун зэвсэгтний үеийг хуучин чулууны, дунд чулууны, шинэ чулууны гэж гурав хувааж болно. Хуучин чулууны үе нь: /Үүнийг ’’Палеолит” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эртний Грекийн ’’палайос”-’’эртний”, ’’хуучин”, ’’литос”- ”чулуу” гэсэн утга бүхий хоёр үгнээс гаралтай аж/. Он цагийн хувьд 750000-12000 жилийг хамардаг байна. Палеолитийн үеийг дотор нь доод, дунд, дээд гэсэн гурван шатанд хуваадаг. Палеолитийн доод шат нь 750000-100000, дунд шат нь 100000-40000, дээд шат нь 40000-12000 жилийн тэртээг тус тус хамрана хэмээн манай эрдэмтэд үзжээ.(3,10) Тэрчлэн хуучин чулуун зэвсгийн доод дунд үеийг энэ хэлбэр төрлийн багаж зэвсэг Францад анхлан олдсон тэрхүү газрын нэрээр шелль, ашель леваллуа, мустье-гийн үе хэмээн хуваадаг өөр нэгэн хувилбар байдаг агаад түүнийг он цагийн хувьд монголын түүхийн үед харгалзуулбал, 700000-300000, 300000-100000, 100000-40000 жилийн тэртээг хамардаг. Дунд чулууны үе нь: /Үүнийг ’’Мезолит” гэх агаад Грек хэлний ”мезо”—”дунд”, ’’Литое”-’’чулуу” гэсэн үгнээс үүсчээ/. 12000-8000 жилийн тэртээг хамрах агаад хуучин чулуунаас, шинэ чулууны үед шилжих завсрын буюу шилжилтийн бэсрэг үе байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үе ( үүнийг “Неолит” гэх агаад “нео”- ”шинэ”, “литос”-”чулуу” гэсэн үгнээс үүсчээ.) бол хөдөлмөрийн чулуун багаж хэрэгслийн

хөгжлийн дээд агаад сүүлчийн үе нь юм. Энэ үе манай нутагг амьдарч байсан хүмүүсийн хувьд 8000-4000,3000 жилийн тэртээх цагийг хамарч байдаг. Эртний оршин суугчид чулуун зэвсгээр дамжин төмөр зэвсэгт ншлжсэн авай. Ингэхдээ зэс-чулуун зэвсгийн үе /энеолит/ хэмээх уггвар үеийг монгол орон туулж, улмаар хүрэл зэвсгийн үед орсон юм. Монголд хүрлийн үе нь МЭӨ III дахь мянган жипээс I дэх мянган жил хүртлэх хугацааг хамарч байсан агаад эл үед мал аж ахуй үүсч, ’’малчин” хэмээх аймаг бий болж, эхийн эрхт овог эцгийн эрхт овогт шилжжээ. Төмрийн эхэн үе хэмээн үздэг тэр үе нь МЭӨ I дэх мянган жилд хамрагдаж байна ı б. Ураг төрлийн байгууллын үеийг аж ахуйн хөгжлийн төвшинг гол хэмжүүр болгон авч үзвээс олзворлох, түүвэрлэх аж ахуйн хийгээд олзворлох түүвэрлэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжиж эхэлсэн үс гэж хоёр хувааж үзэж болно. Ингэхдээ эл хоёр үеийн заагийг мезолигын төгсгөл, неолитийн эхэн үеэр авч үздэг. Харин олзворлох, түүвэрлэх аж ахуйн үе нь урт удаан хугацааг туулж ирсэн агаад түүнийг дотор нь нарийвчлан гаргах үүднээс дараах шатуудад хувааж болох юм. Олзворлох, түүвэрлэх аж ахуйн үүслийн үе. Энэ үеийн эхлэл нь хүн анх үүссэн тэр цаг үетэй давхдана. Эрчимгүй олзворлох, түүвэрлэх аж ахуйн үе. Энэ нь палеолитийн доод шатны төгсгөл үеэс эхэлж байна. Хөгжингүй олзворлох, түүвэрлэх аж ахуйн үе. Энэ үеийг дээд палеолитийн үеэс эхлэн авч үзэх нь зохилтой. Олзворлох, түүвэрлэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжиж эхэлсэн үе. в, Нийгмийн харилцааны хөгжлийн төвшинг гол хэмжүүр болгон авч үзвээс уг үеийг хүн сүргийн буюу хүйн хүмүүсийн үе, овгийн байгууллын үе гэж хоёр хувааж болно. Хүн сүргийн буюу хүйн хумүүсийн үе нь дунд палеолитийг хүртэл үргэлжилсэн бол овгийн байгууллын үе нь дунд палеолитоос анхны юр улс байгуулагдах хүртлэх хугацааг хамран үргэлжилжээ. Монгол нутагт анхны төр улс болох Хүннү іурэн МЭӨ III зуунд байгуулагдсан аж. Овгийн байгууллын үеийг ерөнхийд нь дунд палеолитийн үеэс эхлэн хүрлийн үеийг хүртлэх хугацааг хамарч буй эхийн эрхт /цусан төрлийн/ овог, хүрлийн үеэс улбаагаа авсан эцгийн эрхт / ясан хөрлийн/ овгийн үе гэж хоёр шатанд хувааж үздэг. Овгийн байгуулал, овог үүсэхдээ анхлан эхийн талаа даган бүрэлдсэн нь өгүүлэн буй үеийн хүмүүсийн дунд эр, эмийн- полигами харилцааны ёс ноёрхож байсантай холбоотой гэж үзэж болох талтай.

Хоёр. Монголын эртний улсуудын үе. Эл үе монголын төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн анхны төр улс болох Хүннү гүрэн байгуулагдсан тэр цагаас Их Монгол улс байгуулагдах хүртлэх үеийг буюу МЭӨ III зуунаас МЭ XIII зуун хүртлэх цаг хугацааг хамардаг. Өгүүлэн буй үед монгол нутаг дээр төрөө байгуулан тогтнож байсан улсуудын угсаа гарвалыг үндэс болгон авч үзвэл энэхүү үеийг дотор нь монгол угсааны улсуудын болон түрэг утсааны улсуудын үе хэмээн хоёр шатанд хувааж болно. ■ Монгол угсааны улсуудын үе нь МЭӨ III -МЭӨ VI зууны дунд үе хүртэл үргэлжилсэн агаад Хүннү /МЭӨ I - МЭ I/, Сүмбэ /МЭ I - МЭ III/, Муюун, Тоба /МЭ ГV-V зуун/, Монгол Нирун /402-555 он/.улсууд ээлж дараалан хүчирхэгжин оршиж байлаа. Түрэг угсааны улсуудын ноёрхлын үе нь 555 онд Түрэг улс хүчирхэгжин Монгол Нирун улсыг эрхшээлдээ оруулж авсан цагаас эхлэн улмаар Уйгур /745-840/, Киргиз улсууд улбаалан авч явжээ. Гурав. Их Монгол улсын болон Монгол гүрний үе. ХІІІ-ХV зууныг хамарч буй энэ үе нь монголын түүхийн хамгийн онцлог агаад сонирхолтой, нэгэн үгээр илэрхийлбэл ’’Алтан үе” байлаа. Чухам энэ үед Монгол Нирун улс задран унасан VI зууны дунд уеэс сөрөг чиглэлд орсон Монголын хөгжлийн чиг шугам (вектор) эерэг чиглэлдээ орсон билээ. Монголчууд тэр л үеийн олон улсын харилцааны жаяг дэг журмыг баримтлан Ази, Европын ихэнх хэсгийг эзэлсэн их гүрнийг байгуулсан юм. Энэ нь үнэн хэрэг дээрээ Америк, Австрали тив нээгдээгүй байсан, Африк тив нууцаа задлаагүй, ’’тайлагдашгүй оньсого” байсан тэр цаг үед дэлхийн хэмжээний гүрэн улс болон оршин тогтнож, тухайн үедээ хүн төрөлхтөний хөгжлийг тэргүүлэн манлайлж байсан юм. Энэ өндөрлөгт хүрэхэд XII зууны 80-аад онд Хамаг Монголын ханлигийн нэгдэл сэргэж, улмаар 1206 онд Эзэн Богд Чингас монгол угсааны 80 гаруй аймгийг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулсан нь гол хүчин зүйл болсон юм. Төвд тэмүүлэх хүчийг F1, төвөөс зугатах хүчийгF2 хэмээн тэмдэглэвэл FI >F2 тохиоддолд улс, үндэстэнүүд нэгдэн нийлэх процесс явагдаж байдаг бол FKF2 тохиолдодд задрах үйл явц гардаг байна. Бидний өгүүлэн буй энэ үед дээрх хуулийн үйлчлэл F1>F2 байсан нь монгол угсаатны нэгтгэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Гэвч 1251-1259 онд хаан ширээнд сууж, төр барьж байсан Мөнх хааны үеэс Монгол гүрэн Батын харьяаны улс, Мөнхийн харьяаны улс хэмээн үнэн хэрэгтээ хоёр хуваагдсан нь улс төрийн бутрал болж эхэлсний илрэл байжээ. Чухам энэ үеэс нийгмийн хогжил дээр өгүүлсэн хуулийн ҒКҒ2 гэсэн тохиоддол үйлчилж эхэлсэн аж. Энэ үйлчлэл цаашид улам гүнзгийрсээр ХIV зуунд Монгол гүрэн Дундат Ази дахь Монголын хаант улс, Иран дахь Монголын хаант улс, Орос дахь Монголын хаант улс болон Юан гүрэн хэмээн хэд хэдэн биеэ даасан улс болжээ. Дөрөв. Улс төрийн бутралын үе: /ХV-ХV1І зуун/. Эх түүхийн энэ үеийг манай түүх бичлэгт “Феодалын бутралын үе” /4./, ”Улс юрийн бутралын үе” /5./, ’’Дөчин дөрвөн хоёр улсын үе” /6./ гэх мэтээр янз янзаар нэрлэж иржээ. Энэ үед Монгол

баруун, зүүн хэсэгг хуваагдан, улс төрийн хувьд задарч байсан авч үе үе нэгдэн иэгдмэл байдлаа хадгалж байсныг үгүйсгэх учиргүй. Тогоон болон Эсэн тайж, Батмөнх даян сэцэн хаан, Түмэн засагг хаан нарын зэрэг \.іадын төр барьж байсан үеийг энд хамаатуулан хэлж байна. Энэ үсийн нэгэн гол онцлог шинж нь Монголчууд бурхны шашныг Бусад шашнаас оройлон авч, түүнд нилэнхүйдээ орсон явдал билээ. Тав. Манжийн эрхшээлийн үеийн Монгол: Энэ үе нь ХVІІІ-ХІХ зууныг хамарч байна. 1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Баруун Монгол туе туе манжийн эрхшээлд орж 1911 он хуртэл түүний захиргаанд явжээ. Монголыг өөрийн эрхшээлд оруулсан Зүрчидийн угсааны Манж улс (Өвөр Монголыг эзэлсэний дараагаар Цин улс хэмээн нэрлэгдэх болжээ.) Монголын төрийн тусгаар тогтнолыг устган, улс төрийн бутралыг улам гүнзгийрүүлэх, монголчуудыг гадаад ертөнцөөс тусгаарлан, монгол орны голлох нутаг дэвсгэрийг тасчин эзэгнэж, хязгаарлагдмал бөглүү нутаг болгон хувиргах, уламжлал, үндэстний нь үнэт зүйлсээс хүн ардыг нь хөндийрүүлэх замаар өөрийн дуулгавартай эзэмшил болгох төрийн бодлого явуулсан юм. Үүнийгээ хэрэгжүүлэх гол механизм болгон өөрийн төрийн аппаратыг байгуулсан билээ. Монголчууд ’’Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” химээх гүн бясалгалаа баримтлан, манжийн дарангуйллыг эсзргүүцэн . сайн эрийн тэмцэл хийх, оргон зугатах, заргалдах, дугуйлан байгуулж тэммцэх, зэвсэгг бослого гаргах зэрэг хэлбэрээр тэмцэж ирсэн юм. Vпдэсний эрх чөлөөний төлөө тэмцэл нийт Монголчуудыг хамарч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эхлэлийг тавьсан. 1755-58 оны зэвсэгт тэмцэл, Засагт хан аймгийн Маньбазарын хошуунд гарсан Ард Аюушийн тэмдэл зэрэг олон үйл явдлууд энэ үеийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. XIX зууны дунд үеэс эхлэж, XX зууны эхэн үеэр Монгол хүчтэй хэрэгжиж эхэлсэн ”Шинэ засгийн бодлого” нь Монгол дахь манжийн ноёрхлыг авран тогтоох зорилгыг агуулж байлаа. Эл бодлогын хүрээнд Монголд хэрмэл цагаачин хятад иргэдийг олноор нь түрж оруулах, билчээр, нутгийн аль үржил шимтэйг нь булаан авч хятад иргэдэд хуваан өгөх, тариа тариулах, малчин ардуудыг үржил шимгүй зэлүүд нутаг руу шахан гаргах, хүн амыг хятадчилах, нутаг орныг хятад цэргээр дүүргэж, цэрэг дайны түшиц газар болгон хувиргах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шинэ өрнөл гарахад нөлөөлсөн юм. Зургаа. Олноо өргөгдсөн Монгол улсын үе /1911-1919/. Халхын их хүрээний газар дөрвөн аймгийн хан, чуулган дарга, ноёд түшмэд нар алба тэгшитгэх, Богдод жил бүр өргөдөг даншиг мандлын хэргээр хуран цугларсан үеэр Түшээт хан аймгийн жанжин чин ван Ханддopж, Иx шавийн Да лам Цэрэнчимэд нарын зэрэг нөлөө бүхий сурвалжтан, язгууртан, терийн зүтгэлтнүүд цаг төрийн байдлыг үнэлэн дүгнэж, Орос улсаас тусламж авч, Манжаас салан тусгаарлаж, туурга тусгай улс болох санал сэдэж, зөвлөлдөн Богдын соёрхлыг авсан байна.

Эл үйл явдал цаашид өрнөн 1911 оны XII сарын 29-нд Их хүрээнд Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч хаан хэмээн баяр ёслолын байдалтай өргөмжилж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглажээ. Ийнхүү Манжийн 200 гаруй жилийн эзэгнэлийг түлхэн унагаж, улс орныхоо эзэн нь болсон монголчууд төр улсаа хөгжүүлэхэд чиглэсэн нийгэм-улс төр, эдийн зйсаг, соёльгн салбарт шинэтгэл хийж эхэлсэн авч энэ нь шулуун дардан замаар хэрэгжсэнгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, Монголын төрийн бүрэн эрхт байдлыг эвдэн, 1915 онд Хиагтын хэлэлцээрээр автономит засаглал тогтсон боловч, 1919 онд Хятадын цэргийн эрхтнүүд тэрхүү автономит төрийг унагаж өөрийн дэглэмийг тоггоосон билээ. Хятадын цэргийн дэглэм 1921 оны II cap хүртэл Монголд оршин тогтнож байгаад Барон Унгернд энэхүү эрхээ алдсан юм. Барон Унгерний засаглал 1921 оны VII cap хүртэл Монголд тогтож байв. Долоо. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал, түүний дараах үе: Эл үе нь 1921 оны VII сараас 1980-аад оны дунд үе хүртлэх хугацааг хамарч байгаа агаад зөрчил, тэмцэл, ололт амжилт, бэрхшээлийн аль алинийг нь агуулсан нарийн ээдрээтэй үе байсан юм. Өгүүлж буй үеийг доорхи гурван үндсэн шатанд хуваан үзэж болно. а. Үндэсний ардчилсан хувьсгал, түүний ололтыг гүнзгийрүүлэхийн төлөө тэмцлийн буюу 1921 оны VII сараас 1930-аад оны дунд хүртлэх үе. Үндэсний тусгаар тоггнолоо хамгаалан улс орноо хөгжүүлэх зоршгг энэ үеийн гол шинж нь болж байлаа. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх явцад Монгол оронд зүүн коммунист үзэл Коминтерн болон ОК/б/ Н-ын удирдлага заавраар идэвхжиж, манай нийгэм улс төрийн амьдралд гол үүрэг роль гүйцэтгэх болж ирэв. б. Тоталитар дэглэмийн ноёрхлын үе. 1930-аад оны дунд үеэс зүүн коммунист хүчин засаг төрийн эрх мэдлийг гартаа авч, хуарангийн буюу сталинчлагдсан социализмыг байгуулах замд улс орныг шилжүүлсэн билээ. в. Авторитари дэглэмийн ноёрхлын үе: 1950-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үе. Монгол оронд хуарангийн буюу сталинчлагдсан социализмыг байгуулах үйл явцыг гүнзгийрүүлэн үргэлжлүүлж байсан нь энэ үеийн гол агуулга болж байлаа. Ингэхдээ улс орныг үйлдвэржүүлэх замаар социализмын материал-техникийн баазыг барьж байгуулах, социалист нийгмийн харилцааг /зөвхөн улсын, болон иийгмийн өмч дээр суурилсан үйлдвэрлэлийн харилцаанд тулгуурласан/ боловсронгуй болгох, шинэ хүнийг хүмүүжүүлэх гэсэн гурамсан зорилго дэвшүүлэн тавьж, үүнийгээ социализмыг бүрэн тэге байгуулах үйл явц гэдэгг нэгтгэн хэрэгжүүлэх оролдлого хийж байсан юм. Энэ бүхэн нь нийтийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг үл хангаж, нийгмийг бүхэлд нь мухардмал байдалд оруулсан билээ. Найм. Өөрчлөлт шинэчлэлийн үе: Монголын түүхийн эдүгээ үеийг Монгол оронд өөрчлөлт, шинэчлэл хийх үзэл санаа дэлгэрч, төрийн бодлогын хэмжээнд тавигдаж эхэлсэн 1980-аад оны дунд үеэс эхтэй гэж үзэж болно. Чингэвээс эл үеийг дотор нь 2 үндсэн шатанд хувааж болох талтай.

а. Өөрчлөн байгуулалтын үе. 1980-аад оны дунд үеэс эхэлсэн мнэ үеийн гол агуулга нь социализмаас үл татгалзсан агаад түүний хүрээнд шинэтгэл хийх гэсэн оролдлого зонхилж байсан явдал болой. Голлон эдийн засгийн салбарт заримцаг шинжтэй шинэчлэл хийх гэсэн энэ үеийн оролдлого үйл ажиллагаа нь явуургүй, үр дүн муутай болох нь харагдаж эхэлсэн дотоодьш нөхцөл байдал, социалист системийн орнуудад өрнөж байсан өөрчлөлт шинэчлэлийн үйл явцьш нөлөөгөөр энэ шинэтгэлийг шинэ шатанд гаргаж, шинэ агуулга, хэлбэрээр хөгжүүлэх шаардлага зүй ёсоор дэвшигдэн гарч ирсэн билээ. б. Өөрчлөлт шинэчлэлийн үе. Энэ үе 1989, 1990 оны зааг үеэс эхэлж байна. Монгол улс тайван буюу Унгарын замаар өмнөх нийгмийн ТОГТОЛЦООНООС ШИНЭ нийгмийн тогтолцоонд шилжин орсон ЮМ. / Посткоммунизмьш орнууд өнөөгийн ардчилал' шинэчлэлийн үйл явцад тайван замаар буюу Унгар зэрэг орны, тайван бус замаар буюу Румын зэрэг орны гэсэн хоёр замаар шилжсэн билээ./ Өөрчлөлт, шинэчлэлийн өнөөгийн гол агуулгыг улс орон хуарангийн социализмаас хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэмд шилжиж буй үйл явц гэж тодорхойлж болно. Энэ нь эдийн засгийн салбарт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас гэрээ хэлцлийн /зах зээлийн/ эдийн засагт, улс төрийн салбарт авторитари дэглэмээс ардчилсан тогтолдоо бүхий улс төрийн дэглэмд, нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд оюун санааны амьдралын хүрээнд догматикчилагдсан үзэл суртлын механизмаас олон ургальч үзэлд шилжих байдлаар илэрч байна. 4. Түүх судлахын учир холбогдол Ер нь аливаа түүх нийгмийн ач холбогдол бүхий хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд: Танин мэдэхүйн үүрэгтэй. Энэ нь хүн төрөлхтний болон аливаа улс үндэстний хөгжлийн түүхэн үзэгдэл, үйл явцыг түүхэн ЗVЙН үүднээс үнэн бодитой тусгаж, судалж. өвлөн залгамжлуулж байдгаас үүдэлтэй юм. 1.

Улс төр-үйлдлэгийн үүрэгтэй. Түүний мөн чанар нь түүхийн шинжлэх ухаан нийгмийн хөгжлийн зүй тогтлын түүхэн баримт сэлтийг онолын сэтгэлгээний үндсэн дээр таньж илрүүлэн, шинжлэх ухааны үндэстэй улс төрийн чиг шугам боловсруулахад дэм өгч, субьектив шийдэл гаргахаас урьдчилан сэргийлж байдагт оршино. 2.

Ертөнцийг үзэхүйн үүрэггэй, Түүх бол нийгмийн өөрийн нь хөгжилд зайлшгүй хэрэгтэй алдар цуутай, өнгөрсөн түүхэн үйл явдал, гарамгай хувь хүн, сэтгэгчдийн тухай үнэн зөвөөр бичиглэн үлдээж байдаг. Ертөнцийг үзэх үзэл нь байгаль ертөнц, нийгэм, түүний хөгжлийн тухай үзэл ухал бөгөөд бодит байдал дээр тулгуурласан тэр цагт л шинжлэх ухааны үндэстэй болж байдаг. Нийгмийн хөгжил дэх бодиг байдал хэмээхүй нь түүхэн баримт сэлт бөлгөө. Түүх, түүний баримтлаг тал нь нийгмийн тухай шинжлэх ухааны зайлшгүй тулгуурлах эх сурвалж болж өгдөг.Уг үйл явцад холбогдол- бүхий баримт сэлтийг цощ байдлаар судлах төдийгүй, танин мэдэхүйн шинжлэх ухааны үндэслэлийг хангаж, бодит

зураглал гаргаж байж түүхэн дүгнэлт, гаргалгаа сая шинжлэх ухааны үндэстэй болдог. Түүх бол асар их хүмүүжлийн нөлөө үзүүлнэ. Энэ бол түүхийн дөрөв дэх үүрэг болой. Дэлхий дахины болон аливаа улс үндэсгний түүхийн мэдлэг нь эх оронч болон үндэсний үзэл, бусад улс түмнийг хүндэтгэх үзэл зэрэг иргэнлэг чанарыг төлөвшүүлж, нийгмийн хөгжилд тухайн ард түмэн, түүхэн бие хүний гүйцэтгэсэн үүргийг олон талаар харуулж өгнө. Түүнчлэн хөгжил, дэвшилд хүн төрөлхтний зан чанар, ёс суртахууны үнэт зүйлсийг танин мэдэх бололцоо олгож, нийгмийн өмнө хүлээх нэр төр, үүрэг хэмээх ухагдахууныг ойлгуулан, нийгэм болон хүмүүсийн үйлдсэн нүгэл, гэм согог, тэдгээрийн хүн торөлхгний хувь заяанд нөлөөлсөн байдлыг түүхэн сургамжийн үүднээс нээн харуулж байдаг. 3.

Түүх судлах нь түүхэн ухагдахуунуудаар эрэгцүүлэн сэтгэж сургамж авах, нийгмийг хөгжил хөдөлгөөнд нь харах, өнгөрсөн үед хамаарах нийгмийн үзэгдлүүдийг үнэлэн цэгнэх, үйл явдлын хөгжлийн дараагийн алхамуудтай харьцуулан бодомж, гаргалгаа хийх боломжийг олгоно. Тийм хандлага нь бодит байдлыг тогтонги биш, түүхэн үйл ивц, цаг хугацаа хөгжил хөдөлгөөнд нь эрэгцүүлэн сэтгэх оюуны хэрэгцээг төлөвшүүлдэг. Хүн төрөлхтөний болон эх түүхээ судалснаар иргэн бүрт i үүхийн ухамсар төлөвшинө. Түүхийн ухамсар нь бие хүний итгэл үнэмшил болгон түүхийн эзэмшсэн үнэн бодитой мэдлэг, нийгмийн онгөрсөң ба эдүгээгийн бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнэхэд чиглэсэн хүмүүсийн танин мэдэхүй сэтгэлгээний болон практик үйл ажиллагааны зорилго, чиглэл, хэрэгслийн тогтолцоог өөртеө .иуулсан ойлголт билээ. Үндэсний ухамсар нь түүхийн ухамсрын тодорхойлогч юм. Учир нь түүхийн ухамсрын үндсэн сурвалж болсон эх түүхээ танин мэдэхгүйгээр үндэсний ухамсар хэзээ ч төлөвшихгүй. Үндэсний ухамсар, түүхийн үхамсрыг уулзуулж буй цэг нь түүхийн мэдлэг болой. Чингэхлээр үндэсний ухамсар нь эх түүхээс сурвалжтай агаад бие хүний итгэл үмэмшил болгон эзэмшсэн үндэсний үнэт зүйлийн тухай мэдлэг, түүнд хандах хандлага гэж хэлж болно.Үндэсний ухамсар нь үндэсний үнэт зүйлс, удам угсаа гарвал, төрийн тусгаар тоггнол, соёл иргэншил, γндэсний уламжлалаа танин мэдэж, ойлгосон эл ухамсрын тодорхой ТӨВШИН болох үндэсний мэдрэмж, өөрийн үндэстний үнэт зүйлсийг Фхэмлэн дээдлэх сэтгэл хөдлөл болох үндэсний бахархал, зүг чигээ олж чадсан, ухамсарлан ойлгосон, зорилго чиглэл бүхий бие хүний эзэн сэтгэлгээ бүхий үйл ажиллагаа зэргээс бүрддэг. Үндэсний ухамсар төлөвшсөний гол шинж бол үндэсний эрх ашгаа дээдлэх явдал юм, Үндэсний ашиг сонирхол гэдэг нь удам гарвалаараа нэг төрлийн, хэл, түүх, соёлын харилцан холбоогоороо нэгдмэл үндэстний нийтлэг, нэг бүлийн ашиг сонирхол бөлгөө. УИХ-аар баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д ’’Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирходц монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол улсьш тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, улсын хилийн хаддашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний эв нэгдэл багтана” гэж заасан байна. Ингэхлээр, монголын түүх бол бүхэлдээ үндэсний язгуур эрх ашиг сонирхлоо хамгаалж, хадгалахын төлөө тэмдлийн түүх

юм. Иймээс эх түүхээ танин мэдэж судлахын нэгэн гол зорилго бол иргэн бүрт үндэсний ухамсар төлөвшүүлэхэд оршино. Монголчууд бүр эртнээс үндэс язгуураа сайтар мэддэг, түүнийг хүн бүрт өвлүүлж эзэмшүүлж байсан уламжлалтай ард түмэн. Персийн нэрт түүхч Рашид-Аддин: ’’Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байжээ. Учир нь монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг заншилтай байжээ. ... Энэ учраас ч тэдний дунд удам угсаагаа мэдэж явдаг арабуудыг оролиуулахгүй бол монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилтай байгаагүй юм” (7,13-29) гэж тэмдэглэсэн байна. Энэ заншлын ачаар Монголын зарим овгийн салаа салбарын нэр хоч, удам угсааг нарийн тодорхойлох боломжгой байсан тухай Рашид-Аддин бас өгүүлжээ. Үүнээс нэлээд хожим Монголын их бичгийн хүн В.Инжинааш: ’’Үндсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөг юугаан . үл мэдэх нь мал буюу. Нүд буй бөгөөд түүх юугаа үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуур юугаа үл мэдэх нь мунхаг гахай буюу”(8,31) хэмээн бичиж байв. Бас ойрхи түүхийн үед нэрт түүхч, мэргэн сайд А.Амар: ’’Гадаад олон улсын эрдэмтэн нар Монголын түүхийг сонирхон судалсаар байх атал монгол хүн өөрсдөө хэрэгсэхгүй сууж хэрхэн зохих аж. Улс төр тогтоох ба эрх мэдэлтэй байх явдал нь эрхбиш түүхийн үүднээс гүн холбогдолтой тул, үндэс угсаа, улс төрөө бодогч монгол хүн өөрийн түүхэнд санаа тавих нь нэн эрхэм болно ” /9.29/ гэжээ. Номын мэргэд ийнхүү өгүүлэх нь улс үндэстнийхээ түүхийг судлан мэдэх явдлыг нэн эртнээс монгол хүн бүрийн үүрэг болгон тавьж байсныг бэлхнээ гэрчилнэ. Учир нь эрдэнэт хүмүүн ямагт түүхэн сургамжаас суралцан урагшилдаг жамгайг бидний ахмад үе гүнээ ухамсарлаж ирсэн юм. Хамгийн эгэл жирийн учир шалтгаацал гэхэд хүн унтаж сэрээд, өчигдөрийнхөө хийснийг эрэгцүүлэн бодоод, өнөөдрийн ажил үйлсээ эхэлдэг. Үүнээс л түүх цадиг, түүхэн сургамжийн тухай бодрол хөврөхөд хүрнэ. Түүх, эдүгээгийн хоорондох дотоод гүнзгий хэлхээ холбоо нь өнгөрснийг танин мэдэх бололцоо олгодог. Ирээдүй өнөөдрөөс биш, өчигдрөөс эхэлнэ. Аугаа их У.Шекспир: ’’Өнгөрсөн бүхэн эхлэл” хэмээн ончтой тодорхойлсны учир энэ. Өдгөө үе бол өнгөрсөн үеийн шууд үргэлжлэл болж, нийгмийн нэгэнт өнгөрсөн амьдралын олон шинжийг өөртөө агуулж, залгамжилж бавдгийг түүшйн шинжлэх ухаан нотолдог. ”Цаг үеийн холбоо” хэмээх ухагдахуун бол нийгмийн бүх үзэгдлийг нэгдмэл түүхэн төлөвд нь авч үзэх боломж олгодог. Нийгэм-түүхийн бүх үзэгдэл, үйл явц өмнөх үеэсээ урган гарч, ирээдүйн хэлбэрээ нөхцөлдүүлж байдаг бөлгөө. Түүхийн аддаа гэж байхгүй, харин түүхээс авах сургамж л байна. Түүх бол түүх. Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн: ”Түүх гэдэг бол алт нь үлдэж, шороо нь хаягддаг тунгаамал зүйл биш” хэмээн шууд утгаар нь хэлсэн байдаг. Чингэхлээр, ард иргэдэд түүхийн боловсрол олгох, түүхийн ухамсар суулгах тогголцоог хамгийн өргөн утгаар тавих хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, 1. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд олгох анхдагч мэдлэг, 2.Ерөнхий боловсролын сургуулиар олгох боловсрол, 3. Их сургууль, коллежээр олгох боловсрол, 4. Бүх нийтийн түүхийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажил гэсэн иж бүрдэл байдлаар нь авч үзэх шаардлагатай байна. Ер үндэсний боловсролын тогтолцоо үндэстнийг өөрийг нь бүгээж, үйлдвэрлэж байдаг. Өдгөөгийн боловсролын тогтолцоонд эх хэл,

эх түүх, язгуур соёлоо хамгийн өгөөжгэй агуулга, хэлбэрээр тод гомруун тусгаж өгөх ёстой. Бидний оюунаа чилээн бүтээсэн энэ Н O M эл хэрэг үйлсэд дуслын төдий боловч нэмэр болох болтугай. Нацагдоржийн шагналт, яруу найрагч Тангадын Галсан: ’’Түүхийн сургамж” хэмээх дөрвөн мөртдөө: Түүхээс сурдаггүй хүмүүнийг Түүхий хүү хэмээмой. Түүхий хүүгийн духан дээр Түүх хавдтал цоходмой хэмээжээ.Эцэст нь тэмдэглэхэд, иргэн бүр түүхээ шимтэн судалж, түүхийн сургамжаас суралцах тусам эх орны маань маргааш улам тод томруун харагдах болно. Харин үүнийг умартваас бид бүхний ирээдүй улам бүдгэрнэ гэдгийг түүх, түүхийн шинжлэх ухааны нэр барин өчнөм. Ишлэл зүулт 4.

Х.Пэрлээ. Монголын хувьсгалын өмнөх үеийн түүх бичлэгийн асуудалд.

УБ.1958 5.

М.Онуки. Монголын түүхийн судлал ба энэегийн бидний үе Осака, Япон

1984 6.

Д.Дорж. Доод палеолитын үеийн Монгол орон. ШУАМ. 1991 N2 9-23 дахь

тал 7.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх. Тэргүүн боть. УБ.1966

8.

Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал.

УБ.1998 9.

М.Санждорж. Монголын төрийн түүхээс. УБД998

10.

Рашид-Адцин. Сборник летописей Т.1 кн 2

11.

В.Инжинаш Хөх судар Тэргүүн дэвтэр

А.Амар Монголын товч түүх УБ 1989 II бүлэг. Хүний үүсэл, Монголчуудын угсаа гарвал Бүлгийн үндсэн асуудал Эл бүлгийн гол зангилаа асуудлууд болох дараах зүйлд та бүхэн анхаарлаа төвлөрүүлээрэй. Үүнд: -Хүний эрин үе -Хүний үүслийн тухай сэтгэгчдийн үзэл баримтлалууд -Мичин хүн, тэдгээрийн ул мөр -Эртний мичн хүний хөгжил -Хүний үүссэн талаар моноцентризмын болон полицентризмын онол

-Хүн үүссэн өлгий нутгийн нэгэн Тев Ази болох тухай шинжлэх ухааны таамаглал -Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн ул мөр -Баянхонгор аймгийн Цагаан агуй, Уран хайрханы бууц, суурин, Ховд аймгийн Манхан сумын нутаг хойд Цэнхэрийн агуйн хадны зураг гэх мэт дурсгалууд -Хүн төрелхтөн төмерлөг хэрэглэх болсон үеийн хөгжлийн үе шат 'Гөмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүх соёлын өв -Зэс зэвсгийн буюу зэс-чулууны үе Хүрэл зэвсгийн үе -Хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн дурсгалууд Хүрлийн үеийн дурсгалын ангилал,” Дөрвөлжин булш, буган хөшөө, хадны сүг зураг, цуглавар олдвор Хүрлийн үеийн оршин суугчид Хүрлийн үеийн аж ахуй ба нийгмийн байгуулал -МАА үүссэн нь "Монголын эртний нүүдэлчид” хэмээх ойлголт Төмрийн түрүү үе "Бух дарах”, “Бух хөөрөг”, “Тулман хөөрөг”, “Авдран хөөрөг” Монголчуудын угсаа гарвал Хүннү нарын угсаа гарвал Хүннү-Сүмбэ-Нируны угсаа гарвалын холбоо хамаадал Монгол аймгууд, ханлиг Язгуурын Монгол аймгууд: Дарлиган, Нирун Хамаг Монгол Монгол хэмээх нэрийн гарал үүсэл, утга учир 1. Хүний үүслийн тухай шинжлэх ухааны онол, таамаглал Бид эдүгээ ертөнцийн түүхээр дөрөвдөгч галав буюу хүний эрин үе /антропоген/-д амьдарч байгаа бөгөөд баращаалбал 3 сая орчим жил үргэлжилж байна. Хэрэв манай дэлхий үүсээд 4.5 тэрбум жил болж байгаа /1, 19/ гэж үзвэл энэ нь дэлхийн түүхийн тун ахархан хугацаа юм. Хүн өнгөрсөн түүхээ сонирхох болсон тэр дагаас хойш дэлхий дээр хүн, хүний нийгэм, соёл хэрхэн үүссэн тухай асуудал янз бүрийн үеийн сэтгэгчдийн анхаарлын төвд байсныг хураангуйлбал дараах байдалтай байна. 1. Хүнийг өөр гариг ертөнцийн өндөр соёл иргэншлийн төлөөлөгчид манай дэлхийд суурынуулсан гэх хэт хийсвэрлэсэн үзэл. 2. Хүнийг бурхан тэнгэр бүтээсэн гэх шашны үзэл. 3. Хүн манай дэлхий дээр байсан уугуул өвгөөс “байгалын шалгарал” ’’хөдөлмөрийн” үр дүнд үүссэн гэх байгал-түүхийн үзэл эдгээр болно.. Эцсийн эцэст эдгээрийн аль аль нь эх газар дээр хүн үүссэн гэдгийг нотолж байна. Гэхдээ сүүлчийн таамаглалыг орчин үеийн түүхийн шинжлэх ухаанд баримталж байна. Археологичдийн хамгийн эртний гэж үзэж буй Мароккогийн Атланхын далайн эргайн хайрган чулуун зэвсэг 2 сая жилийн

тэртээ холбогдож байгаа /1,51/ бөгөөд умарт Африкаас Европд эртний мичин хүн нэвтэрсэн /1, 51/ ажээ. Учир нь Европын янз бүрийн газраас олдсон чулуун зэвсэгүүдийн хамгийн эртнийх нь 600000-300000 жилийн үед холбогдцог байна. Түүнийг Африкийн Олдувейн амны хайрган зэвсгийн цаашдын хөгжлийн үр дагавар байсан гэж өрнөдийн археологичид үзсэн байдаг. Хүний элэнц өвөг болох австролопитекийн /2/ ясны үлдэц Африк, Ойрхи Дорнод, Ява, Калимантаны арлуудаас олдсон бөгөөд •тархины багтаамж нь 500 смЗ байжээ /3, 322/. Энэ хүн хамгийн анхны болхи хайрга чулуун зэвсэг хийсэн нь байгалийн бэрхшээлийг даван туулах боломжийг олгожээ. Дараагийн мичин хүнийг homo erectus /босоо хүн/ гэх агаад түүний ясны үлдэгдэл Африк, Европ, зүүн өмнөт Азиас одджээ. Эл мичин хүний тархины багтаамж нь 900 смЗ бөгөөд одоогоос 400000 жилийн өмнө /3, 224/ оршиж байв. Эртний мичин хүний хөгжлийн дараагийн шатанд Неандерталь /синантроп/ гэжнэрлэгдсэн үйл ажиллагаа, тархины багтаамж, байгаль, цаг уурын шинэ нөхцөлд /мөстлөг/ илүү зохицсон, өмнөх үеийнхээс илүү боловсорсон багаж зэвсэг үлдээсэн хүн хамаарах бөгөөд тэдний яс, зэвсгийн үлдэгдэл Африк, Европ, Азиас түүний дотор Монголоос нилээд газраас олдсон байдаг. Неандерталь (эртний хүн) хүний үе нь их мөстлөгайн үетэй тохирох ба багаж зэвсэг нь сайжирч, хэл яриа үүсч, гал хэрэглэх болсон төдийгүй, агуй хонгил, оромж сууцтай болж, эгэл нөмрөг мэтийн хувцас өмсөх болов. Хүний амьдрах арга, оюун ухааны хөгжил эре хурдасч, зэвсэг багаж нь улам сайжирчээ. Мичин хүний эцсийн шатанд homo sepiens буюу орчин үеийн хүн холбогдох бөгөөд одоогоос 40-30000 жюшйн өмнөх үед амьдарч байв. Энэ хүн орчин үеийн хүний нийгэм, соёл иргэншил, арьсны ялгааг үүсгэсэн эхний хүн байжээ. Хүмүүс тэдний аж ахуй, нийгмийн үүслийн асуудлаар түүхэн тодорхой үеүдэд янз бүрийн онол /хувьсалын онол, диффузионизм г.м/ гарч байсан бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь хоёр хувааж үзэж болно. 1. Моноцентризм буюу хүн н'-гэн газар /Тухайлбал Африк/ үүсч аажмаар өсч үржин дэлхийн бь Зөрцгийн бусад газар нутагт тархсан гэх нэг төвт онол. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэх холимог төвийн онол. Эдгээрийн дотроос орчин үеийн түүхийн шинжлэх ухаанд холимог төвийн онолыг баримтлах болжээ. Үүнд хүн үүссэн нэгэн төв нь Монгол газар гэдгийг дараах баримтуудаар батлах болно. Хэдийгээр нэн эртний мичин хүний яс, багаж зэвсгайн үлдэц их төлөв Африк, зүүн өмнөт Азиас олдсон байдаг боловч , XX зууны эхэн үеэс хүн үүссэн өлгий нутгайн нэгэнд Төв Азийг оруулах зоригтой таамаглалыг байгал түүхийн шинжээчид /Г.Ф.Осборн, ВД.Мэтъю, П.П.Сушкин г.м/ дэвшүүлсэн нь энэ талын шинжилгээгээр тодорхой болжээ. Сүүлийн үеийн палеонтолога, палеобатоник, палеозоолога, археолога, шашин судлалын баримт, судалгааны ололтууд энэ үзлийг баталж байна. Тухайлбал, эдүгээ манай дэлхий дээр байгаа ургамал, амьтдьш өвөг үлдэц монгол нутгаас олдсон. ’’Монгол нутаг шиг ийм эрт галавьш үеийн олон төрлийн амьтдын бүхэл бүтэн хэлхээ яс арвин цуглуулсан

орон дэлхийд ховорхон”. ”Төв Азид амьд амьтны маш балар үеийн өвөг үүссэн төдийгүй, хүний овгийн өлгий нутаг мөн гэсэн эрдэмтдийн шинэ онол, томъёолол нь бүрэн үндэслэлтэй болж, шинэ шинэ онолын дүгнэлт материалаар улам бүр баяжин батлагдсан” /4, 19/ гэхчилэнгээр хийсэн судлаачдын дүгнэлтүүд олон буй. Зөвхөн нэг зохиогчийн саналыг иш татахад ийм буюу. Энэ асуудалд 1920-иод оны үеэс Өрнө, Дорнын байгалийн шинжээчид их анхаарах болж, байгалын түүхийн үүднээс системтэй судалгаа хийж эхэлжээ. Г.Ф.Осборн, В.Д.Мэтью нар Төв амьтны аймгийн үүсэл гарвалыг нарийвчлан судлаад, эл эртний үеийн хүн дүрст амьтны унаган нутаг гэдгийг ондлон заасан буй.. Энэ саналыг дэмжсэн Д.Баррель Төв Азийн газар зүйн тоггоц хувьсал байдал, төлөвийг судалсан баримт сэлтэд тулгуурлан, хүн дүрст мичний овгийг Төв Азид мигдент үед /25 сая-11 сая жилийн хооронд/ үүссэн гэжтогтоожээ. /5, 27/ Америк, Европын амьтны аймгийн түүхийг сайтар судалсан О.Аболь дээрх тивүүдийн амьтдын өвөг Төв Азиас полиоцент /11 сая жилээс эхэлнэ/ үед шилжин очсон болохыг тодруулж, мичин хүний яс олдсон одоогайн мэдэгдэж байгаа газар нутгийт Төв Азиас нүүсэн мичин хүний хоёрдогч нутаг гэж тодорхойлсон байд^г. /5, 27/ Ер нь байгал түүхийн шинжээчдийн судалгааг нэгтгэн авч үзвэл Төв Ази, Монголын говь тал нутаг нь манай дэлхийн амьтны аймаг, хүн төрөлхтний өлгий нутаг гэж үзэх бодит үндэс бий. Археологийн үүднээс энэ асуудалд их анхаарсан хүн нь Сибирийн нэн эртний нүүдэлчдийн /анчид/ явсан мөрийг судалсан археологич Ю.Мочанов болно. Тэрбээр Төв Ази, Монголын говиос хүи Ази, Европод тархсан байж болох замыг гаргаж эцэст нь Сибир, алс дорнод, Камчатк, Аляскаас Р.Ч.Эндрюсийн эспедицийнхэн ’’говийн үлдэцийг” олсоноор энэ асуудлыг шийдсэн байдаг. Энэ асуудгл нэг төвийн онолыг үгүйсгэсэн төдийгүй, үнэхээр эх газар хүн ү^ссэн гэдгийг баталсан байна. Хэдийгээр орчин үеийн байгал, биосфер экологайн онолын ү\*цнээс түүхийн шинжлэх ухааны баримтад хандаж болохгүй болов^, хүн байгальш амьтан байсан гэдшйг мартаж болохгүй. Хүн хөдөлмөрлөж, багаж зэвсэг хийх болсноор байгаль хүний үйл ажиллагааны талбар болсон. Энэ нь байгал дээр материйн хөдөлгөөний цоо шинэ хрлбэр нийгмийн амьдралын хүрээг бий болгожээ.. I Бид өөрсдийн амьдарч байгаа эрин үеийг хүний эрин үе! буюу антропогенней үеийн түүхэн баримтыг Монгол эх орноосоо хайя. Үүнд: зөвхөн хүний түүхтэй холбоотой асуудлыг авч үзсэн болңо. Уг нь экосистемийн үүднээс үзвэл байгалын түүхийн асуудал :байж болох боловч, зөвхөн түүхийн шинжлэх ухаан хүний түүхийг судалдаг гэсэн үзлээр хандсан болно. ı 2. Монгол нутгаас олдсон эртний хүний ул мор Хүн төрөлхтөн бичиг үсэггэй болтол өнө удаан жил болжээ. Гэвч хүний түүх нэн эртнээс эхэлснийг дээр өгүүлсэн билээ. Тэр цагийн түүхийг тодруулах үндсэн

баримт нь тухайн үеийн хүний үлдээсэн бууц, суурин, булш, бунхан, хиргасүүр, хот балгасын үлдэц, хөшөө дурсгал зэрэг болдог байна. Хүн үүслийнхээ эхний шатанд үлдээсэн тодорхой ул мэр бол багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс гэж судлаачид үздэг. Нэн эртний хүний үлдээсэн ул мөрийг хоёр үед хувааж авч үзье. Үүнд: Чулуун зэвсгийн үеийн хүний үлдээсэн ул мөр /1 саяаас МЭӨ 3000-4000

12.

жил/ Төмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүхэн баримтууд /МЭӨ 4000-1000/ Үүнийг АНУ-ын Иелийн их сургуулийн профессор Р.Флинтийн гаргасан загвараас хүснэгтлэвэл /Эртний хүмүүсийн үлдээсэн ул мөрийг ерөнхийд нь артефакт гэж нэрлэв/ /6, 340/ 13.

Артефакт, соёлын хэлбэр, тэдгээрийн онцлог Соёл

Зэс, хүрэл, төмөр эдлэл төмөрлегийн

он цаг/ойролцоогоор орчин ^ийн он TOOJ. ,оос 7000 12000

хайрган чулуун зэвсэг

3000000

галав

Ye өнгөлж зүлгэсэн чулуу Неолит шавар ваар Палеолит Эргүүлэх техникээр хийсэн чулуун багаж гар мэсэн зэвсэг

галав

плейстоцен

4 дэх галав

Голоцен

Артефактын хэлбэр

40000 1.250000

Дээр өгүүлсэнчлэн соёлын цаана хүн байх ёстой. Монголоос эртний мичин хүний үлдэц олдсон уу ? А. Шаамарын хүн Орхон голын хөндий. Шаамар нутаг бол плйоцен (11 сая жилийн өмнөөс эхлэнэ) галавын үеийн ургамал амьтны олдвороор баян газар билээ. Эндээс 1975 онд шинжээчид хөх|төн амьтдын ясны үлдэц ихээр олсны дотор нэн эртний мичин хүний дунд чөмөг, эрүүний яс буй. Энэ олдворыг Зөвлөлт-Оросын эрДэмтэн М.Б.Борисоглебская нарийвчлан судлаж, гурван сая орчим жилийн өмнөх үед холбогдуулсан байдаг. (7,95-108) Энэхүү Шаамарын хүНий өвгийн доод эрүү “ том араа 6, жижиг араа 2, жижиг араанаас ypajmı шүд 4, үүдэн игүд 4 бүгд 16 байжээ ” гэж судлаач АДамдинсүрэн үзсэн байна.(4,25)

Шаамараас 1974 онд олдсон 3,7 сая жилийн өмнөх үеийн хүний

өвөг мичний доод эрүү. (Улаанбаатар, улсын төв музейн үзмэрт бий.) Энэ зургийг Совместная Советско-Монгольская палеонтологическая экспедиция. Труды. М. Вып. 15. 1981. гэдэг сэтгүүлээс авав. Энэ олдворын талаар дотоод, гадаадын эрдэмтдийн хийсэн судалгаа, хүн төрлийн мичин хүн (гоминид) Монголд байсныг нэгэн дуугаар зөвшөөрсөн бөгөөд Монголын говь нутаг, хүн төрөлхтөний өлгий нутаг байсан гэдгийг аль нэгэн хэмжээгээр батлах боломж олгож байна. Б. Чулуун зэвсгийн үеийн хүний үлдээсэн ул мер Хэдийгээр хуучин (палеолит), шинэ (неолит) чулуун зэвсгийн уеийн гэж ялгаж болох боловч тэр үеийн хүмүүс байгал цаг уурын тааламжтай нөхцөлд амьдарч байсан учир өөрийн түүхийн урт хугацааны туршид, тоггвортой аж төрөх ёсны хүрээнд аажим хөгжиж ирсэн байна. Энэ аажим хөгжлийн явцад нүүдэл бас суурьшил хосолж байсан болох нь судалгаанаас илэрхий байдаг. Тухайлбал, Монголын чулуун зэвсгийн үеийн бараг бүх бууц суурингуудаас хуучин шинэ чулууны үеийн хийц бүхий багаж зэвсэг олдцог билээ. Ийм учраас Монголын чулуун зэвсэг үйлдвэрлэж байсан оршин суугчдыг хуучны, шинэ чулууны гэж ялгалгүйгээр ерөнхийд нь чулуун зэвсгийн үеийн хүн гэж үзээд, тэдний үлдээсэн түүхийн өвийг авч яръя. Сүүлийн үеийн судалгааны дүнд Монгол нутгаас 500 гаруй чулуун зэвсгийн их төлөв задгай бууц суурингууд олджээ /8, 108/. Шинэ төрмөл эриний туршид монголын эртний газар зүй /палеогеографи/ , байгал-цаг уурын нөхцөл энэ нутагг эртний хүн эзэмпшн суурьшихад үлэмж тохиромжтой байсан бөгөөд эндээс эртний хүн Азийн бусад нутаг, тухайлбал Сибирт шилжин суурыижээ /8, 109/. Монгол нутагт хийсэн археологийн шинжилгээгээр нэн эртний бүдүүлэг хүний иүүдэллэх хамгийн тохиромжтой нутаг Орхон, Туулын сав газар бөгөөд эндээс Хангай, Хэнтийг дамжин умар зүг нүүдэллэсэн гэсэн таамаглал аль хэдийн батлагдсаныг дээр өгүүлсэн билээ.

Монгол нуігаас олдсон томоохон бууц суурингуудаас дурьдвал Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй, мен аймгийн Өлзийт сумын нутаг Уран хайрхан, Дундговь аймгийн Ярх уул, Өвөрхангай аймгийн Хархорины Мошггын ам, мөн аймгийн Богд сумын нутаг Арц богд уул, Өмнөговь аймгийн нутаг Оцон Мааньт, Баянзаг зэрэг газруудаас олджээ. Эдгээр газраас олдсон олон тооны чулуун зэвсгийн дотор леваллуа маяг /Францаас анх олдсон газрын нэр/ -ийн гэж нэрлэгдэх таргил ба тэгш өнцөгт үлдэц үзүүр мэсэн зэвсэг, ботг зассан хайрга чулуу болон үлдэц чулуунаас цуулж авсан олон то он ялтас, чалтас, хугадас гэх болхи хийцтэй зэвсэг багаж элбэг олдсон нь их төлөв цавчих, зүсэх, цохих ажилд хэрэглэгддэг байв. Ийм багаж зэвсэгүүдийг үйлдэн, хэрэглэж байсан доод палеолитийн үеийн хүнийг неандерталиас өмнөх үеийн хүн буюу архантропууд (балар эртний хүн) гэж нэрлэдэг юм. Дээрх бууц суурингуудаас хамгийн эртнийх нь Баянхонгор аймгийн Цагаан агуй, Уранхайрханых бөгөөд 700000-500000 жил /9/ , Ярхык шар өнгийн хас, цахиур чулуугаар хийсэн багаж зэвсэг нь 300000 жил ийн ΘΜΗΘΧ үед холбогдоно. Ингэхлээр Монгол газар 700000-jł000 жилийн өмнөх чулуун ззвсгийн янз бүрийн үед холбогдох багаж зэвсэг олдсон нь Төв Азид нэн эрт үед хүн үүссэн онолыг баталжібайгаа нэгэн барймт юм. 1986; онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Уран-Хайрхан уулын өврөөс олдсон 500000 жилийн өмнөх үсд хамаарагдах чулуун зэвсэг. Археологии Х.Лхагвасүрэнгийн зурсан зураг. Эрт цагаас энэ нутагт хүн оршин байсан ул мөр агуйгаас ч олдсон байна. Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд цэнхэрийн агуйн хадны зургайг анх эрдэмтэн О.Намнандорж илрүүлснийг архео логийн

талаас нь академич А..П.Окладников олон удаа судалж, өнгийн зосоор зурсан олон зургуудыг хуулбарлан нийтийн хүртээл болгосоны дээр, өөрөө жичдээ судалж, нэгэн сэдэвт зохиол /10/ туурвижээ. Тэрээр уг зургуудыг хуучин чулууны дээд шатанд холбогдуулж ’’Урлагийн эхлэл, түүний үндэс, анхны үүсэл нь Өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсныг Хойд Цэнхэрийн агуйд хийсэн ажиглалт гэрчилж байна” /10, 3/ гэж дүгнэжээ. Уг зургийг мөн Монголын археолошч эрдэмтэн ДДорж нар утга соёлын талаас нь судалсан байна. /11/ Чулуун зэвсгийн хожуу үе буюу неолитийн үеийн /8000- 4000 жил/ томоохон бууц, сууринг 1950-иад онд Дорнод аймгийн Тамсагбулагаас олдсоныг хожим академич

А. П. Окладников, доктор Д.Дорж нар малтан шинжилж, тухайн үеийн хүний амьдарч асан сууц, багаж зэвсгийн үддэгдэл, мал амьтны яс, түүгээр ч үл барам хүний ясны үлдэгдэл олсон нь нэн сонирхолтой. Тамсагбулагийң суурингийн шинжилгээний дүн дэлхийн бусад газар нутгийн нэгэн адил монгол газар ’’Неолитийн хувьсгал” явагдсаныг ноголсон билээ.. Үнэхээр монголын неолитын үеийн олон оддвор тухайн үеийн хүмүүсийн соёл иргэншилд асар их хурдацтай өөрчлөлт гарсаныг харуулж байгаа, үүнд ’’үйлдвэрлэгч аж ахуй”, тариалан, мал аж ахуй үүссэн эхийн эрхт ёсны цэцэглэлт болсон, техник, технологийн ’’шинэчлэлт” /чулууг өнгөлөх, зүлгэх, нүхэлж цоолох, ваар сав хийх/ гарсан нь археологийн шинжилгээний дүнгээр батлагдсан байна. / 12/ Чулуун зэвсгийн эрт, дунд үеийн хүмүүс үр жиме түүх, ан гөрөө хийх, загасчлах зэргээр их төлөв байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг ашиглаж байсан бөгөөд үүнийг “олзворлох, түүвэрлэх аж ахуй” рх агаад харин неолитийн үеийн хүн болхи тариалан, мал аж ахуй эрхлэх болсон үеэс ’’үйлдвэрлэх аж ахуй”-н үе эхэлеэн гэж үздэг ажээ. “Олзворлох, түүвэрлэх аж ахуйн” үед барагцаалбал хуучин чулууны дунд шатнаас /100000-40000 жил/ хэл яриа үүсч, овгийн хүйн үүсэл тавигдеан нь чулуун зэвсгийн хожуу үе- ’’үйлдвэрлэх аж ахуй”-н үед цэцэглэн хөгжих болов. Он цаг наашлах дутам хүңий нийгэм, арга ухааны хөгжил түрэгсэж ирэв. В.Төмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүх, соёлын ев. Манай дэлхийн хүмүүс анх танилцсан металл нь зэс юм. Гэвч зэс химийн хувьд идэвхитэй, физикийн хувьд уян харимхай учир хүний түүхэнд онцгой үүрэг гүйцэтгээгүй, хүн урьдын ацил чулуу, яс, модоо голчлон хэрэглэсээр байсан учир зарим хүмүүс энеолит буюу ‘Зэс-чулууны үе’ гэх санал дэвшүүлсэн нь буй. Гэвч эртний хүний танин мэдэхүй хөгжихийн хэрээр з чулуунаас илүү металлыг сонирхох болж, зэснээс арай хатуу ту. .айн үеийн хүний хэрэгцээг хангаж чадахуйц холимог /зэс, цагаан тугалгын холимог/ металл гаргасан нь хүрэл байжээ. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн үүсэл хөгжлийн түүхийг судалсан хүмүүс хүн төрөжтөн төмөрлөг хэрэглэх болсон үеийг дөрвөн үндсэн үе шатанд хуваасан байдгаас Голландын эрдэмтэн Р.Форбесийн загвараар бол дараах байдалтай байна. 14.

Байгалийн бэлэн метаплыг чулуу шиг хэрэглэж байсан шат

Бэлэн төмөрлөгийг /аранжин зэс, алт, мөнгө, солир/ давтаж хэрэглэх болсон уе шат 15.

16.

Худрийн шат /худрээс зэс, хар тугалга, мөнгө сурьма, хурэл гаргах

болсон/ 17.

Төмрийн шат эдгээр болно.

Үүнээс гадна дэлхийн төмөрлөшйн үйдцвэрлэл үүссэн анхдагч төвийн асуудлаар мөн судлаачвд янз бүрийн саналтай байна. Гэвч ерөнхиңцөө манай дэлхий дээр барагцаалбал нэгэн цаг үед Ази, Зүүн хойт Африк, Европын янз бүрийн газар

тухайлбал, ’’Алтайн уулсаас Кавказын нуруу, өмнө зүг Зүүн хойт Африк хүртэлх өргөн уудам нутагт” /13, 17/ хүн анхны металл хэрэглэх болжээ. Монголын эртний оршин суугчид бусад ард түмний нэгэн адил уугуул нутагтаа төмөрлегийн дээрх үеийг дамжин өнгөрсөн болох нь археологийн шинжилгээгээр нэгэнт нотлогджээ. Төмөрлөг зэвсгийг 1. Хүрэл зэвсгийн үе, 2. Төмрийн түрүү үе хэмээн хоёр хуваан авч үзье. 1. Хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн дурсгалууд. Хүрэл бол зэс хорголжийн /цагаан тугалга/ холимог металл юм. Үүнээс гадна хүрлийн найрлагад бас тугалга, мышьяк, сурьма, мөнгө, цайр аль нэгэн хэмжээгээр оролцсон байдаг. Эртний нутгуурч, дархчуудьш мэргэжил нарийсах тутам бат бөх, амар хайлдаг, гоёмсог өнгийн хүрлийг гарган авах болжээ. Тухайлбал алтлаг судалтай хүрэл гаргахьш тулд тугалгын хэмжээг 15% хүртэл нэмэгдүүлдэг бол үүн дээр бага зэрэг сурьма нэмэхэд мөнгөлөг өнгөтэй болж /13, 162/ үүгээр нарийн төвөгтэй гоёл чимэглэл урлан дархалдаг байв. Энэ мэтчилэнгээр өөрийн хийх зүйлд тохирсон хүрлийг гаргаж чаддаг байсан. Жишээ нь: гар хадуур хийхэд харьцангуй уян хүрэл хэрэгтэй тул 5% -ийн хорголж хэрэглэдэг бол чичлүүр хутга, гоёлын зүйл хийхэд илүү хатуу хайлш хэрэгтэй тул цагаан тугалгыг 15-20% хүртэл нэмдэг байсан. Өөрөөр хэлбэл, хүрлийн найрлагад 5-20% нь хорголж, бусад нь зэс байдаг гэсэн үг. Археологичдын бүртгэлээс үзвэл Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Хонгор, Дарьганга сумд, Дорноговь аймгийн Эрдэнэ /Өргөн, Цэцэрлэг/, Мандах, Даланжаргалан, Өмнөговь аймгийн Манлай, Номгон, Өвөрхангай аймгийн Гучин ус, Говь-Алгай аймгийн Бигэр, Говь-Сүмбэр аймгийн нутгуудаас зэсийн хүдэр малтаж байсан орд “Уурхайн” ором, эрт цагт зэс хүрэл хайлж байсан нутаг бууц, зарим газраас зуухны улбаа олджээ. Манай нэрт эрдэміэн Х.Пэрлээ 1979 онд Өмнөговь аймгийн Манлай сумын Говийн төхөм дэх зэсийн хүдэр хайлуулж байсан бууц, зуухыг малтан шинжлээд, зуух нэгэнт үгүй болсон боловч, 40м2 орчим байсан гэж тоймлоод загийн түлшээр галладаг байжээ хэмээн бичжээ. /14, 4/ Монголын хүрлийн үеийн олон арван дурсгалыг ерөнхийд нь а/ . Дөрвөлжин булш, б/. Буган хөшөө, в/. Хадны сүг зураг, г/. Цуглавар олдвор гэсэн дөрвөн бүлэгт хувааж болно. Үүнд: а/. Дөрвөлжин булш. Гадна талаас нь харахад чулуугаар дөрвөлжин хашлага хийсэн байдаг учраас археологийн ном зохиолуудад ийнхүү нэрлэгдэх болсон. Ийм маягийн булш манай дорнод хилээс баруун тийш Хангайн уулс, умар зүг Байгал далай, өмнө зүг Төвд, Ганьсу муж хүртэлх өргөн уудам нутагт тархсан. Энэ нь тэр цагт хүн' ам олширч, аж амьдрал нь сайжрахын хирээр нүүдэл хөдөлгөөн ихэсч газар нутгаа тэлж байсныг харуулж байна. Дөрвөлжин булшны он цагийн талаар эрдэмгдийн дотор янз бүрийн санал байх боловч ерөнхийдөө МЭӨ I мянганы үеэс МЭӨ XIII зУун хүртэл гэж үздэг бөгөөд энэ нь төмөр хэрэглэж байсан эртний нүүдэлчдийн үед ч хүрлийг хэрэглэж байснаар тайлбарлагдана. Дөрвөлжин булшнаас “малын яс, ангийн яс, шавар ваар, г0ёл

чимэглэлийн холбогдолтой хүрэл товч, цагаан сувс, үнэт чулуун зүүлт алган сүлбээр /шувууны толгой/ зэрэг зүйл олддог” байна /15, 20/. Дөрвөлжин булшийг судалсан хүмүүсийн бичсэнээс үзэрд энгийн чулуун ба буган хөшөөтэй хийгээд хөшөөгүй гэсэн гурван янз байдаг байна. б/. Буган хөшөө. Төмөрлөгийн үеийн томоохон дурсгалын нэг нь энэ бөгөөд хөшөөний дээр буга болон бусад амьтан /адуу, ирвэс, зээр, зэр зэвсэг г.м/ зурсан байдгийн ихэнх нь тургийн дүрс байдгаас археологийн ном зохиолд ийн тэмдэглэгджээ. Эл дурсгал Евразийн тал нутагт, тухайлбал Дорнод Монголоос Эльба мөрөн хүртэлх өргөн уудам нутагт тархсан байна. /16, 9/ В.В.Волков монголоос олдсон 450 орчим буган чулууг 20 гаруй жил судлаад, Монголоос өөр нэг ч нутагт ийм арвин ду*- чл байхгүй /16, 12/ гэж үзсэн билээ. Буган хөшөөг дүрсэлсэн арга оарилаар нь буга тургийг бодит байдлаар дүрсэлсэн, гаж этгээд байдлаар дүрсэлсэн гэж хоёр хуваадаг юм. Бугын хошууг шувууных шиг эврийг нь угалзлуулан сийлбэрлэсэн хөшөөг “сонгодог буган хөшөө” гэж нэрлэдэг. Ийм хөшөө зөвхөн Монгол, Тува, Өвөр Байгалаас одджээ. Буган хөшэөг хэлбэр, агуулга, зориулалтын үүднээс янз бүрээр ангилдаг судлаачид буй. Түүнээс Монгольш буган хөшөөг тусгайлан судалсан эрдэмтэн В.В.Волков: 1. Амьтны зураггүй Евразийн нийтлэг буган хөшөө 2 Бодит байдалд дөхсөн буга дүрсэлсэн Саян Алтайн хөшөө 3. Бугыг гаж этгээд маягаар дүрсэлсэн Монгол, Өвөр Байгалын хөшөө гэж ангилсан байна. /16, 102/ Буган хөшөө бол эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан шүтлэг, бишрэлийн зориулалггай дурсгал агаад он цагийн хуввд мэө I мянганаас мэө Ү зууны үед холбогдоно. в/. Хадны сүг зураг. Хүрлийн үеийн хадны зургийг зосон ба сийлмэл гэж хоёр ангилдаг юм. Зосон зураг нь Өвер Байгал, Дорнод Төв Монголд өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байгааг харгалзан судлаачид ерөнхийд нь мэө II мянганаас мэө III зуунд холбогдуулдаг байна. Мэдээжээр дээр дурьдсанчлан зосон зургийн түүх палеолитийн дээд шатнаас эхтэй. Сийлмэл зураг нь Хангайн уулсаас баруун тийшэх бүх нутагт өргөн тархсан байдаг. Сийлмэл зургийн үндсэн агуулга нь ан гөрөө, дайн байлдааны сэдэв байна. Аливаа амьтныг сийлэхдээ хаданд ерөнхий зураасаар дүрслэх буюу эсвэл бүхэлд нь хонхойлгон цохиж сийлсэн байдаг. Сийлмэл зургийн ихэд нэрд гарсан зургууд Баянхонгор аймгийн Баянлиг сум /17/, Ховд аймгийн Үенч, Алтай сум, Өмнө-говь аймгийн Ноён сум, Архангай аймгийн “Чулуут гол” Увс аймгийн “Шар булгийн онц” зэрэг газруудаас олджээ. Ийм зургууд амьтны хийгээд хүний үйп ажиллагаатай холбоотой. Тухайлбал, ан гөрөө, дайн байлдаан г.м зүйлсийг дүрсэлсэн байдаг. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс дөрвөлжин булш, хадны зургийн тархсан байдлыг авч үзвэл мэө III мянганы үед Төв Азийн нүүдэлчдийн угсаа-соёлын хоёр томоохон бүслэл бий болсон гэж үзэж болмоор байна.

г/. Цуглавар олдвор. Үүвэр түүвэр байдлаар олдож, төв, орон нутгийн музей кабинетуудад хадгалагдан үзмэр болсон зүйлсийг нийтэд нь түүвэр буюу цуглавар олдвор гэдэг. Эдгээр нь хүрэл, төмрийн түрүү бууц суурингуудаас гадна газрьш хөрсөн дээр ил гарч олдсон, эсвэл ард түмний гар дамжин хадгалагдаж ирсэн хүрэл, чулуу, шавар эдлэлүүц байх бөгөөд түүнийг хэлбэр, хийц зориулалтаар нь: 1. Аж ахуйн, 2. Дайн байлдааны, 3. Гоёл чимэглэлийн буюу урлагийн холбогдолтой гэж судлаачид ангилсан байна. Үүнд шавар сав, үр цайруулах нухуур, нүдүүр, самбар чулуу, хүрэл хутга, чинжал хутга, сумын зэв, амгай зуузай, унжлага, гоёл чимэглэл, даруулга мэтийн олон төрлийн эдлэл байна. Хүрэл, алтлаг эдлэлийн он цагийг мэө XII-VIII зууны үед холбогдуулдаг ажээ. д/.Хүрлийн үеийн оршин суугчдын тухай хятад сурвалжийн мэдээ. Төв Азийн нүүдэл1щийн тухай мэдээ Хятадын анхны улсын мэө ХГV-ХІ үед холбогддог. Ясны /мэртйн/ бичээсэнд 20 орчим аймгийн нэрийг ерөнхийд нь фан гэж тэмдэглэсэнийг Оросын эрдэмтэн В.С.Таскин тогтоожээ. /20, 116/ Жоу улсын үеэс /мэө XI-VIII/ жун, ди нар хятадын хавар намрын улсын үеэс /мэө 770-403/ сурвалжид тэмдэглэгдэх болсоныг манай нэрт эрдэмгэн Г.Сүхбаатар тогтоосон байдаг. /18, 155/ | Харин Ху, Сюнну гэдэг нэр Хятадьш Байлдааны улсьш үеэс /мөэ 403-221/ сурвалжид тэмдэглэсэн нь үзэгдэнэ. /18, 155/ 1 е/. Хүрлийн үеийн аж ахуйнийгмийн байгуулал. Хүрлийн үеийн Монгольш оршин суугчдын аж төрөх ёсонд гарсан томоохон өөрчлөлт нь нүүдлийн мал аж ахуй үүссэн явдал билээ. Энэ нь тариалан мал аж ахуй хосолсон цогцолбор аж ахуйгаас үүссэн болохыг эл бүлгийг зохиогч нотолсон нэгэн сэдэвт зохиол туурвисан болно. /21/ Сонгодог нүүдлийн мал аж ахуй гэсэн оновчтой нэр томьёог эрдэмтэн Г.Сүхбаатар анх хэрэглэсэн бөгөөд энэ аж ахуйн бүрэлдэхүүнд ан гөрөө, бага сага тариалан, гэрийн гар үйлдвэр багтаж түүнд тохирсон нийгэм, өвөрмөц соёл иргэншил бүрэлдэн тогтсон буй. Энэ нь төмөрлөг зэвсгийн үед холбогдоно. Иймээс бид төмөрлөг зэвсгийн үеийн малчдыг “монгольш эртний нүүдэлчид” гэж үзсэн билээ. Нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтоход гол үүршйг малчин овог аймгууд адууг уналга, тээвэрт хэрэглэх болсонтой холбоотой байна. Мал аж ахуйг нүүдлийн аргаар эрхлэх болсоН нь үйдцвэрлэх хүчний хөгжилд төдийгүй улмаар арилжаа солилцоо дэлгэрэн хөгжих боломжийг буй болгов. Нийгэм судлаачдьш үзсэнээр мал нь хялбар хүнийсэх хөрөнгө учир хөгжшйн явцад аажмаар хувийн өмч болжээ. Археологи, угсаатан судлалын баримтуудаас үзэхэд эн тэргүүнээ, нүүж амьдрахад хэрэгтэй уналга, тээврийн мал хувьд шилжжээ. Мальш ажил анхнаасаа эрэгтэйчүүдийн ажил байсан учир мал аж ахуй хөгжихийн хирээр хүй овгийн дотор эрэгтэйчүүдийн нийгмийн үүрэг давамгайлсан эцгийн эрхт ёс тогтов. Энэ байдал эртний нүүдэлчдийн орхин одсон археологийн дурсгалын дотор тод тусгагдсан байна. Үүнд хадны сүг зургийн дотор нум сум агссан, харвфк намнаж буй анчин, дайчин эре зонхилж байхад, тэдгээр хүмүүст зориулж, тусгай хөшөө дурсгал /буган хөшөө/ босгох болсныг дурьдаж болно. Дээр дурьдсан нийгэм-эдийн засгийн өөрчлөлт нь хамгцялах билэгдэл буй болж, цэргийн зэр зэвсгийн төрөл зүйл олищрч, чанар нь сайжирсан нь баримгаас бүр ч тодорхой. Хамгаалах билэгдлийн үүсэлтэй холбоотой олон баримтууд хувийн өмч, нийгэм, оюунісанааны амьдралд

гарсан өөрчлөлтийг тусгаж байгаа бол, цэргийн зэр ззвсэг боловсрон сайжирсан баримгууд нь эртний нүүдэлчдийн нийгэм улс төрийн амьдралд гарсан өөрчлөлтийн тусгал болж байна. Төмрийн түрүү үе /мэө VII-ІІІ зуун/. Монголын төмөрлөгийн хүдэр хайлуулалт нь хүн төрөлхтөний эртний төмөрлөг хайлуулалтын түүхййн бүх шатыг бүрэн дамжсан ба бидний хэлэнд төмөрлөг хайлуулалт, дархлалтын нэр томьёо “бух дарах”, “буххөөрөг”, “тулман хөөрөг”, “авдран хөөрөг” гэх зэрэг нь манай үед уламжлан иржээ. “Бух хөөргийг” бодын ширээр хийдэг. Нэн эрт цагт бодын ширээр 70 хөөрөг хийж, 70 голомт хяс бэлтгэж байсан баримт буй. МЭӨ III зууны үед холбогдох “тулман хөөргийг” ямааны арьсыг туламлан өвчөфд элдэн хийнэ. /2 ямааны арьс орно/, /14, 50/ Дөрвөлжин булшны аймгуудад ч /Дорнод аймгийн Хэрлэнгийн дээд Өлзийт, Өмнөговь аймгийн Борзонгийн говь/ хүрэл, төмрийг хамт хэрэглэж байв. Төмрийн түрүү үеийн хамгийн том дурсгал нь Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулын дурсгал болно. МЭӨ VІІ-ІІІ зууны үед холбогдох энэхүү дурсгалыг 1972-74 онд МЗТСДС- ийн эрдэмтэд нийт 50 гаруй булшийг малтаж, олон тооны ховор олдвор гаргасны дотор доктор Н.Сэр-оджав “археологийн соёлын” үүднээс /22/, Д.Цэвээндорж энэ талаар нэгэн сэдэвт зохиол бичсэнээс гаднаі урлапийн талаас нь өөрийн зохиолдоо бас тусгай зүйл оруулсан байда(г. /15/ Чандманы дурсгалын онцлог нь нэг талаас тухайн үеийн хүмүүс хүрлээс гадна төмрийг хэрэглэсэн нь нотлогдсон, нөгөө талаас тухайн үеийн хүний нийгэм-эдийн засгийн амьдралыг мэдэж болохуйц арвин баялаг хэрэглэхүүн олдсон явдал болно. Аливаа суурыпмал ард түмний түүхэнд зэс хүрэл хэрэглэсэн тэр цагаас хойш, төр улсын хэлбэрт шилжсэн бол нүүдэлчин ард түмний хувьд хожуу, тухайлбал төмөр хэрэглэсэн тэр цагаас анхны төр- Хүннүгийн улс байгуулагдсан нь Монголын түүхээс харагдаж байна. Эрдэмтэн Д.Цэвээндорж, Чандманчуудын үлдээсэн урлагийн дурсгалыг нарийвчлан судалсаны эцэст хүрэл зэвсгийн дунд үед монгол нутагт “амьтныг загварчлан” дүрслэх арга төмөр зэвсгийн үед улам боловсронгуй болон хөгжиж, урлаж буй амьтны дүр төрх, хийж буй эдийн шинж байдлаас хамаарч олон шинэ байдлаар амьтадыг урлах болсон” гэж дүгнэжээ. /15, 46/ Үнэхээр зэс хүрлийг бодвол төмөр нь илүү бат бөхийн хувьд эрт цагпГш хүний нийгэм-эдийн засгийн хөгжлийг асар их хурдасгасан нь дамжиггүй болох нь эргэлзээгүй бөгөөд Монгол газар түүнийг хэрэглэсл; \;: лцаа өмнөх үеүдээс их богино байгааг үүний нотолгоо гэж болох юм. Төмрийн түрүү үеийг эртний нүүцэлийн мал аж ахуйн үеэс сонгодог нүүдлийн мал ахуйд шилжих шилжилтйн үе гэж болно. Сурвалжийн мэдээнээс үзэхэд мэө II мянганы дунд үеэс Төв Азийн малчид Хятадын эртний улсуудтай улс төр эдийн засгийн талаар өргөн харьцаатай байсан нь мэдэгдэж байна. Мал аж ахуй бие даасан аж ахуй соёлын хэв маяг бий болсон нь түүнийг эрхлэгчдийн соёл боловсролд нөлөөлсөн нь тодорхой.

Өмнөх үеийн оршуулгын зан үйлийг улбаалсан археологичдын “дөрвөлжин булшны соёл” буган хөшөө хэмээх цоо шинэ дурсгалууд бий болж, хаданд зураг сүглэх арга улам хөгжиж, сэдэв, агуулга, зохиомж нь эре өөрчлөгдөж, дом шившлэг, цалигчлал, амьчилахуйн ёсон дэлгэрчээ. Дээр дурьдсан хүрлийн үеийн оршин суугчдын үеийн эдийн дурсгалын олон баримтууд МЭӨ I мянганы үеийн шилжилтийн үеийн нүүдэлчдийн нийгэмд анги бүрэлдэх үйл явц эрчимжиж, овгийн байгуулал задарч байсныг баталдаг юм. Чандманы археологийн баримтуудын дотор “олзны боолчуудын” булш байгаа нь илэрсэн байна. Нүүдлийн ахуйд тохирсон эдийн боловсролын олон шинэ зүйл гарч ирэв. Ачиж буулгахад амар сууд, гэр тэрэг, бат бөх авсаархан янз бүрийн сэнж бариултай тогоо, сав суулга, тэрэг чарга, унаа малын хэрэгсэл ногг, хазаар, атавч, эрвээлж зэрэг цоо шинэ олон зүйл буй болов. Тэдний ертөнцийг үзэх үзэл, оюун санааны амьдралд ч өөрчлөлт гарав. Дээр дурьдсан эдийн соёлын зүйлсүүд тэд техникийн хийгээд байгалын олон үзэгдлийн нууцад нэвтэрч эхэлснийг харуулна. Одон орон, газар зүй, мал амьтны аймгийн тухай мэдлэг амьдралын шаардлагаар цаашид хуримтлагдан хөгжиж эхлэв. Шүтлэг бишрэлийн олон хэлбэр /тотемизм, фетишизм, анимизм г.м/ дэлгэрч, урлагийн төрөл хэлбэр олширчээ. Нүүдэлчдийн уламжлалт эрийн гурван наадмын үүсэл тавигджээ. Эртний хүмүүсийн үлдээсэн ул мөрийн дээрх баримтууд нь Төв Ази буюу монголын говь нутаг хүн төрөлхтөний өлгий нутгийн нэг гэдгийг бас баталж байнам.

3. Монголчуудын угсаа гарвал, нэрийдэл

Монгол нутагт одоогоос долоон зуун тавиад мянган жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч эхэлсэн бөгөөд бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн өмнө төр улсаа байгуулан мандуулж байсныг түүх сударт тэмдэглэсээр ирсэн билээ. Гэхдээ монголчуудын угсаа гарвал, “монгол” хэмээх нэрийн талаар эртний ном сударт тусгайлан авч үзсэн, магадлан тогтоосон зүйл нэн ховор. Харин зарим түүх шастир, сурвалж бичгүүдэд монгол угсаатан нь анх чухам хэдий үеэс эхлэн мэдэгдэж, түүхэнд тэмдэглэх болсон, монгол угсаатны гарвал, үүсэл, монгол хэмээх нэр эрт дээр үед үүссэн тухай эрээвэр хураавар мэдээг цуглуулан авч, үзэл бодол, саналаа дэвшүүлсэн үзэгдэнэ. Гэвч энэ талаар өдгөө болтол нэгдсэн дүгнэлтэнд хүрч хараахан чадаагүй юм. Хүн төрлөхтөний түүхэн хөгжлийн үр дүнд угсаа гарвалын үйл явц нэгдэн нийлэх замаар /интеграл/ аливаа угсаатны too цөөрсөөр ирсэн болохоор эдүгээгийн үндэстэн бүр нэн эрт цагт хэд хэдэн овог байснаас гадна бусад угсаатантай түүхэн турш хөрш зэргэддээ буюу холилдон амьдарсаар ирсний хувьд харь угсаатны их бага хольцтой байдаг билээ. Тиймээс ч эдүгээгийн аливаа угсаатанд “цэвэр угсаатан” гэж байхгүй хэмээн судлаачид үздэг.

Гэвч угсаатан бүр бүхэл организмын хувьд бусад угсаатнаас ялгарах өөрийн онцлог, тухайлсан өвөрмөц шинжтэй. Чухамхүү эл өвөрмөц онцлог шинж нь аливаа угсаатны өөрийн ухамсрыг бүрдүүлэгч материаллаг үндэс боддог байна. Гарал, түүхэн хувь заяаны нийтлэг, хэл, сэтгэхүй, заншил, зан үйлийн хэлбэрийн нэгдлэг, нийгмийн байгууллын уламжлалт хэлбэрийн нэгдлэг, эдийн ба утга соёлын уламжлалт хэлбэрийн нэгдлэг энэ бүхнийг ухамсарлах явдал нь аливаа угсаатны өөр хоорондын харилцан холбоо, хамаарлыг бүрдүүлдэг. Угсаатны харилцан хамаарал бол тухайн угсаатны материаллаг болон оюуны үйлдвэрлэлийн бүх талыг өөрөөр хэлбэл түүх, аж ахуй, нийгэм, эдийн ба утга соёлын, хэл, хүн судлальш ишнжийг хамаарсан цогцолбор асуудал билээ. Ингэхлээр монголчуудьш угсаа гарвальш хамаарлыг өөрөөр хэлбэл, тэдний удам угсааг тогтоох тухай асуудал бол эртний монгол нутагг тэр цагаас хойш болсон ерөнхий түүхэн үйл явц, ялангуяа монголчуудьш эртний өвөг Хүннү нар түүнээс хойш түүхийн тайзнаа удаа дараалан гарч ирсэн ард түмний хоорондын угсаатны гарвал, харилцан хамаарлыг нарийвчлан үзэх явдал юм. Монгол туургатны угсаа гарвал нь бүхэл бүтэн систем юм. Эл системийн бүрдүүлэгч бүрийг тус тусад нь нягтлан, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог нарийвчлан үзсэний үндсэн дээр монголчуудын угсаа гарвальш асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж болох юм. Ингэхлээр монголчуудын өвөг дээдэс болох Хүннү улс болон түүний дараа тоггсон Сүмбэ, Нирун, Кидан зэрэг Төв Азийн эртний ард түмний хоорондьш угсаатны хэлхээ холбоог олон талаар нягтлан үзэлгүй шууд алгасуулан ганцхан талыг баримтлан, монголчуудьш угсаа гарвальш хамаарлыг шийдвэрлэх нь арга зүйн хувьд өрөөсгөл хандлагатай болохыг дурдахын хэрэг юун. / Тухайлбал, Хүннү нараас хятад утга бичгийн галигаар үлдсэн ЦӨӨН тооны үгийг монгол түрэг хэлний үгстэй зарим талаар холбосноор Хүннүгийн угсаа гарвальш асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж болохгүй нь мэдээж юм. Гэтэл Хүннүг алъ нэг талаар судалсан судлаачдьш олонхи нь түүний угсаа гарвалыг ганц хоёрхон баримгаар өрөөсгөлөөр шийдюрлэх гэж оролдсоор ирсэн тул нийтээр зөвшөөрөн хүлээсэн дүшэлтэнд одоо хүртэл хүрч чадаагүй юм. Монголчуудын эртний өвөг Хүннү улс /мэө III- мэ I/ 300 орчим жил эдүгээгийн монгол улсын нутгаар төвлөн тогтнож байв. Хүннүгийн бүрэдцэхүүнд монгол, түрэг, хамниган нараас гадна, бусад олон овог угсаатан багтаж байсан нь маргаангүй бөгөөд гагцхүү үндсэн хүн ам нь хожмын ямар угсаатан болох нь чухал асуудал юм. Дорно, өрнийн олон эрдэмтэн, судлаачид хүннү нарын угсаа гарвалыг шийдвэрлэх гэж сүүлийн зуу гаруй жилийн турш холбогдох сурвалж бичгийн мэдээ, археологийн олдвор зэрэг баримтуудыг нягталж, арвин бүтээл туурвиж, олон санал, таамаглал дэвшүүлсээр байна. Хүннүгийн гарвалыг судалсан эрдэмтэд тэднийг Монгол /23/ , Түрэг /24/, Славян, Фин гаралтай гэж үзсээр ирсэн юм. Тэрчлэн зарим судлаачид Хятад сурвалжийн мэдээг ишлэн, Хүннү нарыг Хятад гаралтай гэх нь ч бий. Тэд Хүннүг түрэг угсаатан гэж үзэхдээ тал талаас нь задлан шинжлэлгүй, өрөөсгөлөөр авч үзэж ирсэн. Мөн Хүннүг Славян, Фин гаралтай гэсэн

саналууд нь шинжлэх ухааны үндэслэлээр мөхөс төдийгүй, их төлөв тухайн үеийн улс төрийн бодлогод зохицуулан тусгаж тааруулсан зүйл учраас өнгөрсөн зууны үеэс эхлэн ойшоогдохгүй болжээ. Хүннүг хятад гаралтай хэмээн хятад төвийн үзлээр бичигдсэн сурвалжуудад л тэмдэглэгдэн үлджээ. Монголын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн гарвалыг хэл, зан заншил, эдийн болон оюуны соёлыг тал бүрээс нь нухацгай иж бүрэн нягтлан судалсны үр дүнд Хүннү нь монголчуудын өвөг дээдэс болохыг үндсэндээ батлан нотолсон билээ. /18/ Энэхүү дүгнэлтийг дэлхийн Хүннү судлаач эрдэмтэн мэргэдийн их зонхи нь хүлээн зөвшөөрөх л одоо үлдэж байгаа билээ. Монгол нутагт эрт цагаас эхлэн янз бүрийн нүүдэлчин овог аймгууд байсныг археологийн болон бичгийн сурвалж, түүх шастирт тэмдэглэсээр ирсэн билээ. Тухайлбал: Байгаль нуураас урапп Цагаан хэрэм хүртэлх уудам нугагг мэ I зууны үед аж төрж байсан нүүдэлчин овог аймаг нь монгол хэлээр ярилцаж байсан тухай сурвалжид дурдсан байдаг. /25-17/ Эдгээрийн нэн холын хуланц дээдсийг нийтэд нь эртний сурвалж бичигт Хүннүгийн удам угсааны Дорнод ху гэж нэрлэдэг бөгөөд Дорнод ху нараас гаралтай Сүмбэ нарыг шивэй аймгуудын дээдэс гэж судлаачид үзэх болжээ. Шивэй гэж нэрлэдэг олон аймгуудын ' дунд монгол гэдэг нэртэй аймаг оршиж байжээ. /26, 69/ Харин VIIVIII зууны үеийн зарим сурвалж бичигт мэн-гу шивэй нэртэй аймгийг дурдсан байдаг. VIII зууны үед олон салж, зарим нь нутаг сэлгэн Онон, Хэрлэн, Туул голын сав газраар ихэвчлэн нутаглах болсон бөгөөд, энэхүү мэн-гу шивэйг олон эрдэмтэн судлаачид жинхэнэ Монголчуудын өвөг дээдэс гэж үздэг. Хүннү болон түүний удам угсаа МЭ VI зуун хүртэл сүмбэ, муюн, тоба, нирун гэх зэрэг янз бүрийн нэрээр түүх сударт тэмдэглэгдэн явсан боловч VI-VIII зууны үе хүртэл гэнэт сураг алдарч бараг нэр нь дурсагдаиүй шахам болсон юм. Энэ тухай Рашид-Дщщны “Судрын чуулганд” тэмдэглэснээр олон зуун жилийн өмнө монгол овог аймгууд, түрэгчүүдэд цохигдон хүн амын олонхи нь алагдаж, зөвхөн хиян нукус хэмээх хоёрхон овог аймгийн цөөн хүмүүс үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлан Эргүнэ-кун /27-53/ хэмээх эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн гаднаас зөвхөн ганцхан давчуу зөрөг замаар нэвтрэн орох бөглүү газар очиж тэндээ 400 гаад жил амьдран суужээ. Гэтэл тэдний удам угсаа өнөржин олширсон учир газар нутгаа тэлж өргөтгөх шаардлага бий болж, Эргүнэ-кун хэмээх нутгаасаа VIII-X зууны үед хиян Нукус овог, удам угсаа домогт Бөртэ-чино, Гоо марал тэргүүтэй овог аймгууд уван цуван нүүдэллэн гарч, эртний уугуул нутаг Онон, Хэрлэн, Туул гурван голын эхэн Бурхан Хаддунд цугларан бөөгнөрч, уг нутгийн монгол аймгуудтай нийлэлдэн суурыиих болсон нь яваандаа монгол угсааны овог аймсуудын мөхлөг нь болжээ. Тиймээс ч "Монголын нууц товчоон"-д: “Чингис хааны язіуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гоомаралын хамт тэнгис далайг гатлаж ирээд Бурхан Халдун ууланд нутаглаж” амьдрах болжээ гэж тэмдэглэсэн байдаг. /28, 25/ Бөртэ-чино болон түүний залгамжлагчдын захирч байсан монголчуудын нухаг нь Онон мөрний эх бурхан Хадцун уулнаас Онон, Хэрлэн, Туул гурван голын сав дагуу

өргөжиж, улмаар тэдний язгуур угсаа нь үндсэндээ “язгуур монголын” нутаг дэвсгэрийг дахин тогтоож, монголчуудын гол овог аймгууд болон төвлөрөн нутаглах болжээ. Ийнхүү VІІІ-ІХ зууны үед монголчуудын дунд “хан” тэргүүтэй аймгуудын холбоо байгуулагдаж, улмаар улсын шинж бүхий төрийн нэгтгэл бий болж, эхэлсэн нь нэг ёсондоо нийт монголчуудЬш түүхэн хөгжлийн төв нь энэ үеэс энд шилжиж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, гурван гольш монгол аймгууд ийнхүү монгольш түүхийн тавцанд тэргүүлэх байрыг аажмаар эзлэж, эцсийн эцэст Их Монгол улсыг эмхлэн байгуулах гол цөм мөхлөг нь болжээ. , Бөртэ-чино -ийн шууд удам угсаа Гурван голын монголчууд ээлж дараалан захирч явсан бөгөөд харин харчуугийн хөвүүн Боржигдой мэргэний үеэс монгол аймаг овгийн дотор тодорхой шинэ үе эхлэСэн юм. Бурхан Халдуны өврөөр нутаглах язгуур монголын угсааны Боржигдой мэргэн бол боржигон овгийн үндсийг тавиад зогсоогүй, язгуур монгол аймгийн гол цөмийг бүрдүүлсэн Дарлигин салбарын хиян ястны ахлагч нь болсон байна. Ер нь “Монгольш нууц товчоо”, “Судрын чуулган” болон монгольш бусад шастирт өгүүлснийг үзвэл язгуурьш монголын аймгууд нь XI- XII зууны Дарлишн/29/, Нирун /30/ хэмээх хоёр үндсэн аймагт хуваагдаж байсан юм. Дарлигин нь түүхэн домогт Эргүнэ-кун гэдэг газар амьдарч байсан монголын эртний хуланц дээдэс Хиян Никуз хэмээх овог аймаг буюу домогт Бөртэ-чино -оос Алангуа хүртэл үеийн монгол аймгийн ерөнхий нэрийтэл билээ. /31-46,47/ Боржищдай мэргэний хүвүүн, Торголжин баян, түүний хөвүүн Дуба сохор, Добу мэргэн байсан юм. Добу мэргэн бол Бөртэ-чино- ын арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг төдийгүй, гурван голын эх Бурхан Халдун хавийн нутгийн язгуур монгол аймгайг захирч байсан алдар суутай хүн байсан билээ. Тухайн үед олон овог аймаг, аймгийн холбоо, их гэр бүл болон тасран салж, тус бүрдээ тэргүүлэгч, зонхилогчидтой болж шинэ газар нутаг эзэмшиж, овгийн байгуулал задран ангит нийгмийн үр хөврөл үүсч байв. XI-XII зууны үед эсгий туургатан буюу хээр талын монголчууд, ойн иргэд, хөвч тайгын овог аймаг гэдэг ялгарал үзэгдэхүйц бий болж, тэдгээрийн хоорондын нийгмийн хөгжлийн хир хэмжээ харилцан жигд бус байсан төдийгүй, монгол аймгуудын зарим язгууртан нар хүчжиж, аймгуудын холбоо, улсьш зонхилогч- тэргүүлэгч, “хаад” гарч монголчуудыг ерөнхийд нь захирах хандлагатай болсон юм. Харин Добу мэргэн нас барснаар язгуур монголын хаан-захирагчийн байр суурь Дарлигинаас Нирунд шилжиж эхэлжээ. ( Нирун-Монгол гэдэг нь Добу мэргэний бэлбэсэн хатан Алангуагийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүд, тэдний удам угсаа гэсэн утгатай юм./Энэ тухай “Судрын чуулганд” тэмдэглэснээр “Алангуагийн овгоос түүний нөхөр буюу Добу баян үхсэнээс хойш гарсан; аймгуудыг монгол-нирун гэдэг. Монголчуудын санаж батлан хэлж. байгаагаар Алангуа нөхрөө үхсэнээс хойш

туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг Нирун гэдэг. Эдгээр хөвгүүд гэрлээс гарсан болохоор ариун нурууг заадаг, “Алангуагийн гурван хөвүүнээс гарсан бүх салбар овог аймгийг Нирун гэдэг нь бэлгийн бус, нуруунаас төрсөн учир юм” гэжээ. / 27,152-153/ Эл баримтаас үзвэл Онон, Хэрлэн, Туулын язгуурын монгол аймгуудын дунд “Нирун” хэмээх овог аймаг үүссэн нь барагцаалбал X зууны үед холбогдох бөгөөд Нирун аймгууд нь яваандаа монгол аймгуудын дотор ноёрхогч дээд давхарга буюу Чингисийн “алтаң ургийн” үүсэл суурь нь болжээ. (28,29) Чухамхүү Алангуагийн ариун нуруунаас гарсан гэх домогтой Нирунчууд нь “алтан ургийнхан болоод зогсоогүй тэднийг дотор нь Алангуагаас Хабул хаан хүртэлх үеийг нийтэд нь Нирун, Хабулын хөвгүүд, дүү нар, үр ач нарьш үеэс Есүхэй баатар хүртэлхийг Нирун- Хияд, Есүхэй, Чингис хаантан, түүний хөвгүүдийн удам угсааг Хияд- Боржигин гэж нэрлэн гурав хуваадаг байна. Бөртэ-чоно-оос арав дахь үе болох Добу мэргэний бэлбэсэн хатан Алангуагийн бутач хүү Бодончараас эхлэн монголын хаадын “алтан ургийр” төлөөлөгчид урьд урьдынхаас илүү бодит түүхэн шинж чанартай болдог. Бодончар, өвөг дээдсийн нутаг болох гурван голын сав газрын нутгийг эзэгаэн захирч X зууны эцсээр “монгол аймгийн дийлэнхийг”, зарим “ах захгүй иргэдийн” /32/ хамтаар өөрийн эрхэндээ оруулж чадсан эрэмгий зориг чадалтай хүн байсан байна. Ийнхүү тархай бутархай монгол овог аймгуудыг нэгтгэх үзэл санаа тухайн үед үүсэн бүрэлдэж, Бодончарын нэгтгэн захирч байсан монголчууд нь аймгийн холбоонд орж нэгдэн хүчтэй болж байсан төдийгүй хөрш улс орнууд “Монгол улс” гэж нэрийдэх болжээ. X-XI зууны үед монголчуудын аймгийн холбоо “Монгол улс”, тухайн үеийн монгол гаралтай аймаг улс /Кидан, Найман, Татар, Хэрэйд, Мэргэд/ бол он хөрш Сүн, дундад Азийн Согд зэрэг улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь Монголчуудын цаашдын хөгжилд харилцан нөлөө түлхэц үзүүлж байсан билээ. Энэ нь түүний дотоод гадаад байдал бэхжиж, Төв Азийн улс төрийн амьдрадд зохих роль гүйцэтгэж байсны илрэл юм. “Монгольш нууц товчоо”, “ Судрьш чуулган” зэрэгтүүхэн сурвалжийн мэдээгээр үзвэл Бодончараас хойш буюу X-XII зууны эхэн үе хүртэл 130-140 жилийн хугацаанд язгуур Монгол аймгууд хуваагдан шинэ овог үүсвэрлэн салбарлах явц түргэн болсон юм. Энэ нь язгуурын монгол аймгуудын дотор хүй нэгдлийн байгууллын задрал улам гүнзгийрч, нишмийн бүлэг давхаргын ялгаа тэдний дунд лавишрсаар байсны баримт юм. XII зууны эхэн үед язгуур монгол аймгууд нь төр улсын шинжгэй болж, “Хамаг Монгол” улс гэж түүхэнд тэмдэглэгдэж эхэлжээ. Хамаг Монгольш анхны хаан нь Бөртэ-чино Гоомаралаас соёолж гарч ирсэн Чингисийн элэнц эцэг Тумбинай цэцний ахмад хүү Хабул /1105-1148/ байсан бөгөөд газар нутаг нь Хангайн нуруу, Орхон, Туулын билчэрээс Халх гол, Буйр нуур, Хөлөн нуурын орчмоор савалсан агаад гол төв нь Бурхан Халдун уулын хавьд байжээ. Ийнхүү монголчууд түүхэн заяагдсан өлгий нутаг усаа хамгаалан харь угсаатантай тэмцэлдэн тулалдаж, эцэстээ түрэгчүүдэд ялагдан тэдний голлох хэсэг нь өлгий

нутаг усандаа амьдрах бололцоогүй болтол ихээхэн хохирол үзсэн тэр цагаас нэгтгэн зангидсан хаан, эмхлэгдсэн тогтвортой төргүйгээр давчуу бөглүү газарт овгийн бутралын шинжтэйгээр 400 гаруй жил амьдарч байгаад, нутаг усаа санан буцаж нүүдэллэн, гурван голын сав газраа ирж язгуур Монгол улсаа байгуулсан түүхтэй билээ. Дарлигин, Нирун хоёр гол аймгаар цөмөө хийсэн Хамаг Монгол улс байгуулагдаж, түүхийн тавцанаа гарч ирсэн нь алс ирээдүйд бусад монгол туургатнаа манлайлан нэгггэж, үндэсний хүчирхэг тулгар төрөө байгуулах тийшээ хандсан үйл явдал болсон байна. Монгол гэдэг эртний буурал түүхтэй улсын нэрийн гарал, утга учрыг тайлбарлах гэж дорно, өрнийн эрдэшэд, судлаачид бараг 200-гаад жил их хүч цаг зарж олон ном зохиол туурвижээ. Гэхдээ одоо болтол нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй байна. Монгол гэдэг нэр хэдийд үүсч гарсан болохыг сурвалж бичиг, судалгааны ном зохиол, ард түмний дунд тархсан аман домог яриаг үндэслэн үзвэл барагцаалбал “2000 жилийн тэртээ нэгэн овог аймгийн нэрийдэл байжээ” /27, 154/ гэсэн дүгнэлтэнд хүрсэн нь МЭӨ 700- аад оноос цааших цаг үеийг заасан хэрэг ажээ. Нөгөө талаар “монгол” гэдэг нэгэн овог аймгийн оноосон нэр болж байршталаа нилээд цаг хугацаа өнгөрсөн юм. Гэтэл монгол хэмээх нэр бичмэл түүх, сударт тэмдэглэгдэж эхлэсэн нь МЭ VII зууны үед байх бөгөөд нантад сурвалжид “мэн-гу” хэмээн тэмдэглэгдэх болжээ. /33, 91/ Ер нь аливаа угсаа удмьш уг, овог аль нэгнийхээ нэрийн дор нэгдэж, ямар нэгэн хугацаанд тодорхой нэгэн нутагт шинэ овог аймаг болж бүрэлдэн тоггох хөгжлийн явцад ихэвчлэн өөрсдөө өгсөн буюу хөрш улс нь тэднийг нэрлэсэн нэртэй болдог билээ. Монголчууд ба бусад монгол аймгуудын дээдэс хуланц мөн л тийм амыг дагаж өөрийн зохих нэртэй болсон байна. Тэрхүү нэр нь аман бол он бичмэл түүхнээ тэмдэглэгдэж хоцрох эсэх нь тэр нэрийтгэлийг зүүгсэд тухайн цаг үедээ нийгмийн түүхэн хэрэг явдалд аль хир үүрэг гүйцэтгэж байсантай шууд холбоотой байдаг. “Монгол” хэмээх нэр 1400-гаад жилд төв Азийн бичмэл түүхнээ бараг дурсагдахаа байсны учир шалтгаан ч үүнтэй холбоотой төдийгүй энэ үеэс нанхиад сурвалжид Гуй-Ран, Сюнг-Юнг, Сянь- Юнг, Жун, Ди, Ху гэхчилэнгээр нүүдэлчин олон аймгуудыг харилцан адилгүй янз бүрээр нэрлэсээр ирсэн байна. Харин Монгол хэмээх нэр, аялгуу нь Хятадын Тан улсьш /618-907/ үеэс эхлэж, Мэн-у, Мэн-ва, Мэн-гу, Мынгва, Манг-гу, Монг, Монгол гэх зэргээр тэмдэглэж /34, 30/ ирснийг үзэхэд энэ үед “монгол” гэдэг нэрийдэл байсан нь илэрхий байгаа юм. Ийнхүү түүхэнд тэмдэглэснээр Мын-у, /монгол/ угсаатан нь их шивэй улсьш нэгэн аймаг бол он Эргүнэ, Онон голын сав дагуу нутаглаж байжээ. “Судрын чуулган”-д “монгол” гэдэг нэрийн утгыг илэрхийлсэн мэдээ сэлт гардаг. Тухайлбал “Монгол гэдэг үг тэдгээрийн овгийн нэр”, “монгол гэдэг үг бол анхлан Мун-гол гэгдэж байсан” /27, 103/ гэж тэмдэглэжээ.

“Судрын чуулган”-д тухайн үеэс 1300-1310 орчим жилийн өмңө “монгол” нэрт аймаг оршиж байсан тухай монгол аман домгийн уламжлалыг дурдаад, тэрхүү Монгол хэмээгдэх аймаг нь Эргүнэ- Кунгээс гарч ирэхдээ “Мон” нэртэй гол аймаг нь урт замыт туулан явсаар Ононгийн эхэнд ирж, нэгэн жижиг салаа голын орчмоор нутаглаж байсан тухай тэмдэглэсэн нь монголчуудын гарал үүсэл, монгол нэрийн талаар тайлбарласан нъ үнэ цэнтэй баримт билээ. Монгол хэмээх нэрийн гарал, утга учрыг судалсан олон судлаачдын дотроос Хятадын эрдэмтэд нилээд чамбай ул үндэстэй судалгаа хийжээ. Тэд монгол хэмээх нэртэй олон сурвалж мэдээг бусдаас илүү онож ухаараад, бас гүүнийгээ “Монгольш нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг түүхэн сурвалжуудтай харьцуулан судлаж, “Монгол” гэдэг нь түүхэнд байсан нэгэн ястан аймгийн нэр байж, тэр нь үе улирсаар нийт монголчуудын нэр болсон гэх зэргээр тайлбарлажээ. Оросын эрдэмтэд “монгол гэдэг нь тусгай үндэстний нэр, дээр үед үүссэн боловч Чингисийн үед монгол нэр алдаршив”, “монгол гэдэг нэр нь угсаатны нэрнээс гарсан” гэх мэтээр тэмдэглэсэн байдаг. / 35, 70-75/ Монгол гэдэг нэр монголчуудаас гарсан монгол үг учир, түүний гарал үүсэл утга санааг монгол судлаачид арай илүү оновчтой, бүх талаас нь нягтлан тайлбарлаж, өөр өөрсдийн үзэл бодол, таамаглалаа дэвшүүлсэн юм. Тухайлбал, “мон улс гол болов.”, “монгол улс хэмээн олонхи нэрийдсэнээр монгол улсьш боржигин овогтон, хияд ястан болов.”, “мон нэртэй улсын гол голд чуулга чуулж, хаан ширээнд сууж, манай энэ улсыг хүндлэхүйн дээд хөх монгол улс хэмээж нэрийдэв.” гэж манай сурвалж, түүх шастирт тэмдэглэсээр ирсэн юм. /36/ Монгол улсын эрдэмтэн судлаачид монгол хэмээх нэрийн утга учрыг тайлах зорилготойгоор ихээхэн хүч хөдөлмөрөө зарцуулсаар иржээ. Ялангуяа монгольш нэрт эрдэмтэн Х.Пэрлээ, “Монгол нэрийг газрын нэрнээс үүссэн гэдэг саналыг залруулан, нийгэм олны амьдралын үзэгдлээс үүдэн гарсан гэж үзэх нь үнэний хувьд их л дөт болно.” /33, 93/ гэсэн нь өмнөх олон судлаачдаас өвөрмөц онцлог дүгнэлтийг хийжээ. Ийнхүү “монгол хэмээх гарал, үгийн бүтэц, утга учрыг тал талаас нь олон арван эрдэмтэн-судлаачид нягтлан судлаж, тэдний дэвшүүлсэн таамаглал, хийсэн дүгнэлт, тайлбарласан байдлыг ерөнхийд нь хураангуйлан авч үзвэл: монгол нэрийн зевхөн гарлыг, нөгөө хэсэг нь түүний гарал, утгыг нэгэн зэрэг тайлбарлаж ишйдвэрлэх ородддогууд хийсэн байна. Тухайлбал: судлаачдын эхнйй хэсэг нь монгол нэрийг газар зүйн нэрээс буюу гол усны нэрийдэл, “мон”, “гол” хэмээх хоёр үгнээс үүсэлтэй, “МОН”, “гол” хэмээх хос үгнээс бүтсэн, Энэтхэгийн “модгол”, Монголын “мангуд” аймгийн нэрээс сурвалжтай гэх мэтээр авч үзжээ./37/ Судлаачдын нөгөө хэсэг нь монгол нэрийн утгыг мөн л хэд хэдэн янзаар тухайлбаас, голлох, ерөнхийлөх, зонхшхох гэсэн уггатай, элбэг бийлэг гэсэн утгатай, үүрд мөнх болтугай гэсэн утгатай, их, агуу их, нэгдэл цул, гэсэн утгатай “мунгинасан”, “монгиносон” гэсэн утгатайгаар нийгэм олны үзэгдэл гэхчилэнгээр тайлбарлажээ. /38/

Ийнхүү дорно, өрнийн олон эрдэміэн судлаачдын дэвшүүлсэн таамаглал, хийсэн зарим дүгнэлт, бусад мэдээ сэлтийг үндэслэн, тэдгээрийг ургуулан бодож үзвээс, монгол гэдэг нэр, Эргүнэ-куны домогг тусгагдсан “мон” овоггон буюу наншад сурвалжуудад, мэ II- III зууны үед “мэнгэ”, “мэ-гу-лин” гэсэн нэгэн ястан аймгийн нэрнээс уламжлагдан гарсан болох нь нилээд үндэслэлтэй байна. Монголчууд өөрсдийн угсаатны голлох нэр болсон мэ 600 гаруй жилийн тэртээгээс түүхчлэн бичсээр ирсэн тэрхүү “мон” овогтон алс хольш нэгэн зүгзэс олон жил нүүцэллэн зовж, тэмцэлдэн явсаар гурван голын эх Бурхан Халдун уулын орчим нутаглажээ. Тэр үед нь Онон гольш дээд урсгалын дагуу амьдран суурьшсан “мон” овогтныг мон гольшхон буюу монгол гэж нэрлэсэн байж болох юм. Энэ утгаараа “гол ус” болон явсаар сүүлдээ түүнээс “Хамаг Монгол улс” үүссэн гэж ихэнх судлаачид үздэг. Ер нь сурвалж бичгүүд, түүхэн баримт, судлаачдьш хийсэн дүгнэлтүүдээс үзвэл “монгол” хэмээх нэрийг, нэгэн овог аймаг угсаатны нэр , улс гэрийн төв ерөнхий нэр болгон хэрэглэж байжээ. Тухайлбал, нэгдүгээрт: МЭӨ VІІ-VІ зууны үед Эргүнэ-куны олон овог аймгийн ерөнхий нэрийг монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ монгол-дарлигин нэр болсон байна. Хоёрдугаарт: Х-ХІ зууны үед монгол нэр, мэнгу-шивэй, монголжин, монглу гэх мэтээр монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр болсон байна. Гуравдугаарт: ХІ-ХІІ зууны эхэн үед монгол хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр болсон юм. Дөрөвдүгээрт: Хабул, Амбагай хаадын үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлигийн /улсын/ нэр болсон байна. Тавдугаарт: XIII зууны эхэн хагаст Хамаг Монголын нэр нь Их Монгол нэрээр солигдож, хааны цол нь Далай эзэн болжээ. Их Монгол нэр нь Их Юан нэрээр солигдох хүртлээ байсан бололгой. Долдугаарт: Хубилайн үеэс Юаны Монгол хүрэн болон хүчирхэгжиж, бие даан орпшн тогшосоор хятадьш Мин улсьш үед ар Юаны монгол буюу бага хаадын монгол гэдэғ нэртэйгээр баахан тархай бутархай шинжгэй болжээ. Манжийн ноёрхолын үед монголчууд “Ар Монгол”, “Өвөр Монгол”, “Ойрад Монгол” гурван хэсэгт хуваагдан тусгаар топнолоо алдсан юм. Наймдугаарт: Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмшийн үр дүнд 1911 онд Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдаж, улмаар 1921 онд монголын үндэсний ардчилсан хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ыг дэлхий дахинд тунхаглав. 1992 оноос БНМАУ гэдэг нэрийг халж, Монгол улс хэмээн нэрлэх болов. Чухамхүү ингэж манай ард түмэн монголоор овоглосноороо бахархаж, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө шаргуу тэмнэж, эх орныхоо бүрэн эрхт эзэд нь болсон юм. Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ эзэн Чингис хүргэсэн. Монголчууд даруухан хүүх шастиртай улс мөртлөө монгол гэдэг нэрийн дор хүчирхэгжин мандахын буяныг эдэлж, бууран доройтохын гунигийг амсаж явжээ. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг нэртэй өрөөл бусдыг эзэгнэж, жөтөөч хүчинд басамжлагдаж явсан тийм нэг үндэстэн Төв Азийн өр зүрхэнд XX зууны эхэн үеэр дахин сэргэн гарч ирснийг дэлхийн улс гүрнүүд хүлээн зөвшөөрч, найрсагаар хандан туслан дэмжиж байна. Ишлэл, зүүлт 18.

П.М.Долуханов.География Каменного века. Μ, 1979

Африкаас олдсон 6 настай хүүхдийн гавал ясыг судалсан Иоганнесбургийн профессор анатомич Р.А.Дартийн нэр томьёо. Australopithecus africanus буюу өмнөт Африкийн сармагчин гэсэн утгатай үг. 19.

20.

Р.Ф.Флинт. История земли, М, 1978

21.

А.Дамдинсүрэн. Монголын зэвсгийн товч түүх. УБ, 1990

22.

Д.Майдар, Л.Дарьсүрэн. Гэр. УБ. 1976

23.

Р.Ф.Флинт. Ертөнцийн τγγχ. Μ, 1978

24.

М.Б.Борисоглебская. Новый вид обезъяны

В.кн: Ископаемые позвоночной Монголии /совместная экспедиция труды. Вып. 15. М, 1981 Палеолит и Неолит Монгольского Алтая. Новосибирск Сибирское отделение. 1990 25.

26.

Х.Лхагвасүрэн. Хамтын судалгааны үр дүн. Үнэн сонин. 1987.5.7 №83

О.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного искусства. Вестник АН СССР. 1967 №1 27.

28.

Д.Дорж. Д.Цэвээндорж. Монголын палеолит. УБ. 1975

29.

Д.Дорж Неолит Восточной Монголий. УБ

30.

Е.Н.Черных.

Х.Пэрлээ.

Металл-человек-время М, 1972

Монголын нүүдэлчдийн металлурги, металл

боловсруулалтын түүхэн асуудалд. “Археолошйн судлал”. Т X. F IV. If. Д.Цэвээндорж. “Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал” УБ, 1983 31.

В.В.Волков.

Оленные камни Монголии, УБ, 19

32.

Н.Сэр-Оджав. Баянлигийн хадны зураг. УБ, 1987

33.

Г.Сүхбаатар. Монголчуудын эртний өвөг. УБ 1980

34.

А.П.Окладников. “Петроглифи Чулутын-гола”. Новосибирск. 1981

В.С.Таскин. “Скотоводство у сюнну по китайским источникам”, Вопросы историии историграфии Китая. М, 1968 35.

У.Гонгоржав. Монголын эртний нүүдэлчид /түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг горилон бичсэн зохиол/ УБ, 1994 36.

37.

Н.Сэр-Оджав. Монголын эртний түүх. УБ.1975

2). П.Паллас , Б.Берчман, М.Шмидт, И.Бэр,Н.Бичурин, Х.Ховорс., ІІІитари.К, Г.Сүхбаатар, И.Ишжамц 24. А.Ремюза., Ю.Клапрат, Ф.Миллер, В.Радлов, Е.Паркер, В.Панов, СЬн-мартин гэх мэт Л.Лигети. Рецение к сравнительной грамматике монгольских языков. Вопросы языков. Вопросы языкознания М, 1955. №5 26. БНМАУ-ын түүх. Тэргүүн боть. УБ, 1966 'V. Рашид- Авдин. Судрын чуулган. I боть. I дэвтэр 28. Монголын нууц товчоо. УБ, 1990. 2?. Сурвалжид Дарлигин нэрээр Нукуз, Урианхан, Хонгирад, Икэрис, (Олхунуд, Куралас, Илжигин, Кунгилают, Ортаут, Хонхотон, Арулат, Килингут, Кунжин, Үшин, Сулдусун, Илдуркин, Баяуд, Кингит 18 аймаг ТЭМДЭГЛЭГДЖЭЭ. 3'). Сурвалжид Нирун нэрээр Хатигин, Салжиуд, Тайчууд, Хартахан, х төрийн бодлого, үйл ажиллагаанд бөөгийн шашны гүйцэтгэсэн үүрэг -’’Монголын нууц товчою”-монгол бөөгийн шашны түүх, гүн ухааны хамгийн чухал сурвалж, энэ шашны хосгүй ганц хөлген судар болох нь -Эзэнт гүрний үед бөөгмйн шашин тухайн он цагийн элэлийг дааж чадахаа больж, байр сууриа алдаж эхэлсэн нь -Чингис хаан, түүнийг залгамжлагчид хүн арДын тус тусын шүтлэгийг үл хориглон, өөр өөрийн дур сүсгийн хэрэг болгосон нь -Юан гүрний үеийн бөөгийн шашин -Улс төрийн бутралын үеийн бөөгийн шашин -Бөөгийн шашин ба бурхны шашин -1921 оны хувьсгалын жилүүдэд бөөгийн шашин мөхөх тийшээ хандаад, 90-ээд онд дахаин сэргэж байгаа нь -Бурхны шашин Монгол газар (эхэн, дунд, адаг) нийт гурвантаа дэлгэрсэн нь

а) Эхний шат нь монгалын анхны төр улсын бүрдэл- Хүннү гүрэн болон эртний улсуудын үед холбогдох нь (МЭӨ ІІІ-ХІІІ зуун). Монгол-Нирун улсын үед бурхны шашин төрийн шашны хэмжээнд хүрсэн нь б) Бурхны шашин Монгол газраа дэлгэрч, төрийн шашин болсон нь (ХІІІ-ХVІ зууны II х;агас). Монгольш будцын төр есны сэтгэлгээ төрийн хос ёс. “Ганжуур”, “Данжуур”-ыг монгол хэлнээ орчуулсан нь в) Бурхны шашин зөвхөн талын сурвалжтан, хаад ноедын ордон өргөөгөөр хязгаарлагдсангүй, нийт олны гүн шүглэг болж хувирсан нь (ХVІ-ХХ зуун). Бурхны шашин ба монгол иргэншлийн хүйн холбоо. Бурхны шашны бүх мэдлэг ухаан-их бага таван орон.Монгол мэргэд гүнзгийрүүлэн хөгжүүлсэн нь. Монголын бурхны шашны онцлог. -90-ээд оны Монгол орны олон шашинт байдал. Түүнд бурхны шашны эзлэх байр суурь 1. Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь Түүхийн шинжлэх ухааны мэдээ баримгуудаас үзэхүй, хүн адгуусан амьтнаас салснаас чухам сүүлийн буман жилд нь шүтлэг бишрэлгэй зожожээ. Хүн юуны өмнө, байгалийг шүтэх, байгалийн янз бүрийн хүч, үзэгдлийг дээдлэн, түүний өмнө сөгдөн бишрэх болсон байна. Ф.Энгельс: Сүсэг бишрэлийн үүслийн нэг гол шалтгаан бол хүмүүс гадны хүчний өмнө хэлмэгдэж байсан явдал мөн гэж үзжээ. Тэрбээр гаднын хүч гэдэгт байгалийн хүч /газар хөдлөх, галт уул дэлбэрэх, хүчит салхи шуурга дэгдэх, үер ус буух, ган зуд болох, аянга буух, өвчин тахал дэлгэрэх г.м/, түүнчлэн нийгмийн амьдрадд учрах зөрчил, зовлон бэрхшээлийг оруулж байлаа. Шашин шүглэгийн нэн эртний хэлбэртураг төрлийн байгуулал үүсэх үед бий болсон дом шившлэг, цалигчлал, амьдчилахуй ёсон орно. Шашин шүтлэгийн эртний хэлбэрүүд нь хамгийн эгэл шинжтэй байсан бөгөөд эдүгээ хүртэл аль нэгэн хэлбэр,хэмжээгээр уламжлагдаж ирсэн байна. Эртний шашин шүтлэгийн эдгээр хэлбэр монголчуудын өвөг дээдсийн дуңд үүсвэрлэн тэрлэж, буйлан төлжиж байжээ. Эртний хүмүүсийн ул мөр-хадны сүг зураг, археологийн олдворуудаас улбаалан бүр хуучин чулуун зэвсгийн дунд үе / барагцаалбал 100000-40000 жил/-д монголчуудын өвөг дээдсийн дотор шашин шүтлэгийн эх үүсвэр тавигдсан гэж эрдэмтэд үздэг байна. Хүмүүс байгалийн догшин ширүүн үзэгдэл, үйл явцыг сөрөн зүтгэж, унаж босож явахдаа амь зуулгын төлөөх эл тэмцэлдээ тус дэм, ээлээ өгсөн тэр зүйл, орчин тойрон дахь аль нэг содон сонин үзэгдлийг эн тэргүүнээ онцлон шохоорхож, яваандаа шүгэж бишрэх болсон аж. Ийм шүтлэгийн арай хожуу үеийн дурсгалуудыг иЛэрхийлэх баримтыг Монгол орны аль ч нутагт элбэг тохиолддог хадны сүг зіургуудаас харж болно. Тухайлбал, Ховд аймгийн хойт Цэнхэркйн агуйн хадны зурагт эртний хүмүүсийн итгэл бишрэлийн илрэл нэлээд тод тусгагджээ. Ингэж хүн хүрээлэн байгаа орчныхоо аль

нэгэн содон тогтоц, илрэл бүхий юмс үзэгдлийг бусдаас онцлон салгаж, түүндээ бишрэх, шүгэх үзэл санааг цалигчлалын ёс буюу фетишизм гэнэ. Эртний монголчуудын хувьд мод, мулуу шүтэх, нар, cap, галыг шүтэх явдал өргөн дэлгэр байв. Учир нь эдгээр зүйлс нь балар цагийн хүмүүсийн амьдралын алхам бүрт нөлөөлж, өмөг түшиг болж байсан бөлгөө. Эртний хүмүүс чулууг хөдөлмөрийнхөө үндсэн хэрэгсэл болгон ашиглаж байсан нь тэднийг нийгмийн болон биологийн дээд зэргийн Хөгжилтэй амьтан болж хувьсан өөрчлөгдөхөд хүчирхэг түлхэц үзүүлжээ. Иймээс чулууг үлэмж шидтэй, хүчтэй зүйл гэж итгэх, улмаар бишрэн шүтэх болсон байна. Чулуун чавх, ясан чавх хүүгийн тгухай адал явдалт үлгэр бол чухамдаа энэ үзэл санааны ул мөр өдгөө уламжлагдаж ирсний улбаа бололтой /1.174-176/ хэмээн доктор Ш.Гаадамба тэмдэглэсэн буй. Түүнчлэн арай хожуу үеийн аман болон бичмэл зохиолуудад ч чулуу шүтэх ёсны ул мөр тодорхой үвдэн хоцорч иржээ. Үүний нэг жишээ бол монгол туульсын баатруудын ер бусын хүч чадалтай, эр зоригтойн илэрхийлэл болгож, тэднийг эр хар чулуу атгаж төрсөн гэх буюу биетэй, морьтойгоо бул хар чулууг бутлан дэлбэрч гарсан гэх зэргээр хэтрүүлэг чимэглэлтэйгээр дүрсэлдэг явдал юм. ”Жангар-ьш туульд”: ”Нэг гартаа нудрагын чинээ хар чулуу атгаж төрсөн, нөгөө гартаа шавайн чинээ хар цус атгаж төрсөн” гэж гардаг бол ”Хавт Хасарын тууж”-нд түүнийг мөн л ”зүүн гартаа шагайн чинээ хар нөж атгаж, баруун гартаа эр хар чулуу атгаж гарсан” гэж түүний бусдаас хэтийдсэн бүл чадалтай, баатар эр болохыг чулуунаас ургуулж, чулуунд шингээн дүрсэлсэн байдаг. Түүгээр ч үл барам чулууг тэнгэрийн санаа зоригийн илэрхийлэл болж, хурмастаас бууж ирдэг ид шидтэй зүйл, хан тэнгэрийн элч ігөлөөлөгч гэсэн аястай ойлголт ’’Монголын нууц товчоо”, Рашид Ад-дины ’’Судрын чуулган” зэрэг зохиолуудад олонтаа тохиолддог (бөлгөө. ’’Монголын нууц товчоон”-ы 80 дугаар зүйлд Тайчуудаас зугатаж Тэригүнээ өндөрийн шугуйд нуугдсан Тэмүжин нийт зургаа хоноод ахин гарч ирэхүйеэ шугуйн амсарт гэрийн чинээ том цагаан гүр амсар бөглөн унажээ. “Тэнгэр ятгаж байна уу? хэмээн буцаж бас гурав хонов. Нийт есөн хоног хоол ундгүй аж. Нэр үгүй хэрхэн ингэж үхнэ, гаръя хэмээж тэр амсар бөглөн унасан хошгилогын чинээ цагаан гүрийг тойрон гаръя гэтэл үл болох тул мододыг сумч хутгаараа огтолж, морио халтирч, гулсуулан гарахын хамт сахиж байсан тайчууд баръж авч одов” /2.61/ гэж тэр гүр чулуу бол яахын аргагүй тэнгэрийн санаа зоришйг илэрхийлж байсан, түүнийг зөрчсөн учраас л тайчуудад баригдахад хүрсэн гэх аясаар өгүүлдэг. Түүнчлэн Рашид Ад-дин ’’Судрын чуулган” хэмээх алдарт бүтээлдээ: ’’Сэнгүмийн цэргийн эсрэг Найманчууд зэд барьжээ. Зэд барина / Зад барих ч гэдэг/ гэдэг нь янз бүрийн шившлэг хийж тарнидан, төрөл бүрийн чулууг усанд хийнэ. Үүний уршгаар ширүүн бороо орно. Гэтэл өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр тэрхүү цас цасан шуурга өөрсдийн нь дээрээс бууж, хийсгэхэд хүрчээ. Тэд энэ бүхнийг эргүүлж буцаагаад тэр уулсаас гарах гэсэн боловч чадсангүй, Хүйтэн хэмээх ууланд гацжээ. Найманы Буюрук хан, түүнтэй нийлсэн Монгол аймгийнхан тэр шамраганд хөл гараа хөлдөөсөн нь ч буй. Цасан шамраганд, шуурга хүчгэй байсны улмаас уналга морь нь өндөр дээрээс хальтран нурж унаж, үхэж үрэгдэж байлаа” /3.121-122/ гэж тэмдэглэсэн байна. Энэ нь зэдийн чулууг бас л тэнгэрийн тааллыг илэрхийлэгч гэсэн маягаар хандсан хэрэг юм. Лу ’’Алтан товч”-д өгүүлэхдээ: ’’Чингис хаан төрөөд долоо хоносны хойно далайн хойг

дотор харавтар шувуу гүр хар чулуун дээр наран зөвшөөрөхүйеэ зөв эргэж, гурван өдөр донгодов. Есүхэй баатар Энэ нэгэн билэгг шувуу болов хэмээж тэр хар чулууг хагалж үзвээс алтан тамга үзэгдээд тэнгэрт нисэж гарав. Мөн тэр чулуу урьд ёсоор бүгэж, тэр шувуу бас урьд ёсоор донгодов. Бас хагалваас мөнгөн тамга үзэгдээд далайд оров. Бас тэр чулуу бүтэж тэр шувуу бас донгодоход... бас тэр чулууг хагалж үзвээс хасбуу тамга байв” / 4.20/ гэсэн буй. Энэ мэтээр чулууг шүтэх эртний монголчуудын үзэл санааг тусгаж илэрхийлсэн маш олон жишээг дурьдаж болох юм. Эртний монголчууд бас модыг шүтдэг авай. Ихэвчлэн өнчин хайлаас, удган мод, оройн ганц мод, захьш ганц мод тэргүүтэн бусдаас онцгой содон газарт ганц нэгээр ургасан буюу сүрлэг том саглагар модыг шүтэж иржээ. Их зонхи хайлаас, бургасыг шүтнэ. Бургас, хайлаас хөхөвтөр хальстай буюу тэнгэр лүгээ адилавтар өнгөтэй, хөх тэнгэр тийш тэмүүлэн ургадгаараа хан хурмасттай холбоотой хэмээн үзнэ. Мөн буриадууд хусыг /цагаан өнгө/ шүтдэг байжээ. Ордосын монголчуудын дунд Чингис хааны хар сүлд – дайчин шүтээнийг хурмаст тэнгэр саглагар модон дээр буулгаж өгсөн гэдэг домог байдаг аж. ’’Монголын нууц товчоон”-ы 57 дугаар зүйлд: ’’...Монгольш жаргалан нь бүжиглэн, хуримлан цэнгэх бөлгөө. Хотулаг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар мод орчим хавиргандаа ханчир болтол, өвдгөндөө өвчин ортол бүжиглэв” /2. 49/ гэсэн нь мөн л саглагар модыг шүтэх эртний ёс заншлын ул улбаа мөн гэж үзэх учиртай. Сацлын зарим сударт: ’’Дэлүүн болдогт дүүрэн ес Дэвсэх саглагар модонд Дүүрэн ес сацнам” гэж саглагар модыг тахиж щүтэх, сацал өргөх эртний ёс шүглэгийг тэмдэглэж үлдээсэн байна. Улмаар энэ бүх хүрээлэн буй юмс үзэгдлээ сүнс сүлд бүхий амьд юм гэж үзэх болсон байна. Түүний хамгийн тод жишээ нь галыг шүтэх ёс болой. Галыг аливаа муу муухай бүхнийг ариуггах чанартай зүйл гэж үзээд галдаа бохир юм хийхгүй, хутга мэс мэт ирт зүйл ойртуулахгүй заншилтай байв. Энэ бол галыг амьд зүйл гэж, галын эзэн буй хэмээн иггэн биширдэггэй холбоотой аж. Мөн илч гэрлээрээ ивээн тэтгэгч нар, сарыг тэнгэрийн эгч, дүү дагинас хэмээн үзэж бишрэн шүгнэ. Хүннүгайн хаад өглөө наранд, үдэш сараңц мөргөдөг байжээ. Ингэж хүрээлэн буй юмс үзэгдлийг цаанаа ямар нэгэн амь даагч эзэн, сүнс сүлд бүхий амьд зүйл гэж итгэн бишрэх үзлийг амьдчилахуй буюу анимизм гэнэ. Эртний хүмүүс байгалийн доппин ширүүн үзэгдэл, араахан амынаас амь биеэ хамгаалах, хоол хүнсээ базаах, хүч хөдөлмөрөө нэгтгэхэд үг яриа нэн чухал үүрэг гүйцэтгэж байв. Үүнээс үүдэн, аажимдаа үгийн шидэнд итгэн бишрэхүй дом шившлэгийн (смаги) ёс гарсан байна. Дом іішвішіэгийн ёс нь хүний аж төрөлд хэрэг тустай сайн зүйлийн эзнийг урьж дуудах, хүсэмгүй мууг үлдэн арилгахад чиглэсэн шившлэгийн болон зүхлийн үг, тэдгээрт холбогдсон домнох зан үйлээс бүрддэг байна. Тухайлбал, Урианхайн чинод овог, буриадын хариад овгийнхон

тэнгэр дуугарахад ”Өнөр гэвэл намайг нэргэ, өргөн гэвэл далайг нэргэ, дэлүү идсэн бол дэлбэ нэргэ, сархинаг идсэн бол салба нэргэ” гэх буюу ”Хан цагаан аавтай билээ, хариад буриад овогтой билээ, хав затаены мах идээгүй билээ, хай хээг, хай хээг” хэмээн хашгирдаг аж. Эртний хүмүүсийн амьдралд нэн чухал үүрэгтэй байсан гал нь асаж бадарч өгөхьүй бол отог омгоороо галаа тойрон үсчин бүжиглэж ”Хөгж хөгж, хөх ямаа шарж өгнө, улалз улалз, улаан ямаа шарж өгнө” гэх зэргээр шившдэг байжээ. Ингэж бүх юмыг амьд, амь даагч эзэнтэй гэж үзэх төдийгүй, үгийн хүч, үгийн шидээр дамжуулан тэдэнд нөлөөлж, хүсэл зоригоо ойлгуулж, зорилгодоо хүрч болно хэмээх үзэлд хүрсэн нь дом шившлэгийн ёсны гол онцлог, эртний хүмүүсийн ертөнцийг төсөөлөхүйд гарсан ахиц дэвшил гэж үзэж болно. Ф.Энгельсийн бичсэнээр: ”Байгалийн хүчийг амьтай тустай юм болгосны улмаас анхны бурхад яг энэ мэтчилэн үүсээд цэвэрлэлтийн процесс гэж би бараг хэлчихмээр оюун ухааны бүрэн зүй ёсны хөгжлийн хийсвэр процессийн дүнд яван явсаар нэлээд хязгаарлагдмал ба бие биеийгээ хязгаарлагч олон бурхны дотроос нэгэн бурхант шашнуудын онцлог бурхны тухай төсөөлөл хүний толгойд үүсэх хүртэл тэдгээр нь шашны цаашдын хөгжлийн явцад дэлхшш гаднахь хүчний дүрийг улам улам олж байжээ” /5.411-412/ Бөөгийн шашны түрүү үеийн монголчуудын шашин шүглэгийн оргил болж онгон шүтэх ёс /тотемизм/ гарсан байна. Эртний дэлхий дахинд овог, аймаг бүр өөрсдийгөө аль нэгэн амьтан буюу ургамлаас гаралтай гэж ойлгож, тэр амьтнаа өөрийн овог буюу аймгийн онгон болгож шүтдэг байжээ. Үүнийг онгон шүтэх ёс /тотемизм/ хэмээнэ. ’’Тотем” хэмээх нь ”төрөл угсаа”, ’’бэлэг тэмдэг” гэсэн утгатай индиан үг. Монголчууд бусад ястан угсаатны нэгэн адил амьтан бишрэн шүтдэг байсан бөгөөд ялангуяа буга, чоныг илүү дээдлэн шүтэж байсан бололтой. Судлаач Р.Нарантуяа: агнасан бугыг өвчихөөсөө өмнө толгойг нь салгаж модонд өлгөж үдцээдэг, газарт цагаан даавуу дэвсэж түүн дээрээ эврийг нь шороодолгүйгээр авдаг, эврийг нэг хүн эмээл дээрээ зориуд дүүрч будцаг бөгөөд агнасан анчны гэр дээр тавьж, дараа нь анд явалцсан хүмүүс хамт цайлдаг, цайлж дууссаны дараа бугынхаа эврийг гэрийнхээ баруун хананд өлгөж байрлуулдаг /6.53-54/ гэх мэт буга эрхэмлэх ёсыг тэмдэглэсэн нь бугыг онголон шүтэж байсны үлдэгдэл улбаа юм. Мөн профессор С.Бадамхатан дархад ясгны хүмүүс буга агнахдаа эврийг нь гэмгээлгүй, газар унагалгүй авч өндөр модон дээр тавьж, түүнээсээ гурван удаа адис авч, дараа нь хангайдаа гурав мөргөөд тусгайлсан ерөөлийн үг хэлдэг, уг эврийг гартаа барьж, морио унаж гэртээ будцаг, гэрийн эзэггэй нөхрийнхөө ирж явааг хараад, уяаныхаа дэргэд очиж хормойгоо дэвсэн, малгайгаа авч сөхрөн хүлээж суудаг. Нөхөр нь ирээд бугынхаа эврийг эхнэртээ өгөхөд хормойгоо тосч аваад: Ай Алтай хангай минь Хайнаг шар ч юм билүү Монгол шар ч юм билүү Нэг шараа. хайрлажээ гэж хэлээд эвэрт гурав мөргөж, эврээ авч гэртээ орж, баруун талаар өгсөж хоймортоо босоо байдлаар нь тавьдаг /7, 112/ тухай өгүүлсэн байна. Түүнчлэн Монгол брон даяар өргөн тархсан бугын хөшөөний зургууд бол онгон шүтлэгайн үзэл санааны илрэл юм. Эдгээр хөшөөнд хоёр эврээрээ жигүүрлэн дээд

хөх тэнгэр өөд дүүлэн нисэж яваа марал бугыг дүрсэлдэг нь өөрсдийгөө буганаас гаралтай гэж үзэж түүнийгээ онголон шүтэх эртний монголчуудын үзэл санааны тусгал ажгуу. Монголын эртний зарим овог, аймгуудад чоныг онголон шүтэж байсны илрэл бол өдгөө ч чоно гэж шууд нэрлэхийг цээрлэн, ’’хээрийн амьтан”, ’’боохой” гэж ярьдаг, алс замд явахад чоно таарвал аз хийморьтой байх нь гэж бэлэгшээдэг явдал юм. Улаанбаатар хотын урдхан байдаг Их тэнгэрийн амны хадан дээрх зурагт олон хүнийг төлөөлүүлсэн бололгой цэг дүрсүүдийг гонзгой дөрвөлжин шугамаар хүрээлээд, борттон малгай бүхий эмэггэй хүн, оройд нь том шувууны дүрс байрлуулсан нь эхийн эрхт ёсны уг овгийн шүтээн болсон онгон шувуу овог аймгийнхныгаа харж хамгаалж байна гэсэн үзэл санаа ч байж болох юм. ’’Монгольш нууц товчоон”-ы 63 дугаар зүйлд: Хонгирадын Дай сэцэн Есүуэй баатарт хандаж: ’’Есүхэй худ би энэ шенө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуун наран, саран хоёрыг атган нисэж ирээд гар дээр минь суув... Юун зүүд байх буй? Танай хияд иргэний сүлд ирж заасан ажгуу” /2.50 / гэж хэлж байгаагаас үзэхэд, Чингисийн хияд боржигин овог цагаан шонхор шувууг сүлд онгоноо болгож шүтдэг байжээ. Түүнчлэн Алангуа эхийн домогт өгүүлэхдээ: ”Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгоны гэгээгээр орж ирээд хэвлийг минь илбэж, гэгээ нь хэвлийд минь шингэх бүлгээ. Гарахдаа наран, сарны завсраар шар нохой мэт шазвалзан гарах бүлгээ...” /2. 38-39 / гэж дүрсэлжээ. Ингэж шар нохойтой адилтгах, зүйрлэх нь санамсаргүй зүйл биш бөгөөд бүр Хүннү улсын үеэс эхлэн зарим монгол овог, аймаг нохойг онголон шүтэж байсны тусгал гэж үзэж болохоор байна. Түүнчлэн Дай сэцэн болон Алангуа эхийн дээрх бөлөг үгэнд нар, cap, гэрэл гэгээг шүгэх үзэл ч тусаж байгаа юм. Чухам энэ үүднээс ”... тэр тэмдгээр үзвэл тэнгэрийн хөвгүүд буюу заа. Хар тэргүүнт хүмүүнтэй ханисган яахин өгүүлнэ, та нар. Хамгийн хаад болбоос харцас тэнд мэднэм” гэж дүгнэдэг. Монгол түүхийн сурвалжуудад олонтаа дурдагддаг хэрээд, чонос, хар бухас, шар бухас, халиучин, хөх шувуучин зэрэг олон овог аймаг онгон шүтээнээрээ шйнхүү нэршсэн ч байж болзошгүй. Энд тэмдэглүүппэй өөр нэгэн зүйл нь онгон шүгэх ёстой холбогдож өвөг дээдсээ шүтэх ёс өргөн дэлгэрч байлаа. Үүний бодит нотолгоо нь ”Нууц товчоон”-ы эхнээсээ аваад дуустал хаван нэвт гарсан язгуур гарал, өвөг дээдсээ гэсэн үзэл санаа болно. Өвөг дээдсээ шүтэх энэхүү ёсноос үүдэн эртний монголчуудын дунд ихсийн газар тайлга хийх, идээ умдааны сацал ергөх, дээдсийн өиілийг өшиж, хяслыг хясах, аав, ээж, ахас ихсийнхээ тахилгат уул газрыг үргэлжлүүлэн тахих, хөтщийн сүүлчийн амьсгааг нь алчуур даавуунд шингээн авч шүтээн болгох зэрэг олон заншил зуршил гарсан төдийгүй, өөрийн овог угсаагаа өвөг дээдсээрээ нэрлэх ёс ч дэлгэрсэн байна. Тухайлахад, Чингасийн хияд боржиган овгайн хияд нь Эргүнэ хунгийн домогт гардаг хоёр хүний нэг Хиян хэмээх нэрээс үүсэлтэй гэж Сайшаал абугай үзсэн буй.

Чингэж эртний монголчуудын бодит ахуй амьдралын нь тусгал болж тэдний шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн бөгөөд тэдгээрийг уламжлан гүнзгийрүүлсээр Монгол түмний язгуурын шашин-бөө мөргөл үүссэн болно. 2.Бөөгийн шашин Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үе буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед үүссэн учраас анхандаа зөвхөн эмэгтэй хүн бөө болдог, түүнийг удган гэж нэрлэдэг байжээ. Удган хэмээх үг нь эртаий түрэг хэлний гал гэсэн утга бүхий ”от” хэмээх үгнээс гаралтай аж. Хожим эцгийн эрхт ёсны үеэс эрэгтэй бөө бий болж, түүнийг бөө, заарин, заарин бөө гэхчлэн нэрлэх болжээ. Бөөгийн шашин бол юуны өмнө, юмсыг хоёрдуулан үзэх үед түшиглэсэн сургаал мөн гэж тодорхой утгаар хэлж болох юм. Энд эн тэргүүнээ газар, тэнгэр хоёрыг бүхнийг туурвин бүтээгч эхлэлүүд мөн хэмээн үзнэ. Үүнээс тэнгэр бол юмсыг бүтээгч, анхдагч эр идэвхтэй эхлэл, газар бол хоёрдогч эм идэвхигүй эхлэл болно. Энэ ч утгаар нь тэнгэрийг хөх мөнх тэнгэр, тэнгэр эцэг гэхчлэнгээр нэрлэнэ. Монголчууд бол тэнгэрийн заяагаар төрсөн гэж улсаа ”Хөх Монгол” хэмээн нэрийднэ. Үүний эсрэгээр газар дэлхийн ихэвчлэн газар эх, этүгэн эх, хөрст этүгэн, дайр этүгэн эх гэх зэргээр нэрлэнэ. Тэгээд ч “мөнх тэнгэрийн хүчээр”, “мөнх тэнгэрт ивээгдэж”, “тэнгэр, газар эелэлдэн хүч аугаа нэмэгдэж” гэх тэргүүтэн хэллэг “Монгольш нууц товчоон”-д алхам тутамд тааралдах болсон байна. Бөөгийн шашин бол олон тэнгэрт ёс /политеизм/ юм. Сансар оггоргуйд нийт 199 тэнгэр |5айх бөгөөд түүнээс хүнд тустай сайн үйлс бүтээж байдаг баруун зүгийн 55, хүнд хортой муу үйлс бүтээж байдаг зүүн зүгийн 44 тэнгэр тус тус байдаг. Ингээд баруун болон зүүн зүгийн тэнгэрүүд хоорондоо үргэлж дайтан тэмцэлдэж байдаг гэж үздэг, энэ тэмцлээс орчлон ертөнц дэх сайн, муу үйлүүд хамааран хэлбэлзэж өөрчлөгдөж байдаг ажээ. Бөөгийн шашин бол бөө хэмээх эдгээр тэнгэртэй харилцах арга шидийг тусгайлан судалж эзэмшсэн хүнээр дамжуулан хүн ардын хүсэл мөрөөдвл санаа гуйлтыг эзэн тэнгэрт хүргэх, бөөгийн даллага, дуудлага, тамлага, зүхэл зэрэг тусгай зан үйлүүдийн хүчээр мууг хааж хорих, сайныг урин дуудаж болно гэдэг үзэл итгэлд үндэслэж гарсан шашин болно. Эртний бөө нарыг дотор нь хар зүгийн бөө, цагаан зүгийн беө хэмээн хоёр хувааж үздэг байв. Энэ нь бөө нар сөрөг мууг сүүдэртэй гэж хараар, эерэг сайныг гэрэл гэгээтэй гэж цагаанаар төлөөлүүлдэг, бас баруун ба өмнө зүгийг ээлтэй сайн зүг, зүүн зүгийг ёозгүй муу зүг гэж үздэгтэй ямар нэг хэмжээгээр холбоотой бололтой. Энэ үед хар домын шившлэгээс үндэслэн, дээд тэнгэр газар усны эздийг ’’номхон”, ’’догшин” хэмээн хоёр ангалан үзэж, догшидыг бүхэдд нь ”хар тэнгэрүүд” хэмээн тахин шүгэх болсон байна. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь ”хар зүгийн бөө” хэмээн нэрлэдэг байжээ. Үүний нөгөө талд сайныг зөгнөсөн цагаан дом ішгешлэгийн зан үйл хөгжсөн хэлбэр нь цагаан зүгийн бөөгийн зан үйл даруй мөн.

Цагаан зүгайн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьццаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагг бүрэлджээ. Цагаан зүгийн бөө харьцангуй олонхи болж байв. Бөөгийн шашны ёсоор тэнгэр бүр ертөнц, амвдрал ахуйн тодорхой нэг салбарыг хариуцан эзэшэдэг байна. Тухайлбал, аянга цахилгааны эзэн-мөндөр тэнгэр, хурын эзэн-зад цагаан тэнгэр, гангийн эзэн- галт улаан тэнгэр, хүн малын үр төлийг тэ'тгэдэг-охин хар тэнгэр, эд баялаг олгогч, мал сүргийн эзэн-мялан тэнгэр, малыг ивээдэг цагаан өвгөн тэнгэр, баян элбэгайг захирагч-элбэгжих тэнгэр, оюун бодлыг эзэмдэгч-шударга цагаан тэнгэр, ан гөрөөний эзэн-манахан тэнгэр, өвчин зовлон ад зэтгэрийг хөөгч-одон заяан тэнгэр, хараал зүхлийн эзэн-хадрага боом тэнгэр, галын эзэн-галайхан тэнгэр гэх мэт олон тэнгэр буй. Нэг үгээр хэлэхэд, байгаль ертөнцийн бүхаом үзэгдэл, хүний аж амьдрал, ажил төрөл, сэтгэл ухамсрын тодорхой салбар бүрийг хамарсан эзэн тэнгэр байж, түүний тогтоон тодорхойлсон заяа тавилангаар л бүх юм болно гэж бөөгайн шашинд үздэг байна. Тэгээд ч эртний Монголчууд: ’’өөрсдийн хүссэн явдлаа үйлдэхдээ мөнх тэнгэрийн соёрхлоор ингэв гэж, бусдын нэгэнт үйлдсэн явдлыг бол одоо тэнгэр түүнийг мэдмүй гэнэ. Ямарваа явдлыг тэнгэрт эс найдах ер үгүй. Татарын эзнээс түүний ард хүртэл цөм ийм юм” /7.200/ гэж Сүн улсын элч Пэн да-ян тэмдэглэн үлдээсэн байна. Ингэж ертөнцийн бүх үзэгдэл, үйл явц тэнгэрийн санаа зоригоор тодорхойлогдоно гэдэг үзэл бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үндэс болж батгай тоггсон авай. Бөөгийн шаишнд аз жаргал, баяр баясгалангийн дээд тив буюу ертөнц, там, харанхуй, лус савдгийн орон буюу доод (тив) ертөнц, эдгээрийн завсрын газар дэлхий буюу хүний ертөнц тус тус оршин байдаг хэмээн үздэг. Бөөгийн шашны эл гурван (тив) ертөнцийн тухай төсөөлөл нь өөр өөрийн онцлогоос улбаалан сүсэг бишрэлийн янз бүрийн илрэлийг буй болгожээ. Бөөгийн шашны ёсоор энэ ертөнцийн бүх юм үзэгдэл, түмэн бодис цөм сүнс сүлдтэй, тийм ч учраас амьд зүйл байна хэмээн үздэг. Ялангуяа хүн бол үзэгдэж харагдан баригдагч бие махбодь хийгээд зөвхөн дуу нь сонсогдон үл үзэгдэгч сүнс хэмээх хоёр зүйлийн нэгдэл мөн гэнэ. Ингэхдээ хүнд І.Амь нас заяагч амин сүнс, 2.0юун бодлын сүнс, З.Төрлийн сүнс гэсэн гурван төрлийн сүнс буй хэмээн сургана. Эртний монголчууд сүнс сүлд цог хийморио ихэд эрхэмлэдэг байв. Түүнчлэн эд юмсад ч бас сүнс сүлд буй хэмээнэ. Энэ бүхнээс үзэхэд, бөөгийн шашин нь цалигчлалын ёс, дом шившлэгийн ёс, амьдчилахуйн үзэл болон онгон шүтэх ёс гэсэн монголчуудын шашин шүглэгийн анхны хэлбэрүүдэд түшиглэн, тэдгээрийг уламжлан гүнзгийрүүлэх үндсэн дээр газар, тэнгэрийн тухай, гурван ертөнцийн тухай, сүнс сүддний тухай тэргүүгэн нийгмийн хөгжлийн тухайн үеийнхээ төвшнийг тусган илэрхийлсэн хэд хэдэн зүйлийн үзэл санааг боловсруулан тавьсан нэлээд хөгжингүй үзэл сургаал, нүүдэлчин монголчуудын язгуурын шашин байжээ гэж дүшэн хэлж болох байна.

Бөөгийн шашны хөгжлийн эхэн үе нь Монгол нутаг дээр анхны төр улс байгуулагдах хүртэл үргэлжилжээ. МЭӨ 209 онд МаОдунь шаньюй Хүннү улсыг байгуулан мандуулсан үед бөөгийн шашин хөгжлийнхөө оргил үед хүрсэн байна. Ер нь Хүннүгийн төрийн хүмүүнлэгийн чиг үүргийн гол нь бөөгийн шашинтай холбоотой байсан юм. Хүннүгийн төрийн үзэл суртал бол бөөгийн шашин байжээ. Хүннүчүүд цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, газар дэлхий, онгон хайрхадад тахижа үйддэнэ. Шаньюй өглөө ордноос гарч ургах наранд, орой саранд мөргөнө. Шаньюйтийн бие чилээрхлээ гэж Хятадын олзлогдсон жанжнаар. бөө нар хошшого хийж байсан аж. Ноён уульш 6 дугаар булшнаас бөөгийн малгай, гутал олдсон байна. Түүнчлэн Хүннүд бөөгайн шашин оргилдоо хүрснийг батлах баримт бол гагцхүү Шаньюйг л ’’тэнгэрийн хүү” гэх болсон, дипломат ёс горимд бөөгийн шашны зан үйл хэрэглэх болсон, Маодунь шаньюй Хятадын хаанд илгээсэн захидалдаа ’’тэнгэрийн хүчинд суусан их шаньюй” гэж бичсэн, хоёр улсын гэрээг батлахад бөө мөргөлийн зан үйл үйлдэх болсон зэргээр тодорхойлогдоно. Бөөгийн шашны хөгжлийн хоёр дахь үе МЭ II зуун хүртэл үргэлжилж, эзэн тэнгэр, гурван ертөнд, сүнс сүлдний тухай ойлголтууд болон зан үйлийн тал нь үндсэндээ сонгодог хэлбэрээ олсон байна. Хүннүгийн дараа Монгол нутаг дээр тогтсон монгол /Сүмбэ, Нирун, Кидан/, монгол бус угсааны /Түрэг, Уйгур/ улсуудын төрийн гол үзэл суртал бөөгийн шашин хэвээр байжээ. Сүмбэ нар Таныпихуайн үед Жаоле голд очиж их тахилга үйлддэг байсан, Их Нируны хаан Энгүдэйд /429-444/ Тэнгэрийн, Амгайд /523-552/ ’’Тэнгэрт мэндтэй” хэмээх өргөмжлөл тус тус хүртээсэн, Түрэгийн хаан Билгээгийн хөшөөний бичээст ’’Тэнгэр” хэмээх үгийг арав гаруй удаа давтсан, Кидан нар дайн дажны үеэр бөө нараар төлгө буулгуудцаг байсан зэрэг нь бөөгийн шашин үлэмж хүчтэй хэвээр байсныг нотлон харуулж байна. VI-XH зууны Монгол аймаг, ханлигуудад толгойлогч, хан нараа гол бөө тахилгач гэж үзэн, уул усны эзэд сахиусыг тахин шүтэж байжээ. XIII зуун Их Монгол улсын үед төрийн бодлого, үйл ажиллагаанд бөөгийн шашин томоохон үүрэг гүйцэтгэж байв. Чингис хаан болон түүний алтан ургийнхан төрийн хэргийг зохион явуулахдаа Бэсүд аймгийн бөе нарын зөвлөлгөөнөөр явуулдаг байжээ. Чингис хаан түүний хатад, хөвгүүц, охид цөм бөөгийн шадшнтан, тэр дундаас хоёр дахь хөвүүн Цагаадай нь хатантайгаа хоёул бөө байсан талаар шарнууд ясны монгол бөө нарын дунд домоглон ярьж, эд нарыг онголон шүтэж:: Цагаадай бөөгийн цахиж асаасан гал Цанхулан удганы үлээж хөгжөөсөн голомт...” /9.30/ гэх мэтээр нэр оруулан дуудаж иржээ. Чингис, түүнийг залгамжлагч их хаад онгон тэнгэрийн ер бусын хүчинд итгэж, сүсэглэж байжээ. Эзэн тэнгэрийн ивээл заавар гол төлөв бөөгөөр дамжих боловч, заримдаа хаад ноёд тэнгэрээс шууд захиа даалгавар авах тохиодцол ч буй хэмээн үзнэ. XIII зууны үеийн монголчууд тэнгэр-эцэг, газар-эхэд бишрэн шүтэж, мөнх тэнгэрийн хүчээр л оршин амьдарЧ байна гэж баттай итгэж байв. Чингис хаан ”бүх

улс тумнийг захирах эрхийг эзэн тэнгэр надад хайрласан юм” гэж хэлж байсан нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол илэрхийлэл юм. Бөөгийн шашин Их Монгол улсын төрийн гол үзэл суртал болж байсан учир шалтгааныг академич ЧДалай: ”Их Монгол улсын хаад бөө мөргөлийг гол болгон шүтэж байсан нь тэдний улс төрийн бодлогоос үүцэн гарсан хэдий боловч, тухайн үед бөө мөргөлийг орхих аргагүй байсан учир шалтгаан бас байжээ. Тухайлбал, эзэн хааны нэр хүндийг өргөх, гал голомтыг ариун байлгах, улсын туг сүлдийг тахиж тайх, хийморь сэргээх, уул ус овоо тахих, мэрэг төлөг үйлдэх зэрэгт зөвхөн заарин, удган нарыг ашиглаж болох байж. Бусад төрлийн шахпин эд бүгдийг монгол заншлаар гүйцэтгэж үл чадна. Бас бусад олон шашны нөлөө Монголд хэт ихэсвэл монголчуудын нэгдэлд тус болохгүй гэдгийг монголын хаад айхтар сүрхий ойлгон түүнээс аль болохоор болгоомжилж байжээ” /9.219/ хэмээн зөв зүйтэй тэмдэглэсэн байна. Тэр үеийн жирийн айл өрхөөс эхлээд хааны орд өргөенд бөө мөргөлийн шүтээн хамгийн хүндтэй байранд заларч байжээ. Хааны ордны дэргэд шүтлэгийн өргөө бий болсон байна. Монгол даяар болон их хааны өргөө ордны дэргэд олон бөө удган цугларч, тэдний нэг нь бусдаа толгошгж, хааны бүх онгон шүтээн, тайлга мөргөлийн асуудлыг хариуцаад, Ромын папын маяггай болсон байв гэж В.Рубрук цохон тэмдэглэжээ. Их Монгол улсын эхэн үед Тэв тэнгэр буюу Хөхөчү бөө эзэн Чиншсийн ивээлээр бусдаас илүү эрх дарх эдэлж, нэр нөлөө, суу залиараа олныг дагуулах бавдалгай байв. Гэвч тэрбээр эрх хүчиндээ эрдэж, төрд тэрслэн, цаазлуулсныг өмнөх бүлгүүдэд дурдсан билээ. Энэ үеийн бөөгийн шашны үзэл санаа ’’Монголын нууц товчоо” хэмээх адцарт бүтээлийн агуулгыг хаван нэвт гарсан байна. Ийм учраас бөө судлаач эрдэмтэн О.Пүрэв: ’’Монголын нууц товчоо”-г “...монгол бөөгийн шашны түүх, гүн ухааны хамгийн чухал сурвалж, энэ шашны хосгүй ганд хөлгөн судар мөн” /8.31/ хэмээн үнэлсэнд бүрэн тал өгч болох юм. Эзэнт гүрэн өргөжин бэхжихийн хэрээр бөөгийн шашин хаан төрийн улс төр, үзэл суртлын хэрэгцээ шаардлагыг үл хангаж, он цагийн эллийг дааж чадахаа болъж байгаа нь мэдрэгдэх болжээ. Эзэнт улсын бүрэдцэхүүнд олон янзын шүтлэггэй улс түмнүүд баггах болов. Ийм нөхцөлд Чингис хаан хүн ардын тус тусын шүтлэгийг хориглосонгүй, өөр өөрийн дур сүсгийн хэрэг болгосноор олон даяар ихэд таашаагдсан байна. Монгол газраа шашны олон урсгал нэвтэрч эхэлжээ. Нийслэл Хархорумд бөө нараас гадна бурхны шашны сүм, христосьш шашны нэг сүм туе туе оршиж байсан гэж Марко Поло тэмдэглэжээ. Тэр ч байтугай Гүюг хаан христосын шашинд орсон бололгой. Гэхцээ түүний ертөнцийг үзэх үзэдц бөө мөргөл, Христос аль аль нь тодорхой орон зай эзэлсээр байсан байна. Гүюг хаан 1246 онд Ромын пап ГV Иннокентийд илгээсэн захидадцаа: ’’Тэнгэрийн зарлигийг умартаж яаж зүрхэлнэ вэ? Бид үнэнч шударга, эсэргүүцэлгүй дагаж орогсдыг энэрэн өршөөдөг. Харин эсэргүүцэгчдийг хатуу цээрлүүлдэг. Би Христос бурхныг залбиран шүгэгч хүн. Би бол бусдын ялыг хянан шүүгч юм.... Нүгэл хийсэн бол нүгэлээ хүлээх ёстой. Чи хэрээ мэдэхгүй, миний үгийг дагахгүй, цор цор хийвэл чиний хувь заяа эцэст нь юу болж төгсөхийг гашхүү дээд тэнгэр л мэднэ” /10.173-174/ хэмээснээс үзэхэд бөөгийн шашны гол зүйл-эзэн тэнгэрээ шүтсээр л байжээ.

Чингис хаан болон түүнийг залгамжлагчид сүүлдээ бөөгийн шашныг эзэнт гүрний төрийн нэгдмэл үзэл суртал болгох боломжгүй гэдгийг ухаарч, аажимдаа бурхны шашныг гол шашин болгох чиг баримтлах болсон байна. Монголд олон шашны сүм хийдүүд байсан нь бөөгийн шашны цаашдын хөгжилд өөрийн эрхгүй нөлөөлжээ. Юан гүрний үед төрийн хос ёс, бурхны шашин хөгжин дэлгэрснээр бөөгийн шапшн бүх гүрний хэмжээнд биш, зөвхөн уугуул монгол нутгийн нүүдэлч малчдын хүрээнд үйлчлэх болов. Гэхдээ Хубилай бурхны шашинд орсон мөртлөө бөө мөргөлөө хаяж чадахгүй байсан гэдэг. Юан гүрний хаад бөө шашны тахилга ёслолд тогтмол оролцож байжээ. Бас тэд томоохон ноёд язгууртныг оршуулсны дараа 49 хоног дээр нь шарилын газар очиж тахилга үйлдэж, заарин, удган бөөлүүлдэг уламжлалаа үргэлжлүүлсээр байв. Улс төрийн бутралын үед бөөгийн шашин бие даасан хан, ноёдын гол шүгээн болсоор байсан бөгөөд харин XVI зууны II хагасаас алхам алхамаар бие даасан байдлаа алдаж, сарнин бутрах болжээ. Энэ нь нэг талаас, XVI зууны II хагасаас бурхны шашныг зохион байгуулалттайгаар дэлгэрүүлэн, төрийн үзэл суртал божож, бөөгийн шашныг хавчин хяхах болсон, нөгөө талаас бөөгийн шашны өөрийн нь дотоод зөрчил хурццаж, олон тийш сарнин бутрах болсонгой холбоотой юм. Бурхны шашин бөөгийн шашны байр суурийг эзлэхдээ: І.Төрийн албадлагын хүчийг ашиглах, тухайлбал, шашны хуврагуудын эрх ямбыг хуульчлах, бөөгийн шашны зан үйлийг хориглох зэрэг арга хэмжээ авчээ. 2.Бурхны шашин бөөгийн шашны ёс, зан үйлийн суурин дээр номлол, үйл ажиллагааныхаа хэлбэрийг таацуулан, эелэлдэн уусгах бодлого явуулсан байна. Бүр тодорхой хэлбэл, бөе нарын байгалиас заяасан их увьдис чадварыг бурхны шашны хэрэщээнд ашиглаж, бөөгийн шашны нь гадаад төрх байдал, үйл ажиллагааны нь хэлбэрийг бурхны шашны үүднээс өөрчлөн, дотоод агуулгыг н.ь хэвээр хэрэглэснээр улааны шашны чойжин, гүртэм гэгчийг бий болгожээ .^/9.3*8-39/ Шарын урсгал ч мөн бөөгийн шашнаас олон зүйлийг ’’өөрийншүүлжээ”. Жишээлбэл, тэнгэр, газар усны эзэд /лус савдаг/ , дээдсийн сүнс-онгодод залбирал өргөдөг бөөгайн шашны зан үйлээс нэлээдийг шарын шашин авч ашигласан байна. Энэ үндсэн дээр шарын шашны үүднээс овоо тахилга, гал гахилга, сан ариутгал, сүр хиншүү тавих ёсыг буй болгож, лус савдаг тахих, их Vулс орон хангайн саншйн судруудыг туурвин бүтээжээ. Бөөгийн шашны язгуурын их шүгээн-онгод тэнгэрүүдэд шарын шашны лам нар ’’еахил хүртээн” бурхны номд оруулсныг зарлан, түүний дуудлагыг бурхадын өмнөөс дууддаг болгосон байна. Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны Рашаантын хүрээний Чойр лам гэгч XIX зууны дунд үед бүр XIII, XIV зууны үеэс онголон тахиж ирсэн ”Даян дээрх” онгод болон түүний эхнэр ’’Агуйн цагаан ээж”, "Хүү Барттанчиг хар тэнгэр”, ”Арван гурван настай Равдансамбуу тэнгэр”, охин, ’’Жалам тэнгэр”-үүдийг бурхны номд оруулж, Даян дээрхэд сахил хүртээн дуудлагыг нь зохиогоод 1864 онд нийтэд ”Даян дээрхийн хийд” хэмээгдэх Ар монголын боөгийн мөргөлийн ТӨВИЙГ -зохион байгуулжээ. /9.44-45/

Бөөгийн шашин нь бурхны шашннд аяндаа байр сууриа тавьж өгөөгүй бөгөөд лам нартай байгалаас заяасан ид шидийнхээ хүчээр үзэлцэх, бурхны шашны лам нарын нэр хүндийг олон түмний дунд элдэв янзын аргаар унагах, бөогийн шашинтны байгууллага байгуулах зэргээр тэмцэж байжээ. Гэвч бурханы шашивд байр сууриа тавьж өгсөөр XX зууны эх гэхэд хэсэг бусаг, орон нутгийи шинжтэй болж бүрэн хувирсан байна. Энэ үед бөө нар дотроо үндсэн шашныхаа язгуур шинжийг авч үлдсэн харын бөө. язгуур шинжээ алдаж, бурханы шашинд ууссан шарын бөө, бурханы шашны улааны урсізлтай садан сүлбээтэй чойжин, іуртэм хэмээх лам-бөө болон туе туе хуваагдеан аж. Шарьш бөө,*түүнийг Дгүгэпщийг "бөо мөргөлтөн” хэмээн нэрлэх бөгөөд Монгол дахь 'бурхны шашны бүрэлдэхүүн хэсэгт багтаж, өөрийн өвөрмөц номлол, дэг жаягийг бүрдүүлжээ. 1921 оны хувьсгалын жилүүлэд бөөгийн шашин үндсэндээ мөхөх тийшээ орсон бөгөөд харин 1990-ээд оноос өөрчлөлт ишнэчлэлийн жилүүдэд дахин сэргэх хандлагатай болж байна. ’’Монгол улсын төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн III бүлгийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт: ’’Монгол улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно” /11.822/ хэмээн зааж, бөө мөргөлийг буддын болон мусульман шашинтай эн зэрэгцүүлэн үзсэн нь тус оронд бөөгийн шашныг сэргээх эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Иймээс сүүлийн жилүүдэд удамт бөө нар онгодоо дуудан сэргээж, бас бөөгийн шашныг сүсэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Бөөгийн шашин бол нүүдэлчдийн соёл иргэншилд нэлээд зохицсон, эцэг-тэнгэр, газар-эхтэйгээ хүйн холбоотой өвөрмөц шашин бөлгөө. З.Бурхны шашин Зава Дамдин гавьжийн ”Хор Чойнжүн” болон түүний тайлбар ”Умар зүгийн их Монголын улс орны домгийн их шастир ухаантыг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр” /12/ хэмээх бүтээлд монголын бурхны шашны түүхийг нэлээд иж бүрэн бөгөөд тогтолцоотойгоор судлан авч үзээд, бурхны шашин Монгол газраа /эхэн, дунд, адаг/ нийт гурвангаа дэлгэрсэн, хоёр мянга гаруй жилийн түүхгэй болохыг нотлон харуулжээ. Эхний шат нь он цагийн хувьд Монголын анхны төр улсын бүрдэл Хүннү гүрний цагаас Монголын нэгдсэн гүрэн байгуулагдсан XIII зуун хүртлэх үед холбогдоно. Түүхч А.Амар абугай: ’’Хүннү нар бөө мөргөлгэй бөгөөд онгодыг эрхэлж тэнгэр, нар cap, газар дэлхийг шүтэж байсан боловч бас тэдний байгуулсан олон сүм нь Ордосын нутгаас өмнө Хатан голын эрэг дээр нэлээд сүүлд хүртэл байсан хэмээхээс гадна зарим түүхэнд Хан улсын цэргүүд Хүннү цэргайн авч явсан бурханы хөргийг олсноор Хан улс бурханы шашин шүгэх болсон хэмээснийг үзвэл Хүннү нар бас бурхан шашин шүтэж байсан мэт“ /13.39/ гэж дурджээ. Зава ламтан Алган дэвтэртээ: Хятад, Төвдийн орноо шашин ном /бурханы шашин/ дэлгэрэхээс их урд Монголын газраа дээдийн ёсон нэвтэрсэн нь эргэлзээнгүй гээд үүнд холбогдох түүхэн баримтуудыг дурдсан буй. Ер нь, Монголын бурхны шашны түүхийн сурвалжуудад хятадын Хан улсын цэргүүд Хүннүгээс Шаньямуни бурхны их алтан хөргийг олсоноор Хятадын бурхны шашин дэлгэрч эхэлсэн тухай олонтаа өгүүлдэг.

’’Хүннүгийн алтан бурхан” гэж нэрлэдэг нэг жан буюу гурван метр шахам өндөр энэ алтан бурханы тухай хятадын түүхийн сурвалжуудад мөн дурддаг байна Тэдгээрт үндэслэн, доктор Г.Сүхбаатарьщ бичсэнээр: МЭӨ 121 онд хятадын жанжин Хо Цюй- Бин Хөх нуур, Ганьсу орчим нутаглаж байсан хүннүгиңн Сютү ванг довтлон түүний тэнгэр тахихдаа хэрэглэдэг алтан хөргийг олзлон аваачсныг Хан улсын эзэн хаан У-ди /мэө 140-87/ ордондоо залж, тахилга хойлго хийдэггүй ч, мөргөж хүж асаадаг байсан гэнэ. Хүннү нарын дунд дэлгэрч асан бурханы шашныг монгол угсааны бусад'улсууд цааш уламжлан залгамжилж, тухайлбал Сүмбэ (Сяньби) нар бурхны шашны зан суртахууны сургаалыг ихэд чухалчлан үзэж, баримтлан биелүүлж байжээ. Ялангуяа, Монгол-Нирун улсын үед бурхны шашин төрийн шашны хэмжээнд хүрч, түүний үзэл сургаал Нируны төрийн онолын үндэс болж тавигдсан билээ. ’’Барашаалбал, 420-450 оны үед лам Дхармаприя-г Нирун улсын терийн багшаар өргөмжлон 3000 өрх соёрхсои... Моншл-Нирун улсьш арав гаруй хаан бурханы шашны уламжлалаар оргөмж нэр хэрэглэж байсан. 552 онд умард Энэтхэгийн Удьяна улсын лам Наренда-Яша таван нөхдийн хамтаар Нирун улсын нуггаар явсан, мөн энэтхэг лам нарт тоогдо}; хүндлэгдэхүйц эрдэшэй нирун хүмүүс төрж, харь орноо хэвлэгдсэн бурханы шашны судар шасдир Нирун улсын оны цолоор өдөрлөгдөж байсан” /14.128-136/ зэрэх' түүхэн олон олон баримтыг энд дурдаж болно. XIII зуун болж ирэхэд Их Монгол улс байгуулагдан, улмаар Энэтхэгайн далайгаас Байгаль нуурын чинад хүртэл, Номхон дөлгеөн далайгаас Каспийн тэнгисийг хүртэл өргөн уудам нутгийг хамарсан нүсэр их гүрэн бүрэлдэн топов. Эл гүрний бүрэлдэхүүнд түүх, соёл, тер ёсны янз бүрийн уламжлал төвшин бүхий улс түмэн хамрагдаж. тэр бүх соёл харилцан нэгдэж, нэвтрэлцэж эхэлсэн байна. Түүний дотор бурхны шашны болоод загалмайтны, мусульманы, күнзийн, бөөгийн зэрэг щипаны yлaмжлал, урсгалууд ч хо;ішщон сулжшідэж, эхэлсэн нь зүйн хэрэг. Чингэхдээ эл бүхий үзэл сургаалийн агуулгыг зангидан баригч чиг луужин болж өгөх үүрэг монголын төр ёсны сэтгэлгээний мөрөн 'дээр бууж ирсэн ажіуу. Тэр нь, Монголык төр, чухамхүү Чингисийн алтан уршйнхан л зөвхөн дээд тэнгэрээс заяатай төдийгүй, нийт дэлхий дахиныг нэгтгэн захирах эрхтэй гэдгийг онол-үзэл суртлын үүднээс үндэслэн нотолж өгөх үүрэгтэй болжээ. Гэтэл Монголын уламжлалт шүтлэг-хвх тэнгэрийн шашин /боогийн/ монгол усаатан аймгуудыг нэгтгэн нэгдсэн төр улсаа байгуулахын цагт үзэл санааны үндэслэл нь болох үүргээ гялалзтал биелүүлж, монгол газар, монгол угсаатныхаа дунд эз дийлэн зонхилсоор ч, асуудал олон улсьш тавцнаа гарч ирэхийн цагт үүнд аргагүй л ’’балчирдаж” эхэлсэн байна. Тийнхүү "Монгол морины туурай хүрэх бүх л газрыг эзлэн төвхнүүлэх хэмээсэн” бүүр Чингис хаанаас үүдэлтэй, талын язгууртнуудын гүн итгэл үнэмшил нь болсон монгол төрийн уламжлалт бодлогыг хэрэгжүүлэх хэрэгцээ, эрх ашгийн үүднээс монголын төр түүндээ тэнцэн дүйцэхүйц үзэл ОНОЛЫГ ҢЦЭВХИЙЛЭН эрж хайхад хүрсэн хийгээд эл бүхий эрэл хайгуулын явцад, түүний үр дүн болж бурханы шашныг аажмаар төрийн шашин болгон хүлээж авахад хүрсэн байна.

Юан гүрний үед Монголын төр арга буюу Хятад нутаг, хятад соёлын орчинд орж шилжин төвлөрөхийн хэрээр үүнийг дагалдан Күнзийн суртлын уусгагч нөлөөллөөс сэргийлэн хамгаалах хэрэгцээ, эрх апшг ч нэгэн адил урган гарч ирсэн байна. Талын язгууртнуудын эл бүхий өвөрмөц хэрэгцээ, эрх ашгаас уламжлан төрийн шинэ тогтолцоо, зохион байгуулалтыг бий болгож, хааны ордонд хятад хувцас хэрэглэхийг хориглон, шинэ дөрвөлжин бичиг зохиолгож төрийн хэрэгт хэрэглэх болсон, бурханы шашныг дахин дэлгэрүүлж, төрийн шашны хэмжээнд өргөмжилсөн зэргайг цохон тэмдэглэж болох юм. Чухамхүү, Хятад соёлын орчинд зайлшгүй шилжин төвлөрөхөд хүрсэн Монгол төр Күнзийн суртлын уусгагч нөлөөллийг сөрөн хаахын үүднээс түүн лүгээ эн тэнцүү өрсөлдөгч бөгөөд монгол туургатаы дунд нэгэнтээ мянга хол илүү жилийн түүхэн уламжлалгай болоод асан Бурханы шашныг төрийн шашнаа болгон хүлээж авсан ажээ. Энд басхүү чухам дэлхий дахины төр улсыг байгуулах хэмээсэн монгол төрийн уламжлалт бодлого лугаа дүйцэн нийцэхүйц бурханы шашны космополитист ишнж чанарыг ч мөнхүү харгалзан үзсэн бололгой. Энэ бүх дотоод гадаад шалтгаан, хүчин зүйлийн шүтэлцээний эрхээр XIII зууны дунд үеэс Бурханы шашин монгол газраа дахин хүчтэй дэлгэрч эхэлсэн, ингэхдээ чухамхүү төрийн шашин болж дэлгэрсэн болой. Энэ удаад бурханы шашин нь улааны буюу сажийн (сакьяпа) ёсны хэлбэрээр Төвд нутгаас дэлгэрсэн ажгуу. 1247 онд сакьяпа ёсны тэргүүн сажа бандида Гунгаажалцан /1182-1251/ Хөх нуурын газраа хүрэлцэн ирж, Годан хан лугаа учирсан нь Монгол дахь бурханы шашны думдад дэлгэрлийн эхийг тавьсан түүчэн бодит үйл явдлын нэгэн байлаа. Хубилай хаан ’’Эрдэнийн жуух” хэмээх зарлишйн бичигтээ: ’’Пагва лам бурханы сургаалийг судлах, номлох, бясалгах бүхнийг эрхлэн хөтөлмүй” хэмээн тэмдэглээд, түүнийг улсын багш болгон өргөмжилж, хэрэг дээрээ бурхны шашНыг эзэнт гүрний төрийн шашны хэмжээнд хуулъчилсан юм. Монголын Юан гүрний хуршид Төвдийн сажийн ёсны 14 лам Улсын багш буюу хааны багшаар өргөмжлөгдөн шашин номьш үйл ажиллагаа өрнүүлж байсны дээр монголын /будцын/ их сэтгэгч, гүн ухаанхнууд ч төрж гарсныг тэмдэглэлтэй. Тэднээс онцлон дурьдвал, Чойжи-Одсэр бандида Энэтхэгийн нэрт гүн ухаантан ІПантидевагийн ’’Бодисадын явдал дор орохуй” хэмээх гүн ухааны алдартай найрагладд 300 гаруй хуудас том тайлбар зохион, 1312 онд Дадүгийн Цагаан суврагат их сүмд мянган хувь хэвд буулгасан нь, Лондол ламын зохиосон Төвд мэргэдийн зохиолын алдарт бүртгэл лүгээ харьцуулан үзэхүйеэ, төвд монголын бурхны шашин-гүн ухааны түүхнээ гарсан энэхүү найраглалын анхны тайлбар байсан нь тодорч байна. Мөн бандида тэр бээр бурханы. шашны гүн ухаан, тухайлж түүний таван махбодийн онолын хийсвэр сургаалыг үндэс болгож, түүнийг монгол хэл шинжлэлийн тодорхой асуудлууд дээр бүгээлчээр буулган хэрэглэх үндсэн дээр алдарт монгол хэл зүй- ’’Зүрхэн тольтоо” туурвисан билээ. Товчоолон өгүүлэхүйеэ, бурхны шашны энэхүү дундад дэжэрлийн үес монголын мэргэд өөрсдөө бурхны шашин-гүн ухааны нарийн төвөгтэй асуудлуудаар биеэ даасан ном шастир туурвин бүтээх хэмжээнд хүрч ирсэн хийгээд яг энэ үес,1330

онд ’’Дөрвөн төрийн арван буянт номын Цагаан түүх” хэмээх монголын буддын төр ёсны сэтгэлгээний алдарт дурсгал бичиг эмхлэгдсэн нь бүр XX зууны эх хүртэл угтаа Монголын төрийн албан ёсны Vзэл суртал, төрийн философи болон уламжлагдсан жишээтэй байна. Монголын Юан улс мөхсний /1368 он/ дараагаас бурханы шашны нөлөө ч мөнхүү алдагдан бөөгийн шашин дахин сэргэсэн байна. XVI зууны Монгольш нийгэм-улс төрийн нэрт зүтгэлтэн, Алтан хааны /1507-1583/ шашин, терийн гол онолч Хутагтай сэцэн хунтайж ”... гучин долоон дээрээ /1576 онред/ Алтан хан авга дагаан золгоор одоод, эдүгээ баруун этгээд Цастны орноо Үзэгч эрхэт их нигүүсэгч Хонсум бодисадваа мөн биеэрээ буй ажгуу хэмээмү. Түүнийг залж эртний богд Хубилай сэцэн хаан, хутагт Пагва лам хоёрын ёсоор шашин төрийг байгуулваас үлэмж гайхамшиг бус уу” /15.249/ хэмоэн анх сан^улан айлтгасан гэх. 1578 оны V сарл Алтан хан шарын шашны тэргүүн Содномжамц лугаа анх золголдон түүнд Далай лам хэмээх цолыг өргөснөөр III дэлгэрлийн үүдийг нээсэн гэх. Энэ нь түүхэн нөхцөл байдал, улс төрийн гүн учир шалггаацалтай байсан бөлгөө. Үүний дашраМын нэгэн нотолгоо нь Түмэн засагг хаан, Халхьш Автай сайн хан, түшээт хан Гомбодорж, бүх монголын сүүлчийн их хаан Лигдэн, Цогт хун тайж тэргүүгэн талын зонхилох сурвалжит язгууртнууд Алтан хан лугаа зэрэг шахам өөр хоорондоо уралдах мэтээр бурханы шашинд даган орж баримтлах болсон явдал юм. Ингэснээр бурханы шашин бүх монгол даяар асар хурдан түгэн дэлгэрч Алтан хан, Ш Далай лам нарьш анхны уулзалтаас хойш тавиадхан жилийн дотор, 1628/1629 он гэхэд Лигдэн хааны зарлигаар Гунгаа-Одсэр тэргүүтэн 35 их хэлмэрч бурханы шашин-гүн ухааны хоёр их цоморлигийн нэгэн-Ганжуурыг монгол хэлнээ бүрнээ хөрвүүлж, алтаар бүгээсэн ахул 1749 он гэхэд анхдугаар жанжнаа Агваанчойндон, халхын номун хан Норовшарав, жанжнаа хутагт Ролбийдорж нарын удирдлагаар Данжуурыг бүрнээ хөрвүүлэн хэвд буулгаж амжсан билээ. Ингэж бурханы шашны их, бага арван. ухааны 5300 гаруй судар шасдирыг багтаасан Ганжуурын /Зарлигийн орчуулга/ 108 боть, Данжуурын /Шастирын орчуулга/ 225 боть их хөлгөн судрыг эх монгол хэлнээ хөрвүүлж чадсан нь тэр цагийн монголын соёлын амьдралд гарсан гарамгай том дэвшил байсан билээ. Чухам эл үеэс, XVI-XVII зууны заагаас монголын соёлын сэргэн мандалтын үе эхэлсэн тухай эрдэмтэд дүгнэдэг /16.165/ нь ч санамсаргүй хэрэг бус юм. Бурханы шашны гутгаар дэлгэрлээр үүдэн эхэлсэн энэхүү сэргэн мандалт нь юуны өмнө, нийгмийн оюуны амьдралын бүх салбар хүрээг хамран үндэсний ухамсрын сэргэлтийн хэлбэрээр илэрснээрээ онцлог болой. Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг бурханы шашны гарамгай зүтгэлтэн, Төвдийн нэрт эрдэмтэн Таранатха / Даранадын/-ын хувилгаан- Өндөр гэгээн хэмээн Халх Монголын шашны тэргүүнэр өргөмжлөв. Энэ үеэс Ойрадын Зая бандида Намхайжамц, Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй, Ламын гэгээн Лувсанданзанжалцан тэргүүгэн Монгол даяар нэр цуу түгсэн хутапууд төрөв.

Өөрөөр хэлбэл, нийт үвдэснийхэмжээний оюун санааны удирдагч /лвдерүүд/ төрж гарсан нь энэ үеийн бас нэгән онцлог мөн болно. Бурханы шашин дэлгэрэхийн хэрээр сүм хийдүүд байгуулагдан, нүүдэлч орчин дахь өвөрмөц суурин амьдралын хэв маяг үүсэн эхэлж, томоохон хүрээ хийд бүрийн дэргэд шашны сургууль дацангууд гарч ирснийг тэмдэглэлтэй. 1739 онд Жүд дацан байгуулснаар эх суурь нь тавигдсан Их хүрээний сургууль Монгол даяар үлэмж алдаршиж Халх, Ойрад, Буриад Монголын гүн ухааны сургалтын гол төв болж хувирсан бөлгөө. Энэ бол хэрэг дээрээ гутгаар дэлгэрлийн үед үүссэн Монголын анхны их сургууль байлаа гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Гутгаар дэлгэрлийн сүүлч, XIX зууны II хагдс болж ирэхэд монголын шарын шашин үлэмж хавтгайрч, тэр хэрээр сахші санваар аддагдах, чанар сулрах явдал нэн ихэсчээ. Дунд дэлгэрлийн эцэс ч мөн ийм болж, буурсан хуврагийн чуулган 213.100-д хүрснээр, зарим сурвалжщд өгүүлэхүй бээр, Тогоонгөмөр хааны үед хуврагууд журамгүй явдал олныг үйлдэн бэр буулгах ба охин мордуулахад дээж авах хэмээн самуун явдал үүдэх болсон зэрэг нь хятад улс нийтээр сэтгэл урвахын нэгэн үүдийг нээсэн гэдэг. Тийнхүү ” Цагаан туүхнээ” өгүүлсэнчлэн: ”... герөөдийн хаан арслан бөхийнтул гадны зад дайсан бээр хүчин үл хүрьюү. Егүүдэхийн учир хэзээ хүрвээс уушигнаас нь хорхой гараад идэҗ алах мэт миний шашин дор бус тэрсүүд хүчин үл хүрьюү, мөнхүү миний ёстон самуурч эвдрэх боломуй хэмээн эрт Шакьямуни бурхан ирээдүйг онож зарлиг болсон” /17. р.ібV. 16.1-5/ мэтээр шашин хэт хавтгайрах нь түүний өөрийн нь мөхлийн нэгэн шалтгаан болдог ажгуу. Монголын бурханы / улаан.болон шарын/ шашны түүхээс авах нэгэн сургамж ч үүнд оршино. Энэхүү гутгаар дэлгэрлийн хугацаанд шарын шашин ΪΘΒΧΘΗ талын сурвалжтан, хаад ноёдын ордон өргөөгөөр /дунд үеийнх шиг/ хязгаарлагдсангүй, харин нийт олны шүтлэг болж өргөн бвгөөд гүнзгий нэвтэрч шингэснээрээ онцлог юм. Ингэж эрчимтэй дэлгэрэхэд тэр цагийн Монгол, Хятад, Төвдийн нийгэм, улс төр, соёлын дотоод, гадаад шинжтэй олон шалтгаан, хүчин зүйл нөлөөлснөөс энд улс төрийн шинжтэй нэгэн шалтгааныг л цохож дурдая Үүнд, Юан гүрний дараагаас эхлэн 200 шахам жил үргэлжилсэн дотоодын хямралд идэгдэж, улс төрийн талаар сулран доройтсон Монгол орон харь Мин улс, улмаар Манж гүрний байнгын түрэмхийлэлд өртсөөр., төрийн тусгаар тогтнол аддагдах аюул бодитойгоор нүүрлэх болсон тэр бачим тулгуу цаг үес монгол төрийн гүн бодлоготонгууд улс үндэстнээ л хадгалж үддэх арга замыг эрэлхийлсээр, монгол төрийн бодлогын уламжлалын дагуу, алс Гималайн цаад Энэтхэгээс үүдэлтэй бурханы шашныг, мөн л хятад, манжийн түрэмгийлэлд өртөн буй Төвдөөс залан авчирч Күнзийн соёлын уусгаіч нөлөөлөлд сөргүүлэн тавьсан байна. Тийнхүү, зүйрлэн хэлбэл, Хятадын хаад хойд зүгийн нүүдэлчдээс сэргишіэн халхлахын үүднээс түмэн газрын цагаан хэрмийг босгосон ахул Монголын хаад язгууртнууд өмнө зүтийн суурйн соёлын уусгагч нөлөөллийг хаан хоргосын үүднээс огоуны улаан, улмаар шар хэрмийг босгосон хэрэг гэлтэй. Тийнхүү 300 жил өнгөрөхөд хятад, монголын аль алийг нь эзэлсэн манж үндэстэн хүйгээ хамгаалаагүйн улмаас өөрөө түүхийн тавцнаа мөхөхөд хүрсэн ахул, түүнд эзлэгдэн дагасан монгол үндэстэн

хүйгээ хамгаалж чадсанаараа түүхийн тавцнаа амьд сэрүүн үлдэж цаг нь ирэхлээр төрийн тусгаар тогтнолоо ч сэргээж амжсан байна.

Ингэхлээр, бурханы шашин Монгол иргэншил лүгээ хүйн хэлхээтэй явж ирсэн гэж бүрэн үндэстэйгээр хэлж болно. Одоо энэ тухайд арай тодруулан авч өгүүлсү. Дээр нэгэнтээ огүүлсэнчлэн, бурханы шашин Монгол орон, монгол хүний нийгэм, улс төр, оюун санааны амьдралын салаа салбар бүхнийг хамарч өргөн бөгөөд.гүнзгий нэвтэрч шингэсэн бүлгээ. Ингэхдээ монголын бурханы шашин уг; эх онолоо хатуу баримталсан бөгөөд их, бага хөлгөнийг өөр хооронд нь сөргүүлэн тавьдаггүй, харин ч тэдгээрийг дэс дараалуулан гүнзгийрүүлж судлах учиртай үе шат болгож шүтэлцүүлэн үздэгээрээ онцлог болно. Бурхны шашны бүх мэдлэг ухаан нь их таван орон хэмээх урлахуй ухаан /bzo rig ра/, тэжээхүй ухаан /gso pa rig ра/ буюу анагаах ухаан, дуун ухаан /sgra rig ра/ буюу хэл ишнжлэл, учир шалтгааны ухаан /gtan tshig rig ра/ буюу логик, дотоод ухаан /nang bon rig ра/ буюу бурханы шашины гүн ухаан болоод зохист аялгуу, илт өгүүлэхүй /mngon bıjd/, эвсүүлэн найруулахуй /sdeb sbyor/, дуурайн бүжиг /zlos gar/, зурхай /dkar rtsis/ хэмээх бага таван оронд туе туе ангилагддаг нь нэгэнт илэрхий.

Урлахуй ухаан монгол газар өрген дэлгйрч, бурханы тиг хэмжээ татах, бурхан урлах талаар ном зохиол тууривсан олон олон мэргэд төрж гарсан төдийгүй, түүнийг. давьш өмна бурхан бүгээхүйн урлаг хэмээн үзэж, уран зураг, уран баримал, уран барилга, шуумал, нэхмэл хатгамалын зэрэг төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлж иреэн бөгөөд тэдний хичээл зүггэлээр Өндөр гэгээний буюу Хүрээний хэмээх монголын өөрийн өвөрмоп дэг сургууль бүрэлдэж тогтеон болгөө. Тэд бурхан бүтээх тиг урлалын онолын эх үндсийг чанл баримтлахдаа түүнийг монголчуудьш гоо сайхны таашаал мэдрэмжид үлэмж нийцүүлж, нэн урлаггай болгож иренээрээ онцлог болно. Хүрэл цутгамал Очирдарь бурхан, Пунцагдулам дарь эх, Хорин нэгэн дарь эх, Язгуурын таван бурхан тэргүүтэн эл сургуультны нандин урлалмон голый төдийгүй нийт хун төрөлхтоний соёлын гарамгай өв болсон нь илэрхий. Монгол-төвд, монгол-хятад болон төвд-хятад хөлимог хийцийн болон монгол үндэсний хэмээх уран барилгьш өвөрмоц хийцүүд ч ялгаран гарч иржээ. Урлахуй ухаан лугаа уялдуулан Дууриан бүжиг буюу монгол цамын урлагийг дурдваас зохино. Монгол цам нь Тевдийнхийг бодвол театрчилсан шинж нь илүү тодорхой тод томруун илэреэн бөгөөд цамын хувцае чимэглэл, -дур байдал, дэг хөдөлгөөн зэрэг нь монголжиж иргэншеэн шинжтэй болохыг судлаач эрдэмгдийн бүгээл батлан харуулж байгаа билээ. Гутгаар дэлгэрлийн үед Тэжээхүй ухааныг Өндөр гэгээний наран, саран мэт хоёр шавь Лувсанданзанжанцан, Лувсанпэрэнлэй нар үүггэн дэлгэрүүлсэн гэдэг. Монгол тэжээхүй ухаантан нар энэтхэг, төвдийн анагаахуй ухааны үндэс -’’Рашааны шимийн найман гишүүнт нууц уламжлалт үндэс” судрыг гол болгон тулгуурлаж байсан нь бүүр XIV зууны үес Чойжи-Одсэр бандида анх монголчилсон гэдэг. Лувсанданзанжалцан, Сүмбэ хамба Ишбалжир, Гүн Гомбожав, Даңцар маарамба зэрэг эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдэд уламжлаігг тэжээхүй ухааңы онолын үүднээс монгол газрын хөрс, амьтан, ургамал, ус, цаг уур болоод монгол хүний бие махбодийн онцлогийг нягтлан шинжилж, түүнд таацаж тохирсон оношлол, эмчилгээний цогц аргыг буй болгож чадсан нь анагаах ухааны түүх судлаач эрдэмтдийн судалгаа бүтээлээр улам бүр тодорч байна. Дуун ухааны салбарт самгарьд хэлзүйн үндэс адцарт ’’Панины судар”, төвд хэлзүйг үндэслэгч Тонмисамбхава башшйн ”Иш үзүүлсэн үндсэн гучит”, ”Иш үзүүлсэн тэмдгийн орлого” тэргүүтнийг үндэс болгон Дамдинсүрэн гавжийн ’’Янжиндогийн тайлбар” хэмээх самгарьд хэлзүйн шасдир болон сүмбэ хамбо Ишбалжир, Алшаа лхарамба Агваандандар, Сайн ноён хан аймгийн Содномдаш гавьж, Их хүрээний Данзанчойнжид, бичээч цорж Агваанцэрэн зэрэг олон олон мэргэдийн тууривсан төвд хэлзүйн зохиолууд гарсан бүлгээ. Түүгээр ч үл барам, дуун ухааны онолын үндэслэлийг бүтээлчээр буулган хэрэглэх үндсэн дээр Монлонравжамба Данзандагвын ’’Зүрхэн тольтын тайлбар огторгуйн маань”, урдын гүүш билгийн далайн Монгол үсгийн тольтын заавар, Дандар лхарамбьш “Монгол үстйн ёсыг сайтар номлосон хэлний чимэг” тэргүүтэн монгол хэл шинжлэлийн тулгуур бүтээлүүд ч гарсныг тэмдэглэвээс зохино.

Монгол дуун ухаанган мэргэд олон зүйл төвд-монгол дохионы бичгийг бүтээсэн төдийгүй гурав, дөрөв, таван зүйлийн үсэг хавсарсан олон хэлний толь ч цөөнгүй гарсан байна. Мөн дуун ухаан лугаа холбогдуулан Зохист аялгууны салбарт Агваангүвдэн равжамба, ханчин хамбо Жамьянгарав, Дандар лхарамба нарын олон олон зохисг аялгууч төрөн гарч, Энэтхэгийн их дуун ухаантан Дандина, Чандрогомини, Кшемендра тэргүүгэн болон төвдийн мэргэн Ажа ёнзан, Тавдугаар далай лам Агваанлувсанжамц, Янжин Гавай Лодой, Шондог Доржижанцан зэрэг олон олон зохист аялгуучийн бүтээлийг харьцууулан шинжилж, ялгаа зөрөөг нь гаргаж байсны дээр жишээ нь Жамьянгарав хамбо утгын 35 чимгийн жишээг дан монголын түүхийн сэдвээр зохион бичсэн буй. Ер нь энэ бүх зохист аялгуучиын бүтээл зохист аялгууны онолыг монгол хөрс сууринд суулган, амилуулж, төлжүүлж ирсэн онцлогтой юм. Алшаа лхарамба Агваандандар, Ханд чин вангийн хүрээний аграмба Дандар, бичээч цорж Агваанцэрэн, Тунгалаг цорж Агваанбалдан, Шижээ гавьж, анги Шагдар, Содномдаш гавьж, Дуйнхорын Лувсандаш гавьж Балдансамбуу дооромбо нарын шидцэг учир шалтгааны ухаантан мэргэд гарчээ. Монгол мэргэдийн учир зүйн ухааны сүүлчийн дорвилог бүтээлийн нэгэнд Зава Дамдин гавжийн ’’Дуйра зациг” /Хураангуй хүрээ/ зохиолыг дурдваас зохино. Тэд будцын лоткийг үндэслэгч их эрдэмтэн Дигнаги, Дхармакирти нарын шастирууд болоод Гүнчен Жамьяншадав, Банчин Сономдагва, Сэржавзамба зэрэг төвдийн мэргэдийн туурвил бүтээлийг судлан түшиглэж мэдэрч болон сэтгэж танин барихуйн үе шат, хэлбэрүүд, ялангуяа баталгаа няцаалтын арга, хэлбэрүүдийг ихэд анхааран судалж байжээ. Зурхайн хөгжлийн тухайд, Л.Тэрбиш зэрэг эрдэмтний судалгаа б ү т э э л э э с ү з э хү л , а н хд у г а а р д ү р и й н л а м ы н г э г э э н Лувсанданзанжалцан махбодийн зурхайн тооллыг хөгжүүпж, монгол хүний бие махбодийн онцлохт тохируулж, хүйсээр ялгахын зэрэгцээ үндсэн зургаан үзүүлэлгийн нэгэн болох урвасан жилийг тооцоолохдоо арван хоёр жил бүрээр ялгамжаатай тооцох аргыг боловсруулсан ажээ. Энэ нь цаашдаа хүний нэгэн жилийн хэм хэмнэлийг гаргах монгол арга болж хэрэглэгдсээр иржээ. Өмнөх товч өгүүлсэн мэдлэг ухааны салбаруудыг нэгэн бүхэл болгон зангидагч онолын үндэс нь дотоод ухаан буюу буддын гүн ухаан болдог байна. Гун ухааныхаа хувъд буддизм нъ: судартан /саутрантика/ тайлбартан /вайбхаиіика/, дундад үзэлтэн /мадхьямака/, сэтгэлийн төдийтөн /йогачара/ хэмээх дөрвөн чиглэлд хуваагдана. Үүнээс эхний хоёр нь бага хөлгөнд, сүүлчийн хоёр нь их хөлгөнд тус тус хамаарагдана. Түүнчлэн ’’үнэхээр бүтсэн бодит утгыг таалах ба эс таалахын ялгалаар бодит утга өгүүлэгч, бэлгэ чанаргүйд өгүүлэгч” хоёр байхаас бэлгэ чанаргүйд өгүүлэгч нь тев үзэл болж, бодиг утга өгүүлэгч нь ’’гадаад утга үнэхээр бүтсэнд таалсан, гадаад утга үгүй дотоод сэтгэл л үнэнд бүгсэнд таалсны ялгавраар гадаад угга өгүүлэгч, сэтгэлийн төдийтөн” гэж хоёр ангилагдахаас эхнийх нь судартан, тайлбартан хоёр мөн гэж ангилах ч буй. Бас номын гурван хүрдэн лүгээ холбон, анхдугаар дөрвөн үнэний номын хүрднийг даган баримталснаар судартан, тайлбартны чиглэл үүсэж, дундад бэлгэ чанар үгүйн хүрднийг даган баримталснаар тев үзлийн гүн ухаан, угийн маш сайтар ялгалсан номьш хүрднийг даган баримталсан нь сэтгэлийн төдийтөн мөн гэх.

Гэхийн хамтаар mohtojjłih буддизмын уламжлйлд энэ бүх урсгал чиглэлийг өөр жюронд нь сөргөлдҮүлэн тавьдаггүй, харин ч дэс дараалан судалваас зоХих йэг нь нөгөөгөөсөө уламжлан гүнзгийрч буй сэтгэлгээний үе шат төвшин хэмээн нэг нэгдмэл зүйл болгон үздэг, мөн судар тарнийн ёсыг ч шүтэлцүүлэн үздэг уламжлалтай билээ. Тэгээд ч, Монгодд их хөлөгаий бурханы шашин дэлгэрсэн хэдий ч, монголын гүн сэтгэгчид, тухайлбал бага хөлгөний гүн ухааыы тайлбартны ном зохиолыг дэлгэрүүлэн тайлж Дамцагдорж цорж /XVIII зуун/, гэвш Лувсанцэрэн, цорж Гончигданзан /XIX зуун/, Жамц гавж, цорж Лувсанчимидцорж /XX зууны эхэн/ нарын олон олон сэтгэгч ном бүтээлээ туурвисан байна. Хэдий тийм боловч, чухамхүү мадхьямака хэмээх төв үзэл, тухайлж түүний прасангика хэмээгч хэтрүүлэгч төв үзлийн чиглэлийг буддын гүн ухааны чухам оргил болсон ’’хиргүй гүн утгат” хэмээн дээдэлж ирсэн билээ. Буддьш гүн ухааны төв үзлийн чиглэлээр ном зохиол туурвин бичиж, эртний энэтхэг, төвдийн төв үзэлт мэргэдийн судар, шасдирт зүүлт, тайлбарлал хийн дэлгэрүүлж, сурах бичиг, хураангуйлал зохиосон, бас ч төв үзлийг цааш гүнзгийрүүлэн боловсруулахад хувь нэмрээ оруулсан олон олон гүн сэтгэгч Монгол орноо төрж гарсан юм. Халхьш заяа бандвда Лувсанпэрэнлэй /1642-1716/, дээд монголын э р д э н э бандида сүмбэ хамбо Ишбалжир /1704-1788/, цорж Лувсандагвадаржаа /1734-1810/, алшаа лхарамба Агваандандар /1758- 1840/, хамбо номун хан Агваанхайдав /1779-1838/, эрдэнэ тунгалаг цорж Агваанбалдан /1797-1864/, Түшээт хан аймгийн Ханд чин вангийн Дандар аграмба /1835-1915/, бичээч цорж Агваанцэрэн, барагари ёнзон Дэмчигдорж, ламын гэгээн Цэвээнчавчиг /XVIII зуун/, чин сүсэгг номун хан Жигмиддамбийжалцан, оргиочийн лам гавж Лувсанбалдан, цорж гавж Лувсанчойдон /XIX зуун/, гавж Лувсанчойжин, Цэмбэл гүүш, Лувсандамдин гавж, зава Дамдин /XX зууны эхэн/ зэрэг олон олон их сэтгэгчийг энд нэрлэн дурдаж болох байна. Тэд Нагаржуна ба Арьядева, Асанга ба Васубанду, Дигааги ба Дхармакирти, Будцхапалита ба Бхававивека, Чандракирти ба Шантвдева, Шантаракшига ба Камалашила зэрэг эртний энэтхэгийн /буддын/ нэрт гүн ухаатнууд болоод Зову Адиша,Будон ринбүчи, Зонхава Лувсандагва, бругба Бадмагарав, гүнчин Жамьяншадав тэргүүтэн Төвдийн мэргэдийн шастируудад дэлгэрэнгүй тайлбар хийн гүнзгийрүүлж ирсэн болно. Агваанбалдан гавьжийн ”Төв үзэлд орохуйн шүлэглэсэн тайлбар”, Ишбалжир хамбын ” Төв үзэлд орохуйн төгс шинжилгээний эрхэм хураангуй Саран гэрэл”, Лувсанчойдон гавьжийн ” Төв үзэлтний үзлийн төгс.шинжлэл”, Лувсандамдин гавьжийн ”Төв үзлийн утгын дэлгэрэнгүй тайлбар Утгыг сайтар гийгүүлэгч толь”, Лувсансамгүвийн ”Төв үзэлд орохуйн үг утгын тайлбар” тэргүүгэн олон олон тайлбарыг жишээлэн дурдаж болох байна. Ерөөс, бурханы шашны мэдлэг ухааны асуудлуудаар тус бүр нь нэгээс гуч гаруй боть /сүмбүм/ ном зохиол тууривсан 200 хол илүү монгол сэтгэгч одоогоор бүртгэгдээд байгаагийн дотор буддын гүн ухаан, түүний төв үзлийн асуудлаар ном зохиол туурвиагүй юм уу, эсхүл зохиол бүтээлээдээ уг онолыг үндэс болгож тулгуурлаагүй тийм сэтгэгч гэж бараг үгүй юм. Түүний сацуу монголын мэргэд төв үзлийг зөвхөн хүлээн авч дэлгэрүүлсэн төдий бус аа. Тэд үүнийг цааш гүнзгийрүүлэн нарийвчлахад ч багагүй анхаарч, хувь

нэмрээ оруулсан болно. XVIII зууны нэрт эрдэмтэн Их хүрээний цорж Агваанцэрэн бурханы шашны төв үзэл, учир шалтгааны ухаан, зохист аялгууны онолоор голчлон 14 боть ном зохиол туурвисан нь уг эх онолын талаар эртний энэтхэг, төвдийн мэргэдийнхээс онцгой ялгавархай, өвөрмөц болсон хэмээн алдаршиж байжээ. Монгольш мэргэд сэтгэгчдээс төв үзлийн гүн ухааныг хэрхэн үзэж боловсруулж байсны нэгэн жишээг тодруулан авч үзье. Ноён гэгээн Данзанравжаа: ’’Найруулан бясалгахын зориг нь Наганзаны онол мэт ариун нь сайн”, ”Номын туйл нъ магад утгат төв үзэл” гэх зэргээр дурдан төв үзлийн онолыг баримтлахын хамтаар: "Таван махбодоос бүрдсэн биеийг Тансаг таван тахил болгоё” гэж аливаа юмс эцсийн дүндээ гал, шороо, ус, хий болоод огторгуй хэмээх таван махбодоос бүрдцэг гэж үзсэн байна. Ингэхдээ тэдгээр язгуур махбодь нь бидний гал, шороо тэргүүтэн мэдрэхүйн эрхтэнд өгөгдөн баригдагч эмпирик биет бодис бус гэнэ. Харин хүнд /буюу чийраг/, нойтон /буюу чийглэг/, дулаан /буюу халуун/, хөнгөн / буюу хөдлөнгө/ гэсэн анхдагч дөрвөн бэлгэ чанар, тэдғээрт дэс дараалан холбогдогч баримтлах, боловсруулах болон түгээн дэлгэрүүлэх дөрвөн үйл үйлдэл л байгаа бөгөөд эдгээр бэжэ чанар, үйл үйлдлийг ертөнцийн нэрийтгэлийг дагаж, хүмүүст ухааруулан буулгах, ойлгуулахьш үүднээс шороо, ус, гал, хий гэж дараалуулан нэрийдсэн хэрэг болно. ”Чийраг, чийг дулаан болоод хөдлөхүй нүгүүдийг ертөнц дахины нэрийтгэдц өнгө хэлбэр дор шороо хэмээн өгүүлэмүй зээ, усан гал ч болой, хийн чуулганы язгуур мөн буюу, түүн лүгээ адил ч мөн” гэж энэ тухайд онцлон тэмдэглэдэг. Тийнхүү номын төвийн билгэ чанар буюу язгуур чанар болсон дөрвөн бэлгэ чанар хийгээд түүнээс хараат дөрвөн үйл үйлдэлд бүх нэгж юм үзэгдэл төвлөрөн хураагдах агаад эдгээрийг аван явагч нь маш нарийн тоос /парамана/ мөн гэж үзнэ. Гэхдээ энэхүү дөрвөн язгуур тус бүрд дэс дараалан холбогдогч /тохирогч/ дөрөвхөн ширхэг маш нарийн тоос байх бус аа, харин ч маш нарийн тоос тооны хувьд тоолшгүй олон агаад тэдгээр тус бүрд дээрх дөрвөн бэлгэ чанар, үйл үйлдэл хамт нэгнээ агуулагдан байх ажгуу. Энэ ч утгаар нь маш нарийн тоосыг басхүү ’’ертөнцийг бүгээгч найман эдийн маш нарийн тоосон” хэмээн нэрлэсэн болно. Энд тухайлан өгүүлэхүйеэ, бурханы шашны гүн ухааны дээд дээд тогтсон тааллууд болсон мадхьямака, йогачара ёсны үүднээс бол юмсын үүдэл бүрдлийг тайлбарлах маш нарийн тоосны энэхүү онол нь юмсыг тодорхой нэгэн ашшнд үүсээд, хоёрдагч хэсэг апшщд оршоод, гуравдагч хэсэг агшинд задарч устдаг мэтээр үзсэнээрээ юмсын үүсэх, орпшх, устах гурвыг гурван тусгаар үйлдэл болгосон ихээхэн учир дутагдалтай үзэл болох юм. Их хөлөгаий гүн ухааныг үндэслэгч Нагаржуна, Асанга, Дигнаги нар түүнийг залгамжлан хөгжүүлэгч Арьядэва ба Чандракирти, Васубанду ба Дхармакирти зэрэг нэрт гүн ухаатнууд уг онолыг чухам эл үүднээс нь шүүмжлэн буруушааж байсан билээ. Харин Монголын зарим гүн ухаантан, түүний дотор Данзанравжаа нотлон өгүүлэхдээ: мэдрэгдэн хүртэгдэгч тодорхой биет буюу дхармыг үүтгэн бүгээгч маш нарийн тоосууд нь ийнхүү өөрсдөө дотоод эсрэг тэсфэг бэлгэ чанар, үйл үйлдлүүдийн шүтэн барилдлага болсон харьцангуй чанартай учраас үнэхээр

бүтээгүй, хоосон чанартай болно. Иймд тэдгээрийн нэгдэл баридцлага болж үүссэн нэгж юмс үзэгдэл нь ч мөнхүү хоосон чанартай гэж маш нарийн тоосны онолыг төв үзлийн хоосон чанарын онол лугаа шүтэлцүүлэн авч үзсэн: бүхний анхдагч эхлэл нь хоосон чанар өөрөө мөн, харин түүнийг аван явагч субстрат нь хумхьш тоос болно гэж төв үзлийг өөрийн үзлийн үүднээс ’’гүнзгайрүүлэхийг” хичээсэн байна. Ийм байдал монголын бурханы шашны бусад зарим их сэтгэгч, тухайлбал дээр дурдсан Агваанбалдан гавжийн үзэл санаанд ч тодорхой харагддаг. Товчоор хэлэхэд, буддын гүн ухаан, түүний оргил-орчлон ертөнцийн шүгэн барилдсан харьцангуй чанарын тухай гүн нарийн сургаал болсон хоосон чанарын онолыг судлан эзэмших, боловсруулах талаар монголын сэтгэгчид чухам оргилд нь хүрч байсан гэж бүрэн үндэстэйгээр хэлж болох ЮМ. Дээр өгүүлсэн бүхнийг товчоолон хураахуйяа, их, бага ухааны салбар бүрээр монгол мэргэд сэтгэгчид энэтхэг, төвдийн мэдлэг ухааны онолын үндсийг эх болгон тулгуурлахдаа түүнийг үлэмжхэн монголжуулж, үндэсний хөрс сууриндаа нийцүүлэн ңцээшлүүлж ирсэн нь тодорхой харагдаж байңа. Бурхны шашин монгол газар түгэн дэлгэрэхдээ, ялангуяа эл гутгаар дэлгэрлийн үед нүүдэллэн аж төрөх ёсон хийгээд малч монгол түмний уламжлал, зан заншилд нэвтчин шингэж, өвөрмөц шинжүүдтэй болсон юм. Тийм ч учраас, дэлхийн буддын судлалд энэтхэгийн, төвдийн, хятадын, японы ... гэх зэргээр онцлон нэрийддэг шиг монголын бурханы шашин гэж зүй ёсоор Ярих бүрэн үндэстэй гэж үзэж байна. Гагцхүү мэдлэг ухааны дээр дурдсан салбар бүрээрхи судалгаа шинжиліээний ажлыг гүнзгийрүүлэн нарийвчлах, өргөжүүлэх үндсэн дээр чухамхүү монголын гэх өвөрмөц шинжүүдийг аль болох бүрэн дүүрэн бөгөөд шинжлэх ухааны бат нот үндэслэлтэйгээр тавихад л бүх учир орпшно. Бурханы шашин монгол йргэншилд нэвтчин шингэсэн нь зөвхөн хаадын ордон, мэргэдийн хүрээгээр хязгаарлаагүй, харин ч жир монгол хүний өдөр дутмын эгэл амьдралд нь нэвтэрч, өдөр дутмын аж амьдралын нь хөтөлбөр болж ирсэнтэй холбогдоно. Үүн лүгээ уялдуулан тэмдэглэхэд, ”Хутагт Ланкад ажирсны их хөлгөн сударт” нотлон өгүүлэхдээ: миний ном хэмээвээс хоёр зүйл буюу. Егүзэр нар дор тогтсон таалал хийгээд нялхас дор шашин болой гэсэн буй. Тийнхүү бурханы ном хэмээх нъ билиг оюунаа төлжүүлсэн мэргэдийн хувьд бол гүн ухаан буюу тоггсон таалал, харин жир олны тухайд бол шашин болно. Чингэхүеэ, үүнээс шашин хэмээх нь юун буй хэмээвээс, энэ тухайд бурхан Будда: ’’Хилинц бүхнийг огоот тэвч, Буяныг хотол чуулган болго, Өөрийн сэттэлийг өөрөө засах Энэ хэмээвээс миний шашин буюу,” гэж айлдсан гэх. Тийнхүү эгэл олонд зориулсан бурханы шашин хэмээх нь аливаа нүгэл хилэнцийг огоот тэвчин, буяныг хотол чуулган болгох буюу өөрөөр хүмүүний сэтгэл оюуныг засан төгөлдөржүүлэх тухай л сургаал мөн болно. Жир олонд зориулсан бурханы шашны сургаалийг хамгийн товчоор илэрхийлсэн нь арван хар нүгэл, арван цагаан буяны номлол болно. Үүнээс арван хар нугэл

хэмээх нь: биеээр уйлдэх гурван нугэл буюу амъ таслах, эс өгснийг авах, буруу хуръцал гурав, хэлээр уйлдэх дөрвөн нугэл буюу худал хэлэх, хов зөөх, шируун уг, чалчаа яриа дөрөв, сэтгэлээр уйлдэх гурван нугэл буюу хомголзох сэтгэл, хорт сэтгэл, буруу узэл дөрөв, ууний эсрэг тал нь арван цагаан буян болно. Жирийн монгол хун өдөр дутмын аж амъдралдаа ийм л узэл санаагаар ’’амилж”, ийм л узэл санааг удирдлага болгож ирсэн, гэрийн хумуужил, бичиг усгийн сургуулиар ”эхийн суутэй нь хамт ” эл бухий узэл санааг сэтгэлд нъ шингээн суулгаж ирсэн ажгуу. Жир монгол айл бүр ’’Алгангэрэлт”, ’’Банзрагч”, ”Боди мөрийн зэрэг” тэргүүтэн судрыг гэртээ залахыг эрхэмлэдэг, жилд номтой мэргэдээр тоослуудцаг уламжлаягай байлаа. Шарын шашныг үндэслэгч Зонхава богдын ’’Боди мөрийн зэрэгт” номлосон бага төрөлхтаий мөрийн зэрэг нь манай ард түмний дунд түгэн дэлгэрч, ахуй амьдрал, зан заншилдаа даган мөрдөх хөтөлбөр, бурханы зам мөрд хөхлөх удирдамж болсоор ирсэн билээ. Монголын бурханы шашны түүхэн тойм, монгол иргэншил, түүний гол цөм болсон гүн ухааны сэтгэлгээнд бурханы шашны гүйцэтгэсэн үүргийн тухайд дээр товч өгүүлсэн бүхнийг хураангуйлан дүгнэвээс: Нэгдүгээрт, Бурханы шашин Монгол газраа гурвантаа дэлгэрсэн, нийт хоёр мянга илүү жилийн түүхэн уламжлалтай байна. Хоёрдугаарт, Эл бүхий түүхийн явцад бурханы шашин уламжлалт монгол иргэншил, ахуй амъдралын салаа мөчир бүхнээ ювтчин шингэж, нүүдэллэн аж төрөх хэв маяг, зан затиил лугаа зохицсон өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий монголын бурханы шашин нэгэнт бүрэлдэж тогтсон байна. Гуравдугаарт, Өдгөө улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах эрхэм дээдийн зорилгодоо хүрэхийн тул бид бүхний нандигнан эрхэмлэж, суурилваас зохих уламжлалт монгол иргэниишйг /монгол аж ахуй, монгол хэл бичгээс гадна/монголын бурханы шашингуйгээр төсөөлөхуйеэ бэрх ажгуу. Өерөөр хэлэхүй, бурхны шашин хэдийгээр Монголын хувьд харь Энэтхэг, Төвд орноос үүдэлгэй ч түүхэн хөгжлийнхөө явцад монгол иргэншлийн салнщй бүрдэл хэсэг-монгольш үндэсний шашин болж хувирсан ажгуу гэж үзэх бүрэн үндэстэй болно. Харин энэ дашрамд дурвдахад, 1921 оны хувьсгалын жилүүцэд сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр бурханы шашны мөн чанар, язгуур шинжийг үл ойшоон, олон мянган лам нарт улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлж, зохион байгуулалтайгаар устгах бодлого явуулж, ортодокс коммунист чиглэлийнхэн санасандаа хүрсэн билээ. 90-ээд оны ардчилал, шинэчлэлийн жилүүдэд Монгол орон нэгэнт олон шашинт улс болж бодитойгоор хувираад байна. Ардчилсан шинэчлэлийн он жилүүдэд христосын шашны католик, үнэн алдартны болон протестант чиглэлийн /эхэн үеийн болон хожмын/ олон урсгалууд, мусульман шашины суннагайн

чиглэлээс эхлээд Ананда марга, Бахай, Мунийн шашин, Бомбо, Язу тарнийн тэргүүтэн дэлхий дахины болон бүс нутгийн олон олон шашин Монгол орноо аль нэгэн арга хэлбэрээр, их бага аль нэгэн хэмжээгээр нэгэнтээ түгэн дэлгэрч, өөр өөрийн нийгмийн зохих бааз суурьтай болж, орчин цагийн монгол иргэншшщ эерэг, сөрөг аль аль талаас нь нөлөөлж, нийгмийн бодит хүчин болж хувирсаар байгаа нь хэн ч үгүйсгэшгүй бодит байдал нэгэнт болжээ. Үүсэн бүрэлдсэн эл бүхий нөхцөлд шашин сүм хийдийн талаар төрөөс баримтлах бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг улам бүр гүнзгийрүүлэн нарийвчилж боловсруулах, үүн лүгээ уялдуулан ерөөс уламжлалт бурханы шапшн цаашид үнэхээр Монголын нийгмийн зонхилогч шашин хэюэр байсаар байж чадах уу, заавал тийм байлгах албатай юу, ингэхийн шалггаан, учир холбогдол чухам юунд орших вэ /18.137/ гэх тэргүүтэн олон асуудал нийгмийн онолын сэтгэлгээ, улс төрийн хүчин, нийгмийн гишүүдийн өмнө тулгарах болж байна. Ишлэл, зүүлт 265.

Монгол ардын үлгэр. УБ.1982

Цэрэнсодном.Д Монголын нууц товчооны орчуулга тайлбар. Үндэстний хэвлэлийн хороо, Бээжин 1993 266.

267.

Рашид Ад-дин. Сборник летописей. /Летопись Чингис хана/. /1195- 1203/

Лувсанданзан.Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой. УБ.1990 268.

Ф.Энгельс. Людвиг Фейербах ба Германы сонгодог философийн төгсгел. К.Маркс, Ф.Энгельс. Түүвэр зохиол. III боть. УБ. 1971 269.

270.

Монголын

этнографийн асуудал. УБ. 1977

271.

Пэн

272.

О.Пүрэв. Монголын бөөгийн шашин. УБ. 1998

273.

Ч.Далай. Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260. Дэд дэвтэр. УБ.1994

274.

Алтаншаа Н. Монголын гурван хаан- Өгэдэй, Гүюг, Мөнх. Хайлар.1985

275.

Төрийн мэдээлэл. №6-7. УБ. 1993 он

276.

rTa-mgrin. gSer gyi deb-ther / УННС-гийн төвд фонд/

277.

А.Амар. Монголын товч түүх. УБ.1989

278.

Г.Сүхбаатар. Монгол Нирун улс. /330-555/, УБ, 1992.

279.

Sayan secen. Erdeni-yin tobei. Monumenta Historica, T, 1, UB, 1961.

280.

Ш.Бира. Монгольская историография /XIII-XVIII 86/, Μ, 1978.

281.

K.Sagaster, Die Weisse Geschichte /Cayan teuke/, Wiesbaden, 1976.

да-ян. Хар татарын тухай хэргийн товч. Мөнхзаяа орчуулав.

Нацагийн Багабанди, Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодлого, зорилт, УБ, 1998. X бүлэг. Монголчуудын олон улсын харилцаа төрийн гадаад бодлого Бүлгийн үндсэн асуудал 282.

Гадаад бодлогын мөн чанар

283.

Эртний улсуудын гадаад харилцааны агуулга

Хүннү нар өөрсдийгөө Хятадын Хан улсаар зөвшөөрүүлж, эрх тэгш харилцаа тогтоосон нь 284.

285.

Хүннү нар Грек-Бактрейн улс, Ромын эзэнт улсуудтай харилцаатай байсан

нь 286.

Сүмбэ, Нируны гадаад бодлогын уламжлал

287.

Монгол бус угсааны Түрэг, Уйгурын хаант улсын төрийн гадаад бодлого

288.

Их Монгол улс байгуулагдахын өмнөх гадаад харилцааны онцлог

289.

Их Монгол улсын гадаад бодлогын мөн чанар, цар хүрээ, арга, хэлбэр

Өрнө, Дорны холбоо харилцааг өргөжүүлэхэд Их Монгол улсын гадаад бодлогын гүйцэтгэсэн үүрэг 290.

291.

Юан гүрний гадаад харилцааны онцлог

-ХV-ХVІІ зууны үеийн Монголын гадаад харилцаанд Хятадын Мин улетай харилцах явдал гол байр суурь эзлэх нь 292.

Монголын хаадаас Төвдийн талаар явуулж байсан цэрэг-улс тер, шашны

бодлого 293.

ХVІ-ХVІІ зууны Монгол, Оросын харилцаа

294.

Буриад, Халимагийн хувь заяаны асуудал

Монгол Манжийн эрхшээлд орсноор бие даасан гадаад бодлого явуулах чадвараа алдсан нь 295.

296.

1727 оны Буурын гэрээгээр Монгол, Оросын хилийг тогтоосон нь

297.

Байлдан дагуулал гадаад бодлогын үргэлжлэл болж байсан нь

298.

Эртний улсууд дахь дайтах, найрамдах ёс горим

Дундат эртний үед дайн нь улс хоорондын харилцааны байнгын шахуу хэлбэр болж байсан нь 299.

Чингис хаан, түүнийг залгамжлагчдын аян дайны явцад дэлхийн талыг эзэгнэсэн их гүрэн байгуулсан нь 300.

Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагууллыг түүх шинэчлэлийн үүднээс үзэх нь 301.

Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал дэлхий дахины ач холбогдол бүхий хөгжил дэвшлийн зарим эхийг тавьсан нь 302.

303.

Улс төрийн бутралын үе дэх дайн, найрамдлы^ асуудал

304.

Монголын ойрхи түүхийн үеийн зэвеэгт мөргөлдөөн, дайны тухай асуудал

XX зууны Монголын гадаад харилцааны онцлог 305.

Гадаад харилцаа ба тусгаар тогтнолын асуудал

306.

Социализмынүеийн гадаад харилцааны түүхэн хязгаарлагдмал тал

307.

1990-ээд оны олон тулгуурт гадаад бодлого, үр дагавар

308.

Монголы н дипломат ёсны уламжлал

Монголын дипломат ёсны уламжлалыг орчин үеийн олон улсын дипломат ёсны агуулга, зарчимтай хослох нь 309.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал ба дипломат ёс 1. Төрийн гадаад бодлогын үүсэл, хорш гүрнүүдтэй харилцах бодлого, үйл ажиллагаа Олон улсын харилцаанд улс түмний баримтлах еренхий чигийг гадаад бодлого гэнэ. Гадаад бодлого нь тухайн улс болон бусад улс, ард тумний хоорондын харилцааг зохицуулна. Гадаад бодлогыг хэрэгжуулэх олон арга байдгаас энхийн аргаар хэрэгжуулэх терийн уйл ажиллагаа, арга барилыг “дипломат ёс” хэмээнэ. Гадаад бодлого, дипломат ёс аль аль нь олон улсын эрх зуйн бух нийтээр хулээн зөвшөөрсөн зарчимд харшилж ул болно. Олон улсын эрх зүй нь хун төрөлхтөний урт удаан харилцааны түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болжээ. Урагтөрлийн байгууллын уеийн овог, аймгууд хоорондын харилцаагаа ердийн хэв журмаар зохицуулдаг байжээ. Төрулс бий болсноор хууль зуй, тухайлбал олон улсын эрх зуйн уусвэр тавигддаг. Аливаа ард тумэн төр улсаа байгуулсан тэр цаг уеэс гадаад харилцааны уйл ажиллагаа явуулж эхэлдэг. Тухайн төр улсын хегжин мандах, оршин тогтнож буйг илэрхийлэх нэг гол ундэс нь гадаад ертөнцтэй, өөр соёл иргэншилтэй орнуудтай холбоо тогтоож, улстөр, эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжуулэх явдал юм. Төв Азийн өвөрмец соёл иргэншлийг бий болгогч нуудэлчин монголчууд, тэдний өвег дээдэс эрт дээр уеэс хол ойрын олон улс түмнүүдтэй харилцаа холбоо тогтоож, еөрийн өвөрмөц шинжтэй дипломат ёс, заншил бий болгохын хамт тухайн уеийн дэлхийн улс орнуудын гадаад харилцааны нийтлэгёс горим, олон улсын харилцааны эрх зуйн хэм хэмжээнд зохицсон гадаад бодлого явуулж ирсэн бөлгеө.

Монголын эрт, дунд, шинэ уеийн гадаад харилцааны үүсэл хөгжил, түүх нь манай нутагт эрт уеэс эдүгээ хүртэл удаа дараа улиран тер улсаа байгуулж ирсэн Монгол, Түрэгугсааны улс, гүрнүүдийн улс тер, худалдаа, эдийн засаг, шашин, соёлын харилцаа болон дипломат ёс заншлаар тодорхойлогдоно. Монголчуудын гадаад харилцаа түүхийн бүхий л үед өргөн дэлгэр байж, өөрИйн өвөрмөц дипломат ёс болохэлчин илгээх, харь улсын элчинг хүлээн авах журам, гэрээ хэлэлцээр байгуулах, дайтах, найрамдах асуудлыг зохицуулах нарийн ёс горим, албан бичиг захидал илгээх, бичих, өвөрмөц хэллэгёсжурам боловсрууланхөгжүүлж, орчинүед олон улсын асуудл ыг бусад улс түмнүүдийн хамт эрх тэгш зарчмаар шийдэх, олон улсын хурал, зөвлөлгоөнд оролцох зэрэг олон хэлбэрээр хэрэгжиж иржээ. Монголчуудын гадаад харилцааны түүх МЭӨ III зууны үеэсТөв Азид анхны төр улсаа төвхнүүлсэн Хүннү улс хөрш зэргэлдээ улс гүрнүүдтэйгээ харилцах болсон тэр цаг үеэс эхэлсэн юм. Өнөегийн монгол үндэстний нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Хүннү болон түүний дараах Сүмбэ (Сяньби), Монгол Нирун /Жужан/, Түрэг, Уйгур, Кидан зэрэг улс, гүрнүүд хөрш зэргэлдээ ард түмнүүдтэй улс тер, худалдаа, соёлын болон цэрэг дайны гадаад харилцаа тогтоон хөгжүүлж ирсэн байна. Энэ нь дараа үеийн Монгол улсын гадаад харилцааны эх үндэс болж, хөрш болон өрнө дорнын олон улетай харилцах төрийн бодлого, уламжлалыг бий болгожээ. Монголчуудын нэн эртний түүхийн гадаад харилцаа нь ихэвчлэн нүүдэлчид ба суурыимал соёл иргэншлийн хоорондын зерчил, худалдаа, арилжаа, дайн тулааны болон дипломатёсны хүрээнд болж байсны гадна хүссэн хүсээгүй шашин, соёл, хүмүүнлэгийн шинжтэйгээр хөгжиж байв. Тухай үеийн Төв Азийн хүчирхэг улс болон мандсан Хүннү улс эртний Хятад, Энэтхэг, Төвд, Дундад Азийн улсууд Г рек, Бактрей болон Ромынэзэнтулсзэрэгтэй харилцаатай байж, тэдгээрулсуудын хувьд тусгай боловсруулсан бодлого /3;43/ явуулж байжээ. Ялангуяа хөрш Хятадын хаадын уламжлалт бодлогод цохилт өгч, Хүннү улсыг үндэслэгч Маодунь ІІІаньюй, /МЭӨ 209-173 он/, Хан улсын Хуанди ЛюБан /МЭӨ 206-194 он/ нарын үед буюу МЭӨ 198 онд Хан болон Хүннү улс эн зэрэгцеэн улс хэмээн харилцан хүлээн зөвшөөрч, хоёр улсын хилийгТүмэн газрын цагаан хэрмээр зааглан тогтоосон нь Хүннү улсын дипломатын том амжилт, Тев Азийн нүүдэлчид Хятадын харилцаанд гарсан үндсэн эргэлт болжээ.Л .43/ Хүннү улс хүчирхэг үедээ цэрэг улс төрийн хүчтэй бодлогыг сөргүүлэн тавьж, 50 гаруй жил Хятадаас алба авч, удаа дараа элчин солилцож, бичиг захидлаар харилцаж байсан бегөөд хүчин чадал мөхөсдөх үедээ бусадтай холбоо тогтоохыг чармайж байв. Хүннү улсын ба Хятадын 'хаад, Өрнө, Дорныг холбосон “ Их торгон замыг” эрхшээлдээ авч хяналтаа тоггоохын төлөө ихээхэн өрсөлдөн тэмцэлдэн байсан нь хоёр улсын харил цааны тухайд нэг гол онцлог болж байв. Хүннүчүүд бүр МЭӨ III зууны үеэс Дундад Азийн зарим улсуудад нилээд нөлөөтэй байсан тул Хятадын хааны элч Жан Цян: “ ... Усуниас- Аньси хүртэлх улсууд Хүн улсын гэрээтэй элч нарыг дотночлон үзэж... биднийг үл ойшоох юм” гэж хаандаа гомдол мэдүүлж байжээ. Ийнхүү Хүннүчүүд, Дундад Азийн орнуудтай /Дорнод Туркестан болон/тухайлбал баруунзүгийн “26улсаймгуудыгэзлэнавч’’тэдгээр

орнуудаас алба авч, арилжаа худалдаа хийх, элч солилцох гэрээ хэлэлцээр байгуулж байжээ. Хүннүчүүд зөвхөн херш зэргэлдээ улсуудтай өргөн харилцаатай байснаас гадна, Грек- Бактрейн улс, Ромын эзэнт улсуудтай харилцаа тоггоож, эдийн засаг, соёлын хэлхээ холбоотой байсныг, хожим малтан шинжилсэн Хүннүгийн булш, хот суурингийн судалгааны хэрэглэгдэхүүнээр нотлож болох юм. Түүнчлэн Хүннү улсад гадаад харилцааг эрхэлсэн тусгай “түшмэл”, захидал бичих “бичээч” байсан ба элчин илгээх, хүлээн авах өвөрмөц ёс журам, албан ёсоор тогтож, эдгээр нь хожмын улсуудад уламжилсан түүхтэй. Он цаг улирах хирээр хүчирхэг Хүннү гүрэн суларч, өмнөд, умард болон хуваагдаж, эцэст нь удам гарал нэгтэй Сүмбэ нарт өөрийн байр суурийг тавьж өгсөн тэр үед Хүннүгийн зарим аймгууд баруун тийш нүүдэллэн одеон аж. Тэд Ромын их эзэнт улсыг мөхөлд хүргэсэн аймгуудын нэг болох дорно зүгийн “варвар”/бүдүүлэг/нэрээр Ромын түүхэнд тэмдэглэгдэн хоцорчээ. Хүннү нэрээр тэмдэглэгдсэн, зэвсэглэсэн морьтон нүүдэлчид дорно зүгээс Ромыг уулгалан довтопж, улмаар тэрхүү эзэнт улсыг задран бутрахад хүргэсэн байна. МЭ 434 оноос Кавказаас Рейн мөрөн хүртэл өргөн уудам нутгийг эзэлсэнХүннү удмын хан эзэн Аттил /тэнгэрийн ташуур//434-453/ эзэнт улсаа байгуулан, Европын түүхэнд гүнзгий ул мер үлдээж, тухайн үеийн олон улсын харилцаанд зохих нөлөө үзүүлсээр байжээ. Хүннү улсын гадаад бодлогын үндсэн зарчмууд Сяньбид уламжлагдан, түүний бодлогыг үргэлжпүүлж байсан тухай Хятадын түүхэнд 173 онд "... Сяньби улс хүчирхэг болж, эрдэм хүч нь илүү зэвсэг нь хурц морь нь хурдан Хүннүгээс нэн хэтэрчээ ...” /2.157/ гэж бичиж байжээ. Сяньбичуудын гадаад харилцаа дипломат ёсны бас нэг онцлог нь “дуу бариулах ёс” хэмээх бичиг захидлын нууцлаг хэлбэр, жижиг хэлбэрийн яруу найраг, яруу үг хэллэг анх үүсч хожмын монголчуудад уламжилсан бололтой. Нирунулс /330-552/Тев Азийн нүүдэлчдийнхүчирхэгулсболж оршин тогтнож тухайн үедээ өмнөх улсуудын гадаад харилцааны бодлого, ёс журмыг уламжлан авч Хятадад тогтож байсан улсуудтай дайн, найрамдлын, худалдаа соёлынхарилцаагтогтоожээ. Ингэжөрнө дахины буюу Дундад Азийн орнуудтай харилцаа тогтоохыг ихэд чармайсны эцэстСогд улетай харилцах явдал өргөжин элчин солилцох төдийгүй лам хүнийг элчээр явуулах болсон нь энэ үеэс эхэлсэн бололтой. Худалдаа хийх төдийр/й Согдоор дамжиж Монгол нутагт бурхны шашин дэлгэрч, Энэтхэг, Дундад Азийн гаралтай нэр томъёо үг хэллэг, зан үйл бурхан шашны зан үйл эртний 2 мөрний улсуудын соёлын нэлөө болох /Согд/- /хожмын уйгаржин/ бичиг үсэг нэвтрэн орж ирсэн нь эдүгээ ихээхэн анхаарал татаж байна. Нирун нарын зарим нь YI зууны үед урьдын Хүннүгийн замаар тэдний адил баруун тийш нүүдэллэн, Дундад Ази, Европын түүхэнд YIII зуун хүртэл авари /обори/ нэрээр тэмдэглэгдэн дэлхийн улс түмнүүдийн амьдралд өөрийн ул мөрөө үлдээж байсан түүхтэй.

Монгол нутаг дахь эртний улсуудын гадаад харилцааны түүх нь дан ганц Монгол угсааны терийн түүхтэй холбоотой бус, түүхийн зурвас үед Төв Азид хүчирхэгжин мандсан түрэг угсааны Түрэгийн болон Уйгурын хаант улсын төрийн гадаад бодлогоор мен тодорхойлогддог. Түрэгийн хаантулс/555-745/Хятадын цагаан хэрмээс Хар тэнгис хуртэлх Евро-Азийн өрген уудам нутгийг эзлэн, Орхоны хөндийгөөр төвлөж YI-YIII зуун тухайн үеийн том улсууд болох Тан улс, Төвд улс, Арабын улетай нэгэн үед гарч том гүрэн байгуулж, баруун тийш Константинопольд элч илгээн, Хар тэнгисийн эргийн Грекийн хотуудыг уулгалан 50 жил Евро-Азийн хээр талыг эзэгнэж байв. Гэвч 630-аад оноосТүрэгулсхүч мехөндотроо задарч, Өрнө, Дорно хэеэгт хуваагдан 50 жил Тан улсын бүрэлдэхүүн орж, эцэст нь баруун тийш нүүдэллэн, хожмын үед Османы эзэнт улсыг байгуулсан. Түрэгийн хаантулсын тухай түүхч Ж.Саундерс"... түрэгчүүд бол Хятад, Энэтхэг, Перс, Византий зэрэг тухайн үеийн соёлт нийгмийн дөрвөн их гүрэнтэй олон талын харилцаа хөгжүүлж байсан ... том эзэнт улсыг байгуулсан анхны бүдүүлэг аймгийн нэг ...” гээд “Монголчуудын /ХШ зууны/ байлдан дагуулал Түрэгийн үеэс бэлтгэгдеэн ...”/3.22/ гэж бичжээ. Түрэгийн асар их өргөн цар хүрээтэй энэ бодлого нь Монгол нутагт төр улсаа удаа дараа байгуулж байсан Монгол угсааны улсуудын терийн бодлогын уламжпалтай холбоотой юм. Түрэгийн хүчирхэгжилтийн үед өрнө, дорны шашны холбоо харилцаа нэвтэрч худалдаа соёлын харилцаа хөгжин, өрнө, дорнын нөлөөгөөр төв Азийн нүүдэлчдийн дотроос түрэгчүүд /рун буюу Орхон Енисейн бичиг хэмээх/ анхны төрийн бичиг үсэгтэй болжээ. Хятадаас Персийн хоорондох ергөн уудам нутагт энэ бичгийн систем тархан дэлгэрсэн байна. Түрэгийн хаант улсын суурийг эзэлсэн У йгар улс /745-840/ бүтэн зууны турш төв Азийн нүүдэлчдийн гадаад бодлогыг уламжлан илэрхийлэх энэ үеийн олон улсын амьдра.л, Түрэгийн үетэй харьцуулбал харьцангуй тайван байсан бөлгөө. Гадаад байдал нилээн тааламжтай тул бусад улс оронтой эдийн засаг, соёлын харилцааг голчлон өрнүүлж, өрнө дорныг холбосон “их торгон зам" дээр ноёрхлоо тогтоох гэсэн Хүннүгийн үеэс эхэлсэн нүүдэлчдийн уламжлалт бодлогыг амжилттай хэрэгжүүлж байсан. Иймээс энэ бүс нутагт Уйгар худалдаачдын, байр суурь нэр хүнд ихээхэн дээшилсэн байна. Уйгарын хаантулсын үед бусад оронтой элчинсолилцох, соёлын нөлөө харилцан дэлгэрч байсны нэг нь уйгарууд согд-түрэг бичгийгсайжруулан, өөрийн бичиг үсгийг бий болгосон нь хожмын нүүдэлчдийн соёлын их өв болон үлдсэн юм. Уйгарууд бөө мөргөлөөс татгалзан, мани зэрэг шашны зарим урсгалуудыг шүтэх болсон нь өрнө дахинтай ергөн холбоотой байсны нэг баримтболой. YIII-IX зууны үеэс түрэг угсааны аймгууд баруун тийш нүүдэллэн шилжиж, X зууны үеэс төв Азид Кидан нар /монгол угсааны/ хүчирхэгжин Кидан гүрэн байгуулж, Уйгар, Киргиз улетай харилцан, хятадын нутгийг эзлэн том эзэнт улс /Ляо улс/ байгуулан, гадаад харилцаа нь хойд Төв Азиас хальж, Солонгосын улсуудтай харилцах болсон байна. Киданы гадаад харилцаа ергэжин, эртний Хүннү, Сяньби, Жужаны ёс заншил зэргийг уламжлан авахын хамт, эртний төрийн болон дипломат ёсон өндөр хөгжсөн Хятадын нөлеөгөөр дипломат дэг жаягт өөрчлөлтүүд орсон бололтой. Далайн

аялал хөгжин, усан замаар улс орнуудтай харилцах болов. Дипломат бичиг хөтлөх тусгай хэллэг, тусгай байгууллагууд бий болж, гадаад бодлогын үйл ажиллагаа их олон талтай болсон. Киданы үеийн гадаад харилцааны нэг онцлог нь Солонгостой элчин болон худалдааны харилцаанаас гадна соёлын харилцаа ергежин Солонгос хэл бичиг сурах, ном хэвлэх, орчуулах зэрэг зүйл шинээр бий болж байсан явдал юм. Ийнхүү Монголчуудын төрийн гадаад бодлогын үүсэл, хөрш орнуудтай харилцах бодлого, үйл ажиллагаа Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Кидан зэрэг эртний улсуудаар дамжин уламжпагдан улам бүр боловсронгуй болж, шинэ агуулгаар баяжигдан хөгжсөөр хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй хүчирхэг том гүрэн байгуулсан ХШ зууны үе буюу дэлхийн түүхийн “Монголчуудын үе”-тэй золгожээ. Хүн төрөлхтөний хувьд аугаа ихтүүх болон үлдсэн, харин монголчуудын зүрх сэтгэлд үндэсний бахархап гэж хэлж болохоор XIII-XIY зуун бол дэлхийн түүхэнд “монгол” хэмээх нэрийг дурсгасан он жилүүдийн хэлхээс байлаа. Энэ ч утгаар нь “монголын зуун” гэцгээдэг билээ. Саланги тусгаар олон ханлиг аймгуудыг нэгтгэн, нэгэн их хүчин дор зангидаж, эзэн Богд Чингис хаан Их Монгол улс, улмаар эзэнт гүрнийг байгуулан, цагийг эзлэн хүчирхэгжсэн. Тэр үед Монголчууд дэлхийн бараг тал нь гэхээр их нутаг Адриатын тэнгисээс, Ява арал, Иран Иракаас- Япон тэнгис хүртэлх өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, үлэмж их нелөөтэй болсон тул Их Монгол улсын гадаад бодлого нийт Евро-Азийн олон улсын харилцааны чигхандлагыг тодорхойлох болсон юм. Нэг талаас Ази, Европын олон үндэстнийг айлган балмагдуулж, эзлэн түрэмгийлж байсан ч нөгөө талаас ернө, дорнын гадаад харилцаа'г өргөжүүлэн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний гадаад харилцааны хөгжилд шинэ эрин үе эхлэх үүд хаалга нээсэн билээ. XIII зууны эхэн үе буюу “Их Монгол улс” байгуулагдахаас өмнөх олон улсын харилцааны тогтмол хэлбэр нь дайн байж, “хэн хүчтэй нь” гэсэн хууль байсан ч Их Монгол улс байгуулагдахын өмнөх гадаад харилцааны онцлог нь: -гадаадхарилцааныуламжлалтдипломатхарилцаа, элчинхарилцаа чухал үурэг гуйцэтгэж байв. гадаад улсуудтай харилцах харилцаанд иіашны нөлөө ихсэж, соёлын харилцаа ч газар авах хандлагатай болжээ. 310.

Монгол аймгуудын хооронд болон гадаад улс тумнуудтэй хийх харилцааны хөгжлийн явцад бий болсон дипломат ёс журам, заншил у лам бур нарийсч боловсронгуй болсоор байв. 311.

Улмаар XIII зуунд Их Монгол улс байгуулагдсанаар урьдын жижиг улс ханлигуудын тархай бутархай байдлыг эцэс болгож, тэдгээрийг улс төр, эдийн засаг, оюуны сэтгэлгээний хүчин чадлыг нягтруулж чадсанаас гадна хөрш зэргэлдээ улс оронтойгоо алдаг оног' харилцаж байсан явдлыгтөгсгөл болгожээ. Хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа эхлэн, гадаад бодлогодоо анхаарч, зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, соёл, эдийн засгийн харилцаа тогтоох талаар төрийн тусгай бодлого боловсруулан тавих болсон байна.

Баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улетай худалдаа эдийн засаг, соёлын харилцаа тогтоон, улмаар Монгол улсынхаа олон улсын байр суурийг бэхжүүлж байв. Нүүдэлчин Монголчууд ыг дэлхийн бусад улс үндэстнээс хоцрохоос болгоомжлон, аль болох суурьшмал иргэншлийн улс орнуудтай харилцаагаа улам ергөтгөх болсон. Хятад ба Газрын дундад тэнгисийн улс орнуудын хооронд, Энэтхэгээс Орос ба Дорнод Европын бусад оронд хүрэх Дорно-Өрнө, Өмнө-Умрыгхолбосон олонулсынхарилцааны гол сурвалж болох “Их торгон зам”-ын аюулгүй байдлыг удтал хамгаалж, улс түмнүүдийн эе эвтэй, харилцан ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон зурхайн зэрэг мэдлэгухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч, католиг шашин, лалын соёл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал зэрэг аж ахуйн ба соёлын шинэ дэвшилтэт зүйлүүд Дорнод Азийн улс оронд нэвтэрсэн байна. Их Монгол улс гадаад ертөнцөөс тасархай байсангүй, харин ч херш болоод бусад олон улетай харилцаа тогтоож, өөрийг нь хэрхэн үзэж байгаа болон тэдэнтэй ямар хэлбэрийн харилцааг хэрхэн сонгож, тогтоож болохыг анхааран судалж байв. Гэтэл зөрчидийн Алтан улс, тангудын Ся зэрэгулс монголыгурьдын адил тархай бутархай хэвээр нь үлдээж, өөрийн алба татвар төлдөг харъяат хэвээр байл гахыг зорьж байв. Ийм учраас эдгээр улсуудтай улс төр-цэргийн бодлогоор тэмцэхэд хүрчээ. Аль нэг харь улсыг байлдан дагуулахын тулд түүний урьдчилсан бэлтгэл бол гож, бусад орнуудад найрамдалт хөршийн бодлого явуулж, элч төлоөлөгчдөө зарж, найрамдах ба худалдаа хийхийгхүсэмжлэн, улмаар өөртэйгээ холбоо харил цаатай болохыг ятгадаг байсан зэрэг нь тэдний гадаад бодлогын нэг арга хэл бэр болж байжээ. Ингэж ямарваа нэгэн гадаад арга хэмжээ цэрэг дайны бодлого явуулахын өмнө дипломатын хувьд сайтар бэлтгэж, еөртөе ашигтай нөхцлийг бий болгодог. Элчин төлөөлөгчдөө илгээх худалдаа арилжаа хийхдээ тагнан турших эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө этгээдийн цэрэг улс төр-эдийн засгийн тухай мэдээг хуримтлуулахыг хичээдэг байсан мэдээ ч бий. Яваандаа эзэнт гүрний нутаг ергөжин тэлж, олон тивийн газар нутаг дээгүүр дамнан тогтсон газарзүйн хүчин зүйлтэй холбогдож, Монголын гадаад бодлого хүчирхэг гүрний төвийн хяналт бүсчлэн хэрэгжиж, их хааны төвөөс удирдах хаант улсуудын холбоо маягтай болсон байна. Ийнхүү гадаад бодлогоо санаанд оромгүй нарийн явуулж, амжилт олсон Чингис хааныг “Билгүүн дипломатч” гэхэд болохгүй зүйл үгүй биз ээ. Эрдэмтэн Ж.Саундерс: “Чингис дайсан ба урвагчдад хатуу ширүүн, анд нехөд, сэтгэл нэгтэн нартаа ер бусын элэгсэгдотно ба шинэ үзэл санаагхүлээн авамтгай, соёл иргэншлийн ололтыгүнэлж, түүний зарлигтушаал нь Ази тивийн олон соёлын нэгдэн нийлэхэд хэзээ ч байгаагүйгээр их тус болжээ” /44;65/ гэж бичжээ. Үнэхээр тэр үед Чингис хаан цэрэг арми, дипломатын аргаар гадаад бодлогоо зохицуулаагүй бол Монгол улс, монголчуудын хувь заяа ямар байдалд хүрэх байсан бол? Магадгүй, "... талын Монголчууд, хамаг хүчээ эртний кельтүүд шиг овог аймгийн тэмцэлдээ, эсвэл викинүүд, ирокезүүд шиг хөрш улс аймгаа дээрэмдэх завсаргүй дажинд хүрэх

байсан” /5.4/ ч юм болов уу? Хэрвээ тэгэхэд хүрсэн бол нийт монголчуудыг эмгэнэлт хувь заяа угтах байсан нь ойлгомжтой, Чингисийн төрийн дотоод, гадаад оновчтой бодлого Монгол үндэстнийг мөхлийн аюулаас гэтэлгэсэн төдийгүй, түүний зоригтой шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд Монгол гэдэгулсыг хүлээн зевшеөрүүлэхэд хүргэсэн билээ. Юутай ч морь унасан жижигхэн шаламгай “зэрлэг" монголчуудын “зүүд шиг" дайн, нарийн бодож боловсруулсан дипломат бодлого удам дамжин үргэлжилж байлаа. Энэ тухай 1245 онд Лион хотоос Ромын Пап IY Иннокентийн захиаг өвөртлөн “татаар” нэрт нүүдэлчдийн орон руу гарсан Жиованни дэ Плано Карпини маш тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тэрээр“... Монголчуудын санаархал нь Чингис хааны зарлиг ёсоор болж өгвөл дэлхийг эрхшээлдээ оруулах явдал, эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамдахгүй ... одоо дэлхий дээрх загалмайн шашинтулс орныг эс тооцвол өер тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс байхгүй” 161 хэмээсэн нь Монголын гадаад бодлого ямар их ергөн далайцтай байсныг харж болно. Хэдийгээр бүх юм санаснаар болж буй мэт боловч дотоод, гадаад бодлогын салбарт: Монголын эзэнт гүрний эрх ашигт аюул занал учруулж болзошгүй хоруршгаас сэрэмжлэн, дэлхий ертөнцийг бат тогтвортой, хүчирхэг хааны удирдлага дор нэгтгэн барьж байхыг эрмэлзэх; 312.

олон улс үндэстний нээлттэй харилцаагаар холбогдсон чөлөөт зах зээлийг өргөтгөн хөгжүүлэх; 313.

өөрийн холбооны улсуудыг эрчимтэй хөгжүүлэх, байнгын харилцаа холбоог хэвээр хадгалах зэрэгт чиглэгдэж байв. 314.

XIY зууны үеэс эзэнт гүрний төвөөс асар уудам газар нутгийг хамарч тогтсон улсыг удирдахад маш их хүндрэл учирч байсан учир орон нутгийн засаг захиргаанд гадаад харилцааны талаар зохих хэмжээний эрхийг олгоход хүргэсэн байна. Улмаар харь орнуудад очиж суусан Монгол хаад Чингисийн үеэс үүсгэн явуулж байсан гадаад бодлор, дипломатын арга ажиллагааны ёс журмыг чанд журамлан, тус тусынхаа захиран сууж буй улсын гадаад харилцааны хэргийг хөтлөн явуулсаар байлаа. Тухайлбал “Ил хаадынулс”, өмнөд ба баруун Европ, Хойт Африкойрын дорнод руу чиглэсэн бодлогыг, “Алтан ордны улс” төв Европ ба Балканы хойг руу чиглэсэн бодлогыг туе туе шууд гардан хэрэгжүүлж байв. Ази, Европыг дамнасан эзэнт гүрний уед дэлхийн улс орнуудад монгол ахуй, соёл, зан уйлийн холбогдолтой олон зуйл өргөн тархаж, монголчуудын байгуулсан орд харш, хот, хөшөө дурегал, монгол нэр, эх нутгаасаа тусгаарлагдсан монгол удмынхан дэлхийн өнцөг буланд үлдэж хоцорсон түухтэй. Ийнхүү Их Монгол улс, эзэнт гүрний үед Монголчууд Ази, Европынөргөнуудам нутагтөөрийнөвермөц соёлын ба гадаад бодлогын ул мөрийг үлдээсэн билээ. Юан гүрний үед Чингис хаан, түүнийг залгамжлагчдын гадаад бодлогыг үндсэнд нь үргэлжлүүлсэн бөгеөд харин Ази, Зүүн өмнөд Азид НӨЛӨӨГӨӨ ихэсгэсэн байна. Харин Өрнө дахинтай харилцах асуудлыг гол телөв Ил хаадаар дамжуулан

гүйцэтгэж байв. Японтой дайны байдалд байсан боловч, 1342 онд Монгол, Японы харилцаа бас нэгэн удаа сэргэж, элч төлөөлегчөө солилцсон байна. Монголын эзэнт гурэн, Юан улсын төр мөхсөнөөр монголчуудын хүчирхэгбайдал төгсгөл болжээ. Монголчууд дэлхийн улс орнуудтай харилцаа холбоогүй болжулс төр, эдийн засаг, соёлын харилцаа улам бүр суларч, монгол нутагт ирэх худалдаачдын зам бүдгэрч, элч төлөөлөгчдийн хөл тасарчээ. XIҮ зууны II хагасаас Монгол орон улс төрийн талаар тархай бутархай байдалд орж, төрийн нэгдмэл бодлого алдагдан, эзэн хаадыг засаг төрийн нэр хүнд унаж, эрх мэдэл нь сулран, эдийн засгийн талаар хүчирхэгжсэн том ноёдын эрх мэдэл улам бүр нэмэгдэхийн хирээр дотоодын дажин самуун байнга дэгдэх болсон зэрэг нь гадаад ертөнцтэй эдийн засаг-соёлын харилцааг хөгжүүлэх бэхжүүлэх явдалд серөг нөлөөүзүүлэх болов. Монгол дахь улстөрийн бутрал ньулсорны тусгаар тогтнолыг хэврэгшүүлэн, гадаад бодлого нь улс тор, дипломатын талаар биеэ даасан эдийн засгийн хэлхээ холбоогүй том жижигулс ханл игуудын эзэд, том язгууртнуудын бие даан улс орнуудтай харилцах, дипломат бичигзахидал, элч илгээх, худалдаа арилжаа хийх, болон цэрэг дайны ажиллагаазэргээр илэрхийлэгдэх болов. XY-XYII зууны үеийн Монголын гадаад харилцаанд өмнөд хөрш Хятад голлох байр эзэлдэг бөгөөд хоёр улсын хооронд тэмцэл, бие биеэуулгалах аян дайн үе үе болох, түр зуур найрамдан элч солилцох, арилжаа хйих зэрэг бүхий л хэлбэрээр явагдаж байв. 1368 онд Юан улс унаж, Хятадын Мин улс байгуулагдеанаар Хятад оронд тогтеон монголчуудын ноёрхол төгсгөл болж, энэ үеэс эртнээс зэрэгцэн оршиж байсан Монгол, Хятад хоёр улс орны харилцаа дахин сэргэж, үргэлжлэнхөгжих болжээ. Мин улсын бодлого, үйл ажиллагаа нь Юан улсын ноёрхол унасны дараахь эхний жилүүдэд монголчуудыг бүрмөсөн өөрийн нутгаас гаргах, хил хязгаараа бэхжүүлэх, монголчуудын хүчийг сарниулах, тэдний довтолгоог цэргийн хүчээр зогсоох, монгол дахь улстөрийн хямралт байдлыг улам дэвэргэх, эдийн засаг-худалдааны талаар гачигдуулах явдалд чиглзж байв. Монголын их хаад, язгууртнуудын хувьд тариалан гар үйлдвэрийн бүтээгдхүүний бараг цорын ганц зах зээлээ алдахгүй байх, хэдийгээр хааны сүр хүч улс төрийн эрх мэдэл, ихэд доройдсон ч хятадын эсрэг цэрэглэн ноёрхлоо сэргээхийг ихэд оролдож байв. Гэвч Монголчууд Хятад дахь ноёрхлоо дахин сэргээх гэсэн санаархал бүтэлгүй болж, тухайн үеийн цэрэг-улс терийн байдалдаа захирагдан хятадтай найрамдалт харилцаа тогтоох арга саам эрэлхийлэх болжээ. Гэвч улс төрийн нэгдмэл байдал алдагдахын хирээр улс төрийн тодорхой бүлэглэлүүдийн эрх ашгаар гадаад бодлого илэрхийлэгдэх болж, “алба барих" замаар хятадтай холбоо тогтоон, худалдаа арилжаа хийжэдийн засгийн гачаалаа тайлах, дотоодын тэмцэлдээ хятадын хүчийг ашиглахыг оролдох болов. Улмаар Мин улсын хүч чадал нэмэгдэхийн хирээр Монгол руу цэрэглэх, их хэмжээний аян дайн хийх болж, монголчуудын хүчийг сулруулан, өөрийн улс төрийн нөлөенд оруулах зорилгод шилжжээ. Ялангуяа Аюуширдарийг нас нөхцсөний дараа үеэс монголын улс тәрийн байдал тогтворгүй болсныг ашиглан,

монголын дотоод хэрэгт хендлөнгөөс оролцох явдал үлэмж нэмэгджээ. Мин улсын зүгээс 1450- аад он хүртэл зуу гаруй жил Баруун, зүүн Монголын хямрапыгзориуд хурцатган, аль нэгнийх нь хүч буурвал, түүнд нь туслан “бүдүүл гүүдийгбүдүүлгээр барьжбайх” бодлогыгявуулжбайжээ. Ойрадын хүч улам бүр нэмэгдэн, харин Мин улетай харилцах харилцаанд зарим өерчлөлт гарч, Ойрадын эзэн Эсэн тайш Мин улетай хийх хилийн худалдаа чөлөөтэй хийхийг шаардан, жил бүр Мин улсын хааны амгаланг эрэх нэрийдлээр элч түшмэл илгээн “алба бариулж” тэдгээрийг дагалдагсадын тоог үлэмж нэмэгдүүлэх болон бусад шаардпагыг тавьж, хятадад дагаар орсон “Монголжин урианхай”-г талдаа татан, Мин улсын эрх ашгийг ихээхэн хөндөх болов. Энэ бүхний эцэст Монголын цэрэг дөрвөн чиглэлээр Мин улсын нутагт 1449 онд цөмрен орж, түүхэнд тэмдэглэгдеэнээр “Ойрад- Мингийн дайн” эхэлжээ. Мин улсын хаан Ин-зун-г монголчууд “Түмү цайз”-д бүслэн бут цохиж, түүнийг олзлон авч байсан нь монголчуудын гадаад бодлогын ололт хүчирхэгжилтийн нэг ил рэл мон. Эсэн тайш зүүн Монголыг эрхэндээ оруулж, 1454 онд биеэ бүх монголын хаан хэмээнзарлаж, нийт монголчуудыг нэгтгэхийг оролдож байв. Гэвч төдийлөн удалгүй 1455 онд тэрээр нас барснаар Монголд улс төрийн хямрал дахин хүчтэй болж, хааны эрх мэдэл буурч, төрийн эрх бага хаад болон, томоохон ноёдын нэгээс НӨГӨӨД шилжих болсон нь, гадаад бодлогод нөлеөлж, Монгол-Мингийн харилцаанд Мин улс давамгайлах болж, арилжаа худалдаа зогсож, Монголын хаадыг үл ойшоон хандах болсон байна. 1466 онд Батмөнх хаан Монголын хаан ширээнд сууж, дотоодын тархай бутархай байдлыг зогсоож аян дайныг намжаасан байна. Мин улетай элч солилцож, хоёр этгээд худалдаа арилжаа хийх явдлыг сэргээж, 1488 оноос худалдаа хийх болж, 1500 он хүртэл үргэлжилжээ. Бүрэн бус тооцоогоор Даян хаан Мин улс руу 13 удаа элч төлөөлөгч илгээн /7.41/ тэдгээр төлөөлөгчдийн TOO жилээс жилд нэмэгдэж, хил орчмын орнууд ч арилжаа худалдаа хийх явдал нэмэгдэж байжээ. Түмэн засагт хааны үед Мин улсаас ихэд болгоомжлон "биеэ даасан тусгаар тогтнолын хатуу бодлого баримтлаж” /7.42/ өөрийн нутаг дэвсгэрээ өргөтгөн зүрчид ... дагуур зэрэг аймгийг эрхэндээ оруулж, тэднээс алба авч байсан бол, түүний харъяат Түмэдийн хан Алтан Мин улетай найрамдалт харилцаа тогтоон худалдаа арилжаа хийхийг эрмэлзэн, зарим үед Минулсын хил хязгаарыгуулгалан довтлох зэрэг төрөл бүрийн бие даасан бодлого явуулсаар байв. Лигдэн хааны үед /1604-1634/ Монгол улсын зүүн талд Манж улс шинээр хүчирхэгжин мандаж, Монголын гадаад байдалд аюул занал учруулах явдал улам бүр нэмэгдэж байсан тул, манжийн довтол гооноос хамгаалах зорилгоор Мин улетай холбоо тогтоох, найрамдах явдлыг чухалчилж удаа дараа, элч илгээх, алба барих, худалдаа хийх зэрэг санал тавих болсон нь Монгол-Мингийн харилцаанд эргэлт гаргахад хүргэжээ. Мин улс ч Манжаас хил хязгаараа хамгаалах зорилгоор, өөрийн хойд хилийг Л игдэнгийн цэргээр хамгаалуулан сэргийлэх /манж, монголчууд харилцан нэгдэхээс/ иххэмжээний шанхарамжөгч, монгол- хятадын худалдааг зөвшөөрөх болсон нь хоёр талын еөр өөрсдийнх ньашигтусын тулд эдийнзасаг, цэрэг, улс төрийн харилцаа тогтооход арга буюу хүргэжээ. Нөгөө талаар Лигдэн хааны энэ бодлого манжийн хаадын дургүйцлийг ихэд төрүүлж, эцэст нь улам бүр хүчирхэгжиж буй Манж улс, Монгол, Минулсыгөөрийнзахиргаанд

нэгтгэн оруулахад хүргэсэн байна. Ийнхүү ХҮ, XYI зууны үеийн Монголын гадаад харилцаанд Монгол-Хятадын харилцаа гол байр эзэлдэгбөгөөд энэ хоёр улсын хоорондын байнгын тэмцэл, дайн тулаан үе үе rapax, түр зуур найрамдах зэрэг явдлаар дүүрэн байсан бол XYII зууны эхэн үеэс хоёр улс Манж Чин хэмээх нэгулсын захиргаанд орж биедаасан бодлого явуулах нь төгсгөл болсон. Бутралын үед Монгол-Мингийн харилцаа хэдийгээр хамгийн гол байсан ч уламжлал ёсоор бусад орнуудтай, тухайлбал баруун тийш Дундад Ази, Дорнод Туркестан лугаа харилцах явдал хэвээр байжээ. XIY зууны үед Цагаадайн угсааны хаан Доголон Төмөр /1336-1405/ монголтой эв найртай харилцах бодлогыг баримтлан Самаркандын худалдаачид монгол нутагтчөлөөтэй ирж ...”/7.26/ харилцанэлч илгээж байв. Монголын улс төрийн хямралаас зуггсан Буяншир Төмөрийн улсад хүрэлцэн ирж, түүний дэмжлэгтэй монголын хаан ширээнд сууж байв. Төмөрийг нас барсны дараа энэ харилцаа нэг хэсэг тасарсан бололтой. Харин Зүүнгарын хаантулс /1635-1 758/ байгуулагдсанаар бие даасан гадаад бодлого явуулж, хөрш зэргэлдээ улс түмнүүдтэй өргөн харилцах болсон, Зүүнгарын хаант улсын баруун ба баруун өмнө талын хөрш Казак, Узбек, зүүн Туркестан, Киргизүүдтэй харилцах болсон нь тухайн үеийн Монголчуудын гадаад харилцааны нэг хэсэг болж байв. XY-XYI зууны 30-аад он хүртэл казак, ойрадын харилцаа найрсаг хэвийн /элчин солилцох, харилцан айлчлах.'худалдаа хийх зэргээр/ байсан бол улмаар малын билчээр, худалдааны гол замуудад хяналттогтоох зэргээс болж үе үе хурцдан зөрчил тэмцэл үүсэх болсон ч ХУІІІ зууны дунд үе хүртэл биеэ даасан хоёр орны хооронд төрөл бүрийн харилцаа хэвээр байсныг гэрчилнэ. Цагаадайн улс унасны дараа Дорнод Туркестаны дотоод хэрэгт ойрадууд нилээд оролцож, цэрэглэн довтолж байсан болон энэ бүс нутгийн гар үйлдвэр, газар тариалангийн бүтээгдэхүүн Зүүнгарын эдийн засгийн гол хэрэгцээг хангахад гол үүрэгтэй байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ. Дорнод Туркестанаар дамжин, Дундад Ази, Түвд, Энэтхэгтэй харилцах явдалд нелеетэй байжээ. Узбек, Киргизүүдтэй ч Зүүнгарын хаант улс цэрэг-улс төрийн болон соёл-эдийн засгийн харилцаа тогтоож байв. Энэ бүхнээс үзэхэд Зүүнгарын хаант улс 100 гаруй жил оршин тогтнох хугацаанд энэ бүс нутагт тодорхой байр суурь эзлэн, Баруун тийш харилцах монголчуудын бодлогыг үргэлжлүүлж байжээ. Эзэнт гүрний үеийн Монголын хаадаас Тевдэд явуулж байсан цэрэг-улс төр, шашны харилцаа аажмаар суларч, 400 гаруй жил болсны эцэст төвдүүд өөрийн шашин суртахууны нөлөөг Монголд нэвтрүүлж, дахин харилцаа холбоогоо сэргээж, бутралын үеийн Монголчуудын гадаад харилцаанд чухал байр суурь эзлэх болов. Энэ үед тевдүүд өөрийн дотоод дахь шашны урсгалуудын тэмцлийг намжаах, шар малгайтны зүгээс Монголд өбрийн нөлөөг тогтоох, шарын шашныг нэвтрүүлэхийгэрмэлзэж байсан бол монгол нь тевдийг дэмжих замаардотоод хэрэгт хөндленгөөс оролцох, том жижиг язгууртнууд бие биеийн эсрэгтэмцэлд төвдийн лам нар, бурхны шашныгашигланхүчирхэгжих гэсэн хоёр талын зорилго ашиг сонирхол нэгдэх болсон. Монголын хаад ноёдын дотроос 1577 онд анх Түмэдийн Алтан хан /1507- / төвдөөс шар малгайтны шашны тэргүун

Содномжамцыг /1543-1588/Хөх хотод залж “Далай лам” цол олгож, шарын шашныг дэлгэрүүлэх болжээ. Монголын нөлөө бүхий ноёд халхын Абтай хан, Цахар, Ойрадын ноёд ч удаа дараа шарын шашинд орж, Тевдтэй өргөн харилцах болсон тухай өмнөх IX бүлэгт өгүүлсэн билээ. Улмаар төвдүүд монголын улс төрийн амьдралд ч оролцох болсоноос гадна Энэтхэг, Төвдийн соёл, шашны гүн ухаан, анагаах ухаан, ёс заншил, урлаг монгол газар гунээ нэвтэрч, бурхны сургаалыг судлах явдал өргөжин тевд хэлээр монголчууд бүтээл туурвих зэрэг шашны шинж чанартай холбоо ихээхэн бэхжив. Манж гүрэн байгуулагдсанаар Төвдүүд Монголд манжийн төрийн бодлогыгтөлөөлөнявуулж, эцэст нь Монгол-Төвд хоёул тус гүрний нэгэн хэсэг болж хувирснаар хүчирхэг Манж улсын дотоод бодлогыг илэрхийлэх болсон. Монголын эзэнт гүрэн задран унаж, “Алтан ордны” хүчирхэг улс оршин тогтнохоо больсон тэр үеэс Монгол-Оросын харилцаа зогсонги байдалд орсон хэдий ч ХҮ зууны үеэс Оросын эзэнт улсын үндэс тавигдаж, XYII зууны үед I Петр хаан /1682-1724 / хүчирхэгжиж, хил хязгаараа улам бүр тэлэн Оросууд Дорно зүгт Сибирийг эзэмших болсноор Ойрадын хаант улс болон халхын /Засагтхан, Түшээтхан/ нутагтай хил залган орших болжээ. Юуны өмнө, оросууд Байгал нуур орчмын буриад- монголчуудын нутагт нэвтэрч, тэднээс алба барихыг шаардах, Байгал хавиар оросын шивээ хот үүсч, Дээд Ангар, Баргужин, Дээд- Үд зэрэгг цэрэгжсэн суурин байгуулан, нутаг газрыг нь өөрийн захиргаанд оруулах болжээ. Энэ үеэс Монгол-Оросын харилцааны шинэ үе- “хоёр дахь гараа”/7.128/ эхэлсэн бөгөөд XYII зууны монголчуудын гадаад харилцаанд чухал байрсуурь эзэлжбайв. Орос орны хувьд дотоодод нь эдийн засаг нь хурдан хөгжихийн хирээр нутаг дэвсгэрээ өргөтгех, бусад үндэстнүүдийн өөртөө хавсаргах, байгалийн баялаг бүхий орд газрыг эзэмших, Хятадтай харилцах зэрэгт нь монгол той харилцах явдал чухлаар тавигдаж байв. Харин монголчуудын хувьд Буриад монголын нутгийг хаант Оросын түрэмгийлэлээс хамгаалах, найрамдалт харилцаа тогтоон, тусгаар улсын хувиар элчин солилцох, тухайн үеийн Монголын бие даасан хэсэг бүр өөрийн хүч чадлаа бэхжүүлэхэд гаднаас түшиг олох, Оросын тусламжтай Манжийн бодит аюулыг зайлуулах, тусгаар тогтнолоо хамгаалах, эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэн шинэ зах зээлтэй болох зэрэг бодит шалтгаануудтай холбоотой харилцаа улам бүр идэвхижсэн байна. Газар нутгийн талаар ойр дөт оршиж байсны хувьд Хотгойдууд буюу Алтан ханыхан Оростой анх харилцаа тогтоожээ. Бүр 1600-аад оны эх уеэс харилцаатай байж, 1608 онд Шолой Убаш хан анхны элчээ Москвад илгээж, 1616оноос Василии Тюменщ, 1618онд Иван Петлин зэрэг оросын элч монгол нутагт ирж байжээ. Хоёрдугаар Алтанхан Омбо-Эрдэнэ /1631-1695/ -ийн үед 7 удаа, түүний орыг залгамжилсан Лувсан тайж /1657-1679/ -ын үед хэд хэдэн удаа харилцан элч илгээж, найрамдалтхарилцаа тогтоох, итгэмжлэгдсэн төлөөлөгчидөө солилцож байх, худалдаа хийх, бэхлэлт хот барихад тусламж үзүүлэхийг хүсэх, ойрадуудтай

тэмцэхдээ тусламж хүсэх, /8.24/ зэр зэвсэг худалдан авах хүсэлтээ ипэрхийлж байв. Ялангуяа худалдааны салбартамжилтолж, Алтанханыхан Сибирийн хотуудад агт морь, ангийн арьс, хятад бараа таваарыгхудалдаалах болсон. Энэүеийнхарилцааны нэгссжирхолтой баримт нь Омбо-Эрдэнэ 1632 онд Оросын элчтэй хэлэлцээр хийх үедээ Москва хотоор дайруулан элчийг Туркийн Султан, Ираны шагд илгээх бодолтой байсан нь Оросоор дамжуулан бусад оронтой холбоо харилцаа тогтоох санаарлын илэрхийлэл юм. 1650-аад оны сүүлч үеэс Алтанханыхныг Орос дагаар оруулахыг идэвхийлэн оролдож байсан. Мөн 1680-аад оны сүүлч хүртэл хоёрулсын харилцаа тогтмол байсан баримтууд үлдэж хоцорчээ. 1688 онд Хүрэн бэлчирийн чуулганаар Алтанханыхны нутаг Засагт ханы эзэмшилд орсноор тэдний Оростой харилцах явдал эцэс* болсон бололтой. Ойрадууд ч хүчирхэгжихийн хирээр хаант Оростой оргөн харилцаатай байсан. 1607оноос анх Ойрадын нэгхэсэгболох торгуудууд Оросын хаант засагт найрамдалтай орших хүсэлт тавьж, •1628 оноос Хоо өрлөг ноён албат иргэдээ авч нүүдэллэн Ижил мерен хүрч, Халимагийн хаант улс байгуулсан байна. Үүнээс хойш ЮОорчим жил Халимагийн хаант улс- Оросын хооронд элчин солилцох, арилжаа хийх, зарим үед цэрэглэн тулалдах, бие биеийн дотоод хэрэгторолцох зэргээр харилцаж байжээ. 1630-аад оны үеэс Зүүн гарын хаант улс байгуулагдсаны дараа Оростой харилцах явдал ергежин, дипломат болон худалдааны элч, телеелегчид солилцож, нилээд тогтвортой шинжтэй байв. XYII зууны сүүл үеэс Оросын хувьд ойрадуудыг өөртөө дагаар оруулахыг хүсэх, шаардах, ятгах болов. Харин монголчууд манжийн эсрэг тэмцэлд Оросоос тусламж хүсэх болсон. Гэвч Орос улс Манж Чин улетай зерчилдехеес болгоомжилж байв. Зарим үедхоёр орон маргаантай асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэхийг ч оролдож байлаа. Энэ бүхнээс үүдэн найрамдалт харилцаа тасалдахад хүрч байв.Алтанханыхны зэрэгцээ Халхчууд Оростой харилцаж байв. ХҮИ зууны 40-өөд оны үеэс Оросын элч Сэцэн хааны нутагт ирж, “алт, мөнгөний орд” /8.27/ байгаа эсэхийг лавлаж байжээ. 1650-иад оноос Буриадын ноёд албатаан дагуулан, Монгол газар нүүн ирэх болж, буриадуудаар дамжуулан Оростой худалдаа хийж байв. Удалгүй Халхаас анхны элчийг Москвад илгээн ашигтай худалдаа хийх, Байгалаас цааш /өмнө тийш/ шивээлсэн хот байгуулахгүй байх асуудлаар тохиролцож байв. Оросын талаас халх Монголчуудыг Орос улсад дагаар оруулах, Монголын нутгаар оросуудыг Хятад руу чөлөөтэй нэвтрүүлж байхыг хүсэж байв. Монголчууд Орос улетай хөрш болж, харилцаа өргөжиж байсан нь Манж нар Халхад шууд дайран орох явдлыг ямар нэг хэмжээгээр саатуулсан төдийгүй, хоёр орны худалдаа нь монголчуудын хувьд цорын ганц хятадын зах зээлээс хараат байсан явдлыг эцэс төгсгөл болгожээ. Гэвч Оросын нөлөөулам бүр нэвтрэхявдалд Манж улс хүчирхэгжин Халхад өөрийн нөлөөг нэмэгдүүлж, улмаар1691 онд Долоон нуурын чуулганаас хойш халх Монголчууд гадаад улсуудтай дипломат харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, 1727 онд Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийгтогтоож, Орос, Монголын харилцаа холбоотой бүх асуудлыг Манж Чин гүрэн, Хаант Оросын гадаад бодлогын хүрээнд зохицуулах болжээ..

Монгол орон Манжид эзлэгдсэнээр монгол улс тусгаар тогтнон оршихоо нэгэнт больж, Манж гүрний доторхи евөрмөц онцлог бүхий үндэсний хязгаар байдалтай оршин топгнох болжээ. Иймээс XYII зуунаас хойших Монголын гадаад харилцаа нь Манж, Оросын нөлөөн дор туйлын бэрхшээлтэй нөхцөлд XIX зууны төгсгөл XX зууны эхэн хүртэл хязгаарлагдмал байжээ. 2. Байлдан дагуулал ба гадаад бодлогын харилцан хамаарал Өдгөе хүртэл дэлхийн улс гүрэн бүр ашиг сонирхлоосоо болж, бусадтай дайтах уу, эсвэл найрамдах уу гэдэг асуултанд өөр өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс хариулж иреэн юм. Өнгөрсөн зуунуудын түүхэн сургамжаас үзэхүйд, найрамдахаасаа илүү дайтах замыгсонгож байсан нь ихзонхи.Учир ньтүүхэн цагүе нь байлдан дагуулал бол гадаад бодлогын үргэлжпэл хэмээн үзэхэд хүргэж, “хүч хэрэглэх эрх” гэгч ойлголт олон ул сын эрхзүйн хэм хэмжээнийнэг хэлбэр болон, олон улсын харилцаанд хэлбэршин тогтох хандлагатай болсон байна. Тухайлбал, боолын болон хамжлагын харилцааны үед дайн хийх эрх нь улс орнуудын ундсэн эрхэд тооцогдож байжээ. Энэ нь хөрөнгөт нийгэмд ч адил байсан бөгеөд Үндэстнуүдийн холбооны /1919-1946/ дүрэмд хүч хэрэглэхийг зөвшөөрсөн зүйл анги орж байв. Харин НҮБ-ын Дүрмээр/1945/ олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг анх удаа хориглосон нь олон улсын харилцааг ардчилах үйл хэрэгт шинэ үеийг нээсэн юм. Гэхдээ эртний болон дундат үед дайн хэмээх нь ямар ч хэм хэмжээ, зохицуулалтгүй, алаан хядаан байгаагүй, гол ньдайнявуулахаргыгзохицуулахад голчлон анхаарсан "дайны хууль" үйлчилж байсныгтүүх гэрчилж байна. Тухайлбал, эртний хүмүүсийн ухамсарт дайныг урьдчилан зарласны дараагаар эхлэх ёс бүрэлдэн тогтож хэрэгжиж байв. Бидний ойлгож байснаар их, бага ямар ч дайн тодорхой ёс горим, заншлын дагуу явагдах ёстой ажээ. Энэ нь дайны хахир хатуу, хайр найргуй шинжийгбага боловч зөөлрүүлэх уурэг гуйцэтгэж байжээ. Дайн зогссоны дараа даруй найрамдал байгуулдаг нь ёс мэт. Жишээ нь: МЭӨ 162 онд Хүннү гурний Шаньюй Хан улсын хаантай байгуулсан гэрээнд "... Бас /Шаньюй/ илгээсэн бичигт хоёр улс найрамдан зохицов. Хоёр эзэн баяр сайн болов. Дайныг байж, цэргийг амруулж, морийг тэжээж, уе улиран цэнгэлдэн аж төрж, эевэргүүгээр дахин зассугай хэмээжээ. Үүнийг би /Вэньди/ их л сайиіаана... найрамдал зохицсонтул Хан улс болсугай. Шаньюй хянах ажаамуу” /9/ гэжээ. Монгол газар нутаг дээр оршин тогтнож байсан ѣртний төр улсууд дайтах, найрамдах асуудлыг ноёд, төрийн сайд, тушмэд, аймгуудын зонхилогч, овгийн ахпагч нарын зөвлелөөр шийдэж байсан тухай мэдээ нилээд байдгыг узэхэд эл асуудлыгтөрийн дээд байгууллагын онцгой эрхэд тооцож нарийн зохицуулж байсны нотолгоо юм. Монголын нүүдэлчид тусгаар тогтносон бүрэн эрхт төр улсын ёсоор ихээхэн хүчирхэг болж, Хятадын эзэн хаадын булаан эзлэх бодлогыг шууд сөрөнтэмцэж, тэднийдээрмийн довтолгооныгудаа дараа няцааж байсны зэрэгцээ үе үе Хятадыг хариу довтолж байжээ. Монголчуудын хөрш зэргэлдээ орнуудтайгаа дайтаж байсан нь улсынхаа гадаад байдлыг бэхжүүлэх, мөн нүүдэлчдийн амьдралд нэн чухал худалдааны хувьд биеэдаасан байдалтай болох зорилготой байв.

Дундат эртний үед дайн нь улс хоорондын харилцааны байнгын шахуу хэлбэр болж байснаас дайн ба найрамдлын асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлага үүсч, дайны горим, цэрэг дайны төрөлжсөн хууль /рыцарский кодекс/ бий болох анхны алхамууд хийгджээ. Дэлхийн феодализмын энэхүү онцлог нь дундат эртний Монголын олон овог аймгууд, аймгийн холбоо, ханлигуудын хувьд ч нэгэн адил байв. Дайныг зохицуулахын үуднээс өөрийн өвөрмөц шинжтэй цэрэг дайны зарим нэгэн ёс журмыг бий болгожээ. Эртний Монголчууд гэндүүлэн довтлох, найрамдлын гэрээг гэнэт цуцалж халдах зэрэг цэргийн тактикийн заль мэхийг үе үе хэрэглэдэг байсан авч, дайн байлдаан явуулахдаа их төлөв “урьдчилан зарласны” /10, 79-80, 225-226/ эцэст байлдааны ажиллагаагэхэлдэг байсан байна. Түүнчлэн “Монголын нууцтовчоон’’д хоорондоо дайтагч хоёр этгээдээс “Түрүү магнай” ангийг илгээж байлдахгазар, цагедрийгтохиролцонбайсантухаймэдээлжээ.Гэхдээ тэд эсрэг этгээдийнхээ эсэргүүцлийг дарах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зэргэлдээх улс орон, хэнтэй ч эвсэл холбоо байгуулан тэмцэхээс буцдаггүй байв. Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах байсан бөлгөө. Учир нь шинэ тулгар Монгол улсыгорчин тойрны нь улсууд ямагт едөн хатгаж, заналхийлж байлаа. Ялангуяа Алтан улс Монголыгүл зөвшөөрөн, өөрийн хараат хэмээн үзсээр байв. Иймучраас Чингис хаан анх 1211 онд Дорно зүг аян дайнд мордон, Умард Хятадын Алтан улсыг довтолж, 1215 онд Нийслэл Жүндүг/Бээжин/ эзлэн авчээ. Дараа нь Чингис хаан өерийгөе Дорнын эзэн, Хорезмын шахыг Өрнийн эзэн гэж үзэж найрамдах бодлого явуулжээ. Гэтэл Хорезмын шах Мухаммед Чингис хааны элчийгудаа дараалан алж, доромжилсонучир 1218онд өрнөзүг аян дайнд мордсон байна. Тэрондоо монголын цэрэг Туркестан, Долоон мөрнийгэзэлжээ. Чингис хаан 1219-1220 оны өвөл гол хүчээудирдаж, Бухар, Самаркандыггартааавсан байна. Монголын цэрэгтэндээсХорезмын нийслэл Ургенчийнзүгхөдөлж, 1220оны эцэс, 1221 оны эхээр бүслэн байлдажэхлэв. 4-5 сарын турш довтолж байж, Хорезмын нийслэлийг эрхэндээ оруулсан байна. Монголын цэргүүд 1221 онд Азербайджанд цөмрөн орж, улмаар Гүржийн нутгаар аялан байлджээ. Тэндээс умард Кавказын уулыг давж, тэндээс Крым хүрсэн байна. 1223 онд Калка голын хөвеөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохижээ. Чингис хаан өрнө зүг хийсэн аян дайнаас 1225 онд эх нутагтаа буцаж иржээ. Дараа нь Чингис хаан 1225-1227 онд Тангуд улетай байлдан эзлэн авчээ. Чингис хааныг залгамжилсан Өгэдэй болон бусад хаад байлдан дагууллыг үргэлжлүүлжээ. 1228, 1235 онд болсон Их

Хуралдайгаар өрнө зүг дайлах асуудлыг хэлэлцэж. их цэргийг Зүчийн ахмад хүү Батад хариуцуулжээ. Түүний захирсан цэрэг 1230- аад онд Оросын хэд хэдэн вант улсууд, Өвөр Кавказ-Азербайджан. Армен, Грузинийг эзлэн аваад, улмаар 1240 онд Киевийг эрхшээлдээ оруулав. Монголын их цэрэг 1241-1242 онд Польш, Унгар, Морав хүрсэн байна. Мөнх, Хубилайн хаанчлалын үед Иран, Өмнөд Хятадын Сүн улсыг эзлэн авчээ. Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулалыг саяхан болтол евроцентризм болон ялагдсан улс түмний өөрийгөө 3ΘΒΤΓΘΗ өмгөөлөх үзлийн үүднээс, эсвэл марксист түүх бичлэгийн байр сууринаас авч үзэх хандлага давамгайлж иржээ. Орос, Европынхон бид асар өндөр соёлтой байсныг Монголын бүдүүлэг, зэрлэгүүд устгасан, цэцэглэн хөгжиж байсан Дундат Азийн олон хот, түүх

соёлын дурсгалыг үнсэн товрог болгосон, зарим улс үндэстнийг МӨХӨӨСӨМ гэх мэтээр бичих нь улиг болж, сүүлдээ марксист түүх бичлэгийн ангич шинж асуудлыг улам буглуулж гашууруулан, тухайн тэр цагийн түүхэн тодорхой нөхцөл, хүмүүсийн оюунлигийн түвшинг бараг анхаарахгүй болж, түүхэн хараал зүхэл урсгах болсон бөлгөө. К.Маркс, А.С.Пушкин зэрэгдэлхийн суутнууд ч энэ л тойрогт эргэлдэж байсан нь нууц биш юм. Ийм учраас Чингис хааны байлдан дагуулалыг “хэтөширхөх” хараал зүхлийн хальс бүрхэвчнээс нь цэвэрлэж, бодитой үнэлэх явдал түүх шинэчлэлийн нэгэн чухал зорилт болж байна Ер нь хэн нь хэнийгээ вэ? хэмээсэн тухайн цаг үед байлдан дагуулап нь аливаа улс гурний гадаад байдлаа түвшитгэх ундсэн арга болж байсныг олон улсын эрх зуйн хөгжил, түүхэн зүйн зарчмыггадарлаххүн бүхэн зовшоорөх байх. Чингэвээс шинэ тулгар улсаа бататган бэхжүүлье гэвэл гадны ал.иваа өнгөлзлөг, өдөөн хатгалгаас өерийгөө хамгаалах, өрсөлдөгчее номхотгон дарахаас өөр арга зам байгаагүй юм. Өмнөх судлаачид Чингис хааны ялж дийлж, сүр хүчээ мандуулж байсныг цэргийн зохион байгуулалт, зэвсэг техник, байлдах чадвар, монгол угсаатны эрчмийн түрэлт, байгаль-газар зүйн хүчин зүйл зэрэгтэй холбон тайлбарлаж ирсэнд бүрэн тал өгч болох юм. Энэ бүхнээс, Монголчуудын ялан дийлсэн учир шалтгааныг XIII зууны монгол угсаатны эрчим хүчний түрэлтээр тайлбарласан Л.Н.Гумилевийнүзэл баримтлал нэлээд сонирхол татажбайна. Тэрбээр тэр цагийн монголчуудын үйл ажиллэгаа нь угсаатны нас, түүний хэлхээ холбоо, төрөлх нутгийн газар зүйн байршлаар тодорхойлогдож байсан хэмээн үзсэн байна. Аливаа угсаатны хүч чадал нь В.И.Вернадскийн нээсэн биосферийн амьд бодисын эрчмийн түрэлт дээр тулгуурлантогтдог бөгөөд түүхэн үйл явцад тэрхүү эрчмийн түрэлт үйлчилдэг байна. Түүнийг Л.Н.Гумилев “пассионарность” гэж нэрлээд, хүнээс өөрөөс нь үл шалтгаалах хүчтэй бэгөед хүний үйл ажиллагаа явуулах дотоод хязгааргүй тэмүүлэл, эрмэлзлэл болж байдаг хэмээн тодорхойлсон юм. Угсаатны эрчмийн түрэлт хэт их бол харгис, жолоодлогогүй болж, харин зохистой хэмжээнд байвал цэцэглэн хөгжиж, дутагдвал мөхөх тавилантай хэмээн үзсэн байна. Л.Н.Гумилевийнхээр бол XIII зууны Монголчуудын эрчмийн түрэлт нэн зохистой хэмжээнд байж, түүний ачаар дэлхий» тал ыгэзэгнэсэн их гүрэн байгуулахад хүрсэн бололтой. Тэрбээр эрчийн түрэлт гэгчийг байгаль-газар зүйн хүчин зүйлтэй амин холбоотой гэж үзэж байв. Английн түүхч С.С.Уолкер: “Наполеоныгхөнөөсөн Оросын цас Монголын морьтотрядуудын хувьд харин ч аятай нөхцөлийг бүрдүүлэв. XIX зууны агуу их жанжнуудын байлдааны үйл ажиллагааг зохистой явуулах боломж олгоогүй ягтэр нөхцөл Монголын жанжнуудын хувьд емнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд нь харин ч таатай нөлеө үзүүлжээ. Тэд Оросыгөвөл дайрсан бөгөөд энэдайныг денгөж мес зайрмагтахад эхлээд, мөс хайлж байх үед дуусгажээ. Гурван ч удаагийн ийм дайралтын дараа Оросууд ямар ч тэнхэлгүй болж, тэдний хөлд сөхрөн унасан юм.” /11.23/ гэж бичжээ. Үнэхээр эре, тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай Монгол орны байгал-газар зүйн нөхцөл Монголын дайчдыг хатуужуулж, цаг уурын хүнд бэрх нөхцлийг даван туулах чадвараар бусдаас илүү байх хувь тохиосон аж. Үүн дээр нэмэн хэлэхгүй байх аргагүй нэгэн хүчин зүйл буй. Монгол хүн, монгол морь хоёрын амьдрал ахуй, аян дайны явц дахь шүтэн барилдлага нь Чингис хааны дайчдын байлдан ялж дийл эхийн нэг маргашгүй эх сурвалж болж байсан юм. Монгол цэргийн хөдөлгөөнт чанарын давуу тал нь хүн, морь

хоёрын гайхам тэсвэр тэвчээр, өөр хооронд салгах аргагүй нэгдмэл чанар бөлгөө. Тэр үеийн монгол эр морин дээр өсч, морин дээр насыг барж, морьтойгоо амь амьдралаараа ээнэгшин дасаж, байлдан дагуулл ыг морьгүйгээр төсөөлж чадахгүй байсан юм. Энэ бүхнээр Чингис хаан, түүнийгзалгамжлагчдын байлдан дагуулалын серөг үр дагаварыг цагаатгах гээгүй. Дайн бол дайн. Эрдэнэтхүмүүний амь нас сүйдэж, хот балгад, барилга байшин, түүхдурсгалууд дайны хөлд үрэгдсэн. Чингис хааны байлдан дагуулал үүнийг тойрон өнгереөгүй. Харин Чингис хаан дэлхий дахины түүхэнд ул мөрөө үлдээсэн олон арван байлдан дагуулагчдаас илүү харгис хэрцгий байсан уу? Тийм хүний нүнжиггүй алан хядагч байсан уу? гэвэл үгүй. Тэрбээр байлдан дагуулсан хүн ам, газар нутгийн хэмжээгээр бусдаас өргөн цартай байсан болохоос аливаа байлдандагуулагчийн сүр хүч, омог төгөлдөр байдлаа үзүүлэх цагтаа үзүүлдэг, өршөөх үедээ өршөөдөг тэр л жам ёсны дагуу байлдаж, дийлж, дэглэж журамлаж байсан юм. Харин Чингис хаан олон үндэстний цаашдын хувь заяанд бусдаас илүү ухаалаг хандаж, энэрч ершеөж байсан. Чингис хааны байлдан дагуулал нь хүн төрөлхтний түүхэнд гүнзгий ул мөреө үлдээж, дэлхийн талыг эзэгнэсэн их эзэнт гүрнийг байгуулан, дэлхий дахины ач холбогдолтой бүхий хөгжил дэвшлийн зарим эхийгтавьсан нь түүх шинэчлэлийн үүднээс цохон тэмдэглэхээс өөр аргагүй юм. Үүнд: -Юуны өмнө, Өрнө, Дорныг холбосон торгоны замыг сэргээж, өртөө, шуудан холбоог үүсгэн тэрлэсэн нь улс төрийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа соёлын харилцаа холбоогоо өргөжүүлэхэд хүчирхэг түлхэц үзүүлсэнюм. Академич Ч.Далай: “Тухайн үед дэлхийн улс орноос Монголчуудын сурч мэдсэн зүйл ч их, монголчуудаас тэдний сурч мэдсэнзүйл ч бас бага биш байжээ. Монгол цэргийн байлдааны нарийн тактикаас, түүний нарийн төмөрмэт хатуу сахилга батаас нум сум хийх, хуурай сүү хийх, борц хатаах, адуу мал өсгөн үржүүлэхээс сурах зэрэг өдий төдий зүйл гадаад оронд нэвтэрсэнг үгүйсгэж болмооргүй6айдаг”гэж тэмдэглэжээ. Өмнөд Солонгосынсудлаач Ким Жо Рэ: "Чингис хаан Колумб иіиг дэлхийн орон зайг ойртуулан өөрчилсөн. Түүний эзэнт улс XIII зууны эцэс хүртэл Номхон далайгаас Зүүн Европ, Сибирээс Персийн булан хүртэл эзэмшлээ тогтоосон юм. Чингис хаан болон түүний залгамжлагчид Европ, Ази тивийг хамарсан асар өргөн нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны бүсийг бий болгож Дорно, Өрнийн соёл иргэншлийн холбоог бэхжүүлжээ”гэж дугнэжээ. Бас энд эртний Хятад, Энэтхэг, Дундат Азийн соёл Европ дахинаа нэвтэрсэн, ЕвропынсоёлДорнодахиныорнуудаднөлөөлсөн, мөнАзийн орнууд ч хоорондоо соёлын нягт хэлхээ холбоотой болсныг онцлон дурьдах хэрэгтэй юм. Шавар хэрэм цайзандаа бүгэж, саланги тасархай байсан Оросын вант улсуудыг нэгтгэж, хүчирхэг Орос гүрэн байгуулах эхлэлийг тавьжөгсөнюм. Чаадаев, Федотов нарын гүн ухаантнууд монголын довтолгооны босгон дээрх Орос орон Мянганжилунтаа байсан хэмээн дүгнэснийг үгүйсгэх аргагүй. Академич А.П. Окладников: “Монголчууд дайран орсон нь жижигхэн вант улсууд болж бутарсан Орос оронд харийн булаан эзлэгчдийг эсэргүүцэх, Москваг тойрон Орос ардын нэгдэх үйл ажиллагаанд тусалсан байна. Монголын хаант 315.

төр унаснаас хойш Орос орон нэгдэж хүчит гүрэн болж тодорсон юм” хэмээн жинтэй дүгнэлт хийж байлаа. Тэр хавьдаа дураараа дургиж, ойр орчиндоо ямагт түвэг чирэгдэл учруулж байсан Алтан улсыг дайлснаар хожмын их Хятад улс байгуулагдах үндсийг бүрдүүлж өгчээ. Хятадын хэсэгрэн бутарсан упсуудыг дайлан өөр хооронд нь холбон нийлуулж, Цагаан хэрмийн дотор явцуухан байсан газар нутгийг нь тэлж өргөжүүлснийг Хятадын түүхчид дэвшилттэй үйл ажиллагаа хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Харин энэ явдлыг далимдуулан монгол, хятад хоёр нэгэн хаантай нэг улс байсан, монгол бол хятадын салшгүй хэмээн батлах гэсэн улс төрийн атгаг санааг бид няцаах ёстой. Байлдан дагуулалын явцад тухайн үед аль ч оронд байгаагуй цэрэг, дайны соёл бурэлдсэн нь дэлхийн цэргийн стратеги, тактикт унэтэй хувь нэмэр оруулсан юм. Английн түүхч Ж. Ж. Саундерс: “Тухайн уеийн анхны том жанжин байсны хувьд Чингис хааны чадал авьяас нь зөвхөн гайхамшигт нээлтууд төдийгуй, тэр уед байсан практик амьдралыг өөрийн болгон өөрчилж сайжруулахад ер бусын авьяас чадлаа харуулснаар тодорсон ажээ. Арми нэгж нь аравтын нэгжуудэд, тухайлбал 10000 хуний дивиз нь мянгатын бригад, зуутын нөхөд, аравтын салаа болон хуваагдаж байв. Энэхуу аравтын систем нь Турэг болон Монголд урд нь хэрэглэгдэж байсан авч, зөвхөн хуучин аймаг овгуудыг хутган нийлуулж, иіинэ нэгжууд бий болгосон бөлгөө. Арми нь голдуу морин цэргээс бурдэж байсан бөгөөд инженерийн ангитай байв. Нуудлийн байлдагчийг морьгуйгээр төсөөлөх аргагуй байсан болохоор явган цэргийг бараг хэрэглэдэггуй байв. Хунд морин цэрэг бол хөөхуяг, дуулгаөмсөж, сэлэм жадаар зэвсэглэсэн байв. Хөнгөн морин цэрэг нь хөө хуяггуй, нум сум хенгөн жадаар зэвсэглэсэн байв. Нум сум бол монголын хамгийн аюултай, ончтой зэвсэг байлаа”гэж тэмдэглээд цааш бичихдээ: “Монголчууд тулалдаанд орохдоо хамгийн туруунд хунд хуягт морин цэргийг хоёр эгнээгээр, тууний араас хуяггуй морьтон харваачдыг гурван эгнээгээр зохион байгуулж давшуулна. Суулчийнх нь туруучийнхээ амсхийх хоорондуур урагш давшин, суман мөндөр буулгаж суйтгээд ухрана. Тэрхуу харвалтаас сандарсан дайсныг жагсаалаас гаргах довтолгоонд хунд морин анги дахин орно. Монгол морь жижигхэн мөртлөө төмөр шиг чийрэг, маиі сайн сургасан болой. Цаг хагаст өртөө явж чадна. Богинохон төмөр дөрөө нь талын дундуур хурдаараа давхиж явангуутаа эрчтэй харвах бололцоог морьтонд олгодог байв. Чингис нуудэлчдийн гарамгай толгойлогчдын адилаар дундат эртний дайны оньсон техникийн унэ цэнг сайн мэдэрдэг байсан төдийгуй, тэрхуу ур ухааныг маш өндөр тувшинд авчирсан болой"/3.72-73/гэжээ. 316.

Чингис хааны уе болон дараа дараагийн монголчуудын амьдрах соёлд бусад улс үндэстнийг өөртөөуусгах бодпого хэзээ ч байгаагүй, ялангуяа Чингис хаанд бусдыг түрэмгийлэн эзлэх, тонон дээрэмдэх өрөөсгөл ганц талын хүсэл зориг, хожим шинэ түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийд ноёрхохын тулд эзлэн колончлох бодлого байгаагүй болно. Монголын эзэнт гурний бодлого түүхэнбодит нөхцөл шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шинжтэй байсан ч дундад зууны опонулсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг эрх биш хундэтгэж байсан төдийгүй, түүнийг зарим талаар харьцангуй шударга дэвшилт шинж төрхөөр баяжуулж байжээ. Тухайлбал төр ёс, хаан эзэндээ үнэнч байх, төрийн

элчийн аюулгүй байдлыг ханган бэхжуүлэх, олонулсын болон улс орон тус бүрийн дотоодод амгалан тайван байлгаж, дэг журам тогтоох, харь орны эрдэмтэн мэргэдийн оюун ухааныг ашиглах, янз бүрийн шашин, үзэл суртлын чөлөөт байдлыг хангаж, тэгш шударга хандах зарчмыг монгол хаад хатуу баримталж, улс орон бүхэнд нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байжээ. Юан улс мөхсөний /1368/ дараагаар Монгол нь дэлхийн бусад оронтой эдийн засаг, соёлын талаар харилцаа эре суларчээ. Энэ нь Монголд улс төрийн бутрал эхэлсэнтэй холбоотой байв. Хэдий тийм боловч Монголын их хаан болон ханлигийн эрх баригчид зэргэлдээ улс гүрнүүдтэй тусгаар нэгэн улсын ёсоор харьцсаар байсан бөлгөө. Улстөрийн бутралынүеддайн ба найрамдлынасуудлыгулсын хаан ба ханлигийн хан, ноёд бие даан шийдвэрлэж байпаа. Дайн зарлах хийгээд найрамдал байгуулах асуудлыг шийдвэрлэх төрийн дээд эрхийг тийнхүү том язгууртнууд дур мэдэн еөртөө авч, улс орны дотоодын хямрал гаргах, гадаад улсад өөрсдийн дураар довтлон орж, гадаад байдлыг хэврэгшүүлж байсан байна. Үүний уршгаар улсын дотоод эв нэгдэл задарч, харь улс орнуудаас түүний дотоод хэрэгт хутгалдан оролцох бололцоог олгож байжээ. Дотоодын нэгдэл түр сэргэсэн үед энэхүү асуудлыг хаан хяналтандаа авч язгууртнуудаас дур зоргоор аашлахыг зогсооход ихээхэн анхаарал тавьж байжээ. Хямрал тулалдаанаа зогсоож, дотоодын эв журмаа хэлэлцэнтохиролцож тайван замаар сэргээх гэсэн санаачлага гарч байсан илрэл бол 1640 оны Ар Монгол, Ойрадын ноёдын чуулга уулзалт юм. Энэхүү чуулганаас батлан гаргасан “Монгол-Ойрадын хууль” нь дайн энхийн асуудлыг шийдвэрлэх гэсэн хууль эрх зүйн шинжтэй цаазынбичигюм. ХVІІ-ХVІІІ зууны үед Монголын газар нутгийн дийлэнх ихэнх нь Манжийн мэдэлд орж, нөгөө хэеэг нь Оросын захиргаанд шилжжээ. Энэ үед манжийн эрхшээлээс гарахын төлөө 1757-1758 оны тусгаар тогтнолын толөө тэмцэл гарсан нь зэвеэпг мөргөлдөөн байсан утгаараа “дайн”-ы шинжтэй байв. 1911 оны үндэснийэрхчөлөөнийхувьсгалч, 1921 оныүндэсний ардчилсан хувьсгал ч олон улсын эрх зүйн үүднээс бас л “зэвсэгт мөргөлдөөн” байсан нь “дайн” хэмээхутгатай дүйж байгаа юм. XX зууны эхэн хагас нь Монгол улсын хувьд зөвхөн хөрш орнууд болох Орос, Хятад төдийгүй, нийт Алс Дорнодын олон улсын харилцаанд татагдан оролцож, улмаар манай улсын гадаад бодлого нь төрийн тусгаар тогтнолоо бататгах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэн чухал он жилүүд болно. Яг энэ үед Монгол улс том гүрнүүдийн зөрчлийн улмаас заавал татагдан орох ёсгүй байсан хоёр ч томоохон зэвсэгт мөргелдөөнд татагдан орсон юм. Дайн бол олон улсын харилцааны нэг хэлбэр, тодруулбал хурцадсан хэлбэр нь. Олон улсын хууль үйлчлэхээ больсонтэрүедл эцсийн арга дайнд хүрдэг. Аливаа дайнхамгаалахч бай, чөлөөлөх ч бай шалтгаан, шалтагтай байх ёстой. Дайн хийх шалтгаан бол дээд зэргийн дайсагналцал, өдөөн хатгалга, олонулсын хуулийн эсрэг бусад ажиллагаа байдаг. Гэтэл тэр нь Монгол-Японы хооронд 1930-аад оны хооронд бүрдсэн байв уу? гэдэг асуудал тавигдана. Япончууд өөрсдийгөө Монголтой хэзээ ч дайн хийж

байгаагүй, тийм учраас дайны төлбөр төлөхгүй гэж дайны дараа удаа дараа мэдэгдэж түүнээ ч дипломат харилцаа тогтооход /1972 он/ хатуу ойлгуулахыг эрмэлзэж, Монгол улсад үзүүлсээр ирсэн тусламжаа дайны төлбөр гэж ойлгохгүй байхыг хүсдэг. 1939 оны Халх голын байлдаан бол ЗХУ, Коминтерн Алс Дорнод, Хятадын талаар явуулсан бүс нутгийн стратегийн бодлогын нэгхэсэг байснаас бус Монгол-Япон хоёр халз тулахаас өөр аргагүй болсон зэвсэпг мөргөлдөөн биш юм. Японы түүхчид ингэж үздэг. ЗХУ нь БНМАУ-ын нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд ялангуяа “анхаарч”, “БНМАУ-ыг булаан эзлэх Японы төлөвлөгөө байна” гэж шалтаглан 1937 оны VIII сард 30 орчим мянган хүнтэй Зөвлөлтийн армийг Монголд оруулж, Монголын өмнөд, зүүн емнөд хилээр байрлуулах, нэгэн зэрэгТэндэн, Дэмидийн Японы тагнуулын байгууллага”-ыг илчлэн устгах нэрээр Монголын нам засаг, армийн дээд удирдлага, олон арван мянган иргэдийн эсрэг хомроглон баривчилж хэлмэгдүүлэх харгис үйл ажиллагаа явуулсан юм. Дөрвөн cap гаруй үргэлжилсэн Халхын голын байлдааныг бид БНМАУ-ыг булаан эзлэх гэсэн Японы империализмын оролдлого, түүнийг няцаасан ЗХУ-ын агуу их ялалт гэж өрөесгөл явцуу утгаар тайлбарлаж ирсэн. Үүнийг залруулах цаг нэгэнт болжээ. Монгол улсын хувьд төрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэсэн үндэсний эрх ашиг нь Халх голд стратегийн эрх ашгаа хамгаалсан ЗХУ-ын байр суурьтай давхацсаныг тэмдэглэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд Халх гол дахь Зөвлөлтийн цэргийн ялалт нь БНМАУ-ын олон улсын нэр хүндийг өргөтгөн дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, 1940 оны VI сард БНМАУ Манж- гогийн хилийг дахин Москвад Молотов, Того нар тогтоох болоход БНМАУ-ын баримталж ирснээр Халх голоос зүүн тийш хилийн шугамыг тогтоосон байна. Дэлхийн II дайны төгсгөл үеийн байлдаанд БНМАУ оролцсон нь дараах зүйлтэй холбоотой. Дэлхийн II дайны явцад ЗХУ, туүний удирдагч Сталины нэр хүнд олон улсын тавцан дээр асар их өссөн юм. Тиймээс ч дайны дараа ЗХУ-ын аюулгүй байдпыг хэрхэн хангах вэ гэдэг нь Сталины хувьд амин чухал асуудал байв. Тэгээд ч Сталин 1945 оны II сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд “БНМАУ-ын статус-квогхэвээр хадгалах” гэсэн болзол тавьсан билээ. “Бүх асуудлын гол гогцоо нь БНМАУ-ын газар зүйн байрлалд байсан юм” /12.198/ З.Гадаад бодлогын ойрхи түүхийн асуудал XX зууны эхлэл бол Монголын ойрхи түүхийн анхны гараа, Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн телөө нэг бус удаа босон тэмцэж, амжилтанд хүрч байсан тэмцлийн он жилүүд билээ. 1911 онд Монголд үндэсний эрхчөлөөний хувьсгал ялж, олноо өргегдсөн Монгол улстоггсон нь шинэтулгартөрийн гадаад харилцаанд нэгэн чухал үеийг нээсэн юм. Туе улсаас өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалахын төлее тэмцэл хийгээд айл херш хаант Орос, Манж Чин болон түүнийг халсан хөрөнгөтөн, газрын эздийн Хятад улс, мөн бусад том гүрнүүдээс Монголын хувьд явуулж байсан бодлого нь тухайн түүхэн үеийн байдлаар тодорхойпогдон шийдэгдеэн юм. Монгол улс тусгаар тогтнож, олон улсын тавцан дээр бие даан гарч иреэн тэр үе бол дэлхийн капитализм

хөгжлийнхөө империалист шатанд шилжиж, энэ үеийн олон улсын эрх зүй нь “хүчирхэг гүрнүүдээс бага буурай орнуудыг дарангуйлах зэвеэг болж” байсан үе билээ. Бага буурай орнууд энэ үед олон улсын эрхийн хамгааллыг олж чаддаггүй байсны нэг жишээ нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан бие даасан гадаад бодлого явуулж бүрэн эрхт байдлаа хамгаалах гэсэн явдлыг хүчээр няцааж, Монголын хуучин статус-квогсэргээх гэсэн империалист гүрнуүдийн бодлого юм. Чин улсын харьяанд байсан бүх нутаг дэвсгэр дээр ганц Хятад улс л байх ёстой гэдэг их Хятадын үзэл нь цагаагчин гахай жилийн хувьсгалын ялалтаар Хятадад тогтсон Дундад иргэн улсын (цаашид ДИУ гэж товчилно.) төрийн бодлогын үндэс болсон билээ. Олноо өргегдсөн Монгол улс, ДИУ-ын хоорондын харилцаа нь бүр анхнаасаа Монголчууд өөрөө засан тохинох эрхээ эдлэх гэсэн цуцалтгүй тэмцэл, нөгөө талаас ДИУ бүх Монголчуудыг хураан захирах гэсэн дээрэнгүй бсдлогоор тодорхойлогдож байв. Олноо өргегдсөн Монгол улсын Дотоод яамны тэргүүн сайд ДИУ-ын Дотоод яамны тэргүүнд 1912 оны цагаан сарын 24-нд явуулсан цахилгаан утсанд Хятадтай харилцах харилцааны үндсийг албан ёсоор тодорхойлон илэрхийлсэн нь: ...Ноднин жил өвлийн тэргүүн сарын шинэдээр үндсийг батлан шашнаа хамгаалж, харьяа газар орноо бүрэн бүтэн болгох явдлыг бүгдээр хэлэлцээд журамт хэрэгүүсгэн Чин улсаас салаад өөртөө эзэн болохоор... Дундад ба гадаад улсад нийтээр зарласан тул эрхмийн сонорт нийтээр нэвтэрсэн буй за. Эдүгээ цахилгаан утсыг аваад Дайчин улсын Хуанди сууринаас эгэж ерөнхийлөн захирах эрхийг бүх улсдаа найр тавьсныг сая олж сонсоод тэсгэлгүй баярлав. Дундад улсыг нэгэн улс мэт болгож зүй нь хүчин хавсарч урагш давшиж адил санааг илэрхийлбээс зохих билээ. Гагцхүү Монгол, Хятадын суртал өөр, шашин өөр, үгхэл, бичиг үсэг цөм тус тусдаа нэвтрэхгүй тул бид нийлж чадахгүй. Одоо зүй нь харилцан найртай айл улс бололцон тус тусдаа улсаа хамгаалан бүрэн бүтэн бол гож найртай ёсыг журамласугай" /13.459/1“ этэл Бээжингийн засгийн газар эл асуудлыг хүлээн авсангүйгээр үл барам Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлэх бодлогоо үргэлжлүүлэн явуулж байв. Хаант Оросын Монголын талаархи бодлогын мен чанар нь гэвэл Монгол орныг Хятадын муж болгон хувиргахад чиглэгдсэн Бээжингийн шинэ засгийн бодлогод хориг тавих, Монгол дахь өөрийн худалдаа үйлдвэрийн эрх ашгийг батлан хамгаалах, өөрийн өмнөд хил хязгаар залгаа оронд цэрэг дүүрэх явдлаас сэргийлэх зорилго агуулсан төдийгөөс хэтрээгүй юм. Чухам үүнд Оросын хаант засаг Бээжинтэй Монголын талаар зуучийн үүрэг гүйцэтгэн хэлэлцээр хийхийг оролдож байсны утга учир оршиж байв. /1.227/ Монголын талаархи асуудалд Оросын тал ыгоролцуулахгүй гэсэн хатуу чигийг ДИУ-ын засгийн газар баримталж байсан учир Оросын засгийн газар ч ө^рийн бодлогоо цаашид тодорхойлон Монголын талтай хэлэлцээр хийж эхэлсэн юм. Хаант Орос нь Богдын засгийн газартай хэлэлцээр байгуулснаар Монгол дахь эдийн засаг улс төрийн ноёрхлоо олон улсын эрх зүйн баталгаатай болгон авсны эцэст нэгэнт тогтсон нөхцөлийг Хятад тулган зөвшөөрүүлэхийг хичээж байв. Харин Богд хааны засгийн газар Оростой хийх хэлэл цээрийг Монгол улс нь тусгаар улс болж, олон улсын тавцан дээр гарахын эхлэл гэж узэж байжээ.

1912 оны сүүлээр Монгол улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамнаас, тусгаар тогтнолоо тунхаглаж, Богд гэгээнийг хаан ширээнд өргөмжилсөн тухай ноотыг 9 улсад, тухайлбал: Их Британи, Франц, Герман, АНУ, Япон, Дани, Голланд, Белый, Австрийн засгийн газарт явуулж, дипломат төлөөлөгчид солилцож, худалдааны гэрээг байгуулах санал тавьсан боловч аль алинаас нь хариу ирээгүй ажээ. Монгол ын засгийн газраас гадаад бодлогын талаар олсон амжилтын нэг нь 1913 онд тогтнолоо албан ёсоор зөвшоорол цөж, харилцан туслалцахтухай Түвдтэй байгуулсан гэрээ юм. ДИУ зарим империалист гүрнүүдээр дэмжүүлэн, Хаант Орос улетай үгсэн хуйвалдсаар Хиагтын гэрээгээр (1915 он) Олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогнолыг цуцалж, Ар Монголыг ДИУ-ын харьяанд автономит эрхтэй байх болгосон, мөн Монголд хаант Орос улсын протекторат эрхийг тогтоожээ. Хиагтад болсон гурван улсын хэлэлцээр нь капитализмийн үеийн олон улсын эрх зүйн үйлчлэх хүрээ зөвхөн соёлт /хүчирхэг/ хэмээгдэх улсуудыг хамаарч, бага буурай орнууд түүний хамгааллыг олж чадахр/й, тэр хүрээний гадна байдаг гэдгийг нотлон харуулсан ажээ. 1919оны II хагастДИУ Ар Монголд цэрэгорууланэзэлсэн билээ. XX зууны I хагаст Монголчууд дахин эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барин тэмцэхдээ ЗОУ-аас дэмжлэгаван, түүнээс зайлшгүй туслах нөхцөлийг бүрэлдүүлэхийн тулд Дорнод Сибирьт эзэгнэж байгаа барон Унгерн тэргуүтэй Оросын цагаан хүч хавсран Хятадын гэмин цэргийг цохиулж, нийслэл хүрээгчөлөөлүүлэн автономит засгаадахин сэргээсэн билээ. /14.271/ Дараа нь цагаантан болон гэмингийн үлдэгдлийг ЗОУ-ын улаан цэргийн ангитай Монголын ардын журамт цэрэг хүч хавсран цохиж нутаг орноо чөлөөлсөөр 1921 оны VII сард нийслэл Хүрээнд орж ирэхэд Богдын засгийн газар найр тавин угтаж, Ардын засгийн газарт засгийн эрхийг шилжүүлж, Богд Жибзундамба хутагтыг Монгол улсын хэмжээт эрхт хаанаар ергемжилж, терийн тусгаар тогнолоо дахин сэргээж үндэсний ардчилсан хувьегалыг ялуулсан юм. ЗОУ, колони ертөнцийн доТроосхамгийнтүрүүнд тусгаар тогтнолоо олох хувьегалт ал хам хийсэн Ар Монголын засгийн газрыгхулээн зөвшоорч найрамдлын харилцаа тогтоосон. Ap Монголын тусгаар тогтнолыг аль ч улс зөвшөөрөн хүлээгээгүй ч гэсэн Монгол улс нь өөрөөсеө салж 1921 оны VIII сард тусгаар тогтносон Бүгд Найрамдах Тагна Тува улсыг зевшөөрөн хүлээж ах дүүсийн шинэ маягийн харилцаа үүсгэн хөгжүүлж байсан юм. Монгол улс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох хэрэгт зуучилж өгөхийг ЗОУ-д хүссэнийг ЗОУ ёсоор болгож хэрэгжүүлэх эхний алхам хийж эхэлсэн бөгөөд Монголын тусгаар тогнолыг хамгаалах бэхжүүлэх бодлого тууштай баримталж байсан боловч БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрен хүлээлгүй, ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж заасан гэрээг 1924 онд ДИУ-тай байгуулсан бөлгөө. Үүгээр ЗХУ, ДИУ-тай хэвийн харилцаа тогтоосон бөгөөд монголын эрх баригчдад дээрхи гэрээг Хятадаас Монгол улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн упс хоорондын эрх зүйн чухал арга хэмжээ гэж ойлгуулж байлаа.

ДИУ, Монгол улс бодитой оршин тогтнох болсныгүгүйсгэж ДИУ- ын хэсэг гэж үзсээр байлаа. ЗХУ нь ДИУ-д Монгол бол танай бүрэлдэхүүний нэг хэсэг гэдгийг нэг бус удаа нотолж байсан боловч, БНМАУ-ыгЯпоны түрэмгийллээс хамгаалж тусалсаар байсан. Түүгээр ч барахгүй дэлхийн II дайн ид явагдаж байхад Японтой төвийг сахих тухай гэрээ байгуулахдаа БНМАУ-ын хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хүндэтгүүлэх үүрэг авахуулжээ. Дараа нь холбоотон гүрнүүдийн удирдагчаар БНМАУ-ын статус-квог зөвшөөрүүлсэн юм. Туүнчлэн ДИУ-тай 1945 оны VIII сард найрамдал, холбооны гэрээ байгуулахдаа БНМАУ-ын ард нийтийн санал хураалтаар түүний тусгаар тогтнолыг шийдвэрлүүлэх болзоо тавьсан. ЗХУ ганцаараа капиталист ертөнцийг серен зогсч, дэлхийн хувьсгалын төлөө зүтгэж байхад түүний хил хязгаарыг гаднын аюулаас газар зүйн хувьд халхлах бамбай орон хэрэгтэй байсан нь мэдээж. Монгол орон ч ЗХУ-ыг түшиглэн, улс орондоо хувьсгалт өөрчлөн байгуулалт хийж, түүний нэгёсны дагуул орон болж байлаа. Олон улсын байдал нэн хүндэрсэн үед өөрийгөө батлан хамгаалах чадавхигүй, тал тал тийшээ харилцах гарцгүй Монгол улсад ЗХУ-ыг үнэнхүү түшиглэхээс өөр арга байсангүй. Нөгөө талаас, Коминтерн ЗХУ, туе улс дахь төлөөлөгчид Зөвлөлтийн олон тооны сургагч, зөвлөх нараараа дамжуулан БНМАУ-ын дотоод хэрэгт оролцож, туе орныг дэлхийн зах зээлээс салгаж, зевхен ЗХУ-ыг шүтэн дагаж амьдрагч дагуул орон буюу хараат орон болгосон билээ. Монголын нийгэмд улс орноо бие даасан, жинхэнэ тусгаар тогтносон байлгахыг эрмэлзэгч хэн бүхнийг буруутган хэлмэгдүүлж байсан нь тухайн үед тогтносон тоталитар болон авторитар дэглэмийн хор уршиг билээ. 1945 оны X сарын 20-ны едер Монголчуудын дунд терийн тусгаар тогтнолын талаар санал хураалт явагдахад сонгуулийн эрх бүхий иргэдийн 98.4 хувь оролцож, тэд бүгдээрээ төрийнхөө тусгаар тогтнолын төлее саналаа өгсөн байна. Хятадын засгийн газар ард нийтийн санал хураасан дүнтэй танилцаад 1946 оны I сарын 5-нд БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. ДИУ, БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараахан ЗХУ, БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшеөрч, нөхөрлөл ба харилцан туслалцах гэрээ анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа онц бөгеөд бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын элчин сайдын яам болгон өөрчилсөн. Ингэж хөрш орнууд БНМАУ-ын орнууд тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, Ази- Европын олон улс дипломат харилцаа тогтоожээ. БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт хууль ёсныхоо байр суурийг олж авахын төлөе тэмцэж эхлэхэд ДИУ дайсагнасан бодлого явуулж, хил хязгаарыг өдөөн хатгаж түйвээн, олон улсын харилцааны талбарт эсэргүүцэх зэрэг зүй бус явууллага хийх болсонд БНМАУ түүнээс дипломат харилцаагаа тасалсан юм. Харин Хятадын ард түмний ялгуусан хувьсгалын ялалтын дүнд тогтсон БНХАУ-ын Ардын Төв засгийн газрыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноор Монгол Хятадын харилцааны шинэ үе эхэлсэн билээ. БНМАУ нь анх 1946 оны VI сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Ассамблейд хандан, туе улсыг НҮБ-т гишүүнээр элеэх ергөдел гаргасан билээ. Түүнээсхойш 15 жил өнгөрсний дараа БНМАУ-ыг НҮБ- ын гишүүнээр элсүүлж авсан. 1950-аад оны эцэс хүртэл НҮБ-ын үйл ажиллагаанд бага буурай улс үндэстний эрхийг дутуу унэлэх явдал байсаар байв. 1960 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулган

“Колонийн орнууд ба ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай” тунхаглалыг баталенаар шинэ тусгаар тогтносон улс орны нөлее эре өсч, тэдний дуу хоолой, үүрэг нь өндөржсен явдал Монгол Ард улсын эрмэлзлэлийг шударгаар шийдвэрлэхэд дөхөм үзүүлсэн юм. Ийнхүү Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн байр суурийг эзлэн авсан нь асар их ач холбогдолтой зүйл байлаа. Социализмын үеийн монголын гадаад харилцаа нь өрөөсгөл байр суурьтай байсан нь туе улсын бие даасан байдал болон үндэсний эрх ашигт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Нэн ялангуяа далаад оноос ЗХУ-тай “бүх талаар ойртон нягтрах" шугамыг хэрэгжүүлэх явцад туе орны үндэсний өсөн нэмэгдеэн чадавхийг дайчлахын оронд бүх зүйл дээр “ахьін царайг харах “ бэлэнчлэх сэтгэлгээ, тэжээлгэх хандлага газар авчээ. Социалист орнууд системдээ улам явцуурах болсон нь үндсэндээ ганц тулгуурт гадаад бодлого явуулахад хүргэсэн юм. Хоёр туйлт ертөнц төгсгөл болж, дэлхийн социалист системзадарены дүнд БНМАУ-ын гадаад орчинд зарчмын өөрчлөлт гарч, олон улсын харилцааны тогтолцоо эре өөрчлөгдсөн өнөөгийн нехцөлд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах хучин зуйл, туе улсын үндэсний язгуур ашиг сонирхолын ойлголт улам ергөн бөгөед нарийн эгзэгтэй болж байна. Үзэл суртлын талаар хоёр ертөнцийг тусгаарлаж байсан Берлиний хана нуран унаж, нэгдеэн Герман улс бий болов. ЭЗХТЗ, Варшавын гэрээ цуцлагдаж, Европ-Азийгдамнасанэзэнтгурэн ЗХУ бутран задрав. Үүнээс үудэн дэлхийн II дайнаас хойш бүрэлдсэн олон улсын харилцааны тогтолцоо өөрчлөгдөж, шинэ тогтолцоонд шилжиж эхлэв. Монгол улсын гадаад, дотоод орчинд ч ихээхэн өерчлөлт гарлаа. манай улс хүн төрөлхтний үнэт зүйлс, хүний түгээмэл эрхийг тунхагласаншинэҮндсэнхуулиа баталж, ардчилал, захзээлийнэдийн засгийн замыг эргэлт буцалтгүй сонгож авлаа. Гадаад бодлого ч үзэл сурталжсан хэв загвараас ангижирч, үндэсний эрх ашгийг дээдэлсэн прагматик шинж чанартай болж байна. Өдгөө Монгол улс 140 гаруй оронтой дипломат харилцаа тогтоож, УИХ-аар “Гадаад бодлогын үзэл баримтлал”-аа батлан гаргалаа. Монголын гадаад орчин хэдхэн жил ийн дотор танигдахын аргагүй өөрчлөгдөж, шинэ орчноо танин мэдэх, түүндээ зохицсон шинэ бодлого, шинэтүншлэл бий болгохзорилттулгарлаа. Түнш нараа сайтар танин мэдэж, тэдний сонирхол, өөрийн үндэсний эрх ашгийн зөв хослол дээр тулгуурласан солбилцлын цэгүүдийг сонгон авч, гадаад бодлогын орон зайгаа тэлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улс төрийн аргаар хангах явдал юу юунаас чухал болоод байна. Манай улсын гадаад харилцаанд 1990-ээд онд буй болсон шинэ хүчин зүйл бол АНУ, Япон зэрэг дэлхийн бодлогод шийдвэрлэх нөлөөтэй орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал мен. Энэ нь Монгол оронд өрнөж буй ардчилсан өөрчлөлттэй холбоотой. Хэрвээ өмне нь Монгол улсын гадаад орчин Зөвлелт-Хятадын харилцаанаас ихээхэн хамаардаг байсан бол өнөөдөр эдгээр хөрш хоёр орноос гадна Америк, Японтой тогтоосон харилцаа томоохон ач холбогдолтой боллоо. Өмнөд хөршөөс Монгол улсад үзүүлэх нөлөө, ашиг сонирхол нь нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Монгол, Оросынхарилцааголон

жилийн турш ноёрхож байсан үзэл суртлын хүлээснээс гаргаж, жинхэнэ тусгаар тогтнож, бие даасан улсуудын хэмжээнд эрх тэгш харилцах үндсийгтавипаа. 4.Монголын дипломат ёсны уламжлал Монгол нутапгоршинтогтножбайсанулсуудын, төрулсаасахин хамгаалж, бусад улс орнуудыг байлдан дагуулсан зэргийг нь гагцхүү цэрэг-дайны бодлогоор тайлбарлах нь ихээхэн учир дутагдалтай. Эдгээр амжилтын үндэс нь терийн идэвхитэй гадаад бодлого дипломат үйл ажиллагаатай холбоотой байв. Харьулсууд лугаа"... найрамдалт хөршийн /олон талт/ бодлого барьж, элчин телөөлөгчдөө тэдэнд зарж, найрамдах болон худалдаа хийхийг хүсэмжпэн, улмаар өертөөгөө харилцаатай болгохыг ...”/15, Ю-11/хичээнгүйлэноролдожбайсаннь монголчуудын гадаад бодлогын нэг арга байв. Ингэж сайтар бэлтгэсэн дипломат үйл ажиллагаагявуулж, өөртөө ашигтай нөхцлийгбий болгож чаддагбайв. Ер нь аливаа улсын оршин тогтнож буй нэг илрэл нь гадаад бодлого, түүний дотор дипломат үйл ажиплагаа байдаг. Дипломат үйл ажиллагаа нь тухайн улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэглүүр, улс үндэстний эрх ашгийг хилийн чандад хамгаалах зорил го бухий ажиллагааны нэгхэсэгболдог. Дипломат ёс нь ураг төрлийн байгууллын үе дэх аймаг хоорондын харилцаанаас үүсэлтэй зан үйл, ёс заншлуудаас эхлэлтэй ба төрт улсуудын оршин тогтнох болсонтой уялдан жинхэнэ дипломат арга ажиллагаа болон тогтож, дараа дараагийн үед уламжпагдан улам боловсронгуй болсоор байдаг ажээ. Дипломат ёс, журам нь элчин томипох, илгээх, харь орны элчин төлөөлөгчдийг хүлээн авах, ёслон хүндэтгэх, үдэн мордуулах, төрийн хүлээн авалт хийх, уулзалт зевлөлгеөн зохион байгуулах, гэрээ хэлэлцээр /хийх/ байгуулах, дипломат албан бич иг зохиох, хөтлех зэрэг өргөнхүрээтэй үйл ажиллагаагхамаарч байдаг. Негөөталаар аливаа улсын дипломатынёс журам нь юуны түрүүнд"... олон улсын эрх зүйд, нийцэж зохицсон байхын дээр өөрийн орны онцлогийг тусгасан байх ../1.31 / нь чухал юм. Монголчууд эрт үеэс тогтсон элчин харилцааны өв уламжлалтай байсан бөгөед эртний Хүннү улсын үеэс элч төлөөлөгчийг ихэд хүндэтгэн, өөрийн улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрхт хүн хэмээн үзэж, үүргээ биелүүлэхэд шаардлагатай бүх эрхээр хангаж, тэдний халдашгүй эрх ямбьігдархалсан “гэрэгэ” /пайз/олгодогёстой байв. Элчиңнь зөвхөн тухайн хааны халдашгүй бүрэн эрхт байдлыг илэрхийлж байдгийг Маодунь шаньюй МЭӨ 209 онд “... элч нь эзнийхээ өмнө, эзэн нь шаньюй минийөмнө ёс алдсанаа хүлээх болно ...”/1.13/ гэж үзэж байв. Хүннү нар дипломат бичиг захидал бичих тусгай “бичээч”- тэй байсан бол, Сяньбиулсын үеэсэлчиндамжуулахүг“дуу бариулах ёсон үүсч хэрэглэгдэж эхэлсэн ньэлчин харилцааны нууцыгхадгалах гол арга байжээ. Хожим XIII зууны үеэс энэ нь ихээхэн дэлгэрмэл үзэгдэл болсон. Монгол Нирун улсын үеэс лам хүнээр элчин болгон илгээх ёсон дэлгэрснийг өмнө тэмдэглэсэн. Ийнхүү эртний үед элчин харилцааулам өргөжин өрнө, дорнын орнуудад элч илгээхявдал гадаад харилцааны нэг гол хэлбэр байжээ.

ХШ зууны үеэс элчин харилцаа улам өргөжин, элчин харилцааны түүхээс үзвэл Монгол улсаас харь оронд явж буй элч тусгай мэргэжлийн хүн байснаас гадна тэднийг ангилах дипломат зэрэг дэв бүхий байв. Элчингийн язгуур гарал, гүйцэтгэх үүрэг, зэргээс шалтгаалан “Бүрэн эрхт элчин”, “толөөний элч”, “элч”, “элчхудалдаачин” гэж ангилдаг боловч харь оронд одох элч нь хааны зарлигаар томилогдох тул бас “зарлигийн элч" хэмээх ерөнхий нэр байжээ. Элчийн зэрэг дэвийг илэрхийлсэн алт, мөнгө, хүрэл, модон пайз /Хүннүгийн үеийн гэрэгэ/ олгох болж, “Алтан пайзтай элч-онцгой элч” гэх болжээ. ХШ-Х1Ү зууны үеийн элчин харилцаа бусад оронтой дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох, тэдгээр орны тухай тодорхой мэдээ цуглуулах зорилготой байв. Тиймээс ч элчин харилцааг “төрийн алтан аргамж” гадаад бодлогын нэн чухал хэсэг хэмээн анхааран үзэж байжээ. Элчинг доромжлох, алах явдлыг үл уучилж, шууд дайн тулалдаан эхэлдэгуламжпалтай байсан. Г адаад орнуудаас ирэх элчинг хүндэтгэн “гадны ямар ч орноос ирсэн элч зарлагад ... унаа хөсөг, унд хоол ... гаргажөгөх ёстой” байсан байна. Их гүрний төв Хархорумд Гүюгийн их хаанд “өргөмжлөх ёслолд гадны 4000 гаруй элч төлөөлөгчид оролцож” /16.367/ байсан мэдээ бий. Элчин төлөөлөгчидтэй холбоотой дипломат ёс горим, дипломатын урлаг боловсронгуй болжээ. Дипломат бичиг захидлын хэллэг, хетлех ёсон, тусгай ёс заншил бий болсон. Хаадын зарлиг, харь улсад илгээх албан бичигт “мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх тогтмол хэллэг бий болж, мөр тэтгэх, дарах ёсон бий болжээ. Гадаад харилцааны албан хэргийг хөтлөх мэргэжлийн “бичээч” /монгол болон тухайн орны хэлээр/ үйлдэж хааны тамга дардаг ёсон байв. Дипломат ёс горимын хүрээнд гадаад орны элчийгхүлээн авах, хаанд бараалхуулах, ёсолж хүндэтгэх зэрэг заншил онцлог юм. МЭӨ 122 онд харь орны элчийг Хүннүгийн шаньюйд бараалуулахаас емне “Зочин эрхэлсэн түшмэл” хүлээн авч байсан нь тусгай байгууллага I алба/үүсч байсны илэрхийлэл юм. Энэ алба нь гадаад харилцааны хэв журам, дипломат ёсыг мөрдөх, харь улсын элчийг хүлээн авах, ёс заншил үйлдэх, гадаадад илгээх бичиг үйлдэх, гэрээ хэлэлцээрийн эхийгболовсруулаххадгалах үүрэгтэй байв. XIII-XIY зууны үед “төрийн хэрэг эрхлэх газар" ёслол эрхэлсэн түшмэл”, “Нууц бичгийн яам” дээрхи асуудлыгхариуцдаг байсан агаад XX зууны эхэн үеэс бий болсон “Гадаад хэргийн яам", Тадаад яам”, “Дипломат байгууллагууд”, “Консулын газар” зэргийн эртний хэлбэрүүд байсан гэлтэй. Харь орны элчинг“хоёр галын хоорондуур”, “тусгай дуу хөгжим үүсгэн” гарган ариутгах болон тэр элчийг тус оронд хариу элч болгон илгээх зэрэгөвөрмөц зүйлүүд ажиглагддаг. XIII-XIV зууны үеийн олон улсын харилцаанд монгол төрийн зүтгэлтэн Чингай, Бала, Елюй Чуцай, Ромын папын элч Плано Карпини, В.Рубрук, Итали худалдаачин Марко Поло нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Элчин харилцааны энэ бүх онцлог, хэдий өргөн бус ч хожмын монголчуудад уламжлагдан хадгалагджээ. Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд гэрээ хэлэлцээр байгуулах явдал чухал суурийг эзэлж байв. Төв Азийн анхны төрулс болохХүннү гүрний гэрээгаман болон бичмэл хэлбэрээр байгуулдаг байв. “Анд бололцох, тангарагөргөх ёс” нь эртний аман хэлбэр байв.МЭӨ 198онд найрамдлын

гэрээгээр"... Уртхотоосхойш нум барьсан улс Шаньюйн цаазыг дагатугай. Урт хотоос дотогш дээл малгайн улсыг би захирсугай ...”/17.21/ гэж Хан болон Хүннү улс эн зэрэгцсэн төр улс болох, хоёр улсын хилийг Цагаан хэрмээр анх удаа албан ёсоор тогтоож өгсөн ач холбогдолтой анхны бичмэл гэрээ байжээ. Гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа тухайн үеийн олон улсын харилцаанд нийтээр баримталж байсан ёс журам, хэм хэмжээ зан заншлийг дагаж мердөж байв. Их Монгол улс болох Эзэнт гүрний үеийн бичмэл гэрээнүүдийн эхийг ихэвчлэн Монгол /Уйгуржин/ ба дөрвөлжин үсгээр үйлдэж, адил эхийг нөгөө орны хэлээр үйлдэн мөрдөн хадгалдаг байв. Гэрээ хэлэлцээр нь худалдааны, найрамдлын, цэрэг-улс төрийн гэсэн олон янз байжээ. ХШ-ХІУ зууны үед ихэнхи гэрээнүүд Монголчуудын эрх ашгийг илэрхийлсэн гэрээ байгуулагч нөгөе улсын /этгээдийн/ хувьд их хэмжээний алба татвар төлөх, улс терийн эрхийг хязгаарласан асуудал тусгагдсан байдаг. Эзэнт гүрэн мөхсөний дараа улс төрийн бутралын үед түрүү үеийн ёс горим уламжлагдан, дагаж мөрдөх явдал хэвээр байв. Шинээр бий болсон нэг зүйл нь Монголд бурхны шашин терийн шашин болсонтой хол боотой хаанд /ханд/ бараалхуулах үеэр бурханд мөргүүлэх шашны ёслолд оролцуулах болсон юм. Гадаад худалдааны бодлогохудалдаачин элч буюу “алба барих” хэлбэр гадаад орнуудтай харилцах нэг гол арга болж байсан бөгөөд арилжаа худалдаа хийх явдлыг ихэд хичээнгүйлэн хүсэмжлэх байдалтай болсон нь тухайн цаг үеийн онцлог болой. Манжийн ноёрхолд монголчууд орох болсонтой холбоотой биеэ даасан улс төрийн бодлого уламжпалт гадаад харилцааны ёс заншил бүхэн түр огоорон мартагдахад хүрсэн байна. Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсанаар гадаад харилцаа, уламжпалт дипломат ёс дахин сэргэж, Монгол ынтүүхэнд эргэлтийн үе болсон бөлгөө. Төрийн дипломат ёс нь дипломат харилцаа ба ёслол гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрэлдэж байв. Монголын тусгаар тогтнол сэргэсэн явдлыг дэлхийн улс түмнүүдэд тунхаглан зарлаж, гадаад бодлого, дипломат харилцааг эрхлэх “Гадаад хэргийн яам” байгуулан, өөрийн тусгаар тогтнолыг хөрш орнуудаараа хүлээн зевшөөрүүлэх оролдлогыг хийж эхэлсэн. 1912 оны гэрээ, 1913 оны тунхаг, 1915 оны гурван улсын гэрээ зэрэг нь хэдийгээр империализмын үеийн тэгш бус гэрээ хэлэлцээрүүдийн нэг боловч, гэрээ хэлэлцээрийн эртний уламжлалыг илэрхийлж байдаг. Мөн төрийн ёслол, дипломат ёслол сэргэж, төрийн бэлгэдэл албаны хувцас, сүйх, суудал, тусгай ёслол, янз бүрийн албан тушаалтан зэргийг бий болгосон байна. 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ернөж, Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд “Гадаад явдлын яамыг” байгуулж, төрийн гадаад харилцааг хөрш орнууд болон бусад орон лугаа харилцах явдпыг шинэ зууны шаардлагад зохицуулан эмхлэн зохион байгуулах, дипломат ёсны уламжпал, шинэчлэлийг хослуулах явдалд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Эл байгууллага гадаад бодлогын чиг шугамыг боловсруулах, дэлхий дахинтай харилцах, гэрээ хэлэлцээр байгуулах, ёслолын шинжтэй төлөөлогчдийг угтан авах, үдэн

гаргах, ёслол хүндэтгэл үзүүлэх, виз паспорт олгох, боловсон хүчнийг бэлтгэх үндэсний дипломатуудыг сургах, туршлагажуулах, олон улсын байгууллагын ажиллагаанд оролцох зэрэг бүхий л үүргийг өөртөө хүлээж авчээ. Монгол улс өөрийн "Гадаад бодлогын үзэл баримтлалыг” боловсруулан дэлхийн бүх улс түмнүүд лугаа бие даан харилцах болжээ. Ийнхүү бидний монголчууд нэн эрт үеэс эдүгээ хүртэл дипломатын болон элчин харилцааны өвөрмөц ёс горимыг бусад ард түмний нэгэн адил үүсгэн хөгжүүлж, төрийнхөө гадаад бодпогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болсон, гадаад улс түмнүүдтэйхарилцсаар ирсэн түүхтэй. Өдгөө орчин цагийн олон улсын дипломат ёсыг үндэснийхээ уламжлалтай хослуулан хөгжүүлэх зорилттулгарч байна. Ишлэл зүүлт 317.

Бор Ж. "Монголын дипломат товчоон” УБ., 1998 он

Н.Я.Бичурин “Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древних времена” М 1950 318.

319.

Саундерс

Ж. “Монголын байлдан дагууллын түүх” УБ., 1992 он

320.

History the Mongolia, London 1971 -

321.

Бор

Ж. “Билгүүн Дипломат Чингис” УБ., 1994 он

Жаованни Дель Плано Карпини “Монголчуудын түүх”. Гильом де Рубрук. “Дорнод этгээдэд зорчсон минь” УБ 1988 322.

323.

XİV-XIX зууны “Монголын гадаад харилцаа” УБ 1997

324.

Н.П.Шастина

“Русско-Монгольские посольские отношения XVIII века”

М. 1958 Э.Утга уянгын бичиг /Гу-Вень Юань жян/ Юмжавын орчуулга. 5 дахь дэвтэр. 12.

"Монголын

нууц товчоон” УБ. 1975

13.

С.С.Уолкер.

Чингиз-хан. Ростов -на -Дону /феникс/ 1998

14.

Ц.Батбаяр

“Монгол ба Япон XX зууны эхний хагаст” УБ 1998

“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх” дэд боть /1604-1917/ УБ 1968 Дам иш татав. 15.

16.

Л.Жамсран

"Монголын тусгаар тогтнолын сэргэлт”

17.

Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” Уб 1964

“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх” тэргүун боть /Нэн эртнээс XVII зуун/УБ 1966 18.

"Монголын

түүхийн дээж бичи^’ тэргүүн дэвтэр УБ 1992

XI бүлэг Дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрзг Бүлгийн үндсэн асуудал Эл бүлгийг судлахдаа дараах үндсэн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлээрэй. Үүнд: 325.

Монгол бол хүн төрөлхтний өвег уугуул нутгийн нэг болох нь

326.

Энэ талаархи Америкийн эрдэмтдийн шинжлэх ухааны таамаглалууд

Төв Ази-Монголын их говь хүн төрөлхтений уугуул нутаг болох тухай эрдэмтэд судлаачдын үзэл баримтлал 327.

328.

Америкийн индианчууд Төв Ази, Монголоос гаралтай болох нь

Монгол хех толбо буюу “оор мэнгэ”-ний учир холбогдол -Монголчууд дэлхий дахины улс төрийн амьдралд гүнзгий ул мөрее үлдээсэн нь: төр ёс, хууль цааз, байлдан дагуулал, олон улсын харилцааны философи 329.

330.

Их Монгол буюу эзэнт гүрний үеийн олон улсын харилцааны философи

Чингис хааныг сүүлчийн мянган жилийн алдарт хүнээр тодруулсан "Вашингтон пост” сонины үндэслэгээ 331.

Монголчууд бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлех евөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон нь 332.

Монголчууд "нүүдэллэхүй” хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан нь 333.

334.

Мал маллах арга ухаан, мэдлэг

335.

Монголчуудын дэлхийн эдийн засгийн харилцаанд оруулсан хувь нэмэр

Монголчуудын нийгэм-соёл, оюун санааны хүрээнд дэлхий дахины буюу олон улсын ач холбогдолтой гэж хэлж болохоор зүйлүүд: бичгийн дурсгал, номыг дээдлэн хүндэтгэх ёс заншил, бичиг үсгийн соёл, сургууль, түүх судлал, Өндөр гэгээн Занабазарын гайхамшигт бүтээлүүд, үндэсний уран сайхны соёлын гайхамшигууд, монгол хүний хүмүүнлэг энэрэнгүй төрх төлөв, удмын сангийн цэвэр ариун байдал. 336.

337.

Монголчууд эрчимт буюу хийморьлог хүмүүс болох нь

Монголчууд нийгмийн сорилт туршилтанд олонтаа орсон боловч, өерийгөө авч үлдсэн нь 338.

Өнөөгийн бид түүхэн сургамжаас санаа авахын учир 1. Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутгийн нэг болох нь

Монгол ын түүх бол Төв Азийн нүүдэлчдийн түүх, нүүдэллэн аж төрөх соёл иргэншлийн түүх болохыг өмнөх бүлэг, зүйлүүдэд өгүүлсэн баримт сэлт, дүгнэлт гаргалгаа нотолж байна. Эртний Монголчуудын өвөг- Хүннү нар анхны төр улсаа байгуулснаас эдүгээ үе хүртэл монгол ын ард түмэн улстөр, эдийн засаг, нийгмийн харилцааны хөгжил дэвшлийн тухайд үлэмж арвин баялагтүүх цадигийг үүтгэн, тэр явцдаа бусад ямар ч үндэстэн угсаатан бүтээн бий болгоогүй, давтагдашгүй өвөрмоцолон гайхамшгийг үйлдэн дэлхий дахины болон. бүс нутгийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн бөлгөө. Аливаа ард тумний түүхийгавч үзэхдээ түүний оршин буй байгаль, газар зүйн орчин, агаар мандал зэрэгтэй нягт холбон үзэхгүйгээр үнэн мөнеөр нь гаргах боломжгүй юм. Хөх толботой монгол угсаатан нь Ази тив, Өргөн уудам хээр тал, Алтан говь, Хөвч хангай, Хөх манхан тэнгэрийн бүтээгдэхүүн мөнөөс мөн. Монгол болбоос хүн төрелхтөний евегуугуул нутгийн нэг хэмээн шинжлэх ухааны үүднээс үзэх боллоо. Байгаль цагуурын эре тэс өөрчлөлтудаа дараалан болж, галав юүлж, гал усны аюул нүүрлэхэд түүнийг тэсэн давж, манай дэлхийн хамгийн уугуул эх газар болох Ази, Монголын их говь нутагт амьд амьтан, амьдрал бүрэлдсэн нь өдгеө шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдож байна. Хүн төрөлхтөн үүссэн өлгий нутгийг Төв Ази, Монгол ын,их говь нутаг гэдэг онолын таамаглалыг Америкийн эрдэмтэд анх дэвшүүлснийг III бүлэгт хендөн үзсэн хэдий ч арай дэлгэрэнгүй өгүүлэх нь дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг тодотгоход онол- арга зүйн ач холбогдолтой юм. Америкийн нэрт эрдэмтэд Г.Ф.Осборн, В.Д.Мэтью нар Азийг амьд амьтан үүссэн өлгий нутаг хэмээн үзжээ. Чухамхүү энэ үеэс тэрхүү таамаглалыг батлах зорилгоорамерикчүүдТөвАзи-Монголынихговийг зорих болсон байна. Учир нь тэд эре тэс уур амьегалтай тийм л нутагт ухаант хүн байгалийн түмэн бэрхшээлийгсөрж, түүний бүтээгдэхүүн болон тэсэж үлдсэн байх ёстой гэсэн суут таамаглалыг батлахыг эрхэм зорилгоо болгосон аж. Тэдгээр цартай сэтгэгчид Тев Ази, тэгэх тусмаа Монголын их говийг сонгон авсан нь бас ч санамсаргүй зүйл байсангүй. Тэд Монгол нутаг амьд амьтан үүссэн анхны өлгий нутаг болохыг НОТЛООД зогссонгүй, хөрсөн дороо ΘΗΘ эртнийхээ өвөг дээдсийнхээ яс, эд өлгийг хадгалж, хойч удам нь өнөө болтол уугуул нутагтаа оршин амьдарч буй тийм улс үндэстнийг дэлхийн бусад өнцөг булангаас тэр болгон олоход нэн бэрх болохыгтэмдэглэжээ. 65 сая жилийн тэртээх “Кондилартр” хэмээх таван сарвуут үлэг гүрвүүл нь битүү туурайт монгол адуу (зэрлэгийг нь тахь хэмээнэ. ред) болон хувирч, едгөегийн Монголын хээр талын малчин удмынханы зэлэн дээр бум түмээрээ багширч байдаг, өөр тийм улс дэлхий дахинд даанч ховор болов уу. Төв Ази, Монголын их говь нь хамгийн түрүүнд уснаас цухуйсан эх газар бөгөед тиймийн учир бүхний анхдагч болсон ажээ. Америкийн байгалийнтуүхийн музейн еренхийлөгч Г.Осборн (1851-1935) дэлхийн тив бүрийн амьд амьтад анхланТөвАзи, Монголд үүсэж, улмаар бусад тив, нутаг оронд нүүдэллэн тархсан, эртний хүн Монгол оронд бий болсон гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Үүнийгээ байгаль, газарзүйнорчин, цагуурын нөхцөлтэй холбонавч үзэж, хатуу ширүүн, эре тэс уур амьсгалтай энэ нутаг эртний хүмүүсийн оюун ухаан, бие

бялдар хувьсан хегжих нөхцөл болж, амьдралын төлеө тэмцлийн явцад байгалийн шалгарлаар хатуужин орчин цагийн хүн дүрсээ олсон гэжээ. Эдгээр шинжлэх ухааны таамаглалуудыг батлахын төлөө бие сэтгэл, ухаан чадлаа зориулсан судлаач бол Америкийн эрдэмтэн Н.Х.Нельсон юм. Тэрбээр 1925 онд Р.Ч.Эндрюсийн шинжилгээний ангид оролцож, монголын их говьд ажиллан, одоогийн Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг хэмээх газраас шинэ чулуун зэвсгийн асар их дурсгалыголж шинжлэх ухааны нээлтхийсэн белгөө. Нельсон эдгээр дурсгалыг судалж, дэлхийн шинжлэх ухааны ев санд оруулсан нь “говь хийц” хэмээн алдаршсан байна. Тэрбээр хожим Алясктсудалгаа явуулж, тэндээсолсон олдвор монголоос илрүүлсэн дурсгалуудтай адилхан болохыг тодорхойлж, эндхийн уугуул хүн ам нь Монгол, Тев Азиас нүүдэллэн ирэгсэд гэж үзсэн байна. Америкийн сайхь эрдэмтний дүгнэлт, гаргалгаа дараа дараагийн судалгаагаарулам гунзгийрэн нотлогдсоор 6ańHą, Тухайлбал, 1974онд Оросынакадемич А. П. Окладников Аляск, Алеутынарлууддээрхийсэн судалгааныхаа дүнд Америк тивийн хамгийн эртний үед холбогдох дурсгал нь Монголын Ярхынуул, Баянзагийнолдвортой ижил, хийсэн арга барил адилхан байна. Америкийн индианчуудын эртний өвөг дээдэс нь Азиас гаралтай, тэндээс нүүдэллэн очсон полеоиндианчууд мөн /1/ гэжээ^ Үүнээс үзэхэд Ази, Америк хоёр Берингийн хоолойгоор таслагдахаас өмнө хуурай газар байж, Азиас Америкттөрөл бүрийн өвсургамал, шавьжхорхой, ан амьтад, улмаар хүмүүс нүүдэллэн очсон байна. Хандгайн төрлийн Бизон хэмээх бух гөрөөс Америкт хүрч нутагшсаныг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Азиас Америкт нүүдэллэн очсон хүмүүс чухам хаанаас нүүдэллэсэн, гарлын хувьд ямар холбогдолтой болохыг эрдэмтэд нягтлан судалсныэцэст дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Анх Эндрюсийн шинжилгээний ангийнхан (Нельсон) Баянцагаанаас (Шавар-Ус) олдсон шинэчулууны дурсгалууд нь Европттанил бөгөед мустьегийн үе, неандертальд хамаарах нэг үеийнх гэж үзсэн байна. Хэдэн зуун мянган жилийн тэртээд амьдарч байсан неандерталь хүн нь нүүдэлчид бөгөөд тэдгээрийн яс нь Европ, Палестинаас олдсон. Тэд Азид амьдарч байсныг Монголын говиос олдсон чулуун зэвсэг нотолж байна. Ази, Европ урагтөрлийн байгуулал, соёл гарвал нэгтэй нь эдгээр нутгаасолдсон зэвсгийнхэлбэр, маяг, хийсэн арга барил нь тун адилхан байгаагаар батлагдаж буй. Монголын их говийн плейстоцен (галавын үе), түрүү мөстлөгийн үеийн байгал, цаг уур, ургамал, амьдралын нийтлэг нөхцөлүүд нь энд хүн төрөлхтөний үүсэл, хегжил эхэлсэн гэдэг дүгнэлтэнд хүргэжээ. Амьдралын энэ аятай таатай нөхцөл нь аажмаар хувьсан өөрчлөгдөж, монгол нутаг хуурайсаж эхэлсэнявдал Африк, Европ, Америктурагтерлийн байгууллын үеийн хүмүүсийн шилжин суурьших хангалттай шалтгаан болжээ. Монгол, монгол төрхийн хүмүүс, Америкийн индианчуудын цусны бүлэгнэгболохыгшинжлэхухаан нэгэнт тогтоожээ. Бас мөч богино, гарын шуу, булчингийн зохион байгуулалт ижил аж. Шүтлэг бишрэл, ёс заншлын талаар ч төстэй, идээний дээжээ уул хангайд өргөнө, бөөгийн шашинтай, бөөгийн хэрэгсэл, бүжиг, дуу авиа нь монгол бөөтэй нэн төстэй гэж судлаачид бичиж байна. Монголчууд, индианчуудын цээрлэх ёс тун адилхан. Индианчууд хэлний хувьд

монгол язгуурын бүлэгт багтах аж. Жишээ нь: хоёр хэлний зарим үгүүдийгхаръцуулан үзэхэд, адаг(адак), атга (атка), их нүдэн (икануд), эх нутаг (иканудак), уушиг (ушка) гэх мэт олон ижил төстэй дуудлагатай, нэг утгатай үгүүд тааралддаг байна. Монгол төрхтний, ялангуяа монголчуудын удамшил зүйн нэгөвөрмөцтэмдэг нь бусад арьстан, угсаатны төдийгүй, монгол төрхтөнд тэр болгон байдаггүй хохтолбо (оор мэнгэ) юм. Иймэрхүү мэнгэ монголчуудаас гадна өөрсдийгөө монгол гаралтай хэмээн үздэг америкийн индианчууд, мажар, япон, солонгос хүүхдүүд, мөн түүнчлэн тайланд, лаос хүүхдүүдийн нуруунд илэрдэг байна. Монголын хөх толбо нь монгол терхтний тархалтын баримжааг тогтооход төдийгүй, монгол орон хүн төрөлхтөний елгий эх орон болохыгч нотлож болохоор биологийн ховор нандин үл тайлагдах нууц хэвээр байна. 2 . Дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэң үүрэг, эзлэх байр суурь Монголчуудын өчигдрийн үлдээсэн мер их Нацагдоржийн хэлснээр: “Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсьгалтай” төдийгүй, дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд эзлэх байр суурийг нь тодорхойлж байна. Чингээд хүний нийгмийн амьдралын гол салбаруудаас (улс төр, эдийн засаг, оюун санаа гэх мэт) емнөх бүлэг, зүйлүүдэд хийсэн дүгнэлт, гаргалгааг тэр болгон үл давтан, гэхдээ заримыг нь гүнзгийрүүлж, шинэ баримт сэлтээр нотолж, дараах зүйлүүдийг түүх цадигаа сонирхон шимтэгч эрхэм Танд толилуулах ажаамуу. Монголчууд дэлхий дахины улс төрийн амьдралд гүнзгий ул морөө үлдээсэн ард түмэн юм. Бидний монголчууд төр ёсоо үүсгэн, хамгаалан тэмцсээр 2000 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дэлхий дахины тер ёсны хөгжилд өөрийн гэсэн өнгө аястай нүүдэлчдийн тер улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц, хэлбэрийг буйболгожчаджээ. Ялангуяа 1206онд Чингисхааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн бол “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл өдгөөгийн хоёр их хөршдөө яс маханд нь тултал ойлгуулж өгсөн юм. Монголчууд нүүдэлчдийн дунд төр ёс, нүүдэлчдийн ардчилалыг тогтоон, түүнийг суурьшмал, тухайн үедээ төр ёс баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч хүртэл уламжлан авсан бөлгөө. Хүн терелхтний түүхэнд монголчууд парламентах ёсны евөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчилл ын өвөрмөц бүрдлүүдийганх үүтгэн өвлүүлсэн гэж хэлж болно. Тэр үеийн монголын нийгэмд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээх үзэл ноёрхож, тэр ёсыг дээдлэн хууль цааз, дэгжурам, нийгмийн амьдралын эгэл хэм хэмжээ болон тогтсон нь эрх зүйн чанд тогтолцоо бүрэлдүүлж чадсантай холбоотой байлаа. Энэ үед хүчин төгөлдэр үйпчилж байсан “Их Засаг” хуул ь бол дэлхийн соёл иргэншл ийн түүхнээ бүхэл бүгэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэнтөлөвшихөдтомоохон үүрэг гүйцэтгэсэнэртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн хуульзэрэгалдартай хуулиудтай энзэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг байв. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсны хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул

мөрөө үлдээсэн бөлгөө. Чингис хааны байгуулсан төр агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. Монголын эзэнт гүрний төр олон үндэс, язгуур угсааны иргэд харъяатууддаа “Төр бол эрхэмсэг байдаг” хэмээн эгэл үнэнийг ойлгуулж чадсан нь олон жил хэвийн оршин тогтнох үндэс болж өгчзэ. Тодорхой хэлбэл, монголын төр иргэд харьяат нарынхаа эрх ашиг, хүсэл зоригийг зохих түвшинд илэрхийлж, хамгаалж чадаж байсан учраас бүтэн хагас зууныг элээн эзэнт гүрний байдлаар оршин тогтнож чаджээ. Монгол улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол” хэмээх өгүүлэлдээ: “Бидний өвөг дээдэс чинагуухаас инагшлуулан бодож чаддаг байсан учраас л өөрийгөө хамгаалж, энэ зорилгоороо тухайн цагийн ойлголтын хэмжээнд дэлхий ертенцийн ихээхэн газар нутгийг эзлэх хүртэл өөрийн эрхгүй тэмцэж явсан түүхтэй. Тэр үедээ монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр инад талаас нь дайран давшилж, түрэмгийлэн эзлэж байсан гэх үзлийг эдүгээ шударга судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд, хэрэв зөвхөн цуст түрэмгийлэгчид л байсан бол ийм том ялалтанд хүрэх байсан уу? Чингис хаан улс гүрнээ хамгаалсан тэмцэлдээ ялж байсны дүнд өөрийгөө ертөнцийг эзэгнэгч гэж мэдрэх түвшинд хүрсэн буй заа. Македоны Александр, Наполеон хоёрын хэн нь ч өерийгеө тэгж мэдэрч чадсан гэх аргагүй юм. Чингисээс хойш амьдарч үцдсэн Наполеон “Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” гэж хэлсэн нь дайнд ялагдсаныгаа бус, дэлхийг эзэлж чадаагүйгээ бус, харин дайтахын учир шалтгаан өөрийнх нь хувьд утгагүй, өөрөөр хэлбэл, чинад талын эзлэн түрэмгийлэх гэсэн аюул занал байгаагүй нөхцөлд түрэмгийлэх дайн хийснээ ухаарснаа илэрхийлсэн үг бизээ. Ийм ухаарал байгаагүй үед л дайнд ялагддаг. Чингис хаан өөрийгөө “Замба тивд оршин амьдарч 720 терлийн хэлээр ярьдаг, 5 енгийн улс түмний эзэн" боллоо гэж сэтгэж явсан нь чинад талаас учруулж байсан аюулыг сөрөн давсны үр дүн байв. Чинад талын заналхийллийн улмаас л байлдаж байж, дайн хийхээс аргагүй болж байжээ. “Чинад тал дайсагнаагүй бол Чингис түүний удмын хаадууд тэгж явах ямар ч хэрэггүй гэж хэлбэл түүхийн үнэнд нийцнэ. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв” /2.121/ хэмээн Монголын байлдан дагууллын учир шалтгааныгжинтэйдүгнэжээ. Чингис хаан, түүнийг залгамжлагчид бол Наполеон, Гитлер, Александр Македоныхыг бүгдийг нийлүүлсэнээс илүү 7 сая 770 мянган ам дервөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэн, өрнө, дорныг улс төр, эдийн засаг, соёлын талаар холбож өгсөн юм. Тэрхүү “алтан үе”-ийн олон улсын харилцааны философи нь дэлхийн эх газрын их зонхид улс төр, шүтлэг бишрэл, олон үзэл бодлын найралт ёс, нээлттэй чөлөөт байдал тогтоох хандлага бүхий байлаа. Түүхэн цагүеийн эрхээр энэ гүн ухаан өдгөөгийн олон улсын харилцаанд улам тодтомруун илэрч байна. Хүн төрөлхтөн гурав дахь мянган жилийн босгон дээр ирчихээд байхад “Вашингтон пост” сонин яагаад Чингис хааныг сүүлчийн мянган жилийн /1001-2000 он хүртэлх/ хамгийн их алдартай хүнээр тодруулав? хэмээх асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Энэ асуултанд эл сонин өөрөе хариулж, зохих үндэслэгээ гаргажээ. Эхлээд “өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяарсүрхүчээбүрэнтөгсилтгэжчадсанявдал бөлгөө... Тэр (Чингис хаан Ред) болон түүний залгамжлагчид Евро-Азитивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж ӨГСӨН юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно.... Тэд Интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийгхолбосон харилцаа холбооны сүлжээганх бий болгосон байна. Тэрээр (Чингис хаан Ред) хүн хүч, шинэ арга технологийгсүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн...” хэмээн тодорхойлжээ. Цааш нь бичихдээ : “Монголчууд Европт хар тахал өвчин түгээсэн юм. Хартахлын нян дорно зүгээс монголчуудаардамжин Европ руу тархжээ. Энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устмагц ажиллах хүчний үнэ цэнэ есч, энэ нь улмаар феодалын нийгмийнтопголцооны үндэссуурийгхалж, капитализмыгүүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” (3,33-34) гэсэн анхаарал татам дүгнэлт хийжээ. Чингэхлээр, монголчууд нэгд, эх дэлхий-бидний гэророн гэсэн өдгөөгийн еөдрөг үзлийн эхийгтавьсан, хоёрт, эхийнхээ умайд бадриун чийрэг хүүхэд хүч аван хөдлөх мэт Европын дундад зуун, хамжпагын харилцааны хэвлийд хүчирхэглугшилтөпч, үлэмж дэвшлийгтээжирсэн капиталист харилцаанд шилжих шилжилтийн агшинг мэдрүүлж егчээ. Энэ нь Чингисийн Монгол дэлхий дахины түүхэнд үлэмж чухал үүрэг гуйцэтгэснийг илэрхийлж буй хэрэг бус уу. Солонгосын нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо: ’’Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон”(3,35) хэмээн тун онож тэмдэглэгдсэн байна. Энэ хүн бас Чингис хааны удирдлагын дор Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяа, ололт амжилтыннууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжпийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон талт стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал" хэмээн үзэж, энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм (3,5)гэжээ. Ингэж соёлт ертөнц монголчуудын дэлхий дахины түүхэнд үлдээсэн ул мөрийгэерэгээрүнэлжбайгаа нь бас түүхэн үнэн. Чингисийн үеийн Монголынхурд, эрч хүч бол аливаа хямралаас гарах, ер нь хөгжил дэвшилд хүрэхийн үндсийн үндэс гэж өдгоо дэлхий дахин үзэх боллоо. Монголчуудын эрхэлж ирсэн үндсэн аж ахуй нь дэлхий дахины аж ахуйн хөгжпийн нийтлэг шинж, түүхэн хандлагыг агуулах боловч, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх талаар дэлхийн эдийн засгийн түүхэнд үнэнхүү бие даасан өвөрмөц арга ухаан, технологи, соёлыгбий болгосон юм. Бэлчээрийн мал аж ахуй бол нүүдэлч монголчуудын хувьд аж ахуйн нарийн мэргэшсэн чиглэл, бие даасан бүхэл бүтэнтогтолцоо болонтолөвшсөн бөлгоә. Эл тогтолцоо нь евроцентризмийн үүднээс экстенсив хэмээн олон жил ярьж бичиж ирсэн шиг биш, харин олон зууны турш шалгагдаж, байгал орчиндоо

нарийн зохицсон аж ахуйн бүрдэл, нүүдэлч монголчуудаас буянт мал сүргээ адуулан өсгөх, амьжиргаагаа залгуулах арга ухаан, технологийн цогц илэрхийлэл болж ирсэн юм. Тэрхүү аж ахуйн объект нь монголчуудын нэрлэж заншсанаар эрдэнэт мал сүрэг-таван хошуу мал билээ. Бэлчээрийн мал сүрэг нь эре тэс уур амьсгалтай дервен улирлын хүнд бэрх нөхцөлд биологийн хувьд зохицон амьдарч үр төлөө егч, нехен үрждэг өвөрмөц онцлогтойг ■вохих бүлэг зүйлд өмнө егуүлсэн. Гэхдээ хүн төрөлхтөний аж ахуйгаа эрхлэх арга, сэтгэлгээ, технологийн хөгжпийн санд чухам юу үлдээв хэмээх үүднээс дараах зүйлийг базан дүгнэж болох байна. Монголчууд нутаг нутгийнхаа байгал, цаг уурын өвөрмөц нөхцелд зохицон тохирч, эз\эн хүнийхээ малч ухаанаар шүүгдэн давхар шалгарлыг давж туулан,-бие бялдар, чац, ашиг шимийн хувьд шилэгдсэн нутгийн үүлдрийн малыг бий болгож чаджээ. Ийм мал нь тусгайлан бэлтгэсэн тэжээл, дулаан байр бараг шаарддаггүй, евс хоолоо зөвхөн бэлчээрлэн явж олж иддэг, ган, зуд зэрэг байгалийн бэрхшээлийн үед үлэмж тэсвэртэй, ашиг шимийн гарцын хувьд бордооны малаас хэмжээгээр бага боловч, маш чанарлаг, амин дэм, илчлэгсайтай бүтээгдэхүүн өгдөгөөрөө онцлогтой юм. Монгол айл малмалын захтай байхыг эрмэлздэгийн учир бол, нэг талаас бүх төрлийн малтай болсон цагт сая хооллох, хувцаслах, нүүдэллэн амьдрах хэрэгцээгээ хангах боломжтой, негөө талаас бие биеэсээ шууд хамааралтай сүргийн бүтцийн нарийн зохицол шаардагдаж байсантай холбоотой. Тодруулж хэлбэл, хэрэглээний талаасаа мал малын захтай айл нь нүүж суухад бэлэн зэлэн ачилга уналгатай, хүнсэнд хэрэглэх илчлэг, амин дэм бүхий мах, сүүн бүтээгдэхүүн элбэгтэй, өрхийн үйлдвэрлэл явуулах терөл бүрийн түүхий эдтэй байдгаараа онцлог юм. Сүргийн зохицол талаас нь тэмдэглэхэд, цас зудтай үед бол бод мал нь бог малдаа зам чийр гарган өгдөг, үхрээс нарийн өтөг бууц гардаггүй болохоор хонь, ямааны тарьсан бууцны хөлөөр шөнөдөө тавлагдулаанхэвтэжхивдэг, хүйтэнхошуутайямаа хониныхоо нөмөр нөөлегг шөнийг дул аан тухтай енгөрөөдөг зэргээр харил цан бие биедээ дэм болж байдаг. Ингэж байж сая мал малын зах нэгэн цогц болж, сүргийн зохицлыг буй болгодог. Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй нь өвсний соргог, усны тунгалаг, уулын нөмөр бараадаж, цаг улирлын аясаар нутаг солих “хаваржаа-зуслан-намаржаа-өвөлжөө” гэсэн нүүдлийн амьдралын нэгэн бүхэл бүтэн эргэлтийг буй болгосон байна. Үүгээр нүүдэллэхүй хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан.(4,59) хэмээн зарим судлаачид үздэгт бүрэн тал өгч болох юм. Малчдын орон байр, ажпын багаж хэрэгсэл, гэр бүлийн доторхи хөдөлмөрийн хуваарь, хот айлын зохион байгуулалт зэрэг нь Монголчуудын нүүдлийн амьдрал, аж ахуйгаа эрхлэн хөтлөх арга ухаан, технологийн өвөрмөц талыг илэрхийлдэг. Тухайлбал, монгол өргөө- гэр нь нутгийнхаа байгал, цагуур, нүүдэлчин амьдралд нэн зохицон тохирч, барихад түргэн, буулгахад амархан, ачаалахад хялбар, нүүдэллэхэд хөнгөн, үйлдэж сэлбэхэд дөхөм, маш цомхон хийцтэй болсон билээ. Малчид ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг хөдөлмөрийн багажаа (модон тэрэг, хом шат, хувинторх, хөхүүрэмээл, хазаар, ногт чөдөр, уяа зэл г.м) ч нүүдлийн амьдрал аж ахуйдаа нэн тохиромжтой, авсаархан байдлаар үйлдвэрлэдэг. Ер нь нүүдлийн амьдралд нүсэр орон байр, эд хогшил, багаж төхөөрөмж шаардлагагүй учраас хэрэглээнийх нь хэмжээ өөрийн тодорхой хэмнэл, хязгаартай. Эл хэмжээ хэмнэл нь хүн, малын

амьдрах байгал орчны экологийн тэнцвэрийг хадгалан, улам бүр нөхөн төлжихөд зохистой нөлөө үзүүлж ирэв. Нүүдэлч малчдын гэр бүлийн гишүүд мал сүргээ адуулах, хариулах, үс ноос, сааль шимийг нь хүртэхдээ хөдөлмөрийн зохих хуваарьтай ажиллаж, халуунд халж, хүйтэнд хөрч зүтгэж ирсэн юм. Монголчууд мал сүргээ биеийн товир, ашиг шимийн гарц, үнэ таацуулан бодох нэгжийн үүргээр нь бод(үхэр, адуу, тэмээ), бог(хонь, ямаа) гэж, бэлчээрийн хол ойр, хөдөлмөрийн хуваариас үүдэн урт £өлийн(адуу, тэмээ), богино хөлийн(үхэр, хонь, ямаа) мал хэмээн-ангилдаг уламжлалтай. Урт, богино хөлийн малаас үүдэн, гэрийн эзэн-эр хүн, эзэгтэй нарын хөдөлмөрийн хуваарь бий болсон байна. Тухайлбал, айлын эр хүн уртхөлийн малаа голлон адгуулж, нутаг бэлчээр сонгох, уналга ачилга бэлтгэж нүүх, гэр орноо буулгах, барих, хашаа хороо барих, сэлбэх, худагус малтах, мод түлээ бэлтгэх, отор хийх, алдуул мал эрэх, малаа эдэлгээнд сургах, малын өвчин согогийг анагаах, адуу малын наймаа хийх зэрэг эр бяр, зориг самбаа шалгасан хүчир ажлыг нугална. Харин эзэгтэй нь үр хүүхдийнхээ хамт богино хөлийн малаа бэлчээрлүүлэн харж хандах, хурга тугал хариулах, хороо бууцаа цэвэрлэх, сүү саалиа авах, өрөм идээ боловсруулах, хоол ундаа бэлтгэх, гэрорноо цэвэрлэх, хямгадах, оёх шидэх, аргал түлшээ базаах, амны ус авах зэрэг эх адаггүй үргэлжилсэн түмэн зүйлийн ажил буюу ялангуяа гэрийн доторхийг бүхэлд нь эрхэлнэ. Гэрийн эзэгтэйн бас нэг гол үүрэг бол үр хүүхдээ малд нүдтэй, ажилч хичээнгүй болгон есген хүмүүжүүлэх явдал юм. Хүүхэд багачуул дээр дурьдсан түмэн зүйлийн ажпыгамжуулахад эх, эцэгтээ хамжаа болсоор амьжиргааны ухааны зах зухыг гадарлаж эхлэн, улмаар доторлож, нүүдлийн амьдрал, аж ахуйгаа эрхлэн хөтлөх мэдлэг чадвартай болдог. Нүүдлийн амьдрал, аж ахуй нь амиа аргацаан "хувиа бодож, довоо шарлуулах” төдийхнөөрхязгаарлагдажбайсангүй, хөдөлмөрөө хэмнэх, хорших, хамтран ажиллах, дадлага туршлагаа харилцан солилцох, нийтэч эвсэгуурамьсгалыгэрхэмлэхийгзүйёсоор шаардаж байдаг билээ. Иймээс ч хот айл, айл саахалт, нэг голынхон хэмээн ойртон эвсэж, бие биедээ тус дэм үзүүлэх, хамтран хөдөлмөрлөх хэлбэр нэгэнт буй болсон юм. Ялангуяа эртний монголын цэрэг-аж ахуйн нэгж болох хүрээ нүүдэл аажмаар задарснаас үүдэлтэй хот айл нь нүүдпийн мал аж ахуй эрхлэх, малчдын хүн хөдолмөрөө нэгтгэж аж төрөх хэлбэр бөгөөд нүүдэлч малчдын хоорондын цогц харилцааг илэрхийлсэн монголын нийгмийн өвөрмөц үзэгдэл байв. Зэвхөн ах дүү төрөл садан бус, хар элэгийн боловч гагцхүү бие биеэ сайтар ойлгодог, ижил дасал, ижий ахай болсон, мал адуулах, нутаг бэлчээр сонгохдоо нэгэн үзүүрт сэтгэлтэй, ажлаа нийлж эвсэг амжуулдаг айлууд нэг хотонд бууж аж төрдөг. Хот айл нь эрхэлж буй аж ахуйнхаа цар хэмжээ, өөрөөр хэлбэл малын тоо толгой, тэдгээрийн зохистой харьцаа, тухайн нутгийн бэлчээрийн гарц даац, ус хужирын хүрэлцээ, айл өрхүүдийн хүн бүлийнбайдал зэргээс шалтгаалан их төлөв 2-4 өрхөөс бүрдэж байдаг. Хот айлынхан амьдралын дадлага туршлагатай ахмадынхаа үг сургаал, зөвлөгөөний дагуу мал, ахуйгаа эрхлэн хөтөлнө. Тэдгээр айл өрхийн хамтран ажиллах гол хэлбэр бол малаа өдөр өдрөөр ээлжлэн хариулах(хонины ээлж, хишиг өдөр г.м) адуу оторлох, хонь хяргах, ямаа самнах, адуу дэллэх, үхэр хөөвөрлөх, хашаа хороо янзлах, хадлан тэжээл бэлтгэх, жин

тээх зэрэг юм. Зарим баян чинээлэг айлын хонь хяргах, эсгий хийх зэрэг ажилд хотоороо төдийгүй, айл саахалт, гол усаараа хедөлдөг уламжлалтай. Монголчуудын хувьд мал аж ахуйтай холбоотой бараг бүх зан үйл, ялангуяа улирлын чанартай томоохон ажпыг эхлэх буюу айл саахалтаараа нугалсны дараа нарийн дэг журам бүхий ардын баяр ёслол үйлдэж байсан нь зөвхөн зугаа цэнгэлийн шинжтэй бус, амь зуулга-эрдэнэт мал сүргээ ажил хөдөлмөрөө бишрэн дээдлэх, ахас ихсээ хүндэтгэх, аж ахуйгаа эрхлэх арга ухаан, уламжпалт технологио өсвөр хойч үедээ өвлүүлэх гүн гүнзгий утга соёлыг агуулдаг бөлгеө. Хүн-мал-байгал хэмээх гурамсан холбоонд тулгуурласан нүүдлийн иргэншлийн явцад малчин монголчууд мал сүргээ сонгон үржүүлэх үржил-селекцийн арга, малын өвчин эмгэгийг илааршуулан засах, малын ааш араншинг аялах ухаан, байгал цаг уур, газар орон, ургамал судлалын баялаг мэдлэг хуримтлуулжээ. Үүнд: -Мал зүйнхувьд, биеийн товир, зүс үр удмаа үлдээх чадавхи зэргийг сайтар шинжиж, азарга, бух, хуц, ухныг шилж тавих, удам угшил сайтай хол газраас эцэг мал худалдан авчирч цус холдуулах, гар хээлтүүлгийн өвөрмөц сонин арга хэрэглэх замаар нутгийн омгийн мал сүрэг бий болгосон. -Мал эмнэлгийн ухааны талаар, малд учирсан том жижиг бэртэлтээс эхлээд уналга эдэлгээ, адуулах маллах горим алдагдсанаас үүдсэн сульдал доройтол, өвчинэмгэг, гажилттай төрөлт зэргийг ургамлын болон эрдэс зүйлсийн эм ханд уулгах, хоол тэжээлийг нь сайтар тохируулах, хануур төөнүүр, бигнүүр, иллэг, утлага, мэс ажилбар зэрэг төрөл бүрийн аргаар анагааж эдгэрүүлэх мэдлэг ухаан- ардын эмнэлгийн бие даасан салбарыг бүтээсэн. -Хүн, малын хоорондын харьцааны тухайд, ардын дуу, хөгжмийн хөг аялгуу, донжийг ашиглан, аливаа эх амьтны төрөлх чанар-үрээ хайрлах зөн билгийг нь сэдрээх аргаар голсон үр төлийг нь өөрт нь юмуу, өөрэхэдөөвлөх, тойглох, хөөслөх зэргээр авахуулах, “гийнгоо", “ум марзай” мэт зориулалт бүхий аялгууг цээл шингэн хоолойгоор уянгалуулан дуудаж, хурдан морины ааш араншинг засах, омог хүчийн бадруулах, тодорхой зайнаас дуудаж гурийлан мал сүргийнхээ явдлыг удаашруулах, хурдасгах, малыг нялх хөрвөөс нь эхлэн эзнийхээ бараа, дуу хоолой, ааш зан авир, дур төрхийг таньдаг болгох замаар эзэн хүн, малын хооронд ээнэгшин дассан ойр дөт байдлыг үлэмж нарийн аргаар “угаа мэдэхгүй хүн, усаа танихгүй мал” гэсэн зарчмыг баримтлаж төлөвшүүлж байсан. -Байгал-цаг уурын мэдлэгийн хувьд, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс нутаг ус, орон хангайгаа хэмээн овоо тахих, сэржим өргөх, мөн шүтлэг бишрэлийн нь аясаар хориглох, цээрлэх зэргээр хайрлан хамгаалж, у наган төрхөөр нь үлдээхийг эрмэлзэх, нар, cap, од мичид, салхины аяс, манан буданы тохиолоор тэнгэр хангай хэрхэн аашлахыг шинжих, өтгөс өвгөд биеийнхээ тэнхээ, чалхаар цаг уурын өөрчлөлтийг мэдрэх зэргээр байгал-цаг уурын талаарх ардын уламжлалт арга ухааны тогтолцоог бүрдүүлсэн. -Газар орноо танин мэдэхүйн xyebdL нутгаа хангай, говь, тал хээрийн бүсэд хувааж, туе тусад нь тохирсон мал маллагаа, нүүдэл суудал, аж ахуй эрхлэх арга

ухааныг сүвэгчлэн, монгол газрын байгал- цаг уур-газар зуйн онцлогийг гойд тусгасан, тухайн цагтаа дэлхийн бусад үндэстнийхээс доогуур үл орох, гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц барилтай газрын зургийг үйлдэж сурсан байсан. -Ургамал судлалын мэдлэгийн хувьд, олон он жилийн турш бэлчээрийн мал сүргээ өсгөн үржүүлэх явцад төрөл бүрийн өвс ургамлын хүнсний болон малын тэжээлийн зориулалтаар ашиглах арга ухааныг шинжин мэдсэн төдийгүй, хүн болон малын өвчнийг анагаахад өвс ургамлыг эмийн чанартай хэрэглэж сурсан. -Нүүдэлч малчны сэтгэл зүйн онцлогийн тухайд, улс орныхоо туурга тусгаар байдал, үндэс язгуураа улбаалан хадгалах чин эрмэлзлэл, эе эв, төр ёсыг дээдлэн эрхэмлэсэн үзэл ухал, өргөнуудам нутаг, сэтгэлгээний цартай орон зайд төлжсөн уужуу талбиун чанар, нүүдлийн амьдралаас уүдсэн уйгагүй эрэлч, бас тэгэхдээ сониуч зан, байгалийн өгөөж, малынхаа буян хишигт хэт даатгасан юм уугэмээр амарчлан хялбарчлах янз бүхий хойргодуу байдал хүний нь хувьд язгуурлаг шинж болон төлөвшсөн зэргийг дурдаж болох юм. (5,7-8) Монголчуудын аж ахуйгаа эрхлэн хөтлөх арга, технологи суурыиил, хотжилт, аж үйлдвэржүүлэлт, нэгдэлжүүлэлтзэргээс болж, зарим талаас бүдгэрэх хандлагатай болсон боловч эдүгээ дахин сэргэж байна. Ийнхүү нүүдлийн бэлчээрийн амьдрал, бэлчээрийн мал аж ахуйн хүч нөөц хараахан бүрэн шавхагдаагүй бөгоөд шинжлэх ухаан, техникийн дэвшил, экологийн давуу талтай зохистой хосолж чадвал бүр илүү үр өгөөжтэй амьдралын хэв маяг, аж ахуйн тогтолцоог бүрэлдүүлэхболомжтой юм. Монголчуудын эрхэлж ирсэн аж ахуйн ерөнхий төрхийг ийнхүү өгүүлэхийн зэрэгцээ тэдний эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөнтэмдэгт болон эдийнзасгийн давууэрх”, “чөлөөт худалдааны бүс“,”өртөө улаа-мэдээлэл, цэргийн буухиа зам” гэсэн үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгон хэрэгжүүлснийг Солонгосын судлаач Ким Жон Рэ онцлон тэмдэглэжээ. Монголчууд нийгэм-соёл, оюун санааны хүрээнд дэлхий дахины буюу олон улсын ач холбогдолтой гэж хэлж болохоор юу бүтээв? гэдгийг зохих бүлэг зүйлүүдэд өгүүлсэн хэдий ч бас зарим зүйлийг дахин давтан буюу хураангуйлан дүгнэж үзье. Үүнд: -Монголчууд бол түүх-утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг “Нууц товчоон”, "Гэсэр”, “Жангар”-ыг бүтээсэн ард түмэн юм. Бас “Ганжуур”, ’’Данжуур” хэмээх их хөлгөн цоморлигийг монгол хэлнээ хөрвүүлж, дорно дахинд түгээсэн анхдагч орны нэг болой. Ийм ард түмэн эрдэм номыг хүндлэн дээдлэхгүй байхын арга үгүй буй заа. -Монголчууд хэзээ ямагт ном дор мөргэмүү. Энэ нь дэлхийн улс түмэнд нийтлэг шинжтэй боловч номыг алт, мөнгө, есөн эрдэнээр бүтээж, торгоор баринтаглаж, хоймороо залдаг, номонд зориулж хөшөө дурсгал бүтээсэн нь хэд бол .... 1924 онд их жанжин Сүхбаатарын багш, Ардын гэгээрүүлэх яамны ууган сайд О.Жамъян гүн монгол үсгийн Данжуу рыг сурвалжлан олоод,

Цахараасзалжавчирчээ. Чингээд Жамъян гүн: “Монгол үсгийн Данжуур бол манай монголд бичгийн эрдэм анх мандаж бүхий үед газар бүрийн монгол эрдэмтэн цугларч бүтээсэн эрдэнэ мэт ховор бегөөд ертөнц дээр эрж олоход бэрх чухал хэрэггэй ном төдийгүй, шинэ мандаж, эрдэм боловсрол гэгээрэхийг оролдож буй манай монголын үндэсний хэл бичгийг хөгжеөж, нэр томьёо байгуулах явдалд их л тустай хэрэг" хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэгээд эл гайхамшигт хөлгөн сударт зориулан Богддүнжингарав уулын чулуун дээр хорин жилийн турш үсэг цохин урлаж, 1955 онд хөшөө босгосон байна. Энэ хөшөө нь дэлхий дахинд оройн дээд ном судрыг эрхэмлэн хүндлэж тусгайлан босгосон анхны гэрэлт хөшөө ч байж болох юм. (6,24) -Монголчууд худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали таван тооны үсэг бичгийгзохион хэрэглэж, бас кирилл, латин үсгийг бусдаас дам авч, едгөө худам монгол, кирилл үсэг бичгийг хослон хэрэглэж буй суу билэгт ард түмэн. Ийм бичиг үсгийн соёлтой үндэстэн дэлхий дахинд хуруу дарам цөен. Бидний худам монгол бичиг буюу хүмүүн бичгийг гаргууд эзэмшсэн хүн өдгөегийн таталган бичээчтэй (стенографист) дүйнэ. Нэгэн жишээ дурдвал, Монгол хэл бичгийн сартваахи хэмээх Б.Шагжийн багш Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байжээ. Түүнээс хэн нэг нь та юу чаддаггүй вэ? хэмээн асуухад: -Би муухай бичиж чадахп/й, алдаатай бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй гэж байсан гэдэг. -Монголчууд тухайн үедээ дорно дахинд хамгийн том сургуулийг үүсгэн байгуулж байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан "улсын хевгүүдийн сургууль” нэртэй анхны их сургуулийг Германы эрдэмтэн Хайсиг абугай “Билгийн далай” хэмээх "Эзэн хааны Академи” гэж нэрлэсэн байна. -Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо (Кидан гүрэн), Цзин улс(3үрчидийн Алтан улс), Сүн улс(Хятадын) зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ. Энэ нь монгол хүн дэлхий дахины шинжлэх ухаанд оруулсан үнэт хувь нэмэр билээ. -Монголчууд бол Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн. Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдар бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суврагыгөрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хймгаалж байгаа нь монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хиртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан сийлж, “Монголын нэг өдөр" зургийг бүтээсэн марзан хэмээх Шарав ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дэар 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, монгол хэл бичгийн сартваахи хэмээх Шагж багш 12 хуудастай “Ногоон дар эхийн тууж”- ийг мухар сөөм орчим хэмжээний(5-6см) хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг түүх үеийн үед дамжин өгүүлж, тэдний ур дүй, ухаан чадлыг биширнэм.

-Монголчууд шүлэглэг, хөгжимлег сэтгэлгээгээрээ бусад улс үндэстний уран сайхны соёлд үл давтагдах шинжтэй ая данг буйлуулан төлжүүлж ирсэн ард түмэн. Монгол түмэн зөвхөн төр, иргэний баяр цэнгэл, найр наадмаар төдийгүй, үлгэр тууль ярих, эрдэнэт мал сүрэгтэйгээ харьцах, тоглож наадах, тоо бодохдоо хүртэл аялан шүлэглэж, уран үгийн онч, ая дангийн донж маягийг олж чаддаг нь тэр бүр улс түмэнд байдаггүй, байгал-газар зүй, нүүдлийн амьдрал ахуйн онцлогоос үүдэлтэй өвөрмөц сонин үзэгдэл юм. Тухайлбал, ардын уртын дуу нь говь-талын зэрэглээ, хөвч хангайн сүрийгбадрангуй хөглөж, монгол хүний гүн бодлогоширонгуй, тал шигээ уужим талбиун сэтгэлийн тансаг илэрхийлэл, монгол дуу хогжмийн язгуур урлагийн сүмбэр уул, хураангуйлбаас үг, аяыгхэл, сонсголондоо нутлан ширгээсэн монгол түмний уран сайхны соёлын сонгодогийн сонгодог нь болон төлөвшсөн юм. Үүнийг жинхэнэ ёсоор нь дуурьсган амьлуулагч нь монгол хүний цээл хоолой төдийгүй монгол үндэсний хегжмийн зэмсэг-гайхамшигт морин хуурийн увидас бөлгөө. Түүнчлэн бусад улс үндэстэнд бараг байдаггүй өвөрмөц өнгө дуурьсгалтай язгуур урлагийн төрөл бол монгол хөөмий билээ. Ер нь монголчуудын хөгжмийн үндсэн сэтгэлгээ нь таван эгшигтийн (пентатоника) хүрээнд багтахбөгөөд байгал-цагуур, ажтөрөхонцлогоос шалтгаалж, ястнуудын болон нутаг нутгийн хөг хоорондоо ялгагдах онцлогтой байдаг. Мөн эрийн гурван наадам, уран нугаралт, оньст тоглоом зэрэг өнөөгийн дэлхий дахины анхаарал татаж буй үндэсний уламжлалтөвөрмөцолон гайхамшгийг нэрлэжболно. -Монголчууд онцгой хүмүүнлэг, энэрэнгүй, гайхам цагаан цайлган сэтгэлтэй ард түмэн. Нийгмийн дотор биеэ авч явах, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах цогц зан заншил нь нүүдэлч монголчуудын язгуур соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эцгийн элбэрэл, эхийн энэрэл, эгч дүүсийн хайр, ах дүүгийн ачлал, үр хүүхдийн халамж дээр үндэслэн төлөвшдөгөөрөө онцлог юм. Өдгөө хүртэл дэлхий дахинд “хүнээ алдаагүй” цөохон үндэстний нэгэнд тооцогдож прений учир энэ. Цагийн эрхээр эл тулх чанар саарч суларсаар байна. Монголчуудын “Монголоо алдсан” гэжхараадаг нь ихээхэнучир холбогдолтой аж. Монголчууд яс үндэс, монгол цусаа цэвэр ариунаар (цус сэлбэлтийг удамшил зүйн шинжпэх ухааны тогтоосон хэм хэмжээнд барьж) евлөн тээж, удмын сангаа зохистой хадгалж ирсэн ард түмэн. Хэдийгээр хоёр аугаа их үндэстэнтэй зэрэгцэн оршиж, зарим үед нэгэн гүрний бүрэлдэхүүнд багтаж, “ойртон няггарч” явсан ч уусаж алдраагүй удмын сангаа хадгалж үлдсэн нь гайхалтай бус уу. Үүнтэй уялдуулан тэмдэглэхэд, шинжлэх ухаан сансрын туяаны эрчим хүч дэлхийн антроп орчинд нелөөлж, улмаар био цэнэгийн идэвхижилтэй бүсийгдайрвал газрын эрчим хүчний хтоны урвалаас тэндэхийн антроп орчинд бүрдэж байгаа био цэнэг дээр нэмэгдэл хуримтлал бий болж, био цэнэгийн илүүдэл үүсдэг гэж үзэж байна. Тийм хувь зохиолыг хүртсэн эрчимт буюу хийморьлог хүмүүс бол монголчууд ажээ. Бидний монголчуудын егзгөн дээр байдаг “оор” буюу хех мэнгэ энэхүү эрчимжүүлэгч туяаны шинж тэмдэг ч байж болох юм. Эрдэмтэд монголчуудыг био цэнэгийн илүүдлээ бусад идэвхигүй хүмүүст хүргэх эрхэм буянт үйлсийг эхлүүлсэн хэмээн үзэж байна. Тухайлбал, монголчууд

дэлхийн хэмжээний байлдан дагуулал явуулсан тэр эрчим хүчийгч үүгээр тайлбарлаж эхэлж байна. Дундад эртний үед дэлхийн ионы орчинг асар хүчтэй нэвтлэн орж ирсэн сансрын эрчим хүч Монгол, Төв Азийн антроп орчинд нөлөөлж, түүнийг монголчууд бие махбод, сэтгэл оюундаа шингээн хүртсэн нь энэ угсаатны уусашгүй бат бэх онцгой чанартай холбоотой байж болох юм. “Могой гуравтасравч гүрвэлийн дайтай, Монгол гуравтасравч гүрний дайтай” хэмээх эртний үг буй. Монголчууд бидямагтнийгмийнсорилттуршилтандөртөж, бусдыг ирлэсээр өөрөө элэгдэж танагдан өдий зэрэгтэй үлджээ. Монголын нийгэм формацийн онолоор бол шат гишгүүр бүрийг нь дамжилгүй, урагтөрлийн байгуулал, хамжлагат нийгмийн гэсэн хоёр шатыгуртудаан хугацааны турш амсажзүдэж ирсэн ажээ. Тухайлбал, монголын нүүдэлчид хамжлагынхарилцаанд 2000 жил байж, харин 1921 оноос хойш дарлал мөлжлөггүй шинэ нийгэмд шилжих оролдлого туршилтыг хийж ирэв. Бүр тодорхой хэлбэл, хамжлагын харилцааны болон түүнийг халсан нөхцөлд үндэсний ардчилсан шинэтгэл (хөренгөтний) хийх, “социализм’’-ыгхурдавчлан байгуулахоролдлогын аль аль нь өөртөө эерэг, сөрөг цэнэгийг агуулж байлаа. Эдүгээ бид “челөет зах зээл”, "ардчилал”-ыгүнэтзүйл болгож, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цощлон хөгжүүлэхийгэрхэм зорилгоо болгож байна. Энэ бүхэн бол монголчууд дасаж зохицох, үлдэж хоцрох гойд чадвартайн шинж юм. ХХзууны монголын түүхэн хөгжил нь дэлхий дахины буурай болон хөгжиж буй орнуудад “сайн нь ч, муу нь ч миний багш” гэсэн дорно дахины онч мэргэн үгийн утгаар нэн сургамжтай богоод олон улсын ач холбогдолтой ч гэж хэлж болохоор байна. Монголчууд бид Оросын эрдэмтэн Л.Гумилевийн тодорхойлсон 500 насаа сунган уртасгаж, устаж арилахгүйн тулд эрчим хүчээ байнга сэлбэж, бусдынсоёл иргэншил, өөрүндэстэнд уусахгүйн тулддэлхийн цараар сэтгэж, нутгийн хэмжээнд хийж бүтээх хэрэгтэй болж байна. Бидний монголчууд хүн төрол хтний түүхэнд яах аргагүй сэтгэж, тэрлэж, бүтээж үлдээсэн эерэг сайн бүхнээ өвлөн залгамжилж, түүхэн сургамжаас ухаарлаа ямагт хөглөн, бас “муухай монгол” хүний шинжүүдээ гээжбайж сая XXI зуунд улам улам сэргэн мандах болно. Сэрэгтүн! Ухаарагтун! Учиг баримтын ороог барьж, утгын чимгийг зохиролдуулан эл номыг тэрлэхийг хичээнгүйлэн оролдсоны учир энэ буюу. Ишлэл, зүүлт А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства “Вестник АН СССР” 1967 №1 339.

340.

Н.Багабанди Шинэ зууны өмнөх бодлого, зорилт УБ 1998 он

Ким Жон Рэ Мянган жилийн түүхэн хүн (Хойч үеийн Чингис хаануудад зориулав) Улаанбаатар-Сөүл 1999 он номноос Б.Лхагваагийн орчуулгаар авав. 341.

342.

Б.Сумъяа. Монголын нүүдапчдийн соёл: оршихуй, эс оршихуй УБ 1998

Монголын хегжлийн стратеги (Онол-практикийн хандлагууд) Монголын соёл уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжлийн туршлага УБ 1999 он 343.

Ж.Болдбаатар Ном дор мөргем үү. (Ярилцлага) "Оюуны чавхдас” сэтгүүл №1 1995 344.

Ëåêö 1. Ìîíãîëûí ò¿¿õèéí ñóäëàõ ç¿éë ñóäàлãààíû àðãà, ¿å÷ëýõ à÷ õîëáîãäîë - 2 öàã -Түүхийн шинжлэх ухааны объект. Түүхийн шинжлэх ухааны судлах зүйл. Монголын түүхийн шинжлэх ухааны судлах зүйл ,Түүхийн хавсрага ухаанууд.

-

Түүхийн мэдлэг, түүхийн шинжлэх ухааны хөгжлийн үндсэн үечлэл.

-

1921-1990 оны үеийн түүхийн судалгаан дахь догматизм, сэтгэлгээний хомсдол, хуулбарлан дууриах арга барил, тэдгээрийн мөн чанар.

-

1921-1990 оны үеийн түүх судалгаанд онол арга зүй болгож байсан марксизм-ленинизмийн түүхэн хязгаарлагдмал шинж.

-

өнгөрсөн үеийн асуудалд түүхэн зүхлийн үүднээс бус, түүхэн сургамжийн үүднээс хандах нь.

-

Түүхэн асуудлыг дан ганц формацийн онолын үүднээс үзэж ирсэн өрөөсгөл байдлаа эргэн харж, соёл иргэншлийн онол, түүнчлэн саахь хоёр онолын аль алины үнэт зүйлсийг уламжлал, шинэчлэлийн үүднээс авч үзэх нь.

-

Түүхийн шинжлэх ухааныг түүхэн хүн судлалын хандлагатай болгон, сургалт судалгаанд түүхэн үйл явцын субьектив, сэтгэл судлалын талыг голлон судлах нь.

-

Монголын түүхийг дэлхий дахины болон бүс нутагийн түүхийн өргөн ханан дээр суурилуулан шинжлэх нь.

-

Түүх бичлэг, түүхэн утга зүйн шинэчлэлийн учир холбогдол.

-

Түүхийн судалгааны арга, эх сурвалж.

-

Монголын түүхийн үндсэн үечлэл: ураг төрлийн байгууллын үе \ МЭӨ 750 мянган жилээс МЭӨ 3-р зуун \, Их монгол улсын буюу Эзэнт гүрний үе \ 13-14 зуун \, улс төрийн бутралын үе \ 15-17 зуун \, Манжийн эрхшээлийн үеийн Монгол \ 18-20 зууны эх \, Олноо өргөгдсөн Монгол улсын үе \ 1911-1919 \, 192№ оны үндэсний ардчилсан хувьсгал, түүний дараах үе \ 1921-1980 аад оны дунд үе \, Өөрчлөлт шинэчлэлийн үе \1980-аад оны 2-р хагасаасэхлэн \

-

Түүхийн шинжлэх ухааны нийгмийн үүрэг: танин мэдэхүй, улс төрийн үйлдэл, ертөнцийг үзэхүй, хүмүүжлийн үүргүүд.

-

Түүхийн ухамсар, үндэсний ухамсарын харилцан уялдаа.

-

Үндэсний эрх ашиг, эх түүхийн харилцан хамаарал.

-

Түүхийн сургамжийг улбаалан ойлгохуй.

-

Эрдэмтэд эх орныхоо түүхийг археологи, этнографи, антропологи, генетикийн

болон хэл шинжлэлийн шинэ дүгнэлтээр баяжуулж байгаа нь. -Эх оронч үзэл, үндэсний бахархал, үндсэрхэг үзлийн учир ялгааг түүхэн жишээ баримтаар баяжуулан ойлгуулах.

Лекц 2. Ìîíãîë íóòàã áîë õ¿í төрөлхтний соёл иргэншлийн анхны өлгий нутгийн нэг мөн 2цаг

-

Хүний эрин үе.

-

Хүний үүслийн тухай сэтгэгчдийн үзэл баримтлалууд.

-

Мичин хүн, тэдгээрийн ул мөр.

-

Эртний мичин хүний хөгжил.

-

Хүний үүслийн талаар моноцентризмын болон полицентризмын онол.

-

Хүний үүссэн өлгий нутагийн нэгэн Төв Ази болох тухай шинжлэх ухааны таамаглал.

-

Òºâ Àçèéí ºíäºðëºã õ¿í àíõ ¿¿ññýí ºëãèéí íýã áàéæ áîëîõ òóõàé îíîëûí òààìàãëàë. Монгол нутаг дахь эртний байгаль, цаг уурын нөхцөл байдал. Эндрюсийн экспедицийн үйл ажиллагаа.

-

Монгол нутагт хүн амьдарч байсан эртний ул мөрүүд. Ìîíãîë íóòàã äàõü ÷óëóóí зэвсгийн олдвор

-

Монголын òºìºðëºãийн үе: дөрвөлжин булш, хадны зураг, хүрэл олдворууд гэх мэт. Монгол нутгаас олддог хүрэл зэвсгийн онцлог.

-

Алтай язгуур хэл. Овгийн үүсэл, эхийн эрхэт ёс. Монгол нутагт оршин суугчдын амь зуулганд гар урлал, ан гөрөө, мал аж ахуй бий болсон нь, түүний түүхэн үүрэг, ач холбогдол. Овог задарч, аймаг үүссэн нь. Монголын болон олон улсын судлаачдын шинэхэн судалгааны дүгнэлт, тоймоос.

-

Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн ул мөр.

-

Баянхонгор аймгийн Цагаан агуй, Уран хайрханы бууц, суурин, Ховд аймгийн Манхан сумын хойд Цэнхэрийн агуйн хадны зураг гэх мэт дурсгалууд.

-

Хүн төрлөхтөн төмөрлөг хэрэглэх болсон үеийн хөгжлийн үе шат.

-

Төмөрлөг зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн түүх соёлын өв.

-

Зэс зэвсгийн буюу зэс-чулууны үе.

-

Хүрэл зэвсгийн үе.

-

Хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн дурсгалууд.

-

Хүрлийн үеийн дурсгалын ангилал, “Дөрвөлжин булш, буган хөшөө, хадны сүг зураг, цуглавар олдвор.

-

Хүрлийн үеийн оршин суугчид.

-

Хүрлийн үеийн мал аж ахуй ба нийгмийн байгуулал.

-

МАА үүссэн нь.

-

“Монголын эртний нүүдэлчид” хэмээх ойлголт.

-

Төмрийн түрүү үе.

-

“Бух дарах”, “Бух хөөрөг”, “Тулман хөөрөг”, “Авдран хөөрөг”

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ Монголчуудын улс төрийн амьдрал

18 цаг

Ëåêö 3. Ìîíãîëûí ýðòíèé òºðò óëñóóä болон монгол нутагт ноёрхож байсан харь улсууд 2 öàã -Ñ¿ìáý, Моюн-Òîáà, Их Íèðóóí, Кидан õàìààäëûí àñóóäëóóä

óëñóóäûí ò¿¿õ, óãñàà ãàðâàëûí

. -Тэдний àæ àõóé, ñî¸ë, çàí çàíøлын түүхэн нийтлэг болон уламжлагдан хөгжсөн байдал. - Эдгээр улсуудын задрал, уналт мөхөлтийн дотоод, гадаад шалтгаан, түүхэн сургамж. Өрнө зүг нүүдэлчдийн хоёрдахь их нүүдлийг хийсэн нь.

-Түрэгийн хаант улс. Түрэг судлалын тойм. Түрэгийн хаант улсын давхраа, нийгэм улс төрийн байгуулал, аж ахуй, зан заншил, соёл. Түрэгийн түүх соёлын дурсгалт газрууд, Орхоны хөндийн цогцолбор, руни бичгийн болон хүн чулууны хөшөө дурсгал. -Уйгурын хаант улс. Уйгурын ноёрхлоо тогтоосон газар нутаг. Уйгурын угсаа гарал, эдүгээгийн удам, аж ахуй, соёл, зан заншил. Уйгурын эдийн болон утга соёлын ул мөрүүд. -Хиргис улс. Уйгурын суурин дээр Хиргисүүд ноёрхлоо тогтоосон нь. “Эль” хэмээх сурвалжтан, “хар бүдүүн” хэмээх жирийн олны ялгаа ий болсон нь. Хиргисийн хууль цааз, уналт. - Хичээлийн төгсгөлд YI-XI зууны үед Монгол нутагт харь угсааны Түрэг, Уйгур, Хиргис зэрэг хаант улсууд ноёрхож байсан боловч монгол угсаатнууд хүчирхэг Нирун улсынхаа (330-555) голомтыг ямар нэг хэмжээгээр өвлөн хадгалж, жижиг ханлиг улсуудын хэлбэрээр оршин байсныг сүүлийн үеийн судалгаа харуулж байгааг дурдан дүгнэх.

Ëåêö 4. Хүннү гүрэн-2 цаг -Õ¿íí¿ áîë ºâºã Ìîíãîë òºð ìºí. -Хүннүгийн талаархи эртний сурвалж мэдээнүүд. -Хүннү судлал, хүннүчүүд нутаг ус, генетик, соёл, зан үйлийн хувьд өвөг монголчууд болох нь. Монгол нутаг дахь Хүннүгийн эд өлгийн дурсгал -Хүннү гүрний нийгмийн шинж, төрийн байгууламж. -Хүннү нарын төр улсаа байгуулсан цадиг түүх нь монголын төр ёсны хөгжлийн анхны үр хөврөл, хойшид улбаалан дэвжих хөрс суурь нь мөн. -Хүннүгийн төрийн байгууламж, хожмын монгол төрд уламжлагдсан нь

-Хүннү нарын амь зуулгын гол төрлүүд, сонгодог хэлбэрийн мал аж ахуй, соёл, зан үйл, түүний уламжлагдсан байдал. Хүннүчүүдийн аж ахуй, соёлын хөгжил

-Хүннү нар өмнөд хөрш болон бусад улс орнуудтай төрийн болон худалдаа-эдийн засаг, соёлын талаар харилцаж байсан нь. -Хүннү гүрний задрал, түүний шалтгаан. Хүн төрөлхтний анхдугаар их нүүдлийн тухай. Европын түүхэнд Хүннү нар Аттила хааны нэрээр дуурсагдсан нь.

Ëåêö 5. Ìîíãîë òºðèéí ¿¿ñýë õýâ ìàÿã,õýëáýð, óëàìæëàë, øèíý÷ëýë

-

Цэргийн ардчилал бол төр улс үүсэн бүрэлдэхийн эх угтал мөн.

-

Эртний улсуудын төрийн хэлбэр, шинж чанар.

-

Эртний улсуудын төрийн ёс, ёслол.

-

6-11 зууны монголын ханлиг, аймгуудын төрийн байгууллын үнлсэн шинж.

-

Их Монгол улс байгуулагдсаны түүхэн ач холбогдол.

-

Их Монгол улсын төрийн мөн чанар, төрийн ёс ёслол.

-

Их Юан: төрийн хоёр ёс.

-

Улс төрийн бутралын үеийн Монголын төрийн байгууллын шинж.

-

Манж чин улсаас монголын талаар явуулж байсан бодлогын мөн чанар.

-

1911 оны үндэсний хувьсгалын үр дүн төр, шашныг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант төр тогтсон нь.

-

Автономит Монголын төр ёс.

-

1921 оны ардчилсан хувьсгалын үр дүн хэмжээт цаазат хаант төр тогтсон нь.

-

1924 оны Ардын эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь.

-

Социалист төрийн шинж.

-

Өдгөөгийн Монгол улс бол парламентийн Бүгд Найрамдах Улс мөн.

Ëåêö 6. Ìîíãîë òºðèéí áèëýãäýë, áîäëîãî óëàìæëàë

-

Улс төрийн бодлогын мөн чанар.

-

Төрийн бодлогын залгамж чанар.

-

“Газар бол улсын үндэс” хэмээх томъёолол Хүннүгийн үеээс төрийн бодлогын амин сүнс болж ирсэн нь.

-

Төрийн бодлогод Их хуралдайн роль.

-

Монголын түүхийн бүхий л үеүүдэд төрийн энхийг эрхэмлэсэн бодлого давамгайлж ирсний учир холбогдол.

-

“Монгол хүлцэмж”, “Их малгайн бараа харах бодлого”, “Төрийн хар буюу алтан хайрцагний бодлого” хэмээх төрийн уламжлалт бодлогуудын мөн чанар.

Ëåêö 7. Íóòàã äýâñãýð, çàñàã çàõèðãààíû çîõèîí áàéãóóëàëò

-

Эртний улсуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиар: баруун, зүүн гар, төв хэсэг.

-

Нүүдэлчдийн нийгмийн аравтын тогтолцоо бол цэрэг захиргааны өвөрмөц зохион байгуулалт мөн.

-

Эртний улсуудын түшмэл ёс.

-

Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.

-

Их түмэн, бага түмэн, мянгат, зуут, аравт.

-

“Хишигтэн” –ий үүрэг, роль.

-

Юан улсын засаг захиргааны зохион байгуулалт.

-

“Дөчин дөрвөн хоёр”-ын улс.

-

Улс төрийн бутралын үеийн Монголын засаг захиргаа.

-

Манжийн үеийн засаг захиргааны зохион байгуулалт: Монгол журган, Улиастайн жанжны газар, Их хүрээ, Ховдын сайдын газар, аймаг, хошуу, сум тамгатай хутагтууд.

-

Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн засаг захиргааны өөрчлөлт, түшмэл ёс.

-

1921 оны хувьсгалын дараа үеийн засаг захиргааны зохион байгуулалтад гарсан өөрчлөлт \ 1925,1931,1950-иад оны сүүлч 60-аад оны эх \

-

1921-1990 оны хоорондох төрийн түшмэл ёс, албан тушаалын зэрэг дэв.

-

90-ээд оны засаг захиргааны тогтолцоо, өөрөө удирдах ёс.

-

Шүүхийн байгууллагын тогтолцооны хөгжил.

Ëåêö 8. Ìîíãîëûí ò¿¿õýí ç¿òãýëòí¿¿äèéí ¿¿ðýã

-

Төрийн зүтгэлтэн гэж хэн бэ?

-

Төрийн зүтгэлтнийг үнэлэх шалгуур.

-

Монгол төрийн зүтгэлтнийг түүхэн хэв шинжээр нь ангилахуй. Үүнд: 1. Төр төстэй институт, төр ёс бүрэлдэх явцад үүдсэн ноёлох язгууртны анхдагч хэв шинж \ МЭӨ 4-МЭ 12 зуун \ Гол төлөөлөгчид: Маодунь шаньюй \ МЭӨ 234-174 \ , Хабул хан \ 1084-? \, Жамуха сэцэн, Тоорил хан гэх мэт 2. Хаант төрийн түшмэл маягийн хэв шинж. \ МЭ 13-20-р зууны эх \. Монгол улсын хаад болон Зүчи \ 1182-1227 \, Цагаадай \ 1183-1242 \, Бат \ 1208-1256 \, Шихихутаг \ 1180-1182 \, Мухулай \ 1170-1223 \, Зэв \ ?-1225 \, Чингай чинсан, Батмөнх даян хан \1464-1510 \, Түмэн засагт хан \ 1555-1593 \, Эрдэнэбаатар хунтайж, Галдан бошгот \ 1644-1697 \, Мандухай сэцэн хатан, Алтан хан \ 1507-1582 \, Хутагтай сэцэн хунтайж, Түшээт хан Гомбодорж, Сэцэн

хан Шолой, Өндөр гэгээн Занабазар \ 1635-1723 \, чин ван Ханддорж \ 1869-1915 \, да лам Цэрэнчимэд \ 1872-1814 \, Богд Жибзундамба хутагт \ 1870-1924 \, Чагдаржав \ 1870- аад оноос 1915 \, Сайн ноён хан Намнансүрэн \ 1878-1918 \ Зэрэг. 3. Хувьсгалт ардчилсан болон социалист маягийн хэв шинж \ 1921- 1990 \. Энэ нь дотроо а). Шилжилтийн маягийн заримдаг хэв шинж \ 1921-1952 \, Гол төлөөлөгчид нь : С. Данзан \ 1885-1924 \, Д. Бодоо \ 1885-1922 \, Д. Сүхбаатар \ 1893-1923 \, Б. Цэрэндорж \ 1868-1928 \, А.Амар \ 1886-1941 \, Х. Чойбалсан \ 1895-1952 \, Д. Лувсаншарав \ 1900-1941 \ гэх зэрэг, б). Авторитари маягийн хэв шинж \ 1952-1990 \ Гол төлөөлөгчид: Ю. Цэдэнбал, Д. Дамба, Г. Бумцэнд, Ж. Самбуу, Ж. Батмөнх, Д. Моломжамц гэх мэт. 4. Ардчилсан маягийн хэв шинж \ 1990-ээд оноос \ -

Монгол төрийн хөгжлийн бүх шатанд төрийн зүтгэлтэнд шалгуур болж байсан тулх шинж-төв эрхэмсэг шинж. .

Ëåêö 9. Ìîíãîë îðíîî ºðíºñºí õóâüñãàëóóäûí ò¿¿õýí õîëáîî

-

1911, 1921, 1990 оны хувьсгалууд, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо.

-

Монголын төрийн үзлийн хөгжил.

-

Чингис хааны төрийн үзэл бодлого, эв нэгдлийн үзэл санаа.

-

Монгол төрийн хоёр ёсны үзэл, түүний мөн чанар.

-

15-19 зууны үеийн монгол төрийн үзэлд эв нэгдлийн үзэл санаа зонхилох чиглэлтэй басан нь.

-

Сурвалжтан, язгууртан, ноёдын үндэсний үзэл.

-

20-р зууны эхэн үед үндэсний ардчилсан үзэл, тухайн үеийн төрийн үзэл баримтлалуудаас тодрон гарч ирсэн нь.

-

Монголын үндэсний ардчилсан үзэл хувьсгалт ардчилсан улмаар социалист үзэл санаа болон хувирсан нь.

-

Улс төрийн харилцааг үзэх марксист үзэл монгол оронд дэлгэрэн хэрэгжиж байсан нь.

-

Монголын уламжлалт төрийн бодлого, улс төрийн үзлийн нийтлэг шинж, онцлог.

-

Ардчилсан өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл дахь олон ургальч үзэл, түүний мөн чанар.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Монголчуудын ýäèéí çàñãèéí àìüäðàë 2 цаг

Лекц 10. Ìîíãîë÷óóäûí àæ àõóé ýäèéí çàñãèéí àìüäðàë,мал маллах технологи-2 цаг

-

Монголчууд хэдий үеэс амьтдыг гаршуулан мал аж ахуй эрхлэх болсон бэ?

-

Нүүдэл бол бэлчээрийн мал аж ахуйг хөтлөх үндсэн хэлбэр мөн.

-

МАА-н анхдагч салбар нь ан ав болох нь.

-

Хүннү улсын үед сонгодог МАА бий болсон нь.

-

Нутгийн малын омог, угшил, малын үүлдэр угсаа.

-

МАА-н хөдөлмөр зохион байгуулалт.

-

Хоршооллын явцад мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтад гарсан өөрчлөлт.

-

Монголчуудын мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга, технологи, хувьсал өөрчлөлт.

-

Монгол оронд эрт дээр үеэс газар тариалан эрхэлж байсны үлдэц, олдворууд.

-

Их Монгол улсын нийслэл Хар-Хорум орчим, Орхоны хөндийд албан тариалан эрхэлж байсан нь.

-

Манжийн эрхшээлийн үеийн албан тариалан.

-

1921 оны хувьсгалын жилүүд дэх газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсний нийгэм-эдийн засгийн ач холбогдол.

-

Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал.

-

Монгол оронд эрт дээр үеэс гар урлал, гэр зуурын үйлдвэрлэл хөгжсөн нь.

-

1921 оны хувьсгалын жилүүдэд гар үйлдвэрлэл хоршооллын хэлбэрээр хөгжсөн нь.

-

Ардын засгийн жилүүд дэх аж үйлдвэрийн хөгжил.

-

Улс орныг үйлдвэржүүлэх бодлого, түүний хэрэгжилт.

-

Улс орны Хөгжилд эдийн засгийн дэд бүтцийн үүрэг.

-

Монгол оронд эрт дээр үеэс худалдаа хөгжиж ирсэн нь.

-

Монгол оронд хятадын худалдаа, мөнгө хүүлэл нэвртэрч нэвтэрч өргөжсөн үе шатууд.

-

Ардын засгийн жилүүд дэх худалдааны хөгжил.

-

Зах зээлийн харилцаанд шилжсэн үеийн гадаад худалдаа.

-

Алба гувчуур бий болсон нь.

-

1921 оны хувьсгалын жилүүд дэх албан татварын тогтолцоо.

-

1990-ээд онд албан татварын тогтолцоонд гарсан өөрчлөлт

ГУРАВДУГААР ХЭСЭГ

Ìîíãîë÷óóäûí ñî¸ë- 8 цаг

Лекц 11. Ìîíãîë÷óóäûí ñî¸л

1. Ýäëýã ñî¸ë 2. Ìýäëýã ñî¸ë

óõààí, øèíæëýõ óõààíû

3. Óðàí ñàéõíû ñî¸ë

-

Эдлэг соёлын тухай ойлголт, түүний хамрах хүрээ, ангилал.

-

Орон сууцны түүхэн хөгжил.

-

Эртний хүмүүсийн анхны орон байр: хэвтэш, суудал, үүр, тэдгээрийн ялгаа.

-

Орон сууцны үүсэлд агуйн үзүүлсэн нөлөө.

-

Тэрэгт сууц, түүний үүсэл хөгжил.

-

Гэрийн үүсэл, ангилал.

-

13-14 зууны үеийн гэрийн хөгжил, төрлүүд.

-

Гэр нь угсаатны бүлгүүдийн онцлогийг тусгасан байдаг нь.

-

Хувцас хунартай холбогдсон эдлэг соёл. Хувцасны ангилал, хувцасны өвөрмөц онцлогууд.

-

Хувцасны хөгжилд гарсан өөрчлөлт, хувьсал.

-

Монголчуудын уламжлалт хувцаснууд.

-

Монголчуудын уламжлалт хоол унд: махан хоол, цагаан идээ, цай ундаа, ёслол хүндэтгэлийн хоол, өдөр тутмын хоол ундны дэг.

-

Монголчуудын гар урлал, түүний төрлүүд.

-

Монгол хэлний үүсэл хөгжил, түүний түүхэн үеүд.

-

Монголчуудын мэдлэг ухаан, шинжлэх ухааны хөгжилт.

-

Монголчуудын байгалын болон түүхийн мэдлэг, ухааны хөгжилт.

-

Орчин үеийн шинжлэх ухааны хөгжилт.

-

Манай оронд судалгаа шинжилгээний байгууллага бий болсон нь.

-

Шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ.

-

20-р зууны Монголын шинжлэх ухаанд гарсан гол нээлт бүтээлүүд.

-

Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний эх үүсвэр тавигдсан нь.

-

Ураг төрлийн байгууллын үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжил.

-

Эртний улсуудын 13-17 зууны үеийн, 18-19, 20-р зууны зааг үеийн, 20-р зууны үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, сургууль боловсролын хөгжилт.

-

Шүлэглэг, угалзлаг, хөгжимлөг сэтгэлгээ бол монголчуудын уран сайхны язгуур соёлын тулгын гурван чулуу болох нь.

-

Монголын аман зохиол, бичигийн зохиолын уламжлал, Энэтхэг, Төвд, хэлт утга зохиол.

-

Монголчуудын уран барилга, хот суурины уламжлал.

-

Урлагийн төрлүүдийн хөгжил хувьсал.

-

20-р зууны монголын уран сайхны хөгжилд гарсан шинэ хандлагууд.

-

Утга зохиол, тайзны болон дэлгэцийн урлагийн хөгжилт.

-

Дэлхийн урлагийн сонгодог бүтээлүүдтэй монголчууд танилцсан нь.

-

Манай уран сайхны соёлын хөгжилд нэвтэрч буй шинэ урсгалууд. .

-

Билгэдэх ёс, түүний төрөл зүйл, утга учир

-

Баяр наадам, тоглоомтой холбогдсон зан үйлийн ёс заншил.

Лекц 12 Ìîíãîë÷óóäûí øàøèí ø¿òëýã çаí çàíøèë

a. Áººãèéí øàøèí b. Ìîíãîëä áóðõíû øàøèí 3 äàõü óäààãàà äýëãýðñýí íü c. Øàðûí øàøíû Ìîíãîëûí ò¿¿õýíä ã¿éöýòãýñýí ¿¿ðýã

-

Хүн төрлөхтөн хэдий үеэс шүтлэг бишрэлтэй золгосон бэ?

-

Шашин шүтлэгийн нэн эртний хэлбэр: дом шившлэг, цалигчлал, амьдчилахуйн ёсон.

-

Онгон шүтэх ёс \ тотемизм \

-

Монгол нутагт бөөгийн шашин үүссэн нь.

-

Монгол бөө: удган, заарин.

-

Бөөгийн шашны мөн чанар.

-

Бөөгийн шашны олон тэнгэрт ёс/политеизм/

-

Хар зүгийн бөө,цагаан зүгийн бөө

-

Монгол дахь бөөгийн шашны хөгжлийн үе шатууд

-

Хүннү улс байгуулагдах үед бөөгийн шашны хөгжил оргилдоо хүрсэн нь

-

Их Монгол улсын үе дэх төрийн бодлого үйл ажиллагаанд бөөгийн шашны гүйцэтгэсэн үүрэг

-

Эзэнт гүрний үед бөөгийн шашин байр сууриа алдаж эхэлсэн нь

-

Чингис хаан түүнийг залгамжлагчид хүн ардын тус тусын шүтлэгийг үл хориглон сайн дурын хэрэг болгосон нь

-

Юан гүрний үеийн бөөгийн шашаин

-

Улс төрийн бутралын үеийн бөөгийн шашин

-

Бөөгийн шашин ба бурханы шашин.

-

1921 оны хувьсгалын жилүүдэд бөөгийн шашин мөхөх тийшээ хандаад, 90-ээд онд дахин сэргэж байгаа нь.

-

Бурхны шашин Монгол газар \ эхэн, дунд, адаг \ нийт гурвантаа дэлгэрсэн нь.

-

А\ Эхний шат нь монголын анхны төр улсын бүрдэл-Хүннү гүрэн болон эртний улсуудын үед холбогдох нь \ МЭӨ 3-13-р зуун \.

Монгол-Нирун улсын үед бурхны шашин төрийн шашны хэмжээнд хүрсэн нь. -

Б\ Бурхны шашин Монгол газраа дэлгэрч, төрийн шашин болсон нь \ 13-16 зууны 2-р хагас \. Монголын буддын төр ёсны сэтгэлгээ төрийн хос ёс. “ганжуур”, “Данжуу”-ыг монгол хэлнээ орчуулсан нь.

-

В\ Бурхны шашин зөвхөн талын сурвалжтан, хаад ноёдын ордон өргөөгөөр хязгаарлагдсангүй, нийт олны гүн шүтлэг болж хувирсан нь \ 16-20 зуун \. Бурхны шашин ба монгол иргэншлийн хүйн холбоо. Бурхны шашны бүх мэдлэг ухаан-их бага таван орон. Монгол мэргэд гүзгийрүүлэн хөнжүүлсэн нь. Монгол бурхны шашны онцлог.

-

90-ээд оны Монгол орны олон шашинт байдал. Түүнд Бурхны шашны эзлэх байр суурь.

Лекц 13. Ìîíãîë÷óóäûí îëîí óëñûí õàðèëöàà, òºðèéí ãàäààä áîäëîãî

-

Гадаад бодлогын мөн чанар.

-

Эртний улсуудын гадаад харилцааны агуулга.

-

Хүннү нар өөрсдийгөө Хятадын хар улсаар зөвшөөрүүлж, эрх тэгш харилцаа тогтоож чадсан нь.

-

Хүннү нар Грек-Бактрейн улс, ромын эзэнт улсуудтай харилцаатай байсан нь.

-

Сүмбэ, Нируны гадаад бодлогын уламжлал.

-

Монгол бус угсааны Түрэг, Уйгурын хаант улсын төрийн гадаад бодлого.

-

Их Монгол улс байгуулагдахын өмнөх гадаад харилцааны онцлог.

-

Их монгол улсын гадаад бодлогын мөн чанар, цар хүрээ, арга хэлбэр.

-

Өрнө, Дорны холбоо харилцааг хөгжүүлэхэд Их Монгол улсын гадаад бодлогын гүйцэтгэсэн үүрэг.

-

Юан гүрний гадаад харилцааны онцлог.

-

15-17 зууны үеийн Монголын гадаад харилцаанд Хятадын Мин улстай харилцах явдал гол байх суурь эзлэх нь.

-

Монголын хаадаас Төвдийн талаар явуулж байсан цэрэг-улс төр, шашны бодлого.

-

16-17 зууны Монгол, оросын харилцаа.

-

Буриад, Халимагийн хувь заяаны асуудал.

-

Монгол Манжийн эрхшээлд орсноор бие даасан гадаад бодлого явуулах чадвараа алдсан нь.

-

1727 оны Буурын гэрээгээр Монгол, Оросын хилийг тогтоосон нь.

-

Байлдан дагуулал гадаад бодлогын үргэлжлэл болж байсан нь.

-

Эртний улсууд дахь дайтах, найрамдах ёс горим.

-

Дундат эртний үед дайн нь улс хоорондын харилцааны байнгын шахуу хэлбэр болж байсан нь.

-

Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагууллыг түүх шинэчлэлийн үүднээс үзэх нь.

-

Чингис хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулал дэлхий дахины ач холбогдол бүхий хөгжил дэвшлийн зарим эхийг тавьсан нь.

-

Улс төрийн бутралын үе дэх дайн, найрамдлын асуудал.

-

Монголын ойрхи түүхий үеийн зэвсэгт мөргөлдөөн, дайны тухай асуудал.

-

20-р зууны Монголын гадаад харилцааны онцлог.

-

Гадаад харилцаа ба тусгаар тогтнолын асуудал.

-

Социализмийн үеийн гадаад харилцааны түүхэн хязгаарлагдмал тал.

-

1990-ээд оны олон тулгуурт гадаад бодлого, үр дагавар.

-

Монголын дипломат ёсны уламжлал.

-

Монголын дипломат ёсны уламжлалыг орчин үеийн олон улсын дипломат ёсны агуулга, зарчимтай хослох нь.

-

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал ба дипломат ёс.

Лекц 14. Äýëõèé äàõèíû áîëîí á¿ñ íóòãèéí ò¿¿õýíä ìîíãîë÷óóäûí ã¿éöýòãýñýí ¿¿ðýã, áàéð ñóóðü -

Монгол бол хүн төрлөхтний өвөг уугуул нутгийн нэг болох нь.

-

Энэ талаархи Америкийн эрдэмтдийн шинжлэх ухааны таамаглалууд.

-

Төв Ази-Монголын их говь хүн төрлахтний уугуул нутаг болох тухай эрдэмтэд судлаачдын үзэл баримтлал.

-

Америкийн индианчууд Төв Ази, Монголоос гаралтай болох нь.

-

Монгол хөх толбо буюу “оор мэнгэ”-ний учир холбогдол.

-

Монголчууд дэлхий дахины улс төрийн амьдралд гүнзгий ул мөрөө үлдээсэн нь: төр ёс, хууль цааз, байлдан дагуулал, олон улсын харилцаа философи.

-

Их Монгол буюу эзэнт гүрний үеийн олон улсын харилцааны философи.

-

Чингис хааныг сүүлчийн мянган жилийн алдарт хүнээр тодруулсан “Вашингтон пост “ сонины үндэслэгээ.

-

Монголчууд бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх өвөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон нь.

-

Монголчууд “нүүдэллхүй” хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан нь.

-

Мал маллах арга ухаан, амэдлэг.

-

Монголчуудын дэлхийн эдийн засгийн харилцаанд оруулсан хувь нэмэр.

-

Монголчуудын нийгэм-соёл, оюун санааны хүрээнд дэлхий дахины буюу олон улсын ач холбогдолтой гэж хэлж болохоор зүйлүүд: бичгийн дурсгал, номыг дээдлэн хүндэтгэх ёс заншил, бичиг үсгийн соёл, сургуул, түүх судлал, Өндөр гэгээн Занабазарын гайхамшигт бүтээлүүд, үндэсний уран сайхны соёлын гайхамшигууд, монгол хүний хүмүүнлэг энэрэнгүй төрх төлөв, удмын сангийн цэвэр ариун байдал.

-

Монголчууд эрчимт буюу хийморьлог хүмүүс болох нь.

-

Монголчууд нийгмийн сорилт туршилтанд олонтаа орсон боловч, өөрийгөө авч үлдсэн нь

-

Өнөөгийн бид түүхэн сургамжаас санаа авахын учир.

Лекц 15. Социализмын үеийн Монгол орон -Социализмын тухай ойлголт -Монголын нийгэм улс төрийн амьдрал -Монголын аж ахуй, эдийн засагМонголын төрийн гадаад бодлого, олон улсын харилцаа -Монголын соёл, урлагын амьдрал

-1950-аад оны сүүлчээс улс орны хөгжлийн байдал, хэтийн төлөвийн талаар өөрөөр сэтгэгчид үзэл бодлоо илэрхийлэх болсон нь. -Улс төрийн систем нь төр намын тогтолцооноос ухарч, нам төрийн тогтолцоо болон хувирч, түүнийг үндсэн хуулиар батлагаажуулсан нь. -Нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралыг бүхэлд нь анги, намын эрх ашиг, пролетарийн интернационализмын зарчимд үнэнч байхад нийцүүлж, үзэл сурталжуулах болсноор үндэсний эрх ашиг хохирох болсон нь. -1950-аад оны сүүлчээр “сэхээтний төөрөгдөл”, 1960-аад оны дунд үед “намын эсрэг бүлэг” нэрээр өөрөөр сэтгэгчдийг хавчин хяхсан нь. Àâòîðèòîð, òîòàëèòîð çàñàãëàë òîãòñîí íü, òýäãýýðèéí ÿëãàà, îíöëîã. -Íèéãìèéí á¿òýö, ýäèéí çàñàã, ñî¸ëûí àìüäðàëä ãàðñàí ìàðãàøã¿é àìæèëòóóä. Ñîöèàëèçì áàéãóóëàõ çîðèëò ìóõàðäàëä îðæ íèéãýì ýäèéí çàñãèéí õºãæèëä ñààä áýðõøýýë ó÷èðñàí íü, ò¿¿íèé ãîë íºõöºë øàëòãààí.

Лекц 16. Глобальчлалын түүхэн нөхцөл дэх Монгол улс

-Дэлхий дахинд даяарчлах сэтгэлгээ давамгайлах болсон нь. БНМАУ-ын эдийн засаг, улс төрийн амьдрал, нийгмийн сэтгэл зүйд өөрчлөн байгуулалт хийх шаардлага зайлшгүй болсон нь. -Улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, оюун сэтгэлгээний хямралт байдлын гүнзгийрэлт, түүнд дүгнэлт өгөх оролдлогууд. Нам төрийн удирдлагын зоримог бус, болгоомжилсон,

алгуурласан байдал, хямрал бухимдлыг улам хүчтэй болгосон нь. -1990-ýýä îíы эхээр МоАХ, МоАН, МСДН, МҮДН зэрэг шинэ нам, эвсэл холбоод бий болж, улс орны эдийн засаг, нийгэм улс төрийн амьдрал, сэтгэлгээнд бий болсон хямралт байдлыг даван туулах талаар олон ургальч үзлийг дэвшүүлэн тавьсан нь. -Монгол улсын түүхэнд анх удаа олон намын тогтолцоо бий болсон нь. Нийгэм төрийн удирдлагын хуучин тогтолцоог халахын төлөө олон түмний тайван хэлбэрийн тэмцэл өрнөсөн нь, түүний үр дүн. МАХН-ын онц их хурал, , МоАН, МСДН, МҮДН, МНН зэрэг олон намуудын хурал чуулганаас хүнлэг ардчилсан нийгэм байгуулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, эдийн засгийн олон хэвшилт байдлыг дэмжих зорилтуудыг дэвшүүлсэн нь. Улс төрийн шинэ тогтолцооны талаар намуудын баримталж байсан байр суурь. -1992 оны шинэ Үндсэн хууль, чөлөөт ардчилсан сонгууль. Төрийн эрх барих дээд байгууллагын шинэ тогтолцоо. 1994, 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын ба морон нутгийн захиргааны сонгуулиуд, тэдгээрийн үр дүнд тогтсон засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх нь.

-Ìîíãîë îðîí çàõ çýýëèéí ýäèéí çàñàãò, èðãýíèé àðä÷èëñàí íèéãýì áàéãóóëàõ çîðèëòûã õýðýãæ¿¿ëæ áàéãàà íü. Ìîíãîë óëñûí ãàäààä õàðèëöàà, õºãæëèéí ÷èã õàíäëàãà. Ñýðãýí ìàíäëûí ¿çýë áàðèìòëàл.

View more...

Comments

Copyright ©2017 KUPDF Inc.
SUPPORT KUPDF