Mongolia: Area and Culture 3 (421), 2015
Short Description
Mongolia: Area and Culture 3 (421), 2015...
Description
ISSN 2227-8451
THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
MONGOLIA: Area and Culture Studies Vol. 3 (421), 2015 Edited by Bat-Ireedui Jantsan
МУИС ПРЕСС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES EDITOR IN CHIEF BAT-IREEDUI Jantsan, National University of Mongolia, IMS BOOK REVIEW EDITOR Yu. Munkh-Amgalan, Dankook University, Korea М. Saruul-Erdene, National Foreign Affairs Training Center, USA EDITORIAL BOARD
Charles Bawden, Emerutes Professor, University of London, UK D.Tumurtogoo, International Association for Mongol Studies Christopher Atwood, Indiana University Agnesh Birtalan Otvosh Lorand University of Budapest, Hungary Klaus Koppe,University of Leipzig Sh.Choimaa, National University of Mongolia S.Dulam, National University of Mongolia L.Bold, Mongolian Academy of Science P.Delgerjargal, National University of Mongolia Li Narangoa, Australian National University K.Okada, Tokyo University of Foreign Studies D.Otgontsetseg, Hankuk University of Foreign Studies, South Korea D.Bum-Ochir, National University of Mongolia U.Erdenebat, National University of Mongolia M.Bayarsaikhan, National University of Mongolia D.Bayarsaikhan, National University of Mongolia Jan Rogala, University of Warsaw Alena Oberfalzerova, Karl University of Praha Ch.Boldbaatar, National University of Mongolia J.Gerelbadrakh, Mongolian State University of Education Yu.Boldbaatar, Mongolian University of Science and Technology
Zoriktuev Bulat Radnaevich, Institute for Mongolian, Buddhist and Tibetan Studies, Russia Bayarmendu, Inner Mongolian University, China Alicia Campi, Mongolia Society, USA Monika Charette, University of London S.Baigalsaihan, National University of Mongolia Ines Stolpe,University of Bonn N.Jantsannorov, National Union of Mongolian Music Compositors Jan-Olof Svantesson, Lund University Kim Ki-Sun, Hankuk University of Foreign Studies, South Korea Peter K.March,California State University, East Bay, USA Elisabetta Ragagnin, University of Gottingen Maria Katharina Lang, Austrian Academy of Sciences Sharad Soni, Jawaharlal Nehru University, New Delhi Koichi Matsuda, Osaka International University, Japan Takashi Matsukawa, Otani University O.Batsaikhan, Mongolian Academy of Science N.Altantsetseg, National University of Mongolia Husel Borjigin, Showa Woman's University, Japan
Printed by NUM Press Publishing
ГАРЧИГ МОНГОЛ СОЁЛ Э.Отгон-Эрдэнэ МОНГОЛЧУУДЫН “ЦАГ ХУГАЦАА” ЦОГЦ ОЙЛГОЛТЫН ОНЦЛОГ 7 Я. Доржпагма
МОРИН ХУУР ХӨГЖМӨӨР МОНГОЛ АРДЫН ДУУ, ТҮҮНИЙ ДОНЖ МАЯГИЙГ ХӨГЖИМДӨХ АРГАЧЛАЛ
15
МОНГОЛЫН ТҮҮХ Ц.Өлзий
1960-1980-ААД ОНЫ ДУНД ҮЕ ХҮРТЭЛХ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД
19
Л.Баасандорж ӨЭЛҮН ЭХИЙН ТҮҮХЭН ГАВЬЯА ЗҮТГЭЛ
31
Г.Сэр-Од
ӨГЭДЭЙ ХААН БА МОНГОЛ, ТӨВӨДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
39
У.Ундармаа
АР ХАЛХЫН МАХАСАМАДИ СЭЦЭН ХАН БА СЭЦЭН ХАН АЙМГИЙН ҮҮСЛИЙН ТУХАЙД
49
МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ В.Дашдаваа
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭГЭЦ 57
Б.Байгалмаа ХЯТАД – МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭЛЦ ҮГИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА 61 Заяатай, Хосбаяр
НОМУЛУН ХАТНЫ ДОМОГ ЯРИАНЫ БИЧГИЙН ХУВИЛБАРЫН УЛАМЖЛАЛ 69
Гоо “ДАЙЧИН ГҮРНИЙ ЭХЭН ҮЕИЙН ГАДААД МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАСАХ ЯВДЛЫН ЯАМНЫ МАНЖ МОНГОЛ АЙЛТГАЛЫН ДЭВТРҮҮД”-ИЙН ТУХАЙ 75 И Жи Йөн
МОНГОЛ•CОЛОНГОС ХЭЛНИЙ ‘ХЭЛ’ [kela KELE]•‘혀’ [HYEO] ГЭДЭГ УУГУУЛ ҮГИЙН ГАРЛЫН СУДАЛГААНААС 81
Сүмбэр МОНГОЛ ХЯТАД ХЭЛЭН ДЭХ ХҮНИЙ НЭР ОРСОН ХЭЛЦ ҮГИЙН УТГЫН ХАРЬЦУУЛАЛ 89 Жү Сүхёнь
СОЛОНГОС ХЭЛНИЙ ‘ХАДА’ БОЛОН МОНГОЛ ХЭЛНИЙ ‘ХИЙХ’ ҮЙЛ ҮГИЙГ ХАРЬЦУУЛАХ НЬ
93
А.Сүхмаа Адуу, түүнтэй холбоотой хэлц үгийн орчуулгын тухайд 105 Т.Отгонсувд МОНГОЛ ХЭЛНИЙ ОЙРОЛЦОО ҮГИЙГ ХОЛ ОЙРЫН УТГААР НЬ ЯЛГАХ ТУХАЙД 109
3
Б.Уранцэцэг МОНГОЛ- АНГЛИ ХЭЛНИЙ ТОВЧИЛСОН ҮГИЙН ОРЧУУЛГЫН АСУУДАЛД 115 Сүмбэр “НҮҮР” ГЭСЭН ҮГ ОРСОН МОНГОЛ, ХЯТАД ХЭЛЦИЙН ИЛЭРХИЙЛЭХ УТГААС ҮНДЭСНИЙ СОЁЛ, СЭТГЭЛГЭЭНИЙ ЯЛГААГ ХАРЬЦУУЛАХ НЬ 121 Б.Нямжав
ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛЭН ДЭХ ГЭЭХ, ХУРААХ ҮЗЭГДЭЛ
127
Ч.Баттулга МОНГОЛЧУУДЫН “ЭРИЙН АРВАН ЭРДЭМ” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫН ТУХАЙ 133 Ц.Цэнгэлмаа Д.Отгонтуяа
Оюун ухааны олон хэв шинжийн онолыг хэл заахад тусгах нь 141
Ж.Бат-Ирээдүй МОНГОЛ ХЭЛ, үсэг БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭ БА НӨХЦӨЛ БАЙДАЛ 151 МОНГОЛ УТГА ЗОХИОЛ Г.Галбаяр Д.БОДООГИЙН “ҮЗЭМЖИТ ӨГҮҮЛЭЛ” ЗОХИОЛЫН УТГА АГУУЛГА, ДҮР ДҮРСЛЭЛИЙН ЗАРИМ ОНЦЛОГ
157
Г.Нандинбилиг Монгол ардын шог хошин үлгэрийн хошигнол бүтээх аргууд 171 Б.Хишигсүх ТҮҮХЭН ЗОХИОЛ ТҮҮХ ТӨВТЭЙ БАЙХЫН УЧИР, ТУЛГАМДСАН АСУУДАЛ 177 Д.Батжаргал
Ардын хэлний “амт” 183
Т.Акедил, ТҮРЭГ, МОНГОЛ ДОМОГ ЗҮЙН СУДАЛГААНЫ ОНОЛ-АРГА ЗҮЙН Б.Алтангүл ЗАРИМ АСУУДЛУУДЫН ТУХАЙ 187 Б.Пүрэвдэлгэр НИЙЧ ТОЙНЫ НАМТАР “ЧАНДМАНЬ ЭРИХ”-ИЙН ӨВӨР МОНГОЛ ДАХЬ СУДАЛГАА ТОЙМ 195 Мөчир
ХАР ШАРЫН ЕРТӨНЦ 203
Г.Болормаа Ч.ДАГВАДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛД ХОТГОЙДЫН АЖ АМЬДРАЛ, АХУЙ ТУСГАГДСАН НЬ 209 Г.Оюунчимэг, АБСУРД ЖҮЖИГ МОНГОЛД 219 С.Басбиш Ү Шиү Хуа
ӨВӨРМОНГОЛЫН МОНГОЛ УРАН БҮТЭЭЛД ХАР ТАМХИНЫ ХОР ХОЛБОГДЛЫГ ҮЗҮҮЛСЭН НЬ ШҮҮМЖ, ТЭМДЭГЛЭЛ, МЭДЭЭ
4
223
CONTENTS MONGOLIAN CULTURE Otgon-Erdene. E
THE PECULIARITY OF CONCEPT "TIME" IN MONGOLIAN COGNITION
7
Dorjpagma.Ya TEACHING METHODOLOGY AT MONGOLIAN NATIONAL FOLK SONGS MANNER IN MORIN HUUR 15 MONGOLIAN HISTORY Ulzii.Ts
ON SOME ISSUES RELATED TO FOREIGN RELATION OF MONGOLIAN EDUCATION FROM 1960 TO MID 1980’S 19
Baasandorj.L
MERITS AND ACHIEVEMENTS OF MOTHER HOELUN /OELUN/ 31
Ser-Od.G UGEDEI KHAN AND ABOUT OF RELATIONSHIPS BETWEEN MONGOLIA AND TIBET 39 Undarmaa.U
SETSEN KHAN MAHA-SAMADI SHOLOI IN NORTH KHLKH AND ORIGINATION OF SETSEN KHAN PROVINCE 49 MONGOLIAN LINGUISTICS
Dashdavaa.V
ANAPHORS IN MONGOLIA 57
Baigalmaa. B
COMPARATIVE RESEARCH OF CHINESE AND MONGOLIAN IDIOMS 61
Zayatai Khosbayar Goo
The tradition of writing version of myth "Nomulun khatan" 69
Jee Young Lee
A STUDY OF THE ETYMOLOGY OF THE BASIC WORD ‘TONGUE’ IN KOREAN AND MONGOLIAN LANGUAGE 81
Sumber
COMPARISON MEANING OF MONGOLIAN AND CHINESE PHRASES WHICH INCLUDE THE PEOPLE’S NAMES 89
FOR “MANCHURIAN AND MONGOLIAN REPORT BOOKS OF MINISTRY OF STATE AFFAIRS OF OUTER MONGOLIA IN THE INITIAL TIME OF MANCHU DYNASTY”
75
Ju Su Hyon COMPARING THE VERBS ‘ХАДА’ IN KOREAN AND ‘ХИЙХ’ IN MONGOLIAN 93 Sukhmaa. A
THE TRANSLATION OF THE MONGOLIAN IDIOMS WITH THE WORD “HORSE” INTO ENGLISH 105
5
Otgonsuvd.T
ABOUT DIFFERENTIATING MONGOLIAN SYNONYMS “FAR AND NEAR MEANING” 109
Urantsetseg.B
SOME TRANSLATION ISSUES ON MONGOLIAN AND ENGLISH ABBREVIATIONS 115
Sumber
COMPARING THE MENTALITY AND NATIONAL TRADITIONAL CULTURE DIFFERENCES OF MONGOLIAN AND CHINESE PHRASES MEANING THAT INCLUDED A WORD ASFACE
Nyamjav.B
ELISION AND CONTRACTION IN ENGLISH 127
Battulga.Ch
ON THE UNDERSTANDING OF TEN COMPETENCES OF MONGOLIAN MEN 133
Tsengelmaa.Ts Otgontuya.D
MULTIPLE INTELLIGENCES THEORY IN ENGLISH LANGUAGE TEACHING 141
Bat-Ireedui.J
USAGE AND SITUATION OF MONGOLIAN LANGUAGE AND LETTERS
121
151
MONGOLIAN LITERATURE Galbayar.G
SOME PECULIARITIES OF CONTENTS AND CHARACTER DESCRIPTIONS OF D.BODOO’S “UZEMJIT UGUULEL” 157
Nandinbilig.G
HUMOR TECHNIQUES IN MONGOLIAN ORAL TALE 171
Khishigsukh.B
HISTORICAL FICTION NEEDS TRUE HISTORY: REASONS AND FACED PROBLEMS 177
Batjargal.D
THE RCHNESS OF MONGOLIAN 183
Akyedil. T Altangul. B Purevdelger.B
ON THE THEORETICAL AND METHODOLOGICAL ISSUES OF TURKISH AND MONGOLIAN MYTHODOLOGY 187
Мuchir
THE WORLD OF BLACK AND YELLOW 203
Bolormaa.G
CHOISURENGIIN DAGWADORJ AS A MAIN REPRESENTATIVE OF KHOTGOID LITERATURE 209
BIOGRAPHY STUDIES OF NIICH TOIN WHICH NAMED “CHINDAMANI ERIHE”, IN INNER MONGOLIA 195
Oyunchimeg.G ABSURD'S THEATRE IN MONGOLIA Basbish.S Wu Xiu Hua
219
INNER MONGOLIAN LITERATURE SHOWN HARMFUL EFFECTS OF OPIUM 223 REVIEWS, NOTES AND NEWS
6
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(7-14)
Монголчуудын “цаг хугацаа” цогц ойлголтын онцлог THE PECULIARITY OF CONCEPT "TIME" IN MONGOLIAN COGNITION Э.Отгон-Эрдэнэ (МУИС-ийн Орхон сургууль) Товч утга: Монголчуудын цаг хугацааны тухай ойлголт хэлний баримтаар хэрхэн илэрч буйг эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний үндсэн дээр тайлбарлаж, цаг хугацааг үнэлэх, таних онцлог шинжийг уран зохиолын бичвэрийн жишээ баримтаар гаргана. Монголчуудын цаг хугацааг таньж мэдэх арга ухаан эртнээс уламжлан ирсэн зан үйл, нүүдэлчдийн ахуйн соёл, байгаль дэлхий, цаг уурын нөхцөл байдал, газар нутгийн байршил гэх мэт тухайн ард түмний ертөнцийг үзэх үзэлтэй зайлшгүй холбоотой. Түүнийг судалснаар монголчуудын цаг хугацааг таньж мэдэх туршлага, “цаг хугацаа” цогц ойлголтын хүрээг тодорхойлох боломжтой болох юм. Энэхүү судалгааг бид танихуйн хэл шинжлэлийн үндсэн зарчмын дагуу судалж гүйцэтгэнэ. Танихуйн хэл шинжлэлийн үндсэн ойлголт яах аргагүй цогц ойлголт (concept, лат. сonceptus-ухагдахуун) болно. Үндсэн ойлголт болохын хувьд танихуйн хэл шинжлэлийн чиг хандлагаар хийж буй судалгааны ажил бүрт энэхүү нэр томьёог тодорхойлсон байх бөгөөд эдгээрт дүн шинжилгээ хийж үзвэл өөр өөр талаас хандсан, өөр хоорондоо ялгаатай ч байх ажээ. Цогц ойлголт сэтгэлгээний нэгж бөгөөд хүний ухамсарт оршино. Ийм далд, шууд ажиглах боломжгүй хийсвэр ойлголт болох нь ийнхүү олон янзаар загварчлан тодорхойлох үндэслэл болжээ. “Цогц ойлголт бол бодит ертөнцийн юм, үзэгдлийн хувь хүний танихуйн туршлагад суурилсан тархин дахь тусгал, уг хүний тухайн юм үзэгдэлтэй холбоотой багц мэдлэг юм ” (Н.Нансалмаа, С.Долгор, Танихуйн хэл шинжлэл, хууд 71). Аливаа үндэстэн ястан, ард түмнийг өөрийнх нь уламжлалт ёс заншил, соёл, амьдралын хэв маяг, түүхээс салангид авч үзэх аргагүй билээ. Монголчуудын цаг хугацааны талаарх мэдлэг, туршлага, шинж байдал, цаг хугацаанд хандах хандлага, түүнийг илэрхийлэх өвөрмөц үзэл хандлагыг олон эрдэмтэн судлаачид өөр өөрийн зүгээс олон талаас авч үзэн тайлбарласан байдаг билээ. Түүнчлэн монголчуудын цаг хугацааны шинж чанарыг гүн ухааны, бэлгэдэл зүй, түүх, ёс заншил, шашин болон үгийн сангийн утга зүй талаас нь авч үзэн судалж жишээ баримтаар баяжуулан харуулсан бүтээл байгаа ч танихуйн хэл шинжлэлийн үүднээс судалж тайлбарласан нь төдийлэн олон байхгүй байгаа нь энэ талын судалгаа шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
7
Цаг тооллын тогтолцоо: Хорвоо ертөнцийн юм бүхэн үүсэлтэй, хөгжилтэй, төгсгөлтэй. Цаг тоолж эхэлсэн мөчийг ертөнцийн үүсэл ч гэж үздэг. Байгаль эх бидэнд гэрэл, цаг хугацаа, оюун ухаан гэсэн ертөнцийн гурван гайхамшгийг заяасан билээ. Энэ бүлэгт ертөнцийн гурван гайхамшгийн нэг болох “цаг хугацаа” гэх цогц ойлголт монголчуудын сэтгэлгээнд хэрхэн тусч, түүнийг хэрхэн таньж мэддэг талаар авч үзэх юм. Цаг хугацаа нь хэзээ ч зогсохгүйгээр зөвхөн нэг чиглэлээр урсан өнгөрч байдаг хэмжигдэхүүн юм. “Цаг тоолол” гэдэг үг нь “Календ” буюу “зарлах” гэсэн Латин үгнээс үүссэн. Эртний Ромчууд хавирган сар гарч эхлэхэд шинэ сар эхэлж байна гэж нийтэд “зарлаж” сар бүрийн эхний тоог “календ” гэдэг байжээ. Хүн төрөлхтөн эртнээс нааш байгаль дэлхийн элдэв үзэгдэл болон нар, сар, од, гараг дэлхийн хөдөлгөөнийг ашиглан цаг хугацааг тооцон хэмжсээр ирсэн байдаг. “Эртний Египет, Мисир, Вавилон улсын одон орончид жил, улирал, сарын тогтмол давтагдах зүй тогтлыг мэддэг байснаар барахгүй 3000 жилийн тэртээ хүмүүс оддын дундаас Буд, Ангараг, Сугар, Бархасвадь, Санчир гарагийг хараад зүг чиг, цаг хугацааг баримжаалдаг байжээ. Чухам тэр үеэс эхлэн цаг хугацааг нар, сарны хөдөлгөөнтэй уялдуулан тоолох болов. Нанхиадын эрдэмтэн мэргэд 2500 жилийн өмнө цаг тооллын бичгийг анх зохион хэрэглэж байсан гэж үздэг. Дорно дахины улс түмэн цаг хугацааг жаран жилээр багцаалан тоолдог бөгөөд уг тооллын эх нь МЭӨ 2937 он гэж үздэг. Энэ тухай Хятадын эртний домогт Төвөдийн хааны эхнэр Хятадын гүнж уг тооллыг анх нээж хэрэглэсэн хэмээн өгүүлжээ”1 гэж Д.Мөнх-Очир тэмдэглэжээ. Олон зуун, мянган жилийн нүүдлийн соёл иргэншлийн түүхтэй Монголчууд нь Европчуудыг бодвол байгаль дэлхий орчин тойронтойгоо харьцах, нүүдэл суурьшлаа зохицуулах талаар илүү мэдлэг туршлага хуримтлуулж түүнийгээ зөв ойлгож байсны уг үндэс нь байгаль дэлхийн хувиралт, нар, сар, од, гарагийн хөдөлгөөн зүй тогтол мөн чанарыг танин мэдсэнд оршино. Тиймээс цаг хугацааг хэмжих анхны тоолол болсон байгаль дэлхийн хувиралт өөрчлөлтөнд үндэслэсэн “Байгалийн он тоолол”, тодорхой цаг мөчид давхцан тохиодог сар мичид хоёрын тохиолд тааруулсан “Мичдийн улирлын тоолол” болон тэнгэр дэлхийг тойрон эргэдэг сар нь тодорхой хэсэг хугацааны дараа анхныхаа байранд ирж байгаа мөчлөгт үндэслэсэн “Сарны буюу билгийн улирал”-ын тооллууд нь байгаль дэлхийтэйгээ цаг ямагт харьцан байгаль дэлхийнхээ эрхшээлд зохицон амьдарсаар ирсэн нүүдэлчин Монголчуудын мэдлэг ухаан болохыг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг болжээ. “Өнөөдөр дэлхий дээр нарны хөдөлгөөнд тулгуурласан “Аргын тоолол”, сарны хөдөлгөөнд дулдуйдсан “Билгийн тоолол” мөн арга билиг хосолсон “Шар зурхайн тоолол” хэмээх гурван тооллын системийг даган мөрдөж байна” гэж түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир “Он цаг тоолол ба 1020 жилийн шар зурхайн цаглабар” бүтээлдээ дурджээ. Аргын тоолол: Нар төвтэй үзэлд тулгуурлан зохиосон цаг тооллын системийг Христосын тооллын өмнөх 46 онд Ромын цэргийн жанжин Юлий Цезарын хүсэлтээр Египетийн одон орон судлаач Созиген гаргажээ. Энэ тооллоор манай дэлхий нарыг 365 хоног 5 цаг 48 минут 46 секундэд бүтэн нэг удаа тойрдог хэмээн үзжээ. Үүнийг “Юлийн тоолол” гэж нэрлэдэг. Тооллын энэ хугацаа нь гурван жил дарааллан 365 хоногтой энгийн жил дөрөв дэх жилийг нь 366 хоногтэй өндөр жилээр тооцож байв. Юлийн тооллыг Европийн ихэнх улс 1500 жил хэрэглэжээ. Юлийн тоололд тулгуурлан сайжруулсан цаг тооллыг Италийн эрдэмтэн Л.Луйджи боловсруулж Ромын хамба лам 13-р Григорий баталгаажуулж 1582 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн мөрджээ. Энэ тооллыг шинэ тоолол буюу “Григорийн тоолол” гэж одоо дэлхийн улс орнууд мөрддөг. 1
Д.Мөнх-Очир. “Он цаг тоолол ба 1020 жилийн шар зурхайн цаглабар”, УБ., 2014. 5 тал.
8
Билгийн тоолол: Дорно дахины болон Монголчуудын танин мэдэж хөгжүүлсээр ирсэн билгийн тооллын үндсэн тулгуур нь сарны хөдөлгөөн юм. Хүний нүдэнд хамгийн ил тод харагддаг сар нь тодорхой хугацаанд хэлбэр дүрсээ өөрчлөн хувиргаж байхыг ажиглаж мэдсэн мэдлэг нь цаг хугацааг хэмжих гол хэрэглүүр болжээ. Сарны дүгэрэглэх ба хавиргалахын хоорондох хугацааг хэмжилтийн нэгж болгон авсан нь билгийн тооллын суурь болж байна. Сар манай дэлхийг тойрон эргэдэг нь “Дэлхий төвтэй ертөнцийн онол сургаал”-ын үүсэх үндэслэл болсон. Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс сарны ба билгийн тооллыг хэрэглэсээр ирсэн нь энэхүү сургаалыг өөртөө агуулсан том шинжлэх ухаан болжээ. Шашин номын үйл, зурхай зурлагыг билгийн тооллоор тооцон үйлддэг билээ. Түүнчлэн одон зурхайн тухайд “Энэтхэг, Төвөд, Монгол зэрэг оронд дэлгэрч хөгжсөн бурхны шашин соёлын уламжлалт 10 ухааны нэг болох одон зурхай нь эдгээр орны од зүй, тоо зүйн мэдлэг сэтгэлгээний ариун өв санг уламжлан үлдээсэн оюун ухааны үнэт сан билээ. Одон зурхайд сав шим ертөнцийн орон зай цаг хугацааг хэмжин тодорхойлох хугацаа-солбицолын өвөрмөц тогтолцоог хэрэглэдэг “Мэргэд гарахын орон” хэмээх бурхны соёлын Төвөд, Монгол их тайлбар толь бичигт тэдгээр амьтны насны хэмжээг хэмжин, үйлдэх жил нь өвчингүй, ардын 360 амьсгалыг нэгэн мөч, тэр 60-г нэгэн мөч, тэр 60-г нэгэн хоног, тэр 30-г сар, тэр 12-г жил хэмээмүй гэж цаг хугацааны нэгжийн тухай өгүүлсэн байдаг. Энд өнөөгийн 1 жил 12 сар, 1 сар 30 хоног гэсэн шүтэлцээт нэгжүүдийг тодорхойлжээ. Энэ нь хүн төрөлхтөн цаг хугацааг хэмжин тоолохдоо эртнээс хэрэглэж ирсэн жарны тоолол юм. Энэ жарны тооллын суурь болох 60-ыг 5 махбодод хуваахад 12-тын мөчлөг гардаг билээ. Энэхүү 12-тын мөчлөгт хоногийг 12 амьтны нэрээр нэрлэсэн цагт хуваан, амьдрал ахуйдаа хэрэглэдэг юм. Хоногийг 12 цагт хуваахдаа шөнө дунд болох эгшинг хулгана /цагийн төв гол/ жин үд болох эгшинг морин цаг гэж үздэг. Эдүгээ бид бүсийн цаг, хуулийн цаг, өвөл, зуны цагийн тоолол хэрэглэж байгаа билээ. Бүсийн цагийг XIX зууны үеэс Европ, Америкт өргөн хэрэглэж ирсэн ба 1930-аад онд ЗХУ-ын бүх нутагт цагийн зүүг 1 цагаар урагшлуулах хууль гаргаж, хуулийн цаг хэрэглэх болсон. Манай улс 1961 онд бүсийн, 1981 онд өвөл зуны тоололд шилжсэн билээ. Зурхайн цаг тоололд жинхэнэ нарны цагийг ашиглах ёстой байдаг”2 хэмээн нийтэлсэн байна. Монголчуудын цаг хугацааны онцлог, түүнийг таньж мэдэх арга ухаан Цаг хугацаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээст байх ба тэдгээрийн хооронд өрнөж буй үйл явдлын үргэлжлэх хугацааны хэмжүүр болдог. Эртнээс нааш цаг хугацааны тухай ойлголт нь шашин болоод шинжлэх ухааны гол чухал сэдэв асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд бүхий л салбарт хэрэглэхэд тохиромжтой байдлаар тодорхойлж ирсэн байдаг. Монголчууд байгалийг шүтэх, бөө мөргөл, бурхны шашин, эртний уламжлалт гүн ухаан, үлгэр домог, оньсого туульсаас эхлээд аман болон утга зохиолын соёл дэлгэрүүлэгч, аж төрөхийн сургаал номлол зан суртахуун ёс заншил, ардын сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг оюун билгийн гайхамшиг бүхий угсаатан билээ. Монголчуудын цаг тоолол, цаг хугацааны мэдлэг түүнтэй холбогдсон зан үйл нь тэдний амьдрал, эрхэлж ирсэн аж ахуйн онцлог, газар нутгийн байршил, байгаль цаг уурын нөхцөл, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн хөгжлийн явц, хувь хүний ертөнцийг таних туршлага зэргийг өөртөө тусгасан чухал асуудлын нэг юм. Тиймдээ ч монголчуудын цагийн мэдлэг, онцлогийг “Зөвхөн наран мандах жаргахын хоорондох хугацааг хулганаас гахай хүртэл 12 эрхтэн цагаар тооцдогоороо монгол тоолол бусдаас онцлог юм”3 гэж түүхч судлаач Н.Нагаанбуу тэмдэглэсэн байдаг. http://www.archives.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=544:2012-09-28-00-0211&catid=1:latest-news&Itemid=1 3 Н.Нагаанбуу, XIII зууны эрдэм соёл. цуврал-1“Монголын он цаг тоолол”.УБ., 2005, 20 тал. 2
9
Аливаа үндэстэн ястан, ард түмнийг өөрийнх нь уламжлалт ёс заншил, соёл, амьдралын хэв маяг, түүхээс салангид авч үзэх аргагүй билээ. Монголчуудын цаг хугацааны талаарх мэдлэг, туршлага, шинж байдал, цаг хугацаанд хандах хандлага, түүнийг илэрхийлэх өвөрмөц үзэл хандлагыг олон эрдэмтэн судлаачид өөр өөрийн зүгээс олон талаас авч үзэн тайлбарласан байдаг билээ. Түүнчлэн монголчуудын цаг хугацааны шинж чанарыг гүн ухааны, бэлгэдэл зүй, түүх, ёс заншил, шашин болон үгийн сангийн утга зүй талаас нь авч үзэн судалж жишээ баримтаар баяжуулан харуулсан бүтээл байгаа ч танихуйн хэл шинжлэлийн үүднээс судалж тайлбарласан нь ховор байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Эрдэмтэн С.Дулам “Монгол бэлгэдэл зүй”-IV бүтээлдээ “Цагийн бэлгэдэл зүй”-д “цаг” гэдгийг юуны өмнө үлгэр, домог, туульс, түүх домог, уран зохиолд гарч буй “уран сайхны цаг” мөн бөгөөд ертөнцийн цаг тоололтой харгалзах болон үл харгалзах аль ч утгаар байж болно. Ертөнцийн цаг тоололтой харгалзах утгаар байлаа ч гэсэн энэ нь аргын тоололтой бус билгийн тоололтой харгалзах учиртай. Зарим үед “мичдийн тоолол” буюу эртний монголын цаг тоололтой ч харгалзах бүлгээ хэмээгээд дараах байдлаар ангилсан байна. Үүнд: • Домгийн цаг /Эрт урьдын цагт, Энх мөнхийн үед/ • Үлгэр, туульсын баатдын мөчлөг цаг /үлгэр туульсийн баатруудын аж амьдралын мөчлөг цагууд байна гэж үзээд “нэг л настай, нялх үстэй цаг”, “дөч хүрсэн эр, дөрвөө хирвэсэн ат”/ • Үүр шөнө хагацах цаг /цагийн бэлгэдлийн монгол утга соёлд үлэмж давтамж төгөлдөр цагийн нэг нь “үүр шөнийн хагацлын үе” үүрийн харуй бүрий цаг (бар цаг: 03:40-05:40 юм.) Энэ нь домог зүйн өгүүлэмж ёсоор бол “тогост гоёлын өд сөдөө алдсан тахиа үүр цүүрээр эртлэн босч, өдийг минь авчирч өг” хэмээн хашхирч гуугалж байдаг цаг болно/ • Наран ургахын урьдах цаг /үүр шөнийн хагацлын цагаас ялгаатай нь наран ургахын урьдах цаг бол хэн хүн алсын аяндаа морилон газарлах цаг байдаг бөгөөд ерийн аж амьдралд бол хурдан морьдыг гарааны газар луу нь хөдөлгөх цаг байдаг./ • Наран мандах цаг /Энэ бол үлгэр туульсын баатруудын тодорхой орон газар (Болзоотын бор толгой г.м) хүчин чадлаа сорилцох, ид хаваа үзэлцэх болзооны цаг юм. Өглөөний наран ургах цаг бол энэ ертөнцийн цаг хугацааны бүхний нүднээ ив илэрхий, зайлж бултахын аргагүй магад цаг болж дүрслэгдэхээс гадна энэ цагт урган мандаж буй алтан нараар гэрч болгон тэмцээн тулаанаа гэрэл гэгээнд нь үнэн шударгуу байлгах гэсэн, эрт цагийн наран шүтлэгийн болон амьдчилан хүншүүлэх сэтгэлгээний ёсоор энэ ариун гэгээн гэрчээр шүүлгэх гэсэн санаа тусч байна./ • Өглөөний нар дээр хөөрөх цаг /Могой цаг: 09:40-11:40, өглөө эхэлсэн үйл ажлын өрнөл хөврөлийн цаг болно. Монгол хүн өглөө эхэлсэн ажил бүтэмжтэй гэж үзэн энэ цагийг алдахгүй, үйл хэргээ бүтээж байхыг ихэд хичээнгүйлдэг./ • Гал үдийн цаг • Үд хэлбийх цаг • Наран шингэхийн урьдах цаг • Үдшийн харуй бүрүйн цаг • Шөнө дүлийн цаг • Гэрийн наран цаг • “Таван жин” гэгчийн учир • Цагийн харшуулал • Өдрийн бэлгэдэл • Дөрвөн цагийн хурим • Сарын бэлгэдэл • Жилийн бэлгэдэл гэх мэт.
10
“Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл”-д “өвс ногоорохоор нэгэн жил болгож, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” гэснийг манайхны зарим нь “бүдүүлэг гэсэн ” гэж эмзэглэдэг ч уг нь үнэн л юм. Үнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхүй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шүү. Монголчууд шиг тэнгэрийн учрыг хүн бүр нь мэддэг өөр үндэстэн байхгүй гэдэг ор үндэслэлгүй бус. Шөнө ээрэм талд хаягдлаа гэхэд монгол хүн одот тэнгэрээ хараад хүрэх газраа төөрөлгүй очихоор барахгүй цаг хугацааны баримжаагаа ч алдахгүй нь үнэн. Тэрхүү өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дүгэрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв (хавиргалав), улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас Хүннүгийн үед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчлан, агаарын амьсгалыг улирлаар шинжин амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн түүхэн хэвшил байв. Хээр хөдөө аян жин тээх, эрэлд явах, ан авд мордох, отор хийх зэрэгт “өнөөдөр хэдний өдөр билээ?" гэж хэнээс ч асуухгүйгээр тэнгэр нар сар, гэрэл сүүдрээ босон суух зуураа ажин мэдчихдэг тэр боловсрол гайхамшиг байжээ. Нар сар хоёроор өдөр шөнө хоёрын хугацааг ялган тооцож хоног болгох, захын одыг харуут цагаа мэдэх энэ эрдэм өдгөө бүдгэрч байна. Гурван нохой гарах үед гэрээсээ сэмхэн гараад ирээрэй гэвэл энэ болзоог хэрэгжүүлэх хүн ховордсон байж магадгүй. Түр зуур, агшин зуур, хоромхон зуур, нүд ирмэх зуур, дугхийх хооронд, зүүрмэглэх төдий гэх мэт минут секундын хугацаа, морь эмээллэх, тэмээ хомнох, гүү саах хооронд, цай буцлах зуур зэрэг мөчлөг хугацаа байдагтай адил “өвс ногоорох хооронд” хэмээн ярих нь нэгэн жилийн хугацаа, эсхүл ярьж байгаа тухайн үеэс өвс ногоорох хүртэл сар улирлын хэмжээг заан ярьсан хэрэг” гэж судлаач Н.Нагаанбуу “Монголын он цаг тоолол” бүтээлдээ өгүүлжээ. Тэрээр цагийн мэдлэг нь тооны, одон орны, байгалийн, ахуйн, ажил үйлдвэрлэлийн, цаг агаарын, нар сар хиртэх үзэгдлийн гэх мэт өдөр тутмын хэрэглээ болсон өргөн мэдлэгийн цогцлол бөгөөд тэр нь ардын уламжлалт соёл, ёс заншил, гүн ухаан, танин мэдэхүйн үндэс болсон байдгийг дурдсан байна. Гэрийн наран цаг: Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар луу буюу могой, морины амин зүгт хандуулан барьдаг. Чингээд баруун хатавчнаас нар зөв тойруулан зэргэмжээр морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ, морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, даллагын сав тавьж хойморт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байрлуулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ. Монголчууд мөн тооноор туссан нарны гэрлээр цагийг хэмждэг арга ухааны уламжлал ч бий. Тоонот шар нар, унь хооронд нар, хана хооронд нар, ханын толгойн нар хоймор, гол үүд нар ханын шихэр нар, ханын толгой нар, үд дундуур нар, тоонын шарга нар гэх мэтээр цаг хугацааг нарийн хуваан хэмждэг байв. Монголчууд ийн нарыг бишрэн хүндэтгэдэг нь ялангуяа мал аж ахуй, өвс бэлчээртэй нь шууд холбоотой. Өвөл хаврын бэрх цагт малыг нарны ээвэр бэлчээрт идээшлүүлэн хэвтүүлэх цаг бүр анхаардаг учиртай. Иймээс монголчууд зүг чигийг ялган тогтоохдоо наран тал-баруун тал хэмээн үлэмж эрхэмлэн хүндэтгэдэг байна. Аливаа зүйлийн эхлэлийг нарны талаас эргэлтийг даган эхэлбэл бүтэмж сайтай, өлзий билэгтэй хэмээн үздэг эрхмийн эрхэм ёсыг бүтээсэн аугаа түмэн бол бидний Монголчууд билээ. Бугуйндаа цагтай ч мал ахуйдаа аяндаа гэрийн наран цагийг баримталдаг нь нүүдэлчдийн төрөлх чанар, удамшил юмсанж. 15
11
цаг боллоо. Үдийн саалиа эхэлье. 21 цагт малаа хотлуул, 9 цагаас хонио бэлчээгээрэй гэж ярих малчин үгүй л болов уу?. Ялангуяа “бага гэрийн цаг” гэх юмуу “их гэрийн хэргийг бага гэр мэднэ” гэдэг нь бага гэр (илүү гэр, жомбоохой гэх мэтээр нэрлэнэ) нь нөөц тавилга, бараа, тоног хэрэгсэл, идээ цагааг хадгалах зориулалтаас илүүгээр цагийн баримжаа хэмжээг нарийн тодорхойлох хэрэгслүүр, цаг зурхайн гол хэмжүүр болгодог байжээ. Наран цагийг хүснэгтэд жагсааваас: Хулгана- үүрийн цолмон торойх үеэс алсын уулын оройд нар тусах хүртэл (өглөө болох) Үхэр- нарны гэрэл уулнаас бууж гэрийн тоононд тусах хүртэл (сааль сүүний цаг) Барс- нар тоононы хуруу хүрээнээс унин дунд ирнэ (мал бичих цаг) Туулай- нар унин дундаас ханын толгойд өнгийнө (өглөөний ажил дуусна) Луу- нар хана элэглэн бууж гэрлийн үзүүр ханын шийр зууна Могой- нар хаяанд бууна. Мал алсын бэлчээртээ хүрсэн байна (бага үд) Морь- нар газарт бүрэн тунаж хоймор голлон нүүж зүүншлэнэ. Хонь- нар зүүн хойноос гэрийн хаяа бараадна. Жин үд. Хонин цаг хагаслах үдийн сааль Бич- ханын шийр гэрийн хаяа (элгүүр) өгсөн хананд гарна. Тахиа- ханын толгойд авирч унин дунд хүрнэ Нохой- унин дундаас тоононд ирж улмаар гэрээс гарна Гахай- нар гадаалан уулын цаагуур жаргахаас үдшийн гялаанд од дагуулан үдшийн бүрий тасартал 12 цагийг ийнхүү зөвхөн наранд хамаатуулан тооцдог учраас шөнийг од мичид 7 өвгөн, сарны хэлбэр байршил зэргээр тооцон “шөнөд цаггүй, шөлөнд дээжгүй” гэх буюу гахай цаг буюу үдшийн үйлийг цээрлэх, шөнө дуусч өглөө эхлэх хулгана цаг үүр цайх үеийг бэлгэдэх зэргээр бүхий л ёс заншлын үндэс нь наран цаг болдог билээ. Наран цагийг гэрээс гадна хээр хөдөө бэлчээр, аян авын болзоо зэрэгт босоо голт мод бут өвс ургамал хад зэрэг, эсхүл дэрс мөчир хатган сүүдрээр нь яв цав олдог. Тэр аргыг баримжаа гэдэг ч орчин үеийн цаг минутаар 12 цаг 20 минут гэж ярьж байгаа мэт яг хэлдэг болно. “Монгол нүүдэлчдийн ахуй сэтгэлгээ, түүний илэрхийлэл, уламжлал, шинэчлэл, үнэт зүйлс, утга соёлын хүрээнд нягтлан судалмаар олон сонирхолтой сэдэв байсаар байна. Түүний нэг бол нүүдэлчдийн аж амьдрал, хүн ба байгалийн харьцаа, утга соёлтой олон сэжмээр холбоотой “Эргэх дөрвөн цаг”, “Дөрвөн улирал”, “Дөрвөн далайн жам”, “Завдлагагүй дөрвөн далай”, “Дөрвөн цагийн аяс”, “Дөрвөн цагийн уянга”, “Дөрвөн улирлын зураглал” г.м. Нэг ерөнхий сэдвийг олон хувилбараар илэрхийлсэн уран зохиолын бичил эхүүд юм. Эл сэдэв нь бусад улс орны утга зохиолд төдий л олон байдаггүй бөгөөд монгол угсаа хэл шинжлэл, соёл хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, танихуйн хэл шинжлэл, уран сайхны эх задлал, уран сайхны дискурс, эхийн хэл шинжлэл, уран зохиол судлал, туурвил зүй, эхийн өгүүлбэр зүй зэрэг орчин цагийн соёл судлал, тогвортой боловсрол, хэл судлал, уран зохиол судлалын асуудлуутай уялдуулан судалж болох онол-хэрэглээний үлэмж ач холбогдолтой, бүр үндэсний гэмээр шинжтэй юм. Уг сэдвийн олон тал, юмны учир, сумны занги нь байгаль, дэлхийн өгөгдөлдөө байдаг ч байж болох”4. Хэдийгээр судлаач энэхүү судалгаагаа “Эхийн өгүүлбэр зүй”, “Эхийн хэл шинжлэлтэй”- тэй холбон судалсан ч бидний судалгааны агуулгын хувьд энэ нь “цаг хугацаа” цогц ойлголтын хүрээнд багтаж болно гэж үзэж байна. Түүнчлэн эртний монголчуудын сарын нэрийг хэрхэн нэрийддэг байсан талаар А.Очир “Эртний монголчуудын цаг тооллын мэдлэгийг сарын нэрээр мөшгих нь” өгүүлэлдээ:
Б.Пүрэв-Очир. Нүүдэлчний намар, олон өнгө аяс, утга соёлын үнэт зүйлсийн илэрхийлэл, Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ, 2011, №8, 249-250 тал.
4
12
1. Эртний монголчууд сард нэр өгөхдөө гурван зүйлийг үндэс болгон харгалздаг байжээ. Үүнд: Тухайн сард: а. Өөрсдийн аж ахуй, амьдралд, өргөн утгаар нь хэлбэл газар дэлхий дээр болдог онцлох явдал б. Эрхсийн хүрээлэнгийн оддын байрлалын хөдөлгөөнд гардаг өөрчлөлт в. Агаар мандал (завсар)-д үзэгддэг зарим шинж (жигүүртэн шувуудын ирдэг, донгоддог, буцдаг үе)-ийг гол болгон харгалзжээ. Тийм ч учраас монголчуудын сарын нэрэнд тэдний аж ахуй, тогтмол цагийн тахилга, түүнтэй холбогдсон зан үйл, од, одны гэр, араатан жигүүртний нэр оролцсон байна. 2. Монголчуудын сарын нэрс балар эрт цагт хөдөлмөр, аж ахуйн үндэстэйгээр үүсч хэлбэршин тогтжээ. Өөрөөр хэлбэл, Бурхны шашин дэлгэрэхээс өмнө нэгэнт цэгцэрч бүрэлдэн төлөвшсөн учир түүнд бурхны шашны нөлөө тусч чадаагүй байна. Харин бөө бөөгийн мөргөл төлөвшихийн өмнөх үеийн шүтлэгийн хэлбэр, бөөгийн ёсны үзэл, зан үйл тусчээ. Жишээлбэл: хүн, амьтан, малын үржлийг шүтэх байгаль цаг уурт сүслэх ёсны үлдэц элбэг байна. Байгаль цаг уурын тухай ойлголт, түүнд сүслэх зан үйл нь эхийн эрхт овгийн байгууллын цагт үүссэн бөгөөд бүтэн жилийн турш тохиолдох баяр ёслолын нэг үндэс болж байсан нь мэдээж юм. 3. Эртний хүмүүс сарны орчил хувиралыг ажиглан нэг жилд ойролцоогоор арван хоёр сар (сар бүр барагцаагаар 30 хоногтой) байдгийг мэдсэн нь цаашдаа амьтны арван хоёр жилийн тооллын тогтолцоог бүтээх үндэс болжээ. Харин арван хоёр жилийн тооллыг таван махбодиор ялгах аргаар буй болгосон жарны тооллын систем нь хожим бүрмөсөн цэгцэрсэн баймаар санагдана. 4. Монголчуудын эрхэлж байсан аж ахуйн онцлог, түүх-газар зүйн нэг бүслэлд нэн эртнээс нутагшин өнө удаан суусан, эл уугуул нутгийнхаа байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлийг даван туулахын тулд тэд ямагт тэмцэлдсээр ирсэн зэрэг шалтгаанаар нөхцөлдөн тэдний сарын нэрэнд балар эртний шүтлэг, зан үйлийн улбаа XX зууны эхэн хүртэл хадгалагджээ. Тийм учраас, манай сарын нэрэнд өвөг дээдсийн маань аж ахуйн хөгжил, хувьсал, орон нутгийн шинэ содон зүйлийн ул мөр хоцорч, тэдний амьдрал, хөдөлмөрийн тэмцэлдээ олон зуунаар хуримтлуулсан үнэт туршлага, ажиглалтаас шингэжээ гэж хэлж болно” хэмээн дүгнэсэн байна. Эцэст нь тэмдэглэхэд монголчуудын цаг хугацааны тухай мэдлэг туршлага асар баялаг тул цаашид монголчуудын цаг хугацааг таньж мэддэг туршлага, цогц ойлголтын хүрээг тодорхойлон танихуйн хэл шинжлэлийн үүднээс хэлний баримтанд тулгуурлан лавшруулан судлах шаардлага бидний өмнө байна. Ном зүй С.Дулам, “Монгол бэлгэдэл зүй IV, Цагийн бэлгэдэл зүй”, УБ., 2011, 154-202 Д.Мөнх-Очир, “Он цаг тоолол ба 1020 жилийн шар зурхайн цаглабар”, УБ., 2014. Н.Нагаанбуу, “Монголын он цаг тоолол, XIII зууны эрдэм соёл”. цуврал-1, УБ., 2005. Н.Нансалмаа, С.Долгор, “Танихуйн хэлшинжлэл”, УБ., 2014. А.Очир, “Эртний монголчуудын цаг тооллын мэдлэгийг сарын нэрээр мөшгих нь”, Этнографийн судлал, Том IX, Fasc3, 12-22 Б.Пүрэв-Очир, “Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ 8”, Нүүдэлчний намар, олон өнгө аяс, утга соёлын үнэт зүйлсийн илэрхийлэл, УБ., 2011. http://www.archives.gov.mn
13
Resume The article introduces the concept “time” in Mongolian mind and thought throughout the research from the different kinds of aspects such as philosophy, symbolism, chronology, traditional method to understand the time and its custom.Mongolian understanding of “time” bounds up cultural behavior, nomadic culture, climatic conditions, geography and individual ideology.Language and cognition mutually influence one another and are both embedded in experiences and environments of its users. Thus particular attention is paid to manifest Mongolian way of thinking “time” using methods of cognitive linguistics. Furthermore, we have addressed not only relationship between language and cognition but also to reveal concept “time” and its frames throughout metaphors, proverbs, idioms and other language aspect in Mongolian literature. In our future research we intend to concentrate on how Mongoliansexpress concept of “time” both in experiences and language because thought of human-beings is alwaysalterable.
14
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(15-18)
МОРИН ХУУР ХӨГЖМӨӨР МОНГОЛ АРДЫН ДУУ, ТҮҮНИЙ ДОНЖ МАЯГИЙГ ХӨГЖИМДӨХ АРГАЧЛАЛ TEACHING METHODOLOGY AT MONGOLIAN NATIONAL FOLK SONGS MANNER IN MORIN HUUR Я.Доржпагма (МУИС) Түлхүүр үг: Ардын дууг дуулах ур дүй, морин хуур хөгжмөөр хөгжимдөх донж маяг, харьцуулалт, тайлбар Дуу гэдэг бол уянгын төрлийн бие даасан хэлбэр бөгөөд нийгмийн өөдрөг үзэл санаа, хүсэл эрмэлзлэл, сонирхлыг агуулахын зэрэгцээ хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, амьдрал, ертөнцийг үзэх үзлийг нь яруу сайхнаар илэрхийлэгч төрөл мөн. Монгол ардын дуу нь ард түмний олон үеэр хайрлан нандигнаж, хадгалан хамгаалж, өвлөн улируулж ирсэн эрхэм чухал оюуны бүтээл юм. Монгол ардын арвин баян сантай, олон зүйлийн дуу бол монголчуудын өнө урт түүхийн толь, монгол хүний сэтгэл оюуны эгшиглэн төгс, яруу цуурай хэмээвээс болно.1 Аливаа дуу, тэр дундаа ардын дуу бол нүүдэлчдийн амьдралын байнгын дагуул нь байсан билээ. Дууны нэр нь эдүгээ үл мэдэгдэх дуу, дуучин хүмүүс эмээл дээр, холын аян, төвөгтэй их нүүдлийн үеэр туулсан замаараа цагийг хэмжин, газар орчин алгуур өөрчлөгдөн өнгөрөхийг ажиглаж явахдаа мөн малаа хариулж явах үедээ дуу зохиодог байжээ. Монгол дууны аялгууны зохиомж хэлбэр, шинж төрх, дуулах ур зүйгээр нь хоёр анги болгон үзэж иржээ. 1. Монгол ардын уртын дуу 2. Монгол ардын богино дуу гэж ангилан авч үздэг байна. Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр мөн бөгөөд дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц гайхам сонин, чухам монголын урлал юм. Уртын дуу нь маш өргөн цараатай 2 октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Уртын дуу нь тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан, аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар “шуранхайлах”, аргилан доошилж бүдүүсэн зүйл зүйлийн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн “шигших” зэргээр нэн өргөн цараатай дуулагддаг дуучин болоод хөгжимчнөөс их ур чадвар хоолойн цараа шаарддаг том хэлбэрийн бүтээл юм. Харин цараа төдий ихгүй, аялгуу нь төвөгтэй биш уран чимэглэлтэй, хоолой амьсгалын цохилог нугалаа болон шуранхайг аяны өгүүлэмж нь сонсож тогтооход ойлгомжтой бөгөөд тодорхой хэм хэмнэл бүхий аятай дуугаа ард түмэн бүгдээр дуулж 1
Ж.Бадраа “Монгол ардын хөгжим” УБ.,1998
15
түүнээ богино дуу гэж нэрлэж иржээ. Монгол ардын богино дуу нь янаг амрагийн, хошин шог, гуниглал, мөрөөдлийн хийгээд нийгэм дэх аливаа сүүдэртэй талыг ёгтлон шүүмжилсэн байдгаараа онцлог.2 Ардын богино дууны аялгууны зохиомжид ердийн буюу холимог хэмжээ /ритм/ байнга тохиолдоно. Богино дууны аялгууны хамгийн дээд өнгөнд урт барилттай эгшиглэл бараг байдаггүй, харин аялгуундаа хаялга гарган шүргэх, цацлага хийж оргил өнгөө авах, гоёмсог нугалаа, цохилго хийх онцлогтой байдаг. Гэвч зарим богино дуунуудын дээр доор хоёр эгшиг 2 наймц /квинтдецим/-ын зайтайгаар өнгө ижилсэх өргөн цараатай байдгийн дээр, аялгуу урттай “ Аргагүй амраг”, “Сүнжидмаа”, “ Хандармаа”, “ Цонхон дээр суусан ялаа” гэх мэтийн дуунуудын аялгуунд нэлээд холын үсрэлт тохиолдоно. Монгол ардын дуу бол манай ард түмний оюуны өмч. Энэ нь монгол хүний намба. Намба гэдэг үгийг эрдэмтэд тайлбарлахдаа “ дүр төрх” гэсэн төвөд үг гэжээ. Ардын дуу болгон өөрийн өвөрмөц дүр төрхтэй. Дуулах арга барилын хувьд авч үзвэл энэ нь “донж маяг” гэсэн хоршоо үг. Төвөд хэлнээс гаралтай. Үүнийг монгол хэлнээ хөрвүүлбэл ид хав гэсэн үг юм байна. Манера гэдэг нь уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээ юм.3 Монгол хүнд нүүдэлчний аж амьдрал, байгаль цаг уур, дөрвөн улирал, цэлмэг хөх тэнгэрээ даган чөлөөт сэтгэлгээ хүчтэй хөгжсөн байдаг. Бидний манера гэж яриад байгаа ойлголт нь “ донж маяг” гэсэн франц гаралтай үг. Нүүдэлчин монголчууд хөгжим тоглож дуу дуулахдаа “задгай” хэмээх арга барилаар аль ч өнгөнөөс эхэлж тоглох боломжтой байдаг. Манер нь монголын сонгодог дэг буюу дахин давтагдашгүй нарийн шинжлэх ухаан юм. Манерын гол онцлог нь хүний сэтгэхүйг хөгжүүлдэг. Хөгжимчний ур дүйг баяжуулдаг. Манер нь хүн бүрт байгаа боловч зайлшгүй авьяас шаарддаг. Өвгөн багш Л.Цэрэндорж хэлэхдээ: “ Манерыг их авьяастай хүн өвлөдөг. Дунд зэргийн авьяастан чадахгүй” гэдэг байв.4 УГЗ, ёочинч Ж.Мэнд-Амар: “Манер бол их чадвартай хөгжимчний арга барил, маяглал юм” гэжээ. Үүнээс үзэхэд, манер нь авьяасаар хэмжигдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бүх хөгжмийн зэмсгээр хөгжимдөх үед манерыг гаргаж болно. Манай үеийн хөгжимчид ардын манерыг уламжлуулан хөгжүүлж ирсэн. Ардын дууны донж маягийг дуулах болоод хөгжимдөх арга барилыг харьцуулъя. Жишээ нь “Арван тавны сар” ардын дууны дан аялгуу нь:
ийм байдаг бол МУГЖ Чулуунхүү дуучны дуулснаас: Г.Ринченсамбуу. “ Монгол ардын дууны төрөл зүйл” УБ.,1959 Д.Энхцэцэг. “ Хөгжим өв сан” монгол ардын урлагийн тухай теле ярилцлага УБ.,2007 4 Д.Энхцэцэг. “ Эгшиглэ, хуур минь” теле ярилцлага УБ.,2007 2 3
16
харахад үндсэн аялгуугаа хөгжүүлэн, баяжуулж өөрийн хоолойн ур чадварыг илтгэх жишээтэй. “Арван тавны сар” дууг морин хуур хөгжмөөр баяжуулан тоглохдоо:
Тухайн дууны 1, 18, 24-р тактанд манерын өлгөж тоглох техник орж байгаа тул 1-р хуруугаар соль ноотоо утасны гадна талаас хумсны толиогоор өлгөж авна. Харин 2, 3, 13, 19-р тактанд соль ноотноос си бемоль ноот хүртэлх фрошлаг байгаа тул 1-р хуруугаар фрошлаг буюу соль ноотыг авч 4-р хуруугаар си бемолийг авна. 6-р тактны эхний ноот 8, 10, 22-р тактанд ре ноотноос фа ноот хүртэл гулсаа орж байгаа тул 3-р хуруугаар ре ноотноос фа ноот хүртэл гулсуулан авч тоглоно. 6-р тактны 2 дахь ноотноос хөнгөн цохилго орж байгаа тул соль ноотыг 1-р хуруугаар авч си бемолийг 4-р хуруугаар цохино. 8-р тактны 2 дахь ноот 16-р тактанд байгаа фа хөнгөн цохилгыг 4-р хуруугаар авахдаа эхлээд до ноотыг 1-р хуруугаар авна. 11, 14, 17-р тактны соль хөнгөн цохилгыг авахдаа фа ноотыг 3-р хуруугаар аваад соль хөнгөн цохилгыг 4-р хуруугаар цохино. Нэг нуманд олон ноотыг багтаан тоглохыг чимэглэл буюу нугалаа гэнэ. Нугалаа нь ихэвчлэн /кварт, квинтийн/ үсрэлттэй элбэг тохиолдоно. 5, 10, 15, 21-р тактанд нугалаа орсон байх жишээтэй.
17
Дүгнэлт Эдгээр жишээнээс харахад дуучин болоод хөгжимчний чөлөөт сэтгэлгээ бүрэн илэрхийлэгдэх ба энгийн дууны аялгууг өөр өөрсдийн дуулах, хөгжимдөх арга барилаар баяжуулан дуу хөгжмийн тансаг ая аялгуу, шинэ агуулга хэв маягтай болгож байгаа нь монгол ардын дуу хөгжмийн онцлог юм. Монгол ардын дууны аялгууг дуулах, хөгжимдөх ур дүй нь сүүлийн үед багшаас шавьд болон аман хэлбэрээр уламжлагдахгүй харин хэвшмэл ном сурахаар дамжуулагдан өвлөгдөж байгаа нь баригдмал хэвшмэл загварт орж уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээний тоглолын арга барил алдагдахад хүрч байгаа юм. Тиймээс ардын дуу хөгжмийн уламжлалт арга барил, донж маягийг судалгааны эргэлтэнд оруулах нь чухал ач холбогдолтой. Ном зүй
1. Ж.Бадраа “Монгол ардын хөгжим” УБ.,1998 2. Д.Энхцэцэг “ Хөгжим өв сан” монгол ардын урлагийн тухай теле ярилцлага УБ.,2007 3. Г.Ринченсамбуу “ Монгол ардын дууны төрөл зүйл” УБ.,1959 4. Д.Энхцэцэг “ Эгшиглэ, хуур минь” теле ярилцлага УБ.,2007 Abstract
Delicateness of playing musical instruments is Mongolian traditional classic style. It is a flake science which specifically develops human intellection and enriches musicians` skills. Mongolian folk music and songs have unique specifics by creating new style or tendency, enriching precious melodies with own methods of playing musical instruments and singing songs which supports musician`s orientalism. At present time teaching the methods or skills of performing Mongolian folk-tune and songs to a new generation is not based traditional teaching methods such as from teacher to students or by local dialects. It is just based on books or hand-outs, which limits development of creativeness of musicians. Therefore scientific studies on traditional methods and styles of folk-tune and songs are very important.
18
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(19-30)
1960-1980-аад оны дунд үе хүртэлх Монголын боловсролын гадаад харилцааны асуудалд ON SOME ISSUES RELATED TO FOREIGN RELATION OF MONGOLIAN EDUCATION FROM 1960 TO MID 1980’S Ц.Өлзий (ШУА-ийн Түүхийн хүрээлэн) Монголын шинэ цагийн боловсролын гадаад харилцаа эртний уламжлалтай. Тухайлбал, 1921 оноос анхны монгол оюутнууд Зөвлөлт Орос, улмаар Баруун Герман зэрэг орнуудад суралцахаар явж байсан бол 1950-иад оны эхээр Хятад, Хойд Солонгос, Албанийн оюутнууд Монгол улсад суралцахаар анх ирж байв1. 1950-иад оноос 1980аад оны сүүл хүртэл Монгол улс ЗХУ, Хятад, Хойт Солонгос, Албани,Чехословак, Зүүн Герман, Болгар, Унгар, Югослав, Польш, Румын, Куба, Англи, Франц, Япон Энэтхэг, Этиоп, Вьетнам, Лаос, Камбожи зэрэг орнуудтай боловсролын салбарт хамтран ажиллаж иржээ. БНМАУ1962 онд ЮНЕСКО-д элссэнээр гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж, Англи, Франц, Япон, Энэтхэг зэрэг орнуудтай багш, судлаач, оюутан солилцож байв2. Урьд өмнө нь эдгээр орнуудаас зөвхөн оюутнууд ирж суралцаж байсан бол энэ үеэс хойш монголчууд очиж суралцах, мэргэжил дээшлүүлэх болсон юм. Тодруулбал, Монголын мэргэжлийн боловсрол, боловсролын гадаад харилцаа хүчээ авч эхлэв. Дунд сургуулиудад Зөвлөлтөөс ирсэн багш нар орос хэл зааж, Монгол, орос сурагчид харилцан бие биедээ захидал бичиж, Улаанбаатар хотод Хосе Мартийн нэрэмжит нийслэлийн 52-р дунд сургууль, Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14-р сургууль, Москвагийн нэрэмжит 33-р сургууль зэрэг хоёр орны найрамдлыг бэлгэдсэн олон дунд сургуулиуд бий болсон байна. Өнгөрсөн зууны монголчуудын сэргэн мандалт, боловсрол, соёлын хөгжил бол гадаад харилцаа, тэр тусмаа боловсролын гадаад харилцаатай нягт холбоотой бөгөөд тухайн сэдэв маш өргөн хүрээг хамрах тул энэ удаад мэргэжлийн боловсролд холбогдох голдуу баримтуудад анхаарал хандууллаа. Социалист нийгмийн хөгжлийн оргил үе болох 1960-1980-аад оны дунд үе хүртэлх БНМАУ-ын боловсролын гадаад харилцаа нь: -Гадаадад боловсон хүчин бэлдэх, -Мэргэжилтэн, багш нар мэргэжил дээшлүүлэх, солилцоогоор очих, -Гадаадаас мэргэжилтэн, багш нар урьж ажиллуулах, -Гадаадаас сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг авах, -Дотоодын дунд болон дээд сургуулиудад гадаад хэл, орон судлалын хичээл заах, -Гадаадааас Монгол улсад ирж суралцах хэлбэртэйгээр хөгжиж иржээ. Оюуны хэлхээ. 2014 (II)12., УБ., 2014. 242 тал. БШУЯ. Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жил. УБ. 2014., 26 тал.
1 2
19
Монгол улс гадаадад боловсон хүчин бэлдэж, мэргэшүүлж, гадаадаас мэргэжилтэн, багш нарыг урин ажиллуулж байсан талаар: Монгол улс өөрийн оронд бэлтгэдэггүй зарим мэргэжлээр болон хамтын ажиллагааны дагуу бусад мэргэжлээр гадаадад боловсон хүчнээ бэлтгэж байв. Монголчуудголдуу хойд хөрш ЗХУ, мөн Зүүн Европын социалист орнуудад дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсрол эзэмшсэн байна. Ерөнхий боловсролын дунд сургуулиудад ч суралцаж байв. Түүнээс гадна Хойд Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Азийн орнууд болон Англи, Япон, Энэтхэг зэрэг капиталист орнуудад цөөн тоогоор мэргэжил эзэмшиж, мэргэжлээ дээшлүүлж байжээ. Суралцагсад яамд, хорооны нэр дээр суралцаж, сурлага хүмүүжлийн ажлыг нь тухайн орон дахь Монголын элчин сайдын яам хариуцаж байв. Монгол, Зөвлөлт хоёр улс 1961 онд Москва хотноо соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж үүндээ дээд боловсрол, гэгээрлийн талаар, гадаад хэл заах аргын семинар, орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтууд багтсан байна. Боловсролын харилцаа цаашид гүнзгийрч, 1963 оны 11 сарын 18-нд Монголд мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ЗХУ-аас тусламж үзүүлэх тухай протоколд хоёр тал үзэглэв. Улмаар Зөвлөлтөд барилгын мэргэжлээр олон мянган ажилчид явж суралцаж эхэлсэн нь Монгол улсад техник-мэргэжлийн боловсролын тогтолцоо хөгжихөд үлэмж хувь нэмэр оруулжээ. 1963 онд Соёлын яамны нэр дээр л гэхэд Зөвлөлтийн дээд сургуульд 74, дунд сургуульд 13 оюутан сурч байв.1973 онд хоёр улсын хооронд дээд, тусгай дунд боловсролын салбарт 10 жилийн хугацаатай хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1976 онд Монголын иргэдтэй орос хэл, утга зохиол судлах салбарт 1976-1980 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр тус тус байгуулсан байна. Нэгэн баримт дурдахад, “1970-аад оныг хүртэл Москва хотын Олон улсын харилцааны сургууль болон ах дүү социалист бусад орны гадаад харилцааны чиглэлийн их сургуулиудад голдуу яамны сайд болон түүнээс дээш албан тушаалтан дарга нарын хүүхдүүд л явж суралцдаг байлаа. Үүний улмаас Гадаад яамны төв аппарат болон түүний системд ажиллагсад садансах үзэгдэл хавтгайрснаас 1971 оноос эхлэн гадаад харилцааны чиглэлээр их дээд сургуульд суралцагсдын 80 хүртэлх хувийг хөдөөгийн ажилчин, малчин ардын тэргүүний сурлага, сахилгатай хүүхдүүдээс шилж авч байх тухай Улс төрийн товчооны тусгай шийдвэр гарсан билээ3. Энэ арга хэмжээ нь бүх анги давхаргын хүүхдүүдэд тэгш эрх олгосон хэдий ч тоог чанараас чухалчилсан нь харагдаж байна. Зөвлөлтийн мэргэжилтнүүд зөвлөлтийн сургуулиудын элсэлтийн шалгалтанд дотоодын бүрэн дунд сургууль төгсөгчдийг шалган авдаг байсан бол 1983 оноос техник мэргэжлийн сургуулиудын шалгалтад бүрэн бус дунд сургууль төгссөн хүүхдүүдийг ч оруулах болжээ. Наяад оны үед Зөвлөлтийн их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуульд жил бүр явуулан сургаж байсан монголын 1500 хүүхдийн дотор орос хэлний мэргэжлээр 30 хүүхдийг Монголын тал заавал элсүүлэн сургах ёстой байсан бөгөөд энэ болзлыг биелүүлэхээс ямар нэгэн байдлаар татгалзах юмуу тоог нь цөөлөх асуудал Монголын талаас тавихад Зөвлөлтийн Дээд, тусгай дунд боловсролын яамнаас манай улсад элсэлт зохион байгуулахаар ирсэн төлөөлөгчид энэ тохиолдолд бусад 1470 хүүхдийг Зөвлөлтийн сургуулиудад тухайн онд авч сургах эсэх асуудлыг хянаж үзэх болно гэдгийг эелдгээр сануулдаг байв.
3
Ш.Пүрэвсүрэн. Миний орчлон ХХ зуун. УБ., 2006, 176 тал.
20
Хоёр улсын засгийн газар 1970 онд нэгэн чухал протокол байгуулсан нь тус хоёр орны боловсрол, эрдмийн зэрэг ба цол олгосон баримт бичгүүд тэнцүү чанартай байхаар тогтоосон явдал юм4. Үүнд, суурь болон мэргэжлийн бүх шатны боловсролын гэрчилгээ, эрдмийн зэрэг цолууд багтсан бөгөөд энэ нь Монголын боловсролын чадамжийг Зөвлөлт үнэлж, төгсөгчдийг өөрийн орны төгсөгчдийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь Монголын хувьд нэр төрийн хэрэг байсан бөгөөд цаашид хамтын нөхөрлөлийн орнуудтай энэ талын харилцаа үүсэх нөхцөл болсон юм. Тухайлбал, 1972 оны 6 сарын 7-нд дээрх баримт бичгүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай конвенцийг социалист 10 орны засгийн газар байгуулсан бөгөөд тус конвенцийг БНМАУ-ын СнЗ 1973 оны 10 сарын 5-нд баталжээ5. 1972 онд Зөвлөлт улсад сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсан ба зорилго нь холбооны гишүүдийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхийн тулд Зөвлөлт, социалист бусад орнуудаас өндөр мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, хамтран симпозиум, эрдэм шинжилгээний бага хурал, семинар хийж байсан нь боловсон хүчний чанарт сайнаар нөлөөлж байжээ. Багшлах боловсон хүчний мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхээр Зөвлөлтөөс мэргэжилтэн урьж дагалдан сургах явдал голлож байсан бөгөөд тухайлбал, 1981-1985 онд дотоодын 21 техник-мэргэжлийн сургуульд ажиллаж байсан Зөвлөлтийн 100 гаруй мэргэжилтэнг Монгол улсын 400 гаруй багш, мастер дагалдан мэргэжиж, мэргэжлээ дээшлүүлжээ. 1985 оны байдлаар хотын урлагийн сургуулиуд, театр, чуулга, кино үйлдвэр, улсын цирк болон Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр зэрэг урлаг, соёлын 30 гаруй байгуулагуудад гадаадын 32 мэргэжилтэн ажилласан байна6. Үүний зэрэгцээ Монголын багш нар Зөвлөлтийн их дээд сургуулиудад урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлж байв. Зөвлөлтөд, ер нь гадаадад дээд сургуульд элсүүлэх төлөвлөгөө байнга давж биелж байсан бол харин техникумд элсүүлэх төлөвлөгөө тасарч иржээ. Учир нь Зөвлөлтийн техникумууд хот, хотод салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг жижгэвтэр сургуулиуд байсан бөгөөд тэр бүр дэргэдээ дотуур байр байдаггүйгээс болж Монголоос суралцагсдыг олноор элсүүлэх боломжгүй байв. Иймд Монгол улс дотооддоо тусгай мэргэжлийн дунд сургууль нэмж барьж, элсэгчдийг голдуу дотоодод бэлтгэж байсан байна7. Монголчууд хамгийн олноор суралцаж байсан Зөвлөлтийн дээд боловсрол, шинжлэх ухааны цар хүрээ ХХ зууны дунд үеэр барууны орнуудаас ч зарим талаар илүү байв. Үүний тод жишээ бол сансар, мэдээллийн эриний эхийг тавьсан гэгдэх 1957 онд хөөргөсөн анхны хиймэл дагуул юм. Америк энэ салбарт хоцорч байгаагаа ухаарч, түүнийг судалж үзээд, Оросын суурь судалгааны хөгжил нь дээд боловсрол, түүний дотор инженерийн боловсролын чанараар тодорхойлогдож байна гэж дүгнэжээ. Өнгөрсөн зууны хориод оноос Орос орон инженерийн боловсролд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийж чадсанаар үйлдвэржүүлэлтийн салбарт амжилтанд хүрсэн бол барууны орнууд дөнгөж тавиад оноос хэрэгжүүлсэн байдаг8. Үүнийг өгүүлэхийн учир нь, Зөвлөлтөд инженерийн чиглэлээр мэргэшсэн монголчууд л жараад онд эхэлсэн Монголын аж үйлдвэрийн хөгжлийг урагш нь татсан юм. Учир нь, Зөвлөлтөд эзэмшсэн тэдний боловсролын түвшин хаана ч гологдохооргүй байв. 1983 оны байдлаар ЗХУ-ын 10 академи, 191 дээд боловсролын байгууллага, 101 тусгай мэргэжлийн дунд сургууль, 28 техник мэргэжлийн сургуульд нийт 10 мянга Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа. Улаанбаатар-Москва., УБ., 2014, 298-299 тал. БНМАУ-ын баримт бичгүүдийн эмхэтгэл IV 1971-1975. УБ., 1980, 31 тал. 6 Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа. Улаанбаатар-Москва., 2014, 4,54,75 тал. 7 Монгол улсын Үндэсний төв архив (ҮТА). ф.308, д.3, хн.75, 3 тал. 8 Д.Бадарч. Дээд боловсролын онол, аргазүйн асуудлууд. УБ., 2003, 12 тал. 4 5
21
гаруй монголчууд суралцаж байв9. 1980-аад онд жил бүр 1500 хүн Зөвлөлтөд техник мэргэжлийн чиглэлээр суралцаж байсан ба 1964-1984 онд 17 мянга гаруй монголчууд Зөвлөлтийн ТМС-ийг төгсчээ10. 1985 оны байдлаар Монгол улсад байсан 40 ТМС-ээс 21-ийг нь Зөвлөлтийн тусламжтайгаар байгуулжээ. Монгол улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаараа Оросын дараа орох хоёр дах томоохон түнш Чехословакийн их, дээд сургуулиудад монголчууд 1955 оноос суралцаж эхэлжээ. Монгол, Чехословак улсын боловсролын харилцаа нь 1957, 1973 онд байгуулсан Соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрээр зохицуулагдаж байв. Тухайлбал, 1957 оны Соёлын гэрээний II зүйлд ... Хэлэлцэгч хоёр этгээд а/...... багш нар, гэгээрлийн ажилтнуудын хамтын нягт ажиллагаа б/ дээд ба тусгай мэргэжлийн сургуулиудад суралцуулах, үйлдвэрийн ба өөр тусгай мэргэжлээр дадлага хийлгэхийн тулд оюутнуудыг солилцох явдал в/ харилцан лекторуудыг солилцуулах замаар БНМАУ-д чех ба словак хэлийг, БНЧСУ-д монгол хэлийг судлуулах явдлыг туслан дэмжинэ гэж заасан байна11. 1965 онд Прага хотод байгуулсан хоёр улсын соёлын талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд дурдсанаар Монголын 41 оюутан Чехословакт суралцаж байгаа бөгөөд 1965-1966 оны хичээлийн жилээс эхлэн монголын арван оюутанг өөрийн зардлаар сургаж сар бүр 700 кроны стипенд олгохоос гадна эмнэлгийн үйлчилгээ, байраар хангах, Монголын тал Чехословакийн дээд сургууль төгссөн хоёр хүнийг мэргэжил дээшлүүлэх зорилгоор өөрийн орны дээд сургуулиудад үнэүй сургах, багшмэргэжилтэн нарыг туршлага судлуулах зорилгоор нийт 6 долоо хоногийн хугацаатай харилцан солилцоно зэрэг заалтууд багтжээ12. Чехословакт суугаа Монголын ЭСЯ-ны атташе Лувсандаш, Чехословакийн Сургуулийн яамны Гадаад харилцааны ажилтан Копал нарын ярианы тэмдэглэлээс үзвэл 1981 онд 41 монгол оюутан Чехословакт сурахаас 26 нь Чехэд, 15 нь Словакт хуваарилагдсан байна. Тус хоёр улсын хэлэлцээрээр жилд 40 оюутан явуулах ёстой атал Монголоос дандаа илүү хүн явуулж байдаг тул тоогоо баримтлахыг ноён Копал сануулжээ. Чехословакт инженер болох сонирхолтой оюутнууд их байдаг тул хуваарь хийж байгаа хүмүүс хэнийг нь гомдоож үлдээж чадахгүй аргагүй байдалд ордог тухай Лувсандаш хариу тайлбар хийсэн байдаг13. 1955-1989 онд 300 гаруй монголчууд Чехословакт дээд боловсрол ээмшсэн байна. Социализмын сүүлийн жилүүдэд жил тутам 40 гаруй оюутан, техникумын сурагчид болон мэргэжил дээшлүүлэгчид, аспирант нарыгг Чехословак хүлээн авч байв. Польшийн хувьд,1956 оноос анхны хоёр монгол оюутан Польшид сурахаар явсан бөгөөд 1964-1965 оны хичээлийн жилээс эхлэн 20 монгол оюутанг Польш өөрийн зардлаар сургахаар, хоёр польш оюутанг Монгол үнэгүй сургахаар тус тус шийдсэн ба тухайн жилд 41 монгол оюутан сурч байсны 35 нь Польшийн зардлаар сурчээ. 1956-1990 онд Польшид нийт 200 шахам монгол залуучууд дээд боловсрол эзэмшсэн бөгөөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, техникум, дадлагажих курст олон зуун залуус суралцаж төгсчээ. 1960 оны хэлэлцээрээр Польшоос 11 төрлийн мэргэжлийн 40 инженер 2-3 жилийн хугацаагаар Зургийн институт болон барилгын яаманд ажиллахаар болсон байдаг. Польшийн тал Монголд ажиллах хүч явуулахад татгалзах зүйлгүй гэдгээ ч мэдэгдэж байлаа. 1969 онд Польшийн 150 гаруй мэргэжилтэн Монголд ажиллажээ. Польшоос өрлөгчин, шаварчин, мужаан, бетоны арматурчин, цахилгаанчин авч http://countrystudies.us/mongolia/49.htm. Г.Цэрэндорж. Бүтээлийн чуулган II. УБ., 2009, 250 тал. 11 Монгол улсын Гадаад хэргийн яамны төв архив. Ф№119, Д№1, Хн№210, 2 тал. 12 Монгол улсын Гадаад хэргийн яамны төв архив. Ф№119, Д№1, Хн№673, 1, 8 тал. 13 ҮТА. ф.308, д.3, хн.105, 5 тал. 9
10
22
ажиллуулан, тэднийг дагалдуулан монголчуудыг сургаж байв14. Монгол, Унгар хоёр орон соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан үеэс Унгарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. 1957 онд анхны монгол оюутан явсанаас хойш 1985 он хүртэл тус улсад 32 мэргэжлээр нийт 113 Монгол оюутан төгссөн байна. 1985 онд 6 оюутан төгсч, 7 мэргэжлээр 15 оюутан шинээр элссэн ба тухайн үед нийт 20 гаруй мэргэжлээр 83 оюутан сурч байжээ15. 1964 оноос Унгар, Чехословак, Ардчилсан Германд барилга, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд суралцахаар монголчууд явж байв. Тухайн үед эдгээр орнуудад 26 оюутан сурч байсан байна. Зүүн Европын социалист орнуудад хуучин тогтолцооны үед нийт 1500 хүн дээд боловсрол эзэмшсэнээс гол төлөв инженер-техникийн чиглэлд мэргэжсэн байна. Түүнээс гадна эдгээр улсуудын тусламжаар байгуулсан үйлдвэр, аж ахуйн газрын ажилчид дотоодод болон дээрх орнуудад бэлтгэгдсэн юм16. Урьд хөрш Хятадын дээд, техник мэргэжил, дунд сургуулиудад 1950 оноос эхлэн монголчууд суралцаж эхэлжээ. Тэдгээр оюутнууд ихэвчлэн Бээжингийн их сургууль, Ардын их сургууль, Шанхайн Нэхмэлийн болон Хөгжмийн дээд сургууль, Металлургийн дээд сургууль, Кантын хөнгөн үйлдвэрийн институт зэрэг бусад олон сургуульд ихэвчлэн хятад, япон, англи хэл, сэтгүүлзүй, түүх, гадаад худалдаа, геологи, агрономи, нэхмэлийн инженер, даавуу, хөвөн, ноос, хивсэн нэхмэл, хөгжим түүнчлэн сахарын үйлдвэрийн инженер, цаасны химийн инженер, шаазан ваарын үйлдвэрлэл зэрэг ховор мэргэжлүүдээр суралцаж байв. 1962 оны 11 сарын байдлаар Хятадад Монголын 7 аспирант, 87 оюутан нийт 94 хүн суралцаж байснаас Бээжинд 66, Шанхайд 20, Кантонд 5, Тянцзинд 3 оюутан байжээ.17 Гэвч удалгүй Зөвлөлт, Хятадын харилцаа эрс муудаж, үүнээс улбаалан МонголХятадын харилцаа ч төвөгтэй болж ирэв. Хятад улс монголчуудаас хамтын ажиллагаанд харшлах шалтаг хайж эхэлжээ. Жараад онд тус улсад сурч байсан монгол оюутнуудыг үл ялиг шалтгаанаар баривчлах, байцаах, хорих, нам төрийн бодлогыг сурталчлах, хүчээр тулган хүлээлгэх18, монголын ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгссөн хүүхдүүдийг суурь мэдлэг муу байна хэмээн өөнтөглөсний улмаас Монголын тал хүүхдүүдээ эргүүлэн татжээ. Түүхийн эгзэгтэй үед холбогдох бас нэгэн баримт сөхөхөд, элчин сайдын яамны 1961 оны тайланд хавсаргасан дүгнэлт, саналд: БНХАУ-д одоогийн байдлаар хэрэг дээрээ аспирант сургах систем байгуулагдаагүй бөгөөд нөгөө талаар манай хоёр улсын түүхийн зарим асуудал бүрэн шийдэгдээгүй учраас хятадын тал манай түүхийн талаар цол хамгаалахаар суралцаж байгаа аспирантуудад холбогдох чухал материалыг үзүүлэхгүй байгаагийн дээр зарим асуудал дээр буруу ойлголт өгөхийг хичээх явдал гарч байна. Иймээс Хятадад үүнээс хойш Монголын түүхийн асуудлаар ба нийгмийн шинжлэх ухааны талаар аспирант ирүүлж сургах явдал ашиггүй гэж үзэж байна19 гэжээ. Түүнчлэн Монгол улсын их сургуульд суралцаж байсан хятад оюутнууд нийгмийн ухааны хичээлийн багш нартайгаа зөрөлдөж эхэлсэн зэрэг бодит нөхцөл байдлууд хоёр орны дөнгөж бүрэлдэн хөгжиж байсан соёл, боловсролын харилцааг царцанги байдалд оруулжээ. Энэ байдлаар явсаар 1966 онд МУИС-д суралцаж байсан хоёр оюутныг цааш суралцуулахгүй болсон талаар Хятадын элчин сайдын яамны санамж бичгийн дагуу 1966 оны 9 сарын 22-нд Монголын Гадаад яамнаас Дээд ба тусгай мэргэжлийн дунд боловсролын хороонд мэдэгдсэнээр Хятадын оюутан сургах явдал ШУА. Олон улс судлал эрдэм шинжилгээний сэтгүүл. 2014., №2, 76 -77 тал. ҮТА. ф.308, д.3, хн.167, 4 тал. 16 Монголын улс төрийн гадаад харилцааны түүх (1911-1999). УБ., 2012, 256 тал. 17 ҮТА. ф.308, д.1, хн.125, 50 тал. 18 ҮТА. ф.308, д.1, хн.95, 5 тал. 19 ҮТА. ф.308, д.1, хн.125, 58 тал. 14 15
23
эцэслэсэн байна. Үүнээс хойш хоёр орны харилцаа эргэн сайжирсан наяад он хүртэл Монголоос ч тус улсад оюутан сургах явдал эрс цөөрсөн бөгөөд харин цөөн тооны мэргэжил дээшлүүлэгчид, багш нар ажиллаж байжээ. “Үнэн” сонинд: 1961-1962 оны хичээлийн жилд монголоос гадаадын төрөл бүрийн дээд ба дунд мэргэжлийн сургуулиудад 2800 гаруй хүн суралцаж байгаа бөгөөд энэ жил 300 шахам хүн төгсөх болно. Энэ онд гадаадын төрөл бүрийн дээд, дунд мэргэжил дээр шинээр 500 гаруй хүн явуулж сургахаар төлөвлөж байна. 1960-1961 онд гадаадын дээд, дунд сургуулиудад суралцагсдаас нэлээд оюутан элдэв шалтгаанаар сурч чадалгүй хасагдсаны дотор 45.5% нь сурлагаараа тэнцэхгүй буцаж иржээ. Сүүлийн хоёр жилд гадаадад сурч байгаад эрүүл мэндээр тэнцэхгүй ирсэн хүмүүс нь элдэв шалтгаанаар ирж байсан бүх хүмүүсийн 38.1%-ийг эзэлж байна. Зохисгүй байдал гаргаж, хэрэг зөрчилд холбогдох сурагчид ч байсан байна. Гадаадын сургуулиудад 7, 10 жилийн сургууль төгссөн хүмүүсийг явуулж байгаа боловч тэдний сурлага, мэдлэгийн хэмжээ зохих шаардлагыг хангаж чадахгүй байна. Манай Х анги төгссөн хүн гадаадын дээд сургуулиудын I ангид шууд орж чаддаггүй, бэлтгэл ангиар дамжих, анги улирах явдал гарсаар байна. Цахилгаан, радио, холбоо зэрэг үйлдвэр, техникийн нарийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд их төлөв тоо, физик, шугам зураг гэх мэт гол хичээлдээ программын шаардлага хангахгүй байна20 гэж мэдээлжээ. Гадаадад суралцагч монгол оюутнууд сурлага, хүмүүжлийн талаар хэл ам их дагуулдаг байсан нь нэг талаас “соёлын шок”, нөгөө талаас “бие даасан байдал” харьцангуй дутмаг байсантай холбоотой болов уу. Энд нэлээн олон хүчин зүйл байсныг бодох ёстой21. Гэхдээ Монголоос Хятад болон бусад гадаад оронд суралцаж байгаа зарим оюутнууд үнэхээр тоо, хими, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүд дээрээ тааруухан байж технологийн сургуулиудад элсэн хангалтгүй суралцаж, хоёр улсын харилцаанд асуудал үүсгэж байсныг хаацайлах аргагүй юм. Нэлээн хожуу буюу Монгол улс НҮБ-д элссэний дараахан хөрөнгөтөн орнуудаас хамгийн түрүүнд Монгол улстай дипломат харилцаа тогтоосон Их Британи нь газар нутаг хол, улс төрийн тогтолцоо, үзэл бодол зөрүүтэй хэдий ч Монгол улстай харилцаа хөгжүүлэхийг үнэхээр хүсч, хамтран ажиллах боломжийн талаар саналаа ирүүлж байсан ба 1964 оны 6 сарын 29-ний өдөр Британийн элчин сайд, ноён Гарвей, нарийн бичгийн дарга ноён Вильсоны хамт ГЯЯ дээр ирж, II хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Цэрэнцоодолтой хийсэн ярианы тэмдэглэл дээр нь МУИС-ийн захирал, профессор Содномыг Британид урих, МУИС-д англи хэлний ном сурах бичиг, багш ирүүлэх, ЮНЕСКО-гийн шугамаар X сараас эхлэн Лийдсийн их сургуульд доктор О.Латтиморын дэргэд нэг жилийн хугацаатай 8 оюутан сургах зэрэг асуудал оржээ. Британийн талын тусламж, санал, дэмжлэгийн үрээр 1969-1990 оны хооронд Лийдсийн их сургуульд манай төр захиргааны байгууллагын нийт 94 хүн тус бүр 6 сарын хугацаатай англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцаж байв. Тэдгээрийн дотор ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад хэргийн сайд асан Н.Туяа нарын улс төрчид багтаж, амжилттай суралцаж төгссөн байна22. Мэргэжлийн боловсон хүчнээ гадаад орнуудад сургаж бэлтгэх шаардлага монголчуудын хөгжин дэвших эрмэлзлэлээс үүдсэн бөгөөд улс орны эдийн засаг, соёлын хөгжил, хүн ардын сайн сайхан амьдрал, тэр бүү хэл тусгаар тогтнолыг хангахад мэдлэг боловсролыг эрхэмлэн чармайсан явдал эргэлзээгүй зөв зам байсан юм. Их, дээд сургуулиудын гадаад харилцаанаас цухас дурдахад, Монгол улсын их сургууль байгуулагдсан өдрөөсөө Зөвлөлт, улмаар Зүүн Герман, Югослав, Кубын зарим Үнэн сонин. 1962.2.10. №41 (8148). Н.Жадамба. ШУА-ийн Олон улс судлал, эрдэм шинжилгээний сэтгүүл. 2014. №2, 76 тал. 22 Д.Золбоо. Монгол-Британийн харилцаа. УБ., 2012, 75,78 тал. 20 21
24
их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээний дагуу профессор, багш, оюутан, харилцан туршлага солилцох, судалгаа явуулах зэргээр ажиллаж байв. Жараад он болоход Зөвлөлт, бүх социалист орнууд, дээр нь Англи, Франц, Япон, Энэтхэг зэрэг капиталист 10 гаруй орны их дээд сургуультай харилцаа тогтоон ажиллах болжээ. 1965 онд МУИС-д Зөвлөлт улсаас уригдсан 20, ЮНЕСКО-гийн шугамаар уригдсан 4 бүгд, нийт 24 мэргэжилтэн ажилласан байна23. МУИС-ийн багш нар ч социалист болон капиталист томоохон орнуудын нэр хүндтэй их дээд сургуулиудад уригдан багшлах болов. Дал, наяад оны эхээр оюутан, залуусын хөдөлмөрийн гавшгай отряд зохион байгуулж, гадаад орнуудтай оюутан солилцон ажилладаг болжээ. Тухайлбал, тус сургуулийн хөдөлмөрийн гавшгай отряд Зөвлөлт улс, Зүүн Германд жил бүр очиж, мөн эдгээр орны оюутан залуус манай оронд ирж ажилладаг уламжлал тогтсон байна. Энэ нь оюутан залуусыг амьдрал, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн болон интернациональч хүмүүжил олгоход онцгой ач холбогдолтой байсан юм. 1974 онд Монгол, Япон улс соёлын хэлэлцээр байгуулж, Монгол оюутнууд Японд, Япон оюутнууд монголд ирж суралцах болжээ. Мөн онд МУИС “Олон улсын их сургуулиудын холбоо”-нд элссэн нь гадаад дахь нэр хүнд өсч, харилцаа өргөжиж байсны илрэл бөгөөд гадаадаас ирж суралцагсдын эгнээг өргөжүүлжээ. Наяад оноос Англи, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд багш нар цөөн тоотой боловч мэргэжил дээшлүүлж эхэлжээ. Улсын багшийн дээд сургуульд уран зураг, шугам зураг, спортын сонгодог төрлийг хөгжүүлэх, багш дасгалжуулагч бэлтгэх, хөдөлмөрийн тэнхим байгуулж бэхжүүлэх, орчин үеийн сонгодог урлагийн тодруулбал найрал дуу, кино драмын мэргэжилтэн бэлтгэх зэрэгт Зөвлөлтийн мэргэжилтнүүд их тусламж үзүүлжээ. 1960-1961 оны хичээлийн жилд тус сургуульд 78 багш ажиллаж байсны 14 нь Зөвлөлтийн мэргэжилтэн байсан юм. Наяад оны эцэс хүртэл дал орчим эрдэмтэн, мэргэжилтэн ирж ажилласнаас тэн хагас нь эхний хагас жилүүдэд ажиллажээ. 1965-1966 оны хичээлийн жилд орос хэлний тэнхимд Зөвлөлтийн нэг л мэргэжилтэн болох Е.П.Шастина ажиллаж байсан ба тэнхимүүд бэхжиж, бие даан ажиллах чадвартай болох тусам Зөвлөлтийн мэргэжилтэн багш урьж ажиллуулах нь цөөрсөөр байсных юм. Тавиад оны сүүлчээр мэдэхгүй, чадахгүй зүйл их байснаас, дал наяад онд Зөвлөлттэй бүх талаар ойртон нягтрах зорилтын хүрээнд тус улсаас олон мэргэжилтэн урьж ажиллуулжээ. Мөн сургуулийн багш нар Зөвлөлт, Япон, Хятад, Герман, Чех, Унгар, Польш, Франц, Энэтхэг зэрэг оронд багшилж байв. Багшийн дээд сургууль Зөвлөлтийн их дээд сургуульд багш оюутнаа явуулж сургах, харилцан дадлага хийлгэх, туршлага солилцох, эрдэм шинжилгээний экспедицэд оролцох, сургалтын материал солилцох зэрэг олон хэлбэрээр явуулж байжээ. Багшийн дээд сургуулийн ууган түншүүд нь Улаан үд, Эрхүү хотын багшийн дээд сургууль байсан ба оюутны үйлдвэрлэлийн дадлагыг солилцон хийж байв. 1978 оноос Германы Дрезден хотын Багшийн дээд сургуультай холбоо тогтоож, ном, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, зөвлөмж, материал солилцож байжээ. Мөн Эрхүү, Украйны Полтав, Болгарын Софийн их сургуулийн туршлагуудыг сургалтандаа нэвтрүүлж байв. Хөдөө аж ахуй дээд сургууль Зөвлөлт улстай байнгын харилцаатай байхын дээр Зүүн Германы их сургуулиуд, Вьетнамын ХАА-н дээд сургууль, Куба, Югославын их сургуультай хамтран ажиллаж байсан байна. Цэргийн ерөнхий дээд сургууль 1964 он хүртэл төрөл мэргэжлийн цэргийн боловсон хүчинг Зөвлөлтийн цэргийн академи, дээд, дунд сургууль, курсээр бэлтгэж эхэлсэн нь хоёр орны цэргийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болсон юм. Хамтын ажиллагааны удаах хэлбэр бол 1964 онд хоёр орны засгийн газрын хэлэлцээрийн гол 23
ҮТА. ф.308, д.1, хн.133, 3 тал.
25
заалтын дагуу Монголын ардын армид Зөвлөлтийн цэргийн зөвлөх мэргэжилтнүүд ирж ажиллах болжээ. 1987 оны байдлаар Зөвлөлтийн цэргийн зөвлөх, мэргэжилтэн нийлсэн 146 хүн Монголд ажиллаж байв. 1961-1990 он хүртэл Зөвлөлтийн цэргийн академи, дээд сургуульд 2092, дунд сургуульд 1228, мэргэжил дээшлүүлэх курсэд 1313, бүгд 4633 хүнийг явуулан сургасан байна24. Зөвлөлтөд суралцаж төгссөн олон мянган офицерууд тухайн үедээ тэргүүнд тооцогдох Зөвлөлтийн цэргийн онол, үзэл баримтлалаас суралцаж, цэргийн хэргийн өндөр мэдлэг боловсрол эзэмшин улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан юм. 1960 онд гадаадын дээд сургуульд 1927 монгол оюутан суралцаж байсан бол25, 1985 онд 5995 болж өсчээ.Үүнд Зөвлөлтөд 5311, Болгарт 81, Унгарт 82, Чехословакт 273, Румынд 7, Кубад 8, Вьетнамд 1, Ардчилсан Германд 232 хүн сурч байв. 1985 онд нийт 1192 хүн гадаадын дээд сургуульд элссэнээс Зөвлөлтөд 1062, Чехословакт 40, Ардчилсан Германд 49, Унгарт 15, Румынд 7, Болгарт 17, Кубад 2 хүн байв. 1062 хүн гадаадын дээд сургууль төгссөнөөс Зөвлөлтөд 974, Ардчилсан Германд 34, Болгарт 9, Унгарт 13, Кубад 4, Хойд Солонгост 23, Румынд 3, Японд 2 хүн төгсчээ. Мөн онд Зөвлөлтийн техникумуудад 1338 хүн, Зүүн Германд 137, нийт 1475 хүн сурч байжээ. Элсэгчдээс Зөвлөлтөд 324, Ардчилсан Германд 30, нийт 354 хүн элссэн байна26. Улс ардын аж ахуй, соёлын салбарт шаардлагатай мэргэжилтний 20% орчмыг гадаадад бэлтгэж байв. 1981-1984 онд их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулийн 424 багш Зөвлөлт, социалист болон бусад орнуудад мэргэжил дээшлүүлсэн байна. Үүнээс Зөвлөлтөд 386, социалист орнуудад 31, бусад оронд 7 багш очжээ27. Гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс олон орны ард түмний соёлтой танилцан, хувь хүний хувьд өсч дэвжсэнээс гадна эх орондоо оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлэх үндэслэлтэй. Монгол улс гадаадаас сургалтын тоног төхөөрөмж авч, боловсролын материаллаг баазаа бэхжүүлж байсан талаар: Жараад оноос хойш ерөнхий боловсролын сургуулийг сургалтын хэрэгслээр хангахдаа 82%-ийг зайлшгүй импортлох шаардлагатай байв. Эхний ээлжинд социалист орнуудыг судалж, Зөвлөлт, Унгар, Ардчилсан Герман, Чехословак улсыг сонгон сургалтын хэрэгсэл хийдэг үйлдвэр, пүүс болон гадаадад гаргадаг зам сувгийг нарийн судалсан байна. Тухайн үед хөрөнгөтөн орнуудаас бараа таваар импортлох үйл ажиллагаа хориотой байсан учир хөрөнгөтөн орныг судлаагүй бөгөөд судлах боломж ч бараг байхгүй байлаа. Судалгааны явцад Зөвлөлтөд гэхэд 30 гаруй яам, газруудын 70 гаруй үйлдвэрт сургалтын хэрэгсэл хийдгийг олж тогтоосон юм. Ингээд Эмнэлгийн аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах аж үйлдвэрийн яам, Химийн аж үйлдвэрийн яам, Суурь машины аж үйлдвэрийн яам, Гэгээрлийн яамын харьяа үйлдвэрүүд, Геодези-Картографийн ерөнхий газар, Микробиологийн удирдах ерөнхий газар зэргээс холбогдох сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, бэлдмэл зэргийг захиалж байв. Түүнчлэн гадаадын сургалтын хэрэгслийн байдал, төлөвийг судлах зорилгоор Чехословак, Унгар, Герман, Болгар улсын дунд сургуулиудын сургалтын хэрэгслийн үзэсгэлэнг Улаанбаатарт гаргаж байв. Москва, Бруно, Будапешт хотод болсон социалист орнуудын сургалтын хэрэгслийн онолын бага хурал, үзэсгэлэн, хичээлийн киноны фестивальд удаа дараа оролцсон байна. Ардын боловсролын яам олон жилийн турш багш сурагчид өөрсдөө зохион бүтээх, дотоодын үйлдвэрүүдэд Монгол улсын зэвсэгт хүчний байгуулалтын түүх. УБ., 2009. 188, 190, 256 тал. ҮТА. ф.6, д.4, хн.115,157 тал. 26 ҮТА. ф.308, д.3, хн.151, 34, 73, 73, 76 тал. 27 ҮТА. ф.308, д.3, хн.135, 1 тал. 24 25
26
захиалах болон гадаадад захиалах эдгээр ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын материал, техникийн бааз шинээр бүрэлдсэн юм28. Бусад шатны сургуулиудыг сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мэргэжлийн сурах бичгээр хангахад Зөвлөлт тэргүүтэй хуучин социалист орнууд ихээхэн тусалжээ. Мөн НҮБ-ын “ЮНЕСКО”-гийн тусламжаар 1968-1973 онд дээд боловсролтой техникийн боловсон хүчинг дотооддоо бэлтгэх зорилгоор Политехникийн дээд сургууль байгуулахад техникийн тусламж үзүүлэх асуудлыг Монголын засгийн газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт 1966 онд тавьсаны дагуу барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэргэжилтний хөлс, багш нарт мэргэжил дээшлүүлэх, оюутны цалин, орон нутгийн зардал, гүйцэтгэгч байгууллага болон бусад зардалд нийт зэрэгт 2083371 $-ын тусламж үзүүлж байв. Харин Монголын засгийн газраас 46.895.900 төгрөг нэмэрлэжээ29. Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах МонголЗөвлөлтийн засгийн газар хоорондын шийдвэртэй холбогдуулан Монголын техникмэргэжлийн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлыг чанаржуулах талаар тус улсын Ардын боловсролын яам, Зөвлөлтийн Ардын боловсролын улсын хороотой хамтарсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан бөгөөд 1978-1980 онд Монгол улсын техник-мэргэжлийн сургуульд 1.8 сая рублийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Монгол улс их, дээд сургуулиудад гадаад хэл, орон судлалын анги нээж, олон улс судлалын мэргэжилтэн нарыг дотооддоо бэлтгэж байсан талаар: Өнгөрсөн XVII зуунаас 1910-аад оны эцэс хүртэл Манж Чин гүрний хятад хэлний бодлогын нөлөөгөөр тэр үеийн гол томоохон сэхээтнүүд хятад, манж хэлийг гарамгай эзэмшиж байсан бол ХХ зуун, Зөвлөлтийн нөлөөний он жилүүдэд Монголын бүх шатны сургуулийн гадаад хэлний сургалтанд орос хэл зааж байв. Их, дээд сургуулийн орос хэлний ангийн оюутанг Зөвлөлтөд бүтэн хичээлийн жил хэлний дадлага хийлгэхээс гадна жил бүр 300 орчим оюутанг тус улсын тэргүүний технологи, нэвтэрсэн үйлдвэрлэл дээр дадлага хийлгэж байв. Дээд сургуульд орос хэлний мэдлэгийг мэргэжлийн мэдлэгээс дээгүүр тавьж, бүх шатны сургуульд орос хэлний цагийг нэмэгдүүлж, дотоодын дээд сургуулийн хэлний бус ангийн оюутнууд хүртэл 3-4 жил орос хэл үзэж, төгсөлтийн улсын шалгалт өгч, тэр бүү хэл цэцэрлэгт орос хэлний сургалт явуулахаар Зөвлөлтөд багш бэлтгэж байсанд зарим судлаачид шүүмжлэнгүй хандсан байдаг. Социализмын сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн багш нарыг хичээлээ орос хэлээр заахыг шаардаж байсанаас улбаалан 1987-1988 оны хичээлийн жилд бүх хичээлийн хагас нь оросоор орж байжээ30. Гэхдээ тухайн үед ялангуяа, жаран оноос өмнө эх хэл дээрх сурах бичиг нэн ховор, сурах бичиг зохиох хэмжээний чадалтай хүн цөөн, дээд сургуульд үздэг орос хэлний сурах бичиг орчуулах чадвар, боломж, хөрөнгө чинээ бага, тэгээд ч шинжлэх ухааны нэр томьёо зүгшрээгүй, орос багш нар дээд сургуульд олноор багшилдаг байсан тул дэлхийн соёл, боловсролоос хүртэхэд орос хэл зайлшгүй сурах шаардлага байсан юм. Түүнчлэн оросуудын хэл нь НҮБ-ын албан ёсны зургаан хэлэнд орсон дэлхийд түгээмэл хэл тул орос хэлтэй хүн мэргэжил, карьераа өсгөх боломж харьцангуй өндөр байв. Харин МУИС, УБДС-ийн орос хэлний мэргэжлийн ангиудад англи, франц хэлийг хоёр дахь гадаад хэл болгож үзэхээс гадна МУИС-ийн монгол хэлний салбарын III курсээс англи, франц, япон, төвөд, манж зэрэг хэлээс сонгон үзэж, мэргэжин төгссөн БШУЯ. Эргэн дурсахуй дурсамж, дурдатгал. УБ., 2014, 84-87 тал. ҮТА. ф.308, д.2, хн.9, 1, 19 тал. 30 Б.Самбуу. Ардын боловсролын систем. УБ., 1989, 207 тал. 28 29
27
цөөн хүн ШУА-ийн Хэл зохиол, Түүх, Дорно дахины хүрээлэнд ажиллаж байжээ. ШУА дээр эсперанто хэлний дугуйлан явуулахад ихээхэн хэл ам таталж, зохих газруудаас тусгайлан зөвшөөрөл олгож хянадаг байв31. Түүнчлэн Монгол улсын гадаад харилцаанд гарч буй өөрчлөлт бодит нөхцөл байдалтай уялдуулан англи хэл сурах явдлыг Монголын төр засгийн зүгээс тодорхой хэмжээнд зохион байгуулж байжээ. Тухайлбал, Сайд нарын зөвлөл 1968 оны 12 сарын 28-ний өдөр Их сургуулийн дэргэд “англи, франц хэлний курс байгуулах тухай” 450-р тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолд дурдахдаа “мэргэжлийнхээ хувьд гадаад харилцааны арга хэмжээнд байнга оролцдог буюу гадаад харилцааны асуудал эрхэлдэг хүмүүст англи, франц хэлний зохих мэдэгдэхүүн олгох зорилгоор Улсын их сургуулийн дэргэд нэг жил зургаан сарын хугацаатай байнгын курс байгуулж, 19691970 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 15-20 хүнтэйгээр хичээллэсүгэй” гээд уг курсдээ “үндсэн мэргэжилдээ өсөлттэй, эрхэлсэн ажилдаа дур сонирхол, хариуцлага, сахилга баттай, 25-30 насны хүмүүсийг энэ тогтоолын хавсралтад дурдсан яам, тусгай газраас тэдгээрийн коллеги, тэргүүлэгчдийн хурлаас баталж ирүүлсэн материалыг үндэслэн элсүүлж байхаар” заасан байна. Хавсралтад Гадаад худалдааны яам тэргүүтэй 25 байгууллага багтжээ. Англи, франц хэлтэй мэргэжлийн боловсон хүчин бэлдэж эхэлсэн явдал бол Монголчууд зөвхөн орос хэлээр тогтохгүй өөр хэл эзэмших, гадаад харилцаагаа тэлэх сонирхолтой байсныг илтгэхээс гадна социалист нийгэмд хөрөнгөтөн улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааны анхдагч суурийг тавьж чадсан юм. Монгол Улсад монгол хэл, орон судлал, зарим мэргэжлээр гадаадаас оюутан ирж суралцах болсон талаар: Монголчууд дэлхийн соёл боловсролоос хүртэхийн зэрэгцээ гадаадынхан Монголд ирж монгол хэл, соёл, орон судлал, түүхээс суралцаж, судалж байсан нь тус улсын зарим мэргэжлийн сургалт, судалгааны ажил олон улсын түвшинд ойртож ирсний илрэл юм. Тухайлбал, МУИС байгуулагдаад 10 жилийн дараа гадаад оюутныг сургаж эхлэв. Анх хятад, хойт солонгос, албани оюутнууд ирж сурч байжээ. 1966 оны байдлаар МУИС-д 46 орос, 13 болгар, 4 вьетнам, 2 унгар, 1 хятад, бүгд 66 оюутан суралцаж байв. 1990 он хүртэл орос, англи, франц, герман, япон, унгар, болгар, польш, вьетнам, лаос, куба, энэтхэг, төвөд зэрэг олон орны оюутан, докторант суралцах болов. Гадаад оюутнууд Монгол улсын их сургуульд нэг жил хэлний бэлтгэл хийх бөгөөд АУДС, ХААДС-д үргэлжлүүлэн сурах бол дахин нэг жил МУИС-д орос хэлний бэлтгэл хийж байв. Бэлтгэл анги төгсөөд зарим нь нутаг буцаж, зарим нь үндсэн мэргэжлийн ангид үргэлжлүүлэн суралцдаг байжээ. Монголд суралцагч гадаад оюутнууд соёлын хэлэлцээрээр болон соёлын хэлэлцээрээс гадуур гэсэн хоёр шугамаар суралцжээ. Соёлын хэлэлцээрээр суралцагсад нь буурай хөгжилтэй, эдийн засгийн боломж багатай орнуудаас ирсэн оюутнууд байсан бөгөөд тэднийг Монголын тал бүх зардлыг нь даан сургаж байв. Энэ шугамаар жил бүр вьетнам, камбожи, лаос гурван орноос тус бүр таван оюутан МУИС-ийн монгол хэлний бэлтгэл ангид сурч байсан байна. Монгол улс эдгээр улсын оюутны ирж, буцах зардал, хувцасыг хүртэл дааж байв. Тухайлбал, 1987 онд дээрх гурван улсын шинээр ирсэн 15 оюутанд галт тэрэгний билет, хүн бүрт 1000 төгрөгөнд багтаан дулаан хувцас өгчээ. Түүнчлэн тус гурван улсын оюутан нэмээд Африк, Төвөдийн нийт 19 оюутанд зун нутагтаа амрахаар буцах зардал болох галт тэрэгний билетний үнийг Сангийн яам баталж өгчээ32. Гадаад оюутнуудад стипенди олгож байсан бөгөөд энэтхэг, вьетнам, лаос оюутнуудад сар бүр 475 төгрөгний тэтгэлэг олгож байх тушаалыг ректор, 31 32
Н.Бэгз. Монголын боловсрол судлалын шинэ парадигм. УБ., 2011, 196-197 тал. ҮТА. ф.308, д.3, хн.229, 1, 2, 22 тал.
28
профессор О.Шагдарсүрэн 1986 оны 9 сарын 24-д гаргасан баримт байна33. Монголын циркийн сургуульд суралцахаар 5 лаос оюутан ирж, МУИС-д хэлний бэлтгэл хийж байв. Тус сургуулийн монгол хэлний багш нар гадаад оюутанд зориулсан сурах бичиг, хоёр хэлний толь бичиг цөөнгүй зохиохын хамт гадаад оюутнуудад эх орноо таниулах, орон судлалын мэдлэгийг нь өргөжүүлэх, ярианы дадлага хийлгэх зорилгоор хот хөдөө, амралтын газраар дагуулан явдаг байв. МУИС-д наяад онд жил тутам 15-22 орны 100-160 гаруй оюутан, аспирант нар суралцсан байна34. Хятадаас 1951-1967 он хүртэл 27 оюутан, 5 аспирант, 3 мэргэжил дээшлүүлэх багш бүгд 35 хүн МУИС, ХААДС-д суралцжээ35. 1984-1985 оны хичээлийн жилд МУИС-д ихэнх нь хэлний бэлтгэлд суух гадаад оюутнуудаас гадна соёлын хэлэлцээрээс гадуур Зөвлөлтийн 8 оюутан сурч байсан нь бүгд Политехникийн дээд сургуульд элсэв. Өгүүлэн буй үед АУДС-д 35, ХААДС-д 48 оюутан суралцаж байснаас 33 лаос оюутан анагаахаар, 24 вьетнам оюутан хөдөө аж ахуйгаар сурч байсан нь Монголын дээрх хоёр салбарын хөгжил, багшлах боловсон хүчин сайн байсны илрэл болов уу. Эс бол цаад улсад энэ мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байсан байж ч мэдэх юм. 1987 онд Монгол улсад Вьетнам, Лаос, Камбожи, Зөвлөлт, Этиопоос 32 оюутан, Болгар, Польш, Хятад, Франц, Голланд, Японоос найман мэргэжил дээшлүүлэгч шинээр ирж, нийтдээ 17 орны 162 оюутан, 1 аспирант, 13 мэргэжил дээшлүүлэгчид тус оронд суралцаж байжээ. Эдгээрээс 116 оюутан, 13 мэргэжил дээшлүүлэгч соёлын хэлэлцээрийн дагуу, 47 оюутан соёлын хэлэлцээрээс гадуур Улсын их сургууль, Политехник, Анагаах ухаан, Хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж байв. Тухайн жил Ардчилсан Герман, Вьетнам, Этиоп, Төвөдөөс ирсэн оюутнууд идэвхтэй, сайн суралцаж байсан бөгөөд Их сургуулийг 3 герман, 1 орос, нийт 4 оюутан, Анагаахыг 10 лаос, ХААДС-ийг 4 вьетнам, нийт 18 оюутан төгсчээ. Эдний дунд улаан дипломтой төгссөн долоон оюутан байв36. Дал, наяад онд Багшийн дээд сургуульд цөөн орос, лаос оюутан сурчээ37. Монголд сурч байсан гадаад оюутнуудаас монгол хэлний нэрт эрдэмтэн, монгол судлаач, гадаад харилцааны ажилтнууд олноор гарсан бөгөөд тэд хоёр улсын соёл боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Төрийн департмент, элчин сайдын яам, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд зэрэг олон салбарт ажиллаж буй эдгээр төгсөгчдөд монгол хэл заасан багш нар социалист болон капиталист орнуудын нэр хүндтэй их, дээд сургуулиудад уригдан багшилж, монгол хэл, соёлыг гадаад ертөнцөд сурталчилан таниулах, монголын боловсролын гадаад харилцааг тэлэхэд өндөр үүрэг гүйцэтгэж иржээ. Тэдний хөдөлмөр зүтгэлийг Монгол дахь гадаадын элчин сайдын яамд үнэлж баярын бичгээр шагнаж байсан баримтууд ч бий38. Эдгээр багш нар болон тэдний монгол хэлт шавь нар Хятад, Орос, Америк, Япон, Чех, Унгар дахь Монгол судлалын төвд ажиллаж, дэлхийн монгол судлалын хөгжилд ч өндөр хувь нэмэр оруулж ирсэн байна.
Оюуны хэлхээ. 2014 (II)12., УБ., 2014, 257 тал. Ж.Болдбаатар. Монгол улсын их сургуулийн түүхийн товчоон. УБ., 2002, 18 тал. 35 ҮТА. ф.308, д.1, хн.95, 148 тал. 36 ҮТА. ф.308, д.3, хн.229, 18 тал. 37 Монгол улсын боловсролын их сургууль 1951-2006. УБ., 2006. 325, 327 тал. 38 Оюуны хэлхээ. 2014 (II) 12., УБ., 2014, 250, 261 тал. 33 34
29
Номзүй
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22.
Монгол улсын Үндэсний төв архивийн 6, 308-р фондын баримтууд Монгол улсын Гадаад хэргийн яамны төв архивийн 119-р фондын баримт БШУЯ. Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жил. УБ., 2014 Ш.Пүрэвсүрэн. Миний орчлон ХХ зуун. УБ., 2006 Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа. Улаанбаатар-Москва., УБ., 2014 БНМАУ-ын баримт бичгүүдийн эмхэтгэл IV 1971-1975. УБ., 1980 Д.Бадарч. Дээд боловсролын онол аргазүйн асуудлууд. УБ., 2003 Г.Цэрэндорж. Бүтээлийн чуулган II. УБ., 2009 ШУА. Олон улс судлал эрдэм шинжилгээний сэтгүүл. №2., УБ., 2014 Монголын улс төрийн гадаад харилцааны түүх (1911-1999). УБ., 2012 ШУА. Олон улс судлал, эрдэм шинжилгээний сэтгүүл. №2., УБ., 2014 Д.Золбоо. Монгол-Британийн харилцаа. УБ., 2012 Монгол улсын зэвсэгт хүчний байгуулалтын түүх. УБ., 2009 БШУЯ. Эргэн дурсахуй дурсамж, дурдатгал. УБ., 2014 Б.Самбуу. Ардын боловсролын систем. УБ., 1989 Н.Бэгз. Монголын боловсрол судлалын шинэ парадигм. УБ., 2011 Оюуны хэлхээ (II) 12., 2014 Ж.Болдбаатар. Монгол улсын их сургуулийн түүхийн товчоон. УБ., 2002 Монгол улсын боловсролын их сургууль 1951-2006. УБ., 2006 Үнэн сонин. 1962.2.10. №41 (8148) http://www.mzv.cz/ulaanbaatar/mn http://countrystudies.us/mongolia/49.htm Abstract
Mongolians began to study in the Soviet Union and West Germany from 1921. On the contrary, early 1950’s Chinese, Northern Korean and Albanian students came to study in Mongolia. They werethe first students from abroad to Mongolia. From these times, foreign relation of Mongolian education has been developed up to date. From the early 1950’s until the late 1980’s, foreign relation of the Mongolian People’s Republic’s education was in relation with those countries such as Soviet Union,People’s Republic of China, North Korea, Albania, Czechoslovakia, East Germany, Bulgaria, Hungary, Yugoslavia, Poland, Romania, Cuba, Great Britain, France, Japan, India, Ethiopia, Vietnam, Cambodia and Laos. Therefore, foreign relations of Mongolian education more widened that exchanging teachers, students and researchers with Great Britain, France,India and Japan since Mongolia joined UNESCO in 1962. Before 1962, students from above mentioned countries came to study in Mongolia, since that time Mongolians have a chance to learn and specialize in these countries. Otherwise, foreign relation of vocational education gained a momentum. Teachers from Soviet Union came to teach Russian in Mongolian middle schools, Mongolian and Russian pupils wrote a letters each other and some middle schools became named after José Martí, Ho Chi Minh and Moscow etc… Mongolian Renaissance, education and cultural development in XX century naturally belongs to foreign relation especially educational foreign relation. Keywords: Mongolian education, foreign relation of Mongolian education, development ofMongolian education,Mongolian students in abroadand foreign students in Mongolia.
30
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(31-38)
Өэлүн эхийн түүхэн гавЬяа зүтгэл MERITS AND ACHIEVEMENTS OF MOTHER HOELUN /OELUN/ Л.Баасандорж (Өвөр Монголын Их сургууль) Түлхүүр үг: Өэлүн эх, язгууртан хөвүүд, эрдэм ухаан Товчлол: Тус өгүүлэлд Тэмүжиний их үйл хэрэг, Их Монгол улсыг байгуулах үйл явцад Өэлүн хатан ихээхэн хувь нэмэр оруулсан ба Өэлүн бол Есүхэй баатрын их хатан мөн болох тухай өгүүлсэн болно. Өүлэн хатан боржигин овогт ирэхдээ хайрт эр нөхрөөсөө булаагдаж энэ ургийн хүн болсон боловч түүний бодол сэтгэл, сэтгэлгээний хандлага Боржигин овгийн ирээдүйн талаар ихээхэн санаа зовниж байсныг цухас дурдав. Өэлүн эхийн түүхэн гавьяа зүтгэл бол тэрээр 13 дугаар зууны олон монгол овог аймгийн улс төрийн үйл ажиллагаанаас боржигин овгийн байр суурь, эрх мэдэл, нэр нөлөөг салгаагүй юм. Тус өгүүлэлд монголын улс төрийн амьдралд ямар нэгэн хэмжээгээр оролцож, түүхэн тулгаран ирсэн хүнд нөхцөл байдлаас өөрийн ухаан, сэтгэл зүйн ноён нуруугаараа даван гарч чадахаар барахгүй хөвүүдээ язгууртан, их эрдэмт болгон хүмүүжүүлж нэгэнтээ чадсан тухай өгүүлэх болно. Тэрчлэн Тэмүжиний амжилтын цаана Өэлүн эхийн ухаан, сэтгэлгээ хийгээд сэтгэл зүйн өндөр чадвар оршиж байсан тухай өгүүлэх болно. Өэлүн эх бол эзэн Чингис хааны эх ба боржигон овгийн Есүхэй баатрын гэргий ажгуу. Өэлүн эхийн түүхэн гавьяа бол хөвүүдээ хаадын зэрэгт хүртэл нь хүмүүжүүлж өсгөсөн ба олон монгол овгийг нэгтгэж нэгдсэн улс байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Есүхэй баатар Татаруудад хорлогдож насан эцэслэж Өэлүн эх, Сочигэл эх хоёр хэдэн хөвүүдийн хамтаар хоцорчээ. Удалгүй Есүхэйн мэдэлд байсан олон овог аймгууд Өэлүн эхийг хэдэн хөвүүдийн хамтаар орхин нүүжээ. “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-д өгүүлсэн нь: “Дээд өвөг хаан эрт хальсан тул, Чингис хаан хараахан бага балчир агсан учир аймгийн хүмүүс олонх нь Тайчуудыг дагачухуй. ...Чингис хааны эх хатан Өгэлүн хилэгнэж туг өргөн биеэрээ цэрэг дайчилж урвасныг нэхэж олонхыг буцааж иржүхүй (иржээ).” [1] гэжээ. “Хуучин баатар Чирахай жаданд нуруугаа хүнд шархдуулсанд Чингис хаан биеэр саатаж болгоосонд Чирахай өгүүлрүүн: хэмээсэнд
31
Чингис хаан уярч уйлсаар гарч явбай.” [2] гэжээ. Ийнхүү Өэлүн эхийн бодол талаар нэг болжээ. Гэвч Өэлүний олон монгол овгийг буцаан нэгтгэх ёстой гэсэн бодол нь эс цөхрөв. Тэрчлэн Өэлүн эх хөвүүдээ сургахдаа тэднийг эцэг Есүхэйн суурийг залгамжилж авч явах ёстой хэмээн сургаж байлаа. Олон овгийг буцаан авчирч эгүүлэн өөрсдийн мэдэлд оруулах нь нэгэнт оройтсон учир Өэлүн эх ухаан гаргажээ. Тэмүжин түүний дүү нарыг ухааруулан сэнхрүүлж хаадын зэрэгт хүргэж, тэр цагт олон овог аймгийг нэгтгэж (хөвүүдийн хүчээр) нэгдсэн монгол улсыг байгуулах нь чухалтайг Өэлүн эх бодож олжээ. Юун түрүүн заналт дайснуудаас хөвүүдээ аварч үлдэх нь туйлаас чухалтай байлаа. Учир нь Тайчууд Бэгтэрийг Тэмүжин дүү Хасартайгаа нийлж харваж алсныг сонсоод “Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив” (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. [3] Ийм хэцүү үед Өэлүн эх хөвүүдээ хорт могойн аманд оруулахаас ихэд айн болгоомжилж байсан билээ. Олон олон зүйл Өэлүн эхийн сэтгэлийг зовоож байлаа. Энэ бүгдэд Өэлүн эх машид ухаалагаар хандаж болж буй үйл явцыг маш нягт ухаалагаар харж чадаж байсны дээр монгол олон овог аймгийг хэрхвэл нэгтгэх вэ? гэсэн бодол түүний дотор сэтгэлийг зоригжуулж байлаа. Дотоод сэтгэл зүй, оюун бодлоо машид хурцаар нэгтгэн төвлөрүүлж чадаж буй Өэлүн эхийн сэтгэлийг харин Тайчууд олж харж чадахгүй байсан юм. Хятадын түүхч Жү Яотан “Чингис хааны түүх шастир” хэмээх номондоо өгүүлэхдээ: “ ...Тайчууд ах дүү нарын бидэнд учруулсан лай ланчиг барагдах яагаа ч үгүй байна. Өшөө авах өдөр хоног ард байна. Та нар дайсантай үзэлцэх хүч чадалгүй байж яагаад нэг нь нөгөөгөө хөнөөдөг билээ?” гэж аашилж загнав.” [4] гэж бичжээ. “МНТ”-нд өгүүлснээр: “Тэмүжин Хасар хоёр, гэрт ирж, Үжин эхэд өгүүлрүүн: “Нэгэн гэгээн сугусун гөхий зуусныг Бэгтэр Бэлгүдэй ах дүү хоёрт булааж автав, бид” хэмээвээс, Үжин эх өгүүлрүүн: “ Юун хэмээж, ах нар дүү нар яахан тийн хийлдмүй, та нар! Сүүдрээс бус нөхөр үгүй Сүүлнээс бус чичуга үгүй буй, бид. Тайчууд ах дүүгийн гашуун өс хэр (хэрхэн) авах бид хэмээж бүхүйд, эртний Алан-гоо эхийн таван хөвүүд мэт яахан эе үгээгүүн буй, та нар. Бүүтүгэй! хэмээв.” [5] гэжээ. Рашпунцагийн “Болор эрих” зохиолд дурдахдаа: “Өгэлэн хатан Тэмүжинийг сургаж өгүүлрүүн: “Хорт дайсныг бага, хорт могойг нарийн гэж бүү санагтун. ...” [6] гэж хэлжээ. Өэлүн эх хөвүүддээ сургаж хэлэхдээ, Тайчууд бидний дайсан, тэднээс өшөө авах өдөр хоног ард байна хэмээн өгүүлжээ. Тайчуудад Тэмүжиний дүү нар, Өэлүн эх ямар ч хамааралгүй гагцхүү Тэмүжин л тэдэнд чухалтай байжээ. Тэд Тэмүжинийг олж засаглан шийтгэх гэж буйг Өэлүн эх зүгээр хараад сууж үл чадах учир Тайчуудтай сэтгэл зүйн хувьд зоригтойгоор тэмцэж эхэлжээ. Өэлүн эхийн Тайчуудтай тэмцсэн тэмцэл бол тэрээр хөвүүдээ Тайчуудын эсрэг хандуулж сурган өгүүлснээс тодорхой харагддаг билээ. Өэлүн эхийн шаналал дотоод сэтгэл зүй нь ихэд хямарч байсан авч ямар ч л байсан боржигин овгийн удмыг залгамжлах Тэмүжинийг Тайчуудад алдах ёсгүйг тэрээр ухаарч байлаа. Өэлүн эх монгол олон овог аймгийг нэгтгэж, нэгдсэн улсыг сэргээн тохинуулах ёстой гэдгийг улам улмаар ойлгож энэ асуудал дээр оюун санаагаа хандуулж байжээ. Тэмүжин түүний дүү нарыг хэрхвэл хаадын зэрэгт хүргэх вэ гэсэн бодол түүний сэтгэл зүйг зовоож байлаа. Өэлүн эхийн бодол сэтгэхүйд хуримтлагдсан айдас нь хөвүүдээ хаадын зэрэгт хүргэж хүмүүжүүлэхээс их зүйл шалтгаална гэдгийг тэрээр мэдэж байв. Өэлүн эх хэдийгээр гачигдал зовлонтой амьдарч байсан боловч олон овог аймгийг хураан нэгтгэж нэгэн их улсыг байгуулах ёстой гэдгийг хөвүүдэдээ мөн захиж сургаж байлаа. Өэлүн эх том хүү Тэмүжинээ Монгол олон овог аймгийг нэгтгэж хаан эзний
32
суудалд залрах ёстой гэдгийг мэдэж бас мэдэрч байв. Академич Ш.Нацагдорж “Өэлүн хатан хэдий тийм ядуу зүдүү амьдарч байсан боловч хүүхдүүдээ жинхэнэ язгууртны ёсоор хүмүүжүүлж өсгөсөн байна.” [7] гэжээ. Мөн энэ талаар Академич Н.Ишжамц “Чингис хаан” хэмээх бүтээлдээ: “Өэлүн эх Тэмүжин хөвүүнийг тэнгэр язгууртан, Хамаг Монголын хангуудын үр сад, тэр байр сууриа алдах ёсгүй, харин түүнд яавч хүрэх ёстой гэсэн сургаалаар байнгад сэнхрүүлэн хүмүүжүүлж байв.” [8] гэжээ. Эрэнжен Хара-Даван өөрийн бүтээлдээ өгүүлэхдээ: “Эр нөхөр нь нас барсны дараа гэр бүлд нь тулгарсан ядуу зүдүү байдал түүний урам зоригийг хугалж чадаагүй аж. Хүүхдүүдийн нь ирээдүй хойч тэднийг талын язгууртнуудын дунд эзлэх байр суурь, удам угсаанд тэнцэхүйцээр хүмүүжүүлэх эсэхээс хамаарна гэдгийг тэрээр сайн ойлгож байлаа.” [9] гэжээ. Эндээс харвал Өэлүн эх хан хөвүүдээ хаадын зэрэгт хүргэхийн тулд багаас нь язгууртны хүмүүжлээр хүмүүжүүлж, эрдэм ухаанд сургаж байжээ. Чухам энэ үед Өэлүн эх тухайн үеийн монголын улс төрийн амьдралд өөрийн ухаан, сэтгэл санааг чиглүүлэн оролцох болжээ. Харин энэ үед Өэлүн эхийн нуруун дээр өнчин хоцорсон хөвүүдийг эрийн цээнд хүргэх их үүргээс гадна эртний түүхтэй хөх монголын тугийг хэрхэн газарт унагалгүй босгох вэ? гэдэг асуудал урган гарч ирсэн байна. Тиймээс Өэлүн өмнөө маш том зорилго тавьжээ. Яавал Монголыг сэргээж олон овог аймгийг нэгтгэх вэ? гэдэг бодол Өэлүн эхийн сэтгэлийг зовоох болжээ. Ингэж үзвэл Их Монгол Улсыг байгуулж, нэгдсэн монгол улсыг сэргээн тохинуулах их үйл хэрэг Тэмүжин түүний дүү нарын бага балчир байх цагт Өэлүн эх эхлүүлжээ. Урьдаар Тэмүжинийг Есүхэй эцгийн танил дотно байсан хүмүүстэй холбоо тогтоолгож, тэдний тусламж дэмжлэгийг авах ёстой гэж зөвлөсөн байх магадлалтай юм. Ийнхүү Тэмүжин Есүхэй эцгийн дотно анд Тоорил хан дээр очиж тусламж гуйдаг билээ. Тэмүжин Тоорил хан дээр очихдоо Хар булган дахыг бэлэг хэмээн өргөсөн ба Ван хан хариуд нь Хар булган дахийн чинь хариуд Хагацсан улсыг чинь хамтатгаж өгье хэмээн ам өгчээ. Ингээд Тэмүжиний их үйл хэргийг талархан хүлээж авсан хүн бол Ван хан Тоорил байжээ. Энэ бол эцэг Есүхэйн нэр хүнд олон монгол овог аймаг дунд унаагүйгээр барахгүй эх Өэлүний ухаан тухайн үед ноёрхож байсантай шууд холбоотой байлаа. Хөвүүдийн бодол санааг удирдан чиглүүлж байсан хүн нь Өэлүн эх байлаа. Өэлүн эх хөвүүдээ сургаж өгүүлэхдээ: “Энэ их улсын олон монгол овог аймгийг нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн монгол улсыг байгуулах хүмүүс бол та нар” гэдгийг онцгойлон сануулж, ойлгуулж байлаа. Өэлүн эх хөвүүдээ багаас нь язгууртан байдлаар өсгөхөд тэдний ядуу тартаг байдал ер саад болж чадсангүй. Бартан баатрын хөвүүн Есүхэй баатар Татаруудад хорлогдов. Чухам хэн эртний түүхтэй монгол аймгуудыг нэгэн захиргаан дор оруулж, монголын хувь заяаг зөв тийш нь эргүүлж чадах эсэх нь бүрхэг байлаа. Дээрээс нь монголын улс төрийн тавцан дээр Бөртэ Чино-оос эхтэй салбарласан овог аймгууд тэмцэлдэж байлаа. Чухам энэ үед Есүхэйн бэлэвсэн гэргий хатан Өэлүн энэхүү түүхэн хэцүү үеийг туулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Эцэг Есүхэй Татаруудад хорлогдож нас барав. Энэ явдлаас Тэмүжин эрийн цээнд хүрч олон монгол овог аймгуудыг нэгтгэж нэгэн захиргаан дор оруулж Их Монгол Улсыг байгуулах хүртэл хугацаанд Боржигин овгийн байр суурь, эрх мэдэл, нэр нөлөөг олон монгол овог аймгийн дунд унагалгүй үргэлжлүүлэхэд Өэлүн эхийн хичээл чармайлт их байжээ. Өэлүн эх Есүхэй баатраас хойш Монголын улс төрийн үйл ажиллагаанд оролцож Боржигин овгийг улс төрийн үйл явдлуудаас мултруулаагүй юм. Монголын олон овог аймгийн нэгдмэл байдлыг хангахын төлөө монгол олон овог аймгуудыг эгүүлж нэгтгэхийг оролдож байсан.
33
Тухайн үед эр нөхөр нь үгүй болсон Өэлүн эх түүхийн тавцан дээр цоо шинэ үзэл хандлага, байр суурийн өмнөөс асуудалд хандаж улс төрийн үйл ажиллагааг явуулах болжээ. 13 дугаар зуунд монгол хатдын үзэл бодол, байр суурь, үзэл хандлага, сэтгэл зүйн ноён нуруу тухайн үеийн монгол аймгуудын язгууртнуудын улс төрийн амьдралд ихээхэн үүрэг, оролцоотой байлаа. Монгол хатад өөрийн улс төрийн байр суурийг ил биш ч тойруу байдлаар гаргаж ирж оролцож байсан нь харагдаж байна. Монгол хатад тухайн үеийн улс төрийн амьдралд хэрхэн яаж оролцож байв гэдэг нь сонирхолтой юм. Хатдын Монголын улс төрийн амьдралд оролцож буй нэг хэлбэр нь тэд үр хүүхдээ язгууртнууд болгож төлөвшүүлэхээс их зүйл хамаарч байлаа. Өөрөөр хэлбэл, ирээдүйн улс төрийн амьдралд хөвүүдийг багаас нь бэлдэж байсан нь монгол хатдын ухаан тухайн үеийн монголын улс төрийн амьдралд голлох үүрэгтэй байх үндэс болж байжээ. Хатан эхээр гэрийн боловсрол, эрдэм ухаан заалгаж өссөн хөвүүд хожим хойно монголын улс төрийн тавцан дээр монгол хатдын сэтгэл зүйн байр суурь, үзэл бодлыг (хандлагыг) хүндэтгэн үзэх төдийгүй өөрийн эх, хатны үзэл бодол, байр суурийг улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлүүлж чадаж байлаа. Сочигэл, Өэлүн нарын өөрийн хөвүүдийг хэрхэн хүмүүжүүлж өсгөхөөс тэдний улс төрийн байр суурь, ноён нуруу хэрхэн амжилттай хэрэгжих эсэх нь шалтгаална гэдгийг тэд мөн л ухаарсан байжээ. Тиймээс хатад өөр өөрийн үрсийг маш сайн улс төрийн лидерүүд болгож төлөвшүүлэх асуудал Өэлүн эх, Сочигэл нарын хувьд чухалтай байлаа. Ийнхүү хөвүүдийг ирээдүйн улс төрийн амьдралд бэлдэх асуудал хатдын өөрсдийн улс төрийн байр суурь, үзэл бодолтой шууд хамааралтай байжээ. Энэ бол Өэлүн, Сочигэл хоёр хатан тухайн үеийн монголын улс төрийн амьдралд ихээхэн байр суурьтай байсныг харуулна. Өөрөөр хэлбэл Өэлүн эх, Сочигэл нарын хоорондын сэтгэл зүйн байр суурь, үзэл хандлага тухайн үеийн монголын улс төрийн үйл явцад ихээхэн нөлөөтэй байсан нь энэ бүгдээс харагдаж байна. Тэмүжин түүний дүү нар эх Өэлүний улс төрийн энэхүү бодлого, үйл ажиллагаанаас их зүйл суралцаж, өсөж том болоод их үйл хэргийг хэрэгжүүлэх ёстой юм гэж хүсэж мөрөөдөх болжээ. Их эзэн Чингис хаан түүний дүү нарын эхлүүлсэн үйл ажиллагаа гэнэт төсөөлөгдөж хэрэгжсэн үү гэвэл үгүй юм. Тэмүжин түүний дүү нар багадаа л өсөж том болоод олон монгол овгийг нэгтгэж нэгэн их улсыг байгуулах ёстой гэдгийг эх Өэлүний улс төрийн үйл ажиллагаа, бодол санаанаас харж ойлгож байв. Есүхэй баатар хоёр хатантай байв. Их хатан нь Өэлүн, бага хатан нь Сочигэл эх. Өэлүн эх, Сочигэл эх нарын талаар яагаад сурвалжуудад харилцан адилгүй тэмдэглэл /мэдээлэл/ үлдээв. Сочигэлийн нэр хүнд, байр суурь Өэлүн Үжинээс доогуур байсан нь юутай холбоотой байв. Эдгээр асуудлын хариултыг олохын тулд нарийн нягт гаргалгаа хийх нь чухалтай байна. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар Есүхэй баатар өөрийн хатдаас Өэлүнийг хэрхэн гэргийгээ болгож авсан талаар Нууц Товчоонд тодорхой өгүүлжээ. Нууц Товчоонд Өэлүн эхийн талаар тодорхой өгүүлээд Сочигэл эхийн талаар ихийг өгүүлэхээс зохиогч татгалзсан байна. Чухам яагаад Нууц Товчооны зохиогч Бэгтэр, Бэлгүдэй нарын эх Сочигэлийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэнгүй вэ? Сочигэл эх Есүхэй баатрын хатан байсан гэдэг нь баттай юм. Харин чухамхүү тэрээр Есүхэйн гол хатан байж чадсан уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Сурвалжуудаас харахад Сочигэл Есүхэйн гол хатан байгаагүй бололтой байна. Харин Өүлэн Үжин Есүхэйн гол хатан байжээ. Тиймээс Өэлүн эхээс төрсөн Тэмүжинд Есүхэй баатар эхнэр олж өгөхөөр эхнэрийн төрхөм олхануд аймагт очжээ. Учир нь, тухайн үед үе угсаа залгамжлах ёс заншлын дагуу тухайн язгууртны ганцхан (гол) эхнэрийн хүүхдүүд л ах захаа баримтлан үе залгамжилдаг байсан аж. [10] Тиймээс Сочигэл эх Есүхэйн гол хатан биш байжээ. Өэлүн Боржигин овогт ирээд гол хатан болж сэтгэгджээ. Есүхэй
34
баатар Өэлүнийг гэргий болгож авахдаа түрэмгийлэн өөрөөр хэлбэл, хайрт эр нөхрөөс нь дээрэмдэж өөрийн болгож байгаа нь тухайн үеийн Монголчуудын худ ургийн ёсныг харуулна. Энэхүү түрэмгийлэн худ ураг болох асуудал XI, XII зууны Монгол олон овог аймгийн дунд ёс болон тогтжээ. Есүхэй тэр л заншил ёсоор Өэлүнийг өөрийн гэргийгээ болгожээ. Энэхүү худ ураг болох ёсныг үл зөрчиж чадах учир Өэлүн Есүхэйн гэргий болжээ. Тэгвэл нөгөө гэргий Сочигэл Есүхэйн өргөөнд хэрхэн ирсэн талаар сурвалж хэрэглэгдэхүүн одоохондоо бидэнд хараахан алга байна. Ямартай ч тэрээр Есүхэйн гэргий болж ирсэн үнэн юм. Харин түүнийг Есүхэй яаж, хэрхэн гэргийгээ болгож авсан нь сонирхолтой юм. Түүхийн сурвалжуудад тэмдэглэгдсэнээс үзвэл: Мэргэн гэгээн Лувсандамбийжалцаны “Алтан товч”-д өгүүлснээр: “ ... Есүхэй баатар нь Жоу овгийн Мангала-г хатан авч, түүнээс Бэгтэр, Бэлгэтэй хоёр хөвгүүнтэй ажгуу. Тэр цагт Тайжуудын Эршилт хэмээгч Олханууд овгийн Өлэнийг (Өэлүн) хатан авсан ажгуу.” [11] гэжээ. Дарма гүүшийн “Алтан хүрдэн мянган хигээст” зохиолд тэмдэглэснээр “.... {Заримууд Өгүлэн хатны хээлэнд ирсэн хөвгүүн Бэгтэр хэмээмү. Заримууд урьд хатан Мангилынхаас бөх Бэлгэтэй (МНТ:Бэлгүтэй) ба Бэрх Бэгтэр үр үгүй} Хоёр лугаа зургаан хөвгүүн хэмээхийн тавны язгуур уг, ихэд дэлгэрвэй.” [12] гэжээ. Ната Гомбованжилын “Алтан эрих” зохиолд “... Есүхэй эзэн нүүх улсын олонх аймгийг эзэллээ. Түүний зургаан хөвгүүн Чингис хаан, өргөсөн нэр Тэмүжин хэмээмүй. Хавт Хасар, Хажарчи Хачигу (Хачигун), Ойт Очигу (Отчигин), Бэрх Бэгтэр [үргүй], Бөх Бэлгэтэй эд буюу. Олонх бичигт энэ мэт атал шинжилбээс, зарим бичигт урд хатны хөвгүүн Бэгтэр, Бэлгэтэй хэмээн агч (байгч) ариун мэт байнам.” [13] гэжээ. Энэ нь Сочигэл эхийг Өэлүн эхээс эрт Есүхэйн гэрт ирснийг илтгэх ажээ. Юуны урьд тухайн үеийн Монголчуудын гэр бүл болох, эхнэр болох, сүй тавих асуудал ямар эрх хэм хэмжээнд мөрдөгдөж явж байв гэдэг асуудал чухал байна. XI, XII зууны монголчуудын худ ураг болох асуудал нэлээд нээлттэй байжээ. Дайнаас олзлон авсан аль эсвэл бусдаас түрэмгийлэн авах, магадгүй гэрээс нь оргуулан авах байдал ч байсан байж таарна. Энэ нь бусдын үзэл бодол, хандлагыг харахгүйгээр өөрийн эрх ашгийн үүднээс гэргийгээ сонгодог байдал монголчуудын дунд оршиж байв. Энэ бүгдээс харахад тухайн үеийн нийгмийн ухамсар, сэтгэлгээнд хэрхэн гэргийгээ болгож авч байгаа нь чухал бус харин хэрхэн гэргий болж төлөвшиж байгаа нь чухал байжээ. Гэвч 13 дугаар зууны монголчуудын бэр гуйх, сүй тавих, худ ураг бололцох, гэр бүл болох ёсон нь их ёс жаяг, зан заншил, уламжлал дунд явагдаж байжээ. Тэрчлэн нуган үрдээ охин олж өгөх, бэр гуйх явдал нь ихээхэн хүндэтгэл, ёс заншил, уламжлалтай байсан нь “МНТ” дахь үйл явдлуудаас тодорхой харагддаг. Тухайлбал, Есүхэй баатар Хонгирадын Дэй сэцэнтэй тааралдаж, тэднийд очиж түүний охин Бөртэг Тэмүжин хөвүүндээ гуйж өгдөг [14]. Эрт үед Добу мэргэн Алунгоог гэргийгээ болгохдоо түүний эцэг Хорь түмэдийн Хорилардай мэргэнээс гуйж авсан талаар дурджээ. [15] Өөрөөр хэлбэл, язгууртан хөвүүдэд бэр гуйх, охин олж өгөх ёсон нь Боржигин овгийнхны хувьд ихэд чухалтай байжээ. Энэ нь учиртай аж. Учир нь энэ ургийн язгууртны гэргий болсон эмэгтэйд ихээхэн үүрэг хариуцлага ногддог байсан нь лавтай юм. Тэгвэл Өэлүн эх, Сочигэл эх нарын /хэрхэн/ Есүхэйн гэрт ирсэн асуудлыг хойш нь тавиад тэд хэрхэн Боржигин овгийн хатад болон төлөвшиж чадав гэдэг асуудлыг авч үзэх нь зүйтэй байна. Өэлүн эх өөрийн ухаан, сэтгэл зүйн ноён нуруугаараа түүхэн тулгаран ирсэн хүнд нөхцөл байдлыг даван гарч чадсанаар үл барам өөрийн хөвүүдийг хаад, язгууртнууд болгож хүмүүжүүлжээ. Өэлүний шантрашгүй хүчин зүтгэлээр Тэмүжин Их Монгол Улсыг үндэслэн байгуулжээ. Энэ нь Өэлүн эх сайн гэргий байсан төдийгүй тухайн үеийн улс төрийн тавцанд өөрийн байр суурь, хүсэл эрмэлзлэлийг өндөрт гаргаж ирж чадсаныг
35
харуулна. Тухайн үед бий болсон хүнд нөхцөл байдал Өэлүнээс сэтгэлийн тэвчээр шаардсан гэдэг нь тодорхой юм. Тэгвэл Өэлүн Үжин Боржигин овогт ирээд ихээхэн зөрчил тэмцэл, сорилт дунд улам улмаар хэрсүүжин ухаажжээ. Тэр сайн гэргий хатан байж чаджээ гэдэг нь энэ бүгдээс харагдаж байна. Тэгвэл Есүхэйн нөгөө гэргий Сочигэл Өэлүний адилаар Боржигин овгийнхны дунд гэргий болж төлөвшиж чадсан уу гэдэг асуудал урган гарч ирж байна. Тэр Есүхэйн гэрт ирээд хоёр нуган хөвүүн төрүүлжээ. Монголчууд худ ураг болох гэж байгаа болоод гэргий болсон эмэгтэйд ямар ачаа үүрүүлдэг байв? Монголчууд өөрийн нь удам угсааны үр хүүхдийг төрүүлсэн бэрдээ талархалтай ханддаг заншилтай ард түмэн ажээ. Энэ байдал нэн эртнээс уламжилж ирсэн төдийгүй өдгөө ч хадгалагдаж буй. Тэгвэл Сочигэл өөрийн үүргийг ихээр биелүүлсэн биш үү. Сочигэл эх Есүхэйн үлдсэн гэр бүлийнхэнд тулгарсан хэцүү үеийг хамтдаа туулалгүй тэднийг /Өэлүн, түүний хөвүүдийг/ орхиж одсон нь ямар учиртай вэ? Тэр өөрийн нуруун дээр ирсэн үүрэг хариуцлагаас зугтсан уу? эсвэл Өэлүнтэй зөрчилтэй учир тэд нэг дор байх нь хэцүү байсан уу? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Сочигэл эх Өэлүн тэдний хөвүүдтэй таарахгүй болсон учир энэ айлыг орхин явжээ. Энэ бол Бэгтэрийн үхэлтэй холбоотой байсан юм.
Дүгнэлт Тухайн үед Өүлэн эх улс төрийн тавцанд голлох үүрэг гүйцэтгэсэнээр үл барам тэрээр тархай бутархай олон монгол овгийг нэгтгэж Нэгдсэн Монгол Улсыг сэргээж Их Монгол Улсыг байгуулалцахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ажгуу. Хэрэв зээ хаад болох их хувь заяаг өвөртөлсөн бяцхан хөвүүдийн дэргэд ухаант Өэлүн эх байгаагүйсэн бол тэрхүү Тэмүжин болоод түүний дүү нар өштөн дайснуудын занасан заналалаас тэд яаж мултрах билээ. Ухаант Өэлүн эхийн хүмүүжлээр хүмүүжсэн хөвүүд хожмын хойно Монгол төрийг мөхлөөс аврах их үйл хэргийг бүтээжээ. Их Монгол Улсыг үндэслэн байгуулж, дэлхий дахиныг монгол морины туурайгаар тамгалж чадсан аугаа их Чингис хаан хийгээд түүний дүү нарын сэтгэлгээний хурд, ухаан, сэтгэл зүйн чадамж асар их эр зориг, тэмцэгч дайчин чанар энэ бүгдийн цаана Өүлэн эхийн ухааны цараа, сэтгэл зүй, сэтгэлгээ хийгээд сэтгэн бодох чадвар, холын нүүдлийг харж чадах ухаан оршиж байжээ. Хамгийн гол нь монгол эмэгтэйн ухаан, сурган хүмүүжүүлэх шилдэг аргыг харж болно. Эцэст нь дүгнэн хэлэхэд, олон монгол овог аймгийг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулах эхлэлийг Өэлүн эх тавьжээ. Тэрчлэн Өэлүн эх Боржигин овогт хатан болж сэтгэгджээ. Энэ нь олон монгол овог аймаг дунд боржигин овгийн байр суурийг өндөрт өргөсөн түүний үйл ажиллагаатай шууд холбоотой байв. Чингис хааны дэлхий дахиныг тохинуулах их үйл хэрэгт монгол хатдын ухаан томоохон үүрэг гүйцэтгэж байлаа.
36
ном зүй [1] “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, (Х.Асралт, Хөх-Өндөр нар харгуулан орчуулав), ӨМСХХ, 1985, 9, 10 тал. [2] “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, (Х.Асралт, Хөх-Өндөр нар харгуулан орчуулав), ӨМСХХ, 1985, 10 тал. [3] “Монголын Нууц Товчоо” (хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав.), ред:Ш.Гаадамба, (МНТ дөрөв дэх удаагийн хэвлэл), УБ.,1990. (79 дүгээр зүйл) [4] Жү Яотан “Чингис хааны түүх шастир” (Хятад хэлнээс орчуулсан Оцолын Адъяа), УБ.,2002, 43, 44 тал. [5] “Монголын Нууц Товчоо”, (Монголын Нууц Товчооны эхийг шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, (76 дугаар зүйл), УБ.,2006, 38 тал. [6] Рашпунцаг “Болор эрих” (Тэргүүн дэвтэр), (харгуулан хөрвүүлсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Бүдсүрэн), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, УБ.,2006, 32 тал. [7] Ш.Нацагдорж ”Чингис хааны цадиг”, УБ.,1991, 28 тал. [8] Н.Ишжамц “Чингис хаан”, хоёрдугаар боть, Монголын 100 хаан, найман богд цуврал, хаадын сан, УБ.,1999, 27 тал. [9] Эрэнжен Хара-Даван “Сод жанжин Чингис хаан, түүний үлдээсэн өв”, (орчуулсан Чойнзонгийн Баатар, ред: Намсрайн Ням-Осор), УБ.,2003, 29 тал. [10] Рене Груссе “Орчлонг эзэгнэгч Чингис хаан” (орчуулагч Чойнзонгийн Баатар, ред:Сандуйжавын Одхүү), УБ.,2001, 64 тал. [11] Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан “Алтан товч” (Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар, хавсралт хийсэн Д.Бүрнээ), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, УБ.,2006, 60 тал. [12] Дарма гүүш “Алтан хүрдэн мянган хигээст” (Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар, хавсралт хийсэн Т.Жамъянсүрэн, Л.Халиун), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, УБ.,2006, 38 тал. [13] Ната Гомбованжил “Алтан эрих” (Монгол бичгээс хөрвүүлж, оршил бичиж, тайлбар хийсэн доктор (Ph.D), проф Д.Бүрнээ), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, УБ.,2006, 19 тал. [14] “Монголын Нууц Товчоо”, (Монголын Нууц Товчооны эхийг шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, (61-66 дугаар зүйл), УБ.,2006, 28-30 тал. [15] “Монголын Нууц Товчоо”, (Монголын Нууц Товчооны эхийг шинээр хөрвүүлж буулгаж, тайлбар хийсэн Ш.Чоймаа), Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал, (9 дүгээр зүйл), УБ.,2006, 14-15 тал.
37
Abstract This novel narrates about the great deals of Temuujin and significant contributions made by the Mother Hoelun in the establishment of the Great Mongolian Empire, as well as describes about the fact that Hoelun was the first wife (queen) of the Yesukhei Baatar. Even though the queen Hoelun was firstly taken away by force from her beloved husband and became a member of Borjigin family, later she dedicated all her thoughts and feelings for the future of Borjigin family. Historic merit of Hoelun mother is the fact that she could firmly retain the position, authority and priority of Borjigin family in unity with the political activities of Mongolian provinces and tribes in XIII century. This novels narrates about Mother Hoelun’s participation in political life of Mongolia, how she could overcome obstacles and hard situations thanks to her wisdom and psychological powers and how she educated his sons and made them highly intelligent aristocrats. Also this novels implies that wisdom, good judgment, high psychological potentiality of Hoelun Mother stands behind the Temujin’s outstanding success. Key words: Mother Hoelun, aristocratic/noble boy, knowledge and wisdom
38
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(39-48)
Өгэдэй хаан ба Монгол, ТӨвӨдийн харилцааны тухай UGEDEI KHAN AND ABOUT OF RELATIONSHIPS BETWEEN MONGOLIA AND TIBET Г.Сэр-Од (МУИС) Товч утга: Их Монгол улсын төрөөс Төвөдийн орны шашин ба иргэнийг эрхшээж идэвхийлэн бодлого хандуулсан байна. Түүний дотор 1229-1241 онд төр барьсан Өгэдэй хаан шашны аливаа асуудалд нилээд ул үндэстэй хандаж байсан түүхтэй ажээ. *** XIII зууны үеийн гол сурвалж бичиг “Монголын нууц товчоо”, “Юан улсын судар”, “Судрын чуулган”, “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” болон дорно, өрнийн монголд ирсэн жуулчдын тэмдэглэл зэрэгт Их Монгол улсын гадаад харилцааны ёс гурим, дипломат элч төлөөлөгч нарын арвин хэрэглэгдэхүүн тэмдэглэгдсэн бий. Тухайлбал, “Нууц товчоо”-ны 105, 106, 126, 127, 179, 180, 181, 183, 190, 194, 196, 238, 259, 265, 275-р зүйлүүдэд элч төлөөлөгчийн тухай мэдээ гарна. Энэ бүхнийг “элчид дуу бариулав”, “хэл хүргэх”, “хэл хүргэн элч илгээв”, “хэл хүргэж илгээвээс”, “хэл хүргэн ирэв”, “хэл оруулж ирлээ”[1] гэх мэтээр бичсэн байдаг. Өгэдэй хааны төр барьсан 1229-1241 онд шашны асуудал тэр дундаа Төвөд оронтой шашны журмаар харилцсан байдлыг дэлгэрэнгүй авч үзэхийн тулд дурдан буй асуудлыг а/Өгэдэй хаан Төвөдтэй харилцсан нь, б/Гүдэн ноён Төвөдтэй харилцсан нь хэмээн хоёр ангилж болмоор байна. Үүнийг сийрүүлэхүл доорхи мэт байна. Өгэдэй хаан Төвөдтэй харилцсан нь: Өгэдэй суурин залгамжилсны дараа Бурхны шашин лугаа шууд харилцаасныг гэрчлэх баримт бага ч зарим түүхэн сурвалж тухайлбал, “Эрдэнийн товч”-д “Өгэдэй хаан 42 насандаа хаан суугаад сакъяа, сакъяа Рахилцанг залсан боловч саатан зургаан жил болооод 47 насандаа харагчин могой жил залав”[2], “Асрагч нэртийн түүх”-д “Өгэдэй хаан хөл чилээрхэж, Сакъяа бандидаад элч илгээв. Чамайг эс ирвээс олон цэрэг илгээж Тангудын улсыг зовоон их хилэнц хийх буюу. Түүнийг мэдүүлэн ир хэмээж илгээв. Тэр элч хүрч үгээ хэлсний хойно нэгэн их ламаас очсу гэж элч илгээв. ...Өгэдэй хаан Хөх уснаа угтаж золгов. Өгэдэй хаан хөлөө үзүүлбээс Сакъяа бандида зарлиг болруун: Үүний тулд төрөлд энэтхэгийн хааны хөвгүүн болон төрсөндөө сүм барьж газар хөндөхүйд, мод огтолсоноор газрын эзэд ирж хоригложээ. Сүм барьсны хүчээр Чингис хааны хүү болон мэндлэв чи хэмээн 1 2
Монголын Нууц Товчоо. /оршил, тайлбар хийсэн Д.Цэрэнсодном/.УБ., 2003, 245 тал. Саган сэцэн. Эрдэнийн товч/Хэвлэлд бэлтгэсэн Х.Пэрлээ/.УБ., 1960, 41 тал.
39
зарлиг болж дөрвөн гарт махгалын дарма орхиж, чилээ үтэр эдгэв. Өгэдэй хаан ба Монгол, хятад улс бүгдээр биширч намд оров”[3] хэмээжээ. Дээрх монгол сурвалжууд хоорондоо нэлээд зөрүү зүйлсийг дурдах ба тухайлбал, “Эрдэнийн товч”-ийн мэдээгээр бол Өгэдэй хаан бээр 1234 онд төвөдийн сакъяа бүлгийн их блам уулзсан төдийгүй хаан эцгийн нэгэн адил сакъяа номын мэргэдийг дээдлэн үзэж байсан нь харагдана. Харин Жамба “Асрагч нэртийн түүх”-дээ Өгэдэй хааныг биеэ эмчлүүлэх зорилгоор төвөдийн сакъяа бүлгийн бламтай холбоо тогтоосон боловч аажимдаа эрдэм чадлыг нь биширч, улс даяар хүндлэх болсныг өгүүлснээс гадна энэхүү баримт нь “Шар тууж” сурвалжид ч мөн ийм байна[4]. “Монголын Нууц Товчоо”-ны мэдээг олон зүйлээр нөхвөрлөсөн хэмээдэг Лу.Алтан товч сурвалжид энэ тухай дээрх мэт “...Өгэдэй хааны хөл чилээрхэж, Сакъяа бандидагаар хөлөө эмчлүүлснээр хаан эхлэн Монгол улс бүгдээр номд орсон...”-ыг давтан өгүүлэх агаад тэрхүү номдоо сэтгэл хоёрдсон тухай “Сакъяа бандидын илгээсэн цутгамал бурхныг энэ алт буюу хэмээж, хуурайгаар үрснээр эртний буян буурч, гурван хоног чилээрхэн хаан ор сууснаас арван гуравдугаар он болж , үхэр жил, тавин таван насандаа Үдүхү Хуланаа тэнгэр болов”[5] хэмээсэн нь Сакъяа бандадиад бүрэн итгэж бишрээгүй байсан мэт ойлгогдож байна. Энэ мэт Өгэдэй хааны Бурхны шашин хийгээд Төвөдийн блам нартай хэрхэн харилцаатай байсныг дурдаад өнгөрсөн сурвалж байна[6], огт тэмдэглээгүй монгол сурвалжууд ч бас байна[7]. Мөн персийн сударчдын бүтээлд “Тэрээр/Өгэдэй хаан.Г.С/ ах дүү нарын дотроос Тулуй хааныг ихээхэн цэрэгтэй аваад Тулуй хааны хөвгүүд ба ач нарыг хоёр түмэн цэрэгтэй Төвөд өөд явуулаад..., Тэр жилдээ /1235/ Өгэдэй хаан Асичанкийн тал нутгаас өөрийн хөвгүүн Хүчү ба Зүчи Хасарын хан хөвгүүн Хутуг нарыг Нанхиад хэмээн нэрлэж байсан Мачин тийш томилов. Тэнд очоод Сианг-Ин-фу ба Ке-рин-фу хотыг эзлэн авсан ба замдаа Төвөд улсыг ч дээрэмдсэн...”[8] хэмээн Рашид Ад Дин “Судрын чуулган”-даа бичсэн байхад Ата Малик Жувейни “Дэлхийн байлдан дагуулагчдын түүх”-дээ “...Хэдэн Энэтхэг хүмүүн хаан /Өгэдэй хаан.Г.С/-д хоёр зуун соёо хүргэж өгөв. Хаан тэдний юу хэрэгсэхийг асуусанд таван зуун балис хэрэгцээтэй гэсэн хариулт олжээ. Хаан татгалзалгүйгээр тоо ёсоор балис өгөв. ....”[9] хэмээжээ. Өгэдэй хаан ор суугаад Сакъяа бүлгийн гуравдугаар бандида Дагважалцан (11471216)-г залах бодолтой байсан боловч сайхь богд бээр насан өөд болсон учир амжилт олоогүй ...[10] ч төр, шашны бодлогодоо Бурхны шашин номын ёсыг ашиглахыг зогссонгүй. Чингис хаан эцгийн төрийн бодлогын үнэнч туслах хятан овгийн Елюй Жамба. Асрагч нэртийн түүх /Хэв.бэлд. Ц.Насанбалжир/ УБ., 1960, 41 тал. “Шара туджи” монгольская летопись XYII в.1957, /перевод с монгольскогоь введение и примечания Н.П.Шастиной/. М-Л.,стр-44-45 5 Лубсанданзан “Алтан тобчи” /золотойсказание/ 1973, .//перевод с монгольского введение, комментарий и приложения Н.П.Шастиной//.М.,стр-246, Лувсанданзан.Алтан товч.1990,/оршил, тайлбар бичсэн Шагдар/. УБ.,1990, 149 тал. 6 “Далай бламын номлосон залуусын хурим хэмээх ноёдын уг түүх” /Бага шар тууж буюу Чингис, хаад ноёдын уг эх/./тайлбар, сийрүүлэг үйлдсэн Д.Пүрэвдорж/ УБ., 2001, 82 тал. 7 Авхиа өвгөн Ната.1999, “Монгол орноо шашин төр тогтсон ёсыг сайтар өгүүлэн тунхагласан ухаант залуусын хоолойн чимэг эрдэнэ тунамал гэрэлт Алтан эрх оршвой”. Хөх хот., Гомбожав.1992, “Чингэс эзний Алтан ургийн түүх Гангийн урсгал нэрт бичиг оршив” /Г.Билгүүн/.УБ., “Дай Юань улсын бичиг” 1984 /оршил, тайлбар хийсэн Лю Жин Сүвэ/. Хөх хот., Хишигт.1997, “Эрт ба эдүгээгийн Эрдэнийн товч”.ӨМӨЗО. 8 Рашид Ад Дин. “Судрын чуулган”/дэд дэвтэр.орч.Ц.Сүрэнхорлоо/.УБ., 2000,19, 36-37 тал. 9 Жувейни. “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх/тэргүүн дэвтэр/”.ӨМӨЗО., 1989, 360 тал. 10 Д.Цэрэнсодном. “Монголын Бурхан шашны уран зохиол” /тэргүүн дэвтэр/.УБ., 1989, 84 тал. 3 4
40
Чуцайг мөн өөрийн төрийн үйл ажиллагаандаа зөвлөгөөг нь сонсдог байснаас харж болно. Елюй Чуцай нь шашин номын ёсонд нэвтэрхий болохоос гадна түүний өвөг дээдэс нь хэдэн үеэрээ бичиг номын соёлд нэвтэрсэн Хятан гүрэн, Сүн улс, Алтан улсад ч өндөр зэрэг хэргэм хүлээж явсан талаар судлаач Н.Төмөр эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл[11]-дээ бичсэн буй. Тиймийн тул 1215 онд Тэмүжин-Чингис хаан Алтан улсыг дайлан ахуй цагт уулзсанаасаа инагш өөрөө болон Өгэдэй хаанд ч төрийг төвхнүүлэн засах ялангуяа сууршилт орны ард иргэдийг захиран засаглахад ашиглаж байсан[12] төдийгүй Өгэдэй хаан бээр машид хүндэтгэн хятад эрдэмтдийн чуулганы ноёноор томилон ажиллуулж байсан[13] хэмээн академич Д.Цэрэнсодном бичжээ. “Их монгол орноо дээдийн номын эх ямар мэт гарсан ёсон ба шашин эрдэнэ дэлгэрсэн ёсыг номлосон гайхамшигт шастир” хэмээх эртний нэгэн бичигт “Тайцзун Өгэдэй мөн тэр хонин жилд дөчин хоёр насны шар хулгана жил /1228/ хятад, монголын хаан тэрээр уужим дэлхий дахинд эрхшивч хятадын ёс цааз тэр нарын нягтыг сайн хэмээн таалж, Хянганы хязгаараас ирсэн түшмэл Елүй Чүцай хэмээх дотоод ухаан хийгээд томьёоны ухаан ба таалал хийгээд хэлний зүйл олонд мэргэжсэн, зүрчид Алтан хаан бээр сургагсан нугуд хир тэнсүүлсэн цагт мэргэдийн суудалд тагтаахуйн тулд зүрчид Чү мэргэн дор алдаршсан түүнээ хятадын ёсны зурхай тэргүүтэн олон шастирыг үйлдүүлээд бусад олонд ч суралцсанаар хожим үед үзэх хийгээд сэрэмжлэн байсанд хүлцэнгүйн тэсвэр их, их хичээнгүй ноён болюу хэмээн номлосон мэт итгэмжлэхүйн дотоод түшмэдийн эрх” олсон нь Өгэдэй хааны төрийн бодлогод шашин номын үйд ажиллагаа багагүй нөлөөтэй байсныг харуулж байна. Мөн академич Ш.Бира нэгэн өгүүлэлдээ: “Монголын эртний нийслэл Хар хорумд Өгэдэй хааны /1188-1241/ үед барьж эхлээд Мөнх хааны /1209-1259/ үед дуусгасан буддын сүм ажиллаж байжээ. Тэр сүмийн дэргэд таван давхар өндөр суварга байсан бөгөөд суваргын дөрвөн талд бурхан багшийн баримал байгуулсан байв. Хархорумд бурхны шашны 10 гаруй сүм байсан бөгөөд тэнд уйгар, монгол блам нар ном үзэж хурал ном хурдаг байв”[14] хэмээн Өгэдэй хааны үеийн Бурхны шашны байдлыг тодорхой бичжээ. Түүнчлэн Ираны алдарт сударч Рашид Ад Дин Өгэдэй төр барьж байсан үед “... монголын ихэс дээдсийн нэг хэсэг нь суурин амьдрал, хот балгас, тариаланг бусниулан, эзлэгдсэн орнуудыг баримтлан захирах нарийн төвөгтэй ажлаас бэрхшээж, шинэ шинэ газар орнуудад уулга дээрэм хийхийг сонирхож, нөгөө хэсэг нь байлдан дагууллыг үргэлжлүүлэхийн хамт эзэлсэн орныг цаашид удаан хугацаагаар өөртөө ашигтайгаар мөлжин тонох явдлыг чухалчилж байсан”[15] хэмээн шүүмжлэлтэй бичсэн байна. Харин Тэмүжин-Чингис хааныг залгамжилсан монголын их хаад болон хязгаар нутгийн захирагч ноёдууд төрийн бодлогодоо гадаад улс орнуудтай улс төрийн харилцаагаа цэргийн хүчнээс гадна тухайн орон, үндэстний шүтлэг бишрэлийг туйлаар хүндэтгэн, аливаа асуудлыг шашин номын харилцаагаар зохицуулахыг эрмэлзэж байв. Тухайлбал, “Өгэдэй хаан өөрийн хүү Гүдэнгээ хуучин Тангудын нутгийг захиран суулгахаар болсноор барахгүй Гүдэн ноён ч хаан эцгийн төрийн бодлогыг тасалдуулалгүй Төвөд орны зүг цэрэг хөдөлгөн Дорд дархан нэрт жанжнаа явуулан тухайн үеийн Төвөдийн байдал, шашны төлөв болон элдэв ёс журмыг судалж ирэхийг Н.Төмөр. Их Монгол улсын төрийн зүтгэлтэн Елюй Чуцай//Түүхийн ухааны доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан бүтээл//.МУ, ҮНС./гар бичмэл/.УБ., 2004, 12 Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын тойм /тэргүүн дэвтэр/.УБ., 1957, 80 тал. 13 Д.Цэрэнсодном. 1996, Монголын Бурхан шашны уран зохиол /тэргүүн дэвтэр/.УБ., 85 тал. 14 Ш.Бира. “Эргээд уулзсан Энэтхэг, Монгол хоёр”/Ардын эх сонин/.№35, 1994 15 Рашид Ад Дин. Судрын чуулган /орч.Ц.Сүрэнхорлоо/.УБ., 2002, 42 тал. 11
41
даалгасан хийгээд Сакъяа бүлгийн бандида Гунгаажалцан болбоос харин ч нэгэн алдар хүндтэй, эрдэмт хувраг болохыг мэдэж “Сакъяа бандида бол охь манлай нь болно” хэмээн Гүдэн ноёнд мэдүүлснээр сайх ноён Сакъяа бандида Гунгаажалцанг урин залжээ...”[16] Өгэдэй хааны үеийн Бурхны шашны хийгээд Монгол, Төвөдийн улс төрийн харилцааг онцолжээ. Энэ үйл явдлаас улбаалан төвөдийн бандида Гунгаажалцан, монголын Гүдэн ноён нар багш шавийн барилдлагатай болж, төвөдийн шашны элдэв ёсон ба түүний харъяат иргэнийг Сакъяа бүлгийнхэнээр мэдүүлснээр Төвөд орныг эхлэн Их Монгол улсын эрхшээлд оруулсан буй. Тэр цагаас Төвөд орон төвөдчүүд нь Их Монгол улсын засаг захиргаанд нэгдэж, төрийн бодлогод шашин-номын ёсоор их тусыг үзүүлсэн. Гүдэн ноён ба Сакъяа Гунгаажалцан нарын харилцаа: Гүдэн ноён нь хиад овог, боржигин яст “Өгэдэй хааны гуравдугаар хөвгүүн...”[17] бөгөөд XIII зууны дунд үеийн монголын цэрэг, улс төрийн томоохон зүтгэлтний нэгэн байв. Гүдэн ноён бээр их хаан Өгэдэйн зарлигаар хуучин Тангудын нутаг орныг эрхшээн захирч байхдаа “...Бурхны шашны Сакъяа бүлгийн шашин, номыг монголын тал нутагт дэлгэрүүлэхэд зүтгэл үзүүлэн буддизм Их Монгол улсын төрийн бодлогын үзэл санаанд шашин-төрийн бодлогод төлөвшихөд тусыг өргөсөн...”[18] талаар эх бичгүүдэд тэмдэглэжээ. 1227 оноос хойш буюу “Чингис хааныг нас барсны хойно хоёр улсын хоорондох харилцаа түгшүүртэй болж, Ү Цзангийхан алба гувчуураа Монголын хаант улсад төлөхөө зогсоосон...”[19] явдал нь Өгэдэй хааныг улс төрийн бодлогоо өөрчлөхөд хүргэжээ. Иймээс “...Төвөд орны уур амьсгал эрс тэс, хүн ард хэрцгий догшин, шашны урсгал олон арвин байсан тул Төвөд орныг найдвартай эзэмшин захиръя гэвэл тэдний итгэл бишрэлтэй холбогдуулан захирах ёстой хэмээснийг Гүдэн тэргүүтэн машид сайн ухаарч байсан тул Төвөдээс нэгэн эрдэм номтой бламыг залахыг хөтөлбөр...”[20] хэрэгжүүлсэн байх ба тэрхүү харилцаа холбоо тогтоосон их бламтан нь “Төвөдийн Бурхны шашны Сакъяа бүлгийн таван их богдын дөрөвдүгээр богд хэмээгдсэн Сакъяа бандида Гунгаажалцан...”[21] байв. Түүхийн эх бичгүүдээс харахад Саж бандида Гунгаажалцан 1244 онд монголд Гүдэн ноёныг эмчлэхээр ирсэн, эсвэл шашны номлолд нэвтэрхий учир уригдсан хэмээн монгол сурвалжуудад хоёр янз өгүүлдэг. Үүнийг “1247 онд Гүдэн хэлэлцээр хийж эхэлсэн”[22] гэдэгтэй жишин бодвол төвөдүүд Бурхны шашинд оруулах замаар Их Монгол улсын цэрэг-стратегийн үйл ажиллагааг ямар нэг хэмжээгээр зөөлрүүлэхийг эрэлхийлж байсан хэмээн эрдэмтэд дүгнэсэн байдаг. Тэр мэт Дорд дархан төвөдөд орсон байдлыг “Мэргэдийн баярын хурим” хэмээх төвөд бичигт: “...төмөр хулгана жил /1240/ Дорд жанжны дайчилсан монгол цэрэг Ляньжоу дахь Гүдэний тэндээс анх удаа Төвөдөд оров....Монгол цэрэг бээр Амдома/ mdo smad/, Амдо Кам/mdo khams/, эдүгээн төвөдийн зүүн хэсэг, Согчу/sog chu/ зэрэг газар оронд хүмүүн үзвээс алмой. Рецин хийдэд их л хөнөөл амсуулав. Жалхакан/rgyal lha khang/хийд шатаагдан эвдэгдэж, Содон/so ston/ тэргүүтэн таван зуун нэр гэрээс гарч тойн бологсод алагдав. Ригүн/bri gung/-ийн жинхэ Рапагжунай огторгуйгаас чулуун хур оруулсанаар Ригүн хийд эс эвдэгдэв. Монголчууд жинхэ-г урьж тахилын Тэнгис. “Төвөдийн Бурхны шашин ба Монголын соёлын тухай”, ӨМӨЗО., 1999, 208 тал. Сандай. “Чингисээс Хубилай хүртэлх 100 хүний намтар”, ӨМӨЗО., 1991, 100 тал. 18 Н.Алтаншаа. “Монголчуудын өчигдөрийн мөр /дээд дэвтэр/”, ӨМӨЗО., 1991, 93-98 тал. 19 Van Jan Bei, Nyama Jiab Tsian. “The historical status of Chinese Tibet”, Beijing., 1981, p-12 20 А.Пунцаг.2010, “Гүдэн ноён ба Монголын Бурхны шашин” /Лам нарын сэтгүүл №3/, УБ.,104 тал. 21 Тэнгис. “Төвөдийн Бурхны шашин ба Монголчуудын соёл”, ӨМӨЗО., 2009, 55 тал. 22 Ми Е Хи. “Хөхнуурын монголчуудын товч түүх”, ӨМӨЗО., 1996, 28 тал. 16 17
42
блам болгосугай хэмээн урихад жинхэ Рапагжунай өгүүлрүүн: “та нарт тахилын болбоос зохих нэгэн хүмүүн баруунаа сууж амой” хэмээгээд монголчуудыг өдөөн сакъяа бандидаг очиж залсугай хэмээхийн сацуу бас сакъяа бандида «Төвөд орны олон олдвортой тус жаргалан зохиохуйн тусыг эрхбиш өөд болон үзэх хэрэгтэй» хэмээн хөгжөөн өгүүлэлдэв...”[23] хэмээн Дорд дарханы үйл ажиллагааг нэлээн чанга хатуугаар өгүүлсэн байхад өөр нэг “Дэвтэр онбо” хэмээх төвөд зохиолд Дорд дарханаас гадна бас Милчи хэмээх жанжин ирснийг дурдахдаа “... төмөр хулгана жил /1240/ Монголын цэрэг Дам /’dam/-ын оронд хүрэлцэн ирж сүр хүчин асар их хэмээн сонсмогц Ригүн хийдийн олон тойд зугатан дутаасугай хэмээхүйд Жинхэ өгүүлрүүн: айх хэрэг үгүй хэмээн олон хүмүүний сэтгэлийг тогтоов. Урьд нь монголын цэргийн ноён Милжи жанжин сүмд хүрч ирэв. Тэрээр Жинхэ лүгээ уулзмагц их л сүсэг төрж эцэг ба хөвгүүн мэт элэгсэг санагдаад өргөл барьц өргөсүгэй хэмээн амлав. Үүнээс хүмүүн ба мал ахуйд эс хор хүргэн буцав. Түүнээс хойно хорин найман өдрийн дараа Дорд жанжин мөн сүмд ирэв. Тэрээр Гомбо Шагжааринчинг барьж аваад гараас нь хөтлөн явахыг завдахад огторгуйгаас мөндөр буув. Энэ шалтгаан юу буй хэмээн асуусанд, өчрүүн: энэ нь чи Жинхэ-ийн шавь Гомбыг барьсанаас Жинхэ уурламой. Хутагт дээд блам Жинхэ уурласанаас тэнгэр бас уурлаж мөндөр буулгав. Үүнээс тэр бас асууруун: энэ хүмүүн юу үйлдэх хүмүүн буй?өчрүүн: дээд блам Жинхэ болбоос тариачин хүмүүн бус бусдын өргөсөн алимад бодис түүнд хүрвээс тэрээр тойн хувраг олныг асран тэжээх үйлд хэрэглэмүй хэмээв. Хэрцгий догшин тэр цэргийн ноён энэ үгийг сонсмогц мөн асар эелсэг номхон болж хувирав. Мөн түүний дагуулсан олон цэргээр худалдааны хүмүүсээс эевэрхүү зөөлөн болж чимээ сураггүй буцан явлаа. Тэр цагаас хойш өчүүхэн хэдэн нүгэл хилэнц төдий тохиолдсоноос бус хүмүүн ардыг алан хядах ба сүм хийдийг эвдэн шатаах үйл эс тохиолдсон ажгуу”[24] өмнөхөөс арай зөөлдүү аясаар Дорд дарханы Төвөд рүү орсон байдлыг өгүүлж бичсэн буй. Дээрх хоёр төвөд эх бичгийн мэдээг үндэслэхүл, 1240 онд монголын цэрэг Төвөдөд орсны дараа дайны хор хөнөөл нь үүнээс өмнө монголчуудын явуулсан Тангуд, Алтан, Сартуулын аян дайнуудаас бага хүчээр, эеэр дагуулахыг илүүтэй агуулсан болно. Түүнчлэн “Төвөдийн хаад, ноёдын түүх”-нд тэмдэглэсэнээр Дорд дархан Гүдэн ноёнд өргөсөн бичигтээ Төвөд орны шашин улс төрийн байдлыг “...хязгаар нутаг Төвөдийн энэ газар тойн хутраг олон хэмээхээр Гаадамбын ёсон ахуй буюу, найр тал хэмээхээр Даглун Гаажүдбагийн номын хаан мэргэн буюу, алдар нэр хэмээхээр Ригүн Жинхэ хүндтэй буюу, дээд номд нэвтэрсэн хэмээхээр Сакъяа бандида охь бүлгээ. Хэн алиныг нь залбаас зохихын тулд соёрхму...”[25] хэмээснийг харахул, Гүдэн ноён бээр Дорд дарханыг томилон Төвөдөд цэрэглэсэн зорилгын нэгэн хэмээвээс, Төвөдээс нэгэн зохистой дээд блам олж авах хэмээсэнд оршихыг дээр өгүүлэн бүхий төвөд эх бичгүүдэд өгүүлжээ. Хэнийг нь урих нь илүү вэ? хэмээн Гүдэн ноёнг асуухад Дорд дархан “Гаадамба бол хүрээ хийдийн шалгарсан тогтолцоотой, Таглунгпа нь ертөнцийн хүр төрөлхтний ажил үйлд илүү мэргэшсэн бол Дригуппа нь тансаг сүрлэг байдлаараа агуу, харин Бурхны номлол-Дармагийн хувьд бүхнийг маш сайн судалсан нь Сакъяа бандида”[26] хэмээн зөвлөжээ. Хожим нь Гүдэн ноён Сакъяа бандида Гунгаажалцанд тушаал өгч өөрийн ордонд Дарма буюу бурхны номлол заахаар ирэхийг тушаажээ. Dpa’o gtsaug lag phreng ba, Chos ‘byung mkhas pa’i dga’ ston/ төвөд хэвлэл, доорд дэвтэр/. 1416-1417 тал. Deb ther ‘ong pо /хятад хэвлэл/. 375-376 тал. 25 Ngag dbang blo bzang rgya mtsho. Bod kya deb ther dpyidkyi rgyal mo’i glu dbyangs /төвөд хэвлэл/. 91-92 тал. 26 www.berzin.com//Tibetian lamas and Mongol patrons// 23 24
43
1244 онд Гүдэн ноён саналыг хүлээн авч эзэн хааны нэрийн өмнөөс зарлиг гаргажээ. Үүндээ: “Сакъяа бандида Гунгаажалцанд дээд тэнгэр, газар дэлхий болон миний эцэг өвгөд минь өрөө төл. Надад аль замаар замнахыг минь хэлж өгч чадах багш хэрэгтэй байна. Би таныг багшаар залахаар шийдлээ. Замын бэрхшээлийг үл хайхран ирэгтүн. Хэрэв хөгшин насны улмаас ирэхийг татгалзвал өнгөрсөн үед аж амьдрах бүх зүйлийн төлөө Бурхан шашныг суралцаж байхдаа хүртсэн сахил санаваарынхаа эсрэг та байна уу? Боломжийнхоо хэрээр хурдхан ирнэ үү? Би таныг өрнө хэсэгт бүх лам хуврага нарын тэргүүн болгох болно. Луу жилийн 8 дугаар сарын 30.”[27] хэмээсэн байжээ. Тэдний уулзалт нь Их Монгол улс болон Төвөдийн орон нутгийн хүчнийхний хоорон дахь улс төрийн холбоо харилцааг дахин батжуулахад хүргэжээ. Гүдэн ноён ба Сапан Гунгаажалцан нар Төвөдийн орон монголчуудад захирагдах нөхцлийг мөн Их Монгол улс нь Сакъяагийн бүлгийнхнийг ерөнхий удирдан зохион байгуулахаар тохирч, түүнд алт ба мөнгөн пайзийг өгч, Төвөдийн бүх захирагч тэргүүн нар Сакъяа бүлгийн алтан пайз баригчдыг хүлээн зөвшөөрч, бие даан үйл ажиллагаанд оролцохоос түтгэлзүүлэхээр болсон байна. Мөн монголоос Ү цзан руу албан түшмэлийг Сакъяагийн удирдагч нартай хамтран авах алба татварын зүйлийг шийвдэрлэсний дээр Сакъяа бандида Гунгаажалцан Ү цзан дахь Төвөдийн төрийн болон шашны удирдагч нарт захиа бичсэн бөгөөд үүндээ Гүдэн ноёнтай уулзан тохиролцсон нөхцлийг тэдэнд мэдэгдэн, Төвөд монголчуудад захирагдах зайлшгүй зүйлийг тайлбарласан байна. Энэхүү захидалд өгүүлснийг товчлохул: “Гүдэн ноён тэнгэрийн доорх олон овог аймгуудын хүмүүсийн ашиг сонирхлын төлөөх сайтар төлөвлөгдсөн хүсэл зорилгынхоо дагуу маш шургуу ажиллаж байна. Монгол цэргүүд олноос олон бөгөөд гайхамшигт тактикаар Си Ся улсын цэргүүдтэй тулалдаанд орж байлдан дагуулсан бөгөөд төвөд цэргүүд Гүдэн ноёны цэргийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Үүнээс гарах ганц зам бол монголчуудад бууж өгөх явдал юм. Удаан хугацаанд бид холбоотны үүрэг хүлээж байсан бөгөөд эзэн хааны вассалын үүргээр тэдэнд алба гувчуур төлсөөр бид уйгараас хөнгөлттэй харьцааг авах боломжтой юм. Тухайлбал, Уйгарын орон нутгийн шуудан холбоо, мал аж ахуйн хөгжлийн талаар байж болой. Дээрх шалтгаан болон Тоба хүмүүсийн ашиг сонирхол, бурхны номлол, бүх амьд амьтны тусын тулд би Гүдэн ноёнтой бууж өгөх талаар хэлэлцэх хүнээр ирсэн юм. Монголчууд бидний бууж өгснийг хүлээн авсан учраас сүүлийн хэдэн жил Тоба руу тэдний цэрэг халдан довтлоогүй юм. Хэр удаан чи монголын зарлигт үнэнч буюу хэлсэн үгэндээ хүрнэ, тэр хэмжээгээр чамд ашигтай байх болно”[28] хэмээх зүйлийг тэмдэглэжээ. Ийнхүү “Гүдэн ноён Лянжоу болон Лин туу-аар суурин газар болгоод Төвөд орныг эзэгнэж”[29] эхэлсэн түүхтэй билээ. Анх 1227 онд Чингис хаан тэргүүтэй монголын дайчид Баруун Ся улсыг довтлох явцад Чингис хаан Баруун Ся улсын вангийн багш Цанба дүнхор Ванчиндашаас номын ёсыг асуухын хамт Төвөдийн орноос элсэж онц харгалзлал үзүүлнэ гэсэн санаагаа илтгэж байсан ч уул ус алслагдан, элч захиа нэвтрэлцэж явалцахад дөхөмгүйн дээр монгол цэргүүд Алтан улсыг мөхөөж, Сүн улсыг довтлох явдалд яаран, Төвөд орныг бодолхийлэх завгүй байснаас Төвөд орныг оруулан дагуулж чадаагүй юм. Van Jan Bei, Nyama Jiab Tsian.1981, “The historical status of Chinese Tibet”. Beijing., p-22 Van Jan Bei, Nyama Jiab Tsian.1981,“The historical status of Chinese Tibet”. Beijing., p-23 29 Ту Жи. Монголын түүхэн тэмдэглэл.гуравдугаар боть. ӨМӨЗО.,2012. тал. 27 28
44
Энэхүү Сакъяа хэмээх нэр нь цайвар өнгөтэй шороо[30] хэмээх төвөд үг болно. Тус бүлгийн блам нар улаан өнгийн малгай өмсдөг учраас улааны шашин, дадхалаар нь бас алаг шашин хэмээдэг. Алаг гэдэг нь тус бүлэг улаан нүүртэй Манзушири, цагаан царайт Хоншим бодисадва, хөх царайт Очирваани Бодисадваг шүтэн дахиж байхаас ирсэн хэмээн үздэг. Тус бүлэг Төвөдөд XI зууны үед буй болж, Төвөдийн Гун овгийн язгууртан блам Гончигжалбо/1034-1102 он/ үүсгэсэн гэдэг. Түүний дараагаар хойч үеийн Гунгаанянбуу/1092-1158 он/, Содномцемо/1142-1182 он/, Рагпажалцан/1147-1216 он/, Гунгаажалцан/1182-1251 он/, Пагва/1235-1280 он/ нарын хүчин чармайлтаар тус бүлгийн онол ёс улам төгөлдөржин, Төвөдийн олон шашны бүлэг дотор оройлох байр сууртай болов. Сакъяа бандида Төвөдийн орон нутаг хийгээд шашны олон бүлэгтний блам хуврага ба ард иргэдийг төлөөлөн Гүдэн ноёнтой хэлэлцээр хийж, Төвөдийн орон Их Монгол улсад харъяалагдахыг зөвшөөрсөн байна. Тэр жил Сакъяа бандида “Ү цзан, Нагриийн лам хар олон хүмүүст өгөх бичиг”[31]-ийг бичээд, үүндээ дахин Их Монгол улсад дагаар орохын зайлшгүй чанарыг дахин давтан дурдсан байна. Олон газрын ноёд түшмэдүүддээ өрх ам, алба татварын нарийн дансаа гурван хувь хуулаад бичээд нэг хувийг өөрсдөө хадгалж, хоёр хувийг нь тус бүр Гүдэн ба Сакъяа хийдэд өргөн барих хэрэгтэй гэжээ. Монголын Гүдэн ноён болон Төвөдийн блам Гунгаажалцан нарын уулзалт хэлэлцээрийн үр дүнд Төвөд орон нь үнэн хэрэг дээрээ Их Монгол улсын нэг ёсны бүрэлдэхүүн болжээ. Сакъяа бүлгийн бандида, хязгаарын захирагч ноён хоёрын уулзалт ямар үр дүнтэй болсон тухай Гүдэн ноёны ордноос Төвөдийн блам нарт Гунгаажалцаны илгээсэн бичгээс тодорхой харагддаг байна. Энэ бичгийн дотор “... би хүний номоор, чи бурхны номоор тэтгэвээс Шагжамунийн шашин гадаад далайн тэртээ хүртэл түгэхгүй гэж үү? ...Чи тайван байж ном номло, Чамд аль хэрэгтэй бүхнийг би өгнө, чамайг сайн болгохыг би мэднэ, намайг сайн болгохыг тэнгэр мэднэ... Чи өөрийн хүн аймаг төвөд нарыг ёс журамд сайтар сурга. Харин тэднийг жаргалд оруулахыг би мэдье”[32] гэх зэргээр Гүдэн ноён бээр Сакъяа бандади Гунгаажалцанд өгүүлж байсныг тэмдэглэжээ. Сакъяа бандида Гунгаажалцаны бие алжаал ядралыг умартан Монголын нутагт ирэн өөд болохын ашиг тусыг тодорхой айлдсан байх бөгөөд чингэхдээ бүх төвөдийн даруй гүйцэтгэвээс зохих зүйлийг хэлэлцсэн агаад энэхүү хэлэлцсэний үр дүнд Төвөдийн Гунгаажалцан ба Монголын Гүдэн нарын хэлэлцсэний ач тул, цаашид хэрхвээс зохих тухай төвөдийн бурхны шашны нэгэн тэргүүн хуврагын хувьд бүх төвөдийн блам, хар ард иргэддээ нэгэн хувь бичиг үйлдэн илгээсэн гэдэг. Энэ бичиг нь “Сакъяа бандида Гунгаажалцангийн Төвөдийн буяны садан дээд төрөлхтөн жич олон өглөгийн эзэнд өгсөн бичиг”[33] нэртэй төвөдийн түүх бичигт алдаршжээ. Гүдэн ноён бээр Сакъяа бандида Гунгаажалцангийн шашны онол сургаал эрдмийг нь биширч, “тахилгын өтгөс” цол хайрлаж, Сакъяа бандида болон түүний хоёр ачийг урт хугацаанд Ляньжоугийн “Хуан хуа шен” хэмээх сүм байгуулж өгсөн байна. Энэ явдал нь төвөд салбарын Бурхны шашин Монгол орноо дэлгэрэхэд суурин газартай болсныг харуулж байх бөгөөд төвөд салбарын Бурхны шашин монголчуудын дунд сэргэн хөгжсөн түүхэн явдал болжээ. Содбилэг.Шашны толь. ӨМӨЗО., 1991, 458 тал. Ми Е Хи. Хөхнуурын монголчуудын товч түүх. ӨМӨЗО., 1996, 28 тал. 32 Сажийн хамба нарын намтар. 78 тал. 33 Ngag dbang kun dga bsod nams, sa skya gdung rabs./төвөд хэвлэл/.Үндэсний хэвлэлийн хороо.135-140 тал. 30 31
45
Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсын төрийг төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлснээс гадна хэдийбээр дотооддоо олон хуваагдсан ч уламжлал, шашин соёлоо машид хүндлэн дээдлэдэг Төвөдийн ард түмнийг найрсагаар хүлээн авч тэдний шашны хэргэмтнүүдтэй их бага хэмжээгээр харилцаа холбоо тогтоож, Бурхны шашны ном ёсыг сайтар тэтгэсэн нь монголчуудын гадаад улс төрийн харилцаа болон шашин соёлын өв санд тун ч их үүтгэлийг оруулсан байна. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, хөгжилтэй, хүчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн нь Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн.
ном зүй
1. 2. 3. 4. 5. 6.
7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21.
Алтаншаа. Монголчуудын өчигдрийн мөр. Улаанхад.,1993 Амармэнд. Монгол үндэстний эртний дайны сонгодог жишээ. ӨМӨЗО.,2005 А.Амар. Монголын товч түүх. УБ.,1990 Ж.Базарсүрэн. Дэлхий дахины цэргийн урлагийн түүхэнд Чингис хааны оруулсан хувь нэмэр /Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл.УБ.,2002.тал.33-42/ С.Бадарч. Чингис хаан Их Монгол улс Ази, Европт нийгмийн дэг журам амар амгалан тогтоосон нь.//Mongolica.vol.18(39)//.УБ.,2006.тал-88-99. Д.Баяр. Хар хорум хотоос илэрсэн Их Монгол улсын Бурхан шашны холбогдол бүхий олдвор.//“Чингис хаан ба Монголын Бурхны шашин” сэдэвт Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулсан эрдэм бага хурлын илтгэлийн эмхтгэл//. УБ.,2006.тал-23-31. Ш.Бира. Монголын төрт ёсны түүхийн зарим онцлог асуудлууд //Mongolica. vol.18(39). УБ.,2006.тал-23-34. Ш.Бира. Монголын түүх соёл, түүх бичлэгийн асуудалд/ II дэвтэр/.Токио.,1995 Ш.Бира. Монголын түүх соёл түүх бичлэгийн асуудалд/ III дэвтэр/.УБ.,2002 Ж.Болдбаатар.Ж Монгол Бурхны шашны хувраг.УБ.,2008 Ж.Бор.Ж Монголын улс төрийн гадаад бодлого, дипломат уламжлалын зарим асуудал. УБ., 1988 Ж.Бор. Монголын дипломат товчоон УБ., 1996 Галдан. Эрдэнийн эрхи/оршил, тайлбар хийсэн Ц.Насанбалжир/.УБ.,1960 Д.Гонгор. Халх товчоон/хоёр дэвтэр/.УБ.,1970, 1978 Дай Юань улсын бичиг/оршил, тайлбар хийсэн Лю Жин Сүвэ/.Хөх хот., 1984 Ч.Далай. Монголын түүх. Их Монгол улс/1206-1260 он/.УБ.,1994 Далантай. Монгол цэргийн ухаан судалгаа.ӨМӨЗО.,1994 Дармадалаа. Их Монгол орноо Бурхны шашин ямар мэт дэлгэрсэн ёсыг өгүүлсэн цагаан лянхуан эрих./эрхэлсэн гавж Г.Гомбожав/.УБ.,1991.тал-21 Д.Дашбадрах. IX зууны эхэн үеийн Монгол-Төвөдийн харилцаанд холбогдох нэгэн сонирхолтой мэдээ. //Түүхийн судлал.боть 27//.УБ.,1994 И.Дашням. Чингисийн үзэл баримтлал,бодлого.УБ.,1999//Ардын эрх сонин №?// Г.Н.Заятуев. Чингис хааны гадаад бодлогын үзэл баримтлал.УБ.,1990//Үнэн сонин. №188//
46
Жамба. Асрагч нэртийн түүх/оршил, тайлбар бичсэн Х.Пэрлээ/.УБ., 1960 Жамбадорж. Болор толь/оршил, тайлбар бичсэн Лю Жин Сүвэ/.Хөх хот.,1999 Жувейни. “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх/хоёр дэвтэр/”. ӨМӨЗО.,1989 Ж.Заанхүү. Чингис хааны засан тохинуулахуй ба даяаршилын асуудал. УБ.,2006 26. Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр байгуулагдаж,феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ.,1974 27. Н.Ишжамц. Монголын тєр,ёсны уламжлалын асуудал.УБ.,1986//Дорно дахины судлалын асуудал. №1/14/. 28. С.Кучера “Монголчууд Түвдийг байлдан дагуулсан нь//Монгол, Татаарууд Ази ба Европт//УБ.,1992.тал- 300-324-р 29. Лувсанданзан. Алтан товч/оршил, тайлбар бичсэн Шагдар/.УБ.,1990 30. Лубсанданзан. “Алтан тобчи”/золотой сказание/.//перевод с монгольского введение, комментарий и приложения Н.П.Шастиной//.М.,1973 41. Монголын нууц товчоо/оршил, тайлбар хийсэн Баяр/гурван дэвтэр/.Хөх хот.,1985 42. Монголын нууц товчоо/оршил, тайлбар хийсэн Ц.Дамдинсүрэн /.УБ.,1990 43. Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил /ХТӨ III – ХТ XX зуун/ I, II боть.УБ.1995 44. Монголын философийн түүх/дэд дэвтэр/. УБ., 2000 45. Мансан. Монгол үндэстний бүрэн түүх/зургаан дэвтэр/. ӨМӨЗО., 2005 46. Монгол үндэстний нэвтэрхий түүх /I,II,III дэвтэр/. ӨМӨЗО.,1995 47. С.Нарангэрэл. Чингис хааны шастир. УБ.,2014 48. Ш.Нацагдорж. Монголын феодализмын үндсэн замнал.УБ.,1978 49. Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг.УБ.,1991 50. Н.Ням-Осор. XIII-XIY зууны Монголын төр улс, төрт ёсны түүхэн судлал. УБ.,2003 51. Ч.Пүрэвдорж. Чингис хааны удирдан дагуулахуй/чоно менежмент/.УБ., 2012 52. С.Пүрэвжав. Монголын шарын шашны товч түүх.УБ.,1978 53. Сайшаал. Чингис хааны товчоон./ I,II боть /.УБ., 2005 54. Ч.Сосорбарам. Чингис хааны геополитик.УБ., 2012 55. Ш.Сүхбат, Ш.Нарантуяа. Хаадын түүх.УБ., 2010 56. Г.Сүхбаатар. Монголын түүхэн хөгжлийн ацан зам.УБ.,1990//Үнэн № 266// 57. Сайшаал. Чингис хааны товчоон/I,II дэвтэр/.ӨМӨЗО.,1985 58. Сандай. Чингис хаанаас Хубилай хаан хүртэлх 100 хүний намтар.ӨМӨЗО.,1995 59. С.Цэрэнбалтав, Ц.Минжин. Тэмүжин Чингис хааны намтар/ I,II боть /.УБ., 2002 60. Цэрэнжав, Хей Мин, Тей Цзу. Монголын эртний цэрэг, дайны толь. ӨМӨЗО.,1999 61. Чойж. Монголын Бурхны шашны түүх /Их Монгол улсын үе (1206-1271). ӨМӨЗО.,1998 62. Удо Баркман. Хятадыг байлдан дагуулахдаа монгол цэргийн баримталсан стратеги, тактикийн зарим нэг онцлогууд. //Үлэмжийн их Чингис хаан УБ., 2002. тал. 58-64// 63. Х.Шагдар. Чингис хааны байлдааны цадиг.УБ.,1993 64. Х.Шагдар. Чингис хааны цэргийн урлагийн түүх.УБ., 2006 65. Х.Шагдар. Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх/I,II боть/.УБ., 2000, 2014
22. 23. 24. 25.
47
66. “Шара туджи” монгольская летопись XYII в./перевод с монгольскогоь введение и примечания Н.П.Шастиной/.М-Л.,1957 Abstract
Ugedei is 2nd Great khan of the Great Mongol state. Beside that Ugedei king continued Chinggis khaan’s campaign and war, as well as he was close relation with the monk of the Tibet nations. Ögödei’s Chinese adviser, Yelü Chucai, convinced him to reverse previous Mongol policy. Instead of leveling North China and all its inhabitants in the usual Mongol manner, he preserved the country in order to utilize the wealth and skills of its inhabitants. That decision not only saved Chinese culture in North China but it also gave the Mongols access to the Chinese weapons that later enabled them to conquer the technologically superior Song. Knowledge of governmental techniques gained from the people of North China made it possible for the Mongols to be rulers as well as conquerors of China. It is known, however, that the grandson of Genghis Khan and second son of Ögedei Khan, Prince Godan was granted an appanage at Liangzhou (in present-day Gansu) in 1239. In 1240 he sent an invasion force under Dorta into Tibet. The Mongols reached the Phanyul Valley north of Lhasa, killing some 500 monks and destroying and looting monasteries, villages and towns. The Gyal Lhakhang Monastery went up in flames and many monks of the Reting Monastery were slaughtered by the horsemen. The Drigung Monastery was saved, ostensibly since the Mongols believed that a sudden avalanche of stones could be attributed to the supernatural powers of the lamas. When Dorta reached Dam, the Reting Monastery itself escaped destruction and its abbot suggested the Mongols to contact Sakya Pandita, who was a famous author and religious figure and could represent the Tibetans vis-à-vis the Mongols.
48
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(49-56)
Ар Халхын Махасамади Сэцэн хан ба Сэцэн хан аймгийн үүслийн тухайд SETSEN KHAN MAHA-SAMADI SHOLOI IN NORTH KHLKH AND ORIGINATION OF SETSEN KHAN PROVINCE У.Ундармаа (Өвөр Монголын Их сургууль) Түлхүүр үг: Халх, Манж, Cэцэн хаан, Халх ба Манж, удам угсаа. Товч утга: XVII зууны Монголын нийгэм, улс төрийн түүхэнд тодорхой үүргийг гүйцэтгэж, өөрийн байр суурийг түүхэнд үлдээсэн зүтгэлтэн цөөнгүй бий. Тэдний нэг нь “Сэцэн хаан” хэмээн алдаршсан Батмөнх даян хааны шууд угсааны язгууртан болох Шолой билээ. Бид энэхүү өгүүлэлдээ, Халхын Далай жонон Шолойг Маха-Самади Сэцэн хаанд хэрхэн өргөмжилсөн болон Сэцэн хан аймгийн үүслийн тухайд хөндөн судалсан болно. *** XVI зууны сүүлч, XVII зууны эхээр ар Халхын зүүн гарыг ноёрхож байсан Гэрсэнзийн долоон хөвгүүний хойчсоос урьд хожид, гурван хүн хаан цол хүртсэн байна. 1580 онд, Алтан хааны дэмжлэгээр ар Халхын зүүн гарын ноёрхогч Автай* нэн тэргүүнд хаан цол авч, Гэрсэнзийн их хөвгүүний урагтны байрыг орлож, ар Халхын хамгийн дээд ноёлогч болжээ. 1581 онд Автай нь Алтан хааны нөлөөгөөр Шарын шашныг дэлгэрүүлэхэд зүтгэж 1586 онд Хөх хотод хүрч, гуравдугаар Далай ламд мөргөөд “Очир” хаан гэсэн шашны хаан цолыг хүртсэнээр Халхад өөрийн байр сууриа улам бэхжүүлжээ. Автай, хаан суугаад ар Халхын баруун гарын ноёлогч Гэрсэнзийн ууган хөвгүүн Ашихай дархан хун тайжийн омбол Лайхур (1562-1586/7)-ыг хаан өргөмжилжээ. Хожим нь 1585 оны үед, Ойрад Лайхурыг хорложээ. 1587 онд, Автай хаан Ойрадад мордож, Хөвгэрт Ойрадыг дараад, Ойрадыг Халхын эрхшээлд оруулжээ. 1596 онд “Тарни гол”-д долоон хошууны их чуулган болж, ар Халхын зүүн, баруун гар хамтаар Лайхурын хөвгүүн Субанди (1596-1650 онд хаан сууринд байжээ)-г Засагт хаан өргөмжилжээ. Автай хааны хойчис Түшээт хаан Гомбодорж, Чахундорж нар Халхыг захирсан эзэн байсан бөгөөд хожим нь XVII зууны 30-аад оны орчмоор Цахар, Авгын оргуул ноёд Халхын зүүн гарын Далай жонон Шолойг “Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн
49
хаан” цол өргөмжилжээ. Энэ үеэс ар Халх гурван хаантай болж, “Сэцэн хан аймаг” бүрэлдэн тогтож түүнийг Шолойн үр хойчис үе улиран ноёрхжээ. Энэ нь XVI дугаар зууны сүүлчээр Халхад урьд хожид Түшээт хан болон Засагт хан гарч ирсэн нь Халх түмэдийн зүүн, баруун гар тус тусдаа байгуулагдсаныг харуулж буй хэрэг юм. Тухайн үед Аминдуралын гэр бүл нь зүүн гарын эзэмшилд байсан боловч Гэрсэнзийн тавдугаар хөвгүүн, түүний харьяаны иргэд нь Аминдуралын эзэмшилд байжээ. Аминдурал хоёр хүүтэй. Том хүү нь Доржхай, түүний улс нь Мууру буймад харьяалагдаж байжээ. Шолой Сэцэн хааны тухайд тодруулбал, түүнийг сурвалж бичгүүдэд Шилой (Шолой) Далай сэцэн хаан, Шолой гэгээн хаан, Шолой далай жонон, Шолой хун тайж гэх мэт янз бүрээр тэмдэглэж буй. Шолой гал үхэр жил (1577) төржээ. Түүний эцэг Мууру Буйма, Гэрсэнзийн дөрөвдүгээр хөвгүүн Аминдурал ноёны отгон хөвгүүн** юм. Мууру Буймын хатан нь Жалайрын Хулчийн охин Имхахай Хотагур хатнаас төрсөн Буйлай авай, Шолой хоёр юм. Буйлай авайг Авга нарын Ном тэмээт хаан ба Аюуш авхайгаас төрсөн хөвүүн Доржид өгөв. Доржхай, Цорцхой үргүй1. Шолойн Аминдуралын хойчис дотор цорын ганц хөвгүүн үр болсны хувьд, эцэг өвгөдийнхөө өвийг залгамжилснаар үл барам, Халх гол, Хөлөн буйр нуур орчим нутагтай Гэрсэнзийн тавдугаар хөвгүүн дараа нь өмчийг залгамжилснаар2 түүний нөлөө нэмэгджээ. 1630-аад оны үест Лигдэн хааны дайны хөлөөс зайлан нэг бүлэг Цахар, Авгын оргуул ноёд Шолойг түшиж, түүнийг хаан өргөсөнд, Түшээт хан Гомбодорж хадгалж Шолой хаан суусан байна. Чин улсын хятад хэлээр бичигдсэн сурвалжуудад, Шолой Сэцэн хааны тухай хомс дурдагдсан байдаг. Тухайлбал, “Илтгэл шастир”-ын (Халхын Сэцэн хан аймгийн шастирын хураангуй)-д, “Юан улсын Тайзу хааны 17 дугаар үеийн ач, Аминдуралын хөвгүүн, Мууру буйма Хэрлэн голын газарт нутаглан суужээ. Үүний хөвгүүн Шолой язгуурын цол Сэцэн хан хэмээмүй. Түүний нэгэн төрлийн Түшээт хан Хөмбү, Засагт хан Субанди лугаа хамт нэгэн цагт гурван хан хэмээн өргөх бөлгөө”3 гэжээ. Энд дурдсанаас үзэхүл, Шолойн амьдралын үйл явц, бодитой он цаг болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар тодорхой дурдаагүй байна. Харин “Чин улсын дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхэтгэл”- д түүнтэй холбогдох мэдээ баримт нэлээд байдаг. XVII зууны хагас болон сүүл үеэр Халхад дотоодын зөрчил гарснаас болж Чингийн ордон туйлын тайван бус болжээ. Энх-Амгалан хаан, Зүүнгарын хаант улс Халхын дотоодын хямралыг далимдуулан Халхыг эзэлж, Чин улсад шууд сүрдүүлэл учруулахаас ихэд эмээж байж. Тиймээс 1685 онд Чингийн Засгийн ордноос Төвөдөд элч томилж * Гэрсэнзийн гуравдугаар хөвгүүн Нохуноху үйзэн ноёны ууган хөвгүүн, Түшээт хан аймгийн дээдэс. Byamba-yin “Asaraγči neretü (-yin) teüke /Эх бичгийн судалгаа/. Тэргүүн дэвтэр. Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Ц.Шагдарсүрэн, И Сөн Гю /Lee seong-gyu/. УБ., 2002. тал 52. Шара туджи. Монгольская летопись XVII в. сводный текст, перевод в ведение и примечания Н.П.Шастиной. М-Л, 1957, стр136. ** “Asaraγči neretü (-yin) teüke”. рр 60. Аминдуралын хөвгүүн Дорцахай хар хар загал дүүргэгч, Мууру буйма хоёр.; “Шара туджи”. стр. 155, Аминдуралын хөвгүүн Дорцхай хар хар загал, Мууру буйма хоёр. стр 234 Цорцхай дүүргэгч, Мууру буйма хоёр; М.Сумьяабаатар. “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл”. Тэргүүн дэвтэр. УБ., 2002, 179 тал, Аминдуралын хөвгүүн Дорцхай, Мууру буйма, Цорцхай гурав буй. 1 “Шар тууж”. 247-248 тал. 2 Д.Гонгор. “Халх товчоо”, (дээд), Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо. 1990 он, 107,359, 359 тал. Буяндэлгэр. “Халхын баргын үүсэл, ирэл”, “Архив ба монгол түүх судлал” “хоёрдугаар хэвлэл”, Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 2002 он, 30 тал. 3 “Илтгэл шастир”-ын 53 дугаар бүлэг 37 тал.
50
Далай ламаар дамжуулан Халхын дотоодын зөрчлийг намжуулж, байдлыг тайван болгож өгөхийг хүсчээ. Төвөдийн талаас Чингийн ордны бичгийг хүлээн авч, Далай ламын нэрийн өмнөөс Гандан хийдийн Галдан ширээтийг томилсон бол, Чин улсын талаас Судар Бичгийн Хүрээлэнгийн номч Араныг хамт явуулсан байна. Хоёр талын хүч хамтын оролдолгоор Халхын хаан, Хутагт болон нийт тайж нар 1686 оны өвөл “Хүрэн бэлчир”-т чуулж, Галдан ширээт ба Жавзандамба хутагт нар бурхны хөргийг залж зүүн, баруун хоёр талын нийт ноёдууд тангараг өргөж, дүрвэгсдээ харилцан өөр өөрсдийн харьяанд авч солилцохоор найрамдал байгуулсан боловч чуулганы дараа талууд бүх амлалтаа биелүүлсэнгүй. Халхын том, жижиг ноёдууд ар араасаа Чин улс руу элч томилон бичиг хүргүүлж, тухайн нөхцөл байдлыг танилцуулж, өөрсдийн эрх ашигаа хамгаалуулахаар оролджээ. 1687 онд нэг жилийн дотор Халхаас их хэмжээний захидал, өргөх бичиг ирүүлсэн учир тухайн бичгийн суурин дээр дэлгэрэнгүй агуулгатай данс үйлдэгджээ. Түүний дотор Түшээт хан Чахундоржийн монгол бичгээр өргөсөн бичигт, Автайгаас өөрийн үе хүртэлх, үе үеийн хаад ноёдын түүхийн хэрэг учрын талаар нарийн хүүрнэсэн төдийгүй Шолой Сэцэн хааны амьдралын үйл явцын тухай тэмдэглэсэн байна. Уг бичгийн агуулгыг галигаар дурдвал, Үүнд: “ .... Dalai jinong-dur čaqar abaγ-a-yin oruγul olan irged qaγan čola daγudaγsan-dur sečen qaγan öber-iyen emiyejü manu ečige-dür oruγul noyad namayi tasiju gaqan čola daγudaju bainam. bi öber-iyen edügsen busu bülüge bayituγai geküle bayiy-a kemegsen-dür manu ečige qaγan ni maγučilaqu ügei erten-ü yosuγar-iyan yabu kemejü uridaki yosuγar-ian yabuγuluγad qaγan čola-yi-ču bayilγaγsan ügei yambar yaγum-a-du manu ečige qaγan-n jarliγ-ača dabal ügei yabuγsan bila ….”4 Шолойн Сэцэн хаан нь XVII зууны 20, 30-аад оны Монголын улс төрийн амьдралтай салшгүй холбоотой юм. XVII зууны эхээр Монголын зүүн өмнө орших Манж, Түнгүс угсааны аймгууд хүчирхэгжиж, улмаар 1616 онд Нурхач өөрсдийн төр улс (Умард Алтан улс)-ыг байгуулснаас хойш Мин улсын зах хязгаар, Өвөр Монголын олон аймагт өөрийн нөлөөг дэлгэрүүлэн, газар нутгаа тэлэх бодлого явуулах болсон нь хөрш зэргэлдээх Монгол болон Мин улсын тусгаар тогтнолд бодитой аюул учруулах болжээ. Монголын их хаан Лигдэн баруун, зүүн түмнийг нэгтгэн захирч, дотоодын хямралыг зогсоох, Мин улстай цэргийн холбоо тогтоох замаар Манжийн эсрэг тэмцэх бодлого баримталж байсан бол, Өвөр Монголын ноёд Манжид элч илгээн, Мин улсын эсрэг хамтран тэмцэх санал тавьж байв. Түүх бичлэгт Лигдэн хаан харьяат аймаг олноо нэгэнт Манжийн эсрэг тэмцэхдээ эхэн үедээ “тайван төрөөр” нэгтгэх бодлого явуулж тэр нь амжилтгүй болсонд яваандаа “дайчин төрөөр нэгтгэх” хатуу бодлогод шилжихэд хүрсэн5 ажээ. 1627 он болоход Халхын өвөр таван отог болон Хорчин нь Манжтай холбоо байгуулснаас гадна их хааны шууд харьяаны Цахар түмний зүүн гар даруй Шар мөрнөөс урагшаагаа нутагладаг Өөлд, Онгинуд, Найман зэрэг отгууд нь бүгд Манжид дагаар орсон байна. Лигдэн хаан нь улс төрийн тусгаар тогтнолоо хамгаалахаар Манжид дагаар орсон зарим аймгийг буцаан авах зорилгоор 1627 оны сүүлээр баруун зүгт довтлон, говийн өмнөх баруун гарын халхуудаар ар талаа хамгаалуулан дахин зүүн гарыг эзлэхээр удаа дараа тулалдсан боловч амжилт олоогүй юм. Тэрээр баруун зүгт довтлохдоо Зүүн түмнийг нэгтгэх зорилгодоо хүрч чадаагүй учир нийт аймгууд салан тусгаарлахад хүргэжээ. 1627-1628 оны хооронд баруун гарын түмэдүүд нь хойно 4 5
“Данс эвхэмэл”. 6 дугаар бүлгийн 25 дугаар хуудас. Түшээт хан Гомбодоржыг заана. Д.Энхцэцэг. “Монголын худагт хааны учира ...” УБ., 2007, 67 тал; Ц.Энхээ.
51
хойноосоо салан бутарчээ. Яг энэ үед, дайны үймээнээс зугтахын тулд Цахар, Авга зэрэг аймгуудын олон тооны харьяат иргэд нь Халхын нутагт дутааж, Шолой далай жононд дагаар оржээ. Мөн цөөн тооны бус авга нар, даруй Чингис хааны Бэлгүдэйгийн хойчис Авга, Авга нар Шолойг дагасан байна. Цахар, Авгын дүрвэгсэд нь яагаад Шолойд дагаар орсон учрыг, түүний эрх мэдэлтэй холбохоосоо илүүтэйгээр Сэцэн хаан Шолой болон Лигдэн хааны хоорондын онцгой харьцаанаас үүдэлтэй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Тэр Лигдэн хаантай адил Даян хааны үр хойчис, Чингисийн алтан ургийн гишүүн тул тэдний улс төрийн хоорондын харилцаа эв найртай байжээ. Бас нэг шалтгаан нь Лигдэн хааны гуравдугаар хатан чухам яагаад Сэцэн хаанд онцгойлон бичиг илгээсэн бэ? гэвэл Сутай тайхугийн охин дүү нь Шолой хатан Ахай болсон тул ураг төрлийн холбоотой байснаас болсон байна. Сутай тайху, Эрх хонгор нарын илгээсэн бичгийг хүлээн аваад Маха-самади хаан хариу захидлыг илгээсэн байдаг. “Хуучин манж данс”-ны 4289-4293-р талд, 1634 онд Лигдэн хаан нас барсны дараа Шолойгоос Сутай Тайху, Эрх хонгор Эжэйд өгсөн захидлын манж орчуулга болон монгол эх байдаг. Захидлын бичгийг буулгавал доорх мэт: 01. Om suwasdi čiddam :: 6 02. Olan-a ergügdegsen maq-a samadi. 7 03. Sečen qaγan-I jarliγ 04. Tayiqu erke keüken8, jeim-e darqan noyan terigülen kedün jayisang-ud-tu bičig ögbe. Urida či bulusa 05. qung noyan-i bariju ögči. Ügeben kündülelčeji, üyileben bütügelčeji yabula. qoyina či bolusa 06. gem ügei töröyin samaqu-tu inaγsi činaγsi ese yabulčala. Bide tusdan öngge gem ügei ösiy-e 07. kišaq-a ügei bile. Qaqan degedü törüldegen ögede bolji, ta bügüde-yi ayisui geküi-yi 08. sonusči. amurai qayiqul-iyar bolqaji bayila9. qan-tu törül bile. qaračus tan-du ejen bile10. 09. saqad ügei ireltei bainam. Čamča degelei geküdü taiqu: mini qatun-tu ökin degü bile. bisin-tu 10. ečim geküle. törügsen-iyer či. Sidar mini ene bile. basa basa doturaban ergigüljü mede11 Санскрит хэлнээс ерөөлийн үг “Ом сайн амгалан болтугай” гэсэн үгтэй тэнцэнэ. Маха-Самади гэж санскрит гаралтай “Олноо өргөгдсөн” гэсэн утга бүхий үг. Бурхан шашин ихэд дэлгэрсэн тэр үед Сэцэн хаан Шолой ийм цолтой байсан нь ойлгомжтой. Тус үг нь бараг “Их шар тууж”, “Алтан товч”, “Эрдэнийн товч” мэтийн монгол түүхэн бичлэгт байдаг эртний Энэтхэгийн Маха-Самади хаан гэснээс ирэлтэй. 8 Жахтай Чимэддорж, Тайх гэж Судай тайху, эрх хүүхэн гэж эрх хонгор эзнийг энхрийлсэн дуудсан нэр хэмээн тайлбарлажээ. 9 Эндээс үзэхэд Лигдэн хааны нас барсан цаг нь 1634 оны намраас урьд, зуны үеэр байжээ. Тус захидлаас Алтан улсын хүний гарт 1635 оны 4-5 сарын үед орсон нь бас үүнийг гэрчилж болно. 10 Ар Халхын Сэцэн хаан Шолой (1577-1652) бол Даян хааны хөвгүүн Гэрсэнзийн дөрөвдүгээр хөвгүүн Аминдуралын ач болно. Тэрээр 1633 онд ар Халхын дорно талд хүчний хүрээгээ байгуулаж, өөрийгөө “Гэгээн сэцэн хаан, Маха-самади хаан” хэмээн өргөмжилж, Халхын гурван хааны нэг нь болов. Тэр Лигдэн хаантай адил бүр Даян хааны хойчис, Чингисийн алтан ургийн гишүүн болох тул энд тэр (qan-tu törül bile) “Ханд төрөл билээ” гэхийн дагуу, Суай тайху, Зэлмэ дархан ноён зэрэг зайсангуудад (qaručas tan-du ejen bile) “Хар цустанд эзэн билээ” гэх нь бас л яах аргагүй зөв учир. 11 Сэцэн хаан Шолойгоос Сутай тайху нар өөр бусад, ялангуяа Алтан улсад орох бололцоо байхыг нарийн мэдэж, (busud-tur ečim gehüle törür či, törügsen-iyer či8 sidar mini ene bile, basa basa doturaban ergigüljü mede mede) “бусад дор эчим гэхэл дүрээр чи, төрсөнөөр чи, шадар минь энэ билээ, бас бас дотроо эргүүлж мэд мэд” гэж онц чухалчлан ятгасан нь бас тун сонирхолтой явдал. Хүчирхэг 6 7
52
11. elči-yin mini nere, gʼarma čanbui bandida, bunsuγ kiy-a qoyar bui. Beleg nige mori bui :: mangʼ alam:: 12 Халх болон Манж нь Сэцэн хааны 9-р он (1635)-оос хоорондоо элч илгээн, захидал бичиг солилцож эхэлжээ. Энэ нь Монголын их хаан Лигдэн нас барж, түүний гуравдугаар хатан Сутай тайху, хөвгүүн Эрх хонгор элч чимээг Халхын Шолой хаанд элч илгээн мэдэгдэн тэрхүү элч нь манжид баригдсан үйл явдлаас үүдэлтэй аж. 1635 оны 4 дүгээр сарын 20 өдөр Манж нар Сутай тайху, Эрх хонгор нарыг харьяатын хамт олзлон авч, Маха-Самади Сэцэн хааны захидал бичиг Манжийн гарт орсноор энэ хэрэг эс бүтжээ. Захидалд тулгуурлан үзвэл, түүний хаан цол нь “Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн хаан”13, товчоор “Маха-Самади сэцэн хаан” хэмээдэг. Маха-Самади гэдэг нь санскрит хэлний Mahāsammatah үгнээс гаралтай, “Их эрх тэгш хаан” гэсэн утгатай, төвөдөөр “Mang pos bkur ba rgyal po”, монголоор “Олноо өргөгдсөн хаан”, заримдаа дуудлагаар нь Mo he san mo duo, утгачилвал “Da san mo duo wang” хэмээдэг14. Шолой ийнхүү “Далай сэцэн жонон”-гоос шууд “Сэцэн хаан” цолоор өргөмжлөгдсөн нь түүнийг асар их улс төрийн үүрэг хариуцлагатай байсныг илтгэж байна. Зарим судлаачид, Шолойн Ахай хатан бол Лигдэн хааны төв ордны “Наннан тайху” хатны дүү, Лигдэн хаан ялагдсаны дараа, Наннан тайху 1500 гаруй өрхөө дагуулан Айшин гүрэнд бууж өгсөн, 1635 он “Тэнгэр тэтгэгчийн 9-р он”-д Айшин гүрний Тэнгэр тэтгэгч хааны хун тайж эхнэрээ болгон авсан. Нагнан тайхугийн аав нь Авга аймгийн Дорж, Янгинудай зоригтын хөвгүүн, 1639 онд “Тэнгэр тэтгэгчийн 4-р он” Сөнөд аймгийн Тэнгистэй хамтаар дэмжиж Чин улсад бууж өгсөн учир нь, Нагнан тайхугийн аав нь Лигдэн хаан ба Хун тайжийн хадам аав учир “Эцэг ноён” өргөмжлөгдсөн15 хэмээн дүгнэсэн байдаг. Мөн судлаач Гүрмаа16, Шолой, Лигдэн хааны хатан ба Эрх хонгорт илгээсэн захидлын тухайд дурдахдаа: Эрх хонгор Чин улсын цэрэгт олзлогдох үед Сутай тайхутай хамт байсан учир судлаачид ойлгохдоо Шолойн хадам эцэг бол Сутай хатны эцэг Дэлгэр хэмээн үзсэн гээд дараах тайлбарыг хийсэн байна. Үнэндээ Чингис хааны олон дүү нарын үр сад хоорондоо “ураг тайж” бололцож, үе улиран ураг төрлийн харьцаатай байсан боловч Даян хааны үр хойчис, алтан ургийнхан дотооддоо “төрөл тайж” гэцгээж гэр бүл болохыг эрс хориглодог байсан. Авга аймаг нь Бэлгүдэйгийн хойчис, тэд нар нь нэг талаараа Монголын их хаан Лигдэнгийн харьяанд байх боловч нөгөө талаар, Сэцэн хаан Шолойн харьяаны нутгийн ойролцоо нүүдлэн амьдарч байсан. Тиймээс Авга аймгийн ахлагч нар, Монголын их хаан болон Шолой нар хоорондоо найрсаг харьцаатай байсан бөгөөд тэд нар нь мөн адилхан ургийн тайж нар юм. Халх, Зүрчин аймгуудын хоорондын харьцаа нь нэлээд хожуу эхэлсэн гээд Шолойн үед ургийн этгээд нь мөрийцөөнд дийлддэг зуршлаар Сэцэн хаан Шолой санаандаа хүрч чадахгүй нь мэдээжийн хэрэг юмсан. Шолойн өөрийн хаан цолоо тодорхойлохын хувьд өөрийн эхнэрээ хатан хэмээсэн. “Хуучин манж улсын данс” манж хэлээр Тайваны хааны ордны музейд гэрэл зураглан хэвлэсэн. 1969 онд Монгол хэлний эх бичгийн 4292-4293 дугаар хуудсанд тэмдэглэж буй хятад орчуулгыг зохиогч Оюунбилэг. “Шолой Сэцэн хааны судалгаа” хэмээх бүтээл харна уу. 12 Төвөд үг: “Өлзий худагт орших болтугай” гэсэн утгатай, ер нь захидлын хойно хэрэглэдэг. 13 “Чин Тайзунгийн бодит үйл явдал” 23 дугаар бүлэг, Тэнгэр тэтгэгчийн есдүгээр оны 5 сарын bing zi зурвасын орчуулганд, “Олноо өргөмжилөгдсөн Маха-Самади Сэцэн хан” (Чингийн бодит үйл явдал), Зунхуа номын товчооноос хэвэлэсэн фото хуулбар. 1985 он. 14 Улаан. “Эрдэнэ товчооны судлал”. 77 тал. 15 “Илтгэл шастир”, 37 дугаар бүлгийн 21 дүгээр хэсэгт “Авга аймгийн ерөнхий намтар” 16 Гүрмаа. “入清前(1691)的喀尔喀车巨汗部研究”. ӨМИС-ийн докторын цол хамгаалах өгүүлэл. Хөх хот., 2008.
53
харилцаатай байсан гэдгийг итгэхэд бэрх хэмээн санаа дэвшүүлсэн байна. “Чингийн бодит үйл явдал”-д тэмдэглэснээр, 1639 онд Халхын Сэцэн хааны хатан Гарма, Ахай, хоёр хатан Lin Zhi gong ордны татвар эмсэд булган арьс, адуу бэлэглэсэн. Түүний дотор Ахай хатан, Наннан тайху нь эгч дүүсийн харьцаатай тул зориуд Наннан тайхуг эргэсэн гэж үзсэн байна. Тэрээр захидлыг заавал хатан ба хун тайжид өгсөн байх хэрэгтэй. Гэвч хатан нь гуравдугаар хатан Сутайд өгснийг яавч ойшоохгүй байж болохгүй юм. “Чин тайзун-гийн үйл явдлын хэрэг учрын тэмдэглэл” 23 дугаар бүлэгт тэмдэглэхдээ, “Эхлээд ар Халх нь нэгэн албан бичиг бичиж, Цахар улсын Соном тайжид хавсарган явуулж, Манжийн “Тэнгэр тэтгэгч” хааны хүнд илгээж мөн хавсаргав. Мөн Цахарын хааны хатан Сутай тайхуд мөн Эзэй Эрх хонгорт нэгэн бичиг явуулж бүгдэд нь илгээсэн” Сутай хатны эмэгтэй дүү бол хун тайжийн хатан, тиймээс “Чингийн бодит үйл явдлын тэмдэглэл”-д түүний байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө байх магадлал өндөртэй, эс бөгөөс захидал нь Эзэй хонгорын гарт очсоноос болоод буруу ойлголт төрүүлсэн байж болох юм гэжээ. Чимэддорж17, Сутай тайху-Лигдэн хааны гуравдугаар их хатан, Монголжин аймгийн түрүү Жин тайшийн ач охин. Эцэг нь Дэлгэр тайж, Хятадын (国榷 guo que) бичгийн 83-р ботийн Вань Ли-гийн 48-р оны 4-р сарын тэмдэглэлд, “Худагт хааны хатан болбоос Жүнгэр (仲根儿 zhong gen er)” гэснийг үндсэлбэл, Сутай гэж түүний цол байж, нэр нь харин Жүнгэр гэсэн байжээ, Сутай-Суу заль бүхий гэсэн үг. Хаан хүнийг суут, хатан хүнийг сутай хэмээн цоллодог байсныг эндээс харж болно. “Хуучин манж данс”- ны Тэнгэрийн бошогтын дөрөвдүгээр (1619) оны 8-р сард Нурхачи Еэхэ аймгийн байлдан дагуулах явдлыг тэмдэглэх үед “Еэхэ аймаг Мин улсаас цэрэг гуйж, охиноо Монголын Цахар хаанд хатан болгож” гэсэн нь яг Сутай тайху-г хэлж буй. Тэр үед түүний эцэг Дэлгэр тайж 36 настай байв. Бас энд Еэхэ аймаг Алтан улстай ураг төрлийн холбоогоо зогсоож, Алтан улсаас “suraγsan ökid-i bayilγaju, dahin mongγol-dur mordaγulju” тэмдэглэлээс Сэцэн хаан Шолойн хатан нь Еэхэ аймгийн охин гэсэн нь илэрхий гэжээ. Алтан улсын Сэцэн хаан хун тайжийн эх нь ч Их аймгийн түрүү Янгину-гийн отгон охин, Жин тайшийн охин дүү мөн. Алтан улсын цэрэг Сутай тайху-г буулган авахын тулд, түүний төрсөн дүү Нанчу-г томилж ятгуулсан юм. Тэр үед Лигдэн хааны хөвгүүн Эрх хонгор Эжэй сая 14-тэй байж эзэн мэдэж чадахгүй тул, эхээ дагаж алтан улсад бууж өгсөн хэмээн дүгнэсэн нь үнэнд нийцэх болов уу. Судлаач Гүрмаагийн, бас нэгэн магадлал нь, “Чингийн бодит үйл явдлын тэмдэглэл”ийн найруулагч нь, “Хатан, хүү Эрх хонгор ... ”-т гэдэг өгүүлбэрийг буруугаар “Тайху бол Эрх хонгорын төрсөн ээж” гээд, Тайзунгийн бодит үйл явдлын тэмдэглэлийн орчуулга нь “хатан хүү Хонгор хэмээсэн байх” гээд, ерөнхийдөө Шолойгийн хадам эцэг бол Авга аймгийн Дорж эцэг ноён, харин Зүрчин их аймгийн Дэлгэр биш гэжээ. Гэвч Сэцэн хаан Шолой, Сутай тайху-г өөрийн хатны охин дүү гэсэн нь төрсөн эгч дүү байсан эсэхийг магадлахын аргагүй байна. Захидлыг нягталбал, Шолой ба Лигдэн хааны харьцаа ер бусын байсан гэдгийг мэдэж болно. Иймээс дайнаас дайжсан Цахарын ард иргэд Сэцэн хаанд дагаар орж, харин бусад Халхын язгууртнууд орсонгүй. Энэ нь нэг талаасаа Шолойг амжилтанд хүргэсэн бол, нөгөө талаасаа Халхад маш том давалгааг бий болгожээ. Халхын язгууртнууд оргуул дүрвэгсдийг булааж авахыг санаархсанаас үүдэж, дотоодын хямрал буй болж, зүүн гарын хүчирхэг Цогт хун тайж энэ хэргээс болоод Халхаас хөөгдсөн байна. Лигдэн хаан баруунш нүүдэлсэн учир нь 1627 оны сүүлчээр эхэлж, түүний харьяат 17 Жахтай Чимэддорж. “Лигдэн хаан өнгөрсний дараах ар Халхын Маха-Самади Сэцэн хаан”. ӨМИСийн Эрдэм шинжилгээний сэтгүүл, 1998 оны 2 дугаар хугацаа. 16-25 тал.
54
хүмүүс Халхын Сэцэн хан аймагт дагаар орсон цаг хугацаа нь хамгийн эртдээ 1628 онд байх ёстой. Эдгээр түүхэн үйл явдал нь ойролцоогоор 17 дугаар зууны 20-иод оны сүүлээс 30-аад оны эхэн үе хүртэлх хугацаа нь Сэцэн хаан Шолойн цаг үе байсныг мэдэж болох юм. Дээр дурьдсан зүйлс нь, Шолой Сэцэн хааны намтар, үйл ажиллагаа, цаг хугацааны байдлын талын нотолгоо болж байна. Сэцэн хаан Шолой, Түшээт хан Гомбодоржийнд хоёр ч удаа биеэр очиж, шинэ төрөх хүүхэд нь хөвгүүн байвал, Халхын шашны тэргүүнээр өргөмжлөхийг зөвлөн, өөрийн “Гэгээн” цолоо өргөхөөр амлаж буцсан ба дараа нь Түшээт ханы шинэ төрсөн хөвгүүнд нутгийн дархчуудаар 3 төмөр бүстэй өлгий хийлгэж өгч байсан гэдэг. Мөн энд заавал хөндөх нэгэн асуудал нь Шолой“Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн хаан” цол өргөгдөж хаан болсон явдал юм. Автай хаан өөд болсон цагаас хойш Халхын бүх хаадууд долоон хошууны чуулганаар өргөмжлөгдсөн, 1660-аад оны сүүлчээр, Чингийн ордноос хэдэн Халхын хааныг томилсон. Гэвч ерөнхийд нь дүгнэн үзвэл, долоон хошууны чуулганаар шинэ хаан өргөмжлөгдөх явдал нь Халхын нийт хаадуудын гарч ирсэн гол үйл явдал юм. Шолой, Түшээт хаан Гомбодоржид “Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн хаан” болсноо мэдэгдэж түүний саналыг сонссон байна. Шолой Түшээт хаанаас хаан цол авч болох эсэх талаар асуусан нь Чахундоржийн тушаалаас үүдэлтэй. Чахундорж нь өөрийн өвөг эцгээ Халхад хамгийн их эрх, сүртэй гэдгийг харуулахыг эрмэлзсэн байж болзошгүй юм. Гэвч өөрийн аймаг иргэдээрээ “Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн хаан” өргөмжлөгдөх нь уламжлалд нийцэхгүй. Хэдийгээр энэ үед Гомбо нь угаасаа Автай хаан шиг хэрэг учирт нөлөөлөх чадваргүй, Шолойн хувьд ч Түшээт хаанд мэдэгдэж түүний зөвшөөрлийг авах уламжлалт аргатай нийцэх ёстой. Эдгээр эх сурвалжуудад тулгуурлан дүгнэвэл, XVII зууны эхээр Шолой нь Гэрсэнзийн 4 ба 5 хөвгүүдийн нийт өмчийг залгамжилж, Сэцэн хун тайж өргөмжлөгдсөнөөр түүний эрх мэдэл ихэссэн төдийгүй XVII зууны 20-иад оны сүүлч 30-аад оны эхэн үед Шолой Монголын төрд улс төрийн дотоод хямрал зэрэг өөрчлөлт гарах үед өөрийн харьяаны ба хэсэг бүлэг Цахар, Авга хүмүүсийн дэмжлэгээр “Олноо өргөгдсөн Маха-Самади Сэцэн хаан” өргөмжлөгдсөн нь ард олны итгэлийг хүлээсэн хаан байсныг гэрчилж байна. Нөгөө талаас тархай бутархай монголчуудын зарим хэсгийг нэгтгэн Сэцэн хан аймгийн захиргаанд оруулсан нь өгүүлэн буй үеийн Монголын засаг захиргааны зохион байгуулалтанд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна
55
НОМ ЗҮЙ 1. Алтан-Оргил. “Халх түмэн болон түүний арван хоёр отог”, Монголын судлал, Хөх хот, 2001 он, 1 тал. 2. Буяндэлгэр. “Урианхай түмтийн бэлчээрийн судалгаа”. ӨМИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2005 он, 5 дугаар хэвлэл, 1-9 тал. 3. Гомбожав. “Гангын урсгал” Qiaoji засаж найруулав. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1980 4. Ж.Гэрэлбадрах. “Дөчин, дөрвөн хоёр”, Монгол улсын язгуурын цол зэрэг. Улаанбаатар, 2010 5. Дармадалаа Алтан хүрдэн мянган хигээс”. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 1987 он 6. Жахчтай Буяндэлгэр. “Автай хаан ба Түмэдийн алтан хааны харьцаанаас Халхын эртний түүхэн дэх хэдэн асуудлыг сэдэвлэх нь”. ӨМИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1999 оны 1-р хугацаа. Мөн Ts.Tserendorj. On the name “Ger(e)sen(g) je jalayir quntaiji. Acta Historica”. T.VI.UB. 2005. p, 81-83. 7. Жахтай Чимэддорж. “Лигдэн хаан өнгөрсний дараах ар Халхын Маха-Самади Сэцэн хаан”. ӨМИС-ийн Эрдэм шинжилгээний сэтгүүл, 1998.16-25 тал. 8. Илтгэл шастир. 45-дугаар дэвтэр 9. Одонбилэг (Haoweimin) ба Чимэддорж нарын ерөнхий редактороор ажиллан найруулсан “Өвөр 10. Окада Ейхирого “Даян хааны зургаан түмний үүсэл гэрэл”. “Монгол судлалын материал ба мэдээ мэдээлэл” номонд Буянхүү орчуулав. 1985 11. Оюунбилэг. “Харчин түмний судлал”. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 2005 12. Монголын нэвтэрхий түүхийн бүрэн жагсаалт” Ардын хэвлэлийн хороо. 2006 13. Сайнжаргал. Шаралдай цуглуулан эмхтгэв. “Алтан ордны тайлага”. Бээжин, 1983 14. Шара туджи. Монгольская летопись XVII века. Сводный текст, перевод, в ведение и примечания Н.П.Шастиной. М-Л., стр. 1009 15. Жахтай Чимэддорж. “Лигдэн хаан өнгөрсний дараах ар Халхын Маха-Самади Сэцэн хаан”. ӨМИС-ийн Эрдэм шинжилгээний сэтгүүл, 1998. 16-25 тал.
Abstract However, researching the life and activities of well-known historical figures of Mongolia is ongoing these days, some of them are still not researched. There were pretty a lot historical figures who were playing some roles in social and political history, also could leave their own status in history of Mongolia in 17th century. One of them was named “Sholoi” who was well-known as “Setsen khan” and was one member of “dayan khan” Batmunkh’s direct ethnicity. He was the prince of “Khalkh Mogul”, was exalted as the “Maha-Samadi” wise king, was ruling the “Setsen khan” province and owned a large part of Mongolia. He is the historical figure who was leadering the country with his own political concepts and activities about public policy during that time.
56
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(57-60)
Монгол хэлний эгэц1 ANAPHORS IN MONGOLIA В.Дашдаваа (МУИС) Toвч утга Энэ илтгэлийн гол зорилго бол Монгол хэлний эгэцийн хэв шинжид түгээмэл хэл зүйн үүднээс дэвшүүлсэн R&R -ийн холбох онол нийцэж байгаа эсэх, дан ба давхар бүтээвэрт, байрших болон эс байрших эгэц гэж юу болох зэргийг судалхад оршино. Илтгэлийн 1-р бүлэгт удиртгал, 2-р бүлэгт S&S- н холбох онол нь энэ судалгааны үндсэн суурь болж байгаа талаар, 3-р бүлэгт дан ба давхар бүтээвэрт эгэцийн тухай, 4-р бүлэгт монгол хэлний эгэц байрших эс байршихын аль нь болох, тэдгээрийн онцлог шинжийн талаар тус тус бичсэн болно. I.Удиртгал Анх Н. Чомский (1981) (1986) холбох онолыг2 танилцуулснаас хойш олон арван эрдэмтэд Reinhart and Reuland (1991,1993), Safir (2004), Polinsky (2012) энэхүү судалгааг үргэлжлүүлэн хөгжүүлж иржээ. Reinhart болон Reuland (1991,1993) (үүнээс хойш R&R ) түгээмэл хэлзүйн үүднээс эгэцийг дотор нь байрших( local) , эс байрших (non -local) эгэц гэж 2 хуваажээ. Байрших эгэц нь байршсан, давхар бүтээвэртэй байх бөгөөд өгүүлэгдэхүүний үүрэг гүйцэтгэдэггүй гэж тодорхойлоод энэ төрлийн эгэцэнд англи хэлний (himself), Дани хэлний (zichzelf) гэх зэргийг жишээлэн аваад, эс байрших эгэцийн жишээгээр Дани хэлний (zich), Норвег хэлний (seg) ийг тус тус авч үзсэн байна. SE (simplex expression) бүлгийн эгэц нь эсрэгээрээ эс байршсан, дан бүтээвэртэй, өгүүлэгдэхүүний үүрэг гүйцэтгэдэг гэж үзжээ. II. Холбох онол R&R(1993) “self” эгэц нь буцах холбоотой байдаг бол “SE” эгэц нь буцах холбоогүй байдаг гэж үзээд дараах холбох нөхцлийг санал болгосон байна. Нөхцөл: А. Эгэх төлөөний нэрээр хэлбэржсэн өгүүлбэрийн (syntactic) өгүүлэхүүн нь эгэх шинжтэй байна. Хэл шинжлэлд анафор гэж томьёологддог энэ ухагдахууныг Д. Цэрэнпилийн (2008) орчуулснаар хэрэглэв. Binding Theory нэртэй энэ онолыг Н.Чомский(1981) анх хэл шинжлэлд оруулсан бөгөөд энэ үгийг монголчлох талаар хэд хэдэн эрдэмтэн багш нар санал бодлоо хэлсэн байна. Д. Цэрэнпил (2008) “Баглалтын онол” гэж нэрлээд, тэрээр “Түгээмэл хэлзүй ба монгол хэл” гэсэн номондоо [Үүнийг утгаар нь хамаатуулахын онол гэж нэрлэх боломжтой. Гэвч уламжлалт хэл шинжлэлийн хамаатуулах ойлголттой будилахгүйн тулд түүнээс зайлсхийв]гэжээ. Харин энэ онолын цаад хэв шинжийг нь харгалзан үзэж энэхүү илтгэлдээ Э. Равдан багшийн орчуулснаар (2013) оруулсан болно. 1 2
57
Б. Эгэх шинжтэй (semantic) өгүүлэхүүн нь эгэх төлөөний нэрээр хэлбэржсэн байна. Тодорхойлолт: (1) Хэрвээ Х нь Р- ийн (syntactic) өгүүлэхүүн бол: а. Х нь Р болон түүний бүх өгүүлэхүүний хэсгүүдээс бүрдэнэ. б. Р нь ø-үүрэгтэй мөн өгүүлэгдэхүүнтэй байна. (Р- ийн оноосон тийн ялгал болон ø- үүрэг бүхий тусгалууд мөн гаднах хэсгийг3 нийтэд нь Р- ийн хэсгүүд (syntactic argument) гэнэ. (2) утгын нэг төвшинд, хоорондоо уялдаа холбоо бүхий өгүүлэхүүний хэсгүүд (аrgument) болон Р- г Р- ийн (semantic) өгүүлэхүүн гэнэ. (3) Өгүүлэхүүний хэсгүүдийн хоёр нь хам шинжтэй бол өгүүлэхүүн нь эгэх утгатай байна. (4) Р- нь үгсийн сангийн хувьд эгэх утгатай эсвэл Р- ийн аль нэг хэсэг нь “SELF” эгэц бол Р нь эгэх шинжтэй байна. А болон Б нөхцлүүд өгүүлэхүүний эгэх хүрээг хэрхэн зохицуулж байгааг дараах жишээгээр харъя. (5) Мах haat zichzelf. (6)*Max haat zich (Max hates SELF/*SE) R&R-н холбох онол нь өгүүлэхүүний хэсгүүд нэг үүргийн сүлжээнд байгаа тохиолдолд хүчин төгөлдөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээрх жишээнд “SELF “эгэц нь эгэх шинжийн хүрээг зааж байна. Жишээ 5-д харуулснаар “zichzelf” бол “SELF” эгэц бөгөөд “haat” (hate) өгүүлэхүүний нэг хэсгийн (argument) үүрэг гүйцэтгэж байна. Харин Жишээ 6-д “zich” нь “haat” (hate) өгүүлэхүүний нэг хэсгийн (argument)4 үүрэгтэй байгаа ч “SE” учраас дүрмийн бус байгаа юм. Энэ удаа нуршихаас зайлсхийж Дани зэрэг хэлэнд байдаг “SE” эгэц гэж юу болох талаар дэлгэрүүлэхээ түр азнаад Монгол хэлний эгэцийн тухай авч үзье. R&R- ийн холбох онол түүнээс үүдэн гарсан эгэцийн ангилал зэрэг нь монгол хэлний хэрэглээ түүний онцлогтoй нийцэж байгаа зүйл олон ч зарим талаараа учир дутагдалтай байгаа юм. . (III) Дан ба давхар бүтэц бүхий эгэц Энэ бүлэг нь Монгол хэлний эгэц давхар бүтэцтэй гэдгийг нотлох зорилготой юм. Pica- ийн онолд дурдсанаар бол (Pica1987) Норвeги хэлний ”SE” дан бүтэцтэй учраас Х харин англи хэлний “self” нь давхар бүтэцтэй учраас ХР юм. Хэрвээ ийм маягаар дан ба давхар бүтэц гэж ангилан үзвэл Монгол хэлний “өөрөө” эгэц нь Х бөгөөд дан бүтэцтэй болж , эгэц “өөрөө-2” 5 нь ХР буюу давхар бүтэцтэй болж таарна. Гэхдээ Х ба ХР ийн тодорхойлолт нь бүтээвэр зүйн асуудалд дангаараа шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж чадахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Hestvik (1992) Х болон ХР төлөөний нэрийн ялгааг тодорхойлохдоо тэдгээрийн дотоод бүтэцтэй холбон үзээд Х эгэц нь хязгаарлагдмал тодотголыг авдаг байхад ХР эгэц нь хязгаарлагдмал бус тодотгол авдаг хэмээжээ. Тэгвэл энэ санал дээр тулгуурлан Монгол хэлний эгэцийг авч үзье. Монгол хэлний өөрөө-2 гэсэн эгэц 3 Түгээмэл хэлзүй дэх “external argument subject” гэсэн ойлголтыг “өгүүлэхүүний гаднах хэсэг” хэмээн буулгав. 4 “Theta –role” ийг “theta –үүрэг”, “argument”-ийг “өгүүлэхүүний хэсэг" хэмээн тус тус орчуулав. М. Ууганбаяр (2013) “thematic role”- ийг “сэдэгч” хэмээн орчуулсан байна. 5 Монгол хэлний “өөрөө өөрийгөө”, “өөрөө өөртөө” гэх мэтээр давхардан орж тодотгосон утгыг заадаг. Тиймээс энэ эгэцийг өөрөө-2 гэж тэмдэглэв.
58
нь тодотгол гишүүн өгүүлбэртэй шууд холбогдож байна. Oрчин цагийн монгол хэлэнд энэ өгүүлбэр нь түгээмэл биш ч гэсэн дүрмийн бус гэж хэлэхгүй. (7) Батi Дулмаад муухай зан гаргасан өөрийгөөi буруутгав. (8) Батi Дулмаад муухай зан гаргасан өөрөөi өөрийгөөi буруутгав. Тиймээс Хэствикийн онолоор бол жишээ 7,8-д дурдагдсан монгол хэлний “өөрөө” эгэц нь хязгаарлагдмал бус тодотголтой хамт орж болохуйц байгаа нь давхар бүтэцтэй, ХР гэгдэх магадлал байгаа юм. Хэствик (1992) дан ба давхар бүтцийн талаар онцлоогүй юм. Харин Pica(1987)-ынхаар бол жишээ 7-д харуулсан өөрөө нь мөн давхар бүтэцтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр, монгол хэлний энэ эгэц дан бүтэцтэй буюу үгийн үндсээрээ эгэх утга заадаггүй бөгөөд хамаатуулах нөхцөлтэй хамт байдаг. Жишээлбэл, (9) Дулмаа өөр*ийгөө буруутгав. TP
Spec
T’
Дулмаа VP
DP өөрийгөө
T
V буруутга
IV. Байрших ба эс байрших эгэц Монгол хэлний эгэц байрших болон эс байрших холбоотой гэдгийг харуулахын тулд дараах жишээг авъя. (10) [IP Дулмаai[CP[IP Дорж j Батад k өөрөө өөрийнхөө*i/j/*k тухай ярьсан гэж бодсон. Жишээ 10-т гарсан “өөрөө -2” нь гишүүн өгүүлбэрийн эзэн бие “Дулмаа”- тай хам харьцаатай байгаа бол гол өгүүлбэрийн эзэн бие “Дорж “-той хам харьцаанд ороогүй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн гишүүн өгүүлбэр дотор хам харьцаа үүсэж байна. Гэхдээ гишүүн өгүүлбэрийн хүрээнд байгаа өгөх оршихын тийн ялгалаар хэлбэржсэн “Бат” -тай ийм төрлийн харьцаанд орж болохгүй байгаагаас харвал Монгол хэлний эгэц нь үйлийн эзэнд чиглэсэн шинжтэй байгаа юм. Үүнийг дараах жишээгээр баталгаажуулж болох юм. (11) Биi үүнийг өөрөөi хийсэн. Нөгөө талаас R&R-ын (1991,1993) холбох онол үүргийн сүлжээ дэх хам үүргүүдэд л хүчинтэй гэж судлаачид үздэг. Энэ онол ёсоор бол дотоод эгэх утга бүхий өгүүлэхүүн болон “self” эгэц нь эгэх хүрээг тодорхойлж, үйл үгэнд эгэх утгыг оруулдаг. Үүнтэй холбогдуулаад дараах жишээг авч үзье. (12) Болд i [өөрийнхөөi найзыг] гомдоосон. (13) Болдi өөрөө [өөрийнхөөi найзыг] гомдоосон. Жишээ 12,13 аас “өөрийнхөө”, “өөрөө-2” өгүүлэхүүний эгэх хүрээнээс гадуур нэрийн хэлцэнд (NP) багтаж байгааг харж болохоор байна. Ингэснээрээ эдгээр эгэцүүд нь нэг талаас өгүүлэхүүн “гомдоосон”-ын хэсэг болж чадахгүй учраас эс байршилд *буцаагчийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Мөн дараах жишээг авч үзье.
59
(14) Батi [CP[IP Дулмаа өөрийгi нь магтсан] гэж] хэлсэн. (15) Бат [CP[IP Дулмааi өөрийгөөi магтсан] гэж] хэлсэн. Жишээ 14-т дурдагдаж буй эгэц нь байршлын бус хүрээнд гол өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн болох “Бат”- тай хам харьцаатай байхад жишээ 15-д гарсан эгэц нь байршлын хүрээнд гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн “Дулмаа”- тай хам харьцаатай байна. Гэвч монгол хэлний эгэцийн эдгээр хэв шинжүүд холбох онолд тайлбарлагдаагүй байна. Дүгнэлт Дээрх баримтаас харахад холбох онол (Чомский 1981) нь зарчмын хувьд монгол хэлний эгэцийн ерөнхий хэв шинжид тохирч байгаа мэт боловч түгээмэл хэл зүйн үүднээс нарийвчлан авч үзсэн R&R- ийн холбох онол монгол хэлний эгэцийн онцлогыг харуулж чадаагүй байна. Тухайлбал монгол хэлний эгэц нь байрших ба эс байрших шинжийг хоёуланг нь агуулсан бөгөөд давхар бүтэцтэй, өгүүлэгдэхүүнд чиглэсэн байж болж байгаа зэргээс үзэхэд тус онолд шүүмжлэлтэй хандаж болохоор байгаа юм.
Ном зүй D.Buring. 2005 Binding Theory. Cambridge Cambridge University Press. N.Chomsky. 1981. Lectures on Government Binding. Foris Dordrecht. A.Hestvik. 1992, LF Movement of Pronouns and Anti-subject Orientation. Linguistic Inquiry 14,395-420 P.Pica. 1987, On the Nature of Reflexivizations Cycle. NELS17, 483-499 M.Polinsky. 2011 Theoretical Syntax in Experimental Setting. Paper presented at the 13 th Seoul International Conference on Generative Grammar Э.Равдан. 2013, Хэрэглээний хэл шинжлэл (Хэл сурахуйн онол) Pixels printing. T.Reinhart and E.Reuland 1993. Reflexivity. Linguistic inquiry 24,657-720 K.Safir. 2004.The Syntax of Anaphora. Oxford: Oxford University Press D.Tserenpil. 2008, Universal Grammar and Mongolian М.Ууганбаяр. 2013, Түгээмэл хэлзүйн зарим асуудал Англи, түрэг, монгол хэлний өгүүлбэр Abstract Reinhart and Reuland (1989,1993) claims that anaphors are divided into local and non-local anaphors. They argue that anaphors like “self” in English are polymorphemic , local and non-subject oriented. On the other hand, anaphors like “zichself” in Dutch are monomorphemic , non-local , and subject oriented. But our analysis of Mongolian anaphors in this paper is not compatible with the above mentioned hypothesis (Reinhart and Reuland (1989,1993). The organization of this paper is as follows. Section 2 will display R&R’s approach to anaphora. Section 3 will present monomorphemic and polymorphemic anaphors. Section 4 will be focused on anaphors in Mongolian.
60
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(61-68)
Хятад – Монгол хэлний хэлц үгийн УТГЫН харьцуулсан судалгаа COMPARATIVE RESEARCH OF CHINESE AND MONGOLIAN IDIOMS Б.Байгалмаа (Өвөр Монголын Их сургууль) I. ТОДОРХОЙЛОЛТЫН ХАРЬЦУУЛАЛТ “Хэлц үг” нь хүмүүсийн хувьд харьцангуй танил ойлголт бөгөөд өдөр тутмын амьдралд үргэлж хэрэглэгддэг боловч түүний агуулга, эрдэм шинжилгээний хүрээн дэх ойлголт нь харилцан адилгүй юм. Хятад хэлний хэлц үгийг ойлгох хоёр төрлийн арга хэлбэр байдаг. Нэг. Илэрхийлж буй утгыг үсгийн утгаас нь ойлгож болно. Хоёр. Үлгэр домог хийгээд иш татсан буюу гарал үүслээс нь ойлгож болно. Жишээлбэл, “见多识广” ( сурсан мэдсэнээр арвин) гэдэг нь ихийг үзсэн, ихийг мэддэг, гүн мэдлэгтэй, туршлага арвинтай гэсэн санааг бүрэлдүүлбэрийн үсгийн утгаас ойлгож болно. Харин монгол хэлний хэлц үгийн дан үг бүрийн утгаас хэлцийн утгыг ойлгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хоёр юмуу түүнээс дээш үг нийлээд утгынхаа талаар салшгүй болж хэвшин, үг тус бүрийн үгийн сангийн үндсэн утгаа алдаж, өөр нэг шинэ утга илэрхийлдэг. Жишээлбэл, “хорголоо тоолох” гэдэг хэлцийг үгийн утгаас нь харвал хонь ямааны хоргол тоолох гэсэн утгатай бөгөөд харамч нарийн гэсэн шинэ утгыг илэрхийлдэг. Хятад хэлний хэлц нь ихэвчлэн дөрвөн үсгээс бүтсэн байх бөгөөд энэ нь хятад хэлний хэлцийн үндсэн хэлбэр юм. Жишээлбэл,委曲求全 (араа бодож хүлцэн тэсвэрлэх), 欣 喜若狂 (хагартлаа баярлах) гэх мэт. Харин монгол хэлний өвөрмөц хэлц нь хоёр ба түүнээс дээш үгээс бүтсэн тогтвортой холбоо үг юм. Жишээлбэл, ам халах, халуун чулуу долоох, голсон юм голд орох шилсэн юм шилд орох гэх мэт. Монгол хэлний зарим хэлцийн зохицол тэгш хэмийн тухайд хятад хэлний хэлц үгтэй харьцуулахад дөрвөн үсэгтэй байх гэсэн хатуу шаардлагад баригдаагүй бөгөөд А. бүтцээрээ холбоо үгтэй дүйцэх хэлц. Жишээ нь: Ад болох, амаа олохгүй, бантан хутгах, гар харах гэх мэт Б. Бүтцийн хувьд өгүүлбэртэй дүйцэх хэлц. (голдуу сургаал, зүйр цэцэн үгийн зүйлээс бүтсэн хэлц) Жишээ нь: Гүйх нохойд гүйхгүй нохой саад. В. Айзам таарсан шүлэг, шүлэглэлийн бүтэцтэй. (голдуу сургаал үг, ертөнцийн гурваас бүтсэн хэлц) гэх зэргээр ангилдаг.
61
II. ӨВӨРМӨЦ ХЭЛЦИЙН ҮҮСЭЛ ГАРЛЫН ХАРЬЦУУЛАЛ Өвөрмөц хэлцийн үүсэл гарал нь олон янз байдаг. Хятад-Монгол хэлний өвөрмөц хэлц нь хоёр үндэстний соёлын мэдээллийг хадгалан, харилцан адилгүй соёлын онцлог, хүчин зүйлийг тусгаж байдаг. А. Домог, ёгт үлгэрээс үүсэлтэй Хүн төрөлхтөн домог үлгэрт байгалийн дүрсчлэл, хүнчлэлээр дамжуулан байгалийг эзэгнэх хүсэл зорилгоо тусгадаг байсан. Жишээлбэл, 山海经·北山经》“精卫填海” (ховоогоор далайг ширгээх), 《列子·汤问》“愚公移山”(тэнэг өвгөн уулыг нүүлгэх) гэх мэт. Ёгт үлгэр нь хошин шогийн өнгө аястай бөгөөд зүйрлэлийн аргаар гүн ухааны утга санааг гүн гүнзгий илэрхийлдэг зохиомол үлгэрүүд байдаг. Жишээлбэл, 《吕氏春秋· 察今》– ийн “刻舟求剑”(завиндаа тэмдэг хийж живсэн сэлмээ эрэх) гэх мэт. Б. Түүхэн хэрэг явдлаас үүсэлтэй Хэл нь нийгмийн хөгжлийн шууд тусгал учир үгийн сан нь тодорхой хэмжээгээр нийгмийн амьдрал болон хөгжлийн түүхийг тусгаж байдаг. Зарим өвөрмөц хэлцийн үүсэн бий болсон цаг хугацаа нь мянган жилээр тоологдох ба алдартай хэрэг явдал, түүхэн үйл хэргээс үүсэлтэй байж тодорхой уг сурвалжтайгаар бүхэл бүтэн хэрэг явдлыг агуулж байдаг. Жишээлбэл, Хятад хэлэнд “一鸣惊人” (нэгэн дуугаар нэрд гарах),“完壁归赵”(эд юм эзэндээ эргэж ирэх) гэх мэтийн өвөрмөц хэлц үгүүд байх бөгөөд бүгд тодорхой хэрэг явдлаас үүсэлтэй байдаг. Монгол хэлний “Айдгийгаа авдартаа хийх” гэдэг хэлцийн үүслийн тухай доктор А.Лувсандэндэв тайлбарлахдаа: урьд монголчууд цэргийг аравтаар хуваадаг байв. Байлдаан болоход аравтаас нэг нь зугтвал тэр аравтынхныг цөмийг нь цаазаар авдаг байсан. Иймээс аймхай нэгийгээ аль болохоор хүнд мэдэгдүүлэхгүйн тулд нууж хаадаг байсан гэдэг. Үүнээс “айдгийгаа авдартаа хийх” гэсэн хэлц үүссэн ажээ. В. Шүлэг, сонгодог зохиол болон алдартны бүтээлээс үүсэл гаралтай Хятад улс нь 5000 жилийн бичгийн соёлтой бөгөөд сонгодог бүтээлээр баялаг. Хятад хэлэнд эдгээр бүтээлээс үүсэлтэй өвөрмөц хэлц арвин байдаг нь хэлийг баяжуулахад чухал материал болж өгдөг. Жишээлбэл, “水落石出” (үнэн худал нь ялгарах),“勾心斗角”(мөчөөрхөн тэмцэлдэх) гэх мэт. Монгол хэлний өвөрмөц хэлцийн нэг хэсэг нь зохиолчийн мэргэн үг хэллэгээс гаралтай байдаг. Жишээ нь: Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун: Би нэг зүүд зүүдлэв. Бор зүрх минь бол бол хийв. Богино хавирга минь шир шир хийв. Болзошгүй дайсан ирэх бололтой... (Монголын нууц товчоо), “шар нар бор хоног” (Д.Нацагдорж), “хэлдэг гурав, хийдэг ганц” (Ц.Дамдинсүрэн) Г. Ард түмний аж амьдралаас гаралтай Хятад хэлний маш олон өвөрмөц хэлц нь энгийн хүмүүсийн бий болгосон мэргэн ухаан бөгөөд эдгээр өвөрмөц хэлц нь тэдний ажил амьдралын туршлага ба мэдрэмжийг илэрхийлсэн аман ярианы өнгө аястай байдаг. Жишээлбэл, “半斤八两” (хагас дутууялгаагүй, ойролцоо), “狼舍虎咽” (чоно, барс шиг үмхлэх- бүхэл хахлаар нь залгих г.м. Монгол хэлний хэлцэд нүүдлийн соёл иргэншилтэй мал аж ахуй эрхэлж ирсэн тул олон өвөрмөц хэлц мал, малын тоног хэрэглэлтэй холбогдон үүссэн байдаг. Жишээ нь: “амыг нь тэмээ тийрэх”, “аавдаа адуу манахыг заах”, “өрөөлтэй морь гүйцэхээ байх” г.м. Д. Гадаад хэлнээс орсон хэлц үг Хятад хэлэнд орсон хэлц үг нь ихэвчлэн бурхны шашнаар дамжин орж ирсэн байдаг. Жишээ нь: “天方夜谭” (1001 шөнийн үлгэр)-араб хэлнээс, “昙花一现” (хоромхон зуурын үзэгдэл)-бурхны шашнаас, “火中取栗” (муу эр самбаанаар)-францын ёгт үлгэрээс, “条条大路通罗马” (зам бүр Ромд хүрнэ)-англи хэлнээс, “象牙之塔” (ахуй
62
байдлаас ангижран амьдрах, даяанчлах) нь 19-р зууны судар шүүмжлэгч Сайнт Певерийн үгнээс гаралтай юм. Монгол хэлэнд мөн орчуулгаар дамжин орж ирсэн өвөрмөц хэлцүүд байдаг. Жишээлбэл, “шулмыг намнан тамд оруулах”, “дайныг хязгаарлах”, “зэвсэг хангинуулах”, “жанч халах”, “жавтий хүртээх”, “лүндэн буулгах” гэх мэт. Е. Шашин шүтлэг, шашны зан үйлээс үүсэлтэй өвөрмөц хэлц Шашин шүтлэг нь хүн төрөлхтний үзэл санааны соёлын чухал хэсэг бөгөөд зарим хэлц нь тухайн үндэстний шашны үзэл санаа, зан үйлээс үүсэлтэй байдаг. Жишээлбэл, “五体投地” (таван мөчөөрөө тосч мөргөх- үнэхээр бишрэх, “золигт гаргах”, “мэнгэ нь голлох”, “бадар барих”, “үхэр цам харайх”, “бадарчин явсан газар балагтай”, “放下屠刀, 立地成佛” (алах хутгаа хаяж амьд бурхан болох- хутгаа хаяж хувилгаан болох г.м. Түүнчлэн Күнзийн үзэл санаа нь хятад үндэстэнд гүн гүнзгий нөлөөлсөн бөгөөд өвөрмөц хэлцэд мөн тусгалаа олсон байдаг. Жишээ нь: “知足常乐” ханахыг мэдэгч жаргах,“大智若愚”(эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн), “适可而耻” (донжийг тааруулах), “息事宁人” (хооронд нь орж хоёрыг эвлэрүүлэх) гэх зэрэг нь Күнзийн үзэл санааны илрэл юм. III. ОНЦЛОГИЙН ХАРЬЦУУЛАЛ Өвөрмөц хэлц нь хэлний нэг төрлийн онцгой үзэгдэл бөгөөд урт удаан хугацаагаар хэрэглэж заншсан, бүрэн гүйцэд бие даасан утга илэрхийлдэг, хэлбэрийн хувьд эмх цэгцтэй, айзам хэмнэлтэй, бүтэц тогтвортой, үг цөөн утга гүн байдаг онцлогтой юм. А. Бүтцийн бэхэжмэл шинж Өвөрмөц хэлц нь тогтвортой холбоо үг учраас бүтцийн хэлбэр нь харьцангуй тогтвортой ба түүний бүтцийн бат бөх шинж нь бүтцийн бүрэлдүүлбэр болон бүтцийн харьцаа тогтвортойн илрэл юм. Хятад хэлний өвөрмөц хэлцийн онцлог нь ерөнхийдөө хоёр тал дээр илэрнэ: Нэг. Хятад хэлний өвөрмөц хэлц нь хэрэглээний явцад боловсрогдон, хэлбэрийн хувьд тогтвортой бүтэцтэй болсон байдаг учраас ойролцоо болон ижил утгатай үгээр сольж орлуулж болдоггүй. Жишээлбэл, “按图索骥” (сураг чимээгээр эрэх)- ийг “按图索马”, “釜底抽薪” (үр үндсээр нь шийдвэрлэх)- ийг “釜底抽柴” гэх мэтээр өөрчилж болохгүй. Өвөрмөц хэлцийн доторх бүтэц нь өөр өөр харьцаагаар үүссэн байдаг бөгөөд энэ нь өвөрмөц хэлцийг урт удаан хугацаанд хэрэглэж аажмаар бий болсонтой холбоотой. Жишээлбэл, “得寸进尺” (гар бариад бугуй барих)-уламжлах харьцаа, “打草惊蛇” (сэрэмжгүй хөдөлж сэжиг авахуулах)- үр дагаврын харьцаа, “手到病除” (гар хүрмэгц өвчин эдгэрэх)- залгамжит харьцаа, “海市蜃楼” (хоосон зэрэглээ) -захирагдах харьцаа, “一清二楚”, “海阔天空” (тэнгис гүн тэнгэр уужим)-зэрэгцсэн харьцаа, “平分秋色” (ашиг олзыг адил тэнцүү хуваах) “颠倒黑白” (бантагнуулах)- үйл тусагдахууны харьцаа гэх мэт. Эдгээр хэлц үгийн үгийн дарааллыг өөрчилбөл өвөрмөц хэлцийг эвдэлж буруу ойлголт үүсэх болно. Жишээлбэл, “明枪暗箭” (ил далдаар хорлох)-ийг “明枪暗枪”, 四分五裂” (бутарч задран салж сарних)- ийг “五分四裂” гэх мэтээр хэлж болохгүй юм. Хятад хэлний зарим хэлц үгийн бүтцийг задлах байдлаар хэрэглэж болдог. Жишээлбэл, 厚古薄今 (эртнийхийг чухалчилж өнөөдрийнхийг хөнгөнөөр үзэх)→厚文言之古, 薄白话文至今 (эртний сонгодогийг чухалчилж өнөөдрийн хар яриаг хөнгөнөөр үзэх). Монгол хэлний хэлц нь утга зүй, хэлбэрийн хувьд бэхэжсэн, хэвшмэл шинжтэйгээс гадна тэдгээр онцлог нь хэлц бүрт өөр өөр түвшинд илэрч байдаг. Тухайлбал, үг зүй, өгүүлбэр зүйн түвшинд дараах шинж чанарыг илэрхийлнэ.Үүнд:
63
I. Үг зүйн түвшинд А. Гишүүний хэлбэрийг өөрчилж болохгүй бэхэжсэн хэлц Жишээ нь : 1. “хярамцаг хийх” → хярамцагтай болох, хярамцаг болтугай 2. “хамраа сөхөх” → хамрыг сөхөх, хамарнаас сөхөх Б. Гишүүний хэлбэрийг хязгаарлагдмал хүрээнд өөрчлөх боломжтой хэлц. Жишээ нь: 1. “царай дарах” → “царай нь дарах”, “царайг нь дарах”, “хөл хөнгөн” → “хөл нь хөнгөн”, “хөлийг нь хөнгөлөх ” В. Тоо хэмжээ, олон тооны утгаар хэрэглэх боломжгүй хэлц Жишээ нь: 1. “нар нь гарах”, Хоёр нар гарах, нарнууд гарах 2. “морь харах”, Хоёр морь харах, моринууд харах Г. Хос эд эрхтний бүрэлдэхүүнтэй зарим хэлцийг олон тооны утгаар хувиргаж болно. Жишээ нь: 1. “нүд хорсох”, Хоёр нүд хорсох 2. “чих халууцуулах”, хоёр чих халууцуулах II. Өгүүлбэр зүйн түвшинд А.Үгийн дэс дарааг сольж хэлэх боломжгүй хэлц. Жишээ нь: “хуруу дүрэх” -дүрэх хуруу, ”яс хаях”- хаях яс Б. Үгийн дэс дарааг солих боломжтой хэлц. Жишээ нь: “ам задгай”- задгай ам, “урт хошуутай”- хошуу урттай В. Утга санааг дэлгэрүүлж болохгүй хэлц. Жишээ нь: “толгойг нь илэх”- нэг толгойг нь илэх, “бөөрөнхий толгойг нь илэх” В. Утга санааг дэлгэрүүлэх боломжтой хэлц. Жишээ нь: “гар урттай”- гар нь маш урт, “тоосоо өргөх”- наадмын тоосоо өргөх Г. Аль нэг бүрэлдүүлбэрийг өөр үгээр солих боломжгүй хэлц. Жишээ нь: “толгойгоороо хөл хийх”, толгойгоороо гар хийх, “тэжээсэн бяруу тэрэг эвдэх”тэжээсэн даага тэрэг эвдэх Д. Аль нэг бүрэлдүүлбэрийг хязгаарлагдмал хүрээний өөр үгээр орлуулах боломжтой хэлц. Жишээ нь: “тоосоо өргөх”- хүчээ өргөх, “санаа буруулах”- сэтгэл буруулах гэх мэт III. Утгын бүрэн төгс шинж А. Өвөрмөц хэлцийн утга нь бүрэн төгс шинжтэй бөгөөд бүрэлдүүлбэр нь үгийн сангийн бие даасан дан утгаараа бус бүгд нийлж байж онцгой утгыг илэрхийлдэг. Ө.х нэг өвөрмөц хэлцийн үг тус бүрийг салгаж ойлговол, хэдийгээр утга санааг нь ойлгож байвч тухайн өвөрмөц хэлцийн бүрэн төгс утгыг ойлгоход бэрх болно. Жишээлбэл, “狐假虎威” (бусдын сүрээр хүнийг айлгах)- гэдэг хэлцийн өнгөн талын утга нь “барсын сүрээр башир үнэг сээхэлзэх” гэсэн утгатай бөгөөд бодит далд утга санаа нь “бусдын сүрээр хүнийг айлгаж дарамтлах” гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнээс гадна өвөрмөц хэлцийн утга санаа нь түүний гарал үүсэлтэй нэгэн цогц учраас хэлцийн утга санааг оновчтой ойлгохын тулд түүний гарал үүсэл эх сурвалжийг нь зөв ойлгох хэрэгтэй. Жишээ нь : “祸起萧墙” (гүн ордноос гэм үүсэх) нь 《论语·季氏》- ээс үүсэлтэй ба “萧蔷 эл хуль хэрэм”- ээр Лу улсын дотоод хэсгийг заасан бөгөөд уг хэлц үг нь “хэрэг явдал дотроос үүсэх гэсэн” санааг илэрхийлдэг. Өвөрмөц хэлцийн уг гарлыг мэдэхгүйгээр түүний илэрхийлэх утгыг ойлгох боломжгүй. “胸有成竹” (дороо суурьтай дотроо бодолтой)- энэ хэлцийн утга нь “гэдсэн дотор бэлэн хулс” биш бөгөөд аливаа хэргийг хийхийн өмнө бүрэн бэлтгэл хийвэл ажил хэргээ амжилттай бүтээнэ гэсэн санаа юм.
64
Монгол хэлний өвөрмөц хэлц нь мөн цогц бүрдэл юм. Монгол хэлний өвөрмөц хэлц нь хоёр юмуу түүнээс дээш үг нийлээд утгынхаа талаар салшгүй болж хэвшин, үг тус бүрийн үгийн сангийн үндсэн утгаа алдаж, өөр нэг шинэ утга илэрхийлдэг үзэгдэл юм. Өвөрмөц хэлц нь тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ, аж ахуй, бодит амьдрал, уламжлалт ёс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол зэрэгтэй нягт уялддаг учраас Монгол ахуйн соёлыг мэдэхгүйгээр өргөн утгаар ойлгох боломжгүй юм. Жишээлбэл, “аавдаа адуу манахыг заах”- өөрөөсөө ахмад эсвэл мэдлэгтэй хүнд дэмий, илүү үг хэлэх, “дөргүй бух”- зөрүүд, “морийг нь эмээллэх”- даамжруулах, “айсан хүн адуу хөөх”- сандарч мэгдээд хамаагүй зүйл хийх гэх мэт. Б. Урт удаан хугацаанд хэрэглэж заншсан шинж Зарим өвөрмөц хэлц нь зөвхөн эх сурвалж төдий боловч урт удаан хугацаагаар хэдэн зуун жилээр хэрэглэгддэг. Жишээлбэл, “有恃无恐” (багш сайтын шавь бардам), “盲人瞎马” (сохор хүн сохор морь унах) зэрэг нь бүгд бидний танил байнга хэрэглэдэг өвөрмөц хэлц бөгөөд урт удаан түүхтэй. Мөн “捕风捉影” (саранд санаархаж салхитай хөөцөлдөх), “南腔北调” (нутгийн аялгуу хольж хутган ярих) гэх мэтийн өвөрмөц хэлцүүд нь зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна. Монгол хэлний өвөрмөц хэлц нь мөн урт удаан хугацааны түүхтэй юм. Нийгмийн тасралтгүй хөгжлийг даган зарим хуучны өвөрмөц хэллэг хэрэглээнээс гардаг. Жишээ нь: “галын хайч”- эхнэр нэртэй боловч үнэндээ айлын зарц, “заяанаа эрсдэх”- үхэх, “их авгай залах”- өвчин эмгэг дэлгэрлээ гэж эмэгтэй хүнийг цөлөх ёс үйлдэх гэх мэт. В. Өвөрмөц хэлцийн үндэстний шинж Өвөрмөц хэлц нь нэг үндэстний соёлын онцлогийг илтгэн харуулдагаар нь тольтой зүйрлэн хэлж болно. Хятад хэлний өвөрмөц хэлц нь Хан үндэстний урт удаан түүхийн эх сурвалж болохын хувьд соёлын агуулгыг мөн илэрхийлж байдаг. Жишээлбэл, Хятад улс нь газар тариаланг голлон эрхэлдэг тул “刀耕火种” (гал тавьж цурамдан газар сэндийлэх) энэхүү тариалах арга нь Хятадын газар тариалангийн эхэн үеийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж үндэс суурийг тавьсан юм. Монголчуудын байгаль орчин, нийгэм түүх, аж ахуй, амьдрал үйлс, зан заншил, хувцас хунар нь хүртэл өөрийн онцлогтой тул өвөрмөц хэлц тэр бүхнийг ямарваа хэмжээгээр тусгасан байдаг. Жишээлбэл, “дэр авах” гэдэг хэлц нь монголчууд хүнийг үхэхэд ойр дотны нэг хүнийг алж, дэр болгон оршуулдаг байсан /хойлоглох ёс/-тай уялдаж гараад улмаар утга нь шилжин, тэртэй тэргүй алагдах болсон нэг ч гэсэн дайсныг алаад өөрөө үхэх гэсэн утгатай болсон байна. “Морь нохой мэт”- үнэнч, “үхэр тэрэг адил”- удаан, “тэмээнээс тэмдэгтэй”- сонин содон, “хонь чоно хоёр”- эвлэрэшгүй, “ямаан омог”- огцом түргэн ууртай зэрэг өвөрмөц хэлцээс таван хошуу малын онцлог шинжийг харж болно. Г. Айзамт шинж чанар Хятад хэлний өвөрмөц хэлцийн ихэнх нь дөрвөн үеэс бүтсэн бөгөөд үндсэндээ дөрвөн үсэгтэй байдаг нь хятадын уламжлалт соёлын тэгш хэмийг эрхэмлэдэгтэй холбоотой юм. Мөн хятад хэл нь хөгтэй, үеийн тэгш хэмтэй, өвөрмөц хэмнэл, аялгуу алгасах, аялгуу нь өгсөж урууддаг айзамт онцлогтой юм. Жишээлбэл, “山清水秀” (үзэмж төгөлдөр уул ус), “行云流水” (сэтгэлийн ая санааны тав) Монгол хэлний өвөрмөц хэлцэд үг хоршиж хэрэглэснээр найруулгыг сонсголонтой болгосон байна. Жишээлбэл, “амны билгээс ашдын билэг”, “хал үзэж халуун чулуу долоох” г.м.
65
IV. Онцлогийн харьцуулал Нэг. Хятад хэлний хэлц үгийн үеийн тооноос нь харвал ихэвчлэн дөрвөн үетэй, цөөн хэлц нь гурван үетэй байх бөгөөд дөрвөн үе нь хятад хэлний хэлц үгийн үндсэн хэлбэр юм. Монгол хэлний хэлц үг нь тогтсон тоо байхгүй бөгөөд хоёр ба түүнээс дээш үг нийлж байж тогтвортой холбоо үг хэлбэрээр хэлц үгийг үүсгэдэг. Хоёр . Хэлц үгийн хэрэглэгдэж байгаа хугацаа, хэрэглээний шинж чанарын үүднээс авч үзвэл хятад- монгол хоёр хэлний хэлц үгийн үүссэн хугацаа, шалтгаан нь харилцан адилгүй юм. Гурав: Хятад хэлний хэлц үг нь ихэвчлэн бичгийн хэлэнд байх бөгөөд ерөнхийлсөн шинж чанар нь хүчтэй юм. Харин монгол хэлний хэлц үг нь ам болон бичгийн хэлэнд хэрэглэгдэх нь олонтоо бөгөөд үгийн холбоо нь нягт чанга юм. Дөрөв .Монгол хэлний зарим хэлц үг нь зохицол, тэгш хэмтэй боловч хятад хэлтэй харьцуулахад хятад хэлнийх шиг чанга хатуу бүтцийн хэлбэр үгүй юм. Хэдийгээр дээрх дөрвөн талаар хятад монгол хэлний хэлц үгийн ялгааг илэрхийлсэн боловч монгол болон хятад үндэстэн нь өнө удаан хугацааны хөрш зэргэлдээ улс учраас зарим хэлц үг нь ижилхэн эсвэл ойролцоо байна. Жишээлбэл, “хээрээр гэр хийж хэцээр хооллох” (餐风宿露, “Амны салиа нь арилаагүй” (乳臭未干) гэх мэт. А. Соёлын агуулгын харьцуулал Хэл нь үндэстний соёлыг илэрхийлж, агуулж байдаг бөгөөд нэг үндэстний хэл нь тухайн үндэстнийхээ соёлын ул мөрийг гүн гүнзгийгээр шингээсэн байдаг. Бидний өгүүлж буй “өвөрмөц хэлцийн соёл” нь өвөрмөц хэлцийн тусган гаргаж буй үндэстний соёл юм. Б. Өвөрмөц хэлцэд байгаль орчинг тусгах нь Хятадын газар тариалан, Монголчуудын нүүдлийн мал аж ахуй эрхэлдэгтэй, далай тэнгис, уул нуруу гэх мэт байгаль цаг уурын онцлогтой холбоотойгоор хэлц үгэнд дээрхи онцлогууд туссан байдаг. Хятад хэлний “无风不起浪” (салхигүй бол давалгаа гарахгүй) гэдэг хэлц үгийг монгол хэлэнд “овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэсэн хэлцээр илэрхийлдэг. Мөн хятад хэлний “铁树开花” (төмөр модноос цэцэг дэлгэрэх- хачин жигтэй) гэсэн хэлц үгийг монгол хэлэнд “нар баруун хойноос гарах”, “雨后春笋” (шинэ хэрэг соёолох хулс шиг гарах)- ийг монгол хэлний “борооны дараах мөөг шиг” гэх мэтээр илэрхийлдэгээс харвал амьдралын орчин харилцан адилгүй учраас өвөрмөц хэлцийн тусгаж буй соёл нь мөн ялгаатай байна. В. Хэлц үгэнд зан заншлыг тусгасан нь Үндэстэн бүр өөр өөрийн онцлог бүхий зан заншилтай. Хятад монгол хоёр үндэстний зан заншлын ялгаа нь хоёр үндэстний соёлын ялгааны нэг чухал хэсэг юм. Жишээлбэл, хятад хэлэнд “看菜吃饭” (ногоогоо харж хоолоо идэх) гэдэг хэлц үгийг монгол хэлэнд “хөнжлийн хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэх” гэж хэлдэг. Монгол хэлний “үнэнээр явал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн хэлц үгийг хятад хэлэнд “脚正不怕鞋歪” (хөлийн ул хазгай биш бол гутлын улны хазгайгаас айхгүй) гэж хэлдэг. Г. Хэлц үгэн дэх аж амьдралын тусгал Хүмүүс нь хөдөлмөр эрхлэх явцдаа олон талын хэлц үгүүдийг үүсгэж байдаг. Жишээлбэл, Хятад хэлэнд шаргуу хөдөлмөрлөх утга бүхий “兢兢业业” (ажилч хичээнгүй), “勒勒恳恳” (ажилсаг хичээнгүй), ажил хөдөлмөрийн талбарыг тусгасан “ 起早贪黑” (хар эрт харанхуй шөнөөр), “任劳任怨” (зовиур зүдгүүрийг хүчлэн тэсвэрлэх) гэх мэт хэлцүүд байдаг. “璧山造业” (уулыг нураах), “精耕细作” (нягт тарьж, нямбай
66
арчилах) зэрэг хэлцүүд нь тариачдын хүнд хүчир хөдөлмөр, ажлын арга барилыг тусгасан байдаг. Загасчдын ажил амьдралыг тусгасан “漏网之鱼” (доороос гоожиж дутаасан загас- хуулиас мултарсан хулгай дээрэм) гэх мэт хэлц үгүүд байдаг. Монголчууд нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас өвөрмөц хэлц нь мөн мал аж ахуй эрхлэхтэй холбоо бүхий өнгө аясыг өргөнөөр илэрхийлдэг. Жишээлбэл, “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй”, “шаварт унасан шарын эзэн”, “хонио чоноор мануулах”, “жолоо хумхилгүй” гэх мэт. Д. Хэлц үгэн дэх шашин шүтлэгийн тусгал Шашин шүтлэг нь хүн төрөлхтний соёлын нэгэн үзэгдэл бөгөөд ард түмний соёлын онцлог мөн шашны хэлэн дэх нөлөөг тусган харуулдаг. Жишээ нь: “灵丹妙药” (ховор эм хувилгаан үрэл- гайхамшигтай эм), “回光返照” (унтрахаас өмнөх уужим гэрэл), “ 脱胎换骨” (бодлоо хувиргаж бүрмөсөн өөрчлөгдөх) гэх зэрэг нь бүгд даогийн соёлын үзэл санааны илрэл юм. Бурхны шашин нь Сихан (МЭӨ202― МЭ9он)- ий төгсгөл үеэр хятадад нэвтэрсний дараагаар хятадын улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэгт ихээхэн нөлөө үзүүлсэнтэй холбоотойгоор түүний холбогдол бүхий хэлц үгүүд дэлгэрсэн байдаг. Жишээлбэл, “因果报应” (учир шалтгаан ба үр дүн- үйлийн үрээ эдлэх), “一尘 不染” (бузар буртагт булагдахгүй- өчүүхэн ч тоос тортоггүй) гэх мэт. Хятад үндэстэн нь мөн Күнзийн үзлийг дээдлэн хүндэлдэг бөгөөд “出尔反尔” (хэлснээ идэж хэхэрснээ залгих- дороо долоо хувирах), “与人为善” (бусдад тусалж буян хийх) зэрэг хэлц үг нь күнз болон мензигээс гаралтай. Монголчууд нь эртнээс бурхны шашинтай байсан учраас хэлц үгийн сан үүсэн бий болоход мөн нөлөө үзүүлсэн. Жишээлбэл, Хятад хэлний “临时抱佛脚” (бачимдахдаа бурхны хөлөөс тэврэх- бачимдахдаа бурханд даатгах) гэсэн хэлц нь монгол хэлний “аргаа барахдаа аавын толгой маажих”, “借花献佛” (бусдын юмаар бурхан тахих), “бурхан шиг амьтан”- эгэлгүй бодь сэтгэлтэй, “балин тахил орохгүй”- амархан, ядаж цөхөх юмгүй гэх мэт. Дүгнэлт Хятад монгол хэлцийн гарал үүсэл, утга зүй, хэлбэр-хэл зүйн бүтэц, онцлог шинж чанарыг харьцуулан судлах нь хоёр хэлний хэлцийн адил төстэй болон ялгаатай талыг илрүүлэн тогтоох, хятад хэлний хэлцийг монгол хэлэнд орчуулах онол- арга зүйн асуудлыг тодорхой хүрээнд судлан шийдвэрлэхэд тустай юм. Хэлц үг аливаа үндэстний соёлын охь дээж болохын хувьд тухайн үндэстний зан заншил, шашин шүтлэг , амьдралын орчин, үзэл хандлага зэргийг илэрхийлэн гаргадаг. Үндэстэн бүрийн оршин амьдрах байгаль орчин, нийгэм түүхийн байдал ба аж амьдрал, зан заншил харилцан адилгүй тул эдгээр нь харилцааны хэрэглүүр болсон хэлний чухал бүрэлдэхүүн болох хэлц үгэнд хамгийн ил тодоор тусгалаа олсон байдаг. Хэлц үгийг харь хэлэнд орчуулах нь туйлын хариуцлагатай ажил бөгөөд оновчтой, оновчгүй байх нь орчуулгын чанарт шууд нөлөөлдөг. Иймээс орчуулгын арга зүйг нарийн судлан, хэлц үгийн онцлог шинжийг таньж мэдсэнээр өөрийн хэлэндээ зөвөөр орчуулан хэрэглэж чадна.
67
Ном зүй 1. Г.Аким. “Монгол хэлний хэлцийн тайлбар толь”, 1982. 2. Д.Бадамдорж. “Монгол хэлний үгийн сангийн утга зүй”, 2006. 3. Ж.Бат- Ирээдүй. “Монгoл хэлний хэлц нэгжийн тогтолцооны тухай асуудалд”, Эрдэм шинжилгээний өгүүлэл, TUFS, "Area and culture stadies" №78, 2006. 4. Чой.Лувсанжав. “Орос-монгол хэлний өвөрмөц хэллэгийн толь”, 1966. 5. Юнь Со Вонь. “Орчин цагийн монгол утга зохиолын хэлний өвөрмөц” хэлцийн зарим онцлог. Дэд эрдэмтний зэрэг горилсон диссертаци, 1995. 6. Хуан Борун. “Орчин цагийн хятад хэл”, Бээжин, 2007. 7. Ма Гуофан. “Өвөрмөц хэлцийн тухай”, Шенян, 1963. 8. Чин Ян. “Өвөрмөц хэллэг болон үндэстний соёл. “Хэл ба орчуулга” сэтгүүл , 1999. Abstract Idioms are not only one of the most important parts of the vocabulary but also they may contain special features of the customs, culture and religion. In this article we have compared some idioms defenitions, origin and cultural contents in Chinese and Mongolian languages.
68
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(69-74)
НОМУЛУН ХАТНЫ ДОМОГ ЯРИАНЫ БИЧГИЙН ХУВИЛБАРЫН УЛАМЖЛАЛ The tradition of writing version of myth "Nomulun khatan" Заяатай (Өвөр Монголын Их сургууль) Хосбаяр
(Өвөр Монгол Монгол хэл бичиг сэтгүүлийн хороо) Агуулгын товч: Тус өгүүлэлд Номулун хатны домог ярианы агуулгыг товч танилцуулсны суурин дээр эл зүйлийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн Номулун хатны домог ярианы бичгийн сурвалжуудыг харьцуулж, Номулун хатны домог ярианы бичгийн хувилбарын системийг мөрдөн гаргах болно. Түлхүүр үг: Номулун хатны домог яриа, бичгийн хувилбар, бичгийн хувилбарын харьцуулал Номулун хатны домог яриа бол Монголчуудын дээдсийн домгийн дотор харьцангуй нарийлаг тэмдэглэгдэж үлдсэн сонирхолтой эх хэрэглэгдэхүүн болно. Тус домог яриа нь XII зууны үеийн Монгол аймаг болон Жалайр аймгийн мөргөлдөөний түүхэн үнэн учрыг тусгасан Боржигон аймгийн нэгэн удаагийн мөхөж сөнөх аюулд учирсан, жич энэхүү аюулаас хэрхэн хэлтэрч, дахин мандсаныг тусгасан түүхэн домог яриа болно. Хэдийгээр тус домог яриа нь нэлээд хэдэн бичиг сурвалжид тэмдэглэгдсэн боловч тэдгээр тэмдэглэлүүд нь хоорондоо ялгаа зөрүүтэй бөгөөд нэг нь нэгээсээ дам буюу шууд хуулсан зэрэг харьцаатай. Бид ерөнхийдөө үүнийг Номулун хатны домог ярианы бичгийн хувилбар хэмээн үзэж байна. Эдгээр хувилбаруудын хамгийн анхны хувилбар эхийг тодруулах ажлыг бид тус домог ярианы судлалын чухал нэг судлагдахуун гэж үзэж байна. Тус домог ярианы хувилбаруудыг бидний үед “Судрын чуулган”, “Юаны түүх”, “Доссаны Монголын түүх”, мэргэн гэгээний “Алтан товч”, “Болор толь”, “Болор эрхи”, “Сэцлэгчдийн чуулганы намаа” зэрэг түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Бид эдгээрийг ерөнхийд нь Номулун хатны домог ярианы бичгийн хувилбарууд гэж үзэж байна. Нэг. Номулун хатны домог ярианы агуулгын ангилал. Энд бид Номулун хатны домог ярианы агуулгыг ангилан төрөлжүүлж танилцуулъя. Тус домог яриа нь эл зүйлийн бичгийн хувилбаруудад бүрэн тэмдэглэгдсэн жич дутуу тэмдэглэгдсэн ялгаатай боловч энд хэдэн бичгийн хувилбар дахь Номулун хатны домог яриаг харьцангуй бүрэн тэмдэглэсэн “Юаны түүх”-ийн бичгийн хувилбарт үндэслэж ангилж болно.
69
“Юаны түүх” дэх Номулун хатны домог ярианы хувилбарын агуулгын тойм: 1. Жалайр аймгийн олон хүүхэд Номулун хатны адууны бэлчээрт өвсний үндэс ухаж идэв. 2. Номулун хатан хөвгүүдийг адууны бэлчээрийг эвдэв хэмээн уурлаж тэргээр дайруулсанд зарим нь алагдаж зарим нь алагдав. 3. Жалайр иргэн уурлаж Номулун хатны адууг хөөв. 4. Номулун хатны хөвгүүд хуяг өмсөлгүй нэхэв. 5. Номулун хатны бэрээд хөвгүүдийн араас хуяг хүргэхээр одов. 6. Жалайрын иргэд Номулун хатны хөвгүүдийг цөмийг алав. 7. Жалайрын иргэд тэр дарсан хүчээр Номулун хатныг алж, гэр малыг нь эцэтгэв. 8. Цорын ганц Хайдуг тэжээсэн эх нь хураасан түлээн доор нууж амь хэлтрэв. 9. Номулун хатны долдугаар хөвгүүн Начин хадмын газраас гэртээ зовлон болсныг сонсоод ирэв. 10. Начин гэртээ ирж, шархатсан арваад эмс жич Хайду лугаа учрав. 11. Начин ахын дайсанд эс баригдсан сайн хонгор морийг аргадан унав. 12. Начин адуу эрэгч хүн болж, Жалайр аймагт туршаар одов. 13. Начин замд эцэг хөвгүүн хоёул харцгай барьж, хөвгүүн нь өмнө, эцэг нь хойно ирэх лүгээ учрав. 14. Начин өөрийн ахын харцгайг таньж, зээрд морь түрүүлсэн олон адуу үзсэн үү хэмээн сурав. 15. Хөвгүүн эс үзэв хэмээн, чиний дайрч ирсэн газар галуу нугас бий юу хэмээн гэдрэг асуув. 16. Начин бий хэмээн хуурч, хөвгүүнийг галуу нугас байх газар луу дагуулав. 17. Начин далд газар хөвгүүнийг хутгалан алж, эцгийг нь угтан хүрэв. 18. Эцэг нь Начинаас хөвгүүн юунд газар хэвтээд босохгүй байна хэмээн асуув. 19. Начин хөвгүүнийг хамраас цус гарсан хэмээн хариулж, тохиолыг амжин эцгийг нь алав. 20. Начин морь ба харцгайг авч, өмнөш одов. 21. Начин уулын бэлд бэлчих хэдэн зуун өөрийн адууг үзэж танив. 22. Начин өндөрт гарч үзвээс ирэх хүн үгүй тул адуулсан хүүхдийг цөмийг алж, гэртээ ирэв. 23. Начин Хайду хийгээд шархадсан эмсийг авч, Баргу нэрт газар хүрч нутаглав. 24. Хайду өсч, Баргужин иргэдийг хурааж эзэн суув. 25. Хайду цэрэг авч Жалайрыг дайлан, эрхэндээ бүрэн оруулав.
Ерөнхийдөө тус домог ярианы үйл явдал бол Жалайр аймаг Номулун хатны гэр хотлоорыг хядсан хийгээд Начины Жалайрын гараас адуугаа буцаан авсан гэх хоёр үлгэрийн нийлбэр гэж үзэж болно. Ялангуяа энд Начины Жалайрын гараас адуугаа буцаан авсан нэлээд чанга аман уламжлалын шинжээ хадгалж байгаа нь илэрхий байна. Тус домог ярианд холбогдох түүхэн хүн бол Боржигон аймгийн Мэнэн тудуныг үхсэний хойно бэлэвсэн хоцорсон Номулун хатны гэр угсаа, тухайлбал Номулун хатан, Хайду, Начин зэрэг хүмүүс болно. Эдгээр хүмүүс нь "Монголын нууц товчоо"-ы алтан ургийн үе сүлжээнд бүр дурдагдах хүмүүс тул тус домог яриаг түүхэн үнэн хүнийг тэмдэглэсэн домог яриа гэж үзэх бүрэн үндэстэй. Ерөнхийдөө тус домог ярианы үйл явдал бол Жалайр аймаг Хятанд ялагдаж, Номулуны адуун бэлчээрт орж, өвсний үндэс ухсанаас шалтгаалан үүссэн Жалайр аймаг болон Боржигон аймгийн мөргөлдөөн болно.
70
Номулун хатны домог яриа нь одоо бидний гарт олдож байгаа сурвалжсын дотор хамгийн анх “Судрын чуулган”-д тэмдэглэгдсэнээс нааш XVII зууны түүхэн сурвалжуудыг багтаасан долоо, найман сурвалж бичигт харагдаж байна. Ерөнхийдөө “Юаны түүх”, “Доссаны Монголын түүх”, мэргэн гэгээний “Алтан товч”, “Болор толь”, “Болор эрхи”, “Сэцлэгчдийн чуулганы намаа” зэрэг түүхэн сурвалжуудад ажиглагдаж байна. Гэхдээ эдгээр хувилбаруудын эрэлт, харьцаа холбоо, ялгаа зөрүүтэй болсон шалтгаан зэрэг нь тодорхой бус бөгөөд үүний тухай хожмын хүмүүсийн судлал шинжлэл хараахан мөхөс байгаа нь миний эдгээр хувилбаруудыг ялган харьцуулж, хувилбарын систем, хувилбарын уламжлалыг нарийн тодорхой мөрдөн гаргахын урмыг хөтөлж байна. Хоёр. Номулун хатны домог ярианы бичгийн хувилбарын харьцуулал Тус домог яриа нь монгол сурвалжид Мэргэн гэгээний “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Рашпунцагийн “Болор эрхи”, “Дай Юань улсын бичиг’’ зэрэг сурвалжид л харагдаж байх бөгөөд эдгээр сурвалжийн бичигдсэн цагийн хамгийн эрт нь сая XVII зууны үе байж, ерөнхийдөө тус домог яриаг тэмдэглэсэн монгол сурвалжсын цаг нь дэмий эрт биш байна. Харин аман уламжлалын үнэр амттай, аман түүхийн шинж бүхий энэхүү дээдсийн домог яриа нь ийм орой монгол сурвалжид харагдах нь бас сонихон байна. Бид тус домог ярианы эдгээр найман эхийг ерөнхийдөө Номулун хатны домог ярианы бичгийн хувилбар гэж үзэж байна. Мэдээж үүний дотор хятадын "Юаны түүх" болон "Дай Юань улсын бичиг" нь дам орчуулгын харьцаатай. Тус домог ярианы тэмдэглэл бүхий сурвалж бичгүүдийн зохиогч, зохиогдсон он цаг нь ерөнхийдөө бүр тодорхой тул цагийн дарааллаар эл хувилбаруудын харилцан ашигласан харьцааг мөрдөж болох талтай. Энэ бол их л амархан ажил болно. Гэсэн ч зөвхөн энэ аргаар эл хувилбарын харьцаа холбоо, ялгаа зөрүү буюу ялгаа зөрүүтэй болсон шалтгаан, хувилбарын эрэлт зэргийг тодруулна гэдэг бол худал юм. Тиймээс эл хувилбарыг тухайн сурвалж дээр мөшгөж шинжих, эл хувилбаруудыг нягт харьцуулан шинжих зэрэг асуудлууд эрхгүй шаардагдана. Эл хувилбаруудын дунд агуулга, үйл явдлын бүрэн эсэх, үе сүлжээний зөрүү, үйл хэргийн тэмдэглэлийн ялгаа зэрэг том жижиг зөрүү олон оршиж байна. Эл хувилбарын дундах жижиг сажиг ялгаа зөрүүг ч хөнгөвчлөн үзэхийн шалтгаан огт байхгүй, цаашлан энэ нь гэдэргээ тус хувилбарын эрэлтийг тодруулахад чухал баримт хангадаг байна. Тус домог ярианы ялгаа зөрүүтэй тэмдэглэлүүдийг бодтой дурдвал: үе сүлжээ, Хятан Жалайрын дайн, Номулун хатны адуун бэлчээр дэх эвдлэг, Номулун хатны хөвгүүдийн тоо, Жалайрын хядлагад амь эрсэдсэн дараалал, Хайдугийн амь гарсан эдлэл, Жалайрыг шийтгэсэн этгээд, Начин Хайдуг авч нүүсэн газар зэрэг болно. Үүнд, үе сүлжээний зөрүү бол тус домог ярианы эл хувилбарт нийтлэг оршиж байгаа том асуудал болно. Тиймээс үе сүлжээний зөрүүтэй асуудлыг түр орхиж, доор тодорхой хүснэгтээр эл хувилбарын зөрүүг нягт харьцуулан үзье.
71
Хүснэгт: Номулун хатны домог ярианы бичгийн хувилбарын харьцуулал Сурвалжийн нэр
Судрын чуулган (1)
Юаны түүх (2)
Алтан товч (3)
Болор толь (4)
Болор эрхи (5)
Х
Х
Доссаны Монголын түүх (6)
Дай Юань улсын бичиг (7)
Сэцлэгчдийн чуулганы намаа (8)
Үйл хэрэг 1. Хятан Жалайрын дайн
Хятан Жалайрыг хядав
2. Адуун бэлчээр дэх эвдлэг
Сөдөс түүж идэх
Өвсний үндэс ухах
Хорхой авах
Гоёо авах
Тарианд ургасан үндсийг ухах
Өвсний үндэс түүх
Тарианд ургасан үндсийг ухах
Мангир малтав
3. Хөвгүүдийн тоо
9
7
7
7
7
7
7
9
4. Амь эрсэдсэн дараалал
Муналун -8 хөвгүүн
6 хөвгүүнМүнрүл
6 хөвгүүнМүнрүл
6 хөвгүүнМуарун
6 хөвгүүнМуналун
6 хөвгүүнМуналун
6 хөвгүүнМуналун
Жалайрчууд бүхнийг хядав
5. Хайдугийн амь гарсан эдлэл
Модон бүрхээр
Модон түлээ
Модны бүрхээр
Модны бүрхээр
Хураасан түлээ
Модон түлээ
Модон түлээ
Хадмын газар байв
6. Жалайрыг шийтгэсэн этгээд
Жалайрын сайчууд
Хайду хан дайлсан
Хайдав хан дайлсан
Хайдав хан дайлсан
Хайду хан дайлсан
Хайду хан дайлсан
Хайду хан дайлсан
Жалайрын сайчууд
7. Начин Хайдуг авч нүүсэн газар
Баргужин төхүм
Баргын газар
Баргын газар
Баргын газар
Баргын газар
Баргууд
Балхуу нэрт газар
Х
Х
Дундад улсын хааны цэрэг Жалайрыг хядав
Х
Хятад Жалайрчуудыг довтлов
Х
Гурав. Номулун хатны домог ярианы бичгийн хувилбарын систем Өмнөх хүснэгт нь зохих хэмжээнд эл хувилбарын зөрүүг тусгаж болно. Эл хувилбарын үйл явдлын зөрүү төдий их биш нь тус домог ярианы эл хувилбар нь аман уламжлалын шинжээр олон газар тархаж, адил бус бичгийн хувилбарууд үүссэн гэдэг дүгнэлтийг үгүйсгэж болно. Харин дээрх хүснэгтээр эдгээр хувилбарууд бол анх тус домог яриа нь аман уламжлалаас бичгийн уламжлалд шилжсэний дараах сурвалж номын тус биеийн шаардлага, зохиогчийн үзэлт хараас, ашигласан номын адил бус зэргээс үүссэн бичгийн хувилбараас бичгийн хувилбарт шилжсэн зөрүү гэдгийг мэдэж болно. Одоо олдож байгаа эл хувилбар нь харин ямар нэгэн түүхч ардын дундах аман уламжлалаас тус домог яриаг эмхтгэж цуглуулсан зүйл гэж байхгүй. Эл хувилбар нь бичгийн хувилбарууд болох учраас тэдгээрийн зөрүү нь их биш бөгөөд жижиг сажиг үйл явдал буюу үе сүлжээ, хүний нэрийн бичлэг зэрэг зөрүүтэй байдал оршиж байна. Энэ нь бичгийн хувилбарын зөрүүг харьцуулах нь дэмий утга агуулгагүй гэх андуу ойлголтыг үгүйсгэж мэднэ. Гэтэл бид яг энэхүү бичгийн уламжлал дахь эл хувилбарын зөрүү нь сая сурвалжсын харьцаа, ашигласан хэмжээг оновчтой илтгэх хэмжүүр гэж үзэж байна. Өмнөх хүснэгтэд илэрхийлж эс чадсан эл хувилбарын зөрүүнүүд бас байна. (Начины өшөө авсан үлгэр, Номулун хатан болон Мэнэн тудуны нэрийдэл, Хайдуг аварсан хүн, Жалайрын хядлагад модон бүрхээрийн доор амь гарсан хүн). Гэвч эдгээр асуудал нь хожим дахин нэхэн авч хэлэлцэх учир энд түр орхиё.
72
Эл хувилбарын ерөнхий харьцуулал хүснэгтээс бид тус домог ярианы бичгийн уламжлалын хувилбарын ерөнхий системийг ажиглаж болно. 1. Тус хүснэгтээс Хятан Жалайрын дайныг “Судрын чуулган“, “Доссаны Монголын түүх”, “Сэцлэгчдийн чуулганы намаа” гэх гурван сурвалжид тэмдэглэж байхад бусад хувилбарт үгүй байна. 2. Тус хуснэгтээс Номулун хатны адуун бэлчээр дэх эвдлэгийг “Судрын чуулган”-д сөдөс ухсан гэж, “Юаны түүх” болон “Доссаны Монголын түүх”-д өвсний үндэс ухсан гэж, “Алтан товч” болон “Болор эрхи”-д хорхой түүсэн гэж, “Дай Юань улсын бичиг’’ болон “Болор эрхи’’-д тарианд ургасан өвсний үндэс ухсан гэж тус тус тэмдэглэжээ. 3. Тус хүснэгтээс Номулун хатны хөвгүүдийн тоог “Судрын чуулган” болон “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д 9 гэж тэмдэглэснийг гаргавал бусад сурвалжид бүгд 7 гэж нэгдэлтэй тэмдэглэжээ. 4. Тус хүснэгтээс амь эрсэдсэн дарааллыг “Судрын чуулган”-д Номулун хатан, 8 хөвгүүн гэх дараалал, “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д тодорхой бус байгааг гаргавал бусад хувилбарт бүгд 6 хөвгүүн, Номулун хатан гэх дарааллаар нэгдэлтэй тэмдэглэжээ. 5. Тус хүснэгтээс Хайдугийн амь гарсан эдлэлийг “Судрын чуулган”-д архи нэрдэг бүрхээрийн доор гэж, “Юаны түүх”, “Болор эрхи”, “Доссаны Монголын түүх”, “Дай Юань улсын бичиг’’-т хураасан мод түлээ, ‘’Болор толь’’-д модон бүрхээр гэж тус тус тэмдэглэжээ. 6. Тус хүснэгтээс Жалайрыг шийтгэсэн этгээдийг “Судрын чуулган” болон “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д Жалайрын Сайчууд гэж бусад хувилбарт бүгд Хайду хан дайлсан гэж нэгдэлтэй тэмдэглэжээ. 7. Тус хүснэгтээс Начин Хайдуг авч нүүсэн газрыг “Судрын чуулган”-д Баргужин дөхөм гэж тэмдэглэснийг гаргавал, “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д тодорхой бус, бусад хувилбарт Баргын газар гэж нэгдэлтэй тэмдэглэжээ. Тус хүснэгтийн тайлбараас бид ерөнхийдөө “Судрын чуулган” болон “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д тэмдэглэсэн Номулун хатны домог ярианы хувилбар нь бусад сурвалжийн хувилбараас өөр системийн бичгийн хувилбар болохыг мэдэж болно. “Юаны түүх”, “Доссаны Монголын түүх”, Мэргэн гэгээний “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Рашпунцагийн “Болор эрхи”, “Дай Юань улсын бичиг’’ зэрэг сурвалжид тэмдэглэсэн Номулун хатны домог яриа нь нэгэн системийн болох нь мэдэгдэнэ. Дээр өгүүлсэнчлэн эдгээр нь бичгийн уламжлалын хувилбар болох учраас ялгаа нь мэдэгдэхгүйц тодорхой биш байна. Өмнө өгүүлсэн Номулун хатны домог ярианы хувилбарын ерөнхий хоёр системийг гэрчлэх бас нэгэн томхон баримт бол тус домог ярианы нэгэн нарийвчилсан үлгэр болох Начины өшөө авсан үлгэр нь “Судрын чуулган” болон “Сэцлэгчдийн чуулганы намаа”-д харагдахгүй, бусад хувилбарт бүгд тодорхой тэмдэглэгдсэн байна. Даруй Номулун хатны домог ярианы бичгийн уламжлалын хувилбарын ерөнхий хоёр систем бол “Судрын чуулган”-ы систем болон “Юаны түүх”-ийн систем гэж анх алхам магадлан тогтоож болно.
73
ном зүй 1. 波斯,拉施特主编,余大钧,周光奇译,史集,商务印书馆,1983年。 2. 宋濂撰,元史,太祖本纪一卷,中华书局,1976年。 3. Лувсандамбийжалцан зохиов. “Алтан товч”. ӨМСХХ. 1998 4. Жамбадорж зохиож, Лиү жин сүй харгуулан хянав. “Болор толь”. ҮХХ. 1984 5. Рашпунцаг зохиож, Хөх-Өндөр харгуулан тулгав. “Болор эрхи”. ӨМАХХ. 1985 6. Асралт Эрдэнэтөгс орчуулав. “Доссаны Монголын түүх”. ӨМАХХ. 1988 7. Түдэн, Өлзийт нар орчуулав. “Дай Юань улсын түүх”. ҮХХ. 1987 8. Абалгачи баатар хаан зохиож Үпэйн Цэдэндорж хасгаас монголчлов. “Сэцлэгчдийн чуулганы намаа”. ӨМСХХ. 1989
74
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(75-80)
“Дайчин гүрний эхэн үеийн гадаад Монголын төрийг засах явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүд”-ийн тухай FOR “MANCHURIAN AND MONGOLIAN REPORT BOOKS OF MINISTRY OF STATE AFFAIRS OF OUTER MONGOLIA IN THE INITIAL TIME OF MANCHU DYNASTY” Гоо (Өвөр Монголын Их Сургууль) Хураангуй Тус өгүүлэлд гадаад Монголын төрийг засах явдлын яам ба “Айлтгалын дэвтрүүд”-ийн тойм байдал болон агуулга зэргийг дүгнэн танилцуулж, “Айлтгалын дэвтрүүд” дэх γ, χ, n зэрэг гийгүүлэгчийн дусалтай, дусалгүй бичигдэж байгаа байдал -tan/-ten дагаварын илтгэж байгаа утга, Манж үсгийн нөлөөг хүртсэн Монгол үсгийн бичлэг зэргийн тухай өгүүлэхийн хамт, тус “Айлтгалын дэвтрүүд” дэх Монгол үсгийн зарим бичлэг нь аль ч цаг үеийн бусад сурвалж бичигтэй маш их зөрүүтэй болохыг тайлбарлана. Түлхүүр үг: Дайчин гүрний эхэн үе, айлтгалын дэвтрүүд, судалгааны өртөг. I. Гадаад Монголын төрийг засах явдлын яам ба айлтгалын дэвтэр “Дайчин гүрний эхний үеийн гадаад Монголын төрийг засах явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүд” хойшид “Айлтгалын дэвтрүүд” гэж товчилно. Үүнд эвээр засагч, энх амгалан, тэнгэр тэтгэгч гурван төрлийн 1613 хувь Манж Монгол айлтгалын дэвтрүүдийг багтааж, нийт 24 дэвтэр, үүнд нэг дэвтэр нь ерөнхий гарчиг бусад нь Манж Монгол айлтгалууд болно. Дайчин гүрэн байгуулагдсаны дараа, дээд эрдэмтэдийн түрүү он (1636) Монгол яам2 нь (蒙古衙门)-ийг байгуулж, тусгайлан Монголын албан хэрэг гэх мэт бүх ажлыг харгалзаж байсан. Дээд эрдэмтдийн 3-р онд (1638) Монгол яамны нэрийг “Гадаад Монголын төрийг засах явдлын яам” хэмээн өөрчилж, Бадралт төрийн 32-р онд (1906) Монгол яамны Хятад нэршил 理藩院-ийг 理藩部 гэж өөрчилсөн ч Монголоор мөн л Яам гэж нэрлэж байв. Монгол яам нь эхэн үедээ Монголын үйл явдлыг тэр чигээр нь мэдүүлж байснаа, хожим нь олноор өргөх тушаал ихсэж, Өвөрмонгол, Халх, Хөхнуур, Шиньжиан, Төвөд зэрэг газрын олон угсаатан ба шашны хэрэг явдлыг хамаарах болсон бөгөөд хожим нь Оросын Гадаад Явдлын үйл хэргийг ч эрхлэн явуулж байсан.
75
Монгол яамны гол ноёд гэвэл ерөнхий сайд, жигүүрийн сайд байхаас гадна мөн тооноос гаднах жигүүрийн сайдыг тусгайлан томилон гадаад Монголын Бэйл, Бэйс нарын дотроос сонгодог байв. Монгол яаманд засаг данс, вангүн, хол дахиныг номхотгох, харьяат аймгийг дагах, ял шүүх, хол дахиныг тохинуулах зэрэг зургаан ариутгах хэлтэс байгуулж, тус бүр гадаад Монгол, дотоод Монголын хошуун дүрэм, цуглаан цуглах, жилийн ээлж, өртөө улаа зэрэг хэргэм залгамжлахыг хянан мэдүүлэх, вангүн засаг нарын хаанд өргөх айлтгалыг дээш дамжуулах, хүнд их иргэний ба эрүүгийн хэргийг шийдвэрлэх зэргийг нийтэд нь эрхлэн үйл ажиллагаагаа явуулдаг байв. [1] Айлтгалын дэвтэр гэдэг бол дайчин гүрний үед зохих дэсийн байгууллага ба түшмэд хаанд хэрэг явдлыг айлтгах буюу зарлиг гуйх албан бичгүүдийн нэгэн төрөл юм.[2] Дайчин гүрний хаад айлтгалын бичгээр дамжуулан улс орны байдлыг ойлгож, төр засгийн үйл хэргийг явуулдаг байжээ. Дайчин гүрний үед айлтгалын дэвтрүүдийг орон нутгийн айлтгал (通本) ба яамны айлтгал (部本) гэж хуваана. Орон нутгийн түшмэдийн өргөсөнийг орон нутгийн айлтгал гэж, төрийн байгууллагын түшмэдийн өргөсөнийг яамны айлтгал гэж нэрлэдэг. Дайчин гүрний тогтоолоор, яамны айлтгал бүрийг Манж Монгол 2 үсгээр бичдэг, харин Монгол зурган ба түүний түшмэдийн өргөсөн айлтгалын дэвтэр нь Манж буюу Монгол 2 янзын үсгээр бичигдсэн хэлбэртэй байж болдог байв. 2 Н.Хасбагана, Цэцэнт “Манжийн ноёрхол дахь Монголчууд”, Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо, 2009 онд уг номонд мөн л Монгол явдлын яам гэж нэрлэж байсан ба “Монголын түүх”-нд Монгол яамны байгуулагдсан цагийг 1631 он гэж тэмдэглэсэн байна. II. “Айлтгалын дэвтрүүд”3-ийн товчлол Дайчин гүрний үед айлтгалын дэвтрийг хаан хотын дотоод яамны Улаан дэвтрийн хүү хадгалж байсан ч элдэв зүйлийн шалтгаанаас болж тэдгээр нь бүрэн бүтэн хадгалагдаж чадаагүй байна. Данс эвхмэл тоо хэмжээ нь удаан хадгалахад тохиромжгүй учир хорхой идэгдэх өөр бусад зүйлийн шалтгаанаас болж нэг бүлэг нь устсан байна. 20-р зууны 50-иад оны үед Дундад улсын түүхийн нэгдүгээр архив бутарч сарнисанаас дотоод яамны дансыг дахин цуглуулсан ба үүнд цуглуулж олсон зүйлсийн олонхийг нь айлтгалын дэвтрийнх байсан бөгөөд ихэнх хэсэг нь дутсан боловч тэдгээр нь Дундад улсын түүхийн нэгдүгээр архивт анх нь байсан айлтгалын дэвтрүүдтэй нийлүүлбэл хэдэн түмэн хувьд хүрсэн байна. Дундад улсын түүхийн нэгдүгээр архиваас эдгээр айлтгалын дэвтрүүдийг эмхтгэж тэгшилсэн бөгөөд тэдгээрийн дотор Монгол зурганы айлтгалын дэвтрийг 5606 хувь бичсэн нь тухайн цагийн үеийн байдлыг Эвээр засагчийн 10-р он (1653)-оос бадралт төрийн 24-р он (1898) хүртэл 245 жилийн бүхий л үйл явдлыг тодорхой бичсэн байна. Үүнд: Хааны оны цол
Манж үсгээр бичигдсэн
Эвээр засагч Энх-Амгалан Тэнгэр тэтгэгч Сайшаалт ерөөлт Төр гэрэлт
149 119 649 799 1154
Манж Монгол үсгээр бичигдсэн 11 685 232 244
76
Нийт 149 130 1334 1334 1398
Түгээмэл элбэгт Бүрэн засагч Бадралт төр Нийт
284 343 638 4135
132 85 82 1471
416 428 720 5606
Дундад улсын түүхийн нэгдүгээр архивтай Дундад улсын ардын их сургуулийн улсын Эрдэмийн дээд сургууль хамтарч эвээр засагч энх амгалан, тэнгэрээ тэтгэгдсэн гурван төрийн 1613 хувь манж монгол айлтгалын дэвтрүүдийг “Дайчин гүрний эхэн үеийн гадаад Монголын төрийн засаг явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүд” гэж нэрлэн, гэрэл зургаар баримт болгон хэвлүүлжээ. Нийт 24 дэвтэр, үүнд нэг дэвтэр нь ерөнхий гарчиг болно. Бас эдгээр айлтгалуудад Монгол Хятад гарчиг агуулагдсанаас уншигчдад маш дөхөм болсон байна. “Айлтгалын дэвтрүүд”-ийн агуулга маш баялаг байж голдуу зарим лам нарын хаанд бараалхсан буюу элч томилон бэлэг барьсан ба тэдэнд шан хишиг хүртээсэн, зарим сүм хийдийн Да ламыг шилж томилсон болон эд зүйл соёрхсон, жилийн хугацаанд нийслэл орж хаанд бараалхсан гадаад Монголын Вангүнд шан хишиг хүртээх тухай зарим тогтоол түүнчлэн жилийн хугацаанд алба барьсан ван гүн тайж нарт зуршил ёсоор шан хишиг хүртээсэн ба тэд нарын угтахад хэрэглэсэн зардлын байдал, Монгол, Төвөд зэрэг орны Ван гүн тайж нарын хэргэм зэрэг залгамжилсан ч тэдгээрийн Монголын ван гүн тайж нарын насанд хүрсэн хүүхдүүд хэргэм олгосон, Ар Өвөр зэрэг олон газрын Монголчуудын хулгай дээрэм хийсэн зэрэг хэрэг, заргыг мөн Монгол заргын ёсоор шүүж шийтгэсэн зэрэг олон хэрэг явдал, агуулгыг багтаажээ. Айлтгалын дэвтэр гэдэг бол дайчин гүрний үед зохих дэсийн байгууллага ба түшмэд хаанд хэрэг явдал айлтгах буюу зарлиг гуйх албан бичгүүдийн нэг төрөл юм. 3
III. “Айлтгалын дэвтрүүд”-ийн судалгааны өртөг Монгол зурганы эдгээр айлтгалын дэвтрүүд эх сурвалж болно. Айлтгалын дэвтэр бүрийн дээр нь хааны “Шунхан цохилбор” ба гадаад Монголын төрийн засаг явдлын яамны тамга дарсан болохоор, ховор нандин түүхийн дурсгалт зүйлс болох мөртлөө чухал түүхийн материал учир судалгааны өртөг маш өндөр байна. Дайчин гүрний гадаад Монголын төрийн засаг явдлын яамны Манж Монголын айлтгалын дэвтрүүдийн судалгааны өртгийн тухай Ү Юайн Фөнгөөс “Нэн тэргүүнд, материал дутуугаас болсон судалгааны хоосон зайг бөглөж, түүх судалгааны бүх талаар системтэй явагдуулахад дэвшилтэй үйлдэл гаргана. Хоёрдугаарт нь, өнгөрсөн судалгаан дундах алдаа бурууг залруулж, түүхийн үнэнийг сэргээхэд ашигтай. Гуравдугаарт нь, түүх сударт тодорхой тэмдэглээгүй, зарим түүхэн хэргийн доторх агуулга хальж, түүх судалгааны ажлын улам илүү гүнзгийрүүлэн дэвшүүлнэ. Гадаад Монголын төрийн засаг явдлын яамны Манж Монголын айлтгалын дэвтрүүдэд дайчин гүрний албан данс, эмхтгэлийн үүссэн онцлог ба өртөг байхаас гадна бас онцгой судалгааны үнэ цэнэ буй” [3] гэж хураангуйлсан байна. “Айлтгалын дэвтрүүд” нь дайчин гүрний гадаад Монголын төрийг засах явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүдийн нэг хэсэг нь байж, тэр нь мөн дээр ярьсан шиг судалгааны өртөгтэй байдаг. Үүнээс гадна, тус “айлтгалын дэвтрүүд” нь бас хууль цааз, шашин шүтлэг, Манж Монгол хэл зэрэг маш чухал судалгааны үнэ өртөгтэй байна. Тус өгүүлэлд бидэнд голдуу “айлтгалын дэвтрүүдийн” Монгол үсэг бичгийн судалгааны талын ач холбогдолыг ярих болно.
77
“Айлтгалын дэвтрүүд” дэх Монгол айлтгалууд нь энх амгалан ба тэнгэр тэтгэгчийн онуудтай холбогдоно. Хамгийн анхны Монгол айлтгал нь энх амгалангийн 22-р он /1683/ байж, хамгийн сүүлийн Монгол айлтгал нь тэнгэр тэтгэгчийн 60-р он /1795/ болно. Тиймээс Монгол айлтгал нь 17-р зууны сүүлчээс 18-р зууны сүүлч болтол Монгол улсын зарим бичлэгийн онцлогийг хадгалж, 17-р зууны сүүлчээс 18-р зууны сүүлч хүртэлх хугацаанд Монгол хэлний судалгаанд маш үнэ цэнэтэй материал болно. Эдгээр монгол айлтгалууд дахь монгол үсгийн зарим бичлэгийн онцлогийг өгүүллээ. (A) γ, χ, n гийгүүлэгчийн тухай γ, χ, n-tan/-ten Уйгаржин монгол үсгийн сурвалж бичгээс 17, 18-р зууны үеийн сурвалж бичигт γ, χ гийгүүлэгч нь дусалтай, дусалгүй 2 янзын хэлбэрээр илэрч байдаг. n гийгүүлэгч ч 17,18-р зууны үеийн сурвалж бичигт дусалтай, дусалгүй 2 янзын хэлбэрээр илэрч байдаг. “Монгол айлтгалуудад” γ, χ гийгүүлэгч үндсэндээ дусалгүй хэлбэрээр илэрч байна. n гийгүүлэгч харин дусалтай, дусалгүй 2 янзын хэлбэрээр бичигдэж байна. Жишээлбэл, FileeeeecI /01-463А/, HorbEa /01-526А/, Neimea /01-257А/, NeUsle& /09262А/, FE*T /01-463В/, FukEa /01-445А/, FEeeemeoa /09-413В/, JeleeemjileeeoleeO /13-411В/ “Монгол айлтгалууд”-аас доорх зургаан айлтгалыг сонгож γ, χ ба n гийгүүлэгчийн дусалтай, дусалгүй бичигдэж байсан хэлбэрийг үзүүлбэл: γ гийгүүлэгч дусалтай Энхамгалангийн 22-р он /1683/ Энхамгалангийн 26-р он /1687/ Энхамгалангийн 30-р он /1687/ Тэнгэртэтгэгчийн түрүү он /1736/ Тэнгэртэтгэгчийн 45-р он /1780/ Тэнгэртэтгэгчийн 60-р он /1795/ Нийт
χ гийгүүлэгч
дусалгүй
дусалтай
дусалгүй
n гийгүүлэгч дусалтай
дусалгүй
65
27
19
28
67
56
20
47
104
51
216
248
547
7
89
120
17
1
169
90
37
710
592
640
48
131
Дээрх хүснэгтийг үндсэлбэл γ, χ гийгүүлэгч үндсэндээ дусалгүй хэлбэрээр илэрч байна. Энэ нь 17,18-р зууны үеийн бусад сурвалж бичиг дэх γ, χ гийгүүлэгчийн дусалтай, дусалтгүй хэлбэрээр бичигдэж байх байдалтай нэлээд адилгүй байна. n гийгүүлэгч энх амгалангийн онуудад дусалгүй хэлбэрээр илэрч байсан бөгөөд дусалгүй хэлбэр нь харьцангуй илүү хувийг эзэлж байна. Харин тэнгэр тэтгэгч оны үеийн Монгол айлтгалд n гийгүүлэгч нь мөн дусалтай дусалгүй 2 янзын хэлбэрээр илэрч байгаа ч дусалтай хэлбэр нь харьцангуй давамгайлж байна. (B) -tan/-ten дагавар Дундад зууны Монгол хэлэнд -tan/-ten дагавар байх бөгөөд голдуу хураангуйлах утга ба олон тооны утгыг заах 2 янзын утгыг илтгэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Хураах утга ба олон тооны утга нь харилцан уялдаа холбоотой байдаг, даруй хэлний хөгжлийн явцад хураах утгын чанар нь хийсвэржиж хөгжөөд олон тооны утгыг заах болсон байна. Монгол айлтгалд тус дагавар илэрхийлж болох ихэнх утгыг доор үзүүлсэнчлэн хүний нэрний дараа салангид бичиж хэрэглэх бөгөөд голдуу хураангуйлж хураах
78
утгыг илтгэнэ. Жишээлбэл: Femoeeoleeit dea /01-440А/, bEedI /01-463А/, NeieedeI Dea /02-50В/, Ferebdea Dea /02-106В/, Nesidoa Dea /09-76А/, Lersea Dea /07-344А/ Үүнээс гадна, цөөн нөхцөлд FlcI dea /01-440А/ гэх мэтээр хэрэглэгдэж байжээ. Энд -tan/-ten дагаварын хураах утга нь хийсвэржиж олон тооны утгыг илтгэж байна. (C) Манж улсын нөлөөг хүртсэн Монгол үсгийн бичлэг 17-р зуунд Манж Монголын соёлын солилцоо ихээр нэмэгдэж, Манж Монгол соёл нь харилцан нөлөөлж эхэлсэн. Манж соёлд Монгол соёл нөлөөлөх явцад Монгол үсэг бичиг нь ч Манж үсэг бичгийн нөлөөнд давхар шилжсэн байна. Энэ байдал нь дээрх Монгол айлтгалд тусгалаа олсон. Жишээлбэл, Монгол бичгийн Монгол айлтгал
Hea
Jiyoia
Jeehcoa
Siyea
SodesO
BO Dieit QA
Weeit {I Zea
Foehnigooa
Geejoo*
He%
kuioia
Jiieehkuioia
kuiea
SoidesO
BO Dieit Wo
Weeit SA Zea
Foehniiooa
Heejoo*
/23624В/
/01444В/
/01450В/
/01451А/
/01445А/
/01-451А/
/01-452А/
/01-515В/
/18500В/
Дээрх жишээнүүдийг ажиглахад, олонх нь Манж үгийн дусал бинт зэргийг орхих буюу үйл ёсоор монгол үг болгон хэрэглэсэн байна. Хааяа өөр зүйл харагдана, жишээлбэл SoidesO гэх үсэг бараг o, u хоёр уруулын эгшгийг ялгах гэсэн зорилгоос байгуулсан бичлэг байж болно. Үүнээс гадна “монгол айлтгалууд”-д у гийгүүлэгчид i , Y 2 янзын хэлбэртэй байх, (үүнд дээрх хүснэгт дэх 6-н монгол айлтгалд i хэлбэр 341 удаа илэрч, Y хэлбэр 3-н удаа илэрсэн байна) s гийгүүлэгч нь үгийн эцэст үндсэндээ гэх хэлбэрээр бичигдэж байна, d гийгүүлэгч нь үгийн эхэнд D болон d 2 хэлбэрээр бичигдэж байх, тэмдэг нэр үг үүсгэхэд -tu/-tü дагаваржиж -un/ -ün(-u/-ü бол холбох эгшиг, n бол хам нөхцөл үйл үг үүсгэх дагавар болно.) хэлбэрийг тус тус салгаж ба нийлүүлж бичиж байх тийн ялгалын дагаварыг дээрх үгтэй нийлүүлж бичиж байх зэрэг үзэгдлүүд оршиж байна. Эдгээр нь 17,18-р зууны үеийн бусад сурвалж бичигтэй үндсэндээ адилхан. 4 Хураангуйлбал, “айлтгалын дэвтрүүд” нь түүх, хэл, хууль цааз, шашин суртахуун зэрэг олон талын судалгаанд маш чухал ач холбогдолтой материал болно. Монгол айлтгалаар авч хэлбэл, γ, χ, n, y, s зэрэг гийгүүлэгчийн бичлэгийн онцлог -tu/-tü дагавар ба -un/ -ün хэлбэрийг тус тус салгаж ба нийлүүлж бичиж байх байдал зэрэг нь 17,18-р зууны үеийн бусад сурвалж бичигтэй үндсэндээ адил боловч бас өөрийнх нь онцлогтой бас бий. Даруй γ, χ гийгүүлэгч үндсэндээ дусалгүй хэлбэрээр илэрч байна. n гийгүүлэгч нь дусалтай дусалгүй 2 янзын хэлбэртэй бөгөөд энх амгалангийн оны үеүдэд дусалгүй хэлбэр нь харьцангуй илүү хэрэглэгдэж байснаа тэнгэр тэтгэгчийн түрүү оноос дусалтай хэлбэр нь харьцангуй илүү хэрэглэгдэх болсон байна. у гийгүүлэгч нь i , Y 2 янзын хэлбэрээр бичигдэх боловч, Y хэлбэр нь харьцангуй давуу байрыг эзэлж байна. Бас -tan/-ten дагавар байж голдуу хураах утгыг илтгэж, цөөнхийн байдалд олон тооны утгыг илтгэнэ. 4 Дэлгэрүүлэн судлахыг хүсвэл “Гурван зүйлийн үг хадмал үзэхүй дор хялбар болгосон бичиг’хийгээд түүн дэх Монгол толгой үгийн тухай” “三合便览’及其所收蒙古文词条” өгүүлэлийг сонирхож болно.
79
ном зүй [1]. Дундад улсын түүхийн нэгдүгээр архив, Дундад улсын ардын их сургуулийн улсын эрдэмийн дээд сургууль “Дайчин гүрний эхэн үеийн гадаад монголын төрийн засаг явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүд” Ардын хэвлэлийн хороо, 2009 он, Р1. [2]. Боржигтай Оюунбилэг, Байлдагч эрхлэн найруулав: “Монголын түүх”, бүх улсын дээд сургуулийн заах материал, Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо, 2008 он, Р236. [3]. Ү Юиан Фөнг吴元丰《Дайчин гүрний гадаад Монголын төрийг засах явдлын яамны Манж Монгол айлтгалын дэвтрүүд түүний судалгааны өртөг》 《清代理藩院满蒙文题本及其研究价值》,《Манж хэл судлал сэтгүүл》《满语研究》,2012 оны 2-р хэвлэл, Р57. Abstract The article concluded and explained about Ministry of State Affairs of Mongolia, briefness and content of report books, writing of γ, χ, n consonants with and without drop in report books, meaning of suffix such as –tan (-ten), writing of Mongolian words with impact of Manchurian language and moreover explained about that some writing of Mongolian words in “Report Books” has very much difference in comparison to other source scriptures. Keywords: The initial time of Manchurian dynasty, report books and research cost.
80
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(81-88)
Монгол•Cолонгос хэлний ‘Хэл’[kela kele]• ‘혀’[hyeo] гэдэг уугуул үгийн гарлын судалгаанаас A STUDY OF THE ETYMOLOGY OF THE BASIC WORD ‘TONGUE’ IN KOREAN AND MONGOLIAN LANGUAGE И Жи-Йөн (이지영) (Олон Улсын Улаанбаатарын Их сургууль) I. УДИPТГAЛ A. Судалгааны үндэcлэл Нэгэн өвөг хэлнээс салаалан үүссэн хэлнүүд нь олон зуун жилийн турш харилцан адилгүй хэлний орчинд хувьсан хөгжсөөр өөр өөр хэлнүүдийг бий болгох бөгөөд эдгээр хэлнүүдийг нэг төрөл хэлнүүд гэж хэлж болно. Эдгээр хэлнүүдийн холбоог угсаа гарлын холбоо гэнэ. Мөн хуваагдсан хэлнүүдийн эх язгуур хэлийг өвөг хэл гэнэ. Солонгос хэлийг Алтай хэлний бүлэгт анх багтаасан Рамстедт (G.J.Ramstedt) энэ язгуурын хэлэнд монгол, түрэг, манж түнгүс, солонгос хэлүүд байдаг бөгөөд, эдгээрээс солонгос хэл нь нийтлэг Алтай хэлнүүдээс эрт бүлэг хэл болсон гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Үүний дараа Поппе (N.Poppe) ч гэсэн солонгос хэлийг Алтай язгуурын хэлтэй ойр харилцаатай байж болох боломжийг танилцуулан, солонгос хэл нь Алтай язгуурын хэлний ерөнхий онцлогийг хамгийн бага хадгалсан гэж үзжээ. Энэ талаар Чой Гихо (1996, 2005), Алтай язгуурын хэлний онолыг дэмждэг өрнөдийн судлаачид бүлгийн ойр төрөл холбоогүй, зээлдмэл холбоотой байсан Түрэг болон Монгол хэлийг хэмжүүр болгон судалгаа хийснийг шүүмжлэн, хэмжүүрээ солонгос, манж, монгол хэлнүүдэд үндсэлбэл түрэг хэл хамгийн хол хэл болно гэсэн байна. Үгийн гарлыг хайна гэдэг бол угаасаа түүнд хадгалагдаж байгаа утга болон цаашлаад үгийн хэлбэржин тогтсон үйл явцтай холбоотой түүхэн эрэл хайгуул хийхийг хэлдэг. Харьцуулж буй хэлнүүдийн үгсийн авианы харилцан тохирох холбоо нь хоёр хэлний бүлгийн судалгааны чухал баримт болсноор гол үгсийг ангилан, тэдний харилцан тохирох холбоог тодруулна гэдэг нь ихээхэн утга учиртай хэрэг билээ. Энэ багахан оролдлогоор, тус эрдэм шинжилгээний бүтээлд хэлний бүлгийн судалгааны нэг арга болох харьцуулан судлах аргыг ашиглан, угсаа гарлын холбоотой хэмээн таамаглаж буй монгол ба солонгос хэлний уугуул үгсийн1 дотор ‘혀[hyeo] • Уугуул үгийн сан(basic vocabulary) гэдэг нь харьцуулсан хэл шинжлэлийн материал болгож ашиглахын тулд зохиосон үгийн сангийн жагсаалт юм. Харьцуулсан хэл шинжлэлийн нэг арга болох Глоттохронологи (Glottochronology)-ийг үндэслэгч Америкийн эрдэмтэн M. Swadesh-ийн Энэтхэг-Европ язгуурын хэлний харьцуулсан судалгаанд ашиглагдсан арга бөгөөд ‘Утгын нийтлэг
1
81
хэл[kela kele]’-ийг авч, авиа зүйн ижил төстэй тал болон тухайн үгсийн бүтцийн төстэй шинж, түүнчлэн үгийн язгуурын адил шинж зэргийг судлан үзсэн болно. B. Судалгааны арга Тухайн судалгааны ажилд харьцуулсан хэл шинжлэл-ийн ‘үгийн санг харьцуулах’ судалгааны аргыг хэрэглэсэн. Үүний өмнө, монгол хэлний талаар монгол манж хэлтэй харьцуулсан судалгаа гарч байсан бөгөөд энэ удаа солонгос хэлний талаас монгол хэлтэй харьцуулж судлахыг оролдсон болно. Харьцуулсан хэл шинжлэлийн судалгаанд адил тогтолцоотой хэлнүүдийг бүгдийг нь хамруулан, солонгос болон монгол хэлүүд ижил тогтолцоотой хэл гэдэг таамаглалыг болзол болгосон. Судлагдахуун болох уугуул үг нь M.Swadesh-ийн үгсийн жагсаалт (1971он) дундаас үгсийн утгын нийтлэг шинж болон хэлбэрийн гадаад шинжийн тогтвортой тал нь илүү өндөр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн A бүлгийн А44 tongue, ‘혀 [hyeo] • хэл[kela kele]’-ийг судалгааны объект болгон авсан. C. Галигласан арга Энэхүү судалгааны ажилд солонгос хэлний бичгийн дүрэм, латин үсгээр бичих журмын 8-р зүйлд ‘Эрдэм шинжилгээний судалгаа гэх мэт тусгай зорилготой салбарт хангыл үсгийн тухай бичихдээ хангыл үсгээр нь тэмдэглэнэ. Харин галигийг 2-р зүйлд заасны адил “ㄱ, ㄷ, ㅂ, ㄹ”-г “g, d, b, l” гэж бичнэ.’ гэсэн тул дүрмийн дагуу ‘ㄱ’-г ‘k’ биш ‘g’-гээр галиглав. Монгол бичгийн хэлүүдийг латин-аар галиглаxдaa, Б.Сумьяабаатар багшийн галигаар галигласан. Cолонгос ба монгол хэлний ром үсгийн галигийг дөрвөлжин хаалтанд [ ] хийлээ. Мөн солонгос хэлний үгсийг ром галигтай нь хамт монгол галигийг нь бичсэн болно. Солонгос үгсийн хажуугийн [ ] дотор [ром галиг, монгол галиг, ‘монгол хэлний утга’] гэсэн дарааллаар тэмдэглэсэн. II. COЛOНГOC•МOНГOЛ XЭЛНИЙ УУГУУЛ ҮГ ‘혀•XЭЛ’ A. Орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’ Орчин цагийн солонгос хэлний хэл ‘혀[hyeo, xйө]’ нь ‘амны хөндийн доод талд байрлах биеийн нэг эрхтэнийг заасан үг бөгөөд амтлах, зажилж залгих, ярих зэрэг үүргийг гүйцэтгэж байдаг’. Орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’ нь дунд үеийн солонгос бичгийн дурсгалуудад дараах байдалтай гардаг. (1) • 입시울와 혀[hyeo]와 엄과 니왜 다 됴며23 • 혀[hyeo]爲舌4 5 ба тогтвортой чанар’-т анхаарч уугуул үгсийг сонгон судалсан байдаг. Уугуул үгсийн каталог нь олон улс оронд уугуул үгийн судалгаа шинжилгээ хийхэд үгсийг сонгох үндэс болж ирсэн. Хэл тус бүрийн онцлог шинж хийгээд онцгой шинж нь харилцан адилгүй хоорондоо ялгаатай хэдий ч, M. Sewadesh-ийн сонгосон үгсийн сан нь мэдээж үгийн тогтолцоог судлахад чухал бөгөөд үндсэн баримт болсон байна. 2 Ким Мү-рим(2012, дoop), 『Солонгос хэлний үгийн гарлын толь』, Мэдлэг боловсрол төв, 604тал. 3 Сөгбо-санжөл(釋譜詳節); Чосөнъ улсын Сэжон хааны 28 онд(1446) Сү-ян ханхүү хааны зарлигаар Сохйөн хатан Шим овогтны хойдын буяны төлөө бичсэн ном бөгөөд Сэжон хааны 29-31 онд хэвлэгдсэн гэдэг. 4 Нам ГВaн-ү(1997), 『Гйo-хаг Эртний хэлний толь』, Гйoхаг хэвлэл,1406 тал. 5 『Хүнъминъчөн-ым (Hunmin chŏng’ŭm, 訓民正音) тайлбар』 нь 1446 оны билгийн тооллын 9 сард хэвлэгдсэн номон дунд модон бараар хийгдсэн, шинэ үсэг болох ‹ Хүнъминъчөн-ым тайлбар ийн бүтээсэн шалтгаан, дуудлага болон унших арга, бусад тайлбар болон жишээг оруулсан ном юм.
82
• 廣長舌은 넙고 기르신 혜[hye]라6 • 舌은 혜[hye]라6 7
Дээрхээс харахад орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө, ‘хэл›]’ нь дунд үеийн солонгос хэлэнд ‘혀[hyeo, xйө]’ ба ‘혜[hye, хйэ]’ гэсэн хоёр хэлбэрээр илэрч байдаг. Мөн адил Сөгбо-cанжөл-д ‘혀[hyeo, xйө]’ ба ‘혜[hye, xйэ]’ хоёр хэрэглэгдэж байсныг харж болно. Гэвч ‘혜[hye, xйэ]’ нь өнөө үеийн үгсийн санд хэрэглэгдэхээ больсон эртний үг юм. Өнөө үед ч гэсэн ‘혜[hye, xйэ]’-тэй төстэй хэлбэр үлдсэн болох нь нутгийн аялгуунаас харж болно.8 Солонгосын хэлний гарал судлаач эрдэмтэн Сө Жөн-бөм нь орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө, ‘хэл›]’-г ‘헐[heol, хөл] > 혈[hyeol, хйөл] > 혀[hyeo, xйө]’ болон өөрчлөгдсөн хэмээн үздэг. Доктор Сө Жөн-бөм орчин цагийн солонгос хэлний ‘혀 [hyeo, xйө, ‘хэл’]’ ба ‘핧다[halh-da, xaлxдa, ‘долоох’]’ нь адил язгууртай ижил үг гэж үздэг бөгөөд ‘핧다[halh-da, xaлxдa, ‘долоох’]’ үгийн язгуур ‘핧’[halh, xaлx] буюу ‘할 [hal, xaл]’ гээд ‘혀[hyeo, xйө, ‘хэл’]’ гэсэн утгыг агуулсан нэр үг гэжээ. Мөн ‘핥다’[haltda, xaлтдa] нь ‘할[hal, xaл, ‘혀’, ‘хэл’]’ гэсэн нэр үгээс үүссэн гээд ‘핧’[halh, xaлx]-ын дунд үеийн солонгос хэлний баримтыг харуулжээ.9 (2) • 舌曰蠍[seol-wal-heol] 10 • 무딧 우희 겨를 구버 할[hal]커늘 보고 11 • 할[hal]타 먹다(餂) 12 12-р зууны эхэн үеийн Kорйө хэлний Kйэрим-юса-д “舌曰蠍(설왈헐)[seol-walheol, cөл-Baл-xөл]” хэмээн илэрхийлж, ‘혀[hyeo, xйө, ‘舌’]’-г ‘蠍[heol, xөл]’ гэж тэмдэглэжээ. Үүнийг доктор Сө Жөн-бөм нь ‘할[hal, xaл]’-ын ханзын дуудлага гэж үзжээ13. Хятадын Бээжингийн Их Сургуулийн профессор багш Анъ Бйөн-хо ч гэсэн мөн адил хятад хэлний ‘舌’-ыг корйө хэлэнд ‘蝎(갈)[gal, kaл]’ гэж тэмдэглэдэг байсан ба, хүнъминъчөн-ым (Hunminchŏng’ŭm, 訓民正音) зохиогдсоны дараа Чосөнъ-ий үед ‘ 혀[hyeo, xйө]’ гэж хувирч хөгжсөн гэж үзсэн байна.14 1103 оны үед бичигдсэн хэмээн таамаглагддаг Kйэрим-юса-д ойролцоогоор 350 гаруй Kорйө хэлний үгсийг хятад хэлний ханзын дуудлагаар, Kорйө хэлний дэс дарааллаар жагсааж бичсэн байдаг. Гэвч эх хувь алга болж, олдсон Kйэрим-юса-гийн Нам ГВaн-ү(1997), Op. cit., p.1406. Хүнъминъчөн-ым (Hunmin chŏng’ŭm, 訓民正音) түгэн дэлгэрсний дараа гарсан гэж таамаглагддаг. Хүнъминъчөн-ым-ийн эхийг орчуулан тайлбарласан ном. Зохиогч нь тодорхой бус. 8 Окүра Синъпэ-и, И Сан-гйү•И Сүнъ-xйөн (хянасан 2009), 『Чосөнъ аялгууны толь』, Xaнъгүг мүнъxвa хэвлэлийн газар, pp.143-аар бол түүний жишээ нь доорхтой адил юм. • 헤[he, xэ]; Kйөнбүг аймаг, XBaнxE аймаг, Пйөннам аймаг, Пйөнбүг аймаг гэх мэт. • 해[hae, xE]; Kйөнбүг аймаг. ‘헤[he, xэ] ба 해[hae, xE] нь 혜[hye, xйэ]’-гийн эгшиг ‘-ye’ нь тус бүр ‘-e’ ба ‘-ae’ болж хувирсан тохиолдол. 9 Сө Жөн-бөм(2000), 『Солонгос хэлний үгийн гарлын толь бичиг』, Пого хэвлэлийн газар, 555 тал. 10 Kйэрим-юсабол 1103 онд Корйөгийн Сүгжон xaaны үед хятад элчийн бичиж тэмдэглэсэн аялалын тэмдэглэл буюу үгийн сангийн эмхэтгэл учраас 11-р зууны сүүл үеийн Корйөгийн үед хэрэглэж байсан хэл яриаг таамаглан мэдэх боломжтой. 11 Вөлинъ-сөгбо нь Вөл-инъчөнъ ганжи-гог Сөгбо-санжөл-ийг нийлүүлэн Сэжo xaaны 5-р жил (1459)-д эмхэтгэсэн ном бөгөөд Чосөнъ улc Хүнъминъчөн-ым-ийн судалгааны чухал материал юм. 12 Чосөнъ Сүгжoн xaaны 16-р он(1690)-д хэвлүүлсэн хятад хэлний үгсийн түүвэр. 13 Сө Жөн-бөм (2000), Op. cit., 556 тал. 14 Анъ Бйөн-хо(1985),『Kйэрим-юса болон Kорйөгийн үеийн Чосөнъ хэл』, Хыгрйонган Чосөнъ Минъжог хэвлэлийн газар, 223-224 тал. 6 7
83
өөр хувилбар ойролцоогоор 20 гаруй байдаг бөгөөд хуулбар бүрээсээ шалтгаалж бага зэрэг ондоо байдаг. Сө Жөн-бөм, Анъ Бйөн-хо нар магадгүй Kйэрим-юсагийн өөр өөр хувилбарыг уншаад, ханзаар ‘蠍[heol, xөл]’-ын солонгос хэлний дуудлага ‘전갈 (xилэнцэт xopxoй) ‘헐[heol, хөл]’, ‘전갈(xилэнцэт xopxoй) 갈[gal, kaл]’ гэсэн хоёр янз байсан нь Чосөнъ-ий үед ирээд ‘혀[hyeo, xйө]’ гэсэн дуудлагатай болж үгийн эхний гийгүүлэгч ‘h-’-тэй ‘헐[heol, xөл]’ Корйөгийн үед ‘혀(‘хэл’)’-г илэрхийлсэн үг болсон байх гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. B. Орчин цагийн монгол хэлний ‘Xэл [kela kele]’ Орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’ нь орчин цагийн монгол хэлний ‹хэл›-тэй тохирдог. Монгол бичгийн хэлэнд kela, poм галигаар ‘kele’ гэнэ. Орчин цагийн монгол хэлний ‹хэл[kela kele]’ нь дунд үеийн монгол хэлэнд ‘kele(kela)’ байжээ.15 Монгол хэлний ‘хэл [kela kele]’-ийн өөрчлөлтийг судлахын тулд монгол хэл аялгуунаас харьцангуй эрт салбарласан гэж тооцогддог монгол таван хэл аялгууг ажиглахад дараах байдалтай байна. (3) • хэл
• xəlj~xusuɡ
• kələ
орчин цагийн монгол хэл • kela (kele) дагуур (達斡爾語) монгор (土族語)
монгол бичгийн хэл
• kelen
зүүн уйгур (东部裕固語)
• kiəliən
дуньсян (东乡語)
• kɑlɑŋ~ ɡɑtɕi Боань (保安語)
Дээрхээс харахад ‘kele’-гийн гол дахь гийгүүлэгч ‘k-’ нь дагуур аялгуунд ‘xəlj’-ийн ‘x’ болон бусад аялгуунд ‘k’-тэй тохирдог. Монголын эрдэмтэн Б.Сумьяабаатаp монгол хэлний ‘kele’(хэл), солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’ хоёр үгийн язгуурын илтгэх утга нь ижил гэжээ. Aвианы бүрэлдэхүүний хувьд монгол хэлэнд гийгүүлэгч-эгшиг-гийгүүлэгч, солонгос хэлэнд гийгүүлэгчэгшиг гэсэн бүтэцтэй, үгийн эхэнд орсон гол даxь гийгүүлэгч ‹k-› болон ‹h-› нь хaрилцaн xялбaр сэлгэдэг aвианyyд гэжээ. Мөн Б.Сумьяабаатаp “монгол язгуурт ‘л’ aвиа нэмэгдcэн шиг байна” хэмээн үзжээ.16 Жишээлбэл, орчин цагийн монгол хэлний ‘хийх’, орчин цагийн солонгос хэлний ‘하다[hada, xaдa, ‘хийх’]’ гэдэг үгс болно. Орчин цагийн монгол хэлний ‘хэл’, ‘хийх[kihü]’ үгсийг орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө, ‹хэл›]’, ‘하다[hada, xaдa, ‹хийх›]’-тай авиан зүйн бүтцээр нь харьцуулан хүснэгтээр үзүүлбэл дараах байдалтай байна. Мон. хэл
Сол. Хэл
Монхэл
Сол. хэл
xэл
혀
хийх
Ром галиг
Kele
hyeo, xйө
kihü
hada, xaдa
Үгийн эхний гийгүүлэгч
K
h(x)
k
h(x)
하다
Б.Сумьяабаатар, Б.Нарангэрэл. 『Монголын нууц товчооны толь』, УБ., 2008, 812 тал. Б.Сумьяабаатар. 『Монгол солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд』, УБ., 1975, 169-170 тал. 15 16
84
(4) Монгол хэлний ‘хэл[kele]’ бa солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]. Монгол хэлний ‘хэл’-ний ‘х[k]-’ авиа нь солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’ үгийн ‘ㅎ [h]-’ авиатай дүйж, солонгос хэлний ‘하다(хийх)’-гийн ‘ㅎ[h]-’ авиа нь монгол хэлний ‘хийх’-ийн ‘х[k]-’ авиатай дүйж байна. Түүгээр ч барахгүй, солонгос хэлний ‘ㅎ[h]-’ нь монгол хэлний ‘k-’, ‘γ-’, ‘g-’-тэй дараахтай адил тохирч байдаг. (5) • kiha• γaγča honja
xийx монгол хэл 하다 солонгос хэл гaнц монгол хэл 혼자 солонгос хэл
• gem гэм монгол хэл heum 흠 солонгос хэл • giyüre- гиюүpэx монгол хэл17 heoulug- 허우룩하다 солонгос хэл
Өнөө хүртэл гарсан дүгнэлтүүдээс харвал, орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө]’-гийн эртний хэлбэр нь ‘헐[heol, xөл]’, мөн ‘갈[gal, kaл]’ бөгөөд эдгээр үг нь монгол хэлний ‘хэл[kele]’-тэй хэлбэрийн хувьд нэлээн ижил байгааг харж болно. Эхлээд авиа зүйн бүтцийг нь авч үзвэл солонгос хэлний үг нь Г-Э-Г, монгол хэлний үг нь Г-Э-Г-Э гэсэн хэлбэртэй байгаа нь монгол хэлэнд нэг илүү эгшгээр илэрч байна. Үгийн эхний гийгүүлэгчийг нь харьцуулж үзвэл, ‘갈[gal, kaл]’-ын хувьд үгийн эхний гийгүүлэгч нь ‘[g, k]-’ байгаагаар адил, ‘헐[heol, xөл]’-ын хувьд солонгос хэлний үгийн эхний гийгүүлэгч ‘ㅎ[h, x]-’ ба монгол хэлний ‘k-’ нь хaрилцaн xялбaр сэлгэдэг aвианyyд тул тохирч байна. Тиймээс орчин цагийн солонгос хэлэн дэх ‘혀[hyeo, xйө]’-гийн эртний хэлбэр ‘헐[heol, xөл]’, ‘갈[gal, kaл]’-тай орчин цагийн монгол хэлний ‘хэл[kele]’ нь авиа зүйн бүтэц болон хэлбэрээрээ тохирч байгаа тул нэг гаралтай үг хэмээн үзэж болно. C. Орчин цагийн солонгос хэлний ‘말[mal, мaл]’ Монгол хэлэн дэх ‹хэл[kele]› нь “aмны хөндийд багтаж байдаг амт мэдрэх эрхтэн” болох ‘хэл’ төдийгүй, “хүмүүсийн харилцааны хамгийн чухал хэрэглүүр”18 гэсэн утгатай хэл яриаг заасан ‘хэл’-ний утгыг агуулдаг учраас орчин цагийн монгол хэлний ‹хэл[kele]›-ийг орчин цагийн солонгос хэлний ‘말[mal, мaл]’-тай харьцуулж үзвэл, монгол хэлэн дэх үг нь ‘Г-Э-Г-Э’, солонгос хэлэн дэх үг нь ‘Г-Э-Г’ гэсэн авиазүйн бүтэцтэй байна. Мөн үгийн эхний гийгүүлэгч нь тус бүртээ монгол хэлэнд ‘k-’, солонгос хэлэнд ‘ㅁ[m]-’ байна. Монгол хэлний ‘k-’ ба солонгос хэлний ‘m-’ нь авиазүйн хувьд тохирч байна. Тиймээс үгийн эхэнд ‘m’ ба ‘k’-гээр xapилцан xялбаp сэлгэдэг авиануудтай тул авиан хувьд тохирч байна гэж тайлбарлаж болно. ‘m-’ авианы тохироонд адил гийгүүлэгчтэйгээ тохирохоос илүү адилхан уруулын авиа болох ‘p-’ авиатай тохирох нь доор илүүтэй үзэгдэж байна. Уг гийгүүлэгч нь өгүүлүүрийн байрлалын хувьд зэрэгцэн сүлжиж ‘k->t->p-’ болон хувирсан бөгөөд монгол хэлэнд хамжих гийгүүлэгч авиа болох ‘p-’ авиагаар хадгалагдан үлдсэн бол солонгос хэлэнд адил уруулын хамрын авиа болох ‘m-’ авиа болон хувирсан бололтой байна. Тиймд cолонгос хэлний ‘m-’ болон монгол хэлний ‘k-’ нь авиан хувьд тохирдог. Үүнийг доор жишээгээр харууллаа. (6) • gilikü гилэx molda 몰다
монгол хэл cолонгос хэл
• γačiγda гaчигдax mojalada 모자라다
монгол хэл солонгос хэл
Сон Ый-минъ. 「Монгол cолонгос өвөг xэлний тогтолцоот харилцааны судалгаа」, хэл бичгийн шинжлэх ухааны доктор(Sc.D.)-ын зэрэг горилсон зохиолын хураангуй, МУШУ Академи ХЗХ, УБ., 2001, 76 тал. 18 Я.Цэвэл. "Монгол хэлний товч тайлбар толь", УБ., 2013, 1039 тал. 17
85
Тиймээс орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө, ‘хэл›]’ нь орчин цагийн монгол хэлний ‘хэл[kele]’-тэй авиазүйн бүтэц болон хэлбэрээрээ адил байгаа тул угсаа гарвал нэгтэй үгс гэж үзэж болно. Орчин цагийн монгол хэлэн дэх ‘хэл[kela kele]’-ний үйл үгийн хэлбэр нь ‘xэлэx [keleK kelekü]’19 юм. Үүнтэй тохирдог орчин цагийн солонгос хэлний үг нь ‘말하다[malhada, мaлxaдa]’. Нэр үг ‘말[mal, мaл]’ дээр үйл үг бүтээх дагавар ‘하다’-г залгаж үссэн үг. Эдгээр үгс ч гэсэн мөн адил үгийн үндэс нь ‘хэл[kele]’ ба ‘말[mal, мaл]’ байгаа тул нэг гаралтай үг гэж хэлж болно.20 III. ДҮГНЭЛТ Энэхүү судалгааны ажилд монгол ∙ солонгос хэлний уугуул үг болох ‘хэл [kela kele]’ ∙ ‘혀[hyeo, xйө]’ гэдэг үгийг судлагдахуун болгон тусгайлан авч үзэхдээ хоёр хэлний түүхэн хөгжлийн эрт ба дунд үеийн баримтаар харьцуулан үзлээ. 12-р зууны бичгийн дурсгалаар дамжуулан солонгос хэлэн дэх ‘혀[hyeo, xйө, ‘хэл›]’-гийн эртний хэлбэр нь ‘헐[heol, xөл]’ мөн ‘갈[gal, kaл]’ болохыг мэдсэн бөгөөд солонгос хэлний эртний хэлбэрүүд ба орчин цагийн монгол хэлэн дэх ‘хэл[kele]’, энэ хоёр хэлний язгуур ба бүтээвэр, бүтээврийн нэгдмэл харилцаа, авиа зүй, авиазүйн бүтэц, хэлбэр адил болохыг шинжлэн судаллаа. Мөн орчин цагийн монгол хэлний ‘хэл[kela kele]’ болон орчин цагийн солонгос хэлний ‘말[mal, мaл, ‘хэл’]’ хоёрын хоорондын түүхэн тохироог харьцуулж, монгол, солонгос хэлний үгсийн сангийн олон үг нэг гаралтай байх магадлал өндөр байгааг тодруулахыг зорьлоо. Солонгос ∙ Монгол хэлийг харьцуулж нэг язгуурын хэл болохыг судлан тогтоох нь ихээхэн ач холбогдолтой хэрэг юм. Энэхүү судалгааны дүнд орчин цагийн солонгос хэлний ‘혀[hyeo, xйө, ‹хэл›]’, түүний эртний хэлбэр ‘헐[heol, xөл]’, мөн ‘갈[gal, kaл]’, түүнчлэн хүн тээвэрлэх хэрэгсэл ‘말[mal, мaл, ‘хэл’]’, түүний үйл үгийн хэлбэр болох ‘ 말하다[malhada, мaлxaдa, ‘xэлэx’]’ нь орчин цагийн монгол хэлний ‘хэл[kela kele]’ болон ‘xэлэx [keleK kelekü]’ гэдэгтэй гарал нэгтэй үг гэж үзэх үндэслэл гарч байна.
19 Я. Цэвэл(2013), Op. cit., p.1044.-ийнхээр бол, орчин цагийн монгол хэлний ‘xэлэx’ гэдэг үгийг эртний сурвалж бичигт монгол бичгээр “xэлэлэxү” хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ үг нь давтагдсан үе гээгдэх (haplology) дүрмээс шалтгаалан ‘kelekü’ болжээ. 20 Jaroslav Vacek(2002), 『Dravidian and Altaic ‘Water-Viscsity-Cold’』An Etymological Typological Model, Studia Orientalia Pragensia XXII, Charles University in Prague, pp.32-33.-д гарч байгаагаар бол орчин цагийн монгол хэлэн дэх ‘xэлэx[kelekü]’-тэй ижил утга ба бүтэц бүхий үгс байдаг. Алтай язгуурын хэлний бүлэгт багтдаг Manchu, Manchu-Tungus, Evenk, Chuv төдийгүй Дравид язгуурын хэлний бүлэгт багтдаг Tamil хэлэнд байгааг хүртэл харж болно. • Manchu. kēlkka to ask • Manchu-Tungus. KĒLĒ to ask, • Evenk. kēlēto ask, beg, beseech • Oroč. kēlito invite • Chuv. kēlēto beg, beseech • Tamil. kēlto ask, inquire
86
ном зүй 1. Анъ Бйөн-хо(1985), 『Kйэрим-юса болон Kорйөгийн үеийн Чосөнъ хэл』, Хыгрйонган Чосөнъ Минъжог хэвлэлийн газар. 2. Kан Гил-үнъ(2010), 『Cолонгоc хэлний гарлын oнoл, дээд』, Солонгосын соёлын түүх хэвлэл. 3. Ким Мү-рим(2012, дoop), 『Солонгос хэлний үгийн гарлын толь』, Мэдлэг боловсрол төв. 4. Нам ГВaн-ү(1997), 『Гйo-хаг Эртний хэлний толь』, Гйoхаг хэвлэл. 5. Окүра Синъпэ-и, И Сан-гйү • И Сүнъ- xйөн (хянасан 2009), 『Чосөнъ аялгууны толь』, Xaнъгүг мүнъxвa хэвлэлийн газар. 6. Сон Ый-минъ(2001), 『Монгол cолонгос өвөг xэлний тогтолцоот харилцааны судалгаа』, хэл бичгийн шинжлэх ухааны доктор(Sc.D.)-ын зэрэг горилсон зохиолын хураангуй, МУШУ Академи ХЗХ, УБ. 7. Сө Жөн-бөм(2000), 『Солонгос хэлний үгийн гарлын толь бичиг』, Погоca. 8. Б.Сумьяабаатар(1975), 『Монгол солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд』, УБ 9. Б. Сумьяабаатар, Б.Нарангэрэл (2008), 『Монголын нууц товчооны толь』,УБ. 10. Я. Цэвэл(2013), 『Монгол хэлний товч тайлбар толь』, УБ. 11. E.V.Поливанов (폴리바노프)⋅ 정광, 허승철 역주(2004), “한국어와 알타이제어의 친족 관계”, 『한국어학』 24, 한국어학회, pp.355-378. 12. 최기호 (2005), “몽골어와 한국어의 계통적 위치”, 『청람어문교육』 Vol.32, 청람어문교 육학회, pp.265-295. 13. 최기호 (1996), “몽골어와 한국어의 기초어휘 연구 :《몽골비사》 자료를 중심으로”, 『人文科學硏究』 Vol.5, 상명대학교 인문과학연구소, pp.91-111. 14. Ц. Шагдарсүрэн(1999), Монгол хэлний xөгжлийн эртний YE, түүнийг судалcaн тойм, 『Эртний монгол хэлний судлал』, МУИC, Монгол Cудлалын Cypгyyль, УБ. 15. Ц. Шагдарсүрэн(2009), «Cолонгос хэлний бapимт монгол хэлний түүxийн судлагдaxyyн бoлox нь», 『Xaлимaг бoлoн Монголын Oйpдуyдын хэл aялгуу, соёлын түүxэн хэлхээ xoлбooны aсyудалд』, MУИC, УБ, pp.73-86. 16. Ц. Шагдарсүрэн(2013), Xaнзaap галиглан эртний Монгол үгийг солонгос xaнзын дyyдлагaap cэpгээx боломж, 『Монгол-Солонгос соёлын харилцааны чиг хандлага』, УБ. 17. Jaroslav Vacek(2002), 『Dravidian and Altaic ‘Water-Viscsity-Cold’』 An Etymological Typological Model, Studia Orientalia Pragensia XXII, Charles University in Prague. 18. 金敏洙⋅崔鎬哲⋅金武林 共編(1997), 『우리말 語源辭典』, 태학사. 19. 金鍾學(2001),『韓國語 基礎語彙論』, 박이정. 20. 니콜라스 뽀뻬(Nicholas Poppe) 저/유원수 역(1992), 『몽골어 문법』, 민음사. 21. G.J 람스테드(Ramstedt) 저/P. Aalto 편/김동소 역(1985), 『알타이어 형태론 개설』, 민음사. 22. Paul Pelliot(1925), Les Mots, A H Initial, Aujourd’hui Amuie, Dans Le Mongol Des XIII Et XIV Siècles, 『Journal Asiatique』, Avril-Juin, pp.193-263. 23. N. Poppe(1969), Outue Initial H Yugn-ch’aopi-shih-CYYY, Bulletin of Institute of History and Philology (Akademig Sinica) 39, pp.207-275. 24. 孙 竹 主編(1990), 『蒙古浯族言泀典』, 靑海人民 出版社, 北京, China. 25. 小沢重男(Oзaвa Шигэo)(1958), 『Opчин Үеийн Монгол-Япон товч толь』, 大學書林, 東京. 26. coii^Lobseekjebt (1992),foa, 『MoeGo& biciit oa Hedeme& DolI』, feekeea b keble&, MoeGo& biciit keble& oa HoriI t , Folegeebegedo* .
87
Abstract The goal of this study is to illustrate a close affinity between Korean and Mongolian language. The basic words; ‘혀[hyeo, xйө, ‹хэл›]’’, ‘헐[heol, xөл]’, ‘갈[gal, kaл]’, ‘말[mal, мaл, ‘хэл’]’, ‘말하다[malhada, мaлxaдa, ‘xэлэx’]’, ‘хэл[kela, kele]’, ‘xэлэx[keleK kelekü]’ of two languages as the research objects of this study are etymologically cognate since they are verified their similarities of phonological structures and the lexical parallels of word roots through the phonological correspondence approach. Keywords: tongue, etymology, Protolanguage, Korean, Mongolian, ‘хэл[kela, kele]’, ‘xэлэx [keleK kelekü]’, ‘혀[hyeo]’, ‘말[mal]’
88
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(89-92)
МОНГОЛ ХЯТАД ХЭЛЭН ДЭХ ХҮНИЙ НЭР ОРСОН ХЭЛЦ ҮГИЙН УТГЫН ХАРЬЦУУЛАЛ MEANING COMPARISON OF MONGOLIAN AND CHINESE PHRASES WHICH INCLUDE THE PEOPLE’S NAMES Сүмбэр (МУИС) Монгол хэлэнд хүний нэр орсон хэлцүүд харьцангуй цөөн харагддаг. Монгол хэл нь бичиг үсгээр уламжлагдан ирсэн соёлын өв багатай учир монголын түүхэн хүмүүсийн нэр орсон хэлц, хэллэг төдийлөн их биш байна. Эртнээс бичиг үсэг зохиож, бичгийн соёлтой болсон хятадын ард түмний үг хэл, үсэг бичигт хадгалагдан үлдсэн хэлц үгэнд хүний нэр орсон хэлцүүд олон тохиолддог. Эдгээр хүний нэр нь түүхэн цаг үед амьдарч байсан хүний нэр, үлгэр домгийн доторх дүрийн нэр, уран зохиолын дүрийн нэр зэрэг юм. Хүний нэр орсон хэлц үгийн утгыг зөв уншиж ойлгоход тухайн үндэстний түүх, соёл, уран зохиолын өргөн их мэдлэг зайлшгүй шаардлагатай. Хэлц үгийн утгыг зөв тодорхойлон хэрэглэж сурах нь тухайн хэлийг сонирхон судалж, сурч байгаа хүмүүст ихээхэн тус дэм болохоор барахгүй орчуулгыг найруулгатай, зөв болгоход тустай. Монгол хэлэнд далан хүдалчид далаараа тавиулах[1], бэлэн Сэнгэ шиг худалч[2], гэрээ мартсан Гэсэр[3], Алунгуа эхийн сургаал[4] гэх мэтийн цөөн хэдэн хүний нэр орсон хэлцүүд байдаг. Монгол ардын аман үлгэрт далан хүдалч гэж дандаа худлаа ярьж явдаг хүнийг дүрсэлсэн байдаг. Түүний нэг хувилбар болох бэлэн Сэнгийн үлгэрт бэлэн Сэнгэ гэдэг хүн худал ярьж явахдаа инээдтэй, хөгжилтэй, адал явдалтай зүйлийг гаргаж дүрсэлсэн байдаг. Худал хэлдэг хүмүүсийг далан худалч болон бэлэн Сэнгэтэй холбож хошигнон егөөдөж, гэсгээн цээрлүүлж хэлэлцдэг байна. Гэсэр Богдын домогт: Гэсэр Богд алс холын нутагт очин шинэ хатан буулгаж аз жаргалдаа ташууран сууж байх хооронд нь ар гэр, албат олон, адуу мал, амраг хатныг нь арзгар мангас ирээд эзэлж сүйтгээд, булааж түйвээгээд яваад өгчээ. Энэхүү үлгэрээс үүдэлтэй гэр оронгүй хэсүүлчин, тэнүүлчингийн амьдралаар явдаг хүмүүсийг хошигнон шүүмжилсэн өнгө аяс бүхий “Гэрээ мартсан Гэсэр” гэдэг хэлц үүсэн бий болсон байна. Монгол ардын домог үлгэрт Алунгуа эх таван хүүтэй байжээ. Нөхрөө нас барсны дараа төрүүлсэн гурван хүүг нь том ах нар нь дээрэлхэж, хоорондоо их эв түнжингүй байж эхийнхээ санааг зовоодог байв. Нэг өдөр Алунгуа эх таван хүүгээ цуглуулж хүн [1] Өвөрмонголын Баарин нутгаар яригддаг хар яриа. [2] Өвөрмонголын Баарин нутгаар яригддаг хар яриа. [3]Гэсэр, монголын уран зохиолын гуван оргил болон Гэсрийн тууж-ын гол баатрын нэр. [4] Алунгуа эх, Чингис хааны дээд өвөг Боданчарын эхнэр.
89
бүрт нэг сум бариулаад хугалуулав. Бүгдээрээ тэр дороо хугачиж орхижээ. Ахиад таван сум боогоод хугалуулсанд хэн ч оролдоод хугалж чадаагүй гэнэ. Алунгуа эхийн сургаал буюу түүний өөр нэг нэрийдэл болох таван мөсний сургаал нь домог үлгэрийн хүрээнээс халин гарч нэгэнтээ хэлцийн шинжтэй болсон байна. Энэ хэлц нь эв эеэ хичээж явбал бүгдэд нь тустай болох ёсыг захин сургасан хэлц болсон байна. Одоо өдөр тутмын ярианд байнга тохиолддог хүний нэр орсон хэдэн хятад хэлцийг авч үзье. 班门弄斧/ bān mén nònɡ fǔ /: 班[5] гэдэг нь хүний нэр. 门 гэдэг нь үүд. 弄 гэдэг нь аашлах, оролдох. 斧 гэдэг нь сүх. Шууд утга нь ЛҮ БАН-гийн үүдэнд сүх эргүүлэх. Өөрийнхөө хир хэмжээгээ мэдэхгүй, чадвартай хүний өмнө онгирч сагсуу аашлахыг зүйрлэн шүүмжилсэн хэлц үүссэн байна. 三个臭皮匠,赛过诸葛亮/sān ɡè chòu pí jiɑnɡ, sài ɡuò zhū ɡě liànɡ /: 三个 гэдэг нь гурав, 臭 гэдэг нь өмхийрсөн, 皮 гэдэг нь арьс, 匠 гэдэг нь дархан, 赛 гэдэг нь уралдах, 过 гэдэг нь түрүүлэх, өнгөрөх,诸葛亮[6] гэдэг нь хүний нэр. Шууд утга нь Гурван өмхий арьсны дархан хамтарвал ЖҮ ГЭ ЛИАН-ыг дийлнэ. Энэхүү хэлц нь “Гурван улсын үлгэр”[7] –т ЖҮ ГЭ ЛИАН-аас ЗҮ ҮЙ[8]-д зуун мянган сум үйлдэн өгч ЦАО ЦАО[9]-г дийлүүлэх гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд “өвст усан онгоцоор сум зээлэх”[10] арга гаргасан байна. ЖҮ ГЭ ЛИАН-нь доорх гурван хүнийг 20 жижиг усан онгоцны гадуур өвсөөр хучиж, бүс давуугаар бүтээжээ. Ингэж хийж дуусаад доорх хүмүүс нь энэ янзалсан байдал ЦАО ЦАО-д амархан танигдана гэж ЖҮ ГЭ ЛИАН-д мэдүүлжээ. Гурвуулаа ЖҮ ГЭ ЛИАН-д хэлэхгүйгээр арга ухаан сүвэгчилсээр байгаад усан онгоцныхоо толгой дээр гурван өвсөн хүн зогсоож, дээл, бүс малгай өмсгөж тавьсан байна. Холоос харахад жинхэнэ хүн шиг харагдан ЦАО ЦАО-ийн цэргийн анги түүнд хууртан арганд нь орсон байдгаас үүсэлтэй. Олон хүнээс олон арга ухаан гардаг, олуулаа зөвшилцвөл хамгийн сайн арга ухаан сүвэгчилж чадна гэсэн сэнхрүүлэл бүхий сургамжит хэлц болжээ. 大禹治水/ dà yǔ zhì shuǐ /:大禹[11] гэдэг нь хүний нэр. 治 гэдэг нь засах. 水 гэдэг нь ус. Шууд утга нь ДА ҮЙ ус засах. Энэ хэлц нь хятадын уламжлалт ярианд их эрт дээр үед үүссэн Хатан гол[12]-ын үеэр усны аюулыг багасгахын төлөө ДА ҮЙ ард олноо дайчлан 13 жил хатуужилтай тэмцэж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд, үер усны аюулыг зайлуулж чадсан байдаг. ДА ҮЙ олон жилийн турш ард олонтойгоо хамтдаа тэмцэж, хувийн ашиг сонирхлыг бодохгүйгээр бүхий л зүрх сэтгэлээ үер усны аюулаас гарах үйлст зориулсан байдгаас үүсэлтэй. Ямарваа зүйлийг хүнд хүчир гэж халшрахгүй, амин хувиа бодохгүй, зорилгоо зөв тавиад хатуужилтай ажиллавал лавтай өөрийн зорьсондоо хүрч чадна гэдгийг захин сургасан хэлц болж уламжлагдан иржээ. Түүний амин хувиа бодохгүй олны төлөө өөрийгөө зориулсан эрхэм дээд ёс суртахуунаас үүдэлтэй “Гэрийнхээ урдуур гурвантаа өнгөрсөн ч орохгүй”[13] гэсэн нэг [5] 鲁班, ЛҮ БАН нь Хятадын ЦҮН ЧИҮ гүрний үеийн ЛҮ улсын хүн. МЭ өмнөх 507~444 онд амьдарч байсан алдартай мужаан, үүдэн бүтээгч, хятадын барилгын салбарын оройн шүтээн. [6] 诸葛亮, ЖҮ ГЭ ЛИАН нь Хятадын гурван улсын үеийн ШҮ улсын хүн. МЭӨ 181~234 онд амьдарч байсан шалгарсан улс төрч, цэрэг дайны бодлоготон, уран зохиолч, уран зураач, үүдэн бүтээгч. [7] 三国演义, Хятадын түүхийн сэдэвт эртний уран зохиолын гурван оргилын нэг. [8] 周瑜, ЗҮ ҮЙ нь МЭӨ 175~210 онд амьдарч байсан зүүн ХАН улсын сүүлч үеийн нэрт жанжин. [9] 曹操, ЦАО ЦАО нь МЭӨ155~220 онд амьдарч байсан шалгарсан улс төрч, цэрэг дайны ухаантан, эрдэмтэн, уран зураач, ВИ улсыг үүсгэн байгуулагч. [10] 草船借箭/ cǎo chuán jiè jiàn/. [11] 大禹, ДА ҮЙ гэдэг нь хятад үндэстний эртний домгийн доторх ус зассан баатрын дүр. [12] 黄河/ huánɡ hé/. [13]三过家门而不入/sān guòjiā mén ér búrù/.
90
хэлц байдаг. 孔融让梨/ kǒnɡ rónɡ rànɡ lí /:孔融[14] гэдэг нь хүний нэр. 让 гэдэг нь найр тавих. 梨 гэдэг нь алим. Шууд утга нь КҮН РҮН алимаа найр тавих. Энэ хэлц нь КҮН РҮН-г 4 настай байхад нь нэг өдөр аавынх нь найз нь нэг таваг алим авчирч өгчээ. Аав нь КҮН РҮН-г, алимаа ах дүү нартаа хувааж өгөөрэй гэсэнд өөртөө хамаг жижгийг нь аваад нас нь их багын дарааллаар алимаа хувааж дуусаад би бага болохоор жижиг алим авна, ах нар том болохоор том алим авах ёстой гэжээ. Аав нь гайхах, баярлах хослоод: “Дүү чинь чамаас бага биш үү?” гэсэнд КҮН РҮН: “Дүү надаас бага болохоор би түүнд найр тавих учиртай” гэсэн ярианаас үүсэлтэй. Энэ яриа нь амнаас ам дамжин өргөн тархаж, эцэг эхчүүд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, хувиа бодохгүй бусаддаа найр тавиж сурах сайхан ухаарал бүхий хэлц болон тархажээ. 项庄舞剑,意在沛公/ xiànɡ zhuānɡ wǔ jiàn, yì zài pèi ɡōnɡ /: 项庄[15] гэдэг нь хүний нэр. 舞 гэдэг нь бүжиг. 剑 гэдэг нь сэлэм, 意 гэдэг нь санаа бодол, зорилго. 在 гэдэг нь байх. 沛公[16] гэдэг нь хүний нэр. Шууд утга нь ШИАН ЗҮАН-гийн сэлмэн бүжгийн зорилго нь ПЭЙ ГҮН-д байна. Тус хэлц нь МЭӨ 208 онд ШИАН ҮЙ[17] 400 мянган цэрэг дайчилж ЖИАН ЯН[18]-руу орохдоо ЛИҮ БАН[19]-гийн сахиул цэрэгтэй тулгарчээ. ШИАН БО[20] нь ЛИҮ БАН-ыг ХӨН МЭН[21]-д урьж ШИАН ҮЙтэй уулзуулж эвлэрэхийг хүсчээ. ЛИҮ БАН-ыг ХӨН МЭН-д хүрсний дараа ШИАН ҮЙ-гээс ЛИҮ БАН-ыг алах санаа агуулж, дайллагын ширээн дээр ШИАН ЗҮАН-аар сэлмэн бүжиг хийлгэхийг завдан ЛИҮ БАН-ыг алах гэсэн боловч түүний хамгаалагч нь гаднаас орж ирээд амийг нь аварсан үлгэрээс үүсэлтэй. Өнгөн дээрээ өргөж хүндэлж байвч ар хойгуураа хорлох сэтгэлээ нууж явдаг хүмүүсийг шүүмжилсэн хэлц болсон байна. Мөн энэхүү санааг тусгасан “ХӨН МЭН-ний дайллага”[22] гэсэн хувилбар хэлц үүссэн байдаг. 名落孙山/ mínɡ luò sūn shān /: 名 гэдэг нь нэр. 落 гэдэг нь хоцрох. 孙山[23] гэдэг нь хүний нэр. Шууд утга нь СҮН ШАН-ны ард хоцорчээ. Энэ хэлц нь ийм нэгэн үлгэрээс үүсэлтэй байдаг. Хятадын СҮН улс24-ын үед СҮН ШАН гэдэг хошин наргиа, хэл яриатай бичигтэн байжээ. Тэр нэг удаа шалгалт өгөхөөр явахад нь нутгийнх нь нэг хүн хүүгээ хамт явуулж шалгуулжээ. Нутгийн хүний хүү нь шалгалтанд тэнцээгүй, өөрөө тэнцсэн боловч сүүлчийн байрт шалгарчээ. СҮН ШАН урьдаар нутагтаа буцаж очиход түүнээс нутгийн хүн, хүүгээ тэнцсэн эсэхийг асуусанд: “Тэнцэгсэдийн хязгаар нь СҮН ШАН, танай хүү СҮН ШАН-аас бүр ч хойгуур байна”[25] гэж хариулжээ. Учир явдлын [14]孔融, КҮН РҮН нь МЭ 153~208 онд амьдарч байсан ЛҮ улсын хүн. Зүүн ХАН улсын сүүлчийн бичгийн эрдэмтэн. [15] 项庄, ШИАН ЗҮАН нь ШИАН ҮЙ-гийн үеэл дүү. [16] 沛公, ПЭЙ ГҮН гэдэг нь ЛИҮ БАН-гийн хүндэтгэсэн дуудлага. [17] 项羽, он тооллын өмнө 232~202 онд амьдарч байсан ЧИН улсын сүүлчийн цэрэг дайны ухаантан, Хятадын түүхэн дээрх хамгийн шилдэг жанжны нэг.. [18] 咸阳, ЖИАН ЯН гэдэг нь хотын нэр, одоогийн ШАНЬСИ(陕西) мужийн гурав дахь том хот. [19] 刘邦, ЛИҮ БАН нь МЭӨ256~195 онд амьдарч байжээ. ЧИН улс мөхсөний дараа ХАН улсыг үүсгэн байгуулагч. [20] 项伯, ШИАН БО нь ШИАН ҮЙ-гийн авга ах. [21] 鸿门, ХӨН МЭН гэдэг нь газрын нэр, одоогийн Хятадын ШАНЬСИ мужийн ЛИН ТҮН хавьцаа (陕西临潼). [22] 鸿门宴/ hónɡ mén yàn/. [23] 孙山, СҮН ШАН нь Хятадын СҮН улсын үед амьдарч байсан хошин наргиач бичгийн хүн. [24]宋朝/ sònɡ cháo / [25]Орчуулга:解名尽处是孙山,贤郎更在孙山外/jiě Mínɡ jìn chù shì sūn shān, xián lánɡ gènɡ zài sūn shān wài/.
91
өмнө тулж очоод хэр тэнцэхгүй, шалгаруулалтаас унахыг хичээн сэрэмжлүүлсэн, урьдаар бэлтгэл боловсролтой, сайн сурч байхыг захиж сургасан хэлц болон дэлгэрсэн байна. Дүгнэлт Хүний нэр орсон эдгээр хэлц нь үлгэр домогт гардаг гол дүрийнхээ зан чанар, адал явдалтай холбоотой буюу түүхэн баримтат хүмүүсийн цол хэргэм, амьдрал түүхийг тухайн цаг үеийн судар бичигт үеийн үе дамжин бичин үлдэж, тээж явахдаа сургамжтай, сэнхрүүлэлтэй, цээрлэлтэй, хачирхалтай, ёжтой болсон зүйлийг тухайн хүн буюу тухайн хүнтэй харьцаа холбоо бүхий үйл хэргээр санаа авч хэлц үүсгэн хойч үедээ уламжлан иржээ. Ном зүй Монгол хэлээр: 2000 он, “Монгол үндэстний аман зохиолын дээж бичиг”, Хөх хот. Мандлаа.Э, 2008 он, “Монгол хэвшмэл хэллэгийн товч тайлбар толь”, Хөх хот. Аким.Г, 1982 он, “Монгол өвөрмөц хэлцийн товч тайлбар толь”, Улаанбаатар хот. Базаррагчаа.Ц, 2010 он, “Хятад монгол хэлцийн толь”, Улаанбаатар хот. ХАЙ ЧИН, 2002 он, “Монгол хятад бэлэн үгсийн харьцуулал”, Хөх хот. www.holvoo.net Хятад хэлээр: 2005 年,《新华成语词典》,商务印书馆辞书研究中心编。 2005 年,《新华谚语词典》,商务印书馆辞书研究中心编。 史式著,1979 年,《汉语成语研究》,四川人民出版社。 陈黎明,2010 年,汉语成语研究的新视角———评《现代汉语常用成语的语义认知研究》, 《枣庄学院学报》2010年03期。 张玉兰,2010年,《英汉人名成语对比研究》,桂林理工大学硕士论文。 www.baidu.com Summary The phrases consisted of the human names are relevant to the main character and roles in the story, fairy tales and legends as well the titles, historical life of the famous peoples’ names had been inherited in the ancient time sutras and sources from time to time as the education, intelligence, doctrine and lessons learned; the phrases consisted of names or the idiomatic expression which shall be followed all the time of lifetime and shall be inherited to the next generation.
92
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(93-104)
Солонгос хэлний ‘хада’ болон монгол хэлний ‘хийх’ үйл үгийг харьцуулах нь COMPARING THE VERBS ‘ХАДА’ IN KOREAN AND ‘ХИЙХ’ IN MONGOLIAN Жү Сүхёнь (МУИС) [1] Оршил Солонгос хэл болон монгол хэл нь залгамал онцлогтой учраас үгийн дэс дараалал, хэл зүй, илэрхийлэл, өгүүлбэрийн бүтцийн талаасаа адил төстэй үзэгдэл нэлээд байдаг. Тиймээс солонгос хэл сурах монгол хүн, монгол хэл сурах солонгос хүнд тухайн хэлийг сурахад анхан шатанд хялбар байдаг боловч гүнзгийрэх тусам хэлний өргөн мэдлэг, үгийн сангийн баялаг, нарийн ойлголт зайлшгүй шаардагдаж ирдэг нь бусад хэлний хувьд ч ялгаагүй асуудал юм. Үгийн сангийн оновчтой зөв хэрэглээ нь гадаад хүний хувьд төдийгүй эх хэлээрээ харилцагч хүний хувьд ч хэлний боловсролын хэм хэмжээг харуулдаг гэж боддог. Гадаад хэлийг суралцагч хүн үгсийг олноор нь цээжилсэн боловч тухайн хэлээр ярьж ойлголцох, санаагаа илэрхийлэхэд төвөгтэй санагдах тохиолдол гардаг. Энэ нь сурч буй гадаад хэлэнд байнга хэрэглэгдэх үйл үг, ялангуяа тухайн үйл үгийн олон утгыг зөв тодорхой ойлгож чадаагүйгээс уялдан гардаг асуудал юм. Харьцуулан буй хоёр хэлэнд өргөн хэрэглэгддэг солонгос хэлний ‘хада’, монгол хэлний ‘хийх’ үйл үгсийн хэрэглээг өнгөц харахад утгын талаас ч тэр, өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь ихэд төстэй байдаг. Гэвч нарийн ажиглавал ихээхэн ялгаатай бөгөөд бид тус өгүүлэлд энэ хоёр үйл үгийг монгол солонгос хэлний жишээгээр харилцан харгуулан үзэж адил төст ба ялгаатай талыг гаргахыг хичээлээ. Энэ нь монгол, солонгос хэлийг сурч буй хүнд эдгээр үйл үгийг зөв ойлгож хэрэглэхэд тус болох юм. [2] Солонгос хэлний ‘хада’ болон монгол хэлний ‘хийх’ үйл үгийг тодорхойлсон нь. Солонгос хэлний ‘хада’ үйл үгийн тухай 박병수(Паг пйен сү*1(1974)), 서정수(Сө чөн сү2 (1975)), 김영희(Ким йен хый3 (1984)) зэрэг эрдэмтэд судалгаа хийжээ. ‘хада’ хэмээх үгийг судлаачид хэрхэн тодорхойлсныг дараах хүснэгтэд товчлон тайлбарлая. 박병수(Паг пйен сү), The Korean Verb ‘ha’ and Verb Complementation (1974), 《어학연구》 10-1. 6-82 тал. (Солонгос хэлний үйл үг “ха” болон үйл үгийн нэмэлт үг, хэл шинжлэлийн судалгаа 10-1. 46-82 тал) * Тус өгүүлэлд солонгос хэлнээс монгол кирил бичигт буулгахдаа Б.Сумьяабаатар, Г.Эрдэнэчимэг нарын “Солонгос оноосон нэрийг монгол кирилл үсгээр галиглах нь” зарчмыг баримталсан болно. Энэхүү өгүүлэлийг Г.Эрдэнэчимэг, (2006), “Солонгосын түүх” бүтээлээс лавлана уу. 2 서정수(Сө чөн сү), 국어 '하-'의 문법, 대구:형설출판사 (Солонгос хэлний «ха-»гийн хэл зүй, Тайкү: Хйенсөл хэвлэлийн газар) 3 김영희 (Ким йен хый), 『“하다”, 그 대동사 설의 허실』, pp.31-63 (‘хада’,-г орлох үйл үг гэж үзэх үзэл бодлын хуурмаг байдал, 31-63 тал) 1
93
Хүснэгт.1 Судлаач /номын зохиогч/
ном зохиол
тодорхойлолт
서정수 (Сө чөн сү)
국어 ‘하-’의 문법(1975) (Солонгос хэлний “ха-”гийн хэл зүй)
‘хада’-г хоосон бүтээвэр (empty morpheme**) болон орлох үйл үг (pro-verb***) гэж хоёр янзаар ялгасан. 1. хоосон бүтээвэр ‘хада’ бол түүний урд орсон үйлдэх мөн чанартай үг эсвэл нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай үгсэд үйл үгийн хэв маягийг өгөх чадвартай гэж үзсэн. 2. ‘хада’-гийн өмнө орсон элемент өөрөө ямар нэгэн байдлын тухай өгүүлэхгүй байвал энэ нь хийсвэр өгүүлэх үгийн үүргийг гүйцэтгэх ‘орлох үйл үг’ болно гэж үзсэн.
김영희 (Ким ёнг хыи)
『“하다”, 그 대동사 설의 허실』 (1984) (“хада”,-г орлох үйл үг гэж үзэх үзэл бодлын хуурмаг байдал)
Тэрбээр ‘хада’ бол утгын талаас нь үзэхэд идэвхтэй өргөн утгатай гэж үзсэн. Энэ идэвхтэй утга нь ‘хада’-гийн өмнө уг биет мөн чанартай эсвэл үйлдэх мөн чанартай үгийн язгуур орсон хувьд тодорхой гарч ирдэг гэж үзсэн.
Дээрх дүгнэлтээс харахад нэг талдаа ‘хада’-г үндсэн үйл үг хэмээн үзэх онол давамгайлж байна. Мөн ‘хада’-гийн өмнө орсон үгээс шалтгаалж түүний идэвхтэй утга гарч ирдэг гэж үзэх судалгаа ч байна. Нөгөө талаас нь ‘хада’-г хоосон бүтээвэр /empty morpheme/ болон орлох үйл үг /орлох үйл үг/ гэж хоёр янзаар ялгаж тайлбарласан үзэл байна. Энэ мэтчилэн олон судалгаа байгаагаас харахад ‘хада’ бол солонгос хэлний хувилах үгсийн талаас үзэхэд чухал үүрэгтэй төдийгүй одоог хүртэл ‘хада’ үйл үгийн тухайд тодорхой хэв хэлбэр, нэгдсэн онол гаргаагүй учир эрдэмтдийн дунд маргаантай сэдэв хэвээр байна. Тэгвэл бид монгол хэлний ‘хийх’ үйл үгийн талаар судалгаа хийсэн эрдэмтэдийн саналыг товч дурдвал, ‘хийх’ үйл үгийг М.Базаррагчаа4 (1992), Ж.БатИрээдүй5 (2009), Б.Пүрэв-Очир6 (2011) нар судлаад дараах байдлаар тодорхойлж тайлбарласан байна. Хүснэгт.2 Судлаач /номын зохиогч/
ном зохиол
тодорхойлолт
М.Базаррагчаа
Үгийн гарлыг мөшгих нь, (1992)
Дараах үгс ‘хийх’ хэлбэрээс хувиран бүтсэн байх боломжтой. болхи, салхи, уушги, нилх, бархирах, бахим, даахь, хумхи, идэвхи, тархи, талхих, гялсхийх, хүрсхийх, тахийх, тохийх, тухайх, найр, сайр, өсгөх(даарах), сайртах, булгих, сонгох. Ийм жишээнээс үзэхэд ‘хийх’ гэсэн үг нь монгол хэлний зарим үйл үгийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ж.Бат-Ирээдүй
Монгол хэлний хэлзүйн дагавар, нөхцөл, баймж үгийн сан(2009)
‘хийх’ хэмээх үгийг туслах үйл үг гэж үзээд ‘тас хийх, дуг хийх, сэртэс хийх, тав хийх, хүр хийх, шар хийх’ гэх үгсийн утгыг жишээгээр тайлбарлажээ.
** (linguistics) A purely formal morpheme with no semantic content. http://en.wiktionary.org/wiki/empty_morpheme *** In grammar, a pro-verb is a word or phrase that stands in place of a verb (for example, in order that the verb not need to be repeated). Who can tell? -No-one can [tell]. Why can’t he do it? -He can [do it], he just won’t [do it]. I like pie, as does he [like pie]. (http://en.wikipedia.org/wiki/Pro-verb)
М.Базаррагчаа, Үгийн гарлыг мөшгих нь, (1992). Боть III, IV, V. Уб. Ж.Бат-Ирээдүй , Монгол хэлний хэлзүйн дагавар, нөхцөл, баймж үг ийн сан, УБ., 2009. 6 Б.Пүрэв-Очир, “Монгол хэлний “хийх” хэмээх үгийн учир, түүний утгын өргөсөл ба хэрэглээний эргэн тойрон”, (2011), МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн “Acta Mongolica” Эрдэм шинжилгээний бичиг, №11(366), Уб., 67-84 тал. 4 5
94
Б.Пүрэв-Очир
Монгол хэлний “хийх” хэмээх үгийн учир, түүний утгын өргөсөл ба хэрэглээний эргэн тойрон (2011)
‘хийх’ хэмээх үйл үгийн бодит ба хийсвэр олон утга, түүний өргөсөж ирсэн байдал, монгол хүний үйл ажиллагааны зам мөр, ажил ба үр дүн, өнөөгийн нийгэм-соёлын хандлага, өөрчлөлт, танихуйн хэл шинжлэл гэх мэт олон талаас нь ажиглавал сонин зүйл олон байна.
Дээрх хүснэгтээс харахад ‘хийх’ үйл үгийг гарлын талаас судлан үзээд зарим үг ‘хийх’ хэлбэрээс хувиран бүтсэн гэж үзжээ. Нөгөө талаас туслах үйл үг гэж тодорхойлсон онол байгаа бөгөөд үүний бодит ба хийсвэр олон утга, түүний өргөсөж ирсэн байдлыг олон талаас ажиглах нь сонирхолтой гэж үзсэн байна. Солонгос хэлний ‘хада’, монгол хэлний ‘хийх’-ийн тухай судлаачид олон янзаар авч үзэж, асуудал дэвшүүлсэн ч тодорхой нэгдсэн тодорхойлол гараагүй байна. Энэ тухай олон судалгаа хийж байгаа нь ‘хада’, ‘хийх’ хэмээх үйл үгс тус хоёр хэлэнд сонирхолтой асуудлын нэг болж хэл шинжлэлийн талаас судлууштай сэдэв гэдэг нь харагдаж байна. [3] Солонгос хэлний ‘хада’ болон монгол хэлний ‘хийх’ үйл үгсийг толь бичигт тодорхойлсон нь. Солонгос хэл сурч буй монгол хүн эсвэл монгол хэл сурч буй солонгос хүн ‘хада’ буюу ‘хийх’ үйл үгийг сурсны дараа, хоёр үйл үгийг харьцаж хэрэглэхэд төстэй тал олон байдгийг ойлгох болно. Жишээ нь : 1. a) Эгч чинь ажил хийж байна уу? 당신의 언니는 일을 하고 있습니까? b) Энэ амралтаар аялал хийсэн үү? 이번 휴가에 여행 했습니까? Энэ хоёр өгүүлбэрт ‘үйлдэх’ гэсэн утгаар ‘хада’-г хэрэглэсэн болохоор хоёр хэл яг таарч байгааг ажиглаж болно. Харин дараагийн жишээнээс үзэхэд ‘хада’ ‘хийх’ хоёр таарахгүй тохиолдол ч байна. Жишээ нь : 2. a) 식사는 하셨습니까? Та хоол хийсэн үү? (X) Та хоол идсэн үү? (O) b) 술은 자주 하십니까? Та архи байнга хийдэг үү? (X) Та архи байнга уудаг уу? (O) Дээр дурдсан 2 (a.b) өгүүлбэрт солонгос, монгол хэлний ‘хада’, ‘хийх’ хоёр үйл үг үндсэн утгаараа таарахгүй жишээ юм. Өөрөөр хэлбэл, солонгос хэлэнд ‘хада’ бол ‘хоол, унд, тамхи’7 зэрэг хязгаарт үл хувилах үгстэй нэгдэж ‘идэх, уух, татах’ гэсэн утгыг хийсвэрлэн илэрхийлдэг. Энэ талаар ажиглаж зөв сураагүй монгол хүн ‘хада’ үйл үгийн утгын нарийн ялгааг ойлгоход бэрхшээлтэй болохоор иймэрхүү өгүүлбэрийг орчуулахад хэцүү санагдана. Мөн үүнтэй адил солонгос хүн монголоор орчуулж хэлэхэд ‘хоол хийх, архи хийх*’ зэргээр алдаатай хэлж магадгүй асуудал юм. Иймээс ‘хада’, ‘хийх’ хоёрын толь бичгийн утгыг тус тусдаа үзэж харьцуулах нь хоёр хэлний үйл үгийн утгыг нарийн мэдэхэд тус болно. 7 식사(сигса: хоол идэх), 담배(тампай: тамхи), 술(сүл:архи) зэрэг зарим үгтэй хамт хэрэглэж үүнийг идэж уух татах гэсэн хийсвэр утгыг илэрхийлдэг.
95
Хүснэгт. 3 зохиогч
ном зохиол
국립국어원 (Улсын солонгос хэлний сан)
표준국어대사전 (Стандарт солонгос хэлний их толь бичиг)
Хүснэгт. 4 зохиогч
‘хада’ үйл үгийн тодорхойлолт ① хүн, амьтан зэрэг үйлдэх ② идэх хоол, өмсөх хувцас, түлш·түлээ зэргийг бүтээх, бэлдэх ③ нүүрэн дээр нь илрэх, хандлагад нь илрэх ④ хоол юмуу унд идэж уух, тамхи зэргийг татах ⑤ эдлэл буюу хувцас өмсөх ⑥ ямар нэгэн ажил хийх юмуу бизнес удирдах ⑦ ямар нэгэн үүрэг хариуцах ⑧ үр дүн гаргах ⑨ юм худалдан авах буюу олж авах ⑩ үнэ хэр зэрэг хүрэх ⑪ найдалгад хүрэх гэж үйлдэх ⑫ ялгаж хэлэх
ном зохиол
Я.Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь (1996)
Ш.Цэцэнцогт
Монгол үгсийн язгуурын толь(1987)
Норжин
Монгол хэлний толь(1999)
Б.Пүрэв-Очир
Монгол хэлний ‘хийх’ хэмээх үгийн учир, түүний утгын өргөсөл ба хэрэглээний эргэн тойрон (2011)
‘хийх’ үйл үгийн тодорхойлолт ① үйлдэх ② бүтээх ③ агуулах ④ зүүх, өмсөх ⑤ бэлдэх
① үйлдэх ② бүтээх ③ гүйцэтгэх ④ агуулах ⑤ багтаах ⑥ зүүх, өмсөх ⑦ зохиох ① үйлдэх ② бүтээх ③ агуулах ④ учир явдал гаргах ⑤ үйл ажиллагаа явуулах, гүйцэтгэх ⑥ нэгийг нөгөөд хэрэглэх, зарцуулах ① юмыг сав суулга зэрэгт агуулах утга ② хувцас, эдлэлийг өмсөж, зүүж хэрэглэх утга ③ хэрэгцээнд зориулж, ямар нэгэн юм бий болгох, бэлтгэх утга ④ хамжих зэхэх утга ⑤ сургаж хүншүүлэх утга
Солонгос хэлний ‘хада’ хэмээх үйл үгийг толь бичигт ‘үндсэн үйл үг, туслах үйл үг, туслах тэмдэг нэр, дагавар’ зэрэг олон янзаар ялгаж тайлбарласан боловч монгол хэлний ‘хийх’ үйл үгтэй харьцуулахын тулд энэ удаад үндсэн үйл үгийн утгаар илэрсэн хэсгийг авч үзье. Солонгос хэлний ‘хада’ хэмээх үйл үг нь ① хүн, амьтан зэргийн үйлдэх үйл ② идэх хоол, өмсөх хувцас, түлш түлээ зэргийг бүтээх, бэлдэх ③ нүүрэн дээр нь илрэх, хандлагад нь илрэх ④ хоол юмуу унд идэж уух, тамхи зэргийг татах ⑤ эдлэл буюу хувцас өмсөх ⑥ ямар нэгэн ажил хийх юмуу бизнес удирдах ⑦ ямар нэгэн үүрэг хариуцах ⑧ үр дүн гаргах ⑨ юм худалдан авах буюу олж авах ⑩ үнэ хэр зэрэг хүрэх ⑪ найдлагад хүрэх гэж үйлдэх ⑫ ялгаж хэлэх зэрэг утгатай хэмээн толь бичигт дурджээ. Харин монгол хэлний ‘хийх’ хэмээх үйл үг нь ① үйлдэх ② бүтээх ③ агуулах ④ зүүх, өмсөх ⑤ бэлдэх зэрэг утгатай болохыг толь бичигт дурджээ. Үүнээс үзэхэд ‘үйлдэх, бүтээх, өмсөх, зүүх бэлдэх’ утгаар төстэй байдаг боловч Солонгос хэлэнд ‘нүүрэн дээр нь илрэх, хандлагад нь илрэх’, ‘хоол юмуу унд идэж уух, тамхи зэргийг татах’, ‘ямар нэгэн ажил хийх юмуу бизнес удирдах’, ‘ямар нэгэн үүрэг хариуцах’, ‘үр дүн гаргах’, ‘юм худалдан авах буюу олж авах’, ‘үнэ хэр зэрэг хүрэх’ ‘найдлагад хүрэх гэж үйлдэх’, ‘ялгаж хэлэх’ зэрэг утга нь монгол хэлний ‘хийх’ үйл үгтэй холбогдохгүй өөрөөр хэлбэл, ийм утга байдаггүйг эсрэгээрээ ‘агуулах’ гэсэн утга солонгос хэлний ‘хада’-д байдаггүй гэдгийг дараах жишээнээс ажиглах болно. [4] Солонгос-Монгол хэлний ‘хада’, ‘хийх’ хоёр үйл үгийн харьцуулал. Дээрх толь бичгээс ажиглавал хоёр хэлний үйл үгийн олон утга нь адил төстэй талтай ч ондоо зүйл их байна. Тийм болохоор хоёр хэлний жишээг харьцуулж үзэхгүйгээр ‘хада’, ‘хийх’ хоёр үйл үгийг ‘үйлдэх, бүтээх, өмсөх, зүүх, бэлдэх’ гэсэн утгаар адил байдаг гэж яаран дүгнэлт гаргаж болохгүй тул доорх хүснэгтэд харьцуулж үзье.
96
Хүснэгт. 5
3***
утга
хийх
солонгос хэл дээр таарах хэлбэр
үйлдэх
ажил хийх
일(ажил) +하다(хийх)
айлчлал хийх
방문(айлчлал) +하다(хийх)
алхам хийх
발전(алхам) +하다(хийх)
ашиглал хийх
사용(ашиглал) +하다(хийх)
аялал хийх
여행(аялал)+하다(хийх)
биеийн тамир хийх
운동(биеийн тамир)+하다(хийх)
бодол хийх /бодох/
생각(бодол)+하다(хийх)
буулт хийх
양보(буулт)+하다(хийх)
гэрийн даалгавар хийх
숙제(гэрийн даалгавар) +하다(хийх)
дүгнэлт хийх
평가(дүгнэлт)+하다(хийх)
замын хань хийх
길동무(замын хань)+하다(хийх)
засвар хийх
수리(засвар)+하다(хийх)
зөвлөгөө хийх/зөвлөх/
충고(зөвлөгөө)+하다(хийх)
зөвлөлгөөн хийх
회의(зөвлөлгөөн)+하다(хийх)
зөрчил хийх
대립(зөрчил)+하다(хийх)
мөргөл хийх
예배(мөргөл) +하다(хийх)
нээлт хийх
개막(нээлт)+하다(хийх)
наймаа хийх
장사(наймаа)+하다(хийх)
өөрчлөлт хийх
변화(өөрчлөлт)+하다(хийх)
сургууль хийх
훈련(сургууль)+하다(хийх)
тагнуул хийх
간첩활동(тагнуул)+하다(хийх)
тайлбар хийх
설명(тайлбар)+하다(хийх)
тоглоом хийх
장난(тоглоом)+하다(хийх)
туршилт хийх
실험(туршилт)+하다(хийх)
тэмцэл хийх
투쟁(тэмцэл)+하다(хийх)
үнэлгээ хийх
평가(үнэлгээ)+하다(хийх)
хангалт хийх
보급(хангалт)+하다(хийх)
харьцуулалт хийх
비교(харьцуулал)+하다(хийх)
хичээл хийх
공부(хичээл)+하다(хийх)
хурал хийх
회의(хурал)+하다(хийх)
хурим хийх
결혼(хурим)+하다(хийх)
хяналт хийх
관찰(хяналт)+하다(хийх)
цэвэрлэгээ хийх
청소(цэвэрлэгээ)+하다(хийх)
ярилцлага хийх
토론(ярилцлага)+하다(хийх)
* тэмдэгт үгс нь солонгос хэлд ийн хэрэглэдэггүй гэсэн утгыг зааж байна.
97
бүтээх
агуулах, оруулах
бэлдэх
зүүх, өмсөх
кино хийх
영화 하다*3***
영화(кино)+만들다(бүтээх)
малгай хийх
모자 하다*
모자(малгай)+만들다(бүтээх)
хоол хийх
음식(хоол)+하다(хийх) , 음식(хоол)+만들다(бүтээх)
хүн хийх
사람 하다*
사람(хүн)+만들다(бүтээх)
цай хийх
차 하다*
차(цай)+만들다(бүтээх)
эсгий хийх
펠트 하다*
펠트(эсгий )+만들다(бүтээх)
талх хийх
빵 하다*
빵(талх)+만들다(бүтээх)
авдарт хийх
상자에 하다*
상자에(авдарт)+넣다(оруулах)
амбаарт хийх
헛간에 하다*
헛간에(амбаарт)+넣다 (оруулах)
банкинд мөнгө хийх
은행에 하다*
은행에 돈을(банкинд мөнгө)+ 넣다(оруулах)
давс хийх
소금 하다*
소금(давс)+넣다(оруулах)
далайд хийх
바다에 하다*
바다에(далайд)+넣다 (оруулах)
зууханд хийх
화로에 하다*
화로에(зууханд)+넣다 (оруулах)
өвөрт хийх
앞섶에 하다*
앞섶에(өвөрт)+넣다(оруулах)
усанд хийх
물에 하다*
물에(усанд)+넣다(оруулах)
хайрцагт хийх
상자에 하다*
상자에(хайрцагт)+넣다 (оруулах)
цүнхэнд хийх
가방에 하다*
가방에(цүнхэнд)+넣다 (оруулах)
шоронд хийх
감옥에 하다*
감옥에(шороонд)+넣다 (оруулах)
бэл хөрөнгө хийх
자금 하다*
자금(бэл хөрөнгө)+ 준비하다(бэлдэх)
идэш хийх
식량 하다*
식량(идэш)+준비하다(бэлдэх)
бөгж хийх
반지(бөгж)+하다(хийх), 반지(бөгж)+끼다(зүүх)
бугуйвч хийх
팔찌(бугуйвч)+하다(хийх), 팔찌(бугуйвч)+끼다(зүүх)
зүүлт хийх
목걸이(зүүлт)+하다(хийх), 목걸이(зүүлт)+끼다(зүүх)
чихэвч хийх
귀마개(чихэвч)+하다(хийх), 귀마개(чихэвч)+끼다(зүүх)
ээмэг хийх
귀걸이(ээмэг)+하다(хийх), 귀걸이(ээмэг)+끼다(зүүх)
Үүнээс үзэхэд дараах хэдэн зүйл сонирхол татаж байна. Нэгдүгээрт, Солонгос хэлний ‘хада’-гийн олон утгын дунд ‘бүтээх’ нь ‘хийх’ийн утгатай таарч байна гэж толь бичгийн харьцуулалаас үзсэн боловч ‘кино хийх, малгай хийх, хүн хийх, цай хийх, эсгий хийх, талх хийх’ зэргийг илэрхийлэхдээ солонгос хэлний ‘хада’-г хэрэглэвэл таарахгүй гэдгийг нь тодорхой харагдаж байна. Энэ нь ‘хада’ өөрөө ‘бүтээх’ гэсэн утгатай боловч түүний хэрэглээ ‘хийх’-ийг бодвол харьцангуй хязгаартай болохыг харуулж байгаа юм. ‘бүтээх’ гэсэн утгаар ‘хада’-тай нэгдэж хэрэглэх үл хувилах үгс 밥(паб:цагаан будаа), 떡(дөг:цагаан будаагаар хийсэн боов), 음식(ымсиг:хоол) 김장 (кимчан:кимчи дарах), 김치(кимчи), 머리(мөри:үс) зэргээр хязгаарлагдаж байдаг. ‘хада’ үйл үг нь дээр дурдсан хоолтой холбоотой үгийн
98
дараа орж хэрэглэх үед ‘хоол бүтээх/хийх/’ гэсэн утгаар таарч байгаа. Харин ‘үс’ гэх нэр үгийн дараа орвол ‘өөр хүнээр үсээ засуулах’ гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Жишээ нь : 3. 순애는 미용실에서 머리를 하고 집에 돌아갔다. Сүнъай гоо сайхны газарт үсээ засч гэртээ харьсан. Энэ өгүүлбэрээс харвал Сүнъай гоо сайхны газарт ямар нэгэн байдлаар үстэй холбоотой үйлийг хийлгэсэн (үсээ тайруулах, үсээ будуулах, үсээ буржийлгах зэрэг юу ч хийсэн үед) гэсэн утгаар ‘хада’-г хэрэглэж байна. Энэ мэтчилэн ‘кино хийх, малгай хийх, хүн хийх’ зэргийг солонгосоор илэрхийлэхдээ ‘хада’ үйл үгээр бус ‘만 들다/мандылда/’(бүтээх)-ээр ухаж ойлговол илэрхийлэх гэсэн утгаа зөв зүйтэй гаргах болно. Хоёрдугаарт, ‘хада’ үйл үгэнд ‘агуулах’ хэмээх утга байхгүй болохоор ‘авдарт хийх, амбаарт хийх’ зэргийг ‘넣다(оруулах)’ үйл үгээр дүйцүүлэн ойлгох ёстой. Монгол хэлэнд өгөх-оршихын тийн ялгал(-д, -т) нөхцлийг ‘агуулах’ утгат үйл үг ‘хийх’-ийн өмнөх нэр үгэнд залгаж байгаа онцлог нь Солонгос хэлэнд бас ‘에(э:-д,-т)’ хэмээн өгөх-оршихын тийн ялгал хэрэглэж байгаатай адил шинжийг харуулж байна. Гуравдугаарт, ‘хада’ утгын дундаас ‘бэлдэх’ нь ‘хийх’-тэй таарч байгаа гэж дээрх толь бичгийн тодорхойлолтоос харьцуулан үзсэн боловч жишээ татан үзэхэд ‘хада’гийн хэрэглээ ‘хийх’-ийг бодвол харьцангуй хязгаартай болохыг харж болно. ‘хада’ үйл үг өөрөө хязгаартай хэдэн үл хувилах үгс (мод, бөгж, хувцас зэрэг)-тэй нэгдэж ‘бэлдэх төхөөрөх’ гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь : 4. 순보는 언석에게서 가져온 삼십 원으로 영애의 옷을 해줄 것이다. Сүнъпо Өнъсөгөөс авчирч ирсэн 30 воноор Йенайны хувцас хийж өгнө. Сүнъпо бол 30 воноор Йенай-д ямар нэгэн аргаар (худалдаж авах, хүнээр хийлгэж авах зэргээр) хувцас төхөөрч өгөх гэсэн утгаар ‘хада’-г хэрэглэж байгаа. Дөрөвдүгээрт, ‘хийх’ ба ‘хада’ хоёр үйл үгийн олон утгаас өөр хоорондоо таарч байгаа нь ‘зүүх, өмсөх’ утга гэдгийг дээрх жишээнээс харж болно. Тухайлбал ‘бөгж, бугуйвч, зүүлт’ зэрэг нэрийн дараа ‘хийх (буюу хада)’ гэсэн энэ хувилах үгийг залгахад утгын нарийн ялгаа гарч байгаа. Өөрөөр хэлбэл, ‘хийх’ залгасан үед нэгд, үүнийг хүн өөрөө бүтээх гэсэн утгаар ойлгохоос гадна хоёрт, үүнийг зүүх гэсэн утгаар ойлгож болно. Энэ нь тухайн өгүүлбэрийн утгын талаас шалтгаалж уншигч хүн өөрөө зохих утгаар нь ойлгох явдал юм. Харин ‘бөгж, бугуйвч, зүүлт’ зэрэг нэрийн дараа ‘хада’ залгасан үед нэгд, үүнийг бусад хүнээр хийлгэж худалдан авах буюу худалдан авч төхөөрөх гэсэн утгаар ойлгож болох бол хоёрт, үүнийг зүүх гэсэн утгаар ойлгож болно. ‘хада’, ‘хийх’ хоёрын нарийн ялгаа дээрх жишээ мэт гарч байна. Мөн бид монгол хэлний ‘хийх’ үйл үгийн хэдэн жишээг солонгос хэлний ‘хада’ үйл үгтэй харьцуулан үзэж дараах хэдэн ижил төстэй буюу ялгаатай талыг ажиглалаа.
99
Доорх хүснэгтэд солонгос жишээг гол болгон ‘хада’, ‘хийх’ хоёрыг харьцуулж үзнэ. Жагсаалт. 6 утга хүн, амьтан зэрэг үйлдэх
идэх хоол, өмсөх хувцас, түлш·түлээ зэргийг үйлдэх, бүтээх, бэлдэх
нүүрэн дээр нь илрэх, хандлагад нь илрэх
хоол юмуу унд идэж уух, тамхи зэргийг татах
эдлэл буюу хувцас өмсөх
ямар нэгэн ажил хийх юмуу бизнес удирдах
Хада
монгол хэл дээр таарах хэлбэр
운동 하다
биеийн тамир(운동) +хийх(하다)
사랑 하다
хайр хийх*
공부 하다
хичээл(공부)+хийх(하다)
말 하다
үг хийх*
일 하다
ажил(일)+ хийх(하다)
싸움 하다
хэрүүл хийх
생각 하다
бодол хийх*/бодох/, санаа хийх*/санах/
편지 하다
захиа хийх*
захиа бичих
전화 하다
утас хийх*
утасдах
나무 하다
мод хийх
한복 한 벌 하다
Хана-буг (солонгос үндэсний хувцас) хийх
금반지 하다
алтан бөгж хийх
밥 하다
цагаан будаа хийх / будаа агшаах /
반색 하다
их баярласан царай гаргах, магнай хагартал баярлах
심각한 얼굴 하다
ноцтой царай хийх*
ноцтой царай гаргах
놀란 얼굴 하다
гайхсан царай хийх*
гайхсан царай гаргах
술 하다
архи хийх*
архи уух
담배 하다
тамхи хийх*
тамхи татах
점심 하다
өдрийн хоол хийх*
өдрийн хоол идэх
마약 하다
хар тамхи хийх*
хар тамхи татах
식사 하다
хоол хийх*
хоол идэх
목걸이 하다
зүүлт хийх,
가면 하다
маск хийх*
маск өмсөх
화장 하다
нүүрэнд будаг хийх*
нүүр будах
귀걸이 하다
ээмэг хийх,
문학 하다
уран зохиол хийх*
уран зохиолоор мэргэших
피아노 하다
төгөлдөр хуур хийх*
төгөлдөр хуураар мэргэших
회사 하다
компани хийх*
компани удирдах
가게 하다
дэлгүүр хийх*
дэлгүүр удирдах
선생 하다
багш хийх*
장사 하다
наймаа хийх
병원 하다
эмнэлэг хийх*
100
хайрлах
хэлэх
хэрэлдэх, маргалдах, муудалцах
зүүлт зүүх
ээмэг зүүх
багшлах эмнэлэг удирдах
ямар нэгэн үүрэг хариуцах
주인공 하다
гол дүр хийх
반장 하다
ангийн дарга хийх
үр дүн гаргах
일등 하다
1-р байр хийх*
1-р байранд орох
우승 하다
аварга хийх*
тэргүүн байранд орох
반지 하다
бөгж хийх*
бөгж авах
옷 하다
хувцас хийх*
хувцас авах
귀걸이 하다
ээмэг хийх*
ээмэг авах
만원 하다
10,000вон хийх*
10,000 воны үнэтэй
삼 천원 하다
3,000 вон хийх*
3,000 воны үнэтэй
밥값 하다
хоолны үнэ хийх*
талхны мөнгөө олоод явах
얼굴값 하다
царайны үнэ хийх*
төрх царайнд таарсан үйл хийх
남녀노소 할 것 없다
эр эм хийхгүй*
эр эмгүй
어른이고 어린아이 고 할 것 없다
том хүн хүүхэд хийхгүй*
хүүхэд том хүнгүй
юм худалдан авах буюу олж авах
үнэ хэр зэрэг хүрэх
найдлагад хүрэх гэж үйлдэх
ялгаж хэлэх
гол дүрд тоглох
Дээрх жишээг ажиглахад дараах хэдэн зүйл анхаарал татаж байна. Нэгдүгээрт, Солонгос хэлний ‘хада’-ийн олон утгын дунд ‘үйлдэх’ нь ‘хада’ үйл үгийн утгатай таарч байгаа гэж толь бичгийн харьцуулал дээр үзсэн боловч ‘хайр хийх, үг хийх, захиа хийх, утас хийх’ зэрэг жишээнүүд монгол хэлний ‘хийх’ үйл үгтэй дүйцүүлэн хэрэглэвэл таарахгүй гэдгийг дээрх жишээ харуулж байна. Үүнийг судлаач Сө чөнсү8-гийн онол9-оор тайлбарлаж болох зүйл юм. Тэрээр 사랑하다 (хайр хийх*:хайрлах), 말하다 (үг хийх*:хэлэх) хоёр жишээг авч үзээд 사랑하다 (хайр хийх*:хайрлах) гэсэн үг нь 사랑 (саран:хайр)+하다 (хада:хийх) гэсэн бүтэцтэй байдаг. 사랑 (саран:хайр) бол ‘ямар нэгэн хүн, амьтныг ихэд хайрлаж хүндэтгэх сэтгэл санаа, мөн тийм үйлдэл’ 10 хэмээх утгатай болохоор энэ нь нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай гэж үзэж болно 서정수(2013) 국어문법, 집문당, 11. 보조 용언과 용언 “하다” (Сө чөн сү(2013) Солонгос хэл зүй, Чибмүнътан, 11. туслах хувилах үг болон хувилах үг «хада»). 9 Хоосон бүтээвэр (empty morpheme) “хада” бол түүний урд орсон үйлдэх мөн чанартай элемент эсвэл нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай элементэд үйл үгийн хэв маягийг өгөх чадвартай гэж үзсэн. «Хада»-гийн урд орсон элемент өөрөө ямар нэгэн байдлын тухай өгүүлэхгүй байвал энэ нь хийсвэр өгүүлэх үгийн үүргийг хариуцах «орлох үйл үг» болно гэж үзсэн. “Солонгос хэл зүй” хэмээх бүтээлийг бичсэн Сө чөн сү «хада»-г «хоосон бүтээвэр” болон “зарим үйл үгийн орлогч” гэж үзсэн. Солонгос хэлний ихэнх нэр үг нь-ялангуяа “хада”-тай залгах нэр үг нь- ханзны үг байх тохиолдол олон байдаг гээд дараах жишээг авчээ. 공격(攻擊) 하다 (довтолгоон хийх) / 공부(工 夫) 하다 (хичээл хийх) гэх мэтээр энгийн ярианд хэрэглэдэг нэр үгийн ихэнхи нь ханз юм. Харин 공격(攻擊) 하다(довтолгоон хийх) -ийн 공격(攻擊)-ийн утга толь бичиг дээр 나아가 적을 침(гарч дайсныг довтлох) гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, 공격(攻擊) 하다 гэсэн энэ өгүүлбэрт 공격(攻擊) хэмээх үг өөрөө “довтлох” гэсэн утгатай (энэ нь үйлдэх мөн чанартай) болохоор “хада” 공격(攻擊)-тай залгаж үйл үгийн бүтцийг илрэх үүрэг л гүйцэтгэдэг гэсэн үг. Мөн 공부(工夫)하다 (хичээл хийх) гэсэн илэрхийлэлийг авч үзэхэд нэр үг 공부(工夫)-г 학문이나 기술을 배우고 익힘 (эрдэм ном буюу ур чадвар сурах) гэсэн утгаар толь бичигт тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, 공부(工夫) өөрөө ном, ур чадвар сурах хэмээн утгатай (үйлдэх мөн чанартай) болохоор «хада» үйл үгийг залгаж бүтцийг л өөрчлөх үүрэг гүйцэтгэсэн юм. 10 ‘어떤 사람이나 존재를 몹시 아끼고 귀중히 여기는 마음. 또는 그런 일’ 국립국어원 표준국어대사전 (улсын солонгос хэлний хүрээлэн стандарт солонгос хэлний их толь бичиг) http://stdweb2.korean.go.kr/main.jsp 8
101
хэмээгээд энэ мэт илэрхийлэлд залгаж хэрэглэсэн ‘хада’ үйл үг нь хоосон бүтээвэр болж нэр үгийг үйл үгийн хэв маягаар өөрчлөх үүрэгтэй гэж үзвэл зүйтэй гэжээ. Харин 말하 다 (үг хийх*:хэлэх) бол 말 (мал:үг)+하다 (хада:хийх) гэсэн бүтэцтэй байдаг. 말 (мал:үг) бол ‘хүний сэтгэл санаа зэргийг илэрхийлж дамжуулахад хэрэглэх авианы тэмдэг, өөрөөр хэлбэл, хүний сэтгэл санаа зэргийг хоолойгоор дамжуулан илэрхийлж буй дуу авиаг хэлж байгаа’11 гэсэн утгатай. Иймээс энэ нь нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай гэж үзэж болно. Тиймээс энэ илэрхийлэлд залгаж хэрэглэсэн ‘хада’ бол хоосон бүтээвэр болж нэр үгийг үйл үгийн хэв маягаар өөрчлөх үүрэгтэй гэж үзвэл зүйтэй. Хоёрдугаарт, ‘хада’ үйл үгийн олон утгын нэг нь ‘найдлагад хүрэх гэж үйлдэх’ утгыг илэрхийлэх явдал юм. 밥값 하다(хоолны үнэ хийх), 얼굴값 하다(царайны үнэ хийх) хэмээх энэ хоёр жишээг Сө чөнсү-гийн онолоор тайлбарлаж үзье. 밥값 하다(хоолны үнэ хийх) бол 밥값(пабкаб:хоолны үнэ)+하다(хада: хийх) гэсэн бүтэцтэй байна. 밥 값(пабкаб: хоолны үнэ) нь ‘хоол идсэн хэмжээний ажил юм уу үнэ хөлсийг зүйрлэж хэлэх үг’12 гэсэн утгатай. Энэ нь нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай гэж үзэж болно. Тиймээс энэ илэрхийлэлд залгаж хэрэглэсэн ‘хада’ бол хоосон бүтээвэр болж нэр үгийг үйл үгийн хэв маягаар өөрчлөх үүрэгтэй л байна. 얼굴값 하다(царайны үнэ хийх) гэх үг нь 얼굴값(өлкүлкаб:царайны үнэ)+하다(хада:хийх) гэсэн бүтэцтэй байдаг. 얼굴값 (өлкүлкаб: царайны үнэ) гэдэг нь ‘төрсөн нүүр царайнд тохируулан хэл яриа болон үйлдлийг дооршоон хэлэх үг’13 гэсэн утгатай. Үүнийг ч мөн нөхцөл байдлыг өгүүлэх мөн чанартай гэж үзэж болно. Гуравдугаарт, ‘хада’ үйл үгийн олон утгын нэг болох ‘ялгаж хэлэх’ гэсэн хэсэгт буй дээрх жишээг харвал монгол хэлэнд огт хэрэглэдэггүй хэлбэр болохоор солонгос хэл сурч буй монгол хүнд энэ мэт жишээг ойлгоход тун төвөгтэй юм. Үүнийг бас Сө чөнсүгийн онолын дагуу тайлбарлаж болно. 남녀노소 할 것 없다 (нъамнйе носо халкөс өпта: эр эм хийхгүй (эр эмгүй)) бол бүтцийн талаас үзэх юм бол 남녀노소(нъамнйе носо: эр эм настай залуу)+하다(хада : хийх)+것(көс : зүйл)+없다(өпта: гүй) болно. Өөрөөр хэлбэл, энд хэрэглэж буй ‘хада’ нь ‘ялгах, шилэх’ хэмээх үйл үгийн оронд хэрэглэж тэдгээрийн утгыг илэрхийлж буй ‘орлох үйл үг’-ийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм. 어른이고 어린아이고 할 것 없다 (өрынъико өринъаико халкөс өбта: хүүхэд, том хүн хийхгүй (хүүхэд том хүнгүй)) гэдгийг бүтцийн талаас үзвэл 어른(өрынъ: том хүн)+고(ко: ч)+어린아이(өринъаи: хүүхэд)+고(ко: ч)+하다(хада: хийх)+것(көс: зүйл)+없다(өпта: үгүй) гэсэн бүтцийг харуулж байна. Мөн л дээрх жишээний нэгэн адилаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, ‘хада’ нь ‘ялгах, шилэх’ хэмээх үйл үгийн оронд хэрэглэж тэдгээрийн утгыг илэрхийлж буй ‘орлох үйл үг’-ийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм. Дүгнэлт Солонгос хэлний ‘хада’ үйл үгэнд ‘идэх хоол, өмсөх хувцас, түлээ зэргийг бүтээх’ гэсэн утга байх боловч энэ нь монгол хэлний ‘хийх’ үйл үгтэй харьцуулахад харьцангуй цөөхөн нэр үгтэй хамт хэрэглэх хязгаартай хэлбэр гэдгийг үзүүлж байна. ‘хада’ үйл үгэнд ‘агуулах’ гэсэн утга байхгүй болохоор ‘сав суулганд юм хийх’ гэсэн утгыг 11
사람의 생각이나 느낌 따위를 표현하고 전달하는 데 쓰는 음성 기호, 곧 사람의 생각이나 느낌 따위를 목구 멍을 통하여 조직적으로 나타내는 소리를 가리킨다. 국립국어원 표준국어대사전 (улсын солонгос хэлний
хүрээлэн стандарт солонгос хэлний их толь бичиг) http://stdweb2.korean.go.kr/main.jsp 12 밥을 먹은 만큼의 일이나 대가를 비유적으로 이르는 말. 국립국어원 표준국어대사전 (улсын солонгос хэлний хүрээлэн стандарт солонгос хэлний их толь бичиг) http://krdic.naver.com/detail.nhn? docid=15697800 13 생긴 얼굴에 어울리는 말과 행동을 낮잡아 이르는 말. 국립국어원 표준국어대사전 (улсын солонгос хэлний хүрээлэн стандарт солонгос хэлний их толь бичиг) http://krdic.naver.com/detail.nhn?docid=26261500
102
илэрхийлэхийн тулд ‘넣다(оруулах)’ юм уу ‘담다(агуулах)’ гэх үйл үгийг хэрэглэвэл санаагаа ойлгомжтой зөв илэрхийлнэ. Монгол хэлний ‘хийх’ хэмээх үйл үг нь бидний ажигласнаар солонгос хэлний ‘хада’-гаас илүү бодит биет шинжтэй санагдана. Солонгос хэлний ‘хада’ үйл үг нь хоосон утгатай бөгөөд түүний үүрэг нь өмнө орсон нэр үгээ үйл үг болгон өөрчлөх үүрэгтэй гэж үзэж болно. Мөн солонгос хэлний ‘хада’ үйл үгийн утга монгол хэлний ‘хийх’ үйл үгтэй харьцуулахад ‘үйлдэх, бүтээх, бэлдэх, эдлэл буюу хувцас өмсөх’ гэсэн утгаар төстэй хэрэглэгдэх боловч ‘нүүрэн дээр нь илрэх, хандлагад нь илрэх’, ‘хоол юмуу унд идэж уух, тамхи зэргийг татах’, ‘ямар нэгэн ажил хийх юмуу бизнес удирдах’, ‘ямар нэгэн үүрэг хариуцах, ‘үр дүн гаргах’, ‘юм худалдан авах буюу олж авах, ‘үнэ хэр зэрэг хүрэх’, ‘найдлагад хүрэх гэж үйлдэх’, ‘ялгаж хэлэх’ зэрэг утгаар хэрэглэгдэхгүй байгаагаараа нэлээд ялгаатай гэдгийг ажиглалаа. Солонгос хэлний ‘хада’ нь ‘хоосон бүтээвэр’, ‘орлох үйл үг’-ийн шинжийг аль алиныг агуулж байгаа талаар үзсэн бөгөөд энэ тухай цаашид илүү өргөн хүрээтэй судалгаа хийх ялангуяа төрөл хэлнүүдийн хүрээнд судалбал сонирхолтой санагдана. Солонгос хэлний ‘хада’ үйл үг нь үл хувилах үгэнд залгаж үйл үг бүтээх үүрэгтэй. Харин монгол хэлэнд нэр үгийн ард ‘хийх’ үйл үгийг залгахаас илүү нэрээс үйл үг үүсгэх ‘-ла⁴, -да⁴’ дагаврыг залгаж үйл үг бүтээдэг онцлогтой. Тухайн хэлийг сурч байгаа хүмүүс эдгээр онцлогийг зөв ухаж, ‘хийх’, ‘хада’ хоёр үйл үгийн хэрэглээний талаар сайтар ялган сурвал олон үгсийг дэмий цээжлэхээс илүү тустай болно. ном зүй ▪ M.Базаррагчаа. (1992). Үгийн гарлыг мөшгих нь. Боть III,IV,V. Уб. ▪ Ж.Бат-Ирээдүй 2009, Монгол хэлний хэлзүйн дагавар, нөхцөл, баймж үгийн сан. УБ. ▪ Б.Пүрэв-Очир. 2011. “Монгол хэлний “хийх” хэмээх үгийн учир, түүний утгын өргөсөл ба хэрэглээний эргэн тойрон” МУИС-ийн Монгол Судлалын Хүр ээлэнгийн “Acta Mongolica” Эрдэм шинжилгээний бичиг, №11(366), Уб. 67-84 дэх тал ▪ 박병수(1974) The Korean Verb ‘ha’ and Verb Complementation, 《어학연구》 10-1. pp.46-82 (Паг пйен сү (1974) Солонгос хэлний үйл үг «ха» болон үйл үгийн нэмэлт үг, хэл шинжлэлийн судалгаа 10-1. хуудас 46-82) ▪ 서정수 (1975) 국어 ‘하-’의 문법, 대구:형설출판사 (Сө чөн сү (1975) Солонгос хэлний «ха-»гийн хэл зүй, Тайкү : Хйенсөл хэвлэлийн газар) ▪ 서정수(2013) 국어문법, 집문당, 11. 보조 용언과 용언 “하다” (Сө чөн сү(2013) Солонгос хэл зүй, Чибмүнътан, 11. туслах хувилах үг болон хувилах үг «хада») ▪ 김영희(1984) 『“하다”, 그 대동사 설의 허실』, 『배달말』 vol.9. 배달말학회 pp.31-63 (Ким йен хый(1984) 『“хада”,-г орлох үйл үг гэж үзэх үзэл бодлын хуурмаг байдал』 『гэрэлт газрын хэл』 vol.9, гэрэлт газрын хэл судалгааны хүрээлэн) ▪ 송정근(2007), 「구체명사와 결합하는 ‘하다’의 의미 특성에 대하여」, 한국어의미학22. 한 국어의미학회. pp.123-140. (Сон чонгынъ(2007), 「тодорхой нэр үгтэй нийлэх «хада»-гийн утгын онцлогын тухай」, Солонгос хэлний утга зүй 22, Солонгос хэлний утга зүйн судалгааны хүрээлэн, хуудас 123-140) ▪ 박종호(2010) ‘X하다’의 결합 유형에 관한 연구, 새국어교육 제84호 pp.321-339 (Паг чон хо(2010) ‘X хада’-гийн нэгдэх ангилалын тухай судалгаа, шинэ солонгос хэлний боловсрол 84 боть, хуудас 321-339)
103
▪ 박상택, 이성규(2013) 한국어 ‘X하다’와 몽골어 ‘Xийх’의 결합 관계와 의미에 관한 대조 연구 몽골학 제35호 pp.255-285 (Паг сантхайг, И Сөн кйү (2013) солонгос хэлний “Х хада” болон монгол хэлний “Х хийх” хоёрын нэгдэх харилцаа ба утгын тухай харьцуулах судалгаа, Монгол судлал, 35 боть, хуудас 255-285) Толь бичиг ▪ Я. Цэвэл, 1966. 「Монгол хэлний товч тайлбар толь」 ▪ Норжин, 1999. 「Монгол хэлний толь」. ▪ 국립국어원 표준국어대사전 (улсын солонгос хэлний хүрээлэн стандарт солонгос хэлний их толь бичиг) http://stdweb2.korean.go.kr/main.jsp ▪ 울란바타르대학교 한국학연구소 사전편찬위원회, 2008. 「몽한사전」, UB. (Улаанбаатар их сургууль, Солонгос судлалын хүрээлэн толь бичиг зохиох зөвлөл, 2008, монгол-солонгос толь бичиг) ▪ 몽골국립대학교 한국학과 2008. 「한몽사전」, UB. (Солонгос Монгол толь бичиг, МУИС ГХСС) Abstract A verb ‘hada’ in Korean has several meanings. One of them is that it means ‘prepare the food/clothes/ firewood’ which compared to a verb ‘hiih’ in Mongolian. While comparing ithas a limited form for its usage relatively with few nouns. A verb ‘hada’ has no meaning of “a container” or “to put in”. A verb ‘nutda (put into)’ or ‘damda (put in)’ will be used in order to express the exact meaning of “to put in something in a container’. Analyzing from our study, a verb ‘hiih’ in Mongolian has much concrete meanings than ‘hada’ in Korean. A verb of ‘hada’ has an abstract meaning in Korean and its function is that a noun before it makes a verb. A verb ‘hada’ in Korean has similar meaning compared to ‘hiih’ in Mongolian such as ‘act, make, prepare jewelry, or clothing”. But there has quite difference in meaning including ‘to look, attitude or express “,” to eat food or drink beverages’, ‘to make out results’,’ to buy or acquire something, ‘’ to price on something ‘,’ to act befitting expect “,” to speak separately ‘ so on. This MA thesis focuses on a verb ‘hada’ in Korean which is ‘empty morpheme’ or ‘proverb’ in the study of linguistics, thus it will be interesting to study it in depth especially in the study of cognate languages. ‘Hada’ plays a role to connect substantives and converts it to a verb. However, suffixes ‘-la’, ‘-da’ usually form a verb in the Mongolian language; both verbs ‘hada’ and ‘hiih’ need to be studied carefully.
104
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(105-108)
Адуу, түүнтэй холбоотой хэлц үгийн орчуулгын тухайд THE TRANSLATION OF THE MONGOLIAN IDIOMS WITH THE WORD “HORSE” INTO ENGLISH А.Сүхмаа (МУИС) Түлхүүр үгс: өвөрмөц хэлц, хэллэг, цөм утга, нийлэмж үг, утгачилахуй, дүйцүүлэхүй, үгчилэхүй. Аливаа үндэстний ахуй амьдрал, зан заншил, соёл сэтгэлгээний онцлогийг хэлний нэгж болох хэлц илэрхийлдэг бөгөөд хэлний хөгжлийн олон мянган жилийн түүхэнд боловсронгуй болж хэвшин тогтдог билээ. Хэлц судлал түүний үүрэг, утга тайлал нь тухайн улс орны ард түмний сэтгэлгээ, ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдүүлэх, эх хэлнийхээ тансаг яруу байдлыг бусдад мэдрүүлэх онцлогтой. Монгол хэлний хэлцийг эрдэмтэн Чой.Лувсанжав, М.Базаррагчаа, Ж.Баянсан, Д.Бадамдорж, Б.Пүрэв-Очир, Г.Аким, Ж.Бат-Ирээдүй нар бүтэц, утга, хэлбэр, хэрэглээ, зүйлчлэх талаас нь тус тус судалсан байдаг. Д. Бадамдорж (2006:124) “... өвөрмөц хэлц гэдэг нь утгын хувьд, бүрдүүлж байгаа үг тус бүрийн цөм утга алдарч, нийлэн нэгдэж, нэгэн ухагдахуун, утга санаа илэрхийлсэн, тухайн ард түмний сэтгэхүй, сэтгэлгээ нэвт шингэсэн, аж ахуй, бодит амьдрал, хэв ёс, зан заншил, шашин шүтлэг, үзэл бодол гэх зэргийн гүн тусгал болсон тогтвортой нийлэмж үг юм. Жишээ нь: магнай хагарах /баярлах/, модоо барих /хоосрох/ ...”1 хэмээн тодорхойлсон. Эрдэмтэн Г.Аким (1999:3) “...өвөрмөц хэлц гэдэг нь бол гагцхүү тухайн үндэстний хэлэн дэх бүрэлдүүлсэн үгийнх нь утга алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтвортой нийлэмж үг юм”2 гэжээ. Чой. Лувсанжав (1970:3) “...өвөрмөц хэллэг гэдэг нь гагцхүү тухайн үндэстний хэлэнд буюу тухайн соёлын хүрээнд багтах улсын хэлэнд байдаг бүрэлдүүлсэн үгсийнх нь уг утга алдраад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогтворжмол нийлэмж үгийн нэр юм. Туранхай тэмээг хана үдмээр тэмээ гэдэг нь тэмээнийхээ үдээрээр ханаа үддэг малчин монголын хэлэнд л байдаг юм”3 гэж тус тус тодорхойлжээ. Англи хэл нь зүйр цэцэн үг, хэлц үг, өвөрмөц хэлцээр нэн баялаг бөгөөд судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүд олон байх төдийгүй тэдгээрийг тайлж унших тайлбар толь бичгүүд олноор гарах болжээ. Jennifer Seidl W. McMordie (1978:176) 4‘…an idiom Д.Бадамдорж (2006) Монгол хэлний үгийн сангийн утгазүй Г.Аким (1999) Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь 3 Чой.Лувсанжав (1970) Орос монгол өвөрмөц хэллэгийн толь 4 Jennifer Seidl W. McMordie (1978) English idioms and how to use them 1 2
105
can be defined as a number of words which, when taken together, have a different meaning from the individual meanings of each word’. Rosamund Moon (1998:3) “Idiom is an ambiguous term, used in conflicting ways. In lay or general use, idioms have two main meanings. First is a particular manner of expressing something in language, music, art, and so on, which characterizes a person or group: secondly, an idiom is particular lexical collocation or phrasal lexeme, peculiar to a language”. 5 Монгол, Англи хэлний хэлц үгийн талаарх дээрх томьёололоос харахад хоёр орны судлаачдын үзэл баримтлал ойролцоо байна. Энэхүү судалгаандаа бид монгол хэлний ‘адуу’ гэдэг үг орсон хэлцийг эрдэмтэн судлаачдын бүтээлээс түүвэрлэн авч англи хэлний хэлцтэй харьцуулан авч үзлээ. Монгол, Англи хоёр улс нь нүүдлийн болоод суурин тэс өөр ахуй амьдрал, соёл сэтгэлгээтэй хэдий ч морь, адуу малтай холбоотой хэлц хэллэг аль алинд нь түгээмэл байна. Адуу, түүнтэй холбоотой хэлц үгийг англи хэлнээ хэрхэн буулгасныг жишээгээр харьцуулбал: Монгол хэлний ‘адуу’-тай холбоотой хэлц үгийг англи хэлнээ утгачилан болон дүйцүүлэн орчуулах нь элбэг тохиолдож байна. “set a beggar on horse and he will ride to the devil” гэсэн хэлцийг монгол хэлнээ / гуйлгачинд морь унуулбал тэр чөтгөрийнх рүү давхина/ гэж үгчилэн орчуулбал тэр бүр ойлгогдохгүй харин /өрөвдөхөд өр өшиглөнө/ гэж дүйлгэн оноовол илүү ойлгомжтой. “that is a horse of another color” гэсэн хэлцийн another color буюу өөр зүсмийн адуу гэж буулгавал монгол хүн огт ойлгохгүй харин /тэнгэр газар шиг/ гэж утгачилахуйд төгөлдөр болно. “Адуу шиг орой унтаж, шувуу шиг эрт босох” гэсэн монгол хэлний хэлцийг “to go to bed with lamb and rise with the lark” гэж буулгасан нь онон дүйж байна. ‘Адуу’ гэдэг үгийг ‘хурга’-аар, ‘шувуу’ гэдэг үгийг ‘болжмор’-оор дүйлгэсэн байна. Энэ хоёр хэлний хэлцийг ажиглан үзвэл төлөөлүүлэн дүрсэлж буй байдал нь: “морь нохой мэт зүтгэх” гэж үнэнч, хөдөлмөрч хүнийг морь нохойтойгоо монголчууд адилтган зүйрлэж байхад англичууд “to work like a navy”, “to work like a nigger’, “to work hard” гэсэн нь зүйрлэлүүд хоорондоо тэс өөр байгааг харуулж байна. “Адуу шиг ховдоглох” буюу “eat like a horse” гэсэн хэлц нь “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа алхахдаа ургаа хад шиг” гэсэн хэлцтэй ойролцоо дүйж байна. Байнга зарагдаж байдаг хүнийг “зараалын морь шиг гар гар дамжин” гэж хэлдгийг англи хэлнээ “be passed from hand to hand” хэмээн хагас үгчилэн буулгасан байна. Монгол хэлний “хонины морь шиг номхон” хэмээх хэлцээр хүнд гэмгүй, хорхойд хоргүй хүнийг дүрсэлж байхад англи хэлнээ “he looks as if butter would not melt in his mouth”, “he would not hurt/harm a fly” гэхчилэн буулгаснаас үзэхэд нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд номхон хүнийг хонины морьтойгоо адилтган зүйрлэж байхад суурин соёл иргэншилтэй ард түмэн өдөр тутам хэрэглэдэг ‘масло’-тайгаа зүйрлэж байна. Судлаач эрдэмтдийн орчуулгаас харахад ихэвчлэн утгачлан, дүйцүүлэн орчуулсан байгаа бөгөөд зарим хэлцийг үгчлэн орчуулсан байна. Мөн англи хэлнээ “морь” гэдэг үг орсон боловч монгол хэлнээ шууд буухгүй хэлц ч байна. 5
Rosamund Moon (1998) Fixed Expression and Idioms in English
106
Чой.Лувсанжав (1970) “...өвөрмөц хэллэгийг орчуулахад хэдэн зүйл бий, үүнд нэг овгийн хэлний хооронд бол үгчилсхийн орчуулж болох хэллэг элбэг байдаг боловч бас л утгачилахыг голлодог юм. Алтай овог хэл, Энэтхэг европ овгийн хэл, нангиад төвөд овог хэл гэхчлэн өвөр өвөр овог хэлний өвөрмөц хэллэгийг нэгээс нөгөөд нь орчуулахдаа хаа нэг хэрэгцээтэй газар үгчилсхийхээс бус гол нь утгачилан орчуулбаас зохилтой байдаг, өөрөөр хэлбэл үгчлэн махчилчихвал утга нь гарахгүй нь наад захын хэрэг, аягүйдвэл шал өөр юм болчих ч дайралдана. Монголд огт байдаггүй зарим бодит юмтай холбогдол бүхий хэллэгийг үгчлэн орчуулмаар газар бас байна” гэжээ. Ааш гэж адсага хэмээх энэхүү хэлц нь англи хэлний in a bad temper, a hard person to get along with, a bad egg хэлцээр; загасчны морь усгүй - the fisherman’s horse remains without water, the cobbler’s /shoemaker’s/ wife is the worst shod, the shoemaker’s son always goes barefoot хэлцээр; морь харах - to relieve oneself/nature, to be executed, to leave the room хэлцээр; мордохын хазгай гэгчээр - a bad beginning makes a bad ending хэлцээр; нойрноос морио, чөмөгнөөс хутгаа - he who sleeps catches no fish, penny-wise and pound-foolish хэлцээр; өглөө хазаар, орой ташуур start on a merry note, but finish on a sad one, start somebody well and end badly, the mountain has brought forth a mouse, fast beginner exhaust himself soon, the more haste, less speed, great cry and little wool, much ado about nothing хэлцээр; хашин морь шиг - too lazy to lift a finger to help oneself, no cross, no crown, idleness is the mother of all vices, idleness is the root of all evil, idle brain is the devils workshop хэлцээр; хөгшин азарга жороо сурах it is never late to mend хэлцээр; хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрэх to stand on one’s own bottom, come up in the world, to grow up хэлцээр тус тус бууж байна. Дүгнэлт Монгол хэлний өвөрмөц хэлц үгийн тодорхойлолт, ангиллын талаар эрдэмтэн судлаачид өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай байгаа нь хэлц үгийн судалгаа нэг мөр болоогүй байна гэж үзэж болох юм. Хэлц үгийг нэрлэхдээ зарим судлаачид өвөрмөц хэлц гэж байхад зарим нь өвөрмөц хэллэг гэж үзжээ. Монгол, англи хэлний ‘адуу’-тай холбоотой маш олон хэлц үг тохиолдож байна. Энэхүү судалгаагаар нийт 90 орчим ‘адуу’-тай холбоотой хэлцийг түүн харьцуулснаас давхардсан тоогоор үгчилсэн орчуулга 67, дүйцүүлсэн орчуулга 172, утгачилсан орчуулга 182 байна. Үүнээс харахад хэлц үгийг үгчилэхээс илүүтэй утгачилан, дүйцүүлэн орчуулсан байна. Хоёр өөр соёл, зан заншил, ахуй амьдралтай ард түмний хувьд үгийн сангийн тогтвортой нэгж болох хэлц түгээмэл байгаа нь цаашид харьцуулан судлууштай юм.
107
Ном зүй
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12.
О.Адъяа. (1996) Ухаант ардын үнэт өв. УБ., Г.Аким. (1999) Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь. УБ., Г.Аким. (1995) Pearl Rosary of Wisdom., Д.Бадамдорж. (2006) Монгол хэлний үгийн сангийн утгазүй. УБ., Г.Дашдаваа. Сумъяа. Ц., (1999) Англи хэлний хэвшмэл хэллэгийн толь. УБ., Ц.Дашдондов. (2003) Англи-монгол адил утгат өвөрмөц хэллэгийн шинэ тайлбар толь. УБ., Ц.Дашдондов. (2001) Монгол-англи хэлц, хэллэгийн толь. УБ., Чой.Лувсанжав. (1970) Орос монгол өвөрмөц хэллэгийн толь. УБ., Ц.Өлзийхутаг. (1989) Монгол ардын цэцэн үг. УБ., Bawden, Charles., (1997) Mongolian-English dictionary. Columbia University Press, New York. Jennifer Seidl, McMordie W., (1978) English idioms and how to use them. Oxford University Press. Rosamund Moon (1998) Fixed Expression and Idioms in English, Clarendon Press, Oxford. Abstract
One of the main problems when we face with while studying foreign languages is idioms. Idioms are closely related to the custom, culture and lifestyle of any country, thus it is vital to have sufficient knowledge about that country to study its idioms. Therefore, scholars are becoming more interested in this field. This paper discusses the translations of some idioms with the word ‘horse’ from the scientific works by some scholars.
108
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(109-114)
МОНГОЛ ХЭЛНИЙ ОЙРОЛЦОО ҮГИЙГ ХОЛ ОЙРЫН УТГААР НЬ ЯЛГАХ ТУХАЙД ABOUT DIFFERENTIATING MONGOLIAN SYNONYMS “FAR AND NEAR MEANING” Т.Отгонсувд (МУИС) Түлхүүр үг: монгол хэлний ойролцоо үг, утгалбар, утганцар, утгын ялгаа Ойролцоо үг нь хэлний ойролцоо утгын ялгааг гаргах үндсэн арга хэрэглүүр болдог учраас онол практикийн чухал ач холбогдолтой монгол хэлний үгийн сан, утга судлалын нэгэн чухал сэдэв билээ. Ер нь хэл шинжлэлд хэлний нэгж бүр ойролцоо утгатай байж болно гэж үздэг бөгөөд тэдгээр нь давталтаас зайлсхийх, уг юмыг олон талаас нь тодруулах үүрэгтэй юм. Монгол хэл шинжээчид ойролцоо үгийн судалгааг зохих хэмжээгээр хийж ирсэн боловч ихэнх нь дайвар шинжтэй, нарийвчлан судлах шаардлага байсаар байгаа судалгааны чухал объект юм. Нөгөө талаар, монгол хэлний ойролцоо үгийн утгын ялгаа, утгын хол ойроор ялгах талаар нарийвчлан авч үзэж судлаагүй болно. Энэ тухайд эрдэмтэн Д.Отгонсүрэн ойролцоо үгийн талаар олон чухал санаа хөндсөн байна. Тухайлбал, “Утгын ерөнхий шинжээрээ ойролцоо боловч “харах” гэдэг нь ихэвчлэн алсын юмыг, “үзэх” гэдэг нь ойрын юмыг харааны эрхтнээр мэдрэхийг заадаг хамгийн энгийн тойм ялгаатай байна. Иймээс “харгуйн бараа харав”, “алсын бараа харж зогсоно” гэхчлэн хэлэх нь найруулгын хувьд зөв болно. ...Ширтэх гэдэг нь ямар нэг юм үзэгдлийг маш их шимтэж сонирхсон, эргэцүүлж бясалгасан гэсэн утга илэрхийлдэг. Харин “гөлрөх” гэдэг нь оюун санааны бясалгал эргэцүүлэл (тодорхой зорилго) -гүй алив нэг юманд харцаа тогтоон саатсаныг хэлнэ” (Отгонсүрэн, 1975, 74) гэж өгүүлсэн нь ойролцоо үгс утганцраараа өөр хоорондоо ялгаатайг тодорхойлжээ. Б.Сумьяабаатар “Ойролцоо үгсийн утгын ерөнхий ба ялгамжаат талыг тодруулахын тулд тэдгээрийг өгүүлбэрзүй ба үгзүйн түвшинд авч үзэх нь зүйтэй... Айлчлах, зочлох, гийчлэх гэсэн үйл үгсийн хувьд авч үзвэл “айлчин, зочин, гийчин болж явах” гэсэн утга нь ерөнхий боловч “зочлох, гийчлэх” гэдэг хоёр үгэнд “зочин, гийчнийг хүндэтгэн дайлах” гэсэн санаа байх ба “айлчлах” гэсэн үгнээ тийм утга үгүй байна. “Айлчлал” гэдэг үг нийгэм улс төрийн томьёонд өргөн хэрэглэгдэж байхад, “зочлол, гийчлэл” гэсэн үгс нь бүтцийн хувьд байж болох боловч орчин цагийн монгол хэлэнд дээрх хэлбэр нь “айлчлалтай” ойролцоо үгсийн цуваа үүсгэхгүй байна” (Сумьяабаатар, 1986, 126-127) хэмээн ойролцоо үгсийг утгын хол ойрын харьцаагаар нь эгнүүлж болох
109
тухай чухал асуудлыг хөндсөн байна. Доктор Ц.Сүхбаатар “Ойролцоо утгат үгийг дотор нь утгын, найруулгын гэж хоёр хуваадаг. Утгын ойролцоо үг гэдэг нь утгын маш нарийн ялгавраар зааглах ойролцоо ухагдахуун гаргасныг хэлдэг. Найруулгын ойролцоо утгат үг гэдэг нь хоёр буюу хэд хэдэн үг нэг ухагдахууныг гаргах боловч найруулгын өөр өөр зүйлд хэрэглэгддэг, үүрэг, өнгө аяс нь өөр өөр байдаг. Жишээ нь: идэх- хооллох, гудрах- цуслах, гүзээлэх, чихэх, зооглох, цааш нь харуулах гэх мэт” (Сүхбаатар, 1988, 170-173) хэмээн ойролцоо үгийг ялгасан нь нэлээд олон асуудлыг тодруулж өгсөн байна. Эрдэмтэн П.Бямбасан ойролцоо үг үүсэх есөн боломжийг тоочсоны дотор “утга нь ойр боловч утгын өнгө нь мэдэгдэхүйц ялгаатай, утгадаа тодорхой ялгарах нэгж (сем)-тэй синонимууд (айлчин, гийчин, зочин; унтах, нойрсох, дугхийх, зүүрмэглэх, нүдний хор гаргах), утга нь маш ойр учраас олонх тохиолдолд нэгийг нь нөгөөгөөр нь сольж болох боловч зөвхөн валентаараа ялгарах синонимууд (хил, хязгаар; хашир, хэрсүү) байх ба “хил” гэсэн үг нь “хилийн харуул, хилийн манаа” гэж болох боловч “хязгаар” хэмээх үг холбогдохгүй, хашир (хашир тарвага, хашир хүн) гэж холбогдох авч, хэрсүү тарвага, хэрсүү морь гэхгүй (Бямбасан, 2006, 364-365) хэмээн өгүүлсэн байна. Ю.Д.Апресян “Утгын ялгаа нь саармагшсан адил үгийг ойролцоо үг гэж болно... Үүний тул, юуны өмнө уул үгсийн утгын бүрэн тайлбар хэрэгтэй болох ба удаад нь, ойролцоо үгийн утга нийлэх нь бус, утга ялгарах нь чухал юм” (Апресян, 1974, 217) хэмээн үзсэн нь ойролцоо үгийг хэлэхийн цуваанд үзэж, тэдгээрийн утгын ялгааг анхаарах хэрэгтэйг тодорхойлсон байна. Тогоо “гээх – хаях - орхих” гурван ойролцоо утгат үг утгын нарийн ялгамжаатай юм. Энэ гурван үг “биеэс салгаж явуулах” утгатай боловч “хэрэгцээгүй болсон зүйлийг дахиж авахгүйгээр явуулах”-ыг “хаях”, “дахиж олохоор хэрэгцээтэй зүйлийг орхисон байвал “гээх” болно. “Үлдэж хоцроосон зүйлд “орхих”-ын утга тохирох юм. Тэрээр, ойролцоо үгсийн утгын хувьд хөнгөн, хүрээ хэмжээ, хэв заншлын ба сэтгэлгээний өнгө, үг холбох зэргийн ялгааг анхаарах хэрэгтэй хэмээгээд, “ажигла-“ гэхэд “нүд талбин шинжиж үзэх”, “анхаар-“ гэхэд “сэтгэл тавин сонирхох” гэсэн утгаар ялгагдах ба “хилэгнэ-“ гэдэг нь “уурла-“ гэхээс хүнд, “зана-” гэдэг нь “хорс-“-оос хүнд тусалттай (Тогоо, 1993, 723) гэж өгүүлсэн нь ойролцоо үгс утганцраараа өөр хоорондоо ялгаатайг тодорхойлжээ. Бид энэхүү өгүүлэлдээ монгол хэлний ойролцоо үгсийн утгын бүрэлдэхүүн болсон утганцрыг тодорхойлж, тэдгээрийн утгын ялгааг гарган зааглахыг оролдлоо. “Ааш, зан, ааль, авир, араншин” гэсэн ойролцоо үүр үгсээс “зан” нь хүн болон амьтны аашлах байдал төлөвийг, “ааш, ааль, авир, араншин” нь хүний зан авир, аалийг илтгэх ба ингэхдээ ааль нь голдуу эм хүний, авир нь эр хүний төлөвшиж тогтсон байдлыг илтгэх бол, араншин нь хүний төрөлхийн зан байдлыг илтгэдэг онцлогтой. ааш хүний зан авир, ааль гол үг (доминант)
зан хүн амьтны аашлах байдал төлөв хүн амьтан
ааль хүний төрөлхийн болон төлөвшин тогтсон зан байдал голдуу эм хүн
авир хүний зан ааш, аашлах ерөнхий төлөв байдал голдуу эр хүн
араншин хүний төрөлхийн зан ааш хүн
“Аашлах, аяглах, загнах, зандрах” гэсэн ойролцоо утгатай үүр үгс нь “элдэв авир гаргах” гэсэн ерөнхий утгатай боловч утгын ялгамж нь өөр байна. “Аашлах, аяглах” нь үг хэл, үйлдлийг илтгэсэн утгатай бол “загнах, зандрах” нь зөвхөн үг хэлтэй холбоотой утга илтгэж байна. Түүнчлэн “аяглах” нь хүндэтгэлийн утгаараа “аашлах”-аас, харин “зандрах” нь өндөр дуугаар хэлэх аялгаараа “загнах”-аас ялгагдана.
110
Аашлах
Аяглах
Загнах
үг хэл үйлдэл
Зандрах үг хэл
хэрэглэх хүрээгээр (ихэс, дээдэс, азарга)
өндөр дуугаар
“Авирах, мацах, асах, өгсөх” гэсэн ойролцоо утгатай үүр үгс нь өндөр өөд мацан гарах гэсэн ерөнхий утгатай хэдий ч “өгсөх” нь газрын өндөр тийш налуугаар явахыг, “мацах” нь нэлээд эгц өөд хүч шавхан чармайн авирахыг, “асах” нь хэмжээгээр арай жижгэвтэр зүйлд эгц өөд авиран гарах гэсэн утгыг илтгэж байна.
Эгц өөд “асах” Огцом өөд “мацах” Налуу өөд “өгсөх”
“Аврах, өршөөх, хэлтрүүлэх, нигүүлсэх” гэсэн ойролцоо үгсээс “нигүүлсэх” нь удаан хугацаанд үргэлжлэхээрээ ялгагдаж байна. Эдгээрээс “аврах” нь гол үг (доминант) болох бөгөөд “элдэв аюул зовлонгоос өршөөл энэрэл үзүүлэн хэлтрүүлэх” гэсэн утгатай. “нигүүлсэх” гэхэд “алдаа дутагдлыг нь хэлтрүүлэх”, “өршөөх” гэхэд “гэм зэмийг нэхэмжлэхгүй уучлах, хэлтрүүлэх”, “хэлтрүүлэх” гэхэд “ял эдлүүлэхгүй өнгөрөөх” гэсэн утгаар ялгагдах ба “хэлтрүүлэх” нь “өршөөх”-өөс хүнд, “өршөөх” нь “нигүүлсэх”-ээс хүнд тусна. Нигүүлсэх үйлийн эзэн голдуу бурхан, төр гэх мэт хүн бус, хийсвэр зүйл байхад, “өршөөх, аврах, хэлтрүүлэх” үйлийн эзэн нь зөвхөн хүн байх бөгөөд “хэлтрүүлэх”-ийн тухайд ноён, хаан, шүүгч гэх мэт дээд эрх мэдэлтэй хүн байдгаараа ялгагдана. аврах амь биеийг аюулаас энэрэх хоромхон зуур
өршөөх гэмийг нэхэхгүй энэрэх
хэлтрүүлэх амь биеийг аюулаас, ялаас мултлах
нигүүлсэх алдааг хэлтрүүлэх хайрлан энэрэх удаан үргэлжлэх хийсвэр (бурхан, төр)
эрх мэдэлтэй хүн хүн
“Агнах, гөрөөлөх, намнах, авлах” гэсэн ойролцоо утгатай үүр үгсээс “агнах” нь араатан болон өвсөн тэжэээлтэн бүх ан амьтныг агнаж ан гөрөө хийхийг, “гөрөөлөх” нь туурайт өвсөн тэжээлтэн гөрөөсний төрлийн амьтанг агнахыг хэлдгээрээ ялгагдаж болох юм. “намнах” нь ганцаараа нэг хоёроор өөрийн хүч цэцээр харваж буудаж ан гөрөө хийхийг, “авлах” нь олуулаа олноор нь агнахыг хэлэх утгын ялгаатай байна. агнах
=
гөрөөлөх
(ганцаараа ганц нэгээр) намнах ˂
111
авлах (олуулаа олноор нь)
“намнах” нь ганцаараа нэг хоёроор өөрийн хүч цэцээр харваж буудаж ан гөрөө хийхийг, “авлах” нь олуулаа олноор нь агнахыг хэлдэг тооны харьцаатай байна. “Агтлах, засах, хөнгөлөх, чимхэх” гэсэн ойролцоо үгсийн “агтлах” гэдэг нь гол үг болох ба “агтлах” гэхэд нэн түрүүнд “засах” гэдэг үг шууд утгаараа санаанд буух тул хамгийн оновчтой ойролцоо үг болно. Харин “хөнгөлөх- чимхэх” нь шууд бус, хийсвэр утгаараа утга нь холдсон байна. Эдгээр ойролцоо үгсийг утгын хол ойроор бүлэглэж болно. шууд утгатай агтлах (огтлох)
шууд бус утгатай хөнгөлөх (ачаанаас хөнгөлөх, илүүц юмыг авах)
засах (эмхлэх, цэгцлэх)
чимхэх (нийлүүлэх, эвлүүлэх)
бодитой
хийсвэр
“Агтчин, адуучин” гэсэн ойролцоо утгатай үгсийн тухайд, “агтчин” нь хуучирсан үгийн шинжтэй болсон байна. Үүнийг цэрэг дайны үед зассан агт морийг уналга ачилгад хэрэглэдэг байсантай холбон тайлбарлаж болно. ерөнхий ↔ адуучин
тодорхой агтчин
адуу (битүү туурайтан) маллах хүн
агт (зассан морь) маллах хүн
“Үнэлэх, цэгнэх, дүгнэх” гэсэн ойролцоо утгатай үүр үгсээс “дүгнэх” нь “нэгтгэн, дүнг тооцох” гэсэн утгатай гол үг болохын зэрэгцээ дүгнэж байж үнэлж, цэгнэнэ. Түүнчлэн “үнэлэх”, “цэгнэх” нь хүний субъектив хандлага, баймж үзэл бодлыг илтгэнэ. Иймд эдгээр үүр үгсийг утгын шаталсан харьцаатай гэж хэлж болно. дүгнэх (юмыг бөөгнүүлэх)
үнэлэх (үнэнд ойр үнэ ханш тогтоох) -ХИЙСВЭР цэгнэх (хэмжүүрээр чанарыг тодорхойлох)- БОДИТОЙ
“Баярлах, баясах, гялайх, бахархах” гэсэн ойролцоо үг нь гүн ба өнгөц утгын ялгамжаар ялгарах ба “хүний сэтгэлийн баярлан баясаж байгаа байдлыг илэрхийлэх” гэсэн ерөнхий утгатай хэдий ч “баярлах, баясах” нь гэнэтийн бяцхан тохиолын улмаас баяр хөөр төрөх, сэтгэл хөдлөн талархах, баясгалантай болохыг, “гялайх, бахдах” гэдэг нь урт хугацаанд хүсэн хүлээсэн зүйл нь биелэн, хөдөлмөрийнхөө ач тусыг нь хүртсэндээ баясан бахархах гэсэн учир шалтгааны харьцаатай байж болмоор байна. Мөн утгын ялгааг дараах байдлаар гаргаж болно. өнгөц
баярлах
(найруулга дундын)
гүн
гялайх
гүн
бахдах
сэтгэл баян болох (талархах) өнгөц
баясах
(найруулга дундын)
сэтгэл баясгалантай болох (сайхан)
(дээд найруулга, шууд бус утгатай) сэтгэл гэрэлтэх сэтгэл гийх ( найруулга дундын ) сэтгэл бахдалтай болох (хангалуун)
112
“Батлах, нотлох” гэсэн ойролцоо үгсийн утгын ялгааг хийсвэр- бодитойн харьцаагаар гаргаж болно. Тодруулбал: бөөгнүүлэх
Батлах хийсвэр
уг юмыг бат холбоотой болгох
нарийвчлах
Нотлох
нягтлах
бодитой
“Харах, үзэх, тольдох” гэсэн ойролцоо үгсийн “харах” нь холын юмыг бүхлээр нь нүдээр үзэх ерөнхий утгыг, “үзэх” нь ойрын юмны тодорхой хэсгийг зорилготойгоор ажиглан шинжиж нягтлахыг, тольдох нь эрхэм хүндтэй хүний зүгээс ойр байгаа байна. нухацтай анзааран харахыг хэлнэ гэж ялгаж болмоор байна. зүйлийн хэсгийг шилжсэн утга
шууд утга харах
үзэх
бүхэл (хол) нэгтгэх
тольдох
хэсэг (ойр) нягтлах шинжлэх задлах
хүндэтгэлийн тодорхой болгох
Энэ бүхнээс үзэхэд, монгол хэлний ойролцоо үгсийн утгын бүрэлдэхүүн болсон утганцрыг тодорхойлж, утгын ялгааг нь гаргаснаар тэдгээрийн утгын ижилсэх, ондооших тал төдийгүй утгын зохицлыг зөв олж болно гэж үзэж байна. Түүнчлэн ойролцоо үгийн утга нь бүрэн тохирохоос гадна утганцрын ихэнх нь таарвал тэдгээрийн утга ойртож, утганцрын ихэнх нь ялгарвал ойролцоо утга нь холдож байгаа нь хэлний баримтаас харагдаж байна.
113
ном зүй Ю.Д.Апресян. Лексическая семантика. Синонимические средства языка. М., 1974 П.Бямбасан. Орчин цагийн монгол хэлний синоним. Монгол хэлний онол, бүтцийн асуудалд. Уб., 2006 (1969) Д.Отгонсүрэн. Монгол хэлний найруулга зүй (Найруулгын төрөл, үгийн сангийн найруулга зүй). Уб., 1975 Б.Сумьяабаатар. Ойролцоо үгс. Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс. Уб., 1986 Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 1988 (1998, 2002, 2004, 2007, 2009) Тогоо. Үгийн сангийн зүй. Орчин үеийн монгол хэл. Хөх хот, 1993, 1996 Resume From the point of this view, we define the sememe and meaning which is the semantic composition of Mongolian synonyms, as result we consider that we find not only assimilation and dissimilation of meaning, but also correctly meaning concord. As well as, it reveals the language fact that the meaning of synonyms conform completely, except that the most of sememes get along with them, their meanings are same, if not their synonyms’ meaning are not same.
114
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(115-120)
МОНГОЛ- АНГЛИ ХЭЛНИЙ ТОВЧИЛСОН ҮГИЙН ОРЧУУЛГЫН АСУУДАЛД SOME TRANSLATION ISSUES ON MONGOLIAN AND ENGLISH ABBREVIATIONS Б. Уранцэцэг (МУИС) Товч утга: Хэлний үзэгдлийн нэгэн сонирхолтой зүйл бол дэлхийн аль ч хэлний үгийн санд үг хэлэх, бичихийн хэрэглээнээс үүдсэн үг хураах товчлох арга билээ. Монгол, Англи хэлний товчилсон үгийн онцлог, монгол хэлний товчилсон үгсийг англи хэлэнд орчуулан хэрэглэхэд гарч байгаа зарим асуудлуудыг энэхүү өгүүлэлдээ авч үзэх юм. Холбоо үгийн бүрэлдэхүүн дэх үгсийг хурааснаас үүссэн шинэ үгийг “товчилсон үг” хэмээн нэрлэж заншжээ. Түлхүүр үг: Товчилсон үг, үг хураах, товчлох, товчилсон үг, ангилал, нэр томьёо, нэршил, олон салаа утга, орчуулга. Монгол бичгийн хэлэнд үг хураах (товчлох) нарийн дүрэм журам, тогтсон уламжлалт дэг жаяг байдаг. Тиймээс үг хураах, товчлох ёсны тухай асуудал бол нэг талаас монгол ярианы хэл ба бичгийн хэлний хэм хэмжээ зөв дуудах ёстой холбоотой, нөгөө талаас зөв бичих зүй, үг бүтэх ёс, хураасан үгийн толь бичгийн тухайд холбогдох зүйл юм.1 Цөөнгүй эрдэмтэд монгол хэлний товчилсон үгийн ангилалыг хийсэн, үүнээс эрдэмтэн Э.Пүрэвжав монгол хэлний товчилсон үгийг үгийн бүтэц, бүрэлдэхүүний хувьд а) Үсгээр товчилсон үг, б) үеэр товчилсон үг, в) холимгоор товчилсон үг гэж ангилаад “монгол хэлний холбоо үгийн бүрэлдэхүүнд байгаа үгсийг зөвхөн эхнийх нь үсгүүдээр товчлон хураасныг үсгээр товчилсон үг (УИХ, ХААЯ, ШУА гэх мэт)”, мөн “холбоо үгийн бүрэлдэхүүнд байгаа үгсийг эхнийх нь үеэр хураасныг үеэр товчилсон үг (нябонягтлан бодогч, монцамэ- монголын цахилгаан мэдээ) гэнэ”. Харин “монгол хэлний нийлмэл үгийн бүрэлдэхүүнд байгаа үгсийг эхнийх нь үе юм уу, эсвэл үсгээр, үгүй бол тухайн үгийн аль нэг хэсгээр нь буюу бүхлээр нь хураан товчилсныг холимгоор товчилсон үг (Ураацай- уран хараацай)” гэж үзжээ.2 Харин англи хэлэнд Abbreviation (hour=hr, noun=n.), Acronym (Algol=Algorithmic language), clipping (parachute=chute, you are= u r), contraction (do not= don’t, that is=that’s), blending word (emoticon=emote+icon) гэх мэт үг хураах товчлох аргууд 1 2
Ц.Дашдондов Орос хэлний хураангуйлсан үгсийн толь, Уб 1975, 165 тал Монгол хэлний товчилсон үгийн толь, Монгол хэлний товчилсон үгийн учир, 6-8 тал
115
байдаг. Англи хэлэнд ихэнхдээ үг хураах арга нь abbreviation, acronym хоёроор гол төлөв илэрдэг болох нь ажиглагддаг. Монгол хэлний товчилсон үгийн талаар судалгааг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн (Үг товчлох тухай, 1964, “Соёл утга зохиол сонин, №18), Б.Ринчен (Үсэг хураахын учир, 1964, “Соёл утга зохиол сонин, №20”), А.Лувсандэндэв (Орос Монгол толь, 1982), Э.Пүрэвжав (Монгол хэлний товчилсон үг, 1990, Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл), (Монгол товчилсон үг, 1996, “Монгол хэлний хэм хэмжээ” ном), Л. Мишиг (Том үсэг хэрэглэж байгаа асуудалд),Ц. Баасансүрэн (Үг товчлохуй, 1997, Утга зохиол сонин, №1),Ц.Өнөрбаян (Орчин цагийн монгол хэлний үг зүй, 1998) Э.Пүрэвжав (Монгол хэлний товчилсон үгийн тухай, 1999, Монгол хэлний товчилсон үгийн толь), Б.ПүрэвОчир “Монгол хэлний товчилсон үгийн эргэн тойронд” (2007), Ж.Бат-Ирээдүй, Алан Сандерс “Монгол-Англи, Англи-Монгол хэлний товчилсон үгийн толь” (2006), монголч эрдэмтэн Жонг Крюгер (Current Mongolian Abbreviations, 1967, The Mongolia Society Bulletin), Алан Сандерс (Mongolian Abbreviations, 1984, International Congress of Mongolists, 2nd volume), О.Шинэбаяр (Үг бүтээх нэгэн арга, түүний үүрэг хэрэглээ, 2012), Ш.Баттөр (Үг товчлох тухай товчхон, 2012) нарын бүтээлүүдэд дурдсан байдаг. Товчилсон үг нь европ дахинд тэр тусмаа Герег, Ром, Еврей, Латин хэлнээ түүхэн бичгийн дурсгалуудад түгээмэл хэрэглэгдэж байсан. Англи хэлэнд 15-р зуунаас 17-р зууны хооронд эрчимтэй хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд үүний ихэнхи нь бичгийн дурсгал, цэрэг армийн үг хэллэг зэргээс үүсэлтэй болох нь тогтоогджээ. Англи хэлний товчилсон үгийн талаар эрдэмтэн Algeo John3 ‘Acronym and its Cornegers’, Linguistics 24,725-753 (1975), Blends, structural and systemic view American speech 52, 47-64 (1977), эрдэмтэн Adams Valerie Introduction to Modern English word-formation (1973), эрдэмтэн Berman (1961), Garland Cannon “Historical Change And English Word-Formation”(1987)‘Abbreviation and Acronym in English word-formation’ (1977), Blends in English word-formation American speech vol64 №2 (Summer 1989), эрдэмтэн Bauer Laurie English word-formation Cambridge (1983), Marchand, Kreidler, Charles, Wales Katie (1991) нарын эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ном, бүтээл, өгүүлэлүүддээ товчилсон үг түүний онцлог шинж, ангилал, хэлбэр, хэрэглээний тухай тус тус багтаасан байдаг. Монгол хэлэнд, эхэндээ байгууллагын нэр хаяг, ерөнхий нэршлийг зааж байгаа нэр томьёоны шинжтэй нэрлэлтийг үсгээр хураан товчлон хэрэглэж байсан бол англи хэлээр орчуулж хураах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ нь тухайн нэршлийг бүтнээр нь дуудах, бичихээс зайлсхийж, цаг хэмнэх, хүмүүст шууд ойлгож, танихад дөхөм болгох хэрэглээний зорилготой байж болох юм. Жишээлбэл, Монгол Улсын Их Сургууль- МУИС The National University of Mongolia- NUM, Монгол Судлалын Хүрээлэн- МСХ The Institute for Mongolian Studies- IMS, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам-БСШУЯ Ministry of Education and Science-MEDS, Мэдээлэллийн Технологи,Шуудан, Харилцаа Холбооны Газар-МТШХХГ Information Technology, Post and Telecommunications Authority- ITPTA гэх мэт. Монгол хэлний товчилсон үгийг англи хэлнээ орчуулж, эргүүлж хураан хэрэглэх явцдаа тухайн товчилсон үгийн ерөнхий нэршил болсон үгийг англи хэлэнд олон салаа орчуулгаар буулгаж байгаа нь хоёр орны соёлын хандлага ихээхэн ялгаатай байгааг 3
John Algeo (1930) Жеоржийн Их Сургуулийн Англи хэл бичгийн нэрт профессор
116
гэрчилж байгаа юм. Монгол хэлний товчилсон үгсийг тэр дундаа олон нийтэд түгээмэл хэрэглэгддэг төрийн болон төрийн бус байгууллагын нэр хаяг, захиргааны нэгж зэргийг англи хэлээр орчуулахдаа нэг үгийг олон утгаар оноож, хооронд нь ялгахад бэрх болсон байна. Жишээлбэл, газар хэмээх ерөнхий үг орсон товчилсон үгс Agency, Authority, Office, Directorate, Bureau, Department гэх мэтээр орчуулж хэвшсэн байна. Англи хэлээр яам гэх утгыг илэрхийлдэг Ministry, Board, Office, Home гэсэн хэд хэдэн үг байвч яам бүрээс өөр өөрийнхөөрөө нэрлэж хэвшсэн нь их содон байдаг. Жишээ нь: Foreign office гэвэл Их Британий ГЯЯ, Department of Justice гэвэл Хууль цаазны яам, Ministry of Defense гэвэл Батлан Хамгаалах Яам гэж байхад бусад хэлэнд ч өөрөөр бичигдэх тохиолдол түгээмэл байдаг гэжээ.4 Товчилсон үгсийг бүрдүүлж буй ерөнхий нэршлүүд ямар утга илэрхийлж байгаа вэ гэдгийг сайн ойлгож, хоорондын ялгаа, хэрэглэгдэхүүнийг гаргавал энэ олон салаа утгаар орчуулж байгааг ялган хэрэглэвэл болно. Товчилсон үгийг орчуулахдаа тухайн хэлний нэр томьёог орчуулгын хувьд нарийвчлан судалж, олон салаа утгын хоорондын ялгааг гаргах, ямар тохиолдолд ямар утга илэрхийлж байгаа зэргийг тогтоож танин мэдэх нь чухал юм. Товчилсон үгийн тухай, нэр томьёоны ойлголт хэл бүрт харилцан адилгүй байдгийн жишээг монгол англи хэлэнд харьцуулан харж болох юм. ГАЗАР
Office
Directorate
Authority
Agency
Bureau
Department
Зураг-1
Жишээ дурдвал: “Газар” хэмээх үг орсон төрийн болон төрийн бус байгууллагын нэр нэршлийг дээр дурдсанчлан олон хувилбараар орчуулж байна. Газар- Зарим төвлөрсөн албан байгууллага (Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, 133-дах тал) “Agency, Office, Directorate, Authority” зэрэг газар хэмээх утгад ихэвчлэн төрийн эрх мэдлийг ямар нэг байдлаар хэрэгжүүлэгч Government Agencies буюу Англи хэлэнд (тохируулагч агентлаг), монгол хэлэнд (хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд) гэж орчуулдаг. Жишээ нь: УХПГ УМХГ АТГ ТЕГ 4
Улаанбаатар хотын Прокурорын газар Ulaanbaatar City Prosecutor’s OFFICE Улсын Мэргэжлийн Хяналтын Газар State Professional Inspection DIRECTORATE Авилгатай Тэмцэх Газар Dependent AUTHORITY against Corruption Тагнуулын Ерөнхий Газар General Intelligence AGENCY
Ш. Гүрбазар, Орчуулгын онол дадлагын үндэс, Уб 1996
117
ХЗЗӨГ
Хууль Зүйн Зөвлөгөө Өгөх Гзазар Law Advice BUREAU
Товчилсон үгийг англи хэлнээс орчуулахад төвөггүй боловч Монгол хэлний ерөнхий нэр томьёоны шинжтэй үгсийг орчуулахад төвөгтэй. Бидний анзаарч, олж ХЭЛТЭС
Department
Section
Branch
Division
Зураг-2
хардаггүй орчуулгын ялгаатай байдал олон жишээн дээр тулгарч байгаа юм. Мөн монгол хэлний “хэлтэс” хэмээх үг орсон товчилсон үгсийг англи хэлэнд орчуулахад олон салаа утгаар орчуулагдаж байна. • Department- Томоохон байгууллагын үүрэг хариуцлага хүлээсэн хэсэг • Branch- Монгол хэлэнд төдийлөн нийтлэг хэрэглэглэгддэггүй. ХНУХ БОХ
Хүний Нөөцийн Удирдлагын Хэлтэс DEPARTMENT of Human Resources Management Байгаль Орчны Хэлтэс DEPARTMENT of Nature and development ХОЛБОО
Association
Federation
Union
Зураг-3
ТҮҮХ Тохижилт, Үйлдвэрлэл Үйлчилгээний Хэлтэс Citizen Services SECTION Мөн Монгол хэлний “холбоо” хэмээх үг орсон товчилсон үгс нь: Холбоо - Олон нийтийн байгууллага, эвлэл (Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, 685дах тал) • Association - Төрийн бус, сайн дурын нэг зорилготой • Union- нэг ашиг сонирхол бүхий АНДОПХ Ази Номхон Далайн Орнуудын Парламентийн Холбоо Asian Pacific Parliamentary ASSOCIATION БЕХ Баруун Европын Холбоо West European UNION ОУУЗУХСНХ Олон Улсын Улаан Загалмай, Хавирган Сар
118
Нийгэмлэгүүдийн Холбоо International FEDERATION of Red Cross and Red Crescent СУРГУУЛЬ
School
University
College
Institute
societies’ гэх зэргээр илэрч байна. “Сургууль” гэсэн ерөнхий нэршил орсон товчилсон үгс дараах байдлаар орчуулагдаж байна.
Зураг-4
• School- сурган хүмүүжүүлэх байгууллага • University- Дээд боловсрол олгох байгууллага • College- Англи, Шинэ Зеланд Австрали, Канад, Хонконг, болон Хамтын нөхөрлөлийн орнууд College нь Дунд сургууль, ахлах сургууль хэмээн үздэг бол, Америкт College, University хэмээх утга харилцан солигдож хэрэглэгддэг. • Institute- Дээд сургууль БИАС
Барилгын Инженер, Архитектурын Сургууль SCHOOL of Construction Engineering and Architecture МСУИС Монголын Соёл Урлагийн Их Сургууль Mongolian UNIVERSITY of Arts and Culture МСТК Монгол, Солонгосын Техникийн Коллеж Mongolia-Korea Technical COLLEGE СЭЗДС Санхүү эдийн засгийн дээд сургууль INSTITUTE of Finance and Economic гэх зэргээр монгол хэлний товчилсон үгсийг орчуулж байгаа олон жишээнүүдийг дурдаж болох юм. Англи хэлний хэд хэдэн утга монгол хэлний нэг утгаар орчуулагдахдаа бараг утгын ялгаагүй байгаа нь ажиглагдаж байна. Үг бүр өөр өөрийн илэрхийлэх утгатай тул зөв оноож орчуулах шаардлагатай. Англи хэлэнд орчуулахдаа цаад илэрхийлж байгаа санаа, тухайн үг ямар утга зааж, хэрэглэгдэж байгааг хэрэглээний төвшинд танин мэдэж ялгах нь чухал юм. Үүнийг цэгцэлж журамласан толь бичиг, жагсаалт гаргаж өгөх нь зүйтэй юм. Дүгнэлт Монгол хэлний товчилсон үгийн нэг утга бүхий нэр томьёоны шинжтэй үг хэллэгийг англи хэлний олон салаа ижил утгатай үгсэд оноох ярвигтай бөгөөд тухайн хэлнийхээ хэрэглэгдэхүүн талаас нь ажиглан ямар үед яаж нэрлэвэл зохистой вэ гэдэг ялгааг гаргах үүднээс олон салаа утгад жишээ баримтаар тайлбарлан харуулахыг зорьсон билээ. Товчилсон үг хэллэгээр жишээ болгон тайлбарлах явцад зарим ижил утга бүхий жишээлбэл, газар хэмээх үгэнд Office, Directorate, Authority, Agency, Bureau, House
119
гэх мэтээр англи хэлэнд орчуулагдаж байгаа бөгөөд эдгээр хэллэгүүдийг тусад нь тайлбарлаж авч үзсэнээр аль нэгнээр нь хамаагүй орчуулах, монгол хэлний үг хэллэгтэй адил эсвэл ялгаатай орчуулагдах онцлогыг гарган өгч байгаа юм. Одоог хүртэл энэхүү орчуулагдаж буй орчуулгад ямар нэгэн дүрэм журам, нэр томьёог оноож гаргасан зүйлгүй учир нэлээд эмх замбараагүй орчуулагдсан нь ажиглагдаж байна. Цаашид монгол хэлний товчилсон үгийг англи хэлээр орчуулахад тодорхой дүрэм журмыг судлан тогтоож хэлний хэм хэмжээнд нийцүүлэх шаардлага гарч байна.
Ном зүй 1. Э. Пүрэвжав “Монгол хэлний товчилсон үгийн толь”,Уб., 2012 2. Ж. Бат-Ирээдүй, Алан Сандерс “Монгол-Англи, Англи-Монгол товчилсон үгийн толь бичиг”, 2006 3. И.Танака, С.Танака “Тогтмол хэвлэлд түгээмэл тохиолддог товчилсон үгс”, 2003 4. О.Шинэбаяр “Монгол хэлний хэрэглээ найруулга, уран сайхны эхийн шинжлэл”, Уб., 2012 5. Ц.Дашдондов “Орос хэлний хураангуйлсан үгсийн толь”, УБ, 1975 6. Б. Пүрэв-Очир, Монгол хэлний бүтэц, утга,үүрэг, хэрэглээ, УБ, 2007 7. Ц.Дашдондов “Англи хэлний хураангуй үгийн толь” ,Уб., 1983 8. Ц.Дамдинсүрэн Б.Осор “Монгол үсгийн дүрмийн толь” (1983) 9. Я. Цэвэл, “Монгол хэлний товч тайлбар толь”, Уб., 1996 10. Ш. Гүрбазар Орчуулгын онол дадлагын үндэс, Уб., 11. Gale, “Acronyms, Initialism, and Abbreviations dictionary”, 1987 12. Bauer, Laurie English word formation Cambridge: Cambridge University Press, 1983 13. “Cambridge Advanced Learner’s Dictionary”, 2009 Third Edition Цахим хуудас 1. Abbreviations.com 2. Acronymfinder.com 3. Thesaurus.com
Abstract The main purpose of this paper is to reveal the difference of translations Mongolian abbreviations into English. We translate one general component word of abbreviations like Газар into English translations like office, directorate, authority, agency, bureau, department etc. At first we translate Mongolian abbreviation with many ways into English and then we also abbreviate these into English translations. Especially, in Mongolian-English abbreviation, we made that mistake. Translation is important one in the level of its translation. So I reveal
120
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(121-124)
“Нүүр” гэсэн үг орсон монгол, хятад хэлцийн илэрхийлэх утгаас үндэсний соёл, сэтгэлгээний ялгааг харьцуулах нь Comparing mentality and national traditional culture differences of Mongolian and Chinese phrases meaning that included a word as Face Сүмбэр (МУИС) Хураангуй: Хэлцийн судлал нь бие даасан нэг салбар болж хөгжсөн энэ цаг үед үндэстэн угсаатны хэлцийг харьцуулан судлах шаардлага зайлшгүй гарч байна. Миний бие монгол хятад хэлцэнд байгаа “Нүүр” хэмээх үг орсон хэлцийн утгыг харьцуулан судлав. Түлхүүр үг: Монгол, Хятад, нүүр, хэлц / Mongolian, Chinese, face, phrases 1. Хэлц нэгжийг үндэстний соёл, сэтгэлгээний үүднээс судлахын учир Орчин үеийн хэлшинжлэл нь бүхэлдээ хүн төвт чиг барих болсон нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь хэлний аливаа үзэгдэл баримтыг судлахдаа түүнийг үүсгэн ашиглагч хүний мөн чанар, тэдгээрийн харилцах хэрэгцээнээс ангид авч үзэх боломжгүй байдагтай холбоотой. Аливаа хэлний үгийн сан хэдий арвин баян ч гэсэн хэрэв дан үгээр нь бодвол хязгааргүй биш, яс тоо биш юм аа гэхэд баримжаа тоог нь тогтоож болохуйц юм. Гэтэл хүний танин мэдэхүйд хязгаар гэж үгүй. Ингэхлээр шинээр бүтээж бий болгосон, шинээр таньж мэдсэн юм болгоноо хэлээр илэрхийлэх, нэрлэх хэрэгцээ боломж нь бас л хязгааргүй байхаас өөр аргагүй гэдэг нь ойлгожтой билээ. Тэгвэл танин мэдэхүйн энэхүү хязгааргүй шинж, хэлний үгийн сангийн тэрхүү “хязгаарлагдмал” шинж хоёрын хясалыг давж, тэнцвэрийг хадгалах хамгийн зохистой арга боломж нь хэлний үгийн санд урьдаас бэлэн байгаа үг хэллэг буюу нэрлэлтийн утгыг салаалуулах, утгыг шилжүүлэхийн зэрэгцээ холбоо үг, хоршоо үг, зүйрлэсэн хэллэг, өвөрмөц хэллэг зэрэг задлаг хам бүтцээр шинэ нэрлэлт үүсгэдэг зүй тогтоолтой байна. Соёлын тухай судлаачдын 600 гаруй тодорхойлолт байдаг гэсэн мэдээ бий. Эрдэмтэн Ж.Баянсан тодорхойлохдоо: “Хүн төрөлхтөн нийгэмшлийнхээ болхи бүдүүлэг, хамгийн энгийн үе шатаасаа эхлүүлээд өдгөө хүртэл бие эрхтэнээрээ үйлдэх рефлексийн ба рефлексийн бус үйлдэлтэйгээ дээрх онцгой чадваруудыг хослуулан нэгэн цогц үйл ажиллагаанд орчилдуулж, улам улмаар боловсронгуй болгож ирснийхээ ачаар соёлын зүйлийг бүтээж, соёлт хүн төрөлхтөн төлөвшиж ирсэн нь маргаангүй биз ээ. Тэгэхлээр хүнээс ангид соёл, соёлоос ангид хүн гэж байх боломжгүй байна.
121
Иймээс соёл бол хүн төрөлхтний оршихуйн нэг үндэс, оршихуйн нэг арга нь болдог гэж хэлж болох юм. Соёл бол хүний бие эрхтэний болон оюун ухааны бүхий л чадвар боломж, чанар шинжийг удамшлын бус аргаар нэг хүнээс нөгөө хүнд буюу үеэс үед уламжлан дамжуулж байдаг хэрэглүүр ажээ. Соёлын зүйлийг бүтээж бий болгох арга, илрэх хэлбэр, агуулгаар нь эдийн соёл, оюуны соёл гэж ерөнхийд нь хоёр зүйл болгон хэлэлцдэг. Биет зүйлээр илэрч байгаа нь эдийн соёлын зүйл, ухамсарлал, оюун ухааны үйл ажиллагаагаар бий болдгийг нь оюуны соёл гэнэ. Ингэхлээр эдийн ч бай, оюуны ч бай соёлын зүйл болгон нь тэмдэг-дохионы шинжтэй байхаас гарцаагүй байна”1 гэж өгүүлсэн байдаг. Үндэстний сэтгэлгээ гэж юуг хэлэх вэ? гэдгийг эрдэмтэн Ж.Баянсан өгүүлэхдээ: “Нэг тодорхой үндэстэн угсаатны тухайд тэдний уламжлалт оюуны соёлын мөн чанар нь тэдний сэтгэлгээний тогтвортой хэв шинж юм. Сэтгэлгээний тогтвортой хэв шинж нь юм үзэгдэл, үйл явдал, шинж чанарыг сайн-муу, сайхан-муухай, хэрэгтэйхэрэггүй, таатай-таагүй, хүсүүштэй-хүсэшгүй, жирийн-жигтэй гэх зэрэг эсрэгцсэн айд харгалзуулан үнэлж хэвшүүлсэн дадал зуршил гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, үнэлэмж (Value) бол үндэстний сэтгэлгээний онцлогийг тодорхойлох хамгийн гол шинж, үндсэн шалгуур нь юм. Үнэлэмжийг үүсгэхдээ янз бүрийн жишиг хэмжүүр (Etalon)-ийг тогтоон ашигласан байдаг. Ингэхлээр эдгээр жишиг хэмжүүр болон түүгээр үүтгэгдэх үнэлэмжийн агуулга нь тухайн үндэстний эртнээс нааш бүтээн уламжилж ирсэн эдийн ба оюуны соёлын мөн чанар болж, хэлний тогтвортой нэгжүүдээр илэрч байдаг зүй тогтолтой ажээ”2 гэсэн байна. 2.
Монгол, Хятад хэлний “ Нүүр” гэсэн үг орсон зарим хэлцийн утгыг харцуулсан, тайлбарласан жишээ Хэл нь хүн төрөлхтний соёлын нэгэн хэсэг, тийм ч учраас тухайн үндэстэн угсаатны эдийн болон оюуны соёлыг өөртөө агуулж яваа хийсвэр зүйл юм. Хэлний нэг илэрхийлэл болсон хэлц үг нь хүн төрөлхтний түүхийн урт удаан цаг хугацаанд үүсэн бүрэлдсэн соёлын үнэт өв болно. Эрдэмтэн А.Пүрэвжанцан “Хүн болгон эх хэлээ мэднэ гэх боловч энэ нь маш харьцангуй ойлголт бөгөөд ялангуяа өвөрмөц хэллэгийг зөв хэрэглэх, үүнийг тайлбарлах ч бас ярвигтай бололтой. Ер нь хэлцийн судлал, түүний үүрэг, утгын тайлал бол тухайн үндэстний сэтгэлгээ, ертөнцийн юм үзэгдлийн сайн муу талыг голч үнэн үгээр танин мэдүүлэх, эх хэлнийхээ баян тансаг, уран яруу, давтагдашгүй сайхан чанарыг хүмүүст ухуулан сэнхрүүлэх онцлогтой юм”3 гэж маш оновчтой тодорхойлжээ. Нүүр гэдэг эрхтэн нь хүн амьтны толгойн хэсэгт байрлаж, нүүр нь хүрэлцэх мэдрэхүй үүсгэдэг. Хүний бие нь таван мэдрэхүйгээр гадаад орчинтойгоо холбогдож, гүйцэтгэх үүргийн ихээс нь бага руу жагсаавал харах мэдрэхүй, сонсох мэдрэхүй, хүрэлцэх мэдрэхүй, үнэрлэх мэдрэхүй, амтлах мэдрэхүй гэж хуваана. Энэ таван мэдрэхүй эрхтэн нь хүний биеийн зургадугаар сэрэл болох сэтгэхүй, ухамсар үүсгэх тархинаас ойрхон байрлаж, тархины үйл ажиллагаатай харилцаа хамааралтай болох нь мэдээжийн хэрэг юм. Нүүр нь хүний биеийн хамгийн ил тод харагдах хэсэг болж, нүүрний арьсан дээр маш олон цусан судас тархаж, нүүрийн арьсны өнгө байдлын хувирал, хэлбэр Ж.Баянсан. “Хэл,соёлын харьцаа хамаарлын асуудалд”, Acta Mongolica, Эрдэм шинжилгээний бичиг, Монгол улсын их сургууль, Volume 3(215), УБ, 2004. 2 Ж.Баянсан. “Үндэстний сэтгэлгээний онцлогийн үүднээс хэлний илэрхийллийн утгыг тайлах асуудалд”, УБ., 3 А.Пүрэвжанцан. “Хүн төвт өвөрмөц хэлцийн толь”, УБ., 2010, 3 тал. 1
122
дүрсийн өөрчлөлт болон нүүрэн хэсгийн үйл хөдлөлийн байдлаас хүний дотоод сэтгэл хөдлөлийн шинж байдлыг сэрж мэдрэх, сэтгэж мэдэрч чаддаг гэж үзэж байна. Монгол хэлний Нүүрний буянтай гэсэн хэлцийг үгчилж ойлговол нүүрэн дээр нь буян хэмээх зүйл байна гэж ойлгохоос өөр аргагүй болно. Буян гэдэг зүйл нь хүний нүдэнд харагдаж гарт баригдах зүйл биш учраас тэр нь хүний ой ухаан, сэтгэлд байдаг хийсвэр зүйл болох нь дамжиггүй ээ. Энэ буян гэсэн зүйл нь дэлгэрэх, арвижих, хураах, хийх, санах, болох, буурах, эдлэх, барах, түгээх гэх мэт үгтэй нийлж холбоо үг үүсгэж байдаг. Эдгээр холбоо үгийн утгаас шинжилбэл буян гэдэг зүйл нь хүнд олддог, нэмэгдэж хорогдож байдаг, бас арилж үгүй болдог нь тодорхой байна. Тэгвэл Буянтай хүний бух нь тугална, Буян дээр буман хүн сундална; бухан дээр нэгхэн хүн сундална гэсэн хэллэгийн утгаас бид буян бол аз жаргалтай амьдрахын үндэс суурь нь болох шинжтэй харагдаж байна. Аз жаргал нь хүний амьдралын хүсэл тэмүүлэл болох дундаршгүй баян элбэг байхын хэм хэмжээг илэрхийлэх шинж гэдгийг хүмүүс андахгүй мэддэг юм. Буян гэдэг зүйл нь хуралдан нийлж аз жаргал болдогийг Бодлогогүй хүн унтамхай; буянгүй хүн идэмхий, Буянаа хүлээвэл үгүйрнэ; бурхнаа итгэвэл үхнэ гэсэн зүйр цэцэн үгийн илэрхийлэх утгаас ойлгож болмоор санагдаж байна. Тийм учраас буян нь урт удаан наслах, хөрөнгө хогшил зузаан, баян элбэг байхын илэрхийлэл болж байгаа юм. Хүн баян элбэг амьдралаар амьдрахдаа сэтгэл санаа аятайхан сайхан болж, жинхэнэ буянаа эдэлж, нүүр дүүрэн инээд тодруулан дотоод сэтгэлийн баяр бахдал нүүрэн дээр нь илрэн гардаг. Нүүр нь хүний сэтгэлийн илэрхийлэл болж байдагтай холбоотой учраас нүүрийн буянтай гэх хэлц үүсэн бий болсон шиг байна. Хятад хэлний энгийн ярианд энэ хэлцтэй утга дүйцхүйцээр 有福气 /yǒu fú qi / (буян байна),福气大 / fú qi dà / (буян их) гэж хэлэлцдэг. Тариалах соёлтой хятадын ард олон суурьшмал амьдрал эрхлэн, олон айл тосгоноороо төвлөрөн амьдардаг. Тариалангийн хүнд хүчир ажлыг ганц хоёр айлын хүмүүс хийж гүйцэтгэж чаддаггүй болохоор олон хүний хамтын хүч хөдөлмөр хэрэгтэй юм. Тийм учраас хятад хүмүүс олуулаа нийлж нэг айл хот болж амьдардаг. Хэрвээ ямар нэг зүйлийн гэнэтийн учир явдал тохиолдож түгшүүр зарлах, хүмүүсээ цуглуулан хурал цуглаан хийх үедээ тосгоныхоо дунд байгаа буюу хажуу хавьд байгаа том модноос дүүжилсэн хонх, харангыг цохиж хүмүүсээ цуглуулна. Ийм амьдралын орчин нөхцөлд дасан зохицсон хятад хүмүүсээс 打当面鼓,不敲背后锣 /dǎ dāng miàn gǔ,bù qiāo bèi hòu luó/ гэдэг хэлц үг зохиогдсон юм шиг байна. Энэ хэлц нь нүүрэн дээр нь хэнгэрэг дэлдэнэ, араас нь харанга цохихгүй гэсэн шууд санааг илэрхийлж, “Нүүр” гэсэн үг нь хэнгэргийн нүүр болж илэрчээ. Хэнгэрэг нь харангаасаа илүү чанга дуутай дуугардаг гэдгийг мэдэхгүй бол тухайн хэлцийн санааг гүйцэд ойлгох боломжгүй. Хэнгэрэг болон харанга нь хөгжмийн зэмсэг байснаа дайн байлдааны үед хүмүүсийн урам зоригийг өдөөх, сэргээх зорилгоор ашиглагдаж байжээ. Тийм болохоор хоёулаа их дуу чимээ гаргадаг зүйл болох нь мэдээжийн хэрэг юм. Энэ адилтгал зүйрлэл нь хэнгэрэгийн дуу шиг уулзсан үедээ илүү чангаар тод ойлгомжтой ярьж хэлэхийг таашааж, харанга шиг ар хойгуур нь хэнгэргээ бодвол арай сул дуугаар шивэр авир ярихыг үл таашаасан сэтгэлгээний хандлага илэрнэ. Энэ хэлцэнд хэлэх үгээ олны нүүрэн дээр ил шууд ярьж байхыг сургаж, цээрлүүлсэн амьдралын үнэн харагдаж байна. Монгол хэлэнд Хэрэг учир ирвэл хэнгэрэг чангатай ирэхгүй гэсэн зүйр үг бий, бас Бүгдээрээ зөвлөвөл буруугүй; бүлээн усаар угаавал хиргүй, Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэх зүйр цэцэн үгийн утгатай дүйцүүлж судалбал бүр сонирхолтой санагдана.
123
Хятад хэлний 人活面子树活皮 /rén huó miàn zi shù huó pí/ хэлц нь үгчилж ойлговол хүн нүүрээрээ амьдарна, мод хальсаараа амьдарна гэсэн утгатай. Хүний нүүр болон модны хальсыг адилтган зүйрлэсэн учир холбогдлыг эрэн хайвал ийм байна. Модны хальс гэдэг зүйлийн төсөөлөл хэн бүхний оюун мэдрэмжид буухдаа модны гадна талаар битүү хучиж байдаг бүрхүүл хэсэг, үндсээс авсан шим тэжээлийн бодисыг иш, салаа, навчны хэсэгт дамжуулах чадалтайгаар барахгүй бас модны голыг гадаад орчны нөлөөнөөс хамгаалах чадвартай байдаг гэж сэтгэгдэнэ. Энгийн амьдрал дунд хальс нь гэмтсэн буюу хальсаа хуулуулсан мод хувхайрч үхсэн тохиолдол олон харагддаг. Тийм учраас хальс нь модны ургах, өсөж төлжихийн амин баталгаа, үндэс суурь нь болж байх учиртай юм. Тэгвэл хүнд яагаад арьс нь биш харин нүүр нь амьд явахын эх үүсвэр, утга агуулга нь болоод байгаа вэ? гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ асуудлыг шууд хариулахаас өмнө урьдаар Нэр нүүр гэсэн холбоо үгээс үүдэлтэй дараах хэдэн монгол хэллэгийн илэрхийлэх утгыг ажиглая. Нэр хугарахаар яс хугар, Галуу явбал дуугаа; хүн явбал нэрээ (үлдээх), Нэрийн төлөө нэхэж; үрийн төлөө үхнэ, Нэрээ барахаар насаа бар, Дуудах нэрийг аав ээж өгдөг; дуурсах алдрыг өөрөө олдог, Сайн нэрийг хүсэвч олохгүй; муу нэрийг хусавч арилахгүй гэх мэт. Эдгээр хэллэгт нэг л ёс учрыг захин сургасан шинж онцлог нь ижилхэн байна. Тэр нь хүн амьд л байвал нэрээ бүтэн байлгах хэрэгтэй гэсэн санааг хичээн сэрэмжлүүлж, захин сургасан болно. Байгалийн иймэрхүү эгэл жирийн үзэгдэл болох модны хальстай адилтгал зүйрлэл хийхээр дамжуулан хүн амьдралдаа нэрээ бүтэн авч явах хэрэгтэй гэсэн далд санаагаа илэрхийлэхэд үүссэн үндэстний ухамсрын төвшин, ертөнцийг үзэх үзэл, сэтгэхүй, сэтгэлгээний ялгаа нь дээрх мэтээр илэрчээ. Нэр нүүр хүнд ийм чухал байдгийн шалтгаан нь “монгол хүн төрсөн хүүхдэдээ нэр өгөхдөө бие цогцос нь эрүүл саруул, ухаан билиг нь хурц, эрдэм чадал төгөс, урт насалж удаан жаргаж байхыг бэлгэдсэн нэр өгдөг. Тэгээд ч юмны нэр нь нэрлэж байгаа цаад юмтайгаа далдын холбоотой байдаг гэж үздэг эртний хүний сэтгэхүйгээс улбаалж, нэрий нь хэлбэл цаад юмы нь дуудаж далласантай адил болно хэмээн үздэг учраас эрт дээр үеэс хүний амь нас, мал хөрөнгө зэргий нь хөнөөн, айлгаж байсан махчин зэрлэг амьтан хийгээд байгалийн догшин ширүүн үзэгдлийн нэрийг хүртэл шууд хэлэхээсээ цээрлэж, эерүүлэн тойруулж, өөр үгээр төлөөлүүлэн нэрлэдэг байсан. Ялангуяа өөрийн төрсөн эцэг эх, үр хүүхэд, бүр хамсаатнаа нас барсан хойно нэрий нь хэлэхийг бүр цээрлэж, хэрэв хэлэх болбол “хүүхдийн эцэг, хүүхдийн эх, хэцүү нэрт, өөд бологч, талийгаач, амьдай” гэх юмуу хэрэв тэр хүн нь Цагаан гэдэг нэртэй хүн байсан бол адил нэртэй өөр хүнийг нэрлэж дуудахдаа Гялаан гэх олон аргатайн дээр эцэг эх нь элж өнгөрсний хойно муу хэрэг явдал хийвэл эцэг эхийн нэр гарч, “толгой нь өндөлзөнө” гэж их л хянамжтай хэрсүү байхыг сануулдаг”4 монголчуудын уламжлалт сэтгэлгээний үзэл ухаарлаас уг сурвалжтай. Эдгээрээс гадна хүн бол сэтгэлийн амьтан байдагтай холбоотой. Сэтгэл нь хүний ой ухаанд байдаг хийсвэр зүйл, нэр нүүр нь сэтгэл дотор ургуулан бодсон төсөөлөл гэж үзэж байна. Сэтгэл гэдэг ойлголтын тухай миний бие эрдэмтэн Ж.Баянсангын дурдсан үзэл санааг баримталж байдаг. Энэ тухай мэдээлэл хүсэгчид “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ” гэх номынх нь 19-21 хуудаснаас уншиж сонирхоно уу.
4
Ж.Баянсан. “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ”, УБ., 2002, 52 тал.
124
Дүгнэлт Монгол, Хятад үндэстний эдийн соёлын ялгааг харьцуулбал, нэг нь монгол газар шороон дээрээ нүүдлийн мал аж ахуйгаар амь амьжиргаа залгуулж, таван хошуу малыг амьдралынхаа үндэс болгон эртнээс нааш аж төрж ирэхдээ нүүдэлчний соёл уламжлалаа бүтээсэн нь тодорхой билээ. Нөгөө нь эртнээс нааш газар тариалангаар амь амьжиргааныхаа эх үүсвэрээ болгож, суурьшмал амьдралаар тариачны соёлоо бүтээж ирсэн гэж үзэж байна. Эдийн соёл нь нүдэнд үзэгдэж гарт баригддаг зүйл болохоор харьцуулан шинжилбэл амархан ойлгогдож, ялгаа зөрөө нь ил тод харагддаг. Үндэстэн угсаатны өвөрмөц соёл, сэтгэлгээний өвөрмөц байдлыг хадгалан үлдсэн хэлц үг мэтийн заншилт хэллэг бий болох үндэс суурь нь тухайн үндэстний аж төрж ирсэн газар нутаг, байгалийн юмсын тогтоц байдал, өөрөөр хэлбэл, цаг уурын онцлог, уул ус, ой мод, элс хөрс, тэнд ургадаг өвс ургамал, амьдардаг араатан жигүүртний төрөл зүйл; тухайн үндэстний эртнээс нааш эрхэлж ирсэн уламжлалт аж ахуй, аж төрөх ёсны онцлог, шашин шүтлэг, ёс заншлын бүх зүйл; тухайн ард түмний эртнээс нааш бүтээн цогцлуулж ирсэн уламжлалт эд өлгийн зүйл цөм шууд хамаатай байдгаас шалтгаалан тухайн үндэстний хүмүүсийн уураг тархи, оюун ухаанд үүсэн бүрэлдсэн танин мэдэх хүсэл, нэгэнт танин мэдсэн ертөнцийн юмс үзэгдэл, дүр зургийн тухай ухамсар, үзэлт, хандлага, үнэлэмжийн тусгал нь ялгаатай болдог гэж үзэж байна. ном зүй Монгол хэлээр: Г.Аким. “Монгол өвөрмөц хэлцийн товч тайлбар толь”, УБ., 1982 он. Д.Бадамдорж. “Монгол хэлний утга судлал”, УБ., 2001он. Ц.Базаррагцаа. “Хятад, Монгол хэлцийн толь”, УБ., 2010 он. Ж.Бат-Ирээдүй. “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн утга, хэрэглээ”, УБ., 2007 он. Ж.Баянсан. “Аномали ба Метафор”, Монгол Судлал.Эрдэм шинжилгээний бичиг, Монгол улсын их сургууль, Монгол хэл, соёлын сургууль, Боть. ХХI(220), УБ., 2003 он. Ж.Баянсан. “Монгол нүүдэлчдийн сэтгэлгээ, монгол хэлний шүтэлцээ”, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сан, “Монгол хэлний холбоо үгийн иж бүрэн судалгаа”, УБ., 2006-2008 он. Ж.Баянсан. “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ” УБ., 2002 он. Ж.Баянсан. “Хэл,соёлын харьцаа хамаарлын асуудалд”, Acta Mongolica, Эрдэм шинжилгээний бичиг, Монгол улсын их сургууль, Volume 3(215), УБ., 2004 он. Бүрэнтөгс, “Монгол хэлцийн далай”, Хөх хот., 2001 он. Э.Мандлаа. “Монгол хэвшмэл хэллэгийн товч тайлбар толь”, Хөх хот., 2008 он. МЭЙ ХУА. “Сурагчийн монгол хэлний хэлцийн тайлбар толь”, Хөх хот., 2013 он. А.Пүрэвжанцан. “Хүн төвт өвөрмөц хэлцийн толь”, Улаанбаатар хот., 2010 он. Ж.Төмөрцэрэн. “Монгол хэлний үгийн сангийн судлал”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Хөх хот., 2004 он. ХАЙ ЧИН. “Монгол, Хятад бэлэн үгсийн харьцуулал”, Хөх хот., 2002 он. www.holvoo.net
125
Хятад хэлээр: 《新华成语词典》,商务印书馆辞书研究中心编,2005年。 《新华谚语词典》,商务印书馆辞书研究中心编,2005年。 陈黎明,汉语成语研究的新视角———评《现代汉语常用成语的语义认知研究》, 《枣庄学院学报》2010年03期。 郭先珍,《常用贬义词语详解词典》,商务印书馆辞书研究中心编,1996年。 李作南,《蒙汉谚语比较研究》的美学享受,内蒙古日报,15版,2014年08月19日。 史式著,《汉语成语研究》,四川人民出版社,1979年。 王枫、许晋、姜德军、张鑫,《蒙汉谚语比较研究》,新近出版社,2014年。 王国璋,《汉语褒贬义词语用法词典》,华语教学出版社,2001年。 王耀南、严学军,《小学生成语词典》,外语教学与研究出版社,2007年。 杨振兰,《现代汉语词彩学》,山东大学出版社,1996年。 www.baidu.com
126
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(127-132)
ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛЭН ДЭХ ГЭЭХ, ХУРААХ ҮЗЭГДЭЛ
Elision and contraction in English Б.Нямжав (МУИС) People who speak any languages need to recognize different kinds of produced words or phrases in their reduced form every day and every time. In other words, when people speak fast or informally, they often reduce or contract sounds, sometimes, words because of linguistic economy principle. So, this paper focuses on studying linguistic reduction forms, such as, elision and contraction which are interesting phenomena in spoken English. Key words: elision, contraction, sound, reduction, omission, combination, spoken English, classifying Human language is a combination of form and content. The form is a sound and the content is a meaning. Sounds and letters express the meaning. Some people find it difficult to understand the meaning when the speaker says the sounds fast. It is usually caused from the reduction, especially in American spoken English. If the question “What do you think that you are going to have to say to them?” is spoken slowly or written down, the foreign learner might have little trouble in understanding it. However, when spoken at natural speed as in Whaddaya think that cher gonna hafta say da ‘em?, the question often becomes an incomprehensible stream of sounds. Gillian Brown (1990) calls this the “acoustic blur” of natural spoken English. In order to keep up with the speed of informal spoken English, we need to be able to distinguish where word boundaries lie within the stream of sounds. Insomuch as, Linguistic reductions are a part of natural English and a phenomenon to lose sounds in words or phrases in flow of speech or gush. Although they happen in spoken English, almost never in writing, they cannot be considered as slang or improper. James Dean Brown and Ann Hilferty (2001) use the term “reduced forms” to refer collectively to the processes of contraction, elision, assimilation, and reduction. Also, American researcher Nina Wienstien states that the statistically significant cause for reduced forms is not a sort of uneducated kind of speech or informality but speed of speech. Though in informal speech we tend to speak more quickly, and people think it’s the informality, but actually it’s the speed of speech. From this we can consider that it is more related to the speed of speech rather than informality. Because when people speak, generally do anything, they usually tend to do it fast in order to save time and labour, which influence on their speaking too. It is called an economy principle. There are several basic forms of reductions, such as, contraction, elision and word stress etc. Even though they are distinguished from each other, the result they cause is same for
127
the reason that they create a reduced form. In some cases, some reduced words are result of several of them. It means two or three of them share same functions. For example, elisions and contractions bear enough similarities that they are usually considered as synonyms. Nevertheless, there is a slight difference between them. An Elision or deletion is the omission of one or more sounds, such as a vowel, a consonant, or a whole syllable in a word or phrase, producing a result that is easier for the speaker to pronounce. When it comes to the written form, the missing parts may be replaced by an apostrophe. When it happens, the resulting word is usually one type of contraction. An example of this would be the word “can’t,” which is an elided version of the phrase “can not.” However, there are other types of contractions that do not use the apostrophe, but instead blend together words from a phrase creating one word. This is the case when “can not” becomes “cannot.” Cannot is a contraction, but because you pronounce all of the sounds, it is not an elision. The other thing to mention is that elisions are not always turned into contractions in written form. When spoken, words such as “laboratory” generally sound like “labratory,” eliding the central syllable. The spelling of the word does not change, despite the change in pronunciation. A contraction is a word that is made up of two or more words that are connected together. One or more sounds are removed from the words when they are connected. One or more apostrophes are added in the location letters are removed in informal written form. For example, an apostrophe goes in place of the “o” in “not” when “do not” is shortened to “don’t”. English has a number of contractions, mostly involving the elision of a vowel which is replaced by an apostrophe in writing, as in “I’m” for “I am” and sometimes other types of changes are occured as well, as in “won’t” for “will not”. These contractions are commonly used in speech and in informal writing, though tend to be avoided in more formal writing. By simply looking at contraction and elision examples, people would think they two are similar. Some tried to tell apart these two terms, but their explanation is not thoroughly obvious and sure because of the confusing examples. Therefore, we have tried to distinguish them based on our study and examples we have collected. We have observed following similarities they have in common: 1. They both omit one or more letters or whole syllable in a word or phrase. 2. The missing parts may be replaced by an apostrophe in written form. 3. They both are the combination of two or more words to form a shorter word. Bur what makes them slightly different is that: 1. Elision is the omission of one or more sounds in single word or phrase. But Contraction is the combination of two or more words to form a shorter word. If there is an omission in single word like “Comfterble” for “comfortable”, it is surely elision not contraction. 2. “Can not”can be contracted like “cannot” or “can’t”. It means both the “cannot” and “can’t” are contraction. Also, “can’t” is an elision but “cannot” is not. In other words “cannot” is a contracted form of two separate words formed by blending together them from a phrase creating one word but because you pronounce all of the sounds, it is not an elision. Judging from this, elision can be contraction and contraction can be elision because of their similarities. However, all elisions cannot be contraction and all contractions cannot be elision because of their distinctions. Types of Elision Elision can be classified as follows according to the location of the omitted sound in a word: 1. The elision of vowels between consonants is called Syncope. For instance: Comfortable – after elision it sounds [ˈkʌmftəbəl] (the sound o between consonants
128
f and r is elided). Vegetable – after elision it sounds [ˈvɛtʃtəbəl] (the sound e between consonants g and t is elided). Fifth – after elision it sounds [ˈfɪθ] (the sound f between vowel i and consonant th is elided). Temperature – after elision it sounds [ˈtɛmprətʃə] (the sound e between consonants p and r is elided). 2. The elision of a sound at the beginning of a word (generally of an unstressed vowel) is called Apheresis. For instance: Him – after elision it sounds im. “Tell him …” is said, “Tellim”. Her – after elision it sounds er. “Give her …” is said, “Giver”. Them - after elision it sounds em. “Hug them …” is said, “Huggem”. 3. The loss of a sound at the end of a word is called Apocope. For example: Photograph – photo, synchronization – sync, synch, syncro, or synchro, Alexander – Alex and thousand – thousan. “A thousand people” is said, “a thousan’ people”. Just – jus and “It was just me” is said, “It was jusme”, last – las and “last week” becomes “las’ week”. One more example is “nice shot” becoming “ni’ (s)shot”. Forms of contraction As we mentioned above contraction is the combination of two or more words to form a shorter word. If the words lose one or more sounds when we contract them, they are elision too. We can classify them as follows according to their forming, involved categories: 1. Contractions involving auxiliaries Auxiliary verbs are contracted as follows: • ‘m for am, in I’m (for I am) • ‘s for is, as in it’s (for it is), the man’s (for the man is, although the same form is used for the possessive), whassup for what is up? • ‘re for are, mostly in we’re, you’re and they’re • ‘ve for auxiliary have, mostly in I’ve, you’ve, we’ve and they’ve. Apart from these, have is contracted as follows when it is preceded by modal verbs: - coulda for could have - mighta for might have - musta for must have - shoulda for should have - woulda for would have • ‘s for auxiliary has (the examples given above for is could also be intended as it has and the man has) • ‘d for auxiliary had, mostly in I’d, you’d etc. and who’d (including in the expression had better), and similarly for would • ‘ll for will (sometimes interpreted as shall) 2. Contractions involving negations Contractions of auxiliary verbs in negative form in English are formed by reducing the negative grammatical particle not to n’t. The n’t may form a separate syllable, as in isn’t and wouldn’t (which are two-syllable words), or may become part of the preceding syllable, as in the monosyllables don’t, aren’t and weren’t. The standard contractions for negation of auxiliaries are as follows: • From forms of be: isn’t, aren’t, wasn’t, weren’t
129
From forms of have: haven’t, hasn’t, hadn’t From forms of do: don’t, doesn’t, didn’t, donno or dunno for do not know From modal verbs: can’t (the full form is the single word cannot),couldn’t, mayn’t (rare), mightn’t, mustn’t, shan’t (for shall not), shouldn’t, won’t (for will not), wouldn’t, daren’t, needn’t, oughtn’t. 3. Contraction involving prepositions – to and of • a lotta for a lot of • kinda for kind of • outta for out of • sorta for sort of • gonna for going to • gotta for got to • hafta for have to • hasta for has to • wanna for want to • oughta for ought to • trynna for trying to 4. Contractions involving pronouns and question words • let’s for let us when used to make first-person plural imperatives • ‘t for it, archaic except in stock uses such as “’Twas the night before Christmas.” • ‘em for them in askem (ask them) • ‘im, ‘er, ‘is, etc. for him, her, his - Whatser for what is her - Whatsiz for what is his - Meetiz for meet his - Tellim for tell him - Show’er for show her • y’all, for you all, used as a plural second-person pronoun, mainly in the Southern United States. Generally, you is contracted in various ways depending on ending sound of the words precede it. For instance: - betcha for bet you - doncha for don’t you - getcha for get you - gotcha for got you - howarya for how are you - howdya for how do you - howjya for how did you - howujya for how would you - jya for did you - waddaya for what are you or what do you - whatcha for what are you or what have you - wancha for want you - whajya for what did you - whenjya for when did you - wherjya for where did you - whojya for who did you - woujya for would you - jeet for did you eat • • •
130
- jev for did you have - jever for did you ever - whassup for what is up - whassat for what is that When objective pronoun me is said with some verbs like give and let, ending sounds of the verbs become similar to an adjacent sound m according to the assimilation process in linguistics as follows: - gimme for give me - lemme for let me Listed below are some common contractions in informal spoken English. When we use a contraction we may also use other contractions in the same sentence, or even drop some words completely. For example: • What are you going to do? → Whatcha going to do? → Whatcha gonna do? • Do you want a beer? → Do you wanna beer? → D’you wanna beer? → D’ya wanna beer? → Jya wanna beer? → Ya wanna beer? → Wanna beer? • It is a good day. → It’s a good day. → Itsa good day. → Itsa guday. → Itsa g’day. • Don’t you come here? → Doncha come here? → Doncha cuhmeer? 5. Other words formed by contraction In the flow of speech two or more words are combined under one stress forming a single phonetic word. Some of them gradually become usual as independent words. For example: • Today is a contracted form of to day/to dæge (with a meaning “on this day”) of Old English. • Tomorrow is a contraction of to morewe, from Old English to morgenne “on the morrow” (dative of morgen “morning” – “morn, also morrow” ) • Tonight is a contraction of to niht (with a meaning “in the coming night”) of Old English. • Because is a contraction of by cause of Middle English which influenced by the Old French par cause de ‘by reason of’. • Hello is a contracted form of the Old English for “whole be thou” • Goodbye is a contracted form of god be with you, influenced by good day, good evening, etc. We suppose that the transformation process of this word conducted as follows: God be with you → God be wy you → God b’uy → God buy → Goodbye • Daisy is a contracted form of “day’s eye” • Shepherd is a contracted form of “sheep herd” • Lord is a contracted form of “loaf-ward” • Fortnight was originally “fourteen-night” • Whiskey is the shortened form of whiskeybae, which comes from the Old English “usquebae,” derived from two Gaelic words: uisce (water) and bethu (life). Thus, whiskey literally means “water of life.” • o’clock was originally of (the) clock (o’ is originally a contraction of the words of (the)) In conclusion, when native speaker speak at natural speed, separate words are combined, sounds in the words are reduced, as a result, the learners learning English as a second language find it very difficult to understand. This is related to elision and contraction which are natural phenomena, largely occur in spoken English due to the economic principle in any languages. Although elision and contraction share same examples, they are not exactly the same.
131
An Elision is the omission of one or more sounds in a single word or phrase whereas contraction is the combination of two or more words to form a shorter word. It is not about a single word. So, elision can be contraction and contraction can be elision because of their similarities. However, all elisions cannot be contraction and all contractions cannot be elision because of their distinctions. Contracted words can be classified into five general classes based on their similar forms and involved categories, such as, contraction involving auxiliaries, contraction involving negations, contraction involving prepositions “to” and “of”, contraction involving question word and pronoun and independent usual words formed by contraction. Товчлол Аливаа хэлэнд хэлний хэмнэх зарчим үйлчилж байдаг бөгөөд аль ч хэлээр ярилцагч хүнд өдөр бүр цаг тутамд хураангуйлан хэмнэж хэлсэн үг, өгүүлбэрийг хэлэх, сонсох, ойлгох шаардлага тулгардаг. Эх хэлээрээ ярьж байгаа хүн ингэж хураангуйлан хэмнэж хэлж байгаа боловч утгат хэсгүүдийг нэг бүрчлэн задалж ухааран төвөггүй ойлгож чадна. Харин тухайн хэлийг хоёрдогч хэл болгон сурч байгаа хүмүүсийн хувьд энэ нь нэлээд төвөгтэй юм. Тиймээс энэ хураангуй бүтцийг судлах нь хэл сурч буй хэнд ч гадны хүний яриаг ойлгоход нь чухал хэрэгтэй, цаашлаад монгол хэлтэйгээ зэрэгцүүлэн судлах ч боломжтой, хэлний хэрэглээний талаасаа сонирхолтой сэдэв юм гэж үзэж байна. Ярианы англи хэлэнд elision буюу авиа балархайшин гээгдэх үзэгдэл, contraction буюу хураангуйлах нь элбэг тохиолддог. Энэхүү өгүүлэлдээ бид англи хэлний энэ хоёр ойлголтын ижил болон ялгаатай талыг тогтоон ярианы хэлэн дэх хураангуй үгсийн жишээг цуглуулан ижил төсөөтэй тал хийгээд холбогдох хэлзүйн айн дээр нь тулгуурлан ангилахыг зорьлоо. ном зүй М.Базаррагчаа. Зөв дуудах зүй, Уб., 1984. G.Brown. Listening to Spoken English. Second Edition. London: Longman, 1990. J.Brown and A. Hilferty. Listening for reduced forms, 1986. TESOL Quarterly XX/4: 759-763в J.Brown and A. Hilferty. The effectiveness of teaching reduced forms for listening comprehension, 1982. Paper presented at the TESOL convention, Honolulu, Hawaii J.Brown. Authentic communication: Whyzit importan’ ta teach reduced forms?, 2006. University of Hawai’i at Manoa И.С.Злобина. Using Reduced Forms in Spoken American English, Россия, 2010. Филологические науки/7. Язык, речь, речевая коммуникация W.Robert. Norris. Keeping up with Native Speaker Speed: An Investigation of Reduced Forms and Deletions in Informal Spoken English, 1994. Article published in Studies in Comparative Culture, No. 25: 72-79 Д.Төмөртогоо. Хэлшинжлэлийн нэр томъёоны хураангуй толь, Уб., 2004. Д.Энхбат. Хэлшинжлэлийн Англи-Орос-Монгол толь бичиг, Уб., 2003. N.Weinstein. Whaddaya say? Guided practice in relaxed speech (2nd ed.), London, 2001. http://www.etymonline.com/ http://en.wikipedia.org/
132
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(133-140)
МОНГОЛЧУУДЫН “ЭРИЙН АРВАН ЭРДЭМ” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫН ТУХАЙ ON THE UNDERSTANDING OF TEN COMPETENCES OF MONGOLIAN MEN Ч.Баттулга (МУИС) Товч агуулга: Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв дэх “Эрийн арван эрдэм” хэмээх ойлголтыг орчин үеийн хүүхдийн бие, хэл, сэтгэхүйн онцлогт тохируулан эдүгээчилвэл, ёс суртахуун (мораль)-ны эгэл чанар нь: хүнлэг, даруу төлөв, үнэнч шударга, тусч өгөөмөр (халамж), эвтэй, найртай, хамт олонч, нөхөрсөг (зохицол) байх юм. Эдгээр чанарыг бие, сэтгэл, бодол оюундаа шингээсэн хүнийг зөв хүн гэнэ. Боловсролын зорилго нь ийм зан чанар, ийм хандлагатай хүнийг бэлтгэхэд чиглэгдсэн байх ёстой. Түлхүүр үг: Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв, уламжлал, “Эрийн арван эрдэм”, Ёс зүйн боловсрол, ёс суртахууны хүмүүжил, Зөв монгол хүн, Хүнлэг чанар, Боловсролын зорилго Монголчуудын хүнийг үзэх үзлийн дээд баримтлал бол өв тэгш хүмүүжлийн тухай ойлголт буюу “үлэмжийн чанар төгөлдөр” хүмүүний /зөв хүний/ тухай сургаал юм. Манай ард түмэн “арван хуруу тэгш хүн байдаггүй” гэж хэлэлцдэг боловч ер хүний туйлын хүслэн, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ арга хэрэглүүрийн талаас авч үзвэл ийм хүн байж болохыг бас үгүйсгэхгүй. Мэдээжээр оюун ухаант хүн гэгч зөрчил тэмцэлтэй, нарийн гүнзгий, амьд бие махбод болохынхоо хувьд хүний тухай туйлын зөв үзлийг тогтооход бэрхтэй. Тийм ч учраас хүнийг бүрэн таньж сэтгэл, оюуны нууц чадамж боломжийг гүйцэд нээн илрүүлэх, хүний төгс төгөлдөр чанарыг тогтоох бараг боломжгүй. Бүх талын хөгжил, төлөвшилттэй хүний төгс төгөлдөр загварыг нэгэнт бүтээж ийм хүнийг хэрхэн бий болгох талаар манай ард түмэн их туршлага хуримтлуулжээ1. Энд манай өвөг дээдсийн үед зохиогдож, олон зуун жил үе улиран боловсорч ирсэн цэцэн мэргэн үгс, ардын аман зохиол, эзэн богд Чингис хааны билиг сургаалуудаас авхуулаад түүхч зохиолч Лувсанданзан, Сагансэцэн, В.Инжанашши, Хишигбат, Ишсамбуу, Ишбалжир Ноён хутагт Данзанравжаа, Ишданзанванжил, То ван буюу Тогтохтөр, Ч.Бат-Очир, Ж.Цэвээн, Чимидийн Дэмчигдорж (Дандаа), Буриадын эрдэмтэн лам Эрдэнэ-Галшиев нарын бүтээл туурвилууд хамаарна. Мөн эрдэмтэн Д. Дашжамц, Ш. Сүхээ, Г.Эрдэнэ-Очир, Х.Сампилдэндэв, Р.Батаахүү, Л.Дашням, С.Баясгалан, Ж.Лувсандорж, Ш.Чоймаа, Д.Баттогтох, Т.Намжил, Ш.Сүхбат, Ц.Түвшинтөгс, С.Дэмбэрэл, С.Нарангэрэл, нарын судалгаа шинжилгээний бүтээлүүдэд монголчуудын Д.Баттогтох, Монголчуудын хүнийг үзэх үзэл буюу төгс төгөлдөр хүний тухай ойлголт, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, ЭШБ.2001, №1, 96-97 тал
1
133
хүнээр хүн хийх арга ухаан, зөв хүний тухай ойлголт, хүүхдэд хэрхэн ёс зүйн хүмүүжил олгох талаар өгүүлсэн байдаг. Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачид “Зөв монгол хүүхэд”-ийн шинж төрхийг тодорхойлсон” нь сайшаалтай. Эдгээр эрдэмтэн мэргэдийн сургаал, судалгаанаас үзвэл, “Эрийн арван эрдэм” хэмээх ойлголтыг монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны цөм нь байж гэдэгт санал нэгддэг юм байна. Тухайлбал; Эрдэмтэн Д.Дашжамц “Хүн гэгч ямар эрдэм хүмүүжил эзэмших ёстойг ард түмэн маш оновчтой тод тодорхойлж, өгүүлэхдээ: «Номд мэргэн, нойронд сэргэг Дайнд баатар, далайд усч Үйлэнд уран, үгэнд цэцэн Дээдэд зусаргүй, дордод ихэмсэггүй Хуулинд шударга, хуриманд цовоо» байх арван эрдмийг алдалгүй сайн эзэмд гэж сургадаг байжээ. Энэ бол үр хүүхдээ эрдэм номтой, залхуу хойргогүй, эрэлхэг баатар, эрүүл чийрэг, хөдөлмөрч хичээнгүй, сэцэн шударга, дээдэд зусаргүй, ядуу дорд хүнийг хүнийг энэрэн хайрладаг, гоо сайхан хүн болгох гэсэн товч мэргэн тодорхойлолт2 гэсэн бол эрдэмтэн Ш.Сүхээ “Хүмүүжлийн зорилго, агуулга, манай ард түмэн үр хүүхдээ чухам ямар чанараар хүмүүжүүлбэл жинхэнэ хүний дүр төрх төлөвшсөн иргэн болох вэ? гэдэг талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн «нийтлэг зүйлтэй» байжээ. Энэ нь: Дайнд баатар Далайд усч Номонд мэргэн Нойронд сэргэг Үйлэнд уран Үгэнд цэцэн Хуулинд шударга Хуриманд цовоо Дээдэд зусаргүй Доодод ширүүнгүй гэх зэрэг чанарыг биедээ шингээсэн хүн болгон хүмүүжүүлэхийг эрмэлзэж ирсэн байна. Эдгээрийг одоогийнхоор бол хүмүүжлийн «товч хөтөлбөр» гэж нэрлэж болох юм3 гэжээ. Эрдэмтэн Г.Эрдэнэ-Очир “Монголчуудын «эрийн арван эрдэм» гэлцдэг хэн хүний эзэмшсэн байвал зохих арван шинж болсон «Номд мэргэн, нойронд сэргэг Үйлэнд уран, үгэнд цэцэн Дайнд баатар, далайд усч Хуулинд шударга, хуриманд цовоо Дээдэд зусаргүй, доодод найртай» байх гэсэн сургаал бол бие хүний өв тэгш хөгжлийн тухай төгс санаа агуулсан «хүмүүжил төлөвшлийн мөрийн хөтөлбөр» гэмээр тодорхойлолт юм4 гэсэн байдаг. Бидний бодлоор, уг ойлголт (товч мэргэн тодорхойлолт /Д.Дашжамц/, хүмүүжлийн товч хөтөлбөр /Ш.Сүхээ/, хүмүүжил төлөвшлийн мөрийн хөтөлбөр /Г.ЭрдэнэОчир/) нь зөв монгол хүний ерөнхий загвар байж болох авч орчин үеийн хүүхдийн бие, хэл, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн эдүгээчлэх вэ? гэдэг гол асуудал юм. Д.Дашжамц, Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас, Улаанбаатар, 1968, 7 тал Ш.Сүхээ, монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал, дэвшлийн зарим асуудал,Улаанбаатар, 1988, 112 тал 4 Г.Эрдэнэ-Очир, Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж, Улаанбаатар . 1991, 108 тал 2 3
134
Ёс суртахууны хямрал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед бидэнд, зөв хүний5 товч, тодорхой, ойлгомжтой “тодорхойлолт” шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл, ийм хүнийг зөв хүн гэнэ гэсэн “загвар” хэрэгтэй төдийгүй тэр нь сургууль боловсролын зорилго болох учиртай. Энэ талаар эрдэмтэн Я.Хишигт “Хүнийг хүн болгож байгаа хамгийн гол хүчин зүйл бол хүмүүний мэдрэмж юм” гээд “Эрийн арван эрдэм”-ийн цаад далд гүн утга агуулгаараа хүмүүний мэдрэмжийг хөгжүүлэх удирдамжийг агуулсан байна гэжээ6. Жишээлбэл, Номонд мэргэн (ухаарах мэдрэмж) Нойронд сэргэг (хүрэлцэхгүй, үнэр, сонсголын мэдрэмж, цогц мэдрэмж) Үгэнд цэцэн (хэл яриа, хэлэхүйн мэдрэмж) Үйлэнд уран (мэргэжлийн мэдрэмж, цогц мэдрэмж) Хуулинд шударга (ёс журам буюу хариуцлагын мэдрэмж) Хуриманд цовоо (ёс журам хариуцлагын мэдрэмж, цогц мэдрэмж) Дээдэст зусаргүй (ёс журам буюу хариуцлагын мэдрэмж) Доодост энэрэлтэй (ёс журам буюу хариуцлагын мэдрэмж) Далайд усч (мэргэжлийн мэдрэмж, цогц мэдрэмж) Дайнд баатар (мэргэжлийн мэдрэмж, цогц мэдрэмж) Харин эрдэмтэн Д.Баттогтох “Эр хүний 10 эрдэм”-ийг хүмүүжлийн элементүүдтэй харьцуулсан байдаг7. Үүнд: 1. Номонд мэргэн - оюун ухааны хүмүүжил 2. Нойронд сэргэг - бие бялдрын хүмүүжил 3. Дайнд баатар - эх оронч хүмүүжил 4. Далайд усч - эр зориг, бие бялдар 5. Үйлэнд уран - хөдөлмөрийн хүмүүжил 6. Үгэнд цэцэн - оюун ухааны хүмүүжил 7. Хуриманд цовоо - гоо зүйн хүмүүжил 8. Хуулинд шударга - ёс суртахууны хүмүүжил 9. Дээдэд зусаргүй - ёс суртахууны хүмүүжил 10. Доодод доромжгүй - ёс суртахууны хүмүүжил Үүнээс үзвэл, “Эр хүний 10 эрдэм”-д хүний өв тэгш хүмүүжлийн бүх элемент багтахын зэрэгцээ ёс суртахууны хүмүүжил зонхилж байгаа нь Монголчуудын эртнээс ёс суртахууны хүмүүжил, хүнийг хүн болгохуй (хүмүүжил8)-г онцгойлон эрхэмлэж ирснийг илтгэн харуулж байна. Үүнийг XIX-XX зууны монголын эрдэмтэн мэргэдийн үг сургаал ч гэрчилнэ. Тухайлбал: Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, бичгийн хүн Ч.Бат-Очир “Мандах нарны туяа хэмээх сургаал”-даа: “Бага хүүхдийг эс сургавал омгорхог осол Монголчууд дээр үеэс “Энэ их зөв хүн”, “Хүн нь зөв юм” гэж хэлэлцдэг ч хүүхдийг зөв хүүхэд, буруу хүүхэд гэж ялгаварлах нь ёсзүйн талаас зохимжгүй тул, боловсролын зорилго нь зөв монгол хүнийг буй болгохыг зорьж буй логик утгаар нь ч тэр зөвхөн “зөв монгол хүн” гэж ярьж бичиж хэвшихэд болохгүй зүйл үгүй. 6 Я.Хишигт, Х.Энхтөгс, Боловсролын аж асуудлууд, Уб., 2007, 64 тал 7 Д.Баттогтох, Монголчуудын хүнийг үзэх үзэл буюу төгс төгөлдөр хүний тухай ойлголт, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, ЭШБ.2001, №1, 96-97 тал 8 Монгол хэлний “хүмүүжил” гэдэг үгэнд “сургах”, “боловсрох” гэсэн агуулга багтана. Хуучны ном зохиол, толь бичгүүдэд орос хэлний “воспитание”, англи хэлний “education”гэдгийг “хүмүүжил” гэж орчуулж байсан нь үүний нэг баталгаа болно. Тухайлбал: Ш.Лувсанвандан, хөмү´жил, хөмү´жих, ОросМонгол толь, Улаанбаатар, 1942, 41-р тал, К.И.Черемисов хүмүүжэл, хүмүүжэлгэ, хүмүүжүүлэлгэ, БурятМонгольско-Русский словарь, Москва, 1951, 609 ст, Хангины Гомбожав, kőműjil, A Concise English-Mongolian Dictionary, Bloomington, 1970, 151 гэх мэт. Гэтэл сүүлийн үед энэ үгийн утгыг хэт явцууруулан “засан хүмүүжүүлэх”, “сахилгагүй сурагч”, “болдоггүй хүүхэд” ойлгосноос болж “хүмүүжил” гэхээс зайлсхийж “боловсрол” гэдэг болсон. 5
135
болон эвдрээд өссөний хойно нэн муу харгис болохын тул анхан түрүүн сургах нь: өгүүлэхэд хуурмаггүй (худал хэлэхгүй), босоход /явахад/ төв, сонсоход хичээнгүй, суухад /гэрт байх/ шударга, нөхөр ханьд бат чигч бөгөөд дөлгөөн хэмжээтэй бөгөөд омоггүй, хатуу бөгөөд харгис үгүй болго”9 гэсэн нь чухамдаа хүүхдийг хүмүүжүүлэх үйлийн чухлыг заажээ. Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, нанхиадач Дандаа чэнсъян хэмээн алдаршсан Чимидийн Дэмчигдорж (Эрдэнэт шастир-д) “Цөм багш мөн тул тийнхүү багш ихэс болсон ард шавь нар хөвгүүдийг сургаж жолоодоход эрдэм чанарыг (ёс суртахууны шинж чанар Г.Э.) олох нь тэргүүн бөгөөд чадал мэдлийг (мэдлэгийг Г.Э.) сургахыг дараа болгобаас зохино”10 гэсэн нь түүний сургалтыг ёс суртахууны хүмүүжилтэй нягт холбоотой авч үзэж байсныг төдийгүй сургалтад ёс суртахууны хүмүүжил тэргүүн байранд тавигдах ёстой гэж үзэж байсныг харуулж байна11 хэмээн эрдэмтэн Г.Эрдэнэ-Очир тайлбарласан байдаг. Мөн эрдэмтэн Д.Баттогтох монгол ардын хүмүүжүүлэн сургах уламжлалыг нарийн судалж “Ер нь монгол ардын СХУ-д хүмүүжүүлэх, сургах үйл буюу хүмүүжил сургалт хоёрыг арга билгийн шүтэлцээтэй авч үздэг боловч учир зүйн дараалалын хувьд ч, хүнийг хүн болгон хөгжүүлэх арга замын хувьд ч хүмүүжүүлэх буюу хүнжих үйлийг эхэнд нь ярьдаг... сурган хүмүүжүүлэх ухаан буюу сургах – хүмүүжүүлэх, сургалт – хүмүүжил гэсэн тогтсон нэр томьёо, хоршоо эл үгийн байрыг сольж хүмүүжүүлэн сургах ухаан буюу хүмүүжил – сургалт хэмээн учир зүйн дэсээр, ач холбогдолоор нь солин нэрлэх санал дэвшүүлжээ. Бид орос хэлний “Педогогика” хэмээх нэр томьёог “сурган хүмүүжүүлэх ухаан” гэж орчуулсаар ирсэн. Үнэндээ, Эрдэмтэн Я.Хишигтийн “Тэгвэл Уг нэр томьёог жишээлбэл, оросоор “педогогика- наука о воспитании, образовании и обучении” буюу “педогогика бол хүмүүжил, боловсрол, сургалтын тухай шинжлэх ухаан” хэмээн хүмүүжлийн асуудлыг нэгдүгээрт тавин тайлбарласан байдаг. Гэтэл уг нэр томьёог монголоор “сурган хүмүүжүүлэх ухаан” хэмээн сургах сургалтыг нэгдүгээрт авч үзэх сэтгэлгээгээр орчуулсан байгаа биз? Ийм учраас “педогогика-г язгуур утгаар нь томьёолон нэрлэхийн тулд сурган хүмүүжүүлэх ухаан бус, харин “хүмүүжүүлэн сургах ухаан” хэмээн монголчилох нь орчуулгын онол, этнопсихолингвистика буюу угсаасэтгэц-хэл шинжлэлийн хувьд зөв төдийгүй, учир шалтгааны үүднээс ч зүйд12 нийцнэ гэснээс үзвэл дээрх эрдэмтдийн саналтай дүйж буй юм. Орчин үед боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ шаардлага төдийгүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэдгийг бид мэддэг ч хэрэгжүүлэх үйлд дорвитой анхаарахгүй13 явсаар ирсэн. Нөгөө талаас, сургалтын зорилгоо тодорхойлохдоо суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадварт түлхүү анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл, мэдлэг эзэмших тал руу ихээхэн анхаараад суралцагчдын төлөвшил, хөгжлийн асуудалд бага анхаарч иржээ. Олон жилийн турш боловсролын салбарт ноёрхсон энэхүү хандлагын үр дагавар нь өнөө үеийн монголчууд бидний ёс суртахууны дүр зурагт тодорхой утгаар нөлөөлсөн гэж үзэх хандлага байдаг14. Үнэхээр, нэгдмэл нэг тогтолцоотой байх сургалт-хүмүүжлийн ажлыг салгаснаас өнөөгийн манай нийгэмд шударга бус явдал, зусардал бялдуучлал гаарч, аливаад сэтгэлээсээ ханддаггүй, туйлшрамтгай, уур омогтой, охор ухаантай, ойрын бодолтой Ч.Бат-Очир, “Мандах нарны туяа” хэмээх сургаал, УБ., 1992, 11 тал Ч.Дандаа, “Эрдэнэт толь” хэмээх шастир оршвай, УБ., 1995, 105 тал 11 Г.Эрдэнэ-Очир, Нэрлэгдвэл зохих нэгэн сурган хүмүүжүүлэгчийн нэн сонин сургаалаас, Сурган хүмүүжүүлэгч, 1990, №2, 85 тал 12 Я.Хишигт, Монголчуудын боловсролын тогтолцоо ба монголчуудын сэтгэлгээ, Боловсрол судлал, 2005/6, 8 тал 13 Ч.Хандсүрэн, Ёс зүйн боловсрол, түүний хэрэгцээ шаардлага, http://www.chkhandsuren.ikhzasag.mn/index.php/home/post/8 14 Ж.Даваа, Сурган хүмүүжүүлэх зүй, УБ., 2012, 125 тал 9
10
136
монгол хүн олширч, тэр ч байтугай эцэг эх нь үр хүүхдийнхээ, үр хүүхэд нь эцэг эхийнхээ алтан амийг егүүтгэгч хүн дүрст араатнууд хүртэл л буй болов. Товчхондоо, монгол хүний мөс чанар, хүнлэг зан чанар алдагдаж, ирээдүй үе маань ёс суртахууны доройтолд орох аюул тулгараад байна. Сүүлийн 2 жил “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн “Ёс зүй” хичээл ордог болсон ба боловсрол бол мэдлэг, ёс суртахууны нэгдэл гэдэг талаас ярьж бичих болсон нь сайн хэрэг. Тухайлбал: доктор С.Молор-Эрдэнэ “Боловсрол ярих гэдэг мэдлэг болон ёс суртахуун ярина гэсэн ойлголт. Гэтэл мэдлэг танин мэдэхүйгээс гаралтай. Танин мэдэхүй философоос гаралтай. Ёс суртахуун ярина гэдэг ёс зүй ярина гэсэн ойлголт. Гэтэл ёс зүй философоос гаралтай”15. (зохиогчийн үг, өгүүлбэрийг огт өөрчлөөгүй болно) гэх мэт. ЕБС-ийн багш нараас асуулга судалгаа авахад “Сурагчид ёс зүйн хэм хэмжээ, амьдралын үнэт зүйлсийн талаар олон талын мэдлэг хангалттай олж авч чаддаггүй”, “Өөрсдөө бодож сэтгэх, ярилцаж шийдвэрлэхэд нөлөөлөх хэмжээнд сургалтын материал, заах арга хангалттай бус”, “Онолын мэдлэг олгоход чиглэгдсэн”, “Ёс суртахууны боловсрол олгох ажил тодорхойгүй”, “Сурагчдыг амьдралд бэлтгэх гэдгийг явцуу утгаар ойлгодог” тухай багш нар дурдсан байна16. Ер нь ёс суртахууны эгэл хэм хэмжээ, ёс суртахуунтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдгийг энгийнээр тодорхойлох нь дараагийн нэг чухал асуудал юм. Энгийн гэдгийн учир нь, Ёс суртахуун (мораль) судалдаг ухааныг Ёс зүй (этика) гэдэг. Ёс суртахуун нь хоёр хэлбэртэй. Үүнд: нэгдүгээрт, Хувь хүний мөн чанарыг илэрхийлдэг ёс суртахууны чанарууд /эр зориг, үнэнч шударга, өгөөмөр сэтгэл, даруу зан гм/, хоёрдугаарт, нийгмийн зан суртахууны хэмжээ /хулгай бүү хий, амьтан бүү ал гм/17 Шашны болоод Эртний Энэтхэг, Хятад, Грек, Ромын ёс зүйн ухаан, Аристотель, И.Кант, О.Шпенглер, Прехт зэрэг өрнө дахины сэтгэгчдийн гүн ухааны ёс суртахууны сургаалийн талаарх тусгайлсан судалгааны ажил олон тул давтахгүйн үүднээс, нөгөө талаас зөв монгол хүний хэв загварыг тогтоохдоо монгол ардын өв уламжлал, монгол эрдэмтэн мэргэдийн судалгаан дээр суурилах нь зүйтэй гэж үзсэнтэй тус тус холбоотой болой. Эрдэмтэн С.Нарангэрэл “Ёс суртахуунтай, жудагтай байна гэдэг бол хүний өөрөө өөртөө хүндлэл үзүүлж, энэ хүндлэлээрээ бусдын өмнө өөрийгөө нээж байгаа хэрэг юм. Аливаа хүний бие биедээ туслах, татагдах, нэгнийгээ анхаарах, халамжлах, шударга байх, нэр төрөө эс сэвтүүлэхийг хүсэх, эр зориг, ичих ба эмээх сэтгэл, үүрэг ба хариуцлагаа ухамсарлах, жудагтай байх, нинжин, нигүүлсэхүй, энэрэхүй, өгөөмөр сэтгэл, үл хомхойрох, атаа жөтөө эс өвөрлөх, найрсаг зан нь бусдыг өөртөө соронзон мэт татна. Ийм хүнийг хүмүүс сайн хүмүүн хэмээн хүндэлнэ. Эсрэгээр шударга бус, бүдүүлэг авирлал, үүрэг хариуцлагаа уландаа гишгэдэг, жудаггүй явдал, харгис хэрцгий, хүнлэг бус зан, худал хуурмаг, өс хонзон өвөрлөдөг, ханаж цаддаггүй хомхойрол нь хүнийг хүнээс холдуулна18 гэжээ. Сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Б.Бор “Хүмүүжсэн хүн гэдэг бол олон түмний дотор биеэ зөв авч явж чаддаг хүн юм... Гэвч хамгийн гол чанар нь хүнлэг чанар, хүмүүсийн дунд хүн шиг байх чадвар юм. Энгийн бөгөөд даруу зан, гайхамшигт сайхан эв ёс, хүмүүст анхаарал халамжтай, тэднийг гүнээ хүндэтгэх чанар л гол нь юм19 хэмээн маш энгийн оновчтой тодорхойлсон байдаг. С.Молор-Эрдэнэ, “Мухар сүсэг” ялж, “Боловсрол” ялагдсан уу? http://sonin.mn/news/easy-page/32359 Б.Оюунцэцэг, А.Нямжаргал, Ёс суртахууны чадварыг дасгалжуулах онолын хичээлд хэрэглэх нь, Боловсрол судлал, 2012/4, 48 тал 17 Д.Тунгалаг, Ёс зүй, УБ., 2002, 8 тал 18 С.Нарангэрэл, Чингис хааны ёс суртахуун- эрх зүйн шастир, УБ., 2014, 23 тал 19 Б.Бор, Хүмүүжлийн тухай яриа, Уб., 1970, 3 тал 15 16
137
Ёс суртахууны эгэл хэм хэмжээ ба хүний зан суртахууны эрхэм чухал чанарууд: Хүнлэг чанар
Үнэнч шударга зан суртахуун
Эелдэг даруу
Ёс суртахуун Тусч өгөөмөр (халамж)
Эв найртай, дотно
Хамт олонч, нөхөрсөг (зохицол)
Эсрэг чанарууд: Хүний мөсгүй
Худал хуурмаг
Онгироо сагсуу
Ёс суртахуунгүй Хомхойрол Жудаггүй
Харгис хэрцгий
Зожиг ганцаардмал
Эдгээр гол гол чанарыг бие сэтгэл бодол оюундаа шингээсэн хүнийг зөв хүн гэнэ. Боловсролын зорилго нь ч хүнлэг (хүн чанар), үнэнч шударга, эелдэг даруу, тусч өгөөмөр, эв найртай, эвийг эрхэмлэх, хамт олонч, нөхөрсөг зан чанартай, ийм хандлагатай хүнийг хүнийг бэлтгэхэд бүх анхаарлаа хандуулах ёстой. Төгс сайн хүний тухай төсөөлөл нь түүхэн тодорхой нөхцлөөс болж улс үндэстэн болгонд өвөрмөц онцлогтой байх боловч үндсэндээ өөр хоорондоо ойр дөхүү, нийтлэг шинжтэй байна. Аль ч орны ард түмэн хүний оюун ухаан, бяр чадал, хөдөлмөрч, эх оронч, эрэлхэг зоригтой, нягт нямбай, уужуу тайван, төлөв даруу, сайхан сэтгэлт, үзэсгэлэн гоо шинжийг эрхэмлэн дээдэлдэг ажээ. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн үндэсний өвөрмөц болон хүн төрөлхтний нийтлэг шинжийг илэрхийлж буй бас нэг баримт мөн.20 Тухайлбал: Япон улсын боловсролын үндсэн хууль (kyouiku kihon ho)-д Боловсролын зорилго, “Боловсрол бол төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэх зорилготой бөгөөд энэхүү бие хүн нь ардчилсан улс орон болон энхтайван нийгмийг бүрдүүлэгч хэсэг байхын төлөө авьяас билиг цогцолсон, эрүүл бие, саруул ухаантай иргэнийг хүмүүжүүлэн сургахад боловсролын үйл ажиллагааны зорилго чиглэгдэнэ.” Боловсролын Зорилт; 1) Өргөн хүрээнд мэдлэг боловсролыг эзэмшүүлж, үнэнийг эрхэмлэх цэвэр ариун ёс суртахуунд сургаж, эрүүл саруул бие бялдрыг төлөвшүүлэх, 2) Хувь хүний үнэ цэнийг дээдлэх үзэл, болон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, бие даасан байдал болон өөрийгөө үнэлэх чадварыг төлөвшүүлэх, мөн ажил мэргэжил ба бодит амьдралын хэлхээ холбоог ухамсарлан, ажил хөдөлмөрийг бишрэх сэтгэлгээг төлөвшүүлэх 3) Шударга үнэн ба хариуцлага, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал, бие биенээ хайрлах, харилцан хүндэтгэлтэй хандах сэтгэл ухамсарт түшиглэн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах ухамсрыг төлөвшүүлэх 4) Хүний амийг хүндэтгэх, байгаль эхээ хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах чадварыг эзэмшүүлэх 5) Улс орныхоо өнөө үед уламжлагдан ирсэн уламжлал, соёлыг дээдлэн хайрлах, бусад улс орны уламжлал соёлд хүндэтгэлтэй хандах, дэлхий дахины энхтайван байдал, хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулах үзлийг төлөвшүүлэх21 гэж заасан байдаг. 20 21
Г.Эрдэнэ-Очир, Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж, УБ., 1991,109 тал Ministry of Education, Culture, Sports, Science and Technology-JAPAN
138
“Японы боловсролын зорилго нь “мэдлэгийг нь нэмэгдүүлэх”, “ёс суртахуун төлөвшүүлэх”, “бие бялдрыг хөгжүүлэх” гэсэн 3 цэгт төвлөрдөг байна. Өөрөөр хэлбэл, өв тэгш мэдлэгтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, эрүүл чийрэг бие бялдартай төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэгддэг. Энэ нь манай, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай иргэн төлөвшүүлнэ гэсэн боловсролын зорилготой нийлж буй мэт боловч үнэн хэрэгтээ, японы боловсролын үндсэн хуульд боловсролын зорилго, зорилтыг зүйл бүрээр нарийвчлан зааж өгснийг бид бэлээхэн харж байна. Тухайлбал: Ёс суртахууны хувьд: - Үнэнийг эрхэмлэх цэвэр ариун ёс суртахуунд сургах - Хувь хүний үнэ цэнийг дээдлэх - Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал... гэх мэт. Нэн ялангуяа, Япончууд төгс төгөлдөр бие хүнийг төлөвшүүлэх (Jinkaku no kansei o mezashi) асуудлыг боловсролын хуулийн гол зорилго болгосон байгааг бид анхааран үзэж, өөрийн оронд туршлага болгон дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Эрдэмтэн Ц.Пүрэвсүрэн “Японы боловсролын тогтолцоо дэлхийд тэргүүлэх байр суурьтай болсон нь дараах шалтгаантай.Үүнд: -Уламжлал шинэчлэлийг зөв хослуулж чадсан -Америк тэргүүтэй барууны хөгжингүй орнуудын боловсролын тогтолцооны тэргүүний ололтуудыг японы хөрсөнд зөв нутагшуулж чадсан -Боловсролыг тэргүүлэх салбар болгон төрийн бодлогын түвшинд ач холбогдол өгч, хөрөнгө төсөв харамгүй зарцуулж ирсэн. -Боловсролын өөрчлөлт шинэчлэлтүүдийг нухацтай тооцоо, судалгаан дээр хэрэгжүүлж ирсэн”22 гэжээ. Солонгосын боловсролын хуулинд дунд боловсролын зорилгыг; “эрүүл чийрэг бие бялдартай, хувийн болон олон нийтийн ажилд идэвхтэй байр сууринаас ханддаг, биеэ даасан, мэдлэг болон техникийг эзэмшин асуудлыг оновчтой шийдвэрлэдэг, бүтээлч, хүнийг хүндэлж, байгалиа хайрладаг зөв хүмүүжилтэй, ёс журамтай иргэн хүнийг бэлтгэж гаргах нь ерөнхий боловсролын сургалтын зорилго юм” хэмээн тодорхойлсон. Мөн Солонгосын “оюуны чадамж, бие бялдар, сэтгэлийн тэнхээ, амьдралаа зөв авч явах чадвар, бусадтай харилцах гэсэн 5 чиглэлээр өв тэгш хүнийг бэлтгэн гаргадаг23 арга туршлагыг манай улс боловсролын шинэчлэлдээ тусган ажиллах нь зүйтэй. Киррикилумыг боловсруулахдаа ёс суртахууны асуудлыг онцгойлон анхаардаг Deliberative (Зөвлөлдөн хэлэлцэх) онолчид, Тухайлбал: АНУ-ын боловсролын түүх судлаач Жули Рьюбин, Элесдайр Макинтайр (Alasdair Maclntyre) Томас В.Смит, Жозеп Шваб, Уильям Рид, Ян Вэстбури, Роберт Кунзмен, Жон Равсл, Лоренц Каони нар ёс суртахууны сайн сайхан чанаруудыг тодорхойлсон байдаг. АНУ-ын боловсролын түүх судлаач Жули Рьюбин “Орчин үеийн их сургуулийг бий болгох нь: Сэтгэхүйн өөрчлөлт ба ёс суртахууны хязгаарчлал” бүтээлээрээ XX зууны боловсролын түүхийг судлаад “XX зууны их сургуулиуд нэр хүнд, сүр хүчний эрэл хайгуул хийх явцдаа мэдлэгийг ёс суртахуунаас ялгах гэж оролдсон боловч эцэстээ энэ ажил биелэх боломжгүй нь тодорхой болсон байна. “Бодит байдал (facts)-ыг “үнэ цэн (values)-ээс салгах гэсэн энэхүү мөрөөдөл үргэлжилсээр байсан. Хэдэн эрдэмтэн энэ хоцрогдсон үзлийг дэмждэг. “Бодит байдал”-ыг “үнэ цэн”-ээс салгах гэсэн ямар ч боломжгүй ажлын араас хөөцөлдөж байхын оронд ёс суртахууны тухай ойлголтыг ёс суртахууны гүн ухаантай нэгтгэх цаг үе болж байна24 гэснийг анхаарууштай. http://www.mext.go.jp/a_menu/shotou/new-cs/pamphlet/__icsFiles/afieldfile/2011/07/26/1234786_1.pdf Ц.Пүрэвсүрэн. Японы боловсролын тогтолцоо, түүний онцлог, Японы боловсролын тогтолцооны уламжлал, шинэчлэл, УБ., 2011, 27 тал 23 Вонь Дун Ёнь, Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим, УБ., 1999,13 тал 24 Вэсли Нулл, Киррикилум: онолоос практикт, УБ., 2014, 6 тал 22
139
Боловсрол нь сургалт хүмүүжлээс бүрэлдэх бөгөөд тэр ч учраас сургалт хүмүүжил хоёр нягт холбоотой байдаг.25 “Хичээл нь (сургалт нь) хүмүүжүүлэх үндсэн үйл ажиллагаа”26 Иймд сургалт явуулах үндсэн хэлбэр болох хичээлээр сурагчдад ёс суртахууны хүмүүжил (хүнлэг, даруу төлөв, үнэнч шударга, тусч өгөөмөр, эв найртай, дотно, хамт олонч, нөхөрсөг хүнийг буй болгоход) олгох асуудалд онцгой анхаарах шаардлагатай. НОМ ЗҮЙ
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22.
Д. Баттогтох, Монголчуудын хүнийг үзэх үзэл буюу төгс төгөлдөр хүний тухай ойлголт, БСШУЯ, Боловсролын хүрээлэн, ЭШБ.2001, №1 Ч.Бат-Очир, “Мандах нарны туяа” хэмээх сургаал, Улаанбаатар, 1992. Б.Бор, Хүмүүжлийн тухай яриа, Улаанбаатар, 1970,3. Вонь Дун Ёнь, Бүх талын боловсрол олгох 5 талт зарчим, Улаанбаатар, 1999. Вэсли Нулл, Киррикилум: онолоос практикт, Улаанбаатар, 2014. Ж.Даваа, Сурган хүмүүжүүлэх зүй, Улаанбаатар, 2012. Ч.Дандаа, “Эрдэнэт толь” хэмээх шастир оршвай, Улаанбаатар, 1995. Д.Дашжамц, Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас, Улаанбаатар, 1968. А.В.Луначарский, Сургалт хүмүүжлийн холбооны тухай, Сурган хүмүүжүүлэгч, 1977 №5, /Орчуулсан Ш.Сандаг/ С.Молор-Эрдэнэ, “Мухар сүсэг” ялж, “Боловсрол” ялагдсан уу? http://sonin.mn/news/ easy-page/32359 С.Нарангэрэл, Чингис хааны ёс суртахуун- эрх зүйн шастир, Улаанбаатар, 2014. Б.Оюунцэцэг, А.Нямжаргал, Ёс суртахууны чадварыг дасгалжуулах онолын хичээлд хэрэглэх нь, Боловсрол судлал, 2012/4. Ц.Пүрэвсүрэн. Японы боловсролын тогтолцоо, түүний онцлог, Японы боловсролын тогтолцооны уламжлал, шинэчлэл, Улаанбаатар, 2011. В.А.Сухомлинскийн сургаалаас иш авсан ишлэл өгүүлбэрүүд, Улаанбаатар, 1988. Ш.Сүхээ, монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал, дэвшлийн зарим асуудал,Улаанбаатар, 1988. Д.Тунгалаг, Ёс зүй, Улаанбаатар, 2002. Ч.Хандсүрэн, Ёс зүйн боловсрол, түүний хэрэгцээ шаардлага, http://www.chkhandsuren.ikhzasag.mn/index.php/home/post Я.Хишигт, Х.Энхтөгс, Боловсролын аж асуудлууд, Улаанбаатар, 2007. Я.Хишигт, Монголчуудын боловсролын тогтолцоо ба монголчуудын сэтгэлгээ, Боловсрол судлал, 2005/6, 8-р тал Г.Эрдэнэ-Очир, Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж, Улаанбаатар . 1991. Г.Эрдэнэ-Очир, Нэрлэгдвэл зохих нэгэн сурган хүмүүжүүлэгчийн нэн сонин сургаалаас, Сурган хүмүүжүүлэгч, 1990, №2, 85 тал Ministry of Education, Culture, Sports, Science and Technology-JAPAN http://www.mext.go.jp/a_menu/shotou/new-cs/pamphlet/ icsFiles/afieldfile/2011/07/26/1234786 1.pdf
Summary Awareness “Ten wisdom of the man” is not only a general model of right person but a basic principle of the Mongolian folk pedagogy. According to the physical, lingual and mental features of modern day children, virtue of morale and temperament are humane, humble, honesty, loyalty, generosity, amity, collectivity and friendliness. Right person is a person with these characters in their body, heart and mind. The aim of education has to focus on preparing a person with these personal qualities. 25 А.В.Луначарский, Сургалт хүмүүжлийн холбооны тухай, Сурган хүмүүжүүлэгч, 1977 №5, 8-р тал, /Орчуулсан Ш.Сандаг/ 26 В.А.Сухомлинскийн сургаалаас иш авсан ишлэл өгүүлбэрүүд, УБ., 1988
140
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(141-150)
Оюун ухааны олон хэв шинжийн онолыг АНГЛИ хэл заахад тусгах нь MULTIPLE INTELLIGENCES THEORY IN ENGLISH LANGUAGE TEACHING Ц.Цэнгэлмаа, Д.Отгонтуяа (МУИС) Түлхүүр үг: Оюун ухааны олон хэв шинжийн онол, IQ тест, боловсрол, гадаад хэл заах аргууд, Ховард Гарднер, туршилт Оюун ухаан ба Оюун ухааны олон хэв шинж Оюун ухаан гэх үгийн утга болон онцлогийг нэг утгаар тайлбарлах боломжгүйн дээр хүний оюун ухааныг хэмжих, хэр ухаантай гэдгийг тодорхойлох нь нэн бэрхшээлтэй асуудал байсаар ирсэн. Английн эрдэмтэн, сэтгэл судлаач Чарльз Спирман оюун ухааныг ерөнхий, ганц гэж тодорхойлоод хэмжиж болох, тоогоор илэрхийлж болох танин мэдэхүйн ерөнхий чадвар гэж үзсэн байдаг [10.x 201- 210] бол сэтгэл судлаач Луис Турстон хүний оюун ухааныг гагц, ерөнхий чадвар бус, харин тархи мэдрэлийн долоон өөр чадвар гэж тодорхойлжээ. [13.x 118-125] Энэ мэтчилэн хүний оюун ухааныг тодорхойлох, хэмжих гэсэн олон эрдэмтэд өөрсдийн онолоо дэвшүүлсэн байдаг. Шалгалт, тест нь оюун ухаан хэмээх ойлголттой салшгүй холбоотой ба хүн төрөлхтөн олон зуун жилийн өмнөөс хүний оюун ухааныг хэмжих оролдлогыг хийсээр ирсэн бөгөөд 1904 онд анхны стандарт тестийг Францын эрдэмтэн Алфред Бинет Теодор Симонтой хамтран зохиосноор IQ тестийн эхлэл тавигджээ. Олонх эрдэмтэд, сэтгэл судлаачид хүний оюун ухааныг хэмжих шалгуур байх нь зүйтэй гэж үздэг бол зарим нь хүний оюун ухаан, түүний хэмжүүр болон IQ тест, бусад шалгалт хэр бодитой, хүчин төгөлдөр, үнэн талаар эргэлзэж, өөрсдийн үзэл баримтлал, онолыг эсрэгцүүлэн дэвшүүлэн тавьжээ. Эдгээр оюун ухааныг судлах, тодорхойлох зорилготой эрдэмтдийн нэг бол АНУ-ын эрдэмтэн, Харвардын их сургуулийн профессор Ховард Гарднер хүний оюун ухааныг IQ тестээр тодорхойлох нь хэт өрөөсгөл гээд IQ тест нь зөвхөн тест өгөөд сурчихсан, боловсрол мэдлэгийг системтэй олж авсан суралцагчдад зориулсан оюун ухааныг хэмжих нэг шалгуур гэж үзсэн байдаг. Тэрээр “Би хүүхдүүдээ дэлхийг танин мэдээсэй гэж хүсдэг, гэхдээ дэлхий гайхалтай, хүний оюун ухаан сониуч гэдэг утгаар нь биш, харин дэлхийгээ хүн амьдрах сайн сайхан газар болгохын төлөө танин мэдээсэй гэж хүсч байна. Мэдлэг гэдэг бол ёс суртахуун биш бөгөөд би хэн бэ, би юу хийж чадах вэ гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хэн бэ гэдгээ хэр их танин мэдсэнээс үүдээд цаашдын амьдрал
141
шалтгаална” гэжээ. [6. x 8-10] 1983 онд тэрээр өөрийн оюун ухааны олон хэв шинжийн онолыг дэвшүүлсэн бөгөөд “нэг, ерөнхий, түгээмэл” оюун ухаан гэж байхгүй, харин хүн бүр өөрийн гэсэн онцлогтой оюун ухаантай гэж үзээд хэлэхүйн, тоо-зүй тогтлын, хараа-орон зайны, хөгжмийн, бие-хөдөлгөөний, нийгэм-харилцааны, хувь хүний дотоод оюун ухаан гэсэн оюун ухааны долоон хэв шинжийн онолыг тодорхойлсон байдаг. Гарднерийн онолоор хувь хүнд оюун ухаан эдгээр долоон хэв шинж нь бүгд байх хэдий ч харилцан адилгүй хөгжсөн байдаг байна. Гарднер оюун ухааны хэв шинжийн онолыг дараах байдлаар томьёолсон байна. “Хүн бүрт хамгийн багаар үзэхэд оюун ухааны долоон өөр хэв шинж байдаг бөгөөд тухайн хүний амьдралын туршид эдгээр оюун ухаан нь харилцан адилгүй хөгжиж, илэрч байдаг. Хувь хүний аль нэг оюун ухаан өндөр хөгжих нь амьдрах, сурах, асуудал шийдэх, мэргэжил сонгох зэрэг олон зүйлд нөлөөлдөг. Тамирчин хүнд бие-хөдөлгөөний оюун ухаан илүү хөгжсөн байхад улс төрч хүнд нийгэм-харилцааны, хэлэхүйн оюун ухаан илүү хөгжсөн байх жишээтэй. [6. x 14] 1999 онд Гарднер оюун ухааны найм дахь хэв шинж буюу байгалийн оюун ухаан гэдгийг нэмсэн ба түүний онолыг дэмжигчид оюун санааны, шашинлаг буюу ес дэхь оюун ухааны хэв шинжийг санал болгосон хэдий ч Гарднер хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд existential буюу сэтгэлгээний оюун ухаан байж болох юм гэжээ. • • • • • • • •
Linguistic intelligence («word smart») үг яриа нь сайн хөгжсөн Logical-mathematical intelligence («number/reasoning smart») тоо бодохдоо сайн Spatial intelligence («picture smart») зурагт сайн Bodily-Kinesthetic intelligence («body smart») спортод сайн Musical intelligence («music smart») хөгжимдөө сайн Interpersonal intelligence («people smart») хүмүүстэй харилцахдаа сайн Intrapersonal intelligence («self smart») өөрөө өөртөө сайн Naturalist intelligence («nature smart») байгальд сайн
Нийгэм, сургууль болон уламжлалт сургалт хэлэхүйн болон тоо-учир шалтгааны оюун ухааныг шүтэж, яриандаа сайн, тоондоо сайн хүмүүсийг оюунлаг хүмүүс гэж тодорхойлон хүндэтгэж ирсэн. Гэтэл зураач, хөгжимчин, дуучин, дизайнер, эмч, байгаль судлаач зэрэг нийгмийг баяжуулж байдаг өөр оюунлаг хүмүүсийг орхигдуулж, хүүхэд байхад нь сургуульд тэднийг дэмжихгүйгээр барахгүй IQ муутай, дунд муу сурагч гэж ханддаг нь эргээд тэдний сургалтад муугаар нөлөөлж байдаг харамсалтай туршлагыг Гарднер ихээр шүүмжилсэн. Боловсролын салбар дахь нийгэмд тогтсон энэ гажуудлыг засах арга замын нэг нь Гарднерийн дэвшүүлсэн оюун ухааны олон хэв шинжийн онол юм. Оюун ухааны олон хэв шинжийн онол ба туршилт “Оюун ухааны энэхүү долоон өөр хэв шинж нь багшид долоон өөр аргаар заах сургах боломж юм” гэж Гарднер хэлжээ. Хувь хүн бүр оюун ухааны олон хэв шинжийн аль нэг нь илүү хөгжсөнөөс шалтгаалан мэдлэгийг олж авахдаа долоон өөр арга замаар хандан суралцдаг. Тиймээс суралцагчийн илүү өндөр хөгжсөн оюун ухаанд суурилан тохирсон даалгавар өгөх замаар суралцагчдыг сэдэлжүүлэн хичээлийг сонирхолтой хэлбэрээр заах нь үр дүнтэй байдаг байна. АНУ-ын ихэнх багш сурган хүмүүжүүлэгчид Гарднерийн энэхүү онолыг зөв зүйтэй хэмээн дэмжиж сурах болон сургах арга барилд өөрчлөлт хийх алхмыг эхлүүлэн туршаад байгаа юм. 1983 онд Ховард Гарднерийн хэвлүүлсэн “Frames of Mind” бүтээл болон 1984
142
онд түүний Нью-Йорк хотын Боловсролын тэсрэлт бага хурал дээр тавьсан гол илтгэлээс хойш Америкт түүний онол болон практик ач холбогдлыг боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны салбарт туршин үзэх, үр дүнд хүрэх оролдлогууд олон сургуульд хийгдсээр ирсэн байна. Кентаки мужийн Лексингтон хотын Расселл бага сургууль нь оюун ухааны олон хэв шинжийн онолыг сургууль дээрээ таван жилийн хугацаанд туршжээ. Рассел сургуулийн сурагчдын хүн амзүйг үзэхэд олон үндэстэнээс бүрдсэн, янз бүрийн анги давхаргын сурагчид сурдаг байжээ. Тус сургуулийн сурагчдын улсын шалгалтын оноо дүүрэгтээ болон улсад их доогуур ордог тул сурагчдын үзүүлэлтийг сайжруулах зорилтот шинэлэг аян өрнүүлэх хэрэгтэй болсон. Үүнээс үүдээд Рассел бага сургууль нь сурагчдынхаа шалгалтын оноог дээшлүүлэх цор ганц зорилгоор оюун ухааны олон хэв шинжийн онолыг туршихаар болсон байна. 1991 онд анх сургуулийн захирал хоёр багшийн хамтаар оюун ухааны олон хэв шинжийн талаарх уулзалт, хуралд оролцож дөрвөн жилийн төсөл хэрэгжүүлэх санхүүжилт авчээ. 1992 онд оюун ухааны олон хэв шинжийн онолын мэргэжилтнүүдийг сургууль дээрээ урьж авчран багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлжээ. 1993 оноос туршилтын ангийн хичээлийн хөтөлбөрт оюун ухааны олон хэв шинжийн онолыг тусгаж багш сурагчид бүгдээр энэхүү шинэлэг аяныг талархан хүлээж авсан байлаа. 1996 он гэхэд тус сургуулийн туршилтын ангийн сурагчдын улсын шалгалтын онооны үзүүлэлт хоёр дахин өсөж, онц сурлагатан, муу сурлагатан сурагчдын шалгалтын онооны харьцаа ойртсон байв. Оюун ухааны олон хэв шинжийн онол сургалтад их сайн үр дүн авчирч байгааг хүлээн зөвшөөрч тус сургууль хичээлийн хөтөлбөртөө 1996 оноос Оюун ухааны олон хэв шинжийн онолыг бүрэн тусгаж өгсөнөөр 1998 онд Рассел нь хотын тэргүүний сургууль болж чаджээ. Тус сургууль оюун ухааны төвийг байгуулсан байна. 1991 онд тус сургуулийн сурагчдын гучин хувь нь шалгалтад муу дүн авдаг байсан бол Оюун ухааны олон хэв шинжийн онолд тулгуурлан сургалт явуулснаар 1993 оноос сурагчдын шалгалтын дүнгийн үзүүлэлт жил бүр сайжирсаар 1996 онд сурагчдын оноо хоёр дахин өссөний зэрэгцээ муу сурагчгүй, муу дүнгүй сургууль болж чадсан байх жишээтэй. [3.x 14-25] Оюун ухааны олон хэв шинжийн онолыг сургалтад туршсан өөр нэгэн туршилт нь Вашингтон мужийн Сеатл хотын Маунтлейк Террейс ахлах сургууль дээр явагдсан ба муу сурдаг, хичээлд дур сонирхолгүй сурагчдыг сэдэлжүүлэх зорилготой байлаа. Тус сургууль төгсөгчдийн эзэмших чадвар, дадлыг оюун ухааны олон хэв шинжийн онолд тулгуурлан гаргаж бүх хичээлийг энэ онолын дагуу явуулж иржээ. Хүснэгтээр тус сургуулийн бичих дадлын хичээлийн даалгаварт оюун ухааны олон хэв шинжийн онолыг хэрхэн оруулсныг жишээгээр үзүүлбэл: Хүснэгт 1: Маунтлейк Террейсийн ахлах сургуулийн бичих дадлын хичээлийн даалгаврын жишээ: Оюун ухааны олон хэв шинжийн онолыг тусгасан заах аргын болон үнэлгээний жагсаалт.
143
MI Instructional and Assessment Menus Sample Tasks Used in Writing Class at Mountlake Terrace High School Linguistic menu: Use storytelling to… Write a poem, myth, legend, short play or news article about… Lead a class discussion on… Invent slogans for… Conduct an interview of … on …
Logical-Mathematical menu: Create story problems for… Translate into a formula… Create a timeline of … Invent a strategy game that …. Make up analogies to explain… Design a code for…
Kinesthetic menu: Role play or stimulate… Choreograph a dance of… Invent a board or floor game of… Build or construct a… Devise a scavenger hunt to… Design a product for…
Visual menu: Chart, map, cluster or graph… Create a slideshow, videotape, or photo album of… Design a poster, bulletin board, or mural of… Create advertisements for… Vary the size and shape of … Color code the process of…
Musical menu: Give a presentation with musical accompaniment on… Sing a rap or song that explains… Indicate the rhythmical patterns in… Explain how a piece of music similar to… Use music to enhance learning… Create a musical collage to depict…
Interpersonal menu: Conduct a meeting to… Act out diverse perspectives on… Intentionally use … social skills to learn about.… Teach someone else about… Collaboratively plan rules or procedures to… Give and receive feedback on…
Intrapersonal menu: Naturalist menu: Set and pursue a goal to… Collect and categorize data… Describe how you feel about..,. Keep a journal of observations about… Describe your personal values about… Make a taxonomy of… Write a journal entry on… Explain how a plant or animal species resembles… Do a project of your choice on… Specify the characteristics of… Self-assess your work in… Attend an outdoor field trip to
Оюун ухааны олон хэв шинжийн онолыг туршиж үзэж буй сургуулиудын туршлагаас үзэхэд: • сурагчдын шалгалтын оноо дээшилсэн, • багш, сурагчийг өөр оюунлаг талаас нь харж, ойлгох болсон, • сургуулийн зорилт, хөтөлбөр оюун ухааны олон талт онцлогийг хүлээн зөвшөөрч дэмжсэн, • багш сурагчаа ажиглан, авьяас, сонирхлыг танин мэдсэний үндсэн дээр хичээлээ тохируулан заасан, • сурагчид идэвхтэй суралцдаг болсон, • сурагчийн авьяас, чадварыг академик сул талыг хөгжүүлэхэд нь ашигласан, • сурагч бие даан сурах чадвар олж авсан, • сурагч ангид олж авсан мэдлэгийг амьдралд туршиж үзсэн, • сурагч сурах төрөлх чадвартаа тохирсон сургалтад суусан, • сурагч өөртөө тохирсон хэлбэр янзаар мэдлэгээ үнэлүүлэх болсон, • сурагч сурах үйл явцаа өөртөө тохируулах боломжтой болсон зэрэг олон давуу талтай үр дүнтэй болох нь батлагджээ.[3.x 65-75]
144
Гарднерийн энэхүү оюун ухааны олон хэв шинжийн онол нь багш сурган хүмүүжүүлэгчдэд хичээлийг олон хэлбэрээр заах боломж олгохын зэрэгцээ суралцагчийнхаа чадавхийг танин мэдэх, зарим суралцагчдад өөр арга барилаар сурах хэрэгцээ шаардлага байгааг багшид ойлгуулснаар хичээлийн хөтөлбөр болон төлөвлөгөөг өөрчлөн шинэчлэхэд хүргэсэн ач холбогдолтой. Түүнчлэн оюун ухааны олон хэв шинжийн онол нь суралцагчийн чадвар болон хэрэгцээг чухалчилснаараа хичээлийг суралцагч төвтэй болгоод зогсохгүй тэдэнд хүссэн буюу сонирхолтой аргаараа сурах боломжийг олгосноор суралцагчийн идэвх нэмэгдэж, сайн сурснаар сургалт илүү үр дүнд хүрч чанарждаг байна.[1. x 125] Оюун ухаан олон хэв шинж ба шүүмжлэл Гарднерийн оюун ухааны олон хэв шинжийн онолыг шүүмжлэгчдийн ярьдаг энэ онолын хамгийн дутагдалтай тал нь шинжлэх ухааны үндэслэлтэй, эмпирик судалгаа, нотолгоо байхгүйд оршино. [12.x 207-215] Түүнчлэн Гарднер уламжлалт оюун ухааны онолыг дэлгэрүүлэх бус харин үгүйсгээд оронд нь авьяас чадвар, төрөлх чадвар зэрэг ойлголттой хольж хутгалаа гэж үзэх эрдэмтэд бас байдаг. Эрдэмтэн Морган Гарднерийн онол шинэ санаа биш, Турстоны онолыг давтсан, Гарднер өөрийн онолыг дэмжих оюун ухааны олон хэв шинжийг хэмжих шалгуур, тестийг дэвшүүлж гаргаагүй нь бас нэг шүүмжлэл болсон байна. Зарим сурган хүмүүжүүлэгчид энэ онол нь сурагчдыг авьяас чадвараар нь бүлэглэхээс цаашгүй гэх зэргээр үздэг байна. [7.x 433-456] Оюун ухаан олон хэв шинж ба гадаад хэл Гарднер, Ламберт, Вайт зэрэг олон эрдэмтэд IQ тест болон гадаад хэл сурах чадварын хоорондын хамаарлыг тодорхойлсон эмпирик судалгаа явуулжээ. Сонирхолтой нь гадаад хэл сурах болон IQ тест сайн өгөх хоёр хоорондоо бараг хамааралгүй гэсэн үр дүн гарчээ. Үүнээс үзэхэд Чарльз Спирманы уламжлалт оюун ухааны онолын шалгуураар гадаад хэл суралцагчдын чадварыг хэмжих боломжгүй болж байна. Силвиа, Вайт зэрэг Америкийн Цэргийн судалгааны хүрээлэнгийн судлаачид академийн таван мянга гаруй сонсогчдын гадаад хэл сурах болон танин мэдэхүйн төрөлхийн чадвар хамаарлыг судлаад гадаад хэл заахдаа суралцагчдын ерөнхий чадварт тулгуурлахаасаа илүүтэй хувь хүний гадаад хэл сурах хурд болон чиг хандлагыг үндэс болгосон заах аргын загварыг сонгох нь үр дүнтэй хэмээжээ. [1.x 123-124] Түүнээс гадна Гарднерийн дэвшүүлсэн хэлэхүйн оюун ухаанлаг суралцагч ч гэсэн гадаад хэлийг сайн сурна гэсэн шууд хамаарал байхгүй хэдий ч тэд үгээр сэтгэн боддог учраас авиа, үг, өгүүлбэр, утга зэргийг хүлээн авах нь хялбар байна. Судлаач Шехан 1999 онд суралцагчдын хэлний төрөлхийн чадварт хийсэн эмпирик судалгаандаа үндэслэн гадаад хэлийг маш сайн суралцагчийн ерөнхий оюун ухаан болон танин мэдэхүйн чадвар тийм ч сайн байх албагүй гээд гадаад хэл сурах нь ой тогтоолт болон орчноос хамааралтай тул оюун ухааны олон хэв шинжийн онол нь гадаад хэлний ангид суралцах харилцааны орчин бүрдүүлэх боломжийг өгдөг давуу талтай хэмээжээ. [9.x 86] Хэлний сургалтад дуу хөгжим, биеийн тамир, дүрслэх урлаг, учир шалтгаан, мэтгэлцээн, ярилцлага зэрэг оюун ухааны олон хэв шинжийн заах аргыг багтааснаар суралцагчийг сэдэлжүүлэн, ой тогтоолтыг баттай болгоно. Жишээлбэл, гадаад хэл суралцагчид уран зохиол унших, хөгжим сонсох болон дүрс зураг ашиглахад, тэдний үг, өгүүлбэр тогтоох, эргэн санах нь илүү байв. [8.x 263-270] Дэлхий дахинаа англи хэлний сургалтаар оюун ухааны олон хэв шинжийн онолыг тусгасан хичээлийг зааж эхлээд байна. Оюун ухааны олон хэв шинжид суурилсан гадаад хэлийг заах аргаас өгүүлбэл:
145
Хэлэхүйн (linguistic intelligence) оюунлаг суралцагч нь авиа, утга, үгийн хэмнэлийг илүү хүлээн авч, яриа болон бичгийн хэлний үг өгүүлбэрийг хэрэглэх чадвар сайтай, хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх, бусдыг итгүүлэх, уншиж ойлгох, бичих авьяастай байдаг байна. Хэлэхүйн оюун ухаанлаг суралцагч нь гадаад хэл амархан сурдаг байна. [4. х 13] Эдгээр суралцагчдад хэл заахдаа ярих, бичих, унших жишээлбэл, олон сонголттой дасгал, үг нөхөх дасгал зэрэг даалгаврыг түлхүү өгч Direct method, Communicative teaching method зэрэг гадаад хэл заах шууд арга, харилцааны аргыг хэрэглэх нь зүйтэй байдаг байна. Тоо-зүй тогтлын (logical-mathematical intelligence) оюунлаг суралцагч нь тоо бодохдоо сайн, учир шалтгааныг ойлгодог, зүй тогтол, дараалал, ангилал, тооцоолон бодох авьяастай. Эдгээр суралцагчид гадаад хэлний дүрмийг хурдан сурдаг тул Grammar translation method буюу дүрэм орчуулгын заах аргыг ашиглан хэл заахдаа ойролцоо болон эсрэг утгатай үгийг олох, бичвэрийг өгүүлбэрийн дэс дарааллаар байрлуулах, алдаа олох, үг, үсэг эвлүүлэх, шинжлэх ухааны эсвэл нууцлаг, эрэл хайгуул хийсэн сэдэв бүхий бичвэр уншуулах, сонсгох зэрэг дасгал ажиллуулбал үр дүнд хүрэх нь өндөр байдаг байна. [1. x 127] Хараа-орон зайн (visual-spatial intelligence) оюунлаг суралцагч нь өнгө, хэлбэр дүрс, санааг хүлээн авах, төсөөлөн бодох, ургуулан бодох чадвартай, зохион бүтээх, урлах авьяастай байдаг. Эдгээр суралцагчдад зураг, видео, зурагт илтгэл, диаграм, график зэргийг ашиглан, мөн Silent way буюу чимээгүй аргыг хэрэглэн гадаад хэл заах нь илүү дөхөмтэй гэж үздэг байна. Хөгжмийн (musical intelligence) оюунлаг суралцагч нь дуу чимээ, аялгуу болон хэмнэлийг хүлээн авахдаа илүү сайн тул гадаад хэл заахдаа сонсох дадлын хичээлд суурилан давталт, drill, түргэн хэллэг, сүүл толгой холбох дасгал ажиллуулж, дуу, дууны үг, хэллэг зэргийг хичээлийн хэрэглэгдэхүүнд түлхүү ашиглан audio-lingual method, suggestopedia method буюу гадаад хэл заах аргыг хэрэглэх нь давуу талтай байна.[1. x 126] Бие-хөдөлгөөний (bodily-kinesthetic intelligence) оюунлаг суралцагч нь даалгавар гүйцэтгэх, асуудал шийдэхдээ биеийн хөдөлгөөнийг оролцуулдаг, ирээдүйд бүжигчин, мэс засалч, тамирчин, гар урлаач зэрэг мэргэжлийг сонгодог, тэнцвэр, уян хатан, хурд, хүч зэрэг биеийн хөдөлгөөний нарийн мэдрэмжтэй байдаг байна. Иймд эдгээр суралцагчдад гадаад хэл заахдаа хөдөлгөөн шаардсан дасгалууд, дүр бүтээх, жүжигчилсэн тоглолт, үг таах, дуурайх гэх мэтчилэн тоглоомын аргыг түлхүү хэрэглэн Total physical response буюу гадаад хэл заах аргаар заахад үр дүнтэй байдаг байна. Нийгэм-харилцааны (interpersonal intelligence) оюунлаг суралцагч нь бусдыг ойлгох, харилцах, нийгмийн санаа бодлыг хүлээн авах, хариу үзүүлэх чадвар илүү хөгжсөн байдаг тул харилцан ярилцах, ярилцлага өрнүүлэх, уншсан бичвэрийг яриулах, анализ хийлгэх, дүгнэлт гаргуулах, багаар суралцах зэрэг дасгал ажиллуулж, Cognitive approach аргыг хэрэглэн гадаад хэл заах хэрэгтэй байна. Хувь хүний дотоод (intrapersonal intelligence) оюунлаг суралцагч нь өөрийгөө ойлгох, өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэх замаар суралцдаг бөгөөд орчин тойрны хүмүүсээ ажиглах, анализ хийдэг зуршилтай тул бичих дадлын хичээлд тулгуурлан эссэ бичүүлэх, тэмдэглэл хөтлүүлэх, харьцуулах, дүгнэх зэрэг дасгал ажиллуулж Community Language Learning аргыг хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна.[1. x 128] Хүснэгт 2: Гадаад хэлний сургалтын оюун ухааны олон хэв шинжийн онолыг тусгасан дүрд тоглож, даалгавар гүйцэтгэх дасгалууд
146
Multiple Intelligence
Description
Roles
Tasks, activities and assessments
Linguistic intelligence Words and languages
written and spoken words, interpretation and explanation of ideas and information via language, understands relationship between communication and meaning
Copywriters, editors, historians, journalists, lawyers, linguists, Poets, PR and media consultants, speakers, teachers, writer professors, trainers, translators, TV and radio presenters, voice-over artists,
edit a peer’s paper give an oral presentation list the strengths and weaknesses of a product write a eulogy write directions to accompany a map
Logical mathematical Intelligence Logic and numbers
analyze problems, detecting patterns, perform mathematical calculations, scientific reasoning and deduction understands relationship between cause and effect toward a tangible outcome or result
Analysts, arbitrators, bankers, certified public accountants, insurance brokers, traders negotiators, researchers, scientists, statisticians, computer programmers engineers
analyze how a computer works assess the value of a business or a proposition, create a process, devise a strategy to achieve an aim, perform a mental mathematical calculation, create a process to measure something
Musical Intelligence Music, sound, rhythm
awareness, appreciation and use of sound, recognition of tonal and rhythmic patterns, understands relationship between sound and feeling
acoustic engineers, singers composers, DJs, entertainer, environment and noise analysts, music producers, musical instrument repair specialists, musical performers, voice coaches
coach someone to play a musical instrument, compose media jingles, identify music for malls and retail stores, lead a choir, perform a musical piece, review a musical play, whistle a tune
Bodily kinesthetical Intelligence Body movement control
eye and body coordination, manual dexterity, physical agility and balance
Anthropologists, athletes, biologists, dancers, geologists, instrumentalists, nurses, physical education teachers, physical therapists, physicians actors, sign-language interpreters
arrange workplace furniture, demonstrate a sports technique, design a window display, interpret a speech using American sign language, prepare samples for magnification and testing, put together a piece of modular furniture, ride a horse, stack books on a shelf
147
Spatial visual Intelligence Images and space
interpretation and creation of visual images, pictorial imagination and expression, understands relationships between images and meanings and between space and effect
Architects, artists, sculptors cartographers, city-planners, engineers, graphic designers inventors, landscape architects, photographers
compose a photograph — create an organizational logo — design a building — design a historic costume — design a landscape — interpret a painting — organize a storage room — pack an automobile trunk — paint a landscape
Interpersonal Intelligence Other people’s feelings
ability to relate to others, interpretation of behavior and communications, understands the relationship between people and their situations, including other people
advertising professionals, coaches and mentors, counselors, care givers, educators, health providers HR professional, mediators politicians, psychologists, sales-people, teachers, therapists, trainers
affect the feelings of others in a planned way, coach or council another person, demonstrate feelings though body language, interpret moods from facial expressions , mentor a new faculty member
Intrapersonal Intelligence Self-awareness
one’s own needs for and reaction to change, ability to deal with change in the workplace, one’s relationship to others and the world, personal cognizance, personal objectivity, the capability to understand oneself
one who is self-aware and involved in the process of changing personal thoughts, beliefs, and behavior in relation to their situation, other people, their purpose and aims
consider and decide one’s own aims and personal changes required to achieve them (not necessarily reveal this to others), consider and decide one’s own position in relation to the Emotional Intelligence Mode
Энэ мэтчилэн оюун ухааны олон хэв шинжийн онолыг гадаад хэлний хичээлд хэрэглэх боломж их юм. 2004 онд эрдэмтэн Халейгийн хийсэн туршилт судалгаагаар энэ онол нь хэлний багш болон хэл суралцагчийн аль алинд тустай, үр дүнтэй нь тогтоогджээ. [5. x 163-180] Дүгнэлт Ховард Гарднерийн оюун ухааны олон хэв шинжийн онол нь орчин үед барууны орнуудын боловсролын тогтолцоонд нэвтэрч буй шинэлэг үзэл санааны нэг бөгөөд олон эрдэмтдийн судалгаа, туршилтын сэдэв болсон, сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгийг авсан сонирхолтой онол юм. Оюун ухааны олон хэв шинжийн онолыг туршсан Америкийн сургуулиудын жишээнээс харахад суралцагчдын үнэлгээний үзүүлэлт дээшилсэн, суралцагч хичээлдээ дур сонирхолтой болж, бие дааж хичээллэх сэдэлтэй болсон, сургалт сонирхолтой, чанартай, хүртээмжтэй болсон зэрэг олон давуу талтай байна. Түүнчлэн уламжлалт гадаад хэл заах онол хэлэхүйн оюун ухаанд суурилсан байдаг тул бусад хөгжим, тоо гэх зэрэг бусад оюунлаг суралцагчдын сурах арга барилыг орхигдуулсан байдаг дутагдалтай. Харин Гарднерийн дэвшүүлсэн энэ онол
148
бүх суралцагчдын авьяас чадварт тохирсон сургалт явуулах боломж олгодгоороо дэвшилттэй тул тус их сургуулийн гадаад хэл, ялангуяа англи хэлний сургалтад энэ онолыг тусгаж, заах аргадаа өөрчлөлт хийн турших нь зүйтэй гэж үзэж байна.
Ном зүй 1. Arnold J., Fonseca C., Multiple Intelligence Theory and Foreign Language Learning: A Brainbased Perspective, “International Journal of English Studies (IJES)“, 2004 No. 4 (3) 2. Bas G., Integrating Multiple Intelligences in ESL/EFL Classrooms,“The Internet TESL Journal”, 2008 № 14 (5) 3. Bruce and Linda Campbell., Multiple Intelligences and student achievement: Success stories from six schools, ASCD, Virginia, 1999 4. Christison M.A., Multiple Intelligences and Second Language Learners, “The Journal of the Imagination in Language Teaching and Learning”, 1996 No. l (3) 5. Halley M.H., Learner-Centered Instruction and the Theory of Multiple Intelligences with Second Language Learners,“Teachers College Record”, 2004 No.106(1) 6. Gardner H., Frames of Mind: The Theory of Multiple Intelligences, Basic Books, New York., 1983. 7. Gottfredson L.S., “Social Consequences of Group Differences in Cognitive Ability”. Art Med Publishers, 2006. 8. Morgan H., An analysis of Gardner’s theory of multiple intelligence, Roeper Review, 1996 No.18. 9. Skehan P., A cognitive approach to language learning, Oxford University Press, Oxford, 1998. 10. Spearman C.,”General intelligence,” objectively determined and measured. American Journal of Psychology,1904 No.15, 201-293. 11. Sternberg R.J., Beyond IQ: A Triarchic Theory of Intelligence. : Cambridge University Press, Cambridge., 1985. 12. Torresan P., The Theory of Multiple Intelligences and Language Teaching, Guerra Edizioni, Paraguay., 2010. 13. Thurstone L.L., Primary mental abilities. University of Chicago Press, Chicago, 1938. 14. Waterhouse L., «Waterhouse multiple intelligences, the Mozart Effect, and Emotional Intelligence: A Critical Review”, Educational Psychologist, 2006 No. 41 (4).
RESUME The purpose of this article is to discuss the Theory of Multiple Intelligences and its application in the field of foreign language teaching. The paper also exemplifies the adaptation of the theory in the context of teaching English as a foreign language and foreign language teaching and learning in general by describing a set of activities and a lesson plan using the MI approach. The article reviews the types of intelligences described and defined by Howard Gardner and authors who followed and revised the theory in terms of language teaching. Moreover, it includes positive results and experiences of American schools applying Multiple Intelligences theory to their curriculum and teaching to improve student performances. Finally, the article provides a brief conclusion regarding the possible outcomes of the application of theory of Multiple Intelligences.
149
150
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(151-156)
“МОНГОЛ ХЭЛ, ҮСЭГ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭ БА НӨХЦӨЛ БАЙДАЛ” USAGE AND SITUATION OF MONGOLIAN LANGUAGE AND LETTERS Профессор, доктор Жанцангийн Бат-Ирээдүй (МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн) Хэл бол зөвхөн хүний харилцааны хэрэглүүр бус хүний ертөнцийг үзэх үзлийн толь юм. Хэл бол хүн төрөлхтний үнэт зүйл, соёлын өвийг тээгч тухайн үндэстний соёл, уламжлал, зан заншил, бие биеэс ялгарах өвөрмөц хэв төрхийг илэрхийлэн тодорхойлогч юм. Аливаа үндэстний хэлний асуудал бол тухайн үндэстэн байх уу үгүй юу гэдэг асуудалтай бараг дүйх хэмжээний үнэ цэнтэй чухал асуудал байдаг. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”1 хэмээн заажээ. Манай төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд ч чухам дээр үеэс энэ тухай байнга хэлж захиж байсан бөгөөд тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар “Бидний дээд үеийн үндэс угсаа ба монголын хойчийн тусыг бодогч эрдэмтэн нар үндэсний эрх чөлөө, үндэсний бичиг үсэг, үг хэлийг хадгалан залгамжилж, хөгжүүлэн ирсэн гавьяаг бид умартан орхигдуулж үл болно. Монголчууд хэрэв өөрийн үндэсний тусгаар соёл, үндэсний үсэг бичиг, үг хэлийг умартан, орхигдуулсан аваас аль нэгэн эзэрхэг түрэмгий улсын үг хэл үсэг бичигт татагдан орж тэдний албат боол болж үүрд дарлагдахад хүрэх асан амуй. Бид одоо үед бүрэн эрхт улс төрийг байгуулан тогтоож буй энэ явдал бол эрх биш дээр дурьдсан ёсоор өөрийн газар орон, үндэсний тусгаар соёл хийгээд үндэсний хэл бичгийг залгамжлан хадгалж чадсаны ач гавьяа мөн болно.”2 хэмээн бичиж байлаа. Өнөөдөр монгол хэлний хувь заяанд санаа зовдог хүн олон байгаа нь сайн хэрэг боловч олон хүний ярьдаг, бичдэг шиг бидний хэл мөхөөгүй харин ядуурч мохож байна. Хэл сэтгэлгээний энэхүү ядуурал мохолд хэн буруутай вэ? Бид бүгдээрээ буруутай. Үүнд дээрээс эзэн хайх хэрэггүй юм. Эзэн нь төр биш түмэн олон бид нар юм. Монгол хэлийг чухам юу гэж үзэхээс олон зүйл шалтгаалж байна. Монгол хэлний бодлого, төлөвлөлтийн талаар “Хэлний бодлогын Үндэсний Академи” идэвхийлэн ажиллаж “Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудлууд” (2005), “Монгол Улсын хэлний бодлого” (2006), “Монгол Улсын боловсролын салбарын хэлний бодлого”, “Даяаршлын үеийн үндэстний ба гадаад хэл” (2007), “Даяаршил – хэлний бодлого 1 2
“Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал” А.Амар, “Монгол үндэстний хэл бичгийг хөгжүүлэх тухай сэдэв”, 1932.
151
олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” (2008)3 зэрэг эрдэм шинжилгээний хурал, семинар олон удаа зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн юм. Монгол Улсын их хурал 2003 оны 3 дугаар сарын 15-нд “Төрийн албан ёсны хэлний хууль” баталсан боловч энэ хууль үнэндээ ингэж “өмчлөн” нэрлэснээс ч болсон уу амьдрал дээр бараг хэрэгжээгүй арав гаруй жил болсон хууль гэж хэлж болно. Энэ нэршлийн тухай д-р А.Алимаа, “Төрийн албан ёсны хэлний хуульд (2003.03.15) монгол хэлийг төрийн албан ёсны хэл гэсэн бол “Төрөөс баримтлах соёлын бодлого” (1996, 2012)-доо эх хэл гэж ялгаа зөрүүтэй хэрэглэсэн”4 гэж шүүмжилж байсан бөгөөд яг үнэндээ судлаач М.Батчимэгийн бичсэнээр “…төрийн хэл гэсэн нэр томьёо нь өөрөө оновчтой биш. Хэлийг голлон хэрэглэгч, хөгжүүлэгч, уламжлагч нь төр биш ард түмэн юм.”5. Тийм учраас ард түмний хувьд энэхүү эх хэл бичгийн тухай, монгол хэлний тухай асуудлыг тодорхой хэдэн “төрийн байгууллага”-ын хувьд биш улс орны хэмжээнд өргөн хүрээтэйгээр хэрхэн зохицуулахыг саяхан батлагдсан монгол хэмээн овоглосон “Монгол хэлний тухай хууль”-д бүр тодорхой нарийн томьёолсон байна. Мөн 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар-ын 37 дугаар тогтоол бол монгол хэлний хөгжилд шинэ алхам хийсэн тогтоол байсныг энд зориуд тэмдэглэлтэй. Төр засгийн удирдлагууд монгол хэлнийхний санаа оноог тэр болгон тоох нь ховор бөгөөд иймдээ ч өдий олон жил монгол хэлний асуудал төр засгийн анхааралд очиж байсан нь тоотой юм. Энэ тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авах, төрийн албан ажлын байр, албан тушаалтны тодорхойлолтод монгол хэл бичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шалгалт авах шаардлагыг нэмж тусгах зэрэг чухал чухал заалтууд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн нь шинэ хууль батлагдах бас нэгэн чухал урьдал хүчин зүйл болсныг дурдалтай. Харамсалтай нэг зүйл бол энэ тогтоолд “Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх” гэж заасны дагуу монгол хэлний мэргэжилтэн нөхдүүд кирил үсгийн шинэ дүрэм зохиож их дээд сургууль болон судалгааны байгууллагын судлаачдаар хэлэлцүүлсэн боловч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсанаас дээд газраас өгсөн чиглэлийн дагуу одоо болтол олон түмэнд танилцуулж чадахгүй хүлээсээр байгаа нь нууц биш юм. Өнөөгийн нийгэмд олонхийн сэтгэл санааг хамгийн их зовоож байгаа, нийгэмд олны анхааралд байдаг зүйл бол зөв бичих дүрмийн асуудал юм. Хүмүүс нэг үгийн бичлэг өөрчлөгдөхөөр үсгийн дүрэм өөрчлөгдөж гэж санаатай ба санамсаргүйгээр андуу ташаа ойлгох явдал нийтлэг байна. Түүн дээр нь өнөөдрийн хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээний үнэн худал мэдээллийг хуурай өвсөнд тавьсан түймэр шиг хил хязгааргүй хурдан тараадаг нь дайр нь дээр нь давс үрэх гэгч болоод байна. Үсгийн дүрмийн асуудал хэзээнээс л маргаантай, манай эрдэмтдийн толгойг зовоож ирсэн асуудал байдаг. Энэ тухай эрдэмтэн Т.Пагва, “Үсгийн дүрмийг улмаар сайжруулан боловсруулах асуудал одоо үед хэзээ хэзээнээс илүү чухал шаардагдаж байгаа нь зүй ёсны хэрэг. Зөв бичгийн дүрэмд будлиантай, бэрхшээлтэй зүйл байна уу түүнийг засч сайжруулах хэрэгтэй юу гэдэг ямар ч эргэлзээ байхгүй нь хэн бүхэнд илэрхий байна.”6 хэмээн бичиж байжээ. Өнөөдрийн цахим ертөнц мэдээллийн технологийн эринд Ч.Зэгиймаа нар, “Монгол улсын хэлний бодлого ба хэл төлөвлөлт”, Уб., 2012. А.Алимаа, “Ноорхой монгол хэл” нийтлэл, Өнөөдөр сонин, D7, 2014 оны 4 сарын 28. 5 М.Батчимэг, “Үсэг нэмж хасах гэдэг ч юм уу олон замбараагүй асуудлыг монгол хэлний тухай хуулиар зохицуулна”, ӨС, №015(4655), 2014.01.20 6 Т.Пагва, “Монгол хэлшинжлэлийн зарим асуудал”, Уб., 1998, 64 тал. 3 4
152
кирил үсгийн гээгдэх эгшгийн дүрмээс болоод яаж ч болохгүй гацчихаад байгаа зүйл олон бий. Жишээ нь үгийн үндэс нь толь бичигт нэг өөр, тийн ялгалын болон бусад нөхцөл залгаад бичихээр бас нэг өөр болоод зөв бичгийн шалгуур программ зохиох, толь бичиг хийх, өөр аль нэгэн бичиг рүү хувиргал хийх зэрэгт тээг болж шийдвэрлэж чадахгүй асуудал сунжирсаар л байна. Д-р М.Саруул-Эрдэнэ бээр цахим ертөнцөд “Зугаатай хэл шинжлэл” бүлэг байгуулж түүнээсээ зөвхөн зөв бичгийн дүрмийн тухайд ард олны дунд буруу зөв ямар хандлага байгааг ажиглалт хийж үзээд 100% “үсгийн дүрэм алдагчид” гэж үзвэл зөвхөн 4% нь өөрөө дүрэм мэдэхгүй байгаагийн буруу гэж үздэг бол бусад 40% нь дүрэм өөрчлөгдсөнөөс, 20% нь кирил бичгийн дүрэм их муугаас, 10% нь монгол хэлний багш нар муудсанаас, 10% нь радио телевиз, хэвлэл мэдээлэл болон сэтгүүлч нараас, 10% нь төр засгийн буруугаас би алдаж байна гэж үзэж өөрийгөө зөвтгөдөг аж.7 гэж бичсэн байна. Энэ бол хүний хувьд бурууг бусдаас хайх дуртай монголчуудын угийн зан боловч үсгийн дүрмийн асуудал хэрэв зөрчил ихтэй бол ямаршуухан үр дүнд хүргэдгийн бас нэг баталгаа юм. Эх хэлний сургалт хэдийгээр гэрийн сургуулиар уламжилж орчин цагийн сургуулиар дамжиж хөгжиж ирсэн боловч цаашид засаж залруулмаар зүйл их байгааг манай монгол хэлний багш нар байнга хэлж байдаг. Тухайлбал, эх хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн уялдаа холбоо, нягтралыг улам сайжруулах, монгол хэлний хичээлийн хөтөлбөр, стандарт, төвшинг боловсронгуй болгох, монгол хэлний шалгалтыг ерөнхий боловсролын сургууль төгсөгч бүх хүүхдээс авах, төрийн албанд орох хүмүүсээс анхны удаа эх хэлний шалгалт авах тэр дундаа монгол бичгийн шалгалтын хувийг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлдэг бөгөөд үүнээс нэлээд олон асуудал саяхан батлагдсан хуульд тусгай заалт болон туссан бөгөөд шинээр байгуулагдах “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” хараандаа авч гагц оюутан сурагч залуучуудын тухайд бус манай орны ард нийтийн монгол хэлний хэрэглээний талаар улам олон ажил санаачлан хийх байх хэмээн бодож байна. Эх хэлний бодлогыг гадаад хэлний бодлоготой уялдуулах хэрэгтэй байна. Гадаад хэлний бодлого бол эх хэлний бодлого таширлан авч үзэх ёстой асуудал. Монголчууд олон арван жил эх хэл биш гадаад хэл, тэр дундаа англи хэл, цаашлаад тоо математиктаа сайн байвал ажилтай, амьдралтай, сайн сайхан, баян тарган байна гэдэг сэтгэлгээнд автаж ирсэн бөгөөд монгол хүн юм чинь монгол хэлний мэдлэг боловсрол тийм чухал биш гэж үздэгээс болж монгол хэлний мэргэжилтэн, монгол хэлний багш, монгол хэлний ангийн оюутан, монгол хэл бичгийн өөрийнх нь нэр хүнд улам унасаар ирсэн юм. Харин дээр дурдсан шинэ хуулиар энэ бүх үл тоомсорлосон байдал үгүй болж, ойрын хугацаанд монгол хэлтэй бүх зүйлийн нэр хүнд өсөж, аливаа хүнд үндэсний хэл, бичиг соёлын ямар чухал болохыг бүгдээрээ мэдэж, ойлгож, мэдрэх цаг хугацаа ойрхон ирж яваа гэж хэлж болно. Шинэ хуулийн 16.2-д “гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах-аар заасан нь эх хэл гадаад хэлний харьцааг хангах, гадаад хэлээр тусгайлан сургадаг сургуульд сурч байгаа монгол хүүхдүүд эх хэл бичгээ эзэмшихэд маш чухал заалт болж байгаа билээ. Өнөөдрийн нийгэмд тулгарч байгаа бас нэг чухал асуудал бол гадаад үг хэллэг, нэр томьёоны асуудал юм. Нийгмийн шаардлагын дагуу нийт нийгмийн гишүүдийн 7
М.Саруул-Эрдэнэ, “Зөв бичих дүрэм: олон нийтийн хандлага, www.baabar.mn,
153
шаардлага хангах хэмжээний бодлого явуулж салбар бүрийн мэргэжилтэн ажилтан албан хаагч хэрэглэх нэр томьёог цэгцлэн эмхлэж журамлах явдал бол өнөөгийн монгол хэлний мэргэжилтэн нарын нэг чухал үүрэг болж байна. Бүх шинжлэх ухааны салбарт нэр томьёоны орчуулга хийж жигдлэх ажил олон жилээр нэгэнт хаягдсан бөгөөд үүнийг цаг алдалгүй шуурхай сэргээн хийх шаардлага тулгамдсан асуудал болж байна. Энэ талаар шинэ хуулийн дагуу шинээр байгуулагдах “Хэлний бодлогын үндэсний зөвлөл” нь тусгай бодлого баримтлан нааштай эрчимтэй арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Жирийн иргэд гудамжны хаяг зэргийг маш их шүүмжилдэг. Бидний нүдэнд ил харагдаж байгаа зүйл нь гудамжны хаяг, реклам болон бусад зүйл байдаг. Ялангуяа байгууллага, компанийн нэрс нь хүний нүдэнд ил тод байдаг учраас шүүмжлэлд их өртдөг. Аль ч улс оронд компанийн оноосон нэр нь давхцахгүй байх учиртай. Тийм учраас давхцуулахгүй өгөх нэрээр гадаад үг хэллэгээр нэрлэх, үсгийн товчлолоор нэр өгөх явдал их байгаа нь Монгол компанийн нэрийг гадаад үгээр нэрлэхийг үлэмж нэмж, тэр нь гудамжинд хаяг болон харагдаж байгаа нь тэр юм. Тийм учраас цаашид Монгол Улсад бүртгүүлж байгаа аливаа компанид гадаад биш монгол хэлээр нэр өгөх тэр боломжийг хэлний мэргэжилтэн, байгууллагуудтай хамтран эрж хайх, хэрэгжүүлэх цаг даруй болсон бөгөөд үүнд Улсын бүртгэлийн Ерөнхий газар зориуд нэгэнт анхаарах хэрэгтэй болсон байна. Мөн энэхүү Улсын бүртгэлийн газар хүний нэрийн талаар анхаарах цаг болсон. Учир нь жирийн иргэн хүүхэддээ нэр өгөх гээд очихдоо хэдийгээр өвөрмөц сонин нэр ус сонгодог ч гэсэн заримдаа хэлзүйн хэлбэржилтийн хувьд буруу нэр өгөхөөр очдог. Тийм учраас Монгол Улсын хэмжээнд хүний нэрийн стандартчилсан толь бичиг гаргах, түүнийг ягштал баримтлан бичих саналыг бид өмнө гаргаж “Хүүхэддээ нэрийг нь зөв өгцгөөе”8 хэмээх асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичсэн бөгөөд МУИСийн профессор Ш.Чоймаа нарын бэлтгэсэн “Монгол хүний нэрийн толь”9 бүтээлийг Улсын бүртгэлийн газрын хүний нэрийн санг түшиглэн хийсэн нь дээрх дэвшүүлсэн асуудлыг зөв тийш нь чиглүүлэх сайн зүйл болсон гэж үзэж байна. Мөн хүний нэрийг гадаад паспорт болон иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтад латин үсгээр галиглахад дээрх газар болон Монгол Улсын гадаад хэргийн яамны консулын хэлтэс нь тус улсын стандартчилал, хэмжил зүйн газраас гаргасан “Кирил үсгийг романчлах галигийн стандарт”-ыг баримтлаагүй олон жил дур дураар бичиж явснаас болж хүнийн нэрийг галиглах талаар олон зөрөө буруу зүйл бий болж эргээд засахад нэгэнт хүндэрсэн байна. Тийм учраас өмнөх хүмүүсийн нэрийг больё гэхэд шинээр төрж байгаа хүүхдийн нэрийн латин үсгээр галиглахад тус улсын баталсан стандартыг баримтлах асуудал дээрх байгууллагуудын хувьд нэн чухал шаардлагатай байгааг зориуд хэлмээр байна. Хэл соёлын асуудал ярихад бичиг үсгийн тухай заавал яригдах ёстой. Хэл бичиг хоёр бол нэг зоосны ар өвөр гэж ойлгож болно. Өнөөдөр монголчууд үндсэндээ гурван бичиг хэрэглэж байна. Хэдийгээр төрийн албан хэрэг, боловсрол олгох, хэвлэл мэдээлэл сонин сэтгүүл монгол хэлээр кирил үсгээр явж байгаа боловч дунд сургуульд монгол бичиг зааж, түүнийг хэрэглээг дэлгэрүүлэхийн төлөө дээр дооргүй хичээж байна. Олон нийтийн сүлжээнд хөгшин залуугүй латин үсэг хэрэглэж суралцаж байна. Энэ бол миний бодоход муу биш сайн хэрэг бөгөөд хэдий чинээ олон бичиг үсэгт цагаашрах тусмаа хүний танин мэдэх, сурах, хэрэглэх үйл хэрэгт байнга хэрэг болж нэрт нийтлэлч Л.Түдэв гуайн тодорхойлсноор хоймсон (бицивилицазия) байтугай Ж.Бат-Ирээдүй. “Хүүхэддээ нэрийг нь зөв өгцгөөе”, Монгол хэл бичиг утга соёл хэрэглээ, Уб., 2013, 192-97 тал. 9 Ш.Чоймаа нар. “Монгол хүний нэрийн толь, кирил-монгол-тайлбартай, 30,000 нэртэй”, Уб., 2012. 8
154
гурамсан соёл бичиг үсэгтэй болж байгаа нь тэр. УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол бичиг бол манай үндэсний уламжлалт бичиг. Тиймээс бид бичгийн соёлоо хамгаалж, хөгжүүлж хэрэглээг нь улам өргөжүүлэх ёстой.”10 хэмээн бичжээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 07 дугаар сарын 06 нд буулгасан “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг чухал үүрэгтэй байна. Энэ зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, Иргэний төрсний болон гэрлэлтийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхыг зарлигдсан билээ. Энэ бол монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ард нийтээр монгол бичгээр унших, бичих нөхцлийг хангахад чухал алхам болсон бөгөөд цаашид иймэрхүү байдлаар монгол хэлний нийтийн хэрэглээний гарцаагүй байдлыг алхам алхмаар ахиулах нь зүйтэй юм. Монгол Улсад түүхэндээ анх удаа буюу 2015 оны 2 дугаар сарын 17-нд Монголоороо овоглосон эх хэлний хуультай боллоо. Энэ нь 2000-аад оны эхнээс манай хэл шинжлэлийн эрдэмтэн судлаач, хэлний мэргэжилтэн нар төр засагт төрөл бүрээр “шахалт үзүүлэн” эх хэлний болон гадаад хэлний бодлогын талаар олон зүйлийн хурал, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, хийж уриалга, зөвлөмж удаа дараа гаргаж байсны үр дүн, мөн М.Батчимэг зэрэг нэр бүхий их хурлын гишүүдийн эх хэлний тухай дэлгэрэнгүй өргөн хүрээтэй хууль боловсруулан батлуулах цаг нь нэгэнт болсныг мэдэрсний хүч гэж үзэж болно. Дээр бичсэн санаануудаас гадна монгол хэл бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол хэлний тухай хууль”-ийн хүрээнд бодитой хийж болохоор зарим санал дэвшүүлж байна. Үүнд, хамгийн түрүүнд төр засгийн байгууллага, яам тамгын газар “эх зохиогч буюу монгол хэлний мэргэжлийн хянан найруулагчтай болж “зохих бүрдэл бүхий бодит тээгчид агуулж, баримтжуулсан мэдээлэл буюу улс нийгмийн өдөр тутмын амьдралыг албан ажлын хүрээнд зохицуулах хэрэглүүр болсон төрийн хэлний бичмэл хэлбэр”11 буюу төрийн албаны баримт бичгийн стандартыг мөрдөж хэл найруулгын хувьд дээд зэргийн цэгцэрсэн хэм хэмжээг хэвшүүлэх хэрэгтэй байна. Үүнд, МУИС , МУБИС зэрэг хэл бичгийн мэргэжлээр боловсрол олгож байгаа төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудаас төгсч байгаа мэргэжилтэн нарыг бүрэн дүүрэн ашиглах хангалттай боломж бий. Мөн монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, шинэ содон арга барилыг түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн хэрэглээг улам нэмэх, монгол хэл бичгийн олимпиадуудыг хөхиүлэн дэмжих, олон нийтийн чанартай тэмцээн уралдаан зохиох, телевизийн болон бусад хэлбэрийн реалити шоу нэвтрүүлэг зохион байгуулах зэрэг олон олон арга хэмжээг зохих шат шатандаа санаачлан хэрэгжүүлбэл монгол хэл бичгийн хэрэглээ улам нэмэгдэж тэр хэрээр нэр хүнд нь дээшлэх эргээд ард нийтийн эх хэлний боловсролд нэмэр хандив болох учиртай. Монгол хэл бичгийн дээрх мэт өргөн дэлгэр асуудал бол бага дунд сургуулийн баахан багш нар, их дээд сургуулийн хэдэн эрдэмтэн судлаач, эсвэл зөвхөн ШУАийн Хэл зохиолын хүрээлэнгийн цөөхөн судлаачийн ажил биш нийгэм даяараа хүн бүр гүн ухамсарын үүднээс үндэсний бахархал болгон хичээн биелүүлэх ёстой энэ М.Батчимэг. “Үсэг нэмж хасах гэдэг ч юм уу олон замбараагүй асуудлыг монгол хэлний тухай хуулиар зохицуулна”, ӨС, №015(4655), 2014.01.20 11 Г.Буянтогтох. “Төрийн албаны бичиг баримтын жишиг найруулга”, Уб., 2009. 10
155
улсын иргэн болж төрсний төлөө үүрэх үүрэг билээ. Дээрээс нь төр засаг нь одоогийн хэмжээнд хүртэл дэмжсэн шиг дэмжээд өгвөл тодорхой хугацааны дараа монгол хэл бичгийн нэр хүнд өсөж, ард нийтээрээ эх хэлний сайн боловсролтой болж, Монгол Улс үеийн үед дэгжин мандах бас нэгэн чухал сэжим болох учиртай. Товчхон дүгнэхэд, энэ бүх асуудлыг шийдвэрлэх ганц арга зам нь гагцхүү “Монголын хэлний тухай хууль”ийг зүйл заалт бүрээр нь бүрэн хэрэгжүүлэхэд аяндаа бүх зүйл шийдэгдэх учир энэ хуулийг төр захиргааны байгууллага нь төвхөн зохион байгуулж, иргэн бүр бүгд даган баясвал бүтэхгүй зүйл нэгээхэн ч үгүй болох ажаамуй. НОМ ЗҮЙ Ж.Бат-Ирээдүй. “Монгол хэл бичиг: утга, соёл, хэрэглээ” Уб., 2013. Д.Лхагвасүрэн нар. “Монгол бичгийн нийгмийн үүрэг” Уб., 2013. О.Адьяа нар. “Эх хэлээ эрхэмлэе” (илтгэлтийн эмхэтгэл), Уб., 2006. Б.Магсаржав. “Даяаршлын эриний монгол хэл бичиг”, Уб.,2011. Ч.Зэгиймаа нар. “Монгол улсын хэлний бодлого ба хэл төлөвлөлт”, Уб., 2012. Б.Нацагдорж. “Телевизийн нэвтрүүлгийн хэл найруулга, хэрэглээ, соёлын зарим асуудал”, Уб., 2012 Г.Буянтогтох. “Монгол хэлний чөлөөт найруулга судлалын удиртгал”, Уб., 2012. Т.Пагва. “Монгол хэлшинжлэлийн зарим асуудал”, Уб., 1998. Г.Буянтогтох. “Төрийн албаны бичиг баримтын хэлний жишиг найруулга”, Уб., 2009. М.Батчимэг. “Үсэг нэмж, хасан гэдэг ч юм уу олон замбараагүй асуудлыг монгол хэлний тухай хуулиар зохицуулна”, “Өдрийн сонин”, №015(4655), 2014.01.20
Abstract
The Mongolian language and cultural issues are related to the sovereignty and nationality’s existence. Considering the past time, it is a good thing that the government already reached the attention to the language usage which is the actual problems of Mongolian language and culture. The author had a different opinion and expressed about Mongolian language related issues including importance and usage of the law about Mongolian language and the Mongolian Government 37th decree and official decree of Mongolian President.
156
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(157-170)
Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын утга агуулга, дүр дүрслэлийн зарим онцлог SOME PECULIARITIES OF CONTENTS AND CHARACTER DESCRIPTIONS OF D.BODOO’S “UZEMJIT UGUULEL” Г.Галбаяр (МУИС) I. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг судлан шинжилсэн нь Монголын уран зохиол судлалын түүхэнд XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үеийн уран зохиолын хөгжлийн асуудал тун бага судлагдсан билээ. Тэр үед монголчуудын оюун санааны амьдралд хүчтэй сэргэн мандалт өрнөж, тэр хэмжээгээрээ үндэсний ухамсар сэргэж, уран зохиолдоо тусгагдан үлдсэн юм. Энэ үеийн монголын уран зохиолын нөлөө бүхий төлөөлөгч нь Догсомын Бодоо билээ. 1910-аад оны монголын нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт идэвхийлэн оролцож яваад хувьсгалын үйл хэрэгт татагдан орж, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн болж, Монгол улсын ерөнхий сайд болтлоо дэвшин ажиллаад хилс хэрэгт тохоогдон хороогдсоны улмаас түүний намтар түүх, үйл хэрэг, уран бүтээлийг нь саяхан болтол судлалгүй иржээ. 1990-ээд оноос хойш харин Д.Бодоогийн намтар түүх, үзэл баримтлал, уран бүтээлийг үнэн зөвөөр нь судлан шинжилж, түүхэнд эзлэх байр суурийг нь зөв тодруулахаар цөөнгүй судлаачид ажиллаж байгаа нь сайшаалтай. Д.Бодоо цөөнгүй зохиол бүтээл бичсэн мэдээ баримт байх ч одоогоор “Уянгат шүлэглэл”, “Үзэмжит өгүүлэл” хэмээх хоёр зохиол нь уламжлагдан ирээд байгаа билээ. Бид өмнө “Уянгат шүлэглэл”-ийн тухай өгүүлэл бичиж Солонгосын монгол судлалын нийгэмлэгээс эрхлэн хэвлүүлдэг Mongolian Studies сэтгүүлийн 39 дүгээрт хэвлүүлсэн болно. I.I. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг хятадын “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романтай харьцуулан судалсан нь Зохиолч Догсомын Бодоо “Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл. Шүрэн эрихийн бүлэг” /Уншигч, судлаачид уг зохиолыг “Үзэмжит өгүүлэл” хэмээн хураангуйлан хэлж заншсан тул тэрхүү хураангуй нэрээр нь энэ өгүүлэлд авсан болно/бүтээлийнхээ төгсгөлд зохиолынхоо гол үйл явдлыг хураан шүлэглэсэн байна. Тэр хэсэгт: Угаас баялаг төрсөн Радна хэмээгчийн үлгэр энэ нь Урьдаас уламжилсан Сувдын цамцаас төржээ1 хэмээн өгүүлснийг судлаачид 1
Бодоо Үзэмжит өгүүлэл. Гар бичмэл. Улсын төв номын сан. Б53, 894, 21, 23. 8˟29.5, 15˟23. 99 тал.
157
“Урьдаас уламжилсан Сувдын цамц” хэмээгч нь дундад зууны үеийн хятадын сонгодог романы нэг “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романы 23 дугаар бүлэг “Зян Син-гэ (Жиан Шинхэ) дахин алтан сувд цамцдаа учралдав” болохыг нэгэнт тогтоожээ. Улмаар уг зохиолыг цөөнгүй судлаач харьцуулан судалж, үнэлэлт дүгнэлтэд хүрсэн байна. Хамгийн анх уг хоёр зохиолын харьцаа хамаарлын тухай судлаач Г.Жамсранжав бичжээ. Тэрбээр, “Зохиолч “Үзэмжит шүрэн эрих” хэмээх зохиолынхоо төгсгөлд: Угаас төрсөн Раднаа гэгчийн үлгэр энэ нь Урьдаас уламжилсан сувдын цамцаас төржээ гэж бичжээ. “Сувдан цамц” гэж хятадын сонгодог зохиолч Пү Сүн-лингийн “Эрт эдүгээгийн гайхамшигт үзэгдэл” гэдэг өгүүллэгийн цоморлигийн хорин гуравдугаар бүлэг буюу “Жян Син-хэ тийн алтан сувдтай учралдав” өгүүллэг дэх сувд цамцыг хэлж байна. Зохиолоос санаа авч зохиол бичих явдал ч бий. Гэхдээ тэр нь хуулбар биш бүтээлч байх шаардлагатай. Гэтэл Д.Бодоогийн “Үзэмжит шүрэн эрихийг” сайх дурдсан өгүүллэгтэй зэргэцүүлэн үзэхэд шинэ юм, бүтээлч шинж алга бөгөөд Пү Сүн-лингийн “Жян Син-хэ-гийн алтан сувдтай учралдав”-ыг бараг үг үсэгчлэн хуулсан байна. “Үзэмжит шүрэн эрих”-д гарч байгаа газар ус, эд хэрэгсэл, хүний нэр монгол болохоос биш түүний орон тоо, зан авир, аж байдал, үйл явдал, үзэл санаа, зөрчил бүх талаараа Пү Сүн-лингийн “Жян Син-хэ тийн алтан сувдтай учралдав” өгүүллэгийнхтэй ижил байна”2 гэж хятадын “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романы “Жян Син-хэ тийн алтан сувдтай учралдав” гэх 23 дугаар бүлэгтэй “Үзэмжит өгүүлэл”-ийг харьцуулан судлаад уг хоёр зохиол олон талаараа адилхан, тэр утгаараа Д.Бодоогийн зохиол хятад зохиолын хуулбар шинжтэй хэмээн бичсэнийг эдүгээ нягтлан үзвэл хоёр талтай бололтой. Нэгдүгээрт, судлаач Г.Жамсранжав хувьсгалын үйл хэргээс урвасан хэргээр яллагдсан Д.Бодоогийн бүтээлийн тухай судлах нь битгий хэл мэдээллэх ч хориотой байсан хатуу цагт Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын тухай нийтэд танилцуулж, улмаар уг зохиолын тухай “Д.Бодоогийн энэ зохиол бол аж байдлын шинжтэй юм. Түүнд баян хүний бардам дээрэнгүй шинж, наймаа панз, шалиг завхай байдал, эмэгтэй хүний эрх чөлөөгүй байдлыг дэврүүлэн дүрсэлж, бүсгүй хүний сэтгэлийн налархай хөдөлгөөн, янаг хайрыг гуниглалтайгаар үзүүлсэн байна”3 хэмээн зохиолын ололттой сайн талыг магтан сайшааж бичжээ. Энэ бол судлаачийн жинхэнэ үнэлэлт, бодитой дүгнэлт юм. /уг асуудлыг хойно лавшруулан өгүүлсэн болно/ Хоёрдугаарт, Д.Бодоод тохоогдсон ял зэмээс үүдэн судлаач өөрийн үнэлэлт дүгнэлт хийгээд Д.Бодоогийн уг бүтээлийн үнэ цэнийн асуудлыг цагийн өнгөөр түр далдлах үүднээс зохиолчийн өөрийнх нь“Угаас төрсөн Раднаа гэгчийн үлгэр энэ нь, урьдаас уламжилсан сувдын цамцаас төржээ” гэж зохиолынхоо уламжлал, залгамжлалын тухай өгүүлсэн өгүүлэмжийг өлгөн авч өөрийн өмнөх үнэлэлтийг далдлан бичсэн гэж үзэлтэй. Үүнийг судлаачийн эр зориг, ур ухаан, хичээл зүтгэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Судлаач З.Лонжид “Догсомын Бодоо буюу “Үзэмжит өгүүлэл”4 хэмээх сэдэл тэмдэглэлдээ Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын тухай авч үзсэн байна. “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романыг нанхиад хэлнээс монгол хэлнээ Жамсранжав Г. Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага. Уб., 1975. 243-244 тал. Жамсранжав Г. Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага. Уб., 1975. 243 тал. 4 Уг тэмдэглэлийн товч хувилбарыг “Утга зохиол” сонины 1991 оны 8 сарын 31-ний дугаарт хэвлүүлээд дараа нь нэмэн дэлгэрүүлж “Түүх сөхөхүй” Уб., 2011 номынхоо 109-119 талд хэвлүүлсэн болно. 2 3
158
орчуулсан хэд хэдэн хувилбар байдгийн нэгийг эрдэмтэн зохиолч Б.Ринчен 1959 онд хэвлүүлсэн билээ. Энэ хэвлэлд түшиглэн судлаач З.Лонжид “Энэ номын 267-гоос 294 дэх талд “Жиан Шингэ дахин сувдан цамцандаа учралдав” хэмээсэн үлгэр байх бөгөөд түүнд өгүүлдэг үйл явдлаас Д.Бодоо санаа зээлдэн “Үзэмжит өгүүлэл” буюу “Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл. Сувд эрихийн бүлэг” хэмээх эл бэсрэг зохиолоо туурвисан байна. Хэдийгээр зарим үйл явдал нь нанхиад үлгэрийн доторхтой нэлээд адил байх боловч үлгэрийн баатрууд, газар усны нэрийг цөм монгол хүн, монгол газрын нэр болгож хэн ч болов үнэхээр монгол хүн зохиожээ хэмээн итгэхүйцээр бичсэн байна. Гэвч Бодоо бээр Сувдан цамц хэмээх үлгэрийг эш болгож энэ зохиолоо туурвисан юм шүү гэдгээ төгсгөлийн шүлгийн сүүлчийн бадагт тодорхой өгүүлсэн байна”5 гэж бичжээ. З.Лонжид судлаачийн бичсэнийг лавшруулан үзвэл уг хоёр зохиолд уламжлал залгамжлалын нарийн холбоо хамаарал байгаа нь тодорхой ч Д.Бодоо өөрийн зохиолыг монгол хөрс сууринд буулган, тухайн цаг үеийнхээ аж амьдралын дэвсгэр суурин дээр монгол зохиолчийн сэтгэхүйн урлал, дүрслэлийн дагуу бичсэн учир бие даасан зохиол болно гэж үзсэн байна. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг 1991 онд судлаач Л.Бат-Очир, Г.Цэрэндорж нар кирил бичигт буулган хэвлүүлсэн байна. Уг хэвлэлийн оршилд “Бодоогийн энэ зохиол нь үнэхээр “Гайхамшигт сайхан үзэгдлийн” дурьдсан бүлэгтэй сэдэв зохиомж, үйл явдлын өрнөлтөөр ихээхэн төстэй нь маргаангүй байна. Гэвч уг зохиол нь тэр хятад зохиолын хуулбар төдий бус, харин түүнийг зөвхөн үлгэр болгон дуурайж зохиосон бүтээл байна. Учир нь, юуны өмнө, зохиолч зохиолынхоо гол баатрууд ба тэдний үйл явдлыг монгол нутгийн монгол хүнд тохиолдсон учралаар харуулжээ. ... Түүнчлэн “Гайхамшигт сайхан үзэгдэл”-ийн дурьдсан бүлэгт шингэсэн хятад амьдрал, зан үйлийг Монголын аж байдал, ёс заншил, үндэсний онцлогт тохируулан дүрсэлж монголжуу болгохыг чармайсан нь илт ажиглагдана. ... Цаашилбал, “Үзэмжит өгүүлэл”-д “Гайхамшигт сайхан үзэгдэл”-ийн дурьдсан бүлгийн доторх үйл явдлыг монголын байдалд нийцүүлэн дэлгэрүүлэх, товчлох, нэмэх, орхих зэргээр нэлээд чөлөөтэй ажилласан тал харагдаж байна. ... “Үзэмжит өгүүлэл”-д “Гайхамшигт сайхан үзэгдэл”-ийн нэгэн адил Дорно дахины үргэлжилсэн үгийн зохиолын уламжлалын дагуу зохиолын агуулгыг базаж хураамжилсан, муу үйлийг жигшин буруушаасан, ёгтлон хошигносон, сургамжлан анхааруулсан шинжтэй олон цөөн мөр бүхий хорь шахам шүлэг байх бөгөөд цөм монгол өнгө аястай. Тэдгээрийн дотроос “Үзэмжит өгүүлэл”-ийн төгсгөлийн 24 шад шүлэг бол бүхэлдээ Бодоогийн яруу найргийн бүтээлийн санд шууд хамаарах зүйл мөн байна. ... Төвөд зохиолын орчуулгын нөлөөгөөр түүнийг дуурайсан монгол зохиол олон гарсан шиг хятадын сонгодог романы орчуулгын нөлөөгөөр түүнийг дуурайсан монгол зохиол бас цөөнгүй бичигджээ. Энэ нь монголын уран зохиолын түүхэн хөгжлийн төвшинтэй уялдаа бүхий үзэгдэл урсгал байсан болохоор тийм зохиолыг монгол зохиолчийн монгол бүтээл гэхээс өөр аргагүй. Бодоогийн энэ “Үзэмжит өгүүлэл” хэмээх зохиол бол мөн л тийм төрлийн зохиолын нэг буй за”6 хэмээн үзсэн байна. Л.Бат-Очир нар уг хоёр зохиолын үйл явдлыг харьцуулан үзээд харьцангуй олон ялгаатай зүйл байгааг тодруулжээ. Мөн Бодоогийн зохиолд цаад хятад зохиолд огт байхгүй цөөнгүй уран яруу шүлэг байгаа нь уг зохиолыг бие даасан зохиол гэж үзэх үндэслэлийг нэмэгдүүлж байгааг өгүүлсэн байна. Дээр нь энэтхэг төвөдийн зохиол бүтээлийн ололттой зүйлүүдийн уламжлалаар монгол зохиолыг бичиж, монгол хөрс сууринд буулгадаг уламжлалын дагуу уг зохиолыг хятад зохиолоос санаа сэдлээ авч монголчлон монгол сэтгэлгээний 5 6
Лонжид З. “Түүх сөхөхүй” Уб., 2011. 119 дүгээр тал. Бодоо Догсомын Үзэмжит өгүүлэл. Эрхлэн хэвлүүлсэн Л. Бат-Очир, Г. Цэрэндорж. Уб., 1991. 3-4 тал
159
үүднээс монгол ахуй соёл, дүр дүрслэлээр бүтээсний хувьд монгол зохиол болохыг бататган авч үзсэн байна. Одоогийн байдлаар Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг хамгийн гүн гүнзгий олон талаас нь ул суурьтай судалсан хүн бол судлаач Д.Цэдэв гуай юм. Судлаач Д.Цэдэв “Монгол эх бичгийг шинжлэх арга зүйн туршиц” хэмээх Токиод 1995 онд хэвлүүлсэн номынхоо “Монгол зохиолчийн хоёр бичмэлийг шинжилсэн туршиц” гэх 2 дугаар бүлэгт зохиолч Д.Бодоогийн хоёр зохиолын тухай дэлгэрэнгүй судалсан байна. Монгол улсын нийтийн номын сангийн монгол номын хөмрөгт хадгалагдан буй Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын бичмэл дэврийн хоёр хувийг харгуулан үзээд улмаар хятадын зохиолч Пү Сүн-лингийн зохиосон гэгдэх “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” хэмээх романы “Зян Сингэ дахин алтан сувд цамцтай учралдав” гэх 23 дугаар бүлэгтэй дэлгэрэнгүй харьцуулан судалжээ. Судлаач уг судалгаандаа юуны өмнө “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” хэмээх романы зохиогч хийгээд, зохиогдсон цаг хугацааны тухай нарийвчлан судалж, эргэлзээтэй явж ирсэн олон асуудалд тодорхой хариулт өгсөн байгааг дурдалтай. Мөн уг романы монгол хэлнээ орчуулсан уламжлал, цаг хугацаа зэргийг таамаглаад Д.Бодоо хэдий үеийн хэний орчуулгыг баримталсан болохыг авч үзсэн байна. Улмаар 1959 онд Б.Ринченгийн хэвлүүлсэн “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэдэл” романы “Зян Син Гэ цун хүй жэн жү шан” буюу “Зян Сингэ дахин алтан сувд цамцдаа учралдав” гэх 23 дугаар бүлэгтэй Д.Бодоогийн “Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл. Шүрэн эрихийн бүлэг”-ийн эхлэл, төгсгөл хэсгүүд, зохиол доторх хамгийн чухал гэж үзэж болох үндсэн хэсгүүдийг дэлгэрэнгүй харьцуулан судлаад үйл явдал, зохиомжийн хувьд ижил төстэй, ойролцоо өгүүлэмжүүд түгээмэл байх ч ялгаатай зүйлүүд олон байгааг: -“Сувдан цамц”-д суурин хот тосгоны үйл амьдрал, соёл сэтгэлгээний тусгал туссан бол “Үзэмжит өгүүлэл”-д суурин хүрээ зээлийн тухай дүрслэгдсэн ч хөдөө хээрийн нүүдлийн иргэншил, үйл амьдрал багагүй хэмжээгээр туссан онцлогтой байна. - Зохиолын гол зангилаа нь “Сувдан цамц”-д хятад хүүхний чамин гоёл сувдан цамц болж байгаа бол “Үзэмжит өгүүлэл”-д өвөг дээдсээс уламжилж ирсэн алтан сувдан бөөртэй улаан сувдан эрих болж байгаа ялгаатай байна. -“Сувдан цамц”-д гол дүрүүдийн унаа нь луус байгаа бол “Үзэмжит өгүүлэл”-д гол баатруудын унаа хөсгийг ер онцолсонгүй. -Дүрслэлийн хувьд “Сувдан цамц”-д шууд хүүрнэн өгүүлсэн байхад “Үзэмжит өгүүлэл”-д адилтгал зүйрлэл, ёгтлол егөөдөл зэрэг уран дүрслэлийг өргөн ашиглаж зохиолийн цөөнгүй хэсэгт далд утга үүсгэн өгүүлсэн байна. - Харьцуулан буй хоёр зохиолд соёлын олон талын ялгаа тодорхой өгүүлэгдсэн. - Хоёр зохиолын дотор шигтгэл шүлэг түгээмэл байх ч, тэднийг харьцуулан үзвэл: - 10-аад шад шүлгийн утга агуулга ойролцоо байна - 40 гаруй шад шүлгийн утга агуулга ондоо байна - “Сувдан цамц”-д байх 30-аад шад шүлэг “Үзэмжит өгүүлэл”-д огт байхгүй - “Үзэмжит өгүүлэл”-д шинээр 20-иод шад шүлгийг зохион бичсэн /төгсгөл шүлгээс гадна/ - “Сувдан цамц” зохиол 22 шад шүлгээр эхэлсэн бол “Үзэмжит өгүүлэл” зохиол 16 шад шүлгээр эхэлсэн байна. Эхлэл хэсгийн шүлгийг харьцуулан үзэхэд утга агуулгын хувьд зөрөөтэй нь ажиглагдаж байна. - “Үзэмжит өгүүлэл”-ийн төгсгөлд 24 шад төгсгөлийн шүлэг байна. “Сувдан цамц”-д ийм төгсгөл шүлэг байхгүй. Судлаач Д.Цэдэв уг судалгаагаа нэгтгэн “Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг
160
бүхэлд нь авч үзэхэд “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” хэмээх бүтээлийн “Зян Сингэ дахин алтан сувд цамцдаа учралдав” бүлгээс үйл явдлын үлгэр авч, зарим зүйлийг хасах, товчлох, нэмэх, дэлгэрүүлэх зэргээр монгол газар орон, амьдрал ахуйн дунд монгол баатар болгон дүрсэлж зохиол бичих туршиц хийж байжээ гэж хэлж болно”7 хэмээн дүгнэсэн байна. Судлаач Д.Цэдэв уг хоёр зохиолын ялгаа заагийг нэлээд нарийн нягт судлаад үйл явдал, зохиомжийн хувьд ижил зүйл байх ч ижлээсээ ялгаатай зүйл нь давуу, тэр дундаа зохиолын хамгийн гол зангилаа асуудлууд илт ялгаатай байгааг зэргэцүүлэн тавьж гаргаад Д.Бодоо өөрөө нээлттэй өгүүлсэнчлэн хятадын зохиолоос уламжлал авч “Үзэмжит өгүүлэл” зохиолоо бичсэн болохыг баталсан байна. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиол 1910-аад оны монгол уран зохиолын өнгө төрх, онцлогийг олон талаар төлөөлөх ч дараа үеийнхээ уран зохиолын хөгжилд чухал хувь нэмэр болсныг судлаач Д.Цэдэв онцлон авч үзжээ. Улаанбаатарын их сургуулийн магистрант Хувьсгалт “Догсомын Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” бол Хятадын “Сувд цамц” гэдэг зохиолыг орчуулан найруулсан бүтээл мөн” хэмээх нэг сэдэвт зохиол бичиж хэл бичгийн ухааны магистрын зэргийг 2009 онд хамгаалжээ. Уг ганц сэдэвт зохиолд “Догсомын Бодоогийн “Үзэмжит өгүүлэл”-ийг судалж, Д.Бодоод “Үзэмжит өгүүлэл”-ээ туурвихад монгол эхийн “Сувд цамц” гэх зохиол ер түүний гарт байгаагүй, харин хятад эхээс орчуулан найруулсан зүйл болохыг”8 судалгаагаар баталж, “Үзэмжит өгүүлэл” нь хэдийгээр зохиолын бүтэц байгууламж, зохиолд тусгаж байгаа утга санааны талд хятад зохиолтой хэдий чинээ ойр байсан ч монгол зохиолчийн билэг оюун, бүтээлч хөдөлмөрийг дамжин орчуулагдан найруулсан монголжуу зохиол болсон учир энэхүү зохиолыг монгол уран зохиолын түүхэн дэх нэгэн асуудалд авч үзэх ёстой”9 гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Магистрант Хувьсгалтын энэ судалгаа хятад талын эх хэрэглэгдэхүүнийг ашиглаж, асуудалд шинжлэх ухаанч, голч хандаж Д.Бодоо “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романы 23 дугаар бүлгийн монгол орчуулгаас санаа сэдэл, үлгэр дуурайл авч “Үзэмжит өгүүлэл” зохиолоо бичсэн бус харин хятад эхийг барьж ихэнх тохиолдолд хятад зохиолын үйл явдлыг дагах ч зохиолын дүрүүд, зохиол өрнөх газар нутаг, тэр ард түмний зан заншил, соёл зэргийг монгол зохиолчийн үүднээс найруулан бичсэн учир “Үзэмжит өгүүлэл”-ийг ямартаа ч монгол уран зохиолын сан хөмрөгт авч үзэх ёстой юм байна гэсэн сонирхолтой дүгнэлтэд хүрсний хувьд онцлог болжээ. I.II. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын тухай бусад судалгаа Зохиолч Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолыг олон нийтэд танилцуулах, судлан шинжлэх ажлыг хамгийн анх судлаач Г.Жамсранжав эхлүүлсэн байна. Тэрбээр 1975 онд бичсэн “Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага” (Редактор Д.Цэдэв) номондоо “Хорьдугаар зууны арваад оны үеийн яруу найрагчид янаг хайрын шүлэг зохиол бичих эрэл хайгуул хийж байжээ. Д.Бодоо “Үзэмжит шүрэн эрих” хэмээх нэлээд том зохиолыг шүлэг, үргэлжилсэн үгээр хольж бичсэн байна. Монголын яруу найрагч зохиолчид ингэж шүлэг үргэлжилсэн үгээр хольж бичиж ирсэн уламжлалтай Цэдэв Дожоогийн Монгол эх бичгийг шинжлэх аргазүйн туршиц. Токио., 1995, 206 тал. Хувьсгалт Догсомын Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” бол Хятадын “Сувд цамц” гэдэг зохиолыг орчуулан найруулсан бүтээл мөн. Хэл бичгийн ухааны магистрын зэрэг горилж бичсэн зохиол. Уб., 2009, 72 тал. 9 Хувьсгалт Догсомын Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” бол Хятадын “Сувд цамц” гэдэг зохиолыг орчуулан найруулсан бүтээл мөн. Хэл бичгийн ухааны магистрын зэрэг горилж бичсэн зохиол. Уб., 2009, 73 тал. 7 8
161
билээ. Д.Бодоогийн энэ зохиол бол аж байдлын шинжтэй юм. Түүнд баян хүний бардам дээрэнгүй шинж, наймаа панз, шалиг завхай байдал, эмэгтэй хүний эрх чөлөөгүй байдлыг дэврүүлэн дүрсэлж, бүсгүй хүний сэтгэлийн налархай хөдөлгөөн, янаг хайрыг гуниглалтайгаар үзүүлсэн байна”10 гэж Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолд голчлон амраг хайрын тухай хүүрнэн өгүүлэхдээ тухайн үеийнх нь нийгмийн амьдрал, аж ахуй, хүний хүсэл мөрөөдөл, эрх чөлөөний асуудалтай уялдуулан уран сайхны хувьд нэлээд хэтрүүлэлтэй дүрслэн өгүүлсэн нь уг зохиолын онцлог төдийгүй 1910-аад оны монголын уран зохиол төрөл зүйл болоод сэдвийн хувьд эрэл хайгуул хийж, тодорхой хэмжээгээр үр дүнд хүрч байсныг олзуурхан тэмдэглэсэн байна. Судлаач З.Лонжид “Догсомын Бодоо буюу “Үзэмжит өгүүлэл” хэмээх сэдэл тэмдэглэлдээ “Үзэмжит өгүүлэл” зохиолд гарах 23 дүрийг зохиолд гүйцэтгэх үүрэг, зорилгын дагуу нь жагсаагаад зохиолын үйл явдлыг хураангуйлан уншигчдад танилцуулсан байна. Судлаач З.Лонжид уг зохиолыг уншигчдад анхлан дэлгэрэнгүй танилцуулж, уг зохиолыг судлан шинжилж, монголын уран зохиолд эзлэх байр суурийг нь тодруулахын чухлыг асуудал болгон дэвшүүлснээрээ уг тэмдэглэл ач холбогдолтой юм. Энэ өгүүллийг бичигч миний бие 2004 онд бичсэн “ХХ зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд” бүтээлийнхээ 75-78 дугаар талд Бодоогийн намтар, уран бүтээлийн, тэр дундаа “Үзэмжит өгүүлэл” зохиолыг “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романы 23 дугаар бүлэгтэй хэрхэн холбоо хамааралтайг цухас авч үзсэн болно. II. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын утга санаа, дүр дүрслэлийн зарим онцлог Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын товч агуулга: Халхын Түшээт хан аймгийн Хүрээнд нутагтай Раднааг 7 настай байхад эх нь өөд болсон учир хар багаасаа эцгийгээ дагаж Тарвагатай тийш арилжаа наймаа хийж олон хүнтэй танилцаж, чамгүй зүйлийг сурчээ. Тэрээр зүс царай, бие цогц өөгүй цэвэрхэн төрсөн нэгэн. Раднааг бага ахуйд эцэг Сайжрах нь Хүрээний Санжид өвгөний бага охин Мядагмаатай сүй бэлэг тавьсан байна. Мядагмаа бас онцгой сайхан төрсөн нэгэн. Раднааг 18 нас хүрсний дараа эцэг нь өвчнөөр өөд болж, дараа жил нь сүйт хүүхнээ аван амьдрал зохиов. Раднаа хэдэн жилийн дараа эхнэр юугаасаа салж ядан аргагүй арилжаа наймаагаа хийх, урьдын өр авлагаа барагдуулахаар Тарвагатай тийш явахдаа эхнэртээ өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн “алтан сувдан бөөртэй улаан шүрэн эрих”-ийг гэргийдээ хайр сэтгэлийн бэлгэдэл болгон үлдээгээд одно. Раднаа нэг жил орчим явах төлөвгөөтэй гэрээс гарсан ч элдэв олон ажил ундарсаар болзоот цагаасаа баахан хожимдов. Энэ хойгуур Ховдын хязгаарт нутагтай Балбар хэмээх наймаачин эр Хүрээнд арилжаа наймааны ажлаар явж байгаад санамсаргүй Мядагмааг харж, энэ цагаас элдэв олон аргаар түүнтэй амрагийн холбоо тогтоожээ. Балбар ч мөн цагийн эрхээр ажил амьдралаа үргэлжлүүлэхээр өөрийн нутаг орон, эхнэртээ очихоор явахад Мядагмаа өөрийн нөхрийн үлдээсэн “алтан сувдан бөөртэй улаан шүрэн эрих”-ийг мөн л хайр сэтгэлийн бэлгэдэл болгож дурсгав. Балбар буцаж явахдаа Улиастайд Раднаатай танилцаж сайн нөхөрлөөд санамсаргүй эрихээ үзүүлж, бүх учир явдлаа ярьжээ. Бүхнийг ойлгосон Раднаа Хүрээнд буцан ирж, Мядагмааг сүй бэлэг сэлтийн 10
Жамсранжав Г. Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага. Уб., 1975, 243 тал.
162
хамт төрхөмд нь буцаав. Баян Балбар нутагтаа харьсан ч Мядагмааг өдөр шөнөгүй бодож, түүнээсээ болж эхнэртэйгээ муудалцаж, баахан эд мөнгө базааж аваад Хүрээ рүү явах замдаа дээрэмчидтэй таарч хамаг юмаа алдаад зогсохгүй бие нь чилээрхэж, Хүрээнд арай гэж ирээд гэр лүүгээ захидал бичиж, эд мөнгө илгээхийг хүсэв. Эхнэр Ханд нь захидлыг авч багагүй зүйл бэлтгэж аваад Хүрээг зорино. Хандыг ирэхэд нөхөр Балбар нь нас барж, ажил явдал нь өнгөрсөн байв. Ингээд Ханд хүний нутагт хөрөнгө мөнгөө барж хэцүүднэ. Төрхөмдөө хүргэгдсэн Мядагмаа Тагнын газраа Бүрэн захирах сайдын тушаалд томилогдоод тийш явж байсан Буян хэмээх ахимаг эрийн гэргий болжуул газраа очиж суув. Раднаа энэ хооронд Хандтай танилцаж эхнэр болгож аваад наймаа худалдаагаа хийсээр яваад Тагнын газар нэгэн өвгөнд бараагаа хулгайлуулаад уурандаа түүнийг түлхсэнд тэр насыг элээв. Ингээд талийгаач өвгөний үр хүүхдүүд амь насыг нэхэж шүүхэд хандахад Раднаагийн хэрэг Буянгийн мэдэлд ирнэ. Буянгаас Мядагмаа энэ хэргийн тухай санамсаргүй мэдээд Раднааг өөрийн төрсөн ах гэж хэлэн ямар нэг ялгүй гаргаж, Буянгийн дэргэд уулзахдаа ах дүүгийн ёсоор бус амраг хоёрын янзтай уулзсан тул Буян учрыг мэдээд тэднийг явуулав. Зохиол Раднаа хоёр эхнэртэй болж байгаагаар төгсөж байна. II.I. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын утга санааны зарим онцлог “Өгүүлэх ину: Энэ өдөр миний Шүрэн эрих хэмээх нэгэн товчтойхон үг хэлэхийг залуу дүү нар чихээ тавин сонсогтун”11 хэмээн “Үзэмжит өгүүлэл” зохиол эхэлж байна. Хойч үеийн залуу дүү нартаа анхааруулсан сургамжтай зүйл нь тэгээд юу вэ? гэдэг асуудал хэн хүний анхаарлыг татах нь дамжиггүй. Үүнд, доорх дөрвөн зүйлээр хариулж болмоор байна. Энэ хариулт нь уг зохиолын утга санааны илрэл болно. 1. Зохиолын гол баатар Раднаа байгалиас заяасан сайхан бие цогц, зүс царайтайн дээр багаас эцгээ дагаж амьдралын хатуу хөтүүг туулж, нэлээд эрт хэрсүүжсэн нэгэн. Тэр утгаараа хань ижил, амьдралдаа үнэнч амьдарч байна. Зөвхөн эцгийн сургаснаар эд мөнгөө арвижуулан, амьдрал ахуйгаа бататгаж, худалдаа арилжааны хийгээд танил тал, найз нөхөдтэйгөө хүний ёсоор харьцах шулуун шударга нэгэн. Хүн чанар сайтай, уужуу ухаантай учир итгэл алдаж, ёс жудгаа умартсан эхнэр Мядагмаагаа хар цагаан хэл үггүй уран аргаар төрхөмд нь буцаасан ч дахин хүний эхнэр болоход нь эд хөрөнгө чамгүй өгч байна. Мөн тэрбээр шулуун шударга нэгэн. Энэ зангаасаа болж зохиолын төгсгөлд өөрийнх нь эдийг хулгайлсан өвгөнийг санамсаргүй түлхэж ялд унаад гардаг. Энэ бүхэн Раднаа бол ертөнцийн сайн сайхан хүмүүсийн нэгэн үлгэр дуурайл болсон дүр болохыг харуулна. Харин зохиолын нөгөө нэг гол дүр нь Балбар. Тэр ч мөн гадаад өнгөн талаасаа Раднаагаас дутахгүй нэгэн. Харин зам мөр, явдал үйлийн хувьд Раднаагийн эсрэг нэгэн. Өөрөөр хэлбэл, элдэв аргаар нэлээд хөлжсөн, эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр юуг ч өөрийн болгохоос сийхгүй эр. Энэ ч шинжээрээ өөрийн ёсолж авсан эхнэртэй хэрнээ Хүрээнд Мядагмааг харж өнгөнд унаж, энэ хүсэл шуналынхаа төлөөсөнд олон хүнийг хөлдөө чирч байгаа тухай зохиолд өгүүлэгджээ. Энэ бүхэн нь ертөнцийн мөн чанар сайн муу, сайхан муухайн хослол дээр оршдогийг харуулсан хэрэг. Сайн муу, сайхан муухайн хослол хорвоогийн оршин тогтнох төв чиг болохын хувьд ертөнцийн хүмүүн сайн сайхан замыг сонгож чадсан нь амьдардаг, муу муухай мөрийг хөөсөн нь мөхдөг хуультай. Ертөнц өөрөө мөхсөнийг залгиж, амьдарсныг тэтгэх жамтай. Үүнийг л залуу дүү нарт ухааруулахыг хичээсэн гэлтэй. 11
Бодоо Догсомын Үзэмжит өгүүлэл. Эрхлэн хэвлүүлсэн Л. Бат-Очир, Г. Цэрэндорж. Уб., 1991, 6 тал
163
2. Зохиолын дөрвөн гол дүр болох Раднаа түүний эхнэр Мядагмаа, Балбар түүний эхнэр Ханд нар бүгд өнгө зүсний хувьд төгс залуус. Харин ухаан бодлын хувьд харилцан адилгүй. Раднааг ухаантай гэхгүй бол энэ зохиолоос өөр хэнийг ухаантай гэхэв. Мядагмаагийн хувьд эр нөхөртөө үнэнч байж, товлосон цагаа хүлээсэн ч түүнээс цааш Балбарын уран арганд өртөж, ёс жудаг, хайр сэтгэл, гэр бүлийн нэр хүнд зэрэг бүх зүйлээ гээж залуу халуун насныхаа тавилан төөргийг дагасан нэгэн. Харин сайн мөртэй, ухаант эцгийн ачаар үүнийхээ ч төлөөсийг бага шиг амсаад хувь тавилангийн эрхээ дагаж байна. Балбарын хувьд өнгө мөнгө хоёроороо түрий барьж, хүсэл шуналын хүлээсэнд хүлэгдсэн нэгэн. Хандын хувьд гэр бүл, эр нөхрөө гэсэн чин сэтгэлдээ үнэнч байсан ч муу нөхрийн шунаг хүслийн төлөөсөнд багагүй зовлон зүдгүүрийг амсаад заяа тавилангийнхаа замыг дагаж байна. Энэ бүхэн нь өнгө гэдэг түр зуурынх, ухаан гэдэг мөнхийн зүйл болохыг харуулж байна. Өнгө, ухаан хоёрын хамгийн дотно найз нь хүн. Өнгө, ухаан хоёрын хамгийн сайн холбоос нь мөнгө. Хүн өнгийг дагавал мөнгө барагддаг, хүн ухааныг дагавал мөнгө үрждэг. Энэ бол амьдрал. Үүнийг зохиолч залуу дүү нартаа сургамжилсан гэлтэй. 3. Раднаа эцгийн зааж сургаснаар түүний үйл хэргийг үйлийн үргүй сайн үргэлжлүүлэгч. Тэр утгаараа аливаа зүйлийг уужуу бодож, холыг харж амьдардаг нэгэн. Өөрөөр хэлбэл, өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явдаг. Эхнэр, эд хөрөнгө, мөнгө төгрөг, арилжаа наймаа, танил тал энэ бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч байна. Тиймд ажил үйлс нь өөдрөг сайнаар дүрслэгджээ. Харин Балбарын хувьд бүх зүйл байх ч ямагт сэтгэл дундуур нэгэн. Тэр утгаараа дандаа хүний юмыг илүү харж, харсан бүхэн рүүгээ шунан дурлагч. Раднаатай холбоо харилцаатай бүхний үйлс дэлгэрч байхад Балбартай таарсан ихэнх хүний амьдралд сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхэн хүн бол сэтгэлийн амьтан гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг. Эрдэнэт хүний биеийг олж, энэ орчлонгийн тоосыг хөдөлгөсний хувьд хүн сэтгэл хангалуун амьдрах маш чухал. Өөрөөр хэлбэл, хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь утга учиртай, зөв амьдралын уг үндэс болдог байна. Үүнийг зохиолч залуу дүү нартаа ухааруулсан гэлтэй. 4. Зохиолын эхэнд бие биенээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй Раднаа, Балбар нар дүрслэгдсэн. Хоёул сайхан эхнэртэй, боломжийн эд хөрөнгө, амьдрал ахуй, найз нөхөдтэй. Юугаар ч дутагдаж гачигдсан зүйлгүй. Раднаа өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, үйл амьдралаа үйлс цагаан үргэлжлүүлж байна. Балбар болохоор бусдын бүхэнд сэтгэл шунаж, энэ үйл хэргийнхээ үр дүнд Раднаагийн эхнэртэй янаг амрагийн холбоо тогтоож, эцэст нь эд хөрөнгө, нэр хүндээ алдаж, залуу халуунаараа ертөнцөөс одох аж. Харин Балбараас болж эхнэрээ төрхөмд нь буцаасан ч хувь заяаны эрхээр Балбарын эхнэрийг авч, эцэст нь өөрийн эхнэрийг дахин авч тэдэнд ертөнцийн мөн чанарыг ойлгуулж, сайн сайхан амьдарч байгаа нь хүн ямар үйл хийнэ, түүнийхээ үр дүнг заавал амсдаг энэ ертөнцийн ариун шударга жамыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ ертөнц хэнийг ч бай ялган гадуурхдаггүй бүгдэд нь шударга ханддаг. Тиймд хүний амьдралд үйлийн үрийн тухай ойлголт үүсдэг. Учир нь хүн ямар үйл хийнэ түүнийхээ үр дүнг заавал үздэг тухай буюу монголчуудын хэлсэн “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” буух зүй тогтолтойг үгээр урлаж, үйлээр илэрхийлжээ. Үүнийг зохиолч залуу дүү нартаа сануулсан гэлтэй.
164
II.II. Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиолын дүр дүрслэлийн зарим онцлог “Үзэмжит өгүүлэл” зохиолд уран яруу, өвөрмөц сонирхолтой дүрслэл төдийлөн их биш байна. Энэ нь зохиолч зохиолыг уран сайхантай, сонирхолтой бичихээсээ илүүтэй утга санаанд түлхүү анхаарснаас болсон гэлтэй. Зохиолын оршилд: Үзэсгэлэн өнгөт ертөнцийн цэцгийг үзэхүйд Үйлийн чанарыг умартаж, сэтгэлийн гал бадрах боловч Үнэхээрийн санаандаа эргэцүүлэн бодож явбал Үндсэн журамд юунаа харшлан сүйдмүй Хувьд тухайлсан гэргий үзэсгэлэнгүй санагдан Худал шуналаар нөхрийн журмыг сүйтгэвэл Хоромхон биеийг алдахад хүрсний хойно Худалч ертөнцийн мэхэд хүлэгдсэнээ мэддэг буй Сайхан өнгө, үзэсгэлэн царай хэмээгч Сайн хүнийг доройтуулах хуяг мэт атал Савсаг санаа, сархдын хүчээр мунхарч Сааргүй жаргалыг эдлэн, зовлонг дуудмуй Орчлон хэмээгчийг мунхаг хуурамч хэмээн өгүүлсээр атал Охид эмс шөнийн хэрэгт яахин умартаж буй Осол цалгайгүй, хэрсүү мэргэн, ухаан төгс эрдэмтэн гээд Ор хөнжил, шуналт сэтгэлийн улмаас доройтох нь инээдтэй12 гэсэн тахил маягийн шүлэглэл байна. Энэ нь дээр өгүүлсэн хэдэн зүйлийн утга санааг хураангуйлан утга далдлах аргаар өвөрмөц шүлэглэснийг гэрчилнэ. Тэгвэл зохиолын төгсгөлд шүлэглэхдээ: Баян залуу Балбар хэмээгч худалдаачин нь Бас нэгийг олохын тул явж сүйдэв Бага эхнэр Мядагмаа хэдий үзэсгэлэн боловч Бас эгэж дахин гарч ичингүйрэв Шударгагүй арга мэхийг үүсгэж Шулуун ардын журам ёсыг сүйтгэсэн Шулам хүн Думаа хүүхнийг үзэгчид Шунал бузрын зуучид явахыг цээрлэ Ховдод байсан Ханд хэмээгч эхнэрийн бие Хол газар харьд ирсний хойно Холбосон нөхөр Балбараа үхүүлж Хожимд бас Раднаад очих нь сонирхолтой Тэнгэрийн зохиолоор хариуг аваад Тэнэж бас Тагнад хүрсний хойно Тэр эхнэр Мядагмааг дахин олсон нь Тэнгэрийн журамт Буян түшмэлийн ач болой Онц сайхан үзэсгэлэн зүс нь Олонд нэгэн жигд үгүй тул Оюун төгс та минь бусдын хувьд бүү шунахайр Олсон түүнээс илүү гарч битгий сүйдэгтүн Угаас баялаг төрсөн Раднаа хэмээгчийн үлгэр энэ нь Урьдаас уламжилсан Сувдын цамцаас төржээ 12
Бодоо Догсомын Үзэмжит өгүүлэл. Эрхлэн хэвлүүлсэн Л.Бат-Очир, Г.Цэрэндорж. Уб., 1991, 6 тал
165
Ухаан төгс нөхдийн зугаацалд зориулсан үүнийг Урвуулан найруулж цацруулсан нь Бодоо болой13 хэмээн зохиолын гол үйл явдлыг хураангуйлан урнаар шүлэглэхдээ мөн уг зохиолыг ямар зохиолоос уламжлал авч, хэн хэрхэн бичсэн тухайгаа тодорхой бичиж үлдээжээ. “Үзэмжит өгүүлэл” зохиолд уран дүрслэл ховор ч “Раднаа дээлийн ханцуйгаар нулимсыг арчихуйд санамсаргүй өөрийн нулимсан нь сувдан хэлхээ тасарсан мэт асгарав”, “Хоёр этгээд харилцан тэнгэр газрын хэртэй зөрөлдөв”, “Бороо орох мэт нулимсан аргаруулав”, “Хойт жилийн энэ үед хүрсний хойно би энд ирж нэгэн сэлүүн буудалд буугаад сэмээр чамд нэгэн мэдээ нэвтрүүлж, тэр үед хоёулан хамт одвоос хувилгаан чөтгөр боловч ухахгүй бус уу?”, “Балбар хөсөг хөтлөө бэлтгээд бас ирж тэр нэгэн шөнө нэн илүү янаглан, хоёул нэгэн удаа хэлэлцэн, нэгэн удаа уйлан, бас нэгэн удаа алиархан нэгэн шөнө нүд аньсангүй таван цагт бие боссонд эхнэр даруй хайрцгаа нээж нэгэн хэлхээтэй эрдэнэ гаргав” гэх зэрэг ихэсгэл багасгал, адилтгал зүйрлэл, утга далдлах, хүч нэмэгдүүлэх зэрэг уран дүрслэлийн цөөнгүй аргыг ашиглаж дүрийг урлаж, утгыг нээсэн байх нь бий. “Үзэмжит өгүүлэл” зохиолд 20 орчим дүр дүрслэгдэж, өөр өөрийн үүргийг гүйцэтгэсэн ч гол дүр нь Раднаа, түүний эхнэр Мядагмаа, Балбар, түүний эхнэр Ханд нар юм. Эдгээр дөрвөн дүрийг зохиолд дүрслэгдсэн онцлогоор нь Раднаа+Мядагмаа нарын дүр, Балбар+Ханд нарын дүр, Балбар+Мядагмаа нарын дүр, Раднаа+Ханд, Мядагмаа нарын дүр гэсэн хувилбараар авч үзвэл сонирхолтой юм. Раднаа+Мядагмаагийн дүр. Раднаагийн бага залуугийн тухай зохиолд “Тэр хөвгүүний насан хэдий бага боловч төрсөн нь үзэсгэлэн ариун, нүдэн хав хар бөгөөд хурц, шүд цагаан, уруул улаан, бичиг сурах, уншихад дуртай, цэцэн мэргэн нь хэнээс ч илүү, сэргэлэн ухамсар нь насанд хүрсэн эрсээс хэтэрхий тул олон хүн цэцэрлэгээс төрсөн хөвгүүн хэмээн дуудна. Хэн боловч алтан сувд хэмээн магтана.” /6-7 дугаар тал/ Эцэг нь түүнийг хүний хэл ам, атаа хорслоос болгоомжлон өөрийн хүү гэхгүй ахынхаа хүүхэд гэж танилцуулдаг. “Раднаа хөвгүүн эцгээ дагаж хэдэн удаа явсанд цэцэн сэргэлэн, уран зөөлнийг сурч, худалдааны хэрэгт түмэн зүйлийг цөм төлөвлөхүйд эцэг нь тэсгэлгүй баярлаж, санаандгүй арван найман нас хүрсэн” /7 дугаар тал/ хэмээн дүрсэлж бичжээ. Үүнээс үзвэл Раднаа төрөлхийн сайхан төрсөн, бага залуугаас амьдралд бие даан суралцсан, ухаан санаа уужуу, явдал үйл ариун, шулуун шударга нэгэн ажээ. Тийм ч учраас эхнэрт нь санаархсан Балбар Думаа хүүхнийг туслахыг гуйхад тэр хүүхэн “Раднаагийн зан нь хөдөлбөргүй бөгөөд маныг зэвүүрхэх тул эгчийн чинь хөл үүдний дор нь гишгэсэнгүй” /13 дугаар тал/ хэмээн айн өгүүлж байгаагаас тодорхой. Түүний анхны эхнэр Мядагмаа бол: Саруул дэлхийд сайхан эхнэр олон боловч Санжид өвгөний гэр дэх мэт сайхан өнгө цөөхөн ... /8 дугаар тал/ гэж дуунд хүртэл алдаршсан сайхан хүүхэн. Нэгэн жил гаруй ханилсан эр нөхөр Раднаа холын газар арилжаа наймааны ажлаар явахдаа эхнэртээ “Хүү минь, сэтгэл тавьж аж төрөгтүн. Энэ газрын хөнгөн нимгэн дүү нар цөөнгүй. Чиний төрсөн нь бас сайхан. Битгий үүдний гадна гарч илрэн , салхиныг өдөөж, галыг үлээ” /9 дүгээр тал/ хэмээн захиад явсан ч нөхрөө болзоот цагаас давж хүлээж ядаад Балбартай янаг амрагийн холбоо тогтоосноос болж төрхөмдөө хүргэгдсэн бүсгүйн дүр. Раднаа амьдралын төлөө, айл гэрээ авч явахын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр амьдрахдаа өөрийн төрсөн гоо сайхан, хүч чадал, уран ухааныг уралдуулах бол Мядагмаа эртний ерөөл, эцэг эхийн буянаар сайн нөхөртэй учрах ч цагийн урсгал, насны залуу, хал үзэж хашир 13
Бодоо Догсомын Үзэмжит өгүүлэл. Эрхлэн хэвлүүлсэн Л.Бат-Очир, Г.Цэрэндорж. Уб., 1991, 39 тал
166
суугаагүйгээсээ болж том алдаж байна. Үүгээр зохиолч цаг хугацаа гэдэг үнэн худал, сайн мууг шүүдэг хамгийн шударга шүүлтүүр юм, түүнийг таньж байж хүн амьдралд алдах эрхгүй болдгийг үзүүлжээ. Балбар+Ханд нарын дүр. Зохиолд “Энэ гоо хээнцэр залуу хэн бэ гэвэл, үзсээр тэр газрын хүн бус, Дөрвөд аймгийн Ховд хотын хүн ажгуу. Нэр Балбар. Сая гучин хоёр настай. Төрсөн нь маш үзэсгэлэн. Хэдий Раднаагаас илүүгүй боловч мөн түүнээс дордохгүй.” /11 дүгээр тал/ гэж түүний гадаад өнгө үзэмжийг өгүүлсэн бол дотоод сэтгэл, хүсэл зорилго Мядагмааг санамсаргүй хараад бодож байгаа бодлоор тодхон илэрч байна. Тэнд бичсэн нь “Гэр дэх эм хэдий үзэсгэлэн боловч яахин энэ эхнэрийн хагаст хүрч чадна. Эдүгээ нэгэн найртай мэдээ нэвтрүүлсүгэй хэмээвээс, бас орж болохгүй. Хэрэв түүнийг нэгэн шөнө өвөрлөж чадвал хэдий эдгээр уг мөнгөө сүйтгэвч гэмгүй” /11 дүгээр тал/ хэмээжээ. Байгалиас заяасан сайхан бие цогц, царай зүс, эцэг эхээс өвлөгдсөн өмч хөрөнгийг Балбар өөрийн шунал хүсэлд хэрхэн зарцуулж байгаа тухай “Балбар хэмээгч салхин сарны талбарт явсан хүн тул үнэхээр галбанга урваж, гарди хөрвөн түүний амттайг олгуулав” /24 дүгээр тал/ гэх зэргээр зохиолд бичигдсэн байна. Түүний амьдрал ч залуу халуунаараа энэ үйлийнхээ төлөөсөнд сүйдэж байна гэж хэлж болохоор байна. Балбарын эхнэр Ханд. Ханд нутагтаа үлдэж арилжаа наймааны ажлаар алсыг зорьсон нөхрөө хүлээх ч эр нөхөр нь ирээд хол нутагт хонож өнжсөн амрагаа мөрөөдөн гиеүрэхийг нь тэвчилгүй хэл ам гаргаж, тэдний хайр сэтгэлийн баталгаа болох улаан шүрэн эрихийг хулгайлан авч нуун дарагдуулах ч хожим Хүрээнд өвчин олж эд хөрөнгө, асрах сувилах хүн хүсэхэд өөрийн биеэр эр нөхрөө хэмээн ирж, хүний нутагт юу ч үгүй үлдэж байна. Энэ үед нь түүнийг зохиолд “Хандын өнгө зүс хэдий Мядагмаад эс хүрэвч гар хөлийн хурдан түргэн ба ухаан санааны төхөө томоотойг хэлэлцвээс бас түүнээс илүү” /34 дүгээр тал/ гэж өнгө зүсээр Мядагмаад хүрэхгүй ч зан ааш, ажил төрлөөр түүнээс илүү нэгэн аж. Энэ шинжийг нь зохиолд төвийлгөн Раднаагийн эхнэр болсны дараа “Раднаа хөдлөн аашлах төв ихэмсгийг үзээд маш хүндэлнэ” /35 дугаар тал/ гэж дүрсэлсэн байна. Балбар хөнгөн нимгэн хөдөлж, хүсэл шуналдаа хөтлөгдсөний хувьд өөрийн амьдралыг сүйрүүлээд зогсохгүй эхнэр Ханд, Хүрээний Мядагмаа, улмаар хадагны наймаачин Думаа, Раднаагийн үйлчлэгч Дулам охин зэрэг олон хүний амьдралыг хөлдөө чирч байна. Энэ нь “муу үйл модон улаатай”-н үлгэрийг харуулна. Балбар+Мядагмаагийн дүр. Балбар өнгө зүс, эд хөрөнгөө ашиглан эр нөхрөө хүлээж ядах Мядагмаагийн сэтгэлийг урвуулан өөрийн хомхой сэтгэлийн үүднээс ашиглаж нэгэн гинжин хэлхээ үүсгэж байна. Энэ хэлхээ ёс бус, хөнгөн хуумгай, шунал хүсэлд хөтлөгдсөн учир богино настай төдийгүй сөрөг үр дагавар ихтэй дүрслэгдсэний хувьд онцлог болжээ. Өөрөөр хэлбэл, шударга бус, ёс зүйгүй зүйл газар авдаггүйн гэрч энэ болно. Раднаа+Ханд, Мядагмаагийн дүр. Эр нөхрөө үнэнч хүлээлгүй Балбарын урхинд орсон эхнэр Мядагмаагаа Раднаа олон үггүй уран аргаар төрхөмд нь буцаадаг. Раднаа муу муухай зүйл хийдэггүй, сэтгэл санаа уужуу тайвуу ухаантай эрийн хувьд өөрийн сэтгэлийг барьж урьдын адил амьдрав. Төөрөг зургаар ч гэх юмуу Хүрээнд ирж ядарч зүдэрч явсан ч эр нөхрийнхөө буяны ажлыг гүйцээх хүсэлтэй Хандтай учирч түүний хүсэл зорилгыг биелүүлээд эхнэр болгон авч, өнгөрсөн амьдралынхаа үнэн мөнийг улаан шүрэн эрихээр гэрчлэн ойлголцож байгаа нь энэ зохиолын сонирхолтой өгүүлэмж төдийгүй, эдгээр дөрвөн дүрийн зангилаасын тайлал болж байна. Иймд, уг зохиолыг зохиомжийн уран шийдэлтэй гэж хэлэхээс аргагүй. Улмаар Раднаа наймаа арилжааны ажлаар Тагнад явахдаа зохисгүй нэгэн хэрэгт орооцолдож, тэр газрын түшмэлийн
167
эхнэр болж ирсэн Мядагмаагийн тусламжаар ямар нэг асуудалгүй гарч, Мядагмааг дахин бага эхнэр болгож байгаа нь дээр өгүүлсэнчлэн үйлийн үрийн төлөөс, тавилан төөрөг буй за. Раднаа, Балбар, Мядагмаа, Ханд нарын дүрийн холбоос болсон хадагны худалдаачин Думаа авгай, Раднаагийн гэрийн үйлчлэгч Дулам охин, Тагныг захирах түшмэл Буян зэрэг цөөнгүй туслах дүр энэ зохиолд дүрслэгдсэн ч бүгд зохиолын үндсэн агуулга, утга санаанд захирагдан тус тусынхаа сайн, муу үйлээр гол дүрүүдийн холбоос болох ч бүгд хийсэн үйлийнхээ үрийн төлөөсөөр хувь заяагаа шийдүүлж байгаагаар дүрслэгдсэн нь зохиолч зохиолын бүх зүйлд тэгш ач холбогдол өгснийг харуулна. Улмаар энэ бүхэн зохиолч Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” хэмээх энэ зохиол уран сайхан дүр, дүрслэлийн хувьд өвөрмөц нарийн шийдэл, дүрслэл бүхий сонирхолтой зохиол болохын хувьд орчин үеийн монголын уран зохиолын хөгжилд зохих хувь нэмэртэй бүтээл болж чадсан гэдгийг харуулж байна. Дүгнэлт Зохиолч Д.Бодоо “Үзэмжит өгүүлэл” зохиолынхоо төгсгөлд “Угаас төрсөн Раднаа гэгчийн үлгэр энэ нь, урьдаас уламжилсан сувдын цамцаас төржээ” хэмээн уг зохиолоо “Сувдын цамц” гэдэг зохиолоос уламжлал авч бичлээ гэж өгүүлсэн байна. Энэхүү “Сувдын цамц” гэх зохиолыг судлаачид судалж үзээд дундад зууны үеийн хятадын сонгодог зохиол “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл” романы “Зян Сингэ дахин алтан сувд цамцдаа учралдав” хэмээх 23 дугаар бүлэг болохыг тогтоожээ. Улмаар уг хоёр зохиолын хоорондын харьцаа хамаарлыг цөөнгүй судлаач судалсан байна. Тэдний судалгаанаас үзвэл: - Үйл явдал, зохиомжийн хувьд энэ хоёр зохиолд төстэй зүйл нэлээд байгаа ч зохиолч Д.Бодоо өөрийн зохиолоо 1910-аад оны монголын нийгмийн амьдрал, соёлын хөрс суурин дээр баатрууддаа монгол сэтгэхүй, зан үйлийн эрхэм нандин зүйлсийг шингээн урлаж чадсан учир бие даасан монгол зохиол болохыг олон талаас нь нотолж өгүүлжээ. - Хятад зохиолоос үйл явдал, зохиомжийн уламжлал авсан ч ХХ зууны эхэн үеийн монголчуудын нийгмийн амьдралын олон чухал зүйлийг өргөн дэлгэр суурин дээр олон дүрүүдийн зөрчил тэмцэл, үйл хэргээр цогцоор нь урлаж чадсантул Д.Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” зохиол ХХ зууны монголын уран зохиолын эхэн үеийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Д.Бодоо “Үзэмжит өгүүлэл” зохиолдоо нэгдүгээрт, ертөнц сайн муугийн хослол дунд оршдог. Хүн сайныг дагавал өөдөлдөг, мууг дагавал урууддаг. Хорвоо өөдөлснийг тэтгэж, уруудсаныг мөхөөдөг жамтайг, хоёрдугаарт, өнгө ухаан хоёр хүнийг ямагт сорьж сонждог. Хүн ухаанаа дагавал онодог, өнгийг дагавал алддаг шинжтэйг, гуравдугаарт, хүн сэтгэлийн амьтан учир өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч сурах чухал. Сэтгэл хангалуун амьдарвал амьдралд сайн сайхан ирнэ, сэтгэл хангалуун бус амьдарвал амьдралыг муу муухай дагадаг зүй тогтолтойг, дөрөвдүгээрт, хүн амьдралдаа ямар зүйл хийнэ түүнийхээ үр дүнг заавал амсдаг. Сайн үйл сайн үр дагвартай, муу үйл муу үр дагавартай байдаг шударга үнэнийг өгүүлсэн нь уг зохиолын гол утга санаа, дүр дүрслэлийн онцлогийг харуулж байна.
168
Ном зүй
Нэг: Ном, сурах бичиг 1. Л.Бат-Очир. Бодоо сайд: Үзэл ба үйлс. Уб., 1991 2. Л.Бат-Очир. Догсомын Бодоо. Уб., 2014 3. Ч.Билигсайхан. Бичгийн мэргэдийн билгүүн товчоо. Уб., 2010 4. Boduu-a Uyangγ-a-tu silügelel. Улсын нийтийн номын сангийн гар бичмэлийн фонд 5. Бодоо Догсомын Үзэмжит өгүүлэл. Хэвлэлд бэлтгэсэн Л. Бат-Очир, Г.Цэрэндорж. Уб., 1991 6. Д.Бодоо. Үзэмжит өгүүлэл. Уянгат шүлэглэл. Уб., 2003 7. Я.Ганбаатар. Нангиадын сонгодог утга соёлын товчоон. Уб., 2006 8. С.Дулам. Дорно дахины уран зохиолын үүд. Уб., 2004 9. Г.Дэлэг. Монгол тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл. Уб., 1965 10. Г.Жамсранжав. Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага. Уб., 1975 11. З.Лонжид. Түүх сөхөхүй. Уб., 2011 12. Монгол Ардын Хувьсгал Намын товч түүх. /Нэмж засварласан гуравдугаар хэвлэл/ Уб., 1985 13. С.Хөвсгөл. Дорно дахины уран зохиол. Уб., 2003 14. Хувьсгалт Догсомын Бодоогийн “Үзэмжит өгүүлэл” бол Хятадын “Сувд цамц” гэдэг зохиолыг орчуулан найруулсан бүтээл мөн. Хэл бичгийн ухааны магистрын зэрэг горилж бичсэн зохиол. Уб., 2009 15. Хүрэлбаатар. Сонгодог уламжлал, монгол яруу найраг. Уб., 1989 16. Д.Цэдэв. Монгол яруу найргийн уламжлал шинэчлэл. Уб., 1974 17. Д.Цэдэв. Монгол эх бичгийг шинжлэх аргазүйн туршиц. Токио., 1995 18. Д.Цэнд. Монгол шүлгийн тогтолцооны асуудалд. “Монголын уран зохиолын хөгжлийн асуудалд” Уб., 1979 19. Д.Цэрэнсодном. Монгол шүлгийн онол түүхийн зарим асуудал. Уб., 1977 20. М.Чимэдцэеэ. Хятадын уран зохиолын монгол орчуулгын уран чадавхийн асуудал. Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол. Уб., 2006 21. Čoyibalsang, Losol, Demid Mongγol arad-un ündüsün-ü qubisqal-un angq-a egüsčü bayiγuluγdaγsan tobči teüke. Dooradu debter. Ulaγanbaγatur., 1934 Хоёр: Сонин сэтгүүл, архивын материал, цахим хаяг 1. Л.Бат-Очир. Анхны долоогийн нэг. “Намын амьдрал” сэтгүүл. №7. 1989 2. Д.Даваадорж. “Муу ялтай” учраас Бодоо цагаадаагүй юу. “Хөдөлмөр” сонин. №47 (10683). 1993 3. Дамдинсүрэн Ц.Дандины “Зохист аялгууны толь” ба түүний тайлбаруудын тухай товч мэдээ. STUDIA MONGOLICA. Tomus IV, Fasciculi 1-7. Уб., 1962 4. Лха.Дарьсүрэн. Бодоо сайдын бодийг хөтлөгч хэн бэ?. “Үнэн” сонин. №42(18211). 1993 5. Даш Дэндэвийн Түүх цагаатгана (Бодоо сайдын тухай хэдэн үг). “Ардын эрх” сонин. Туршилтын дугаар №2. 1990 6. Г.Жамсранжав. Бодоо зохиолч. “Утга зохиол” сонин. №52(1786). 1990 7. Цэрэн Цэвэгжавын Төрийн хутгуур “Төмөр гарьдын” тухай өгүүлэх нь. “Үндэсний дэвшил” сонин. №13. 1990 8. Монголын сонин бичиг. 1908-1912 оны дугаарууд
169
9. Нийслэл хүрээний сонин бичиг.1915-1920 оны дугаарууд 10. Шинэ толь хэмээх бичиг. 1913-1914 оны дугаарууд 11. НТА. ф.4, д.1, хн.224. 12. НТА. ф.4, д.1, хн.27. 13. НТА. ф.4, д.1, хн.224. 14. НТА. ф.12, д.1, хн.252. 15. УТТА. ф.1. д.1, хн.7. 16. https://mn.wikipedia.org/wiki/Догсом_Бодоо 17. http://www.goodreads.com/book/show/8637354 18. http://www.bolod.mn/mobile.php?nid=105828 19. http://bbatzorig.blogspot.com/2009_02_01_archive.html 20. http://mongol_tuuragatan.blog.gogo.mn/read/entry434197 21. http://mongol.undesten.mn/wiki/show/name/Бодоо Resume Firstly, in his “Uzemjit uguulel” D. Bodoo depicted that the universe exists in combination of good and evil, one who follows goodness he will ascend, one who follows evil he will descend and nature upholds the ascended and destroys the descended. Secondly, mind and material always challenge mankind: one who follows the mind is characterized to be right, one who follows material tend to be wrong. Thirdly, as the human is creature of spirit, we should learn to be self-satisfied with what you own; if you live with satisfaction, well-being follows, if not ill-fortune follows. Fourthly, everything has karma; good deed results in goodness whereas evil deed results in undesirable consequences. These above mentioned points are the main points of the story, uniqueness of the characters and descriptions.
170
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(171-176)
Монгол ардын шог хошин үлгэрийн хошигнол бүтээх аргууд Humor techniques in Mongolian Oral Tale Г.Нандинбилиг (МУИС) Монгол ардын үлгэр нь сэтгэлгээний өвөрмөц онцлог болоод утгын эрхэмлэгээнээс хамаарч голдуу хүний зан суртахууны согог, амьдралын сөрөг талыг илчлэн шоолох, зарим үед нийгмийн сөрөг үзэгдлийг шоглох, хошигнох зэрэг аргаар үзүүлсэн хэсэг бүлэг үлгэрийг бид шог хошин үлгэр хэмээн тодорхойлдог билээ. Нийгмийн үүрэг талаас, орчин үед үлгэр гэдэг бол хөгжин цэнгэх, инээж наргих зүйл болсон ба энэ чиг үүрэг шог хошин үлгэрт түлхүү ногдож байдаг. Ардын шог хошин үлгэр, бадарчны явган шог, Далан худалчийн үлгэр зэрэг нь бүгд л хүнийг инээлгэх, инээлгэхийн хамтаар шүүмжлэх, эрх мэдлээ хортойгоор ашиглах эзэд ноёдыг илчлэх, эгэл олныг хууран хөлжих баячуудыг илчлэх нэгэн санаа зорилготой юм. Шог хошин үлгэрийн гол баатар нь Далантай өвгөн, Төө алаг шартай эмгэн, Сонсгоодой эмгэн, Нэг төө өвгөн, Аргат өвгөн гэх мэт голдуу өвгөн, эмгэн, эсвэл өнчин сэцэн хүү, бадарчин байдаг. Шог хошин үлгэрийн баатрын нэг гол онцлог бол арга мэхийн увдисыг гарамгай эзэмшсэн байдаг. Жишээ нь: “Аргат өвгөн” (МАҮ., 1982, 260) үлгэрийн өвгөн бол угсраа мэхтэй баатар байдаг. Аргат өвгөн хааны хүүг өөрөө цохиж алчихаад, хүүг өөр нэгэн баян алсан мэт болгон харагдуулж аргалахад, харин нөгөө баян нь дөрвөн хошуу мал тасдаж өгч аргат өвгөнийг залж аргалуулахаар гуйсанд хааны хүүг эхнэртээ туниад боож үхсэн болгон аргалж өгөх зэргээр хэд угсран аргалж мэхэлж байгаад, эцэст нь хааныг өөрийг нь буруутан мэт байдалд оруулаад бас л аргалж өгсөн болоод дөрвөн хошуу мал, бүрэн хэрэглэлтэй гэр зэрэг их шан хүртэж чаддаг аргатай баатар байдаг. Монгол ардын шог хошин үлгэрт баатрыг дүрслэхдээ уран хэтрүүллийн багасган шоглох аргыг өргөн хэрэглэдэг онцлогтой. Шог хошин үлгэрийн баатрыг бол можгор хүү юм уу нэг төө, эсвэл сүүлэн чинээхэн биетэйгээр үзүүлээд, тэдний эдэлж хэрэглэж байгаа юмсыг ч бас нэг тийм бяцханаар дүрсэлж, үлгэрийн баатраа эгдүүтэй хөгтэй шог болгох энэ арга нь баатруудын тэр жижигхэн биеэс нь санаанд оромгүй их арга ухаан, заль гарч байгааг уран эсрэгцүүллийн аргаар нээн үзүүлэх зорилготой. Жишээлбэл, “Төө алаг шартай эмгэн” үлгэрт “Төө алаг шартай Тооцго эмгэн гэж байж гэнэ. Алаг шараа алж иджээ.Төө алаг шарынхаа богино хавиргыг босон суун идээд ч барсангүй, өндөр хавиргыг нь өнжин хонон идээд ч барсангүй гэнэ…” (МАҮ., 1982, 254) гэж угсраагаар багасгасан бол “Сонсгоодой эмгэн” үлгэрт гол баатраа “…
171
хорхой сааж хорин гүзээ тос авдаг, аалз сааж арван гүзээ тос авдаг” (МАҮ., 1982, 256 ) гэж дүрсэлсэн нь үлгэрийн багасгалын өвөрмөц арга болно. Багасгалын өөр нэгэн арга бол хэлний найруулгын аргаар багасгах арга юм. “Могжоохон даагатай жогжоохон хүү” үлгэрт “…Жогжоохон хүү могжоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуядаад давхиж явтал шулуухан нүх рүү шулданхан зурам гулданхан гээд орчиж гэнэ. Нүхийг нь уханхан утанхан сууж байтал …” (МАҮ., 1982, 257) гэх зэргээр “-хан” нөхцлийг ашиглан багасгасан байдаг. Энэ дашрамд өгүүлэхэд монгол хэлний “-хан” нөхцлийг нэр үйлийн шинжийг заасан тэмдэг нэр, байцын араас залгадаг болохоос нэр үг болон үндсэн үйл үгийн араас залгадаггүй жамтай болох нь илт байна. Монголын шог хошин үлгэрийн хошигнол бүтээх аргыг нарийвчлан задалж үзвэл дараах мэт байна. 1. Зан төрхийн хошигнол. Дүрийн зан төрх гэдэг бол хошигнолын эх булаг болдог. Нэг хэсэг нь алиалж наргин, нөгөө хэсэг нь гэнэн тэнэгээрээ хүний инээдийг хүргэж байдаг. Монголын шог хошин үлгэрийн хошигнол бүтээх хамгийн үндсэн арга бол зан төрхийн хошигнол юм. Монгол үлгэрийн зан төрхийн хошигнолыг тээгч гол өгүүлэмж бол эд баялаг, эрх мэдэл хомс, эр ганц сэргэлэн цэцэн баатар нь хэдий эд баялаг, эрх мэдэл бүхий, эсвэл олуулаа байсан ч тэнэг мулгуу, шунаг атаач эсрэг баатруудтай тулгарч, тэдний муу ая занг илчилснээр үзүүлдэг. Жишээлбэл, “Долоон хожгор нэг можгор” (МАҮ., 1982, 251) хэмээх үлгэрт нэг можгортоо ихэд атаархсан долоон хожгор нь можгорынхоо эзгүй хойгуур гэрийг нь шатааж, удаа дараа түүнийг хорловч атаач зангаасаа болж байсан бүхнээ өөрсдөө устгаж бараад, эцэст нь лусын хааныд очиж баялгийн эзэн болох шунал хүслээр далайд орж, усанд живэн цөмөөрөө үхэж байгаа тэнэгүүдийн атаач муу зан төрхийг дэлгэн үзүүлсэн байдаг. Зан төрхийн хошигнолыг бүтээх өөр нэгэн өгүүлэмж бол өөрийн мэргэн арга чарга юм уу санамсаргүй нөхцөл байдлын улмаас хүчирхэг дайсныг ялан дийлсэн боловч арга чарга, аз эзэндээ хэт бардаснаас эцэстээ өөрийн амийг дэмий үрж төгсөх зан суртахууны гэмийг үзүүлдэг. Жишээлбэл, : “Нэг төө өвгөн” үлгэрт нэг төө өвгөн аварга том мангасыг гэнэдүүлэн хорлож алчихаад “...тийм том мангасыг ийм жижигхэн хүн алчих гэж байх уу” гэж онгирон хөхөрсөөр байгаад ээрч, элэг нь хөшөөд үхчихжээ” (МАҮ., 1982, 262) хэмээн бардам зангийн үр дагаврыг илчлэн шоолсон байна. Шог хошин үлгэрийн зарим баатар нь нэгэн тодорхой нийгмийн бүлэг байдаг. Тухайлбал, бадарчин хэмээх нэгэн бүлэг баатар бол нийгмийн тодорхой бүлгийг төлөөлсөн олон талтай баатар. Бадарчин бол нэг талаас арга мэхтэй, цэцэн цэлмэг, нөгөө талаас гэнэн тэнэг ч байдаг. Хүн ер нь хэдэн янзын зан суртахуунтай байж болох вэ, бадарчин төчнөөн янз байна гэж хэлж болно. Бадарчингийн үлгэрийн гол өгүүлэмж нь хот айл юм уу сүм хийд зэрэг тодорхой нэгэн газарт бадарчин ирээд тэнд зан суртахууны аль нэг шинжээ, өөрийн цэцэн ухаантай хийгээд тэнэг мунхгаа мэдүүлэх явдал юм. Жишээлбэл, “Тунгаар уусан чи байтугай..” хэмээх үлгэрт нэг бадарчин хөдөө хээрээр хэсүүчлэн яваад нэгэн айлын бууцан дээрээс нэгэн савтай эм олж, өнөөх эмнээсээ эмийн их тунгаар эм залсан өвчтөнд өгч явуулаад, тунгийн халбагад үлдсэн шавхрууг өөрөө долоож, хэн хэн нь хордон үхэхэд хүрэхэд “Тунгаар уусан чи байтугай тунгийн халбага долоосон би үхэх гэж байна” (МАҮ., 1982, 267) гэж хэлж байдаг. Энэ үлгэрт эрдэм мэдлэггүй атлаа сургаар мэдэгч болж, бусдад болоод өөртөө хор хүргэх нэгний тэнэг мунхаг занг илчлэн шоглосон байна.
172
Монгол шог хошин үлгэрийн хөгжил нь ард түмний дунд нэр цуу нь түгсэн баатруудтай, орчил мөчлөг үлгэрүүдийг бүтээсэн юм. Эдгээр мөчлөг үлгэрийн гол баатрууд нь Далан худалч, Бэлэн Сэнгэ, бадарчин Баадай гэх мэт арга мэхтэй, цэцэн цэлмэг баатрууд байх бөгөөд тэдний эсрэг баатруудаар ямагт хомхой данжаад, шунаг баяд, тэнэг мулгуу ямбатан ноёд түшмэдийг үзүүлж, зан суртахууны доройтлыг илчилж байдаг. Жишээлбэл, “Чулуун хахууль” (МАҮ., 1982, 303) хошин шог үлгэрт ядарсан чавганцыг алба гувчуураар сүрдүүлэн байсан Жа ноёнтон, отго жинстэй малгай хувцас өмссөн бэлэн Сэнгээ өөрийгөө танай хошууны Цэ баяны дүү, Дайчин вангийн Да ноёны хүргэн, Шанзавын яамны түшмэл, Их шавийн баян Сэнгээ байна. Манай эгч Маамуу эмгэн танай хошуунд байдаг юм гэж хэлэхийг сонсоод хэрхэн эсрэгээр хувирч өөрчлөгдөж байгаа зан суртахууны хөгийн инээдэмт байдлаар зан төрхийн хошигнол бүтээсэн байна. 2. Учир шалтгааны хошигнол Учир шалтгааныг зориуд эвдэн өгүүлэх замаар хошигнол бүтээж, улмаар далд адилтгалын аргатай хослуулан нийгмийн хам сэдвийг хөндсөн хэсэг бүлэг хошин үлгэрүүд байна. “Улиастайн амбанд үлгэр ярив” хэмээх Далан худалчийн үлгэрт Дархан чин вангийн нэрийн өмнөөс Улиастайн амбанд сар шинийн мэнд хүргэхээр зарагдан очоод, орой нь амбантанд үлгэр ярихаар болдог. Амттай сайхан үлгэр ярьж өг, ам дүүрэн инээцгээе, бахтай сайхан үлгэр ярьж өг, багалзуураа хөштөл инээцгээе гэж амбаныг шахалзуулахад Далан худалч болсон хойно, дандаа худал юм ярина шүү дээ гээд үлгэр ярьж өгөхдөө “...Өвгөн аавын өндөр хүрэгч ингэ өглөө нь шилрээд орой нь ботголов. Тэгэхлээр нь эхийг нь унаад ботгыг нь дүүрээд явах гэсэн даасангүй. Тэгэхээр нь би ботгыг нь унаад эхийг нь дүүрээд явсан чин дэнхэн данхан гээд явахчаан болов... за тэгээд эхийг нь дүүрээд ботгыг нь унаад дэнж дээгүүр явсан чинь дэнж даасангүй. Тэгэхлээр нь дэрсэн толгой дээгүүр явсан чинь дэгэн догон гээд явахчаан боллоо...” (МАШХҮ., 1884, 84) гэхчлэн учир шалтгааныг зориудаар эвдэх замаар хошигносон байдаг. Мөн учир шалтгааны холбоо хамаарал хийгээд бодит орчин нөхцлийг хэтийдүүлэн гуйвуулах худал яриагаар хошигнол бүтээх арга нэн элбэг байна. “Тарваганы ичээнд өвөлжив” хэмээх үлгэрт бэлэн Сэнгээ: “Би тэр нэгэн жилийн намар тэргэл, хорголын нурууд гарч тэх, янгир, тэмээн гөрөөс хүртэл агнаад, тарвага ичээнд орохоос өмнө баг нэг хэдийг агная гээд ууланд гарч өдий төдий тарвага агнаад буцах болж байлаа...тарваганууд надад домбо домбо цай, гүзээ гүзээ шар тос авчирч барив, би ядарч явсныг хэлэх үү, цай ууж хөлс гоожоод ядаргаа гарахын хамт л хангинатал эвшээгээд нойр хүрч эхлэв. Тэгээд ядарсандаа болоод би тэндээ нам унтчихсан юм байжээ. Тарваганууд намайг ичээндээ оруулаад хучиж орхисон байв. Би ч дулаахан хучилган дотор унтаад л байлаа, унтаад л байлаа...Юу билээ гээд босоод гарсан чинь хавар болж ногоо соёолж байхыг харав...” (МАШХҮ., 1884, 89) гэх зэрэг олон зүйл худал яриа нь шог хошин үлгэрийн доторх бас нэгэн зайлшгүй хүлээн зөвшөөрөх уран сэтгэмж мөн болно. 3. Нөхцөл байдлын хошигнол Нөхцөл байдлын хошигнол бол хүмүүсийн үл ойлголцол хийгээд муу ая занд тулгуурлаж, голдуухан зохиогчийн дүрслэн бодож олсон сэдэл хатгаасын дундах нөхцөл байдлыг үүсгэх замаар хошигнох арга маяг юм. Үзэгч сонсогчид тухайн дүрийг их хөгийн байдалд байгааг нь үзээд инээхээс аргагүй болдог.
173
Монгол хошин шог үлгэрийн нэгэн өгүүлэмж бол үлгэрийн баатар нь хэдий мэргэн ухаан, арга чарга үгүй боловч санаандгүй нөхцөл байдлаас хүчирхэг дайсныг дийлэх, эсвэл хүний мэдэхгүйг хэлсэн таасан мэт болж мэргэн ухаантанд өргөмжлөгдөх өгүүлэмж юм. Жишээлбэл, “Гахай мэргэн оточ” (МАҮ., 1982, 257) үлгэрт тэнэг мунхгийн улмаас явган нүцгэн болсон эр эхнэрээсээ айгаад гэртээ харьж чадалгүй, нэгэн баян айлын тугалын хороонд хэвтэж байхдаа гэрийн авхай бэлзгээ унагасныг ажиглаж, түүнийхээ ачаар бэлзгийг олж хатныг эдгээсэн шид эрдэмт нэгэн мэт болж, асар их шан харамжийг авч амар сайхан жаргасан тухай өгүүлдэг. Хошин шог үлгэрийн эхлэхдээ хүүрнэн өгүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх шинжтэйгээр “...нэгэн бадарчин хот айлд ирээд..” гэхчлэн эхэлдэг. Нөхцөл байдлын хошигнолын өөр сонгодог жишээ бол өмнө өгүүлсэн Далан худалч бэлэн Сэнгийн орчил үлгэрийн нэг болох “Чулуун хахууль” (МАҮ., 1982, 303) хошин шог үлгэр юм. Тус үлгэрт энгийн олныг шударга бусаар мөлжиж буй цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хээл хахуульд шунаг ноёнтонд хээрийн чулуу атгуулж хэргээ бүтээж чадсан бэлэн Сэнгээгийн овсгоогоор дамжуулан нөхцөл байдлын хошигнолыг чадварлаг бүтээсэн байдаг. 4. Үг хэлний хошигнол Хошигнол бол эцсийн бүлэгт хэлний тусгай хэрэглээгээр үүсч бий болдог. Үүнд, үг хэлийг гажуудуулж алдаатай ярих, үгсийн наадгай, уулга алдах, дуутай дуугүй эгшиг гийгүүлэгчийг олон давтах маягаар үглэх, хараал урсгах зэрэг Үүнд: Авиа ижилсүүлэх юм уу дуутай дуугүй эгшиг гийгүүлэгчийг олон давтах маягаар ижилсүүлэл болоод эсрэгцүүллийг бүтээж инээлгэх, үг хэлийг зориуд гажуудуулж алдаатай ярих үгийн наадам хийх юм уу тонгоруу үг хэллэг, тонгоргон яриагаар наадах зэргээс үг хэлний хошигнол үүсгэж байдаг. Монгол ардын үлгэрийн сан хөмрөгөөс бүртгэн үзвэл, бадарчны үлгэрт үгийн наадам болоод тонгоруу хэл яриа хамгийн элбэг тохиолдоно. Жишээ нь: “Дархан ноёнтой цэц булаалдсан нь” үлгэрт бадарчин Баадай замын хажууд хув хар тогоондоо цай буцалган суутал ноёны хиа ирж: “- Ай муу бадарчин, Энэ замаар манай Дархан ноён морилж яваа тул бушуухан зам зайл хөө гэсэн Баадай - Танай ноён хэр зэргийн дархан хүн бэ гэж асуух”, “- Муу тэнэг минь олон үг донгосолгүй зам зайл ...гэхэд Баадай - Хөөе тэнэг ээ, чамайг зайл гэж байна гээд таягаараа замыг нүдэх” буюу - ...Ноёнд айлтгаад толгойг чинь авахуулна даа гэхэд - Хөөе. Танай тэр ноён чинь толгойгүй юм уу? Миний муу зэнтгэр толгой таарахгүй биз дээ гэж айлтгаарай даа хэмээн хойноос нь хашхирч (МАШХҮ., 1984, 60) “Түшмэлийг сургасан нь ” үлгэрийн бадарчин “....голын ус татрахыг хүлээн цайгаа чанаж суутал нэг түшмэл ирээд - За хөө, ус ямар байна гэсэнд бадарчин: - Миний нүдээр бол хар ус халгиж л байна, таныхаар бол ямар байна” (МАШХҮ, 1984, 56) гэх юм уу - “Ноёнд ам гарлаа гэхэд - Хуучин амных нь хаахна юм бэ? Нэг амаараа цай уу, нөгөөгөөр нь хоол зоогло гээрэй” гэх зэргээр үгээр наадан хошигнол бүтээх арвин туршлагууд байна. Мөн цаашилбал “Тонгоргож ярьсан нь” үлгэрт “Баадай нэг танил айлаасаа нэг муу даага гуйж унаад анд явж гэнэ. Гэтэл ойд орохын хамт өмнөөс нь баавгай гараад ирсэнд Баадай ухаан жолоогүй айж сандарсаар гол уруудан давхисанд замд
174
нэг айл тааралдаж, гадаа нь очоод буух гэтэл аргалын цаанаас нохой ухасхийсэнд морь нь үргээд баадай айлын хаяанд оччихож гэнэ. Баадай босоод нохойноос сандран тэвдсээр гэрт гүйн орж....: “Ямар сайн гэжээ. Ан хийж явтал нэг том баавгай дотроос баахан ой гараад ирэхээр нь ухаан алдахдаа айчих шахаад би үргээд, даага ташуурдаад, танай гадаа иртэл гүзээн дээр байсан өргөө хийсээд даана унжаад хэт булгиад нохойн цаанаас аргал бүрхийгээд зүрх хагараад ноён хагарчих шахлаа гэсэнд нөгөө ноён нь уурлахдаа бас тонгоруулж ярьдаг хүн байж гэнэ. Тэгээд баадайг харж: -Энэ золигийн нурам руу улаан нүүр шидэх сэн...” (МАШХҮ., 1984, 63) гэхчлэн тонгоруу хэл яриагаар хошигнол бүтээсэн байна. 5. Дохио зангааны хошигнол. Дохио зангаа гэдэг бол мөн ялгаагүй хошигнолын эх сурвалж болно. Зарим цаг үеийн хүмүүс дохио зангааны хошигнолыг ихэд үнэлэх нь байдаг. Монгол шог хошин үлгэрт цаг цагийн монгол хүний хошигнол туссан байдаг. “Нэг төө өвгөн” үлгэрт “... Эрт урьд цагт нэг төө биетэй, хоёр төө сахалтай нэг өвгөн байжээ. Тэр хүн хөрөнгө болох бөөсөн бяруутай, хуурсан нохойтой, дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Бөөсөн бяруугаа бөн бөн хийлгэж, хуурсан нохойгоо хав хав хийлгэн дэрсэн тэргээ хар хархийлгээд явж байжээ...” (МАҮ., 1982, 262) хэмээн харахад инээд хүрэм байдлаар дүрслэн энэхүү хошигнолыг үзүүлсэн байдаг. Монгол үлгэрт бадарчин бусдыг дөнгөхдөө мэргэн цэцэн үгээр мохоохоос гадна дүлий болох, хий юмтай ярих, хэрүүл хэлцээ хийх, саваа модоороо зангах зэрэг хүний санаа саванд багтах бүх аргыг хэрэглэдэг. Жишээ нь: “Бадарчин авгай хоёр” үлгэрийн өлсгөлөн бадарчин “чих тавин гилжийж хий юмтай ярих” мэт дохио зангаа үзүүлэн айлгаж, харамч авгайгаас хонины гуяыг нь авч оддог бол “Хүн хонуулж болдоггүй айлд” үлгэрийн бадарчин дүлий мэт дохио зангаа үзүүлж, айлынхан гарч яв гэж гараар үүд рүү заахаар үүргээ оруулж ирэн хоноглож, “Дархан ноёнтой цэц булаалдсан нь” үлгэрийн бадарчин саваа модоороо газар занган байдаг. Дүгнэлт 1. Монгол ардын хошин шог үлгэрийг үгийн урлагийн хошигнол бүтээх аргын үүднээс авч судалбал зан төрхийн хошигнол болоод үг хэлний хошигнол, учир шалтгааны хошигнол, нөхцөл байдлын хошигнол, дохио зангааны хошигнолын уран аргууд зонхилж байна. 2. Ардын үлгэрийн энэхүү хошигнолын цаана маш цэвэрхэн байдлаар нийгмийн хэв ёсны ааг амтагдаж байх бөгөөд тэр нь үлгэрийн ёс суртахууны хэм хэмжээг ойлгоход тусалж байна. 3. Хошигнол гэдэг бол хөгжин цэнгэх, инээж наргих зүйл хэдий ч нийгмийн үүргийн талаас авч үзвэл хам олны үл зөвшөөрөх үйл явдал, зан суртахууныг шоглон инээх замаар илчлэн шүүмжлэхэд чиглэж, улмаар тухайн угсаатны бүлгийнхний битүү ойлголцох дотоод холбоог хүчтэй болгож байдаг гэж болно.
175
Ном зүй
1. Монгол ардын үлгэр (1982). ШУАХЗХ., Д.Цэрэнсодном эмхтгэж, удиртгал тайлбар бичив. Редактор А.Лувсанбалдан УБ., УХГ. 2. Монгол ардын шог хошин үлгэр (1984). редактор Х.Сампилдэндэв. ШУАХЗХ., УБ., УХГ. 3. С.Дулам, Г.Нандинбилиг (2007). Монгол аман зохиолын онол. УБ. БИТ ПРЕСС Abstract
If we look at Mongolian oral tale through verbal humor method, there are several dominantarts such as lexical humor, behavioural humor, conditional humor, reasonal humor, and gestural humor. Behind this humor way, the social rules are implemented in clear way and these help to understand ethics of tale. Humor is not only entertainment but also social ethics to understand each others’ identities, which meant that it ecourage communion and fellowship among any community.
176
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(177-182)
Түүхэн зохиол түүх төвтэй байхын учир, тулгамдсан асуудал HISTORICAL FICTION NEEDS TRUE HISTORY: REASONS AND FACED PROBLEMS Б.ХИШИГСҮХ (МУИС) Монголчууд нүүдлийн соёл иргэншлийнхээ түүхэн хөгжлийн урт удаан хугацааны туршид түүхээ бүтээж, мөн түүнийгээ уран сайхны аргаар бичиж туурвисаар иржээ. Урлаг нь бодит байдалд хандах хүмүүсийн яруу сайхны харьцааны дээд хэлбэр нь билээ. Нэгэн үе чимээ имээгүй зогсонги байсан гэж ч болох Монголын урлаг, уран зохиол өдгөө бас ч хөдөлгөөнд орж буй нь олзуурхууштай зүйл юм. Түүх нь өөрийн үнэ цэнийн хэрээр бас өөртөө гашуун үнэнийг агуулдаг. Чухам үүнд л утга учир нь оршдог буй за. Өнөөгийн уран зохиолын тулгамдсан асуудлын нэгэн зүйл нь өвөг дээдсийнхээ түүхийг хүүрнэл зохиолын хэлбэрээр тууж, роман болгож бичихдээ эх судлагдахуунд нягт нямбай судалгаа хийн, уйгагүй эрэн бэдэрч, хайж, цуглуулж, бодон тунгааж, аль болох төгс сайхан боловсруулж уншигч судлаачдын гар дээр тавихсан гэхээсээ илүү дутуу дулимаг бодож бичсэн, хэвлэх гэж яарч түргэн түүхий ном хэвлүүлэх үзэгдэл газар авлаа. Бүтээл гэхэд бүтээл биш, бүтээл биш гэлээ ч бичээд хавтаслачихсан “ном”-ноос сэдэвлэж тайз, дэлгэцийн урлагаар дамжуулан олны хүртээл болгохдоо өөрийн ард түмний түүхийг түүхийрүүлэх, гуйвуулах, түүхэн бодот хүмүүсийн амьдрал замналыг хуудуутай болгож харуулах, хэт туйлшруулах, гоёчлох хандлага ихээхэн газар авч буй нь бас тулгамдсан асуудлын нэг юм. Дээр дурдсанчлан түүхэн тууж, романаас сэдэвлэн зохиолыг нь бичсэн гэх тайз, дэлгэцийн бүтээлүүд дотроос тусгайлан түүхэн хүмүүс, нэн ялангуяа Монголын талын язгууртны түүхээс өгүүлсэн Хүннү гүрний их хаан Түмэн Шаньюй, түүний хөвгүүн Модун Шаньюй хаан, Монголын их эзэнт гүрний тулгар их төрийг үндэслэсэн их эзэн Богд Чингис хаан, Цахарын Лигдэн хутагт хаан, Мандуул хаан болоод түүний их, бага хатад болох талын язгууртан бүсгүйчүүд Юнгэн, Мандухай сэцэн нар, Халхын гүүш Цогт хунтайж, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж тэдний их, бага хатдаас төрсөн хөвгүүд Цэцэн тайж, Зодов баатар, Сэнгэ хан, Галдан бошгот нар болоод Очирт сэцэн ханы ач охин Ану гүнж буюу Ану хатан, Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Занабазар, V Ноён хутагт Лувсанданзанравжаа, Монгол улсын сүүлчийн эзэн хаан
177
VIII Богд Жибзундамба хутагт (хэдийгээр Төвөд хүн ч), эзэн Богд Чингис хааны алтан ургийн ноён, Сайн ноён хан Намнансүрэн, гүн Хатанбаатар Магсаржав болоод баргын их ван Манлайбаатар Дамдинсүрэн нарын тухай онцгойлон өгүүлж үзүүлсэн тайз, дэлгэцийн бүтээлүүд юм. Кино урлаг бол тухайн үндэстний уламжлалт соёл, түүхийн хэдэн зууныг хандуулж, тухайн цаг үеийнх нь нийгмийн бодит амьдрал, ёс заншил, зан суртахуун зэргийг харуулах чухал баримт болж үлддэг учраас үүнд ихээхэн ач холбогдол өгч хянамгай, хариуцлагатай хандахгүй бол дахин засаж залруулж болохгүй гашуун алдаанд ч хүргэдэг. Монголын түүхэн сэдэвт уран сайхны кинонуудад талын язгууртны амьдрал ялангуяа түүхэнд тэмдэглэгдсэн язгууртан, их хатад хийгээд ураг барилдсан язгуурт бүсгүйчүүдийн цөөнгүй дүрийг бүтээжээ.Үүнд, 1946 онд “Цогт тайж” киноны угсаа гарал нь язгууртан хоёр бүсгүйн дүр бүтээсний нэг нь Дөрвөн-Ойрадын холбооны тэргүүлэгч хошуудын Гүш хан хэмээх Төрбайх (Цорос, Торгууд, Дүрвэд, Хошуудыг Дөрвөн-Ойрад гэдэг)-ын гүнж болох Хулан (АЖ Ч. Долгосүрэн), нөгөө нь Төвөдийн их хаан Соронзонгомбын угсааны 33 дахь үеийн гүнж Дулмаа (АЖ Л.Цогцолмаа) нарын дүр юм. 1980 онд зураг авалтаа хийсэн “Ардын Хатанбаатар” киноны ван Магсаржавын хатан Цэгмид (жүжигчин Д.Цээнямбуу), 1989 онд бүтээгдсэн “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны кинонд Ойрадын Бэгэрсүн тайжийн гүнж Юнгэн (АЖ Д.Мэндбаяр), Энгүүдийн Цоросбайн охин Мандухай нар юм. 1991 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Өгэлүн эх (АЖ Н.Сувд) болоод Бөртэ үжин (АЖ С.Сарантуяа) хатан, Есүгэн, Есүй, Хулан хатан нарын дүр, Жамуха сэцэний хатан Мөнгөлөнгоо (жүжигчин Л.Долгорсүрэн), 1992 онд “Цөвүүн цагийн Богд” киноны Өндөр гэгээн Занабазарын ээж, хатан Ханджамц (нэвтрүүлэгч Ч. Батсүрэн), 2007 онд “Их хааны удам” киноны Сайн ноён хан Намнансүрэнгийн бага ээж Цогтдарь хатан (жүжигчин Д.Цээнямбуу), Сайн ноён ханы хатан Магсар (УГЖ Л.Үенч), 1997 онд “Догшин хутагтын сахиус” киноны V Ноён хутагтын билиг билгүүний чанарт төгс гэгээрсэн Ханд дагинасуудын нэг болох Дадишури хэмээх бүсгүй (“Догшин хутагтын сахиус” кинонд чухам аль нь Дадишури юм, бүү мэд. Хөх дэлэнгээ базуулж, том савтай сүүн дотор гийнасан нэг эмэгтэй, нөгөө нь үсээ халзалж хусуулсан бас нэг авгай), (Р.Байгаль, жүжигчин Л.Долгор) 2000 онд “Хааны сүүлчийн хатан” киноны VIII Богд Жибзундамба хутагтын бага хатан Гэнэнпилийн дүр (ГЖ Н.Батцэцэг), 2011 онд “Богд хаан” киноны Богд хааны хатан Дондогдулам (жүжигчин Б.Батсумъяа ), 2013 онд “Ану хатан” киноны хатад Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хатад Дара Балжи (жүжигчин Н.Цэгмид), ЮмАгас (АЖ С.Сарантуяа), Очирт сэцэн ханы хатан Доржравдан (жүжигчин Т.Алтантуяа), Галдан бошгот хааны хатан Ану (Д.Отгонжаргал), Ахайдарь (Б.Батцэцэг) зэрэг хатдын дүрийг монголын кино урлагт бүтээжээ. Энэ хугацаанд Монгол кино өөрийн өнгө төрхтэй монгол ухаан, монгол соёл, монгол сэтгэлгээнд тулгуурласан дэлгэцийн бүтээл цөөнгүйг бүтээсэн нь “алтан үеийнхэн” гэж алдаршсан том уран бүтээлчдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлтэй холбоотой юм. Үүний нэг нь 1943-1946 онд Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагчаар ажиллаж байсан найруулагч Юрий Викторич Тарич, академич Б.Ринчений зохиолоор хийсэн “Цогт тайж” кино юм. “Цогт тайж” киноны үйл явдал эдүгээ ч уншигч үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн нь уг зохиол уран сайхны дээд түвшинд хүрч бичигдэж, түүхэн үндэст үйл явдал хоорондын холбоосыг нарийн сүлжилдүүлж хийж өгсөн, зохиолын хэл найруулга
178
сайн, найруулагчийн өндөр ур чадвар, жүжигчдийн дүрийн судалгааг маш сайн хийсэн тоглолт, сэтгэлгээний цар хүрээ гүн, түүхийн үнэнийг уран сайхны аргаар сайтар боловсруулж урлагийн үнэнд ойртуулсанд амжилтын нь нууц оршино. Кинонд Гүш ханы охин Хулангийн дүрээр язгууртан монгол эмэгтэйн хэв шинжийг гаргахыг зорьж хайр сэтгэлдээ үнэнч, журамт бүсгүйн зан төрхийг бүтээхэд кино зохиолын хэлний төгс байдал чухал үүрэгтэй байв. Үүнд, Хулан гүнжээс Цогт хунтайжийн хүү Арслан тайжид хандаж хайр сэтгэлтэй болсон буй сэтгэлийн илрэл, түүнээ илэрхийлж буй үгс, Хулангаас эцэг Гүш хантай харьцаж байгаа эцэг, охин хоёрын яриа, Гүш хаан: “Чи миний дайсны хүүтэй хамаг цагаа нөхцөөж байна, би бүгдийг нь мэднэ. Гагц чамаар өөрөөр чинь хэлүүлэх гэсэн юм.” гэсэн үгсийн хариуд хэлж байгаа “Аав аа, та мэдэж байгаа юм бол юуг нь хэлүүлэх гэсэн юм..,” хэмээн баяр хөөрөөр сэтгэлдээ бялхаж буйгаа илэрхийлсэн байдал, үгс, төрсөн эцгийгээ улс үндэстнийхээ эрх ашгаас урваж байгаа увайгүй үйлдэлд хандаж хэлсэн үгс зэрэг зөвхөн Хулан, төдийгүй зохиолын бүрдэл хэсгүүд дэх баатрууд, дүр хоорондын харилцан ярианы хэсгүүд эдүгээг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшсон байгаа нь тухайн зохиолын хэл, найруулга бүхэлдээ нэг л цогц нэгдэл (логик)-тэй болж чадсаны үр юм. Язгууртан монгол бүсгүйн дүртэй (Хулангийн дүр) нэг шугаманд тавьсан Төвөдийн хаан Соронзонгомбын 33 дахь үеийн гүнж хэмээх Дулмаа (АЖ Л.Цогзолмаа)-гийн дүр удам дамжсан хааны үр хойчис гэхээсээ илүү зүгээр л нэг аальгүй шалиг хүүхний байдал төрхийг түлхүү илэрхийлж харц, хөдөлгөөн, дуу хоолойны нь өнгө хүртэл ихээхэн хиймэл увайгүй байсан нь жүжигчний ур чадварын түвшинг илэрхийлсэн төдийгүй, үзэл суртлын нөлөө ихээхэн орсныг харуулдаг. Төвөдийн гүнжийн дүрийг ийн дутуу дулимаг бүтээснийг эс тооцвол кино бүхэлдээ түүхэн сэдэвтэй бүтээлийн хүрээнд хамгийн сайн бүтээл юм. 1989 онд бүтээгдсэн “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны кинонд мөн л Ойрадын Бэгэрсүн тайжийн гүнж Юнгэн, Энгүүдийн Цоросбайн охин Мандухай нарын дүр тод дүрслэгджээ. Кинонд түүхэн хүмүүсийн тухай андуу ташаа өгүүлэмжүүд цөөнгүй байсны нэг нь Мандуул хааны хатан Юнгэний дүрийн шугамыг түүхэн үнэнээс гажуудуулж их хааны их хатан гэхээсээ илүү бага хатантай жөтөөрхөлцсөн, атгаг хорон муу санаа агуулсан, нялх бага гүнжийг хордуулж хөнөөсөн, улмаар төрийг самууруулахад гар бие оролцсон мэтээр харуулсан нь Юнгэн хатны бодит амьдрал, үйл хэргийг ихээхэн бүдгэрүүлж, түүний талаар гаж буруу ойлголтыг үзэгчдэд үлдээсэн нь нэн харамсалтай бөгөөд уг бүтээлийн үнэ цэнийг бууруулахад их нөлөөлжээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” /1992/ киноны 20 жилийн ойд зориулсан ЭШ-ний Олон Улсын хурлаар тухайн бүтээлийг олон талаас нь судлан, шүүж ярилцсан учир энэ удаад өгүүлэхгүй. Монголчуудын хүчирхэг явсны нэгээхэн хэсгийг харуулахыг зорьсон Ойрадын Галдан бошгот хааны амьдрал үйл хэргээс сэдэвлэсэн “Ану хатан” дэлгэцийн бүтээл сая олны хүртээл болжээ. Баруун Монгол ойрадын түүхээс сонирхож үзвэл, Нэгэн зүйл. Раднабадраагийн “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршибай”, “Монгол, хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиг” (1988), судлаач Цэцэнбатын “Хошууд баатар Галдмаа” (Баруун хойтын үндэстний дээд сургууль. ЭШСэтгүүл. Ланжу. 1998), “Ойрадын түүхэн сурвалж бичиг” (Үрэмч. 1999.95), Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх” (4) зэрэг судалгаа шинжилгээний бүтээлүүдэд Хошуудын Очирт сэцэн хаан Доржравдан, Пунцагролмаа, Солмон гэдэг гурван хатантай байсан бөгөөд бага хатан Солмон бол Баруун монголын их баатар
179
язгууртан Галдамбаагийн ээж болох тухай тэмдэглэжээ. Харин Ану гүнж бол Очирт сэцэн хааны хүү Галдамбаа баатрын охин болно. Нэгэн зүйл: “Галдамбаагийн тууж” хэмээх гар бичмэлийн судалгааны ажлыг хийсэн эрдэмтэн С.Ладыгин “Халимаг түүх утга зохиолын дурсгал болон орос орчуулга” (Элстэй. 1969) бүтээлдээ, Галдамбаагийн намтраас гадна Очирт сэцэн хааны үхлийн тухай, Ойрадын дотоодын зөрчил, задрал бутралын талаар хөдөлшгүй баримтуудыг тэмдэглэсэн байдаг. Нэгэн зүйл: “Богд Чингисийн төр бариад хаан өргөө тэтгэсэн тууж” хэмээх тод үсгийн дурсгал, мөн “Монголын уг эхийн түүх” тод үсгийн дурсгалд, академич Ч.Далайн “Ойрад Монголын түүх” (УБ.2006) зэрэг бүтээлүүдэд “Буруд овгийн Дарь Балжа”, “Буруд хатан Дара Балжи” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн энэ эмэгтэй бол Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн таван хатны нэг бөгөөд киргиз хатан байсан байна. Дара Балжа хатан дөрвөн хүү төрүүлсэн нь Цэцэн тайж, Зодов баатар, Зоригт хан, Бэдрээ нар болно. Дара Балжа гэдэг нэр нь Дара- самгарди хэлний үг бол “гэтэлгэгч”, Балжа- төвөд үг нь “цогийг өгөгч” гэсэн утгыг тус тус илэрхийлдэг. Нэгэн зүйл: Халимагийн Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн номын санд “Галдамбаагийн тууж” хэмээх гар бичмэл хадгалагдаж байдаг. Үүнд тэмдэглэснээр Галдамбаа баатрын намтар түүхтэй холбоотой аман болон бичгийн дурсгалууд Монгол, Хятад, ОХУ-ын газар нутагт ихээхэн тархсан байдаг байна. Нэгэн зүйл: “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх”-д (2) өгүүлснээр Галдамбаа баатрыг Очирт сэцэн хааны хөгүүн, Ойрадын Галдан бошготын хадам эцэг болохыг тэмдэглэн үлдээсэн байна. Эдгээрийг өгүүлэхийн учир нь “Ану хатан” кино нь түүхээс сэдэвлэсэн хэдий ч түүхийг хэт үнэ цэнгүйдүүлсэн болох нь дараах байдлаар илэрч байна. Үүнд, нэгдүгээрт: Монголын утга соёлын нэг гол салаа мөчир нь Ойрадын соёл юм. Уг бүтээлд ойрад түмний уламжлалт зан заншлыг огтхон ч харуулсангүй, хоёрдугаарт: Түүхэн бодит хүмүүсийн амьдрал, үйл хэргийн түүхийн судалгааг нарийн хийгээгүй, чихэнд итгэж дам сургаар бичсэн учраас түүхийн асуудал ихээхэн бүдгэрсэн, гуравдугаарт: Галдан бошгот хааныг хувилгаан хүн байсныг нь үзүүлэхээ байг гэхэд Зүүн гарын эзэнт гүрний хаан байсан тэр хүчирхэг дайчин хүнийг хэтэрхий сул дорой, явцуу хүрээнд гаргаж тавьсан байна. Ганц нэгхэн зүйлээс жишээлбэл,, эх ЮмАгасыг Лхасад зорин очиж хувилгаан хүүтэйгээ уулзан ярилцаж байгаа тэр хэсгийн Галдангийн хөшингө дүр байдал, Ахайдарийг бага хатан буулгах үеийн их хатантайгаа харьцаж байгаа байдал (Ахайгаас бусад хэн ч надад хэрэггүй бол яахав?) хэмээсэн бол эргээд Цэвээнравдангийн хүмүүс Ахайдарийг оргуулан босгосныг дуулаад (Ахайд би тэгтэл сэтгэл алдарсан зүйл үгүй хэмээн хэлж байна), эргэж буцсан хүчгүй, сул дорой байгаа нь, дөрөвдүгээрт: Эрдэнэбаатар хунтайжийн хүү Сэнгэ, Зүүнгарын хаан ширээнд сууж Очирт сэцэн ханы ач охин Ануг хатан өргөмжилсөн төдийгүй Сэнгийг хорлогдсоны дараа Галдан Зүүн гарын хаан ширээнд сууж, Ануг хатан болгон авсан түүхэн үнэн, тавдугаарт: Ахайдарь хэмээх гүнжийн дүр, талын язгууртан монгол бүсгүйн ямар ч хэв намбагүй, хэт зохиомол, арчаагүй ядмаг болсон аж. Угтаа бол түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн бага Ану буюу Анударь хатны дүр байх, тэр ч бүү хэл Галдан бошготын тухай түүхэн дуунд Хоёр Анугаа холбож хөтөлсөн бошгот хаан.., хэмээн өгүүлсэн нь хүртэл бий, зургадугаарт: Эрдэнэбаатар хунтайжийн хатан Буруд овогт Дара Балжа хатныг жигшүүлэн үзүүлэхийн тулд хэтэрхий ёс бусаар харуулсан. Дара Балжа хөвгүүддээ ийн хэлж байна, “.., Тэр чинь энэ өргөөнд бага хатан болж
180
ирсэн цагаасаа л хан эзнийг албин шидээрээ ховсдон татчихсан эм. Тэгээд саяхан л Сэнгийнхээ хүүрэн дээр эмэгчин арслан шиг чарлаж байснаа мартчихсан, одоо Хөх нуур, Алшаагийн тийшээ юу хийж явааг нь чөтгөр л мэдэх байх даа” гэж байдаг, мөн Очирт сэцэн ханы хатан Доржравданг төрийн хэрэгт хошуу нэмж, эр нөхрийнхөө өмнүүр орж хуйвалдагсадтай үгсэж байгаа байдал зэрэг нь хатан хүний ёс журам, байр суурь мөн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна, уг нь хатан эрдэнэ гэдэг бол төрийн долоон эрдэнийн эрхэм нэгэн эрдэнэ байдаг бөгөөд хатан хүний ёс жудаг, ааль намба, сахих журам гээд маш нарийн ухаан өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн билээ, долдугаарт: Галдан, Ану хоёрын хуримын ёслолын үеэр цуст аллага болж Дара Балжа хатныг хоёр хүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөж байгаа нь монгол ёсонд нийцэмгүй, наймдугаарт: Монголын төрт ёсны уламжлал, төрийн хүний зангаргийг эс үзүүллээ гэхэд, хүн “хүн байхын утга учир”-ыг ухаарч харуулсангүй, есдүгээрт: зохиолын үйл явдал хоорондын логик холбоо үгүйгээс тасаг бусаг зүүмэл кино болжээ, аравдугаарт: түүхийг товчоолохдоо асуудалд хэт хөнгөн гоомой загнаж, мэдээний түвшинд хандсан, кинонд ганц үзүүлж байгаа Манжийн Энх-Амгалан (Кан Ши) хааны 20 түмэн цэрэгтэй тулалдсан тулалдааны хэсгийг харуулахдаа түүхийн судалгааг огт хийгээгүй болох нь тов тодорхой байна, учир нь Манжийн хаан их цэргээ өөрөө удирдаж ирсэн түүхэн үнэнээс л бодоход Галдан бошгот хаан төдий чинээ хүчирхэг байсны ганц л жишээ болох юм, ингэхэд Манжийн цэргийн тулалдааны нарийн ширийн, Галдан бошгот хааны цэргийн эрдэм, түүний түшмэд, жанждын авъяас чадал гээд цэрэг дайны асуудлыг ихээхэн дутуу боловсруулсан, арваннэгдүгээрт: зохиолын хэл туйлын ядмаг болсон нь жүжигчдийн тоглолтод саад болж, хиймэл, хөндий үнэмшилгүй болгосон байна, арванхоёрдугаарт: Ойрадын түүхийн нэгээхэн хэсгийг өгүүлж байгаа хэдий ч Халхын түүх, халхын язгууртнууд болох Түшээт хан Гомбодоржийн хүү Чахундорж болоод Өндөр гэгээн Занабазар нарын амьдрал, үйл хэрэг ядаж Зүүн гартай, ядаж Галдан бошготтой холбогдох тэр түүхэн он цагийн үйл явдлаас зурвас ч атугай үзүүлэх нь зүйтэй байсан мэт санагдана. “Ану хатан” киноны зураач болоод зураглаач чадварлаг сайн байсан нь байгалийн зураг, алслал, хослол зураг, усан дотор авсан кадрууд зэрэг бөгөөд, техникиийн өндөр хүчин чадалтай ч бас холбоотой. Ихээхэн хүч, хөрөнгө зарлагадаж хийсэн нь киноны баатруудын өмсгөл зүүсгэлийн гял цал байдал, эрээн мяраан бусад кинонд хэрэглэж байгаа орд, өргөө, эд зүйлс, эд хэрэглэхүүнийг сайн бэлтгэж хийснээс илт харагдаж байна. Нөгөө талаар киноны зар сурталчилгаа, менежментийг харамгүй хийсэн зэрэг нь уг бүтээлийн давуу тал болжээ. Урлаг гэдэг өөрийнхөөрөө цаг хугацааны шалгуурыг давж амьдардаг жамтай. Уран бүтээлч хүнд хэрэгтэй ганц үнэн бол баримтын үнэн, баримтанд бүх үнэн оршихгүй хэдий ч түүнийг утгажуулж, тодруулах нь зайлшгүй зүйл юм. Бие хүний ялангуяа түүхэн хувь бодгалийн хувь заяа, тавилан, өвөрмөц шинж, зан авирын ертөнц л урлагаар дамжиж хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, яруу сайхны сонирхол төрүүлдэг болохоос биш тэр ч АНУ-ын улсын элчин сайд “Ану хатан” киног үзлээ, тэр ч Турк Улсын элчин сайд энэ киног үзлээ тэгж ч гадаадад гарлаа, тийм ийм шагнал авлаа гээд сулхан бүтээл сайн болчихгүй болов уу? Харин ч бид энд өвөг дээдсийнхээ түүхийг өөрсдөө ийн утга учиргүй харуулснаа, ийм түргэн түүхий зүйл хийснээ ухаарах ухаарал хэрэгтэй байх аа, хэмээн бодогдоно. Эх хэлний дархлааны талаар нэн тулгамдсан асуудал хурцаар яригдаж байгаа энэ цаг үед олон түмэнд хамгийн хурдан хүрч үйлчилдэг тайз, дэлгэцийн урлагийн бүтээлүүдэд хайхрамжгүй хандсаны улмаас зохиолын хэл, ялангуяа түүхэн зохиолын
181
цар хүрээ, хэлний асуудал энэ мэтээр ядууралд ороод байгаа нь үндэстний сэтгэлгээнд ч сөргөөр нөлөөлөх муу үрийг дагуулах болов уу. НОМ ЗҮЙ 1. “Богд Чингисийн төр бариад хаан өргөө тэтгэсэн тууж” хэмээх тод үсгийн дурсгал. Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх” 2. Ч.Далай. “Ойрад Монголын түүх” (УБ.2006) 3. С.Ладыгин “Халимаг түүх утга зохиолын дурсгал болон орос орчуулга” (Элстэй. 1969) 4. “Монгол, хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиг” (1988), 5. “Монголын уг эхийн түүх” тод үсгийн дурсгал 6. “Ойрадын түүхэн сурвалж бичиг” (Үрэмч. 1999.95), 7. “Хошууд баатар Галдмаа” (Баруун хойтын үндэстний дээд сургууль. ЭШСэтгүүл. Ланжу. 1998) 8. “Галдамбаагийн тууж”. (Халимгийн Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн номын сан) 9. “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх” 10. Раднабадраагийн “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршибай” 11. Б.Тогтохбаяр. “Ану хатан” кино зохиол. 12. Түүхэн сэдэвтэй кинонууд 1946-2013 он. Abstract “Anu Khatan” (Anu – the Queen), a historical movie, is one of the examples which represented the historical issues in the literature and art emotionally without enough studies. In this article, the author criticizes the screenwriting that was less historical fiction and more fictionalized history lacking in careful studies on the traditional custom and rituals of the Mongolians especially historical issues of western Mongolians and a complicated history of Galdan Boshugtu khan.
182
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(183-186)
Ардын хэлний “амт” THE RCHNESS OF MONGOLIAN Д.Батжаргал (МУИС) “Ардын дүрслэлийн хэл” өгүүлэл маань эрдэм шинжилгээний сэтгүүл /МУИС, НШУС, “Сэтгүүл зүй” ЭШБ 2012 № 12/380/-д хэвлэгдсэний дараачаас үргэлжлүүлэн бичихийг хамт ажилладаг багш нар маань зөвлөж, уншсан зарим нь нутаг нугынхаа уран хэлтэй, ухаан билигтэй хүмүүсийн яриа хөөрөөнөөс хэлж өгч, бид ч энэ тэр хүнтэй уулзахаараа ардын яруу сайхан хэлний тухай яриа өрнүүлсээр нэгэн өгүүллийн дайтай баримттай болжээ. Утга зохиолын судлаач, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Ч.Дагвадорж багш “Манай нутагт “Хаазаа” хочит Дэнзэн гэж сүрхий хүн байлаа. Баяр наадмын үеэр байхгүй бол ам цуурсан хэргээр шоронд орчихсон байдаг, байвал морь цоллоод ханхалзаж явдаг сайн эр дээ. Нэгэн удаа их цас орж зуд болсон жил “Дөртэйгээс уньтай, дөрвөн хөлтэйгээс ширээтэй үлдэх нь байна” гэж хэлээд бас буруудаж байсан гэдэг” хэмээн өгүүлж билээ. Энд олон тайлбар илүүц биз. Нүүдэлч түмэн маань малаа барахыг “хотоо харлуулах”, “ганхийх нохойгүй, газар гишгэх малгүй” гэх зэргээр шууд илэрхийлэн хэлэхээс гадна “Нар сарыг гэртээ мандуулан, навч цэцгийг хотондоо мандуулан, явган нүүж, нүцгэн сууж жаргаарай” гэж егөөдөн хэлдэг. Морь малын дүрслэл монголд арвин баян байх юм. Биднийг Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд ажлаар явж байхад сумын төв дээр “Хулсан таяг” гэдэг морины хөшөө байлаа. Яагаад ийм нэр өгснийг асуухад нутгийн иргэн тавь гаруй настай Ц.Эрдэнэ “Энэ хүлэг хурдлахдаа хулс шиг найгаж гуйвж дайваж давхидаг байсан юм” гэж ярьсан юм. Монгол түмэн малаа дүрслэх хайрлах сэтгэлгээ агуу юм. Наяад оны сүүлээр Хөвсгөл аймагт болсон “Сайчуудаас суралцагч” нэртэй малчдын зөвлөлгөөн дээр Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу “Мал гэдэг гал юм. Гараа хүргэж үнгэж боломгүй, ид төллөж байх үед нь гадны хүн, зочин гийчин ойртууламгүй ариун эрдэнэ. Эмзэг үедээ төл мал нялх хүүхэд шиг хөлстдөг юм” гэж ярьж билээ. Адгуулж малладаг мал сүргээ ариун дагшин голомттойгоо ижилсүүлэн нэрлэдэг ард түмэн хэр олон байдаг бол. Монголчууд галдаа бохир зүйл хийж болохгүй галын бурхан хилэгнэнэ гэж үздэг. Мөн хээр гадаа түлсэн гал дээгүүрээ алхаж, харайх, хүүхдийн баас түлэх, нулимах, нус цэрээ хаях, үсний сэв оруулах зэргийг ихэд цээрлэн ариун нандин эрхэм зүйл, илч гэрэл түгээдэг, үргэлж өөдөө заяатай амьд бодгаль хэмээн шүтдэгтэй холбоотой. “Бүсгүй хүний зовлон, бүслүүртэй гэрийн зовлон”, “Ах дүү нар гэдэг дэрлэсэн чулуу юм. Нэг нь ганхвал бүгд ганхана” гэж говийн нэгэн буурай өгүүлжээ. Хүү
183
Долгорын Цэнджав нь эрдэмтэн зохиолч, бичгийн хүн болсны хүчинд энэ үг бидний үед хүрч иржээ. Сайхан үгийг ийнхүү өртөөлөн дамжуулахгүй бол мартагдан гээгдэж монгол сэтгэлгээний нэгэн сэжим хаягдах аюултай. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, ахмад сэтгүүлч, МУСГЗ Н.Даариймаа “Манай нутагт нэгэн эр, олон охин хүүхэдтэй, амьдрал тарчигхан найздаа охин даага зээлүүлжээ. Тэр хоёр уулзалгүй нэлээд удаж байгаад нэгэн удаа айлын найран дээр тааралджээ. Даагаа зээлдүүлсэн эр “Өлөн хоосон хонох гэж байхад чинь өөрөөсөө илүүчлээд нэг даагаа өгсөн билээ. Одоо өлтгий нь өгөх болоогүй юу” гэхэд нь даага авсан эр “Тийм ээ, тийм. Буянтаны буянг хүртсэн нь үнэн. Гэхдээ өнөө гэж болзоогүй. Өгөхгүй гэж мэлзээгүй. Монголд хийдэггүй, модонд ургадаггүй юм болохоор болохгүй байна. Өгөхдөө заавал өгнө” хэмээн хэлэнгүүт найранд хурсан олон цэцэн цэлмэг үгэнд нь уяраад бүгд баярлан инээлдсэн юм” хэмээн ярьж билээ. Нэг үгээр хэлбэл үгийн цэцэн, ухааны илүүгээр ямар ч гэсэн нэг удаа дийлжээ. Мөн аймгийн Дэлгэрцогт суманд Халтар гэж сүрхий хэлтэй амтай, соёлжино, хумсаа авна гэж мэддэггүй айхтар хөгшин байжээ. Жараад оны соёлын довтолгооны үеэр сумын дарга нь ирээд “Танайх яг улаан зам дээр юм. Жаахан холдож замаас зайлж нүүж болох уу?” хэмээн гуйх аргадах хослуулан хэлэхэд “Чадахгүй ээ. Байдаг нутагтаа, суудаг газраа сууна” гэж хэлсэн гэнэ. Тэгэхээр нь бүр арга ядахдаа “Та ядаж наад хумсаа авчихаж болох уу гэвэл “Загатнасан газраа маажиж, зангирсан тэлээгээ тайлдаг юм аа, дарга минь” гэж ам таглажээ. Ерөөс үгийн хүчийг ашиглаж оюуны хур буулгадаг илтгэх урлаг МЭӨ V зуунд эртний Грект үүсэхдээ шүүхийн танхимд цэцэн цэлмэг үгийг дээдлэн маргааныг тасалж уран яруу өгүүлсэн талд нь заргыг өгөхөөс үүссэн түүх бий. “Радиогийн бүдүүн дуут” гэж зон олныхоо дунд нэрлэгдсэн сэтгүүлч Базарын Цэдэндамба агсан гэнэт тулгарсан цочмог үйлд уран үгийг гайхалтай оноод хэлчихдэг аман билиг сайтай хүн байлаа. Ургацын далай нэвтрүүлэг бэлтгэж яваад нэг айлд ортол хоймроор нь дүүрэн зулсан хүүхдүүд хучлагатай хучлагагүй дээш доош харан унтаж байгааг харсан сэтгүүлч “Хн энэ амьтсыг хөөрхий, задлаад тавьсан шпрод шиг” гэж нүдэнд харагдтал өгүүлсэн байна. Энэ бол нэлээд шинэ үеийн дүрслэл. Гэхдээ лаазалсан бүтээгдэхүүн хэрэглээ бий болсон цагтай уялдуулаад бодоход бас ч тийм шинэ үе биш юм. Тэрбээр муу муухай зүйлийг ч уран хэлээд олныг баясгаж явдаг сэтгүүлч байлаа. Нэлээд хэдэн өдөр хөлчүүрч, нанчид хүртсэний дараа “Ай, долоо хоног өдөр шөнөгүй архи гударлаа. Ам гэж арван гахайны байр. Авах юм алга” гэжээ. Нээрээ олон хоног архи уусан хүний амнаас юун олигтой үнэр гарах билээ, түүнийг арван гахай хашсан пүнзний үнэртэй адилтгасан нь гайхалтай оновчтой илэрхийлэл юм. Хог шиг, ялгадас шиг гэж зүйрлэвэл гоо сайхны утга учраа алдахаар ядмагхан сонсдох атал, арван гахайны байр гэж хэлсэн нь ихээхэн “соёлтой” аль ч улс оронд байдаг ахуй амьдралын жирийн зураглал санагдаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн, МУСТА, 67 настай Н.Ванжил нанчид хүртэхээрээ хэд хоног үргэлжлээд явчихдаг хүнийг “Тэр маань юм хүртэхээрээ зүсэрчихдэг хүн л дээ” гэж хэлсэн нь соёлтой бүү хэл, бүүр уран сайхантай сонсдож байна. Олон хоног бороо зүсрэхээр газар тэнгэр уйлагнаад хуурай хувцас ч олдохгүй хэцүү болдгийг бид мэднэ. Нэг үгээр хэлбэл усны илүүдэл бий болж, гол мөрөн үерлэн нүүдэлч малчдын амьдралд багагүй төвөг бэрхшээл учирдаг. Яг үүнтэй адил усанд уруу татагдсан хүнийг зүрхэнд “үер бууж” ажил төрлөө алдахыг алийг тэр гэх вэ? Бидний өвөг дээдэс ном бүтээлд хэчнээн хариуцлагатай ханддаг байсныг эрдэмтэд олон тэмдэглэжээ. Энэ нь хэл соёлоо хайрлаж байгаагийн тод жишээ. Ерөөс ардын зүйр үгэнд “гурван үг зөв хэлж чадахгүй, гурвалжин нөхөөс зөв тавьж чадахгүй” гэх буюу “Хэт сайтын гал хурдан, хэл сайтын ухаан хурдан” хэмээн хэлдэг билээ.
184
Монголчуудын ном хэвлэлийн түүхийг ул суурьтай судалсан эрдэмтэн Ц.Шүгэр монголчууд X зуун гэхэд модон бараар ном хэвлэж байсныг дурьдаад «Монгол модон барын номонд тэмдэглүүштэй нэгэн зүйл бол зузаан нимгэн аль ч сударт орхисон гээсэн үг, үсгийн залруулга хийдэггүй, хийхгүйн тулд маш хянуур хичээнгүй, ахин дахин уншдаг байсан байна. ...нэгэнт гарсан алдаа, орхигдсон үг үсгийг мөрийн завсраар сэргээн оруулдаг журамтай байв»1 гэжээ. Гэтэл өнөөдөр ном бичгийн ажилд дэндүү хайнга хандаж, тэр чинээгээр эх хэлээ ядууруулж байна. Хэлний дархан байдал хууль гаргаснаар, захирамж шийдвэр олшруулснаар болохгүй. “Эх хэл бичиг”2 сэтгүүлд өнгөрсөн жилийн нэгэн дугаартаа “Солонгос нүдний шил”, “Өнөөдөр орой аавын ууцыг чанана”, “Орос хүүхдийн дэлгүүр”, “Хөлдүү үхрийн мах”, “Эмэгтэй хүний нэг гараар унасан машин”, “Ээжийн гараар хийсэн хоол”, “Үхрийн гараар татсан мах”, “Чи зам дээр зогсож бай, би дайраад гаръя”, “Үхрийн өндөгтэй хуурга”, “Миний махыг хэн идчихэв ээ”, “Эмэгтэй автобусны жолооч” гэх мэт олон жишээ авчээ. Ингэж алдаатай бичиж, хэлгий зэлгий ярьдагаа хаацайлан “Бид буруу ярьж зөв ойлгодог” гэж цэцэрхдэг нь цэцэрхэл биш харин гутамшиг юм. Гэтэл ард түмний алиа наргиан болгодог дээрх хэллэгүүд нь заримдаа шүлэг мэт толгой холбосон, ихэнхдээ тэгш хэмтэй, /“Загатнасан газраа маажиж, зангирсан тэлээгээ тайлдаг”, “Өнөө гэж болзоогүй. Өгөхгүй гэж мэлзээгүй” гэх мэт/ хэл зүйгээр зөв хэлбэршүүлсэн, чихэнд сонсголонтой яруу сайхан байна. “Мал бол гал юм” гэхэд хүний ой тойнд шууд сэтгэлд зурсхийтэл бууж байна. “Алт, мөнгө, ган, зэсийг билүүдэж, баасыг нь цэвэр усанд тунгаахад алт, мөнгө дор нь тунаж үлддэг байна. Шүр, сувд, оюу, номин, таныг ууранд нүдэж, нарийн шигшүүрээр шигшээд тус тусад нь саванд хийж, цэцгийн шүүдрийн усаар найруулдаг. Зэс, ган мэт бал гардаг металлыг давстай усанд хийж, зэвэрч, барзайсныг нь хусаж авна. Дээр дурьдсан эрдэнийн зүйлсийг хэдий чинээ сайн нунтаглавал төдий чинээ тогтоцтой, сайн чанарын бэх болдог. Ном бүтээх энэ мэт нарийн чимхлүүр ажил нь монголчууд номыг оройн дээд эрдэнэ хэмээн эрхэмлэн дээдэлж, ур ухаан, хөлс хүчээ шингээж ирсэн сайхан уламжлалын баталгаа болдог”3. Есөн эрдэнээр ном бүтээдэг алтан сайхан уламжлалтай ард түмэн цахим ертөнц дэлгэрч техник технологийн эрин үед хэлээ бүр ч илүү хайрлаж ардынхаа сайхан үгээр “гангарч”, хот гудамжаа гоёж нүүдэлчдийн сэтгэлгээний гайхамшгийг үзүүлмээр байна. Ном зүй 1. Л.Норовсүрэн “Хянан найруулах ухаан” Уб., 2008 2. Ц.Шүгэр “Монголчуудын ном хэвлэдэг арга” Уб., 1976 3. “Эх хэл, бичиг” сэтгүүл 2014 № 04 /08/ Summary Figurative speech is a special and important element of literary imagery. A journalist who himself hasn’t taken part in the activity must listen to what others say and felt about an event. It is very important for him to use folk colloquialisms, real emotion, and literary imagery, which can only be obtained through interviews and research. Ц.Шүгэр“Монголчуудын ном хэвлэдэг арга” Уб, 1976, 67 тал. 2014 № 04 /08/ 3 Л.Норовсүрэн “Хянан найруулах ухаан” Уб, 2008, 27 тал. 1 2
185
186
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(187-194)
ТҮРЭГ, МОНГОЛ Домог зүйН СУДАЛГААНЫ ОНОЛ-АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДЛУУДЫН ТУХАЙ ON THE THEORETICAL AND METHODOLOGICAL ISSUES OF TURKISH AND MONGOLIAN MYTHODOLOGY Т.Акедил (Ph.D) (Казахстан) Б.Алтангүл (Ph.D) (МУИС) Түрэг, монгол ард түмнүүдийн аман зохиол, тэр тутмаа үргэлжилсэн үгийн аман зохиолд домог-үлгэр (грек хэлнээ mythos>миф) гэх төрөл зүйл байдаг тухай казах судлалд 1980 онд С.А.Каскабасов, буриад судлалд 1980 онд эрдэмтэн Н.О.Шаракшинова, монгол судлалд 1984 онд Ш.Гаадамба зэрэг эрдэмтэд тусгайлан авч үзэн, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулжээ. Турк эрдэмтэн Бахауеддин Өгел «Түрэг домог зүй» нэрээр 1971, 1988 онд туурвисан хоёр боть зохиолдоо Киргизийн «Манас», Сахагийн (Якутын) «Эр соготох», мөн «Оғыз хаан», «Қорқыт ата» гэдэг туулсийн бүгдийг нь домогт хамаатуулан судалсан байдаг. Унгарын эрдэмтэн Л.Лоренц 1972 онд монгол түмэнд буддын домог зүйгээс ялгавартай өөрийн бие даасан үндэсний домог-үлгэр огт байдаггүй гэж мэдэгдсэн байдаг юм [1, Х.251]. Дээрх жишээ баримт бидэнд юуг өгүүлж байна вэ? Бидний анзаарснаар,нүүдэлчин түрэг-монгол ард түмний оюун санаа-үзэл бодлын түвшинд өөрийн гэсэн өнгө аяс, онцлог давхраатай хэсэг бусаг төлөвшсөн домог зүй байгаа бөгөөд басхүү түүнийг судлах аргазүй болон онолын судалгаа нэлээд хожуу орж ирсэнтэй холбоотой домогүлгэр судлалын шинэ салбар нь төлөвшөөгүй байна гэж үзэж байна. Тийм учраас казах, монгол аман зохиолд домог зүй бусад төрөл зүйлийг бодоход нэлээд хожуу танигдан судалгааны эргэлтэнд саяхан орсон юм. Энэ нь түрэг-монгол домог зүй ардын аман зохиолын хамгийн балар эртний үеийн төрөлангиболдогтой шууд хамааралтай, бас дэлхийн шашны (ислам, будда зэргийн) нөлөөнд домог-үлгэр их автсантай холбоотой болов уу хэмээн санана. Мөн домог-үлгэр аман зохиолын бусад төрөлтэй холилдсон, янз бүрийн нийгэм, цаг үеийн өөрчлөлтөнд орсноос нэлээд хувирсан, өөрчлөгдснөөс болж судалгааны тусгай цоо шинэ салбар басхүү үндсэн хэрэглэгдэхүүн болж амжаагүй байгаа юм. Иймээс түрэг-монгол домог зүйн баримтыг нэгтгэн цуглуулж, цэгцлэн шилж сонгох, судлах асуудал бидний өмнө тулгарч байна. Уг судалгааны ажилд сонгож авсан казах-монгол домог-үлгэрийг этиологийн (гарвал-учир шалтгааны) домог-үлгэр болон
187
сав ертөнцийн үүслийн домог-үлгэр (космогонические мифы) хэмээн хоёр том бүлэгт хуваан авч үзэж байна. Этиологийн (гарвал-учир шалтгааны) домог-үлгэрийн хувьд эртний үед хамаарах зарим нэг сэдэв нь адгуус амьтдын үүсэл гарлын тухай үлгэрт багтаж байгаа тул уг төрөл зүйг ангилах, тодруулах асуудалд мөн анхаарлаа хандуулсан юм. Юун түрүүнд адгуусан амьтан, ургамал бодис, газарзүйн тогтоц үүсэн бий болсон сэдвийг авч үзлээ. Соёл иргэншилийн үүслийг өгүүлдэг домог-үлгэрүүд ч гэсэн энэ төрөлд хамаарах бөгөөд сэдэв, утга санааны хувьд нэг үндэс угшилтай ба хоорондоо нягт уялдаа холбоотой. Учир нь уг сэдэвт хамаарах өгүүлэмжүүд (таримал ургамал, хөгжмийн зэмсэг, урлагийн үүсэл гэх мэт) басхүү соёлын бүтээгдэхүүний бүтэц, галбир, дүр төрх, шинж чанарын тухай өгүүлдэг юм. Од эрхсийн үүсэл гарлын тухай өгүүлэмжтэй сав ертөнцийн домог-үлгэрүүд эртний жирийн, анхдагч одон орон судлалд хамаардаг учраас эдгээр өгүүлэмжүүд нь зарим зэрлэг бүдүүлэг омог аймгийн аман зохиолд байхүй байна. Яагаад гэвэл, энэ нь сав ертөнцийн шинж чанарыг таньж мэдэх гэдэг маань оюун санааны боловсронгуй үзэгдэл болохоор тухай үед байгаагүй байна. Од эрхсийн гарвал үүслийн тухай домогүлгэрүүд шинжлэх ухааны анхны мэдэгдэхүүн бий болсон үетэй холбоотой, иймээс нарийн ажиглавал, үйл явдлын шугам нь нэлээд эмх цэгцтэй, эрэмбэ дараалалтай нь анзаарагддаг. Эдгээр өгүүлэмжүүдийг эртний этиологийн (гарвал-учир шалтгааны) домог-үлгэртэй харьцуулахад хожуу үед үүссэн хэдий ч, хүмүүст ид шидтэй шиг сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд тэр нь сансар ертөнцийн эрхэс бурхантай холбоотой бий болсон гэж ойлгодог сүсэг бишрэлтэй нягт холбоотой юм. Өөрөөр хэлбэл, судалгааны бүлгүүд маань цаг тооллын (орос хэлнээ-«хронологический принцип») зарчмаар хуваарилагдсан гэж хэлж болно. Ер нь казах, монгол домог зүйн баримтууд ардын аман зохиолын бусад төрөл зүйн зүй тогтоцыг зөв танин мэдэх асуудалд тулгуур болдог нь тодорхой билээ. Жишээ хэлэхэд домог-үлгэр болон хараал зүхлийн хооронд нэлээд нарийн хэлхээ холбоо ажиглагдаж байна. Евро-Азийн өргөн уудам нутагт суурьшсан, эсгий туургатан түрэг-монгол ард түмний ардын аман зохиол нэгэн үүсэл үндэстэйг домог-үлгэрийн төрөл зүйлээр дамжуулан судлах нь эрдэм судлалын онолын ач холбогдол их гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл казах, монгол ард түмний домог-үлгэрийг харьцуулах нь бүү хэл, түрэг-монгол ард түмний домгийг харьцуулан судалсан дорвитой бүтээл алга байна. Тэр ч байтугай, Казахстаны ардын аман зохиол судлалд казах домог-үлгэрийг тусгайлан судлаагүй байгаа юм. Домог-үлгэрийн эх сурвалжийг цуглуулан ангилан ялгах үйл явц ч төдийлөн хийгдээгүй байна. Энэ нь домог-үлгэр ард түмний шашин шүтлэгт шууд холбогддог тул Зөвлөлт Холбоот улсын үеийн үзэл сурталд төдийлөн таарахгүй байсантай ч холбоотой түүх бий. Түрэг угсаатан ард түмэн тусгаар тогтнолоо олж авсанаас хойш л домог зүйн салбарыг тусгайлан судлах болов. Түрэг, монгол ард түмний харилцаа холбоо сайжрахтай зэрэгцэн уг салбарт онцгой ач холбогдол өгч эхэллээ. Казах, монгол ард түмний домгийг харьцуулан судлах нь түрэг, монгол ард түмнүүдийн эртний соёл, заншлыг танин мэдэх, балар эртний ертөнцийг үзэх үзлийг ойлгох, өнөөгийн зарим нэг зан заншлын утга учрыг тодруулах, энэхүү төрлийн онцлогийг олж мэдэн хөгжил дэвшлийг нь тодруулан эх сурвалжийг түүвэрлэн оюуны сан хөмрөгт дахин оруулахад хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
188
Уг салбарт 1862-1863 онд казахын соён гэгээрүүлэгч Чокан Чингисулы Валиханов анхдагч болж энэ салбарын судалгааг эхлүүлсэн хэдий ч, түүнээс хойш казах, монгол домог-үлгэрийг тусгайлан харьцуулан судалсан нь үгүй байна. Монголын нэрт эрдэмтэн Дорж Банзаровын «Черная вера или шаманство у монголов» («Харын шашин, буюу Монголын бөө мөргөл»)[2] гэх бүтээлийг уншсаны дараа Ч. Ч. Валиханов «Казахууд дахь бөө мөргөлийн үлдэц, ул мөрүүд» («Следы шаманства у киргизов») [3, Б.469-493] өгүүлэл хэвлүүлсэн агаад түүндээ Д.Банзаровын тавьсан зарим асуудлыг ноцтой шүүмжлэн, дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн нь казах, монгол домог-үлгэрийг харьцуулах анхны эхлэл болсон гэж үзэж байна. Түүнээс хойш Г.Н.Потанин бүтээлүүддээ түрэг, монгол аман зохиолын эх сурвалж, тэр тусмаа домог зүйн сурвалжийг цуглуулаад тухайн үеийн миграционизмийн (хэрмэл өгүүлэгдэхүүний) онолоор харьцуулан үзсэн байдаг. Мөн Казах тал нутагт хувьсгалаас өмнө гарч байсан «Дала уалаятының газеті» («Талын засаглалын сонин»), «Этнографическое обозрение», «Живая старина» гэх зэрэг сонин сэтгүүлд зарим нэг эх сурвалжийг хэвлэн нийтлүүлж байв. Казах ардын аман зохиол судлалын үндсийг тавигчдын зохиол бүтээлд домог-үлгэр гэх нэршил байхгүй хэдий ч эртний хүмүүсийн ухамсарт онцгой байр суурь эзэлдэг тухай хааяа нэг дурьдаж хэлсэн байна. Тодруулбал, Ахмет Байтурсынов бүтээлдээ «Хүн эрт дээр үед амьтай, амьгүй зүйлийг эгээ л хүүхэд шиг ялгаж чаддагүй байв. Амьтай, амьгүй байсан хамаагүй бүгд л оршин байж, амьдардаг юм шиг сэтгэдэг байв... Байгалиас нэг их холдоогүй байсан үедээ хүн байгальтайгаа тун ойр, үндэс нэгт амьдарч байв. Амьгүй зүйлийг амьтай гэж хүлээн авсан» [4, Б.278-279] гэсэн бол, Халел Досмухамедов казах аман зохиолыг судлахдаа «сав ертөнцийн тухай» сэдвийг (од эрхэс, тэнгэр дуугарах, аянга буух, одод түгэх, Алтан гадас, Долоон бурхан, солонго г. м) тусгайд нь авч үзжээ [5, 34-б.]. Мухтар Ауезовын бүтээлд түрэг-монгол аман зохиолын угшил нэгтэйг зарим нэг баримтаар харуулсан байдаг. Тухайлбал, «Гэсэр» [6, 47-б.], «Жангар» [7] –ын туулийн тухай, мөн казах монгол үлгэрт ижил төстэй зүйл байгааг дурьдсан байдаг. [6, 293-б.]. Ер нь М.Ауезовын бүтээлд домог-үлгэр гэх нэршил таарах ба тэр бүрт нь товч тайлбарлан, домог зүй бол эртний хүний эрдэм мэдлэг болон шашин шүтлэгийн нийлбэр, хольц гэж тайлбарласан байдаг [8, 292-б.]. Мөн Р.Бердибаев [9, Б.63-64] Ш.Елеукенов [10] нар бүтээлдээ домог-үлгэрийн тухай цухас дурьджээ. Домог-үлгэрийг ардын аман зохиолын нэг төрөл гэдгийг Казахстанд анх удаа 1980 онд Сейт Аскар Каскабасов баталж [11, 27-б.], 1984 онд хэвлүүлсэн «Казахын ардын үргэлжилсэн үг» («Казахская народная проза») [12, Б.64-93] нэртэй бүтээлд нэлээд дэлгэрэнгүй эрдэм шинжилгээний тайлбаруудыг өгсөн байна. С.А.Каскабасовын зарим бүтээлд домог зүйн бусад зүйлийг нэг бүрчлэн тайлбарласан байдаг. Олон жилийн судалгааны үр дүнд казах домог-үлгэрийн түүхэн замналыг [13, Б.288-345] онцгойлон харуулсан нь тодорхой сайн судлагдаагүй байгаа түрэг-монгол аман зохиолын хувьд үнэхээр ач холбогдолтой болсон юм. Эрдэмтэн С.А.Каскабасов дэлхий дахины домог зүйг анхны хүй нэгдлийн үед бий болсон балар эртний бөө шүтлэгийн үед хамаарах хэсэг-бусаг шинжтэй ердийн сүсэг бишрэлтэй холбоотой домог зүй, дараа нь боолын нийгмийн үеийн олон бурхант хөгжсөн уран сайхны домог зүй, эцэст нь феодалын үеийн боловсорсон нэг бурхант шашны (ислам, христосын шашны) домог зүй хэмээн гурван том бүлэгт хувааж үзсэн байна [13, 72-б.]. Тэрбээр казах домог зүйг эх үүсвэр нь хүй нэгдлийн үед бүрэлдэн бий болж хожуу исламын шашны нөлөөнд автаж салангид хэсэг бусаг байдалтай болсон
189
онцлогийг харуулсан байдаг. Мөн бүтээлдээ түрэгийн ард түмний домог зүйд мөн ийм шинж илэрч буйг дурьдсан байна. Хятад улсын казах эрдэмтэн Н.Мынжан «Казахын домог яриа» [14] номондоо ардын домог зүйд хамаарах олон чухал санаа дэвшүүлж, мөн их ховор таардаг зарим нэг домог-үлгэрийг харуулжээ. Туркийн эрдэмтэн, доктор Метин Ергун «Түрэгийн ертөнц дэх домог-үлгэрийн баатруудын хувирдаг өгүүлэмжээс бий болсон дүрүүд» [15] гэх бүтээлдээ 40 гаруй казах домог-үлгэр багтаан турк хэл рүү орчуулан гаргажээ. Мөн уг номондоо «Дала уалаятының газеті» [16, 72-б.] сонинд гарсан «Алтан гургалдай ба улаан цэцэг» гэх литв үлгэрийг казах үлгэр хэмээн омтгойрсон байна [15, 622-б.]. Аман зохиол судлаач Ш.Керим зарим нэг домог-үлгэрийг [17] хэвлэн домог дахь аварга биетүүдийн тухай өгүүлэл хэвлүүлсэн байдаг [18]. Профессор Т.Коныратбай осетин домгийн тухай өгүүлэлдээ эрдэмтэн Ж.Дюмезиль баталсан санааг өөр өнцгөөр харж, «Нарт» туульд түрэг угсаатны оруулсан хувь нэмэр их бий тухай өгүүлсэн байна [19, 84-б.]. М.О.Ауезов нэрэмжит Уран зохиол, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан «Казах аман зохиолын хэв шинж» [20], « Казах аман зохиолын түүхэн замнал» [21] зэрэг бүтээлд домог-үлгэртэй холбоотой нэлээдгүй баримтууд бий. Ялангуяа эрдэмтэн Ш.Ыбыраев, П.Ауесбаева-гийн эмхэтгэсэн «Казахын домог-үлгэр, ярианууд» [22] бүтээл эмхэтгэн цуглуулсан анхны оролдлого байв. Мөн А.Маргулан [23], А.Коныратбаев [24; 25], З.Ахметов [26], Б.Уахатов [27], М.Жармухамед [28], Е.Турсынов [29; 30], Б.Абылқасымов [31], Ш.Ыбыраев [32; 33; 34], Б.Азибаева [35], Т.Коныратбай [36] К.Матыжан [37], Ш.Керим [38] зэрэг эрдэмтдийн бүтээлд ардын аман зохиолын төрөл зүйн тухай авч үзсэн байна. Туркийн эрдэмтэн Мурат Ураз 1967 онд «Түрэг домог зүй» гэх бүтээл туурвисан байна[39, 18-б.].Уг бүтээлдээ ихэвчлэн алтай, якут, эртний түрэгийн, бөө мөргөлийн домог зүйг судалжээ. Мөн «Манас», «Алпамыс», «Огызнама», «Ертөстик» зэрэг туулийг домог-үлгэртэй холбон тайлбарласан байна. Монголын Эргүнэ хун, Алангуа зэрэг домгийн өгүүлэмжийг бас задлан шинжилжээ [39, 215], [39,232-б.]. Дараа нь турк профессор, доктор Бахауеддин Өгел 1971, 1988 онуудад Анкара хотод «Turk mitolojisi» (Түрэг домог зүй) гэх хоёр боть нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн нь төрөл ард түмний домог зүйг судлахад чухал ач холбогдолтой бүтээл болсон юм [40], [41]. Эрдэмтэн хүннү, эртний түрэг, уйгурын хаант улсын үеийн оюуны бүтээлд анхаарал хандуулан, түрэг, алтай, саха, киргиз, туркмен зэрэг төрөл ард түмний өвийн санд байх бүх бүтээлийг нэг бүрчлэн судалсан байдаг. Тухайлбал, монгол гаралтай ард түмнээс буриадуудын сав ертөнцийн үүсэл гарлын тухай домог-үлгэрийг харьцуулан авч үзэж [40, 450-б.], эртний монголчууд болон түрэгийн тухай хятад эх сурвалжид гардаг домгийн өгүүлэмжийг задлан шинжилжээ [40, 549-б.]. Кидан, уйгур, алтай домогүлгэрт гардаг манихейзм болон буддизмын элементүүдийг салган, ялангуяа овогаймгийн үүслийн тухай домог-үлгэрийг онцгойлон анхаарсан байдаг. Мөн Казахын эрдэмтэн А.Маргулан «О характере и исторической обусловленности казахского эпоса» гэх бүтээлээ эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан юм [40, 152-б]. Б.Өгелийн бичсэнчлэн киргизийн «Манас», сахагийн «Эр соготох» тууль болон «Огызнама», «Қорқыт ата» туулийг домгийн төрөлд багтаан батлахыг бид зорилго болгон тавиагүй билээ. Эрдэмтэн Б.Өгел янз бүрийн шалтгаанаас үүдэн, мөн зарим нэг баримт-сэлт дутуу болсон учраас казах домог зүйн тухайд тусгайлан бичээгүй байна. Монголч эрдэмтдээс, буриадын эрдэмтэн Н.О.Шаракшинова 1975 онд «Буриадское народное поэтическое творчество» [42] гэх бүтээлдээ домог-үлгэрийг тодорхойлжээ.
190
Түүний «Мифы буриад» [43] гэх бүтээл монгол домог зүйг судлах замыг нээж өгсөн гэж хэлж болно. Дараахан нь Монголын алдарт эрдэмтэн Ш.Гаадамба үлгэр-домгийн төрлийг тусгайлан судалж 1984 онд анхны өгүүллээ бичжээ [44]. Түүнээс хойш уг салбарын судалгаа цэцэглэн хөгжиж [45], профессор Д.Цэрэнсодном эмхэтгэн, өмнөх үгийг нь бичсэн «Монгол домог-үлгэр» [46] гэх 240 эх сурвалжийг хамаарсан томоохон хэмжээний бүтээл гарлаа. Зохиогч казах баримтыг мөн бүтээлдээ оруулан, Баян-Өлгий аймагт амьдардаг казахуудаас бичиж авсан домог-үлгэрийн гурван хувилбарыг харуулжээ. [46, Х.94-95; 46, Х.169-170; 46, 219-б.]. Профессор С.Дулам «Монгол домог зүйн дүрүүд» [47] гэх нэг сэдэвт бүтээлдээ түрэг-монгол хувилбарыг задлан шинжилгээ хийсэн нь Монгол улсад уг төрлийн талаар бичсэн нарийн нягт нямбай бүтээлд тооцогддог юм. Академич Ш.Бирагийн «Их монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд» хэмээх бүтээлд Монголын эзэнт гүрний үеийн тэнгэр шүтээний нүүдэлчин омог аймагт үзүүлсэн нөлөөг задлан шинжилсэн нь домог зүй судлаачдад ач холбогдолтой болжээ [48]. Хэл бичгийн ухааны доктор, профессор, нэрт алтай судлаач Б.Базылхан казах болон монгол хэлийг түүхэн харьцуулсан аргаар олон жил харьцуулан судалж, 65 мянган үг хэллэгийн хүрээнд язгуур, нөхцөл зэргийн уг гарал үүслийг нягтлан шинжлэн, казахмонгол дундын үгийн тооцоог гаргаж «казах, монгол хэлэн дэх 3500 язгуур үндсийн 2000 язгуур үндсийн бүтэц ижил, утга нэг, мөнхүү үлдсэн 1500 язгуурууд нь өөр хоорондоо утга, хэлбэр ялимгүй өөрчлөгдсөн ч үндсэндээ уг гарвал нь нэг» гэж бичсэн нь түрэг ба монгол гаралтай ард түмний хэлний түүхэн холбоог судлахад их чухал эрдэм шинжилгээний шинэ хандив болсон юм [49], [50], [51], [52]. Нэрт эрдэмтэн Б.Базылханы энэхүү эрдэм шинжилгээний судалгаа нь түрэг, монгол домог зүйн харьцуулсан судалгаанд, домог зүйн балар эртний хэлний холбоо хамаарлуудыг нарийвчлан судлах, хэлний хэрэглэгдэхүүний уг гарвалыг нарийвчлан судлахад нэн ач холбогдолтойг дурдах хэрэгтэй байна. Эрдэмтэн В.В.Миндибекова 2004 онд «Жанровая специфика хакасских мифов» докторын ажилдаа хакас домог-үлгэрийг буриад бичвэртэй харьцуулжээ [262]. Дээр нэр дурьдсан бүтээлүүдэд казах баримтууд ороогүй байна. Зөвлөлтийн эрдэмтэд И.В.Стеблева [53], С.Ю.Неклюдов [54], [55], Н.Л.Жуковская [56], С.Г.Кляшторный [57], Н.А.Алексеев [58]-ийн бүтээлүүдэд түрэг-монгол домог зүйн зарим нэг асуудлыг авч үзэхэд бидний сэдэвт холбогдох чухал баримтууд байна. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийг хүртэл казах монгол домог зүйг харьцуулж тусгайлан судлаагүй тул бидний энэ ажил цагаа олсон, чухал шаардлагатай ажил болно гэдэгт найдаж байна. Уг судалгааны сэдэвт хамаарах казах монгол домог-үлгэрийг түлхүү цуглуулж, анх удаа тэднийг харьцуулан ангиллаа. Хоёр ард түмний домог-үлгэр нэг нь нөгөөгийнхөө дутууг сэлбэж дүүргэн, зарим нэг эртний бүдэг ойлголтыг сэргээн босгож залруулах ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг судалгаа түрэг- монгол аман зохиолд анхны оролдлого тул алтай, телеут, тува, хакас, шор, саха, буриад, киргиз, татар, узбек, туркмен, турк зэрэг төрөл ард түмний ардын өв уламжлалыг нэлээд өргөн хүрээнд авч хэрэглэв. Казах монгол домог зүй хэсэг бусаг шинжтэй боловч гарал үүслийн хувьд нэг эхтэй, өгүүлэмжүүд нь давтагдмал, балар эртний хэлбэртэй байгаа нь батлагдаж байна. Мөн исламын болон буддын шашны нөлөө хоёр ард түмний домог зүйг өөрчлөлтөнд оруулсан нь анзаарагдаж байна. Түрэг-монгол домог зүйн соёлжуулагч баатар (культурный герой >англ. Culture hero, фр. Heros civilisateur, нем. Heilbringer) болон түүний эсрэг үйлдэл хийдэг трикстерийн (англ. trickster >зальтай, заллин
191
мэхлэгч, овжин,наргианч) дүрийн зарим онцлогийг тодорхойллоо. Судалгаа хийх зорилгоор түрэг монгол домог зүйтэй холбоотой урьд өмнө нэгтгэсэн олон янзын баримтыг боломжийн хэрээр цуглуулахад хүч чармайлтаа тавилаа. Бүтээлдээ Казахстан улсын Шинжлэх ухааны төв номын сан, М.О.Ауезовын нэрэмжит Уран зохиол, урлаг судлалын хүрээлэн, Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнд хадгалагдаж буй гар бичмэл болон дээрхи байгууллагаас эрхлэн гаргасан олон боть бүтээлийг мөн ашигласнаа дурьдах хэрэгтэй юм. Мөн түүнчлэн олны амнаас бичиж авсан гар бичмэл, эрдэм шинжилгээний экспедицээр явж буй үед цуглуулсан эх баримтыг мөн ашиглав. Хятад улсын Шиньжан болон Турк улсад хэвлэгдсэн бүтээлийг түлхүү хэрэглэснийг энд дурьдсу. Дүгнэлт Түрэг, монгол ард түмний домгийн судалгааны тухай нэгтгэн авч үзлээ. Уг сэдвээр эрдэм шинжилгээний бүтээлээ туурвидаг эрдэмтдийн бүтээлийг үнэлэн цэгнэхийг мөн оролдов. Мөн түрэг-монгол домог- үлгэрийн төрлийг нэг бүрчлэн харуулсан билээ. Гарвал-учир шалтгааны, сав ертөнцийн үүслийн домог-үлгэрийг судлах явцад зарим нэг онолын жишээнүүд батлагдлаа. Нэгэн дээвэр дор нэгэн цагт хаяа дэрлэн амьдарч байсан эсгий туургатан ард түмний домог-үлгэрийг харьцуулан судлах нь оюун санааны амьдралыг харуулахад чухал ач холбогдолтой гэж үзлээ.
НОМЗҮЙ
1. Л.О.Лоринц. Монгольской мифологии // Олон улсын монголч эрдэмтний ІІ их хурал. І боть. УБ, 1972.– Х.251. 2. Д.Банзаров. Черная вера или шаманство у монголов. – Казань, 1846. –128 с. 3. Ч.Ч.Валиханов. Собрание сочинений в пяти томах.– Алма-Ата: Издательство Академии Наук Казахской ССР,1961.– Т.1. – 776 с. 4. А.Байтұрсынұлы. Бес томдық шығармалар жинағы. – Алматы: Алаш, 2003. – Т.1. – 408 б. 5. Х.Досмұхамедұлы. Аламан. –Алматы: Ана тілі, 1991. – 176 б. 6. М.Әуезов. Шығармаларының елу томдық толық жинағы. – Алматы: Ғылым, – 2003. – Т. 10. – 456 б. 7. М.Әуезов. «Жәңгір» жыры қазақ тілінде // Социалистік Қазақстан. – 1940. – 18 апрель. 8. М.Әуезов. Шығармалар. (12 томдық). –Алматы: Жазушы, 1969. – Т.11. – 478 б. 9. Р.Бердібаев. Қазақ эпосы. – Алматы: Ғылым, 1982. –232 б. 10. Ш.Елеукенов. К вопросу о жанровом своеобразии казахского романа // Простор. – 1983. – №1. – С.178-189. 11. С.Каскабасов. О жанровом составе казахской устной народной прозы // Известия АН КазССР. Серия Филологическая. -1980. -№4. -С.24-29 12. С.Қасқабасов. Қазақтың халық прозасы. -Алматы: Ғылым, 1984.-272 б. 13. С.Қасқабасов. Жаназық. – Астана: Аударма, 2002. – 584 б. 14. Н.Мыңжанұлы. Қазақтың мифтік аңыздары. – Үрімжі: Шыңжан халық баспасы, 1996. -193 б.
192
15. Metin Ergun. Turk dunyasi efsanelerinde degisme motifi. II Cilt. -Ankara, -1997. -919 s. 16. Дала уалаятының газеті. – Алматы: Ғылым, 1989. – 656 б. 17. Ш.Керімов. Аңыздар не деп тіл қатады? // Коммунизм таңы. – 1988. – № 71. – 14 июнь. 18. Ш.Керім. Алыптар туралы қазақ мифтері // «Қозы Көрпеш-Баян сұлу» эпосы және түркі әлемі: халықаралық ғылыми-теориялық конференция материалдары. – Алматы: Интерпринт, 2003. – Б.182-190 19. Т.Коныратбай. Истоки осетинской мифологии // Мысль. – 2003. – №1. – С.81-84. 20. Қазақ фольклорының типологиясы. – Алматы: Ғылым, 1981. – 308 б. 21. Қазақ фольклорының тарихилығы. – Алматы: Ғылым, 2002. – 320 б. 22. Қазақтың мифтік әңгімелері. Құраст.: Ыбыраев Ш, Әуесбаева П. – Алматы: Ғылым, 2002. – 320 б. 23. Ә.Марғұлан. Ежелгі жыр, аңыздар. – Алматы: Жазушы, 1985. – 368 б. 24. Ә.Қоңыратбаев. Индия және қазақ мифологиясындағы ұқсастық // Қазақстан мектебі. – 1987. – № 6. – Б.73-75 25. Ә.Қоңыратбаев. Қазақ эпосы және тюркология. – Алматы: Ғылым, 1987. – 368 б. 26. З.Ахметов. Өлең сөздің теориясы. – Алматы: Мектеп, 1973. – 212 б. 27. Б.Уахатов. Қазақтың тұрмыс-салт жырларының типологиясы. – Алматы: Ғылым, 1983. – 160 б. 28. М.Жармұхамедұлы. Айтыс өлеңдерінің арғы тегі мен дамуы. – Алматы: Мұраттас, 2001. – 293 б. 29. Е.Турсынов. Генезис казахской бытовой сказки. – Алма-Ата: Наука. 1973. – 216 с. 30. Е.Тұрсынов. Қазақ ауыз әдебиетін жасаушылардың байырғы өкілдері. – Алматы: Ғылым, 1976. – 200 б. 31. Б.Абылқасымов. Телқоңыр (Қазақтың көне наным-сенімдеріне қатысты ғұрыптық фольклоры). – Алматы: Атамұра-Қазақстан, 1993. – 160 б. 32. Ш.Ыбыраев. Эпос әлемі. – Алматы: Ғылым, 1993. – 296 б. 33. Ш.Ыбыраев. Қазақтың мифтері мен мифтік аңыздары туралы // Қазақтың мифтік әңгімелері. – Алматы: Ғылым, 2002. – Б.3-11 34. Ш.Ыбыраев. Қазақ мифі // Сыр сандығым – Сарыарқа: «Орталық Қазақстандағы халық шығармашылығы мен әдебиеттің қалыптасуы және дамуы» атты ғылыми-практикалық конференция материалдары. – Қарағанды: ҚарМУ баспасы, 2005. – Б.14-20 35. Б.Азибаева. Казахские народные романические дастаны. – Алматы: Гылым, 1990. – 140 с. 36. Т.Ә.Қоңыратбай. Эпос және этнос. – Алматы: Ғылым, 2000. – 268 б. 37. К.Матыжанов. Қазақтың отбасы фольклоры. – Алматы: Арыс, 2007. – 332 б. 38. Ш.Керім. Қазақ жұмбағы. – Алматы: Санат, 1999. – 248 б. 39. Murat Uraz. Turk mitolojisi. 1967. – 244 s. 40. Bahaeddin Ogel. Turk mitolojisi. I.Cilt. 2.Baski. – Ankara: Turk Tarih Kurumu, 1993. – 644 s. 41. Bahaeddin Ogel. Turk mitolojisi. ІI.Cilt. 3.Baski. – Ankara: Turk Tarih Kurumu, 2006. – 610 s. 42. Н.О.Шаракшинова. Бурятское народное поэтическое творчество. – Иркутск, 1975. – 232 с. 43. Н.О.Шаракшинова. Мифы бурят. – Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1980. – 168 с. 44. Ш.Гаадамба. Домог үлгэр. (Мифы) // Аман зохиол судлал. –Улаанбаатар, 1984. Tomus. ХІҮ. Fasc 1-10. – Х.29-46 45. Ш.Гаадамба. Домог үлгэрийн сэтгэлгээний асуудалд // Монгол ардын аман
193
зохиол. – Улаанбаатар, 1988. – Х.38-58 46. Д.Цэрэнсодном. Монгол ардын домог үлгэр. – Улаанбаатар, 1989. – 240 х. 47. С.Дулам. Монгол домогзүйн дүр. – Улаанбаатар, 1989. – 192 х. 48. Ш.Бира. Их монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. – Улаанбаатар: Интерпресс, 2006. – 146 х. 49. Б.Базылхан. Моңғол-қазақ тiлдерiнiң салыстырмалы тарихи грамматикасы (қысқаша курс). - Өлгий, 1973 . -174 бет. 50. Б.Базылхан. Эртний түрэг бичээсний хэлний үгийн бүтэц (Морфологическая структура слов языка древнетюркской надписи) –Улаанбаатар, 1984. -158 бет. 51. Б.Базылхан. Қазақ және моңғол тiлдерiнiң салыстырмалы тарихи грамматикасы. Фонетика. -Алматы, 1999. -165 бет. 52. Б.Базылхан. Қазақ және моңғол тiлдерiнiң салыстырмалы тарихи грамматикасы. Морфология. -Алматы, 2000.- 446 бет. 53. И.В.Стеблева. К реконструкции древнетюркской религиозно-мифологической системы // Тюркологический сборник. 1971. – М.: Наука, 1972. – С.213-226. 54. С.Ю.Неклюдов. Проблемы исторической эволюции монгольской мифологии // Теоретические проблемы изучения литератур Дальнего Востока. (Тезисы и доклады восьмой научной конференции Ленинград 1978 год). – М.: Наука, 1978. – С.232-239. 55. С.Ю.Неклюдов. Мифология тюркских и монгольских народов. (Проблемы взаимосвязей ) // Тюркологический сборник. 1977. – М.: Наука, 1981. – С.183-202. 56. Н.Л.Жуковская. Бурятская мифология и ее монгольские параллели // Символика культов и ритуалов народов зарубежной Азии. – М.: Наука, 1980. – С.92-116. 57. С.Г.Кляшторный. Мифологические сюжеты в древнетюркских памятниках // Тюркологический сборник. 1977. – М.: Наука, 1981. – С.117-138. 58. Н.А.Алексеев. Традиционные религиозные верования тюркоязычных.–242 с. Resume
This paper discussed the research history of the mythologies of Turkic and Mongolian people. The works of scholars specializing in this field were investigated. In addition, the genres and types of Turkic-Mongolian myths were found. The conclusion was that the comparative research of Kazakh and Mongolian mythology proved helpful in determining the common roots of their spiritual heritage.
194
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(195-201)
Нийч тойны намтар “Чандмань эрИХ”-ийн Өвөр монгол дахь судалгаа тойм BIOGRAPHY STUDIES OF NIICH TOIN WHICH NAMED “CHINDAMANI ERIHE”, IN INNER MONGOLIA Б.Пүрэвдэлгэр (Өвөр Монголын Их сургууль) Агуулгын товч: Нийч тойн нь XVII зууны эхэн үеэр монголын зүүн хэсгийн орноор шашин дэлгэрүүлж, сүм хийдээр монгол уншлагын эхлэлийг үүсгэсэн билээ. Үүгээр Нийч тойныг монголчуудын бурхан шашны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн шашны томоохон зүтгэлтэн гэж үнэлдэг. Монгол улсад энэ шашны зүтгэлтний намтар түүхийн судалгаа бараг байхгүй гэж хэлж болох бөгөөд харин Өвөр монголд судалгааны нэлээд өгүүлэл хэвлэгдсэн байхаас гадна өвөр монголын судлаачид зохиол бүтээлдээ танилцуулсан байна. Эдгээр судлаачдын судалгааны үр дүнд Нийч тойны намтар “Чандмань эрих”-ийн зохиогч болон зохиогдсон он, монгол уншлагыг Нийч тойн эхлүүлсэн болохыг тогтоосон байна. Түлхүүр үг: Нийч тойн, “Чандмань эрих”, судалгааны тойм 1678 онд Түмэдийн Алтан хан төвөдийн шарын шашны тэргүүн Содномжамцыг Цавчаал сүмд урьж “Очирдара далай лам” хэмээн шашны их цолыг олгож, монголчуудын дунд шарын шашныг дэлгэрүүлэхээр тунхагласны дараа Далай лам, Банчин эрдэнэ нарын томилгоогоор төвөд лам нар болон төвөдийн томоохон хийдүүдэд шавилан сууж, бурхны шашны боловсрол олсон монгол лам нар монгол орны өнцөг булан бүрт хүрч шарын шашныг дэлгэрүүлэх болжээ. Эдгээр лам нарын нэг нь Нийч тойн (1557/1587?-1653) юм. Тэрээр Хөх хотын хойд хэсгийн Далан харын уул, өвөр монголын зүүн хэсгийн нутгаар олон жил дияан хийн, уламжлалт бөө шүтлэгийг халж, шарын шашныг дэлгэрүүлсэн бөгөөд монгол хэлээр сургаал номлолоо айлдан, бурхны шашны монгол уншлагын эхлэлийг үүсгэсэн билээ.1 Нийч тойны намтар зохиолыг 1739 онд урад гүүш Билгүүндалай бичиж төгсгөжээ. Тус зохиол нь “Богд Нийч тойн далай манзуширийн домгийг тодорхой гийгүүлэгч Чандмань эрих хэмээгдэх оршвой”2 гэх нэртэй. 1740-өөд оны үеэр Бээжингийн Жин Жү Се (净住 Н.Хурцбилиг. “Мэргэн сүмийн монгол уншлагын уг үүсэл хийгээд түүний ач холбогдол”, Мэргэн гэгээн судлалын өгүүлэлүүд, 1997, 264-292 тал. 2 Тус зохиолыг судлаачдаас “Нийч тойны намтар” болон “Чандмань эрих” гэж хоёр янзаар нэрлэх бөгөөд бид “Чандмань эрих” гэх нэрийг ашиглав. 1
195
寺) буюу Ариун суурин хийдэд модон бард сийлжээ. Цаасны хэмжээ нь 9.7х45.5см, нийт 92 хуудастай. Гарчгийг 3х16.5см хэмжээтэй хүрээнд 9 мөрөөр, 92 хуудасны бичвэрийг 7х38.5см хэмжээтэй хүрээнд 27 мөрөөр бичсэн, үүнд 92-р хуудасны ар нүүр нь 21 мөртэй. Мөр хоорондын зай нь 1.3см, хуудасны зүүн талд ханзаар, баруун талд монгол бичгээр дугаарласан. Монгол, Хятад, Орос, Япон, Герман зэрэг орны томоохон номын сангуудад модон барын хэвлэл хадгалагдаж байхаас гадна гар бичмэлээр тархсан байна. Монгол улсад “Чандмань эрих”-ийн тухай Ц.Дамдинсүрэн, Д.Ёндон, Д.Дагвадорж, Л.Дашням, Д.Наранцэцэг, Л.Тэрбиш нар зохиол бүтээлдээ танилцуулсан байх боловч тусгайлан судалсан зохиол бүтээл нь тун цөөн харагдана. Харин Өвөр монголын эрдэмтдээс нэлээд анхаарч судлан, Нийч тойны мэндэлсэн он болон амьдарсан цаг хугацаа, түүний шарын шашныг дэлгэрүүлсэн үйл ажиллагааны тухай хийгээд “Чандмань эрих”-ийн зохиогч хийгээд зохиогдсон он, уран зохиолын шинж зэрэг түүх болон уран зохиолын үүднээс шинжилж эрдэм шинжилгээний цөөн бус бүтээлүүдийг нийтлүүлсэн байна. Доор эдгээр бүтээлүүдийг он дараалуулан танилцуулъя. 1. Өвөр монголын эрдэмтдээс анх түрүүнд Нийч тойнд холбогдох түүхийн судалгааны салхийг хагалсан хүн бол Өвөр монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Чигч билээ. Тэрээр 1986 онд хэвлүүлсэн “Нийж тойн хийгээд Сажа номын хааны мөргөлдөөн”3 гэх өгүүлэлдээ Нийч тойн болон Сажа номын хаантай үзэл бодол, үйл ажиллагааны талаар зөрчилдөж байсан түүхэн хэрэг явдлыг шинжилжээ. Ингэхдээ Сажа номын хааны үйл ажиллагааг тэмдэглэсэн “Төгс цогт номын төвийн гаргалгыг сайтар нэгэн зүгт хураангуйлсан толь” гэх сурвалж бичгийн мэдээг “Чандмань эрих”-д тэмдэглэгдсэн мэдээтэй харьцуулан судлаад, Нийч тойн нь зөвхөн монголын зүүн хэсгийн орон, ялангуяа Хорчины хошууны ноёдын дунд нэр нөлөөтэй байжээ хэмээн нийгмийн байр суурийг нь тодорхойлсон юм. 2. Өвөр монголын өөртөө засах орны номын сангийн санч С.Сэцэнбилиг 1989 онд бичсэн “Пражна Сагара бол урад гүүш Билигийн далай мөн”4 гэх өгүүлэлдээ “Чандмань эрих”-ийн төгсгөлийн үгэнд задлал хийн, төгсгөлийн үгэнд нэр дурдагдаж байдаг Ариун өглөгт, ноён хутагт Агваандамба-яринпил, хорчины түшээ гүн Ламжав нартай дотно харилцаа холбоотой бөгөөд тэдэнтэй хамтран “Төвөд хэлийг хялбараар сурах бичиг (1737 он), “Мэргэд гарахын орон нэрт даяг” (1742 он) зэрэг бүтээлүүдийг орчуулан найруулж, ариутган шүүсэн Билигийн далай буюу Шаравжамц бол Пражна Сагара болно гээд “Чандмань эрих”-ийг 1739 онд зохиосон гэж үзсэн байна. Тус өгүүлэл нь Өвөр монголд “Чандмань эрих”-ийн зохиогч болон зохиогдсон оны асуудлыг хөндсөн анхны тусгайлсан бүтээлд зүй ёсоор тооцогдоно. 3. “Чандмань эрих”-ийг бүрэн эхээр нь хэвлэн нийтэлж, олны хүртээл болгоход Өвөр монголын багшийн их сургуулийн профессор Алтан-Оргил үлэмж зүтгэл гаргасан байна. Тэрээр 1989 онд “Хөх хотын түүхэн монгол сурвалж бичиг”5-ийн зургаадугаар ботийн “Хутагт хувилгаадын намтар” гэх бүлэгт “Чандмань эрих”-ийг бүрэн хэмжээгээр нь сийрүүлж оруулсан бөгөөд Нийч тойн хутагтын хоёрдугаар дүр болох Агваанлувсанданбижалцаны намтар “Дээд төрөлхт богд Нийч тойн хутагт Вагиндра Сумади Шасана Дуаз сайн цогтын цэдэг долоон эрдэнэ төгссөн Сүсгийн зул хэмээгдэх оршвой” зохиолыг ч бүрэн эхээр нь оруулжээ. Улмаар 2012 онд Нийч 3 Чигч. “Нийж тойн хийгээд Сажа номын хааны мөргөлдөөн”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 1985 оны 4-р хугацаа, 89-92 тал. 4 С.Сэцэнбилиг. “Пражна Сагара бол урад гүүш Билигийн далай мөн”, Монгол хэл утга зохиол, 1989 оны 5-р хугацаа, 84-85 тал. 5 Алтан-Оргил. “Хөх хотын түүхэн монгол сурвалж бичиг” 6-р эмхэтгэл, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 1989, 99-184 тал.
196
тойны есөн дүрийн намтрыг багтаасан “Өвөр богдын намтар”6 номыг хэвлүүлжээ. Тус бүтээлд “Чандмань эрих”-ийг бүрэн эхээр нь сийрүүлэн буулган, 213 тайлбар хийж, модон барын гэрэл зургийг дагалдуулсан нь олон судлаачдад эрдэм шинжилгээний үнэ цэнтэй эх материалуудыг олж үзэх боломжийг бүрдүүлж өгсөн нь нэн ач холбогдолтой. “Өвөр богдын намтар” ном нь одоогийн байдлаар “Чандмань эрих”-ийн хамгийн сайн сийрүүлэг төдийгүй Нийч тойн болон түүний дараа үеийн дүрүүдийн намтрыг нэг дор нэгтгэж гаргасан томоохон бүтээл болно. 4. Өвөр монголын багшийн их сургуулийн профессор Ба.Мөнх “Чандмань эрих”-ийн судалгаанд холбогдох хэд хэдэн өгүүлэл болон судалгааны ном нийтлүүлжээ. 1991 онд бичсэн “Монгол утга зохиолын нэрт зүтгэлтэн Билгүүндалай, Өглөгийндалай ба Номундалай”7 гэх өгүүлэл бол “Чандмань эрих”-ийн зохиогчийн асуудалд холбогдох өгүүлэл бөгөөд урад гүүш Билгүүндалайн товч намтар түүх болон монголын утга соёлд оруулсан хувь нэмрийг үнэлэн бичжээ. Мөн 1995 онд ““Нийч тойны намтар”-ын уран зохиолын шинж”8 гэх өгүүлэл хэвлүүлж, “Чандмань эрих”-д шургуулагдан орсон олон домог ярианууд Нийч тойны дүрийг түүхэн хүний дүрээс илүүтэй, ер бусын сахиусны дүрээр дүрслэн бүтээсэн нь урад гүүш Билгүүндалайгаас Нийч тойны байр суурийг өндөрт өргөх зорилготой холбоотой гэж үзжээ. Мөн онд бичсэн ““Нийч тойны намтар”-ын зохиогдсон он болон зохиогчид хийсэн ариутгал”9 болон 1997 онд бичсэн “Чандмань эрих”-ийн зохиогдсон он жил хийгээд түүний зохиогчийн тухай дахинтаа өгүүлэх нь”10 гэх хоёр өгүүлэлдээ “Чандмань эрих”-ийн зохиогч болон зохиогдсон оны тухай өмнөх эрдэмтдийн үзлийг танилцуулахын зэрэгцээ тэдний үзэлд шүүмжлэлтэй хандаж, 1679 онд “Чандмань эрих”-ийг зохиосон гэх үзлийг хэд хэдэн баримтаар үгүйсгэн 1739 онд урд гүүш Билгүүндалай “Чандмань эрих”-ийг бичиж дуусгасан болохыг олон баримтаар баттай нотлов. Улмаар 2000 онд өмнөх судалгааны бүтээлүүд дээрээ “Чандмань эрих”-ийн бар хэвлэл ба судлал шинжлэлийн түүхэн тойм”, “Урд гүүш Билгийн далай”, ““Чандмань эрих”-ийн агуулгын тойм”, ““Чандмань эрих”ийн гол үзэл санаа хийгээд зохиогчийн үзэлт зорилго” зэрэг агуулгыг нэмж оруулан ““Чандмань эрих”-ийн судлал”11 гэх 8 бүлэгтэй судалгааны номыг нийтлүүлсэн нь “Чандмань эрих”-ийн судалгаанд холбогдсон томоохон бүтээл болсон билээ. 5. Өвөр монголын их сургуулийн профессор Хүрэлшаа 1992 онд ““Нийж тойны намтар” доторх домгийн учир”12 гэх өгүүлэл нийтлүүлж, “Чандмань эрих”-ийн дотроос “Нийж тойн гэрээс гарсан домог”, “Нийж тойн ховогтой бөө лүгээ тэмцэлдсэн домог”, “Нийж тойн Сэвж номын хан лугаа тэмцэлдсэн домогт хэрэг” болон Нийч тойны ид шид үзүүлсэн домгуудыг дээд монгол, ойрд монгол, өвөр монголд дэлгэрсэн домгуудтай харьцуулан дээрх домгуудын түүхэн үндэс, домог зүйн уламжлалыг тайлбарлаж, Нийч тойны дүр бол шарын шашны ойлголт, домог зүйн уламжлал, уран Алтан-Оргил. “Өвөр богдын намтар”, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 2012 он. Ба.Мөнх. “Монгол утга зохиолын нэрт зүтгэлтэн Билгүүндалай, Өглөгийндалай ба Номундалай”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 1991 оны 4-р хугацаа, 142-152 тал. 8 Ба.Мөнх. ““Нийч тойны намтар”-ын уран зохиолын шинж”, Алтан түлхүүр, 1995 оны 1-р хугацаа, 48-50 тал. 9 Ба.Мөнх. ““Нийч тойны намтар”-ын зохиогдсон он жил болон зохиогчид хийсэн ариутгал”, Өвөр монголын багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1995 оны 1-р хугацаа, 16-28 тал. 10 Ба.Мөнх. “Чандмань эрих”-ийн зохиогдсон он жил хийгээд түүний зохиогчийн тухай дахинтаа өгүүлэх нь”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан, 1997 оны 5-р хугацаа, 58-73 тал. 11 Ба.Мөнх. ““Чандмань эрих”-ийн судлал”, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2000 он. 12 Хүрэлшаа. ““Нийж тойны намтар” доторх домгийн учир”, Өвөр монголын их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, 1992 оны 4-р хугацаа, 32-48 тал; Хүрэлшаа. “Монгол домгийн судлал”, Үндэстний хэвлэлийн хороо, 1996 он, 197-223 тал. 6 7
197
сэтгэмжээр бүтээгдсэн домгийн дүр гэх үзлийг дэвшүүлэв. 6. Төвийн үндэстний их сургуулийн профессор Ц.Хишигтогтох 1993 онд агуулгын товч, судлагдсан байдал, зохиогч Пражна Сакара, зохиогдсон он цагийн асуудал, түүхийн үндэс, уран зохиолын онцлог гэх зургаан хэсэг бүхий “Пражна Сакарагийн зохиосон “Чандмань эрих”-ийн судлал”13 гэх өгүүлэл нийтлэв. Тэрээр “Чандмань эрих”-ийн судалгааны эхлэлийг Лувсанцэмбэлээс эхлэлтэй гэж үзсэн, Нийч тойны очиж байсан газар орныг схемлэн үзүүлсний зэрэгцээ “Чандмань эрих”-ийн доторх бүрэн бүтэн үйл явдалтай 26 домог, 40 бадаг 160 мөр шүлэг байгааг бүртгэн гаргаж, зарим домгуудын түүхэн үндсийг тайлбарласан байна. Тэрээр “Чандмань эрих”-ийг 1679 онд зохиогдсон, зохиогчийг зүүн монголын лам хүн байх гэж таамагласан боловч бодитой баримтаар нотлоогүй зэрэг нь тус судалгааны сул тал болсон байна. 7. Төвийн үндэстний их сургуулийн профессор Өлзий 1996 онд ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”14 гэх өгүүлэлдээ “Чандмань эрих”-ийн зохиогдсон он болон зохиогчийн тухай асуудлыг шинжлээд, 1679 онд Нийч тойны шавь Баяхайн хөвгүүн Билигийн далай зохиосон гэсэн өмнөх эрдэмтдээс өөр үзлийг дэвшүүлсэн юм. Харамсалтай нь түүний энэхүү үзэл нь өнөөгийн судалгааны түвшингээс үзэхэд буруу үзэл болжээ. 8. 2002 онд судлаач В.Сайнцогт “Монголын буддын шашны түүхийн тойм”15 гэх өгүүлэлд монгол сурвалж бичгүүдийн мэдээнд тулгуурлаж монголын бурхны шашны түүхийг дөрвөн үечлэлд хуваан өгүүлжээ. Ингэхдээ “төвөдийн буддын шашны хоёр дахь дэлгэрэл”-ийн үед хорчинд бурхны шашны дэлгэрэхэд Нийч тойн голлох үүрэгтэй оролцсон гэж үзэж, “Чандмань эрих”-ийн олон баримтуудыг дурдсан байна. 9. Судлаач Элбэрэлт “Чандмань эрих”-д нарийн ажиглалт хийж Нийч тойны үйл ажиллагааны талаар хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн байна. 2006 онд “17-р зууны эхний Өвөр монголын зүүн хэсгийн орны шашин төрийн ахуй байдал ба Нийч тойн хутагт”16 хэмээх өгүүлэлд Нийч тойныг өвөр монголын зүүн хэсгийн нутагт шашин дэлгэрүүлэхээр очсон анхны лам биш, харин тухайн үеийн нийгмийн бүхий л давхаргын хүрээнд шашныг дэлгэрүүлж чадсан болохыг тайлбарлажээ. Түүнчлэн Нийч тойныг хэд насалсан тухай асуудлыг хөндөж, 1587 онд төрсөн гэх үзлийг зөвшөөрсөн байна. 2007 онд “Нийч тойн хутагтын хорчин зэрэг аймагт шарын шашин дэлгэрүүлсэн нь”17 гэх өгүүлэлдээ “Чандмань эрих”-ийн мэдээнд үндэслэж, Нийч тойн хэдэн оны үед аль хошууны хэн гэгч ноёнтой уулзсан түүхэн хэрэг явдлыг өгүүлэхийн зэрэгцээ бурхны шашныг дэлгэрүүлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулсан байсныг тодруулсан байна. Тэр 2008 онд “Нийч тойн хутагтын үүдсэн бурхан шашны судар номын монгол уншлагын тухай өгүүлэх нь”18 гэх өгүүлэлдээ “Чандмань эрих”, “Шинийн тоот “Гавьяа зүтгэлийн дурсгал”, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 1993 он, 90-116 тал; Ц.Хишигтогтох. “Монголын эртний утга зохиолын шинэ судлал”, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1998 он, 209-237 тал. 14 Өлзий. ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан, 1996 оны 1-р хугацаа, 78-85 тал. 15 В.Сайнцогт. “Монголын буддын шашны түүхийн тойм”, Монголын судлал, 2002 оны 4-р хугацаа, 33-42 тал. 16 Элбэрэлт. “17-р зууны эхний Өвөр монголын зүүн хэсгийн орны шашин төрийн ахуй байдал ба Нийч тойн хутагт”, Монголын судлал, 2006 оны 4-р хугацаа, 24-28 тал. 17 Элбэрэлт “Нийч тойн хутагт хорчин зэрэг аймагт шарын шашин дэлгэрүүлсэн нь”, Монголын судлал, 2007 оны 3-р хугацаа, 28-33 тал. 18 Элбэрэлт. “Нийч тойн хутагтын үүдсэн бурхан шашны судар номын монгол уншлагын тухай өгүүлэх нь”, Монголын судлал, 2008 оны 4-р хугацаа, 39-43 тал. 13
198
намтар”19, “Баруун сүмийн ламын газар хадгалах Шашныг бадруулагч, Баясгаланг хураагч сүмийн уг эхийн данс бичиг” зэрэг түүхийн түүхэн сурвалж бичгүүдийн мэдээг үндэслэж, Нийч тойн бол “бурхны шашныг төвөдүүд өөрийн хэлээрээ уламжлан авсантай адил, монголчууд ч өөрийн төрөлх монгол хэлээрээ уламжлан авбал санаж бясалгахад саадгүй” хэмээн үзэж байсан хэмээн бурхны шашны судар номын монгол уншлагын үндэслэгч болохыг нотлон гаргажээ. 10. 2007 онд судлаач Тэнгис “Анхдугаар дүрийн Нийж тойн зүүн монгол орноор шашин дэлгэрүүлсэн үйлс ба зүтгэл”20 гэх өгүүлэл нийтлүүлжээ. Тус өгүүлэлд Манж Чин улс болон Нийч тойны хоёрын хооронд явагдаж байсан улс төрийн болон шашны харилцаанд суурилж гурван хэсгээр бичжээ. Нэгдүгээр хэсэгт Нийч тойн ойрдуудаас хамгийн түрүүнд бурхны шашныг хүлээн авсан хүн болохыг дурдаж, тухайн үед Манж улсаас Нийч тойны шашныг дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжихээр дамжуулж, монгол орныг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан бол Нийч тойн хутагт Манжийн төрийн нөлөөг ашиглаж монголын зүүн оронд бурхны шашныг дэлгэрүүлж, тухайн нийгэмд нэлээд өндөр байр суурьтай болсон гэж өгүүлжээ. Хоёрдугаар хэсэгт монголын зүүн хэсгийн оронд нэр нөлөө ихтэй болсон Нийч тойны үйл ажиллагаа нь Манж улсын төрд төдийлөн ашиг болсонгүй тул Манж улсаас Сажа номын хааны Нийч тойнтой зөрчилдөөнтэй байсан хэрэг явдлаар далимдуулж, түүний үйл ажиллагааг хязгаарлаж зогсоосон тухай өгүүлжээ. Гуравдугаар хэсэгт Нийч тойны явуулсан шашны үйл ажиллагаа нь говийн өмнөх монголчуудыг шашин суртахууны хувьд нэгдүүлж чадсан хэдий ч халх монголчуудыг Манж улсын эрхшээлд ороход нөлөөлөхөөр барахгүй Манж улс Төвөд болон монгол оронд ноёрхлоо тогтооход нь ашигтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үзжээ. 11. 2009 онд судлаач Тайчууд Мансан ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”21 гэх өгүүлэл нийтлүүлэв. Тус өгүүллийн “Нийж тойны намтар”-ын уран илтгэмж” хэсэгт Нийч тойны дүрийг бурхан шашны тарнийн бүтээлтэй гэж шиджүүлсэн, бурхан шашны рид шидийн увдисын илрэлээр шиджүүлсэн, бурхан шашны гурван эрдэнийн хүчний увдист илрүүлгээр шиджүүлэн бичсэн гэх гурван талаар тайлбарлажээ. Өгүүллийн эцэст “Нийж тойны намтар бол нэгэн иж гялалзсан бурхан шашны уран зохиол болно” гэсэн дүгнэлтийг дэвшүүлжээ. 12. 2012 онд Өвөр монголын их сургуулийн доктор Мянгад Эрдэнэбаатар “Анхдугаар дүрийн Нийч тойны алдар цол хийгээд насан сүүдрийн тухай”22 гэх өгүүлэлдээ судлаачдын дунд Нийч тойн нэрийн тухай буруу ойлгож, ташаа тэмдэглэж байгаа асуудлыг хөндөж ярихын зэрэгцээ Нийч тойн хэд насалсан бэ? гэх түүхийн маргаантай асуудлыг нягталж, 1587 онд мэндлэн 67 насандаа таалал болсон гэх үзлийг түүхийн олон баримтаар тайлбарлан бичжээ. Дээр дурдсан 12 судлаачдын Нийч тойны судалгаанд холбогдох 20 шахам өгүүллүүдээс гадна Өвөр монголд гарсан шашны түүхэнд холбогдох өгүүлэл, ном зохиол болон дээд сургуулийн уран зохиолын түүх, монгол судлал болон шашны тайлбар толь зэрэг олон зохиол бүтээлд Нийч тойн болон түүний намтар “Чандмань 19 Гуравдугаар дүрийн Нийч тойны намтар “Дорно дахины шашны зул богд гавьж тойн ламын шинийн тоот намтар” гэх зохиолыг хэлж буй. 20 Тэнгис. “Анхдугаар дүрийн Нийж тойн зүүн монгол орноор шашин дэлгэрүүлсэн үйлс ба зүтгэл”, Өвөр монголын үндэстний их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 2007 оны 3-р хугацаа, 78-83-р тал. 21 Тайчууд Мансан. ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”, Баруун монголын судлал, 2009 оны 4-р хугацаа, 75-81. тал. 22 Мянгад Эрдэнэбаатар. “Анхдугаар дүрийн Нийч тойны алдар цол хийгээд насан сүүдрийн тухай”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 2012 оны 3-р хугацаа, 79-86 тал.
199
эрих”-ийн агуулгын талаар их бага хэмжээгээр танилцуулсан зүйл нэлээд бий. Өвөр монголын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд нэгд, “Чандмань эрих”-ийн зохиогч болон зохиогдсон он цагийн асуудлыг нарийн шинжилж 1739 онд урад гүүш Билгүүн далай зохиосон гэдгийг маргашгүй баримтуудаар нотлон тогтоож чаджээ. Хоёрт, Сүм хийдэд монголоор хурал номыг унших дэг ёс нь Нийч тойноос эхлэлтэй болохыг баталж байна. Гуравт, “Чандмань эрих”-ийг хэвлэн нийтлүүлсэн нь олон нийтэд нэн ялангуяа судлаач нарт судалгааны үнэ цэнтэй эх хэрэглэгдэхүүнийг хангаж өгсөн бөгөөд сүүлийн үед түүхийн талын судалгаа нэлээд эрчимтэй хийгдэн Нийч тойнд холбогдох түүхийн будлиантай асуудлуудыг анхааран судалж байгаа болно.
ном зүй
1. Алтан-Оргил. “Хөх хотын түүхэн монгол сурвалж бичиг” 6-р эмхэтгэл, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 1989 он. 2. Алтан-Оргил.“Өвөр богдын намтар”, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 2012 он. 3. “Гавьяа зүтгэлийн дурсгал”, Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 1993 он. 4. Т.Мансан. ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”, Баруун монголын судлал, 2009 оны 4-р хугацаа. 5. Ба.Мөнх. “Монгол утга зохиолын нэрт зүтгэлтэн Билгүүндалай, Өглөгийндалай ба Номундалай”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 1991 оны 4-р хугацаа. 6. Ба.Мөнх. ““Нийч тойны намтар”-ын уран зохиолын шинж”, Алтан түлхүүр, 1995 оны 1-р хугацаа. 7. Ба.Мөнх. ““Нийч тойны намтар”-ын зохиогдсон он жил болон зохиогчид хийсэн ариутгал”, Өвөр монголын багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1995 оны 1-р хугацаа. 8. Ба.Мөнх. “Чандмань эрих”-ийн зохиогдсон он жил хийгээд түүний зохиогчийн тухай дахинтаа өгүүлэх нь”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан, 1997 оны 5-р хугацаа. 9. Ба.Мөнх. ““Чандмань эрих”-ийн судлал”, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2000 он. 10. Өлзий. ““Нийж тойны намтар”-ын тухай өгүүлэх нь”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан, 1996 оны 1-р хугацаа. 11. В.Сайнцогт. “Монголын буддын шашны түүхийн тойм”, Монголын судлал, 2002 оны 4-р хугацаа. 12. С.Сэцэнбилиг. “Пражна Сагара бол урад гүүш Билигийн далай мөн”, Монгол хэл утга зохиол, 1989 оны 5-р хугацаа.. 13. Тэнгис: “Анхдугаар дүрийн Нийж тойн зүүн монгол орноор шашин дэлгэрүүлсэн үйлс ба зүтгэл”, Өвөр монголын үндэстний их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 2007 оны 3-р хугацаа. 14. Ц.Хишигтогтох. “Монголын эртний утга зохиолын шинэ судлал”, Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1998 он. 15. Н.Хурцбилиг. “Мэргэн сүмийн монгол уншлагын уг үүсэл хийгээд түүний ач холбогдол”, Мэргэн гэгээн судлалын өгүүллүүд, 1997 он.
200
16. 17. 18. 19. 20. 21.
Хүрэлшаа. ““Нийж тойны намтар” доторх домгийн учир”, Өвөр монголын их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, 1992 оны 4-р хугацаа. Хүрэлшаа. “Монгол домгийн судлал”, Үндэстний хэвлэлийн хороо, 1996 он. Чигч: “Нийж тойн хийгээд Сажа номын хааны мөргөлдөөн”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 1985 оны 4-р хугацаа. Элбэрэлт. “17-р зууны эхний Өвөр монголын зүүн хэсгийн орны шашин төрийн ахуй байдал ба Нийч тойн хутагт”, Монголын судлал, 2006 оны 4-р хугацаа. Элбэрэлт. “Нийч тойн хутагт хорчин зэрэг аймагт шарын шашин дэлгэрүүлсэн нь”, Монголын судлал, 2007 оны 3-р хугацаа. Элбэрэлт. “Нийч тойн хутагтын үүдсэн бурхан шашны судар номын монгол уншлагын тухай өгүүлэх нь”, Монголын судлал, 2008 оны 4-р хугацаа. 22. М.Эрдэнэбаатар. “Анхдугаар дүрийн Нийч тойны алдар цол хийгээд насан сүүдрийн тухай”, Өвөр монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл, 2012 оны 3-р хугацаа.
Abstract Niich toin was distributing Buddhist teaching over the eastern part of Mongolia and a founder of Mongolian reading of the Buddhist teaching in the XVII century. Thus the Niich toin is counted well known Buddhist personality of Mongolian Buddhist teaching in its history. In Mongolia there are almost no studies of Niich toin but in Inner Mongolia there are plenty of about it. In there it says that Niich toin was the pounder of Mongolian reading of the Buddhist teaching and who and when was written the “Chindamani erike”, biography of him.
201
202
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(203-208)
ХАР ШАРЫН ЕРТӨНЦ THE WORLD OF BLACK AND YELLOW Мөчир (МУИС) ТАНИЛЦУУЛГА Зохиолч Аянга /1947-/ БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Их зуу аймгийн Отог хошууны хүн. 1968 онд Өвөрмонголын монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуулийн орчуулгын ангийг төгсчээ. Улсын 1-р зэргийн зохиолч, өвөр монголын утга урлагийнхны холбооны тэргүүлэгчийн албан тушаалд ажиллаж байв. Аянга өнөөг хүртэл “Жаргал ба түүний авга”, “Жингийн хонхны төөнөл” зэрэг 40 гаруй өгүүллэг, “Аянгын өгүүллэгийн сонгомол”, “Жингийн хонхны төөнөл” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, “Хар шарын ертөнц” роман, “Магбаразан” роман, “Дуут говь”, “Шидэт ус”, “Бичил роман” хэвлүүлсэн байна. АГУУЛГЫН ТОВЧ Зохиолч Аянгын шинэ зууны эхний босгонд хэвлүүлсэн, түүний анхны роман болох “Хар шарын ертөнц” нь үнэхээр баялаг соёлын агууламжтай. Уран сайхан зохиомж сэтгэмжээрээ онцлог болж, үндэстний соёл сэтгэлгээ, хувь заяаны дэнсэн дээрээс романыхаа утга санааг илтгэсэн бөгөөд монгол түүх соёлын хүрээг дэлгэсэн сайн бүтээл болжээ. Тус өгүүлэлд урдах судалгааны байдлыг товч танилцуулахын хамт “Хар шарын ертөнц” роман дахь шашин төр, иргэн зэрэг нийгмийн үндсэн соёлын бүтцийн төлөөлөгч болох Галсанням, Төгсцогт, Очир гурван хүний үзэл ухамсрын тухай соёлын хараанаас задлан шинжлэх, тэдний зөрчил мөргөлдөөний дотоод холбооны далд шалтгааныг тодруулахыг хичээжээ. Романд бичигдсэн тухайн нийгмийн онцгой түүхэн цаг үед тэд бүр өөр өөрийн соёлын хүчээрээ Монголчуудаа аврахыг хүсэн зорьжээ. Гэтэл аль нэг зүйлийн хүч нь их байвч бүхий л нийгмийн үзэл ухамсрыг эзэмдэн захирч чадаагүй, зөвхөн нөлөөлөх төдий юм. Тус зөвлөлд ширээт лам Галсаннямын үзэл ухамсар, Очир хийгээд Базарын үзэл зорилго, мөн Төгсцогт мэйрэнгийн зөрчилт сэтгэлгээг дөхөм задлан өгүүлэв. Түлхүүр үг: “Хар шарын ертөнц”, соёл ухамсар, үзэлт, танилт Зохиолч Аянгын “Хар шарын ертөнц” роман нь өргөн олон уншигчидтай золгосноос хойш халуун хүрээллийг олсоор иржээ. Тэр мөртөө эрдэмтэн судлаачид олон судалгааны бүтээл нийтлүүлснээс тус романы үнэ цэнийг нэн өндөр хэмжээнд хүргэв. Олон хар
203
толгойн сүмийн оройн чимэг ширээт лам Галсанням лхарамба бол бурхан багшийн нигүүлсэнгүй сэтгэлээр эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрэхийг бодно. Хошуу цэргийн захирагч Төгсцогт бол хурдан морины гүйдэл, хурц сэлмийн ирээр хошуу нутгаа засахаар зорино. Нэр дээрээ дээрэм, нидэр дээрээ шилийн сайн эр Очир бол тэгш бусыг арилгаж, голч бусыг залхаан ядуу зүдүүчүүдийг өргөж тэтгэхээр чармайна. Доор Галсанням,Төгсцогт, Очир гурвын амьдралыг үзэх үзлийг тус тусад нь дэлгэн шинжилье. Нэг. Ширээт лам Галсаннямын үзэл ухамсар Сүм хийд нь Монголчууд бурхны шашинд орсны дараа байгуулсан бэлгэдлийн шинжтэй барилга мөн. Түүнд шашны ёс номлолыг сурталчлан шашны сахил санваарыг хэрэгжүүлэн лам нарын үйл ажиллагаа хийгээд үйл хөдлөлийг шашны дүрэм тогтоолоор хязгаарлан сүсэгтэн мөргөлчдөд оюун санааны хүртээл олгож байдаг онцгой талбар мөн. Түмэдийн алтан хаан Монголчуудын үзэл санааг нэгтгэн эзэмдэхийн төлөө төвөдийн далай ламтай уулзан монгол оронд бурхан шашныг ихээр дэлгэрүүлж олон арван сүм хийд цогцлоов. Чингийн ноёрхогчид Монголчуудын үзэл санаа хийгээд итгэл бишрэлийг эзэмдэн захирахын төлөө аль болох олон талт арга хэмжээ авч сүм хийд байгуулж эхэлсэн байна. Үүнд зохиол дахь “Олон хар толгойн сүм” бол мөн л манжийн хаанаас Тарвагатайн тал дахь Очирын овооны сүр хүчийг дарж номхотгох үүднээс «Ухааныг гийгүүлэгч сүм» гэж бичээс бичиж байгуулсан юм. “Ухааныг гийгүүлэгч сүм” бол бүх чуулганы 365 хийдийн нэг нь юм. Сүмийн ойролцоо олон борлог долоон (толгод) байдаг болохоор уулан доорх харц иргэд “олон хар толгойн сүм” гэж дуудаад эзэн хааны хайрласан “Ухааныг гийгүүлэгч сүм” гэдэг нэр нь харин санаанд ордоггүй болжээ. Тэгэхэд лам нар ч тэгж дуудаад заншив. Энэ сүмд хуврагийн тоо тийм их биш ч хол ойрын сүсэгтэн мөргөлчдийн бишрэлийг төрүүлсэн ширээт лам Галсанням гэж байдаг. Тэр ертөнцийн учир зүйг нэвтэртэл мэддэг шашны үнэнч итгэлтэй шавь бөгөөд энэрэнгүй, өршөөлтэй болохоор түүний тухай аль олон шидэт домог дамжигдан яригдаж “хар”-ийнхан ба “шар”-ийнхны хүндэтгэл бишрэл үлэмж их байлаа. Галсаннямд ихэс гэгээнтнүүдийн ларз ямба (ихэмсэг дээрэнгүй зан) гэж байдаггүй эгэл жирийн лам хүн бөгөөд сахил санваарыг журамлан шашны мандлын төлөө сурталчлан зүтгэж, ертөнц дэлхийг ухаанаар амаржуулан, малчин түмнийг өнө удаан амар тайван болгохыг зорьж байлаа. Үүгээр үл барам Монголчуудыг соён гэгээрүүлэх “Тарвагатайн тал” хийгээд “Төөрсөн тарваганууд”-ын амьдралд гэгээн саруул ирээдүй олгохыг зорьж байдаг. Галсанням, сүмийн лам нар болон сүсэгтэн мөргөлчдийн нүдэнд эгэл бусын эрдэм мэдлэгтэй “гэгээн хувилгаан”-ы төрхөөр үзэгддэг. Галсаннямын үзэл бодол дахь шашны тухай тайлбарлал нь “ухаан” хийгээд “хүчин” –ий хоорондох органик нүүдэл мөн. Үндэстэн угсаатныхаа алс ирээдүйн тухай төлөвлөлд өөрийн гэсэн үзэл зорилготой байдаг. Хоёр. Очир хийгээд Базарын үзэл, зорилго Очир, Базар ах дүү хоёулаа Манжийн хааны нүдэнд дээрэмчид гэж үзэгддэг боловч Монголчууд тэднийг “Шилийн сайн эрс” гэдэг. Монгол нутагт эртнээс “Шилийн сайн эр” гэж байсан. Эдгээр сайн эрсийн жишээгээр монгол үндэстний эрэлхэг баатарлаг соёлын зориг санаа хадгалагдаж байдаг. Эд угсаа үндэстнийхээ мандал хөгжлийн төлөө зүтгэдэг. Монгол нутагт “шилийн сайн эр” үеэс үед төрж байсан ба Очир, Базар хоёр ч тэдний нэг жишээ юм. Тэд нийгмийн тэгш бус байдлыг арилган, голч бусыг залхаан ядаж, ядуу зүдүүчүүдийг өргөж тэтгэхээр чармайна. Тус романд “Очирын дүрийг ерөнхийд нь дүрсэлсэн ба нарийн товойлгож гаргаагүй”1. Энэхүү соёлын эртний ул мөр, баатарлаг шинжийг баяжуулан хадгалсан баатрын дүрийг ингэж бичсэн нь Өнгө ертөнцийн уур утаа. Аянгын “Хар шарын ертөнц” романы анхны уншигчдын ярилцлага. А.Хасболуугийн ярианаас. Алтан түлхүүр. 1999. 4-р хугацаа 23 тал.
1
204
монголын түүхэн дэх шилийн сайн эрийн дүр төрхийг тодорхойлж, романы домог зүйн сэтгэлгээний хүчийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. Очир, Базар ах дүү хоёулаа Мухулайн турк нэрт жанжин Очирын сүнс оршсон Тарвагатайн талын халуун хөрсөнд бий болсон юм. Энэ ах дүү хоёрын дайсан нь вангийн цэрэг мөн. Бүр өвөг аав болон аавынхаа өшөөг нь авч өгөхийн төлөө “дээрэмчин” болсон юм. Тэр мөртөө вангийн цэрэгт нэхэмжлэгдэн баригдах аюул тулгарахтай зэрэг олон хар толгойн сүмд нуугдан, Галсанням амийг нь авардаг. Гэвч Очир хийгээд Галсанням “хэлэлцээд үг нийлэхгүй”2 -ээс болж олон удаагийн маргаан үүсдэг. Очир, Галсаннямыг тоохгүй “Чи Монгол хүн бүхний эр зоригийг мохоож, үеийн үед Монгол хүний цусанд шингэсээр ирсэн цог сүлдийг үгүй хийхээр оролдож байгаа биш үү?”3 гэж Галсаннямыг зэмлэж байдаг. Очир, Төгсцогттой дайсагнадаг боловч үүнийгээ “бид хоёр чинь эр хүний тулдаг ёсоор тулж, тулалдаж явж байгаа хүмүүс шүү”4 гэж хэлдэг юм. Гэтэл Галсаннямыг болохоор “Чи бол харин инээж байтлаа Даяар Монголыг үгүй хийж байгаа хүн”5 гэж үздэг. Очирын бодолд өшөө хонзон гэдэг юм хэзээд үндэс тасаршгүй, түүнийг гүн ухаанаар хэлбэл “Хүүтэй хүнтэй бүү өшилд, гүүтэй хүнтэй бүү уралд”6 гэсэнтэй адилаар үеийн үед өшөөгөө авна гэж зорьдог. Тэр мөртөө Очир энэ зорилтын төлөө үргэлжид тэмцэнэ. Гэвч Базарын үзэл зорилгод маш их өөрчлөлт гарав. “Үр хойчсынхоо төлөө” толгойгоо цавчуулсан баатар “хосгүй билиг сүлдээрээ сүрлэг дээд ба ариун дарханы гайхамшгийг бүтээсэн хүн”7. “Дээрэмчний зулзагыг бага нялх дээр нь зүгийг нь үзчихвэл дээр юм аа”8 гэж вангийн цэргүүд хэлж байсныг Базар, Нансалмаагаас сонсоод жихүүн оргиж байлаа. Галсаннямын сургасан “Өс хорслын урт гинжийг таслах хэрэгтэй”9 гэдэг захиа тархинд нь эргэлдэнэ. Эцэстээ өөрийн нэг хүү, ахынхаа дөрвөн хүүгийн төлөө эр ёсоор толгойгоо өгч “миний толгойгоор таван хүүхдийн сайн сайхныг сольж авчирна гэдэг харамсмаар явдал биш шүү”10 гэж ахдаа хэлнэ. Энэ үеэс Очир хийгээд Базарын хамтын үзэл бодолд зөрчил гарав. Очир мөн л сайн эрийн замаа баримтлан эрс шуурхайгаар өөрийн тэмцлийг үргэлжлүүлсээр Базарыг “Чи сайн эрийн амьдралаас хаширсан бол сонгосон замаараа яв. Монголын сайн эрийн ор лав тасрахгүй”11 гэж дүүгийнхээ сонголтод таагүй байгаа санаагаа цухуйлгасан бөгөөд, сайн эр хожим мөн ч удам дамжин гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илтгэв. Гэтэл Базар ахдаа мөргөж дараа нь овоонд мөргөчихөөд мориндоо мордон Төгсцогт мэйрэнд биеэ тушаалаа. Үнэхээр ч “Мөнх бус орчлон тэгш бус нийгэм ахуйтай дайн зарлаж, цэвдэг тавилангийн нүсэр уулсыг толгойгоороо тулж авсан нь Базар билээ”12. Базар өөрийн сонголтондоо сэтгэл ханамжтай бөгөөд үхэхийн өмнө хүртэл түүний нүдэнд мандгар цагаан хүү нь үзэгдэж байгаа нь хүний сэтгэлийг догдлуулна. Базарын энэхүү хүслэн арван жилийн дараа үнэхээр биелэгдлээ. Сүнрайжалцан, Нансалмаа хоёр Базарын хүүг суманд хүргэж өгөв. Базарын хүү нь “Дээрэмчин” болох хатуу заяанаасаа хэлтэрлээ гэж хэлж болно. Базарын гэрээсээр суварга нь алтан нарны гэрэлд шижир туяа цацруулна. Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 105 тал. Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 102 тал. 4 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 105 тал. 5 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 102 тал. 6 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 102 тал. 7 Мүлсүн. “Хар шарын ертөнц” романы соёлын ухамсрын ажиглалт. “Өвөрмонголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл” 2001. 2-р хугацаа.63 тал. 8 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 215 тал. 9 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 221 тал. 10 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 235 тал. 11 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 235-236 тал. 12 Мүлсүн. “Хар шарын ертөнц” романы соёлын ухамсрын ажиглалт. “Өвөрмонголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл” 2001. 2-р хугацаа 63 тал. 2 3
205
“Базарын суварга” нь хар шарын хооронд сүмбэрлэн сэхийж тэдний оюун ухааныг нь ариутгасаар өнөд сүндэрлэнэ. Үнэндээ “Базарын суварга” нь түүний эр зориг эрэлхэг хүч, амьдрал тэмцлийнх нь гялбаа болж орчлонгийн хүмүүсийг гэрэлтүүлнэ. Базарын сонгосон “Үрэгдлийн зам”13 нь хар шарын ертөнцөд нэвтрэх соёлын цуваа болжээ. Галсанням “...Дээрэм цэрэг хоёр манай энэ суваргыг хоёр талаас нь бүр олж үзэж яваг”14 гэж Очир, овооны шил хийгээд хошуу яамны голд байгуулсан нь мөн ч гүн гүнзгий утга чанартай байдаг. “Базарын суварга” нь Очир овооны сүлдэнд шүтэн, сайн эрийн хийморийг хурайлан дүнхийх мөртөө “олон хар толгойн сүм”-ийн сахиусанд түшин ивээгдэж байгаа шиг санагдуулна. Базарын гунигт төгсгөлийн сонголтыг зарим уншигчид ихэд гайхаж байгаа байх аа. Санаанаас гадуур замыг сонгон сайн эрийн ёсоор үхээгүйд нь харамсах шиг. Үүний эсрэг Очирыг нэн илүү бишрэн бахархах магад. Эрт орой хэзээ нэгэн цагт вангийн цэрэгт толгойгоо цавчуулахаа мэдэх боловч толгойгоо хүргэж очих нь Очир овооны сахиусыг гомдооно гэж бодоод сайн эрийн амьдралаа баримталсан нь мөн ч зохиогчоос монголчуудын баатарлаг удмын түүхэнд “Будаг арилахаас удам арилахгүй”15 гэсэн нууцгай хүслийг дээдэлжээ гэж бодогдуулна. Базарыг өрөвдөж хөөрхийлөхийн дуу Очирын ирээдүйн амьдралд бодлогоширол болж байна гэмээр. Гурав. Төгсцогт мэйрэний зөрчилт сэтгэлгээ Төгсцогт, Галсанням, Очир гурав бол дөчин жилийн өмнө нэг багшийн шавь мөртөө ирээдүйн тухай үзэл зорилт нь эрс ондоо байсан юм. Төгсцогт бол “Тухайн үеийн их улс төрийг аялдан дагаж, улс төрөөс олгосон эрх чөлөөний хязгаар дотор хошуу нутгийн амар тайванг хамгаалахыг зорьсон байжээ”16. Энэ зорилт нь түүнийг зан төлөв байдал өдөржин “Шилийн сайн эр” Очир, Базарыг завшаанаар дарангуйлахаар чармайна. Түүний хамгийн их хүсэл эрмэлзэл бол Монголчуудын улс төрийн их нүүдлийг биелүүлж, үймээн самууныг устгаж, Монголын нийгмийн түвшин байдал, эв найрамдлыг биелүүлж, ард түмнийг амар жаргалтай амьдруулна. Үүнээ биелүүлнэ гэвэл өөрийн ах дүү болох “Шилийн сайн эр” Очирыг дарангуйлна. Бас Галсаннямын шашныг ашиглана. “Төгсцогтын малгай дээрх хөх чулуун жинс нь Аръяабалын дуган дахь мянган зулын гэрэлд гялтганан гэрэлтэж байлаа.17 Гэтэл Төгсцогтын бодол сэтгэлгээ цаг ямагт зөрчил мөргөлдөөнөөр дүүрнэ. Галсанням жич шашинтай дайсагнан өшилдөхгүйг хичээнэ. “Монгол хүн үхэхээс айхгүй байтал харин бурхнаас айдаг хачин жигтэй байдгийг би мэдсэн. Тэгэхлээр чиний энэ сүм энд байж л байвал наддаа их тус болно”18 гэж Галсаннямд хэлнэ. Энэ бол даруй Төгсцогт мэйрэнгийн өөрийн зорилгодоо хүрэхийн төлөө шашныг ашиглахаар горьдсоны илрэл болно. Тийм мөртөө бас шашин нь Монголчуудыг мунхруулж, илт сэлмээс сүрдэхгүй эрэлхэг зоригийг мохоох зорилготой байсан юм. Бас Базарыг “Тэр чинь чонын бэлтрэг шүү. Хонь барьж идэх зан нь төрөлхийн юм” гэж хэлэх боловч “Ёстой эр хүн юм”19 гэж магтаж түүнийг цавчихаас өмнө мөнгөн аяганд хорз дүүргэж барив. Очиртой байлдааны Мүлсүн. “Хар шарын ертөнц” романы соёлын ухамсрын ажиглалт. “Өвөрмонголын их сургууллийн эрдэм шинжилгээний сэтгүүл” 2001, 2-р хугацаа 62 тал. 14 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 279 тал. 15 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 16 Я.Төмөржин. Роман “Хар шарын ертөнц”-ийн түүхийн шийдвэрлэлт. Өвөрмонголын үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2002, 2-р хугацаа 39 тал. 17 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999 18 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 90 тал. 19 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 218 тал. 13
206
талбарт ч нууцаар мандуулан “Чамтай нэг учрах юмсан гэж санаад л байлаа. Дүүг чинь би хороосон шүү”20 гэж цагааруулан ярьж байлаа. Очир харин “Миний дүүгийн толгойг цавчсан нь чи болвч үнэндээ түүнийг үгүй хийж хаясан нь Галсанням юм. Би түүний тэр муу сүмийг байдаг ном судартай нь заавал галдаж орхино21 гэж хэлэхэд Төгсцогт харин “Гэвч Галсаннямаа харин битгий цавччихдаа”22 гэж санаа зовж байлаа. Үүнээс үзвэл Төгсцогт, Очир, Галсанням гурвын сонгосон зам нь адилгүй боловч ах дүүгийн найр журам нимгэрээгүй. Төгсцогт нь Очир, Галлсанням хоёуланд хорсох мөртөө багтаан уучилна. Энэ нь түүний оршиж байгаа байр сууриас болов. Нэгд, Төгсцогт бол хошуу засгийн мэйрэн, хошуу засгийн амар тайванг хамгаалах эрхтэй, хошуу засгийн үзэл зорилготой эсэргүүцэлдэн тэмцсэнийг залхаан шийтгэх гадаад журамтай. Хаад ноёдоос эрх тушаалын шударга хамгаалагч. “Монголчуудаар улс төрийн их нэгдлийг зөвшөөрүүлж... Монголын нийгмийн төвшрөл бүлгэмдлийг биелүүлэн ард түмнийг амар жаргалтай аж төрүүлэхийг гүйцэтгэх хүнд албатай”23. Хоёрт, Төгсцогтын хувийн найр тал хийгээд биедээ ашиглах үүднээс багтаан уучлах алсыг зөгнөнө. ДҮГНЭЛТ “Хар шарын ертөнц”-д голдуу гурван зүйлийн соёл ухамсар буюу нийгмийн хүслэнг тасралтгүй харилцан шүтэлцэж, харилцан хязгаарлаж байгаа юм. Шашны соёлын төлөөлөгч Галсанням, төрийн байгууламжийн соёлын төлөөлөгч Төгсцогт, харц иргэний соёлын төлөөлөгч Очир гурвуулаа найр журмын талаар тагнайн гурван судас шиг боловч хүсэл хөөцөлдлийн талаар бол талын гурван гөрөөс гэж хэлж болохоор юм. Тэдний сонголт нь адилгүйгээс болж тус романы эчнээ далд нь нуугдаж байгаа бүх үндэстний гарах зам хийгээд ирээдүйн тухай эрэлхийлсэн гол сэдвийг татан гаргав. “Тэдний өөрийнхөө зөвтгөсөн сонголт нь үйлдлийн дунд өөрийнх нь зорилтоос гажиж сайн сайхан хүслэн нь газардсан атал тэд үүнээ сэрж мэдээгүй”24 Тэнд бүр өөр өөрийн соёлын хүчээрээ монголчуудаа аврахыг хүсэн зорьжээ. Гэвч хэн нь ч энэхүү “Тарвагатайн тал”-ыг аврах “авралын жор”25 гаргаж чадаагүй байна. Тухайн үеийн нийгэм ахуйн байдал дор тэдний сонгосон зам нь бүр биелэлээ олж чадахгүй харин энэхүү гурван хүч нь хамтарвал “Тарвагатайн тал” нь гарах замтай болно гэдгийг зохиогчоос зохиолдоо сэм дохисон шиг бодогдуулна. Энд дурдууштай нь ширээт лам Галсаннямын дүрийг хэт бурханчлан аливаа учир цөм урьдчилан мэдэж байдгаас хэзээд амарлангуй тайван болгожээ. Энэ нь уншигчдын сэтгэн бодох орон зай хийгээд зөн мэдэрхүйн бэлэг сэрлийн харааг явцууруулан мохоов. Харин Төгсцогт, Очир нь “Бурхны гэрэл”26 –д дарагдаж “Хавтгай дүр”27 болов. Энэ хоёрыг Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 265 тал. Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 268 тал. 22 Аянга. “Хар шарын ертөнц” Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. 1999, 268 тал. 23 Я.Төмөржин. Роман “Хар шарын ертөнц”-ийн түүхийн шийдвэрлэлт. Өвөрмонголын үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. 2002. 2-р хугацаа, 62 тал. 24 Я.Төмөржин “Хүн чанарын гуа мэдрэхүй-Аянгын туужис” Монгол хэл утга зохиол. 2001.2 дугаар хугацаа. 25 Аянгын “хар шарын ертөнц” романы судлан ярилцах хурлын товч тэмдэглэл. “Сүеүхэ багшийн ярианаас” Өнөрцэцэг. 2001. 12-р хугацаа, 93 тал. 26 Аянгын “хар шарын ертөнц” романы судлан ярилцах хурлын товч тэмдэглэл. “Сүеүхэ багшийн ярианаас” Өнөрцэцэг. 2001. 12-р хугацаа, 98 тал. 27 Аянгын “хар шарын ертөнц” романы судлан ярилцах хурлын товч тэмдэглэл. “Сүеүхэ багшийн ярианаас” Өнөрцэцэг. 2001. 12-р хугацаа, 98 тал. 20 21
207
төлөөлж байгаа соёлын хүчин хийгээд үзэл бодол нь хэдийгээр өөр өөрийн хөгжлийн ирээдүйтэй бөгөөд тусгаар чанартай боловч эцэстээ ширээт лам Галсаннямын сүр гэрэлд дарагдаж балархай болов. Бас Базарын хүүг сүмд хүргэсэн нь шашин нь ялалт олжээ гэдэг боловч энэ нь нэг зүйлийн хүслэн төдий юм. Зохиогчоос энд шашныг өргөн зөвтгөв. Гэвч зохиогчоос шашны тухай хуучны сүүдэр талыг хэт туулиар шүүмжлэх бичлэгийн арга журмыг тавин, шашны мөн чанарын наран талын гэрэл гялбаа хийгээд оюун санааны ариутгалын эчнээ чадавхийг зөв үнэлэн, өнгөрсөн, одоо, ирээдүйн аль цаг үед ч шашин нь хүмүүст оюун ухаан хийгээд итгэл хүчин олгож байдаг гэснийг зөвтгөжээ. Харамсалтай зүйл гэвэл, тус романд шашны сүүдэр талыг бас бичсэн бол сайн болох нь гарцаагүй юм. Энд нэн дурдах чухал нэг зүйл нь эмэгтэйчүүдийн дүр болно. “Нэг бүстэй хүн хажууд минь байвал сайн юм билээ” гэж “Гансрал өнчрөлд сэтгэл зүрх нь шаналан шархдаж” байгаа Нансалмаа, Үзэм, Баринтаг гурван эмэгтэй нь бүр залуу, бэлбэсэн, тэрчлэн ламд ойртох дуртай байдаг. Монгол нутгийн эрийн сайн нь бүр сүмийн гороо буюу цэргийн хуаранд явчихдаг учраас эдний гансрах нь ч аргагүй. Гэвч энэ гурван эмэгтэй нь романд олбоос зохих байр сууриа олж дийлсэнгүй байна. Романы гол сэдэвт энэ гурван эмэгтэй хавьтаж дийлэхгүй байдаг. Тэд нь харцын инээдэм, ноёдын тоглоом төдий. Романдаа энэ гурван эмэгтэйд олвоос зохих зүйлийг нь олгосон нэн амжилттай болох нь гарцаагүй юм. “Монгол үндэстнийхээ мандлын төлөө үйлчлэх бол монгол зохиолчдын түүхийнхээ нийгмийн харьцуулага болох ёстой”28 гэсэн шигээр үндэстний зохиомжийн гүйцэтгэвээс зохих харилцаагаар үндэстнийхээ түүхэнд бусдаар ч шүүмж дүгнэлт хийлгэж, үндэстнийхээ ирээдүйн тухай түүх соёлын үүднээс бодлогоширсон бүх талаас задалж бичвэл сайн бүтээл гэж үзэж болно. Гэвч роман дахь Төгсцогт, Очир, Галсанням зэрэг зохиолын баатруудын хүсэл зорилгынхоо төлөө чармайн тэмцэх нь мөн ч нэг ёсны жаргал юм. Хүсэлтэй, зорилготой л байвал “Чулууны ангаас үзэл олдоно”. Дээд, дундын хичээлийн бичгээс гэдгийг хүмүүст сурталчлав.
Summary “The world of Blacks and Yellows”, the first novel of writer Ayanga, that was published at the beginning of new century has rich with cultural meanings. It is unique by its artistic masterwork which meaning was described in a base of national traditional culture and lifestyle and this is the best work showing history and culture of Mongolia. Hereby, previous reseach work is mentioned briefly, at the same time individual belief, goal, conflict or self-contradiction and the reason of conflict of three roles of novel, Galsannyam, Tugstsogt and Ochir representatives of Buddhist religion, State or Public class and people or citizens, are highlighted. Each of them has vision of rescuing the Mongolians from the points of their own view or own cultural capabilities in the historical period of time. Nevertheless, it is impossible to monitor and govern whole society even any of the item has plenty of capacity, instead it can only influence the society. Below, concept and belief of Galsannyam the highest rank of lama, view and goal of Ochir and Bazar and self-contradictious mindset of Tugstsogtmeiren (name of title) will be discussed.
28
Аянга. “Арван жилийн тасархай сэтгэгдэл” “Алтан түлхүүр. 1987. 4-р хугацаа 12-р тал
208
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(209-218)
Ч. ДАГВАДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛД ХОТГОЙДЫН АЖ АМЬДРАЛ, АХУЙ ТУСГАГДСАН НЬ CHOISURENGIIN DAGWADORJ AS A MAIN REPRESENTATIVE OF KHOTGOID LITERATURE Г.Болормаа (МУИС) Намтар, уран бүтээлийн тухай товч Чойсүрэнгийн Дагвадорж 1942 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн. Тэрээр МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгс, “Монголын уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. МУИС-ийн МХСС-ийн Нүүдлийн Соёл Иргэншил судлалын төвд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. МУИС-ийн Профессор, эрдэм судлаач, СГЗ цолтой. Уран бүтээлээ 1966 оноос эхэлж “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмж судлалын ном, “Монголын нэвтэрхий толь”, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-д зохиогчоор оролцсон. 1988 оноос яруу найраг бичиж, “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл”, “Алаг тавилан” гэх зэрэг ном хэвлүүлсэн. Чойсүрэнгийн Дагвадорж Хотгойдын яруу найргийн гол төлөөлөгч болох нь Түүний яруу найргийн бүтээлийн тэн хагас нь Хотгойд түмний ахуй, амьдралаас “урган” гарсан улбаатай. Цоглог мөрүүд нь гэгэлзсэн аясаар хэлхэгдсэн нь ихэд сонин. Яруу найрагч ардын аман билэг, хотгойд дууны өлгийд өссөн хүн. Өвөрмөц ёс заншил, өөрийн гэсэн дуу хууртай ард түмэн нь түүний авьяасын галыг бадраана. Хотгойдын ноён, Хотгойдын шадар жанжин Чингүнжаваар овоглодог энэ хошуунд эртнээс хотгойдын гэгэлгэн дуу маш их дэлгэрчээ. Өдгөө ч дуулагдсаар байгаа эдгээр дуунд хүний дотоод сэтгэлийн нандин нууцыг нээсэн тийм нэгэн сэтгэлийн гэгэлзүүр, хөвсөлзүүр, хөнгөн гуниг мэдрэгддэг. Эрдэмтэн Л. Хүрэлбаатар “... Дэлгэр мөрний хөх цэнхэр урсгалын баруун зүүн биед хотгойд дууны ая эгшгэнд сэтгэл гэгэлзэж, орчлон холыг эртээс ухааран хэрсүүжиж өссөн үрс нь Хотгойдынхоо хөх хөх уулсаас, хүүгээ хуугиа салхинаас, цэцэгтэй хөндий өргөстэй талаас, “тоотойхон насны тоожгорхон шар хорвоог” туулсан өвгөдийнхөө ухаанаас, энэ л гэгэлгэн аятай дуугаар дамжуулан, манан тунасан цэнхэр алс руу гараад явчих хүслийг, хүслийн тэрхүү сүүмэлзэх хязгаараас эргээд, ижийгээ, эх нутгаа, зовлон жаргал алагласан “хорвоо” гэдэг хөгшин
209
эхийгээ хайрлах хайр ухаарлыг олж авсан юм...” / Дуун, утгын яруу зохист, 2005 он,7-р тал/ гэж тэмдэглэжээ. Яруу найрагч Ч. Дагвадорж “Миний багаасаа мэдэх манай нутгийнхан, тэр дундаа айлын эзэгтэй хүртэл намар цагийн орчин тэр чигтээ шар зэрэглээнд уягдсан, ус намуухан мэлтрэн урсаж байхуй цаг доор Дэлтэй цэнхэр зовно уу яана Дэлгэр мөрөн бооно уу, яана гэж дуулаад л, бүр хангитал дуулаад, морь унаад хойш урагш явах. Нэгнийдээ бууж, нэрмэл ууж, баахан дуулалдах... Хоёр гурав хоног тэгж явж ирээд нам гүмхэн хуучнаараа сааль сүү базаах, мал сүргээ арчлах гээд их ажилдаа шуудран ордог байж билээ... гэж хуучлана. Нээрэн ийм дүр төрх сэтгэлд зурагдаад, хотгойд зоны тухай мэдэх, унших тусам гэгэлзүүхэн явахдаа зүрх сэтгэлийнхээ гүн дэх гуниг гутралыг дуу эгшгээрээ хөнгөлөөд, уужрах нэгэн хүмүүний дотоод сэтгэл, гадаад дүр тод харагддаг сан. Ийм дууны яруу найргийг бүтээнэ гэдэг бас амаргүй. Харин яруу найрагч Ч. Дагвадорж тэрхүү амаргүйг аргадан өөрийн гэсэн онцлогтойгоор бүтээсэн байна. Ч. Дагвадорж найрагч “...Эхлээд Хотгойдын аман билэг, аман дууны яруу найргаар дамжаад, дараа нь Дамдинсүрэн багшийн уран бүтээлийг уншиж, тэр нь миний тагнайд яг ангир уураг шиг уусаад, тэгж уран зохиолд татагдсан байгаа юм... Тэгээд тэр намрын ус гэдэг юмыг би хоёрдугаар ангид байхдаа ямар байдгийг мэдэрсэн. Нэг хагас сайн өдөр гэртээ морьтойгоо давхиад иртэл ээж данхаа сэгсэрч үзсэнээ «Цай байхгүй юм байна. Миний хүү ус руу жирийгээрэй” гэлээ. Тэр үед манайх Бөхний суга гэдэг газар намарждаг байж. Тэгээд гуулин домбо, гуулин шанагаа бариад ус авахаар гүйж очлоо. Усаа авах гээд тонгойтол хадны ангалаас урсах тас хар ус тэр доор гялтганаад, ус руу үлээхээр хүрр гэж хүржигнэж дуугараад, гуулин шанагаа ус руу хийх гэтэл алтан шанага орж байгаа мэт мэдрэмж төрсөн. Урьд огт ажиглаж байгаагүй мөртлөө би намрын ус гэж тийм гоё юм байдгийг мэдэрсэн юм. Дамдинсүрэн багшийн «Намрын ус» гэдэг шүлгийг би бодитоор харж байгаа нь тэр. Намрын ус үнэхээр гайхамшигтай. Бороо холдчихсон, бүх навч намиа хийсдэг юм байхгүй, хадны ангалд тэр гоё ус байдаг. Сүүлд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Да багштай хамт ажиллалаа. Тэгээд өөрөөр нь өнөө намрын усны тухай яриултал «Манай нутагт ус их ховор оо. Би Дорнод аймгийн Матад сумынх. Манай тэнд эрэгтэй хүүхэд төрөхөөр заавал нэг худаг гаргадаг байсан. Намайг төрөхөд гаргасан тэр худаг нь одоо болтол байдаг» гэж ярьж билээ. Гэтэл ус ховортой тийм газрын хүн мөртлөө намрын ус гэдэг юмыг тэгж хүний сэтгэлд хоногштол бичсэн байсан. Билгийн нүдээр л харж, мэдэрч дээ. Тэр нь хангай газрын надад хүртэл хүрч байхав. Ингэж л би уран зохиол руу хөтлөгдсөн юм аа...” /МҮОНР-ийн Алтан сан хөмрөг. “Чин сэтгэлийн яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага. 2006 он/. Ингэж хуучилж байсан найрагч намрын усны тухай шүлэг бичжээ... Болор цомд хэд хэд орж, «Атлантын далайн захад ээжийгээ л их саналаа» шүлгээрээ айрагдсан байна. -1989 онд “Ээж минь дээ” дууныхаа шүлгийг бичсэн тухайгаа тэрээр ийн дурсан бичжээ. “...Энэ дууны шүлгийг их олон жил бодсон.1965 онд миний ээж насан өөд болсон юм.Түүнээс хойш 1988 оны сүүл хүртэл ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж 20 гаруй жил бодоод л явсан. Болохгүй л байсан. 1989 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суусан чинь гэнэтхэн шүлэг бичмээр санагдаад... Тэгээд л “Газар холоос санахад Гаднаа бүртийж харагдах юм
210
Галуу шувуу ганганахаар Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа Тун чиг холоос санахад Тоосон дундаас торолзох юм Тогоруу шувуу буцахаар Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа Нутаг холоос санахад Нулимсан дунд минь бүрэлзэх юм Нуурын шувууд ганганахаар Таныгаа дуудмаар, дуулмаар болох юм аа гэсэн мөрүүд, өөрөөр хэлбэл, дууны маань дахилтууд эхэлж санаанд орж ирээд, дараа нь “Будантай юу буурал хорвоод нь Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө Буруу юу, зөв хоёрыг минь Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө» гээд л үндсэн бадгууд ороод ирсэн. “Ээж минь дээ” дууны шүлгийг ингэж 1989 онд зохиосон юм. Хотгойдын гэгэлгэн дуу гэдэг чинь нулимс мэл, мэлхийтэл асгарахаар тийм дуу байдаг. “Дэлтэй цэнхэр зовно уу яана Дэлгэр мөрөн бооно уу яана Өндөр цэнхэр зовно уу яана Өргөн Тэс нь бооно уу яана Яваад л яваад л барагддаггүй Яасан ч арвин хөндий вэ хө Явуулын хүнээр хэлүүлсэн Ямар ч үйлтэй сэтгэл вэ хө» гээд л... Ийм дууг би их багадаа дуулж, дуулсан ах, эгч нарыг сонсч өссөн.Тийм болохоор ер нь үүн шиг л ганц дуу зохиохсон гэж бодсон юм. Тэгээд л хотгойдынхоо гэгэлгэн дуутай дүйцэхүйц ганцхан дуу зохиох юмсан гэж бодоод явдаг. Одоо болтол зохиож чадаагүй л явна. Яахав «Ээж минь дээ» дуу бол Ази, Европт дуулагддаг л юм. Америкт ч бас дуулж байгаа хүн сонссон. Дундад улсад бол бүр дүрсжүүлж, хятад хэлээр орчуулж дуулдаг. Ер нь дэлхийн монгол туургатан бараг бүгдээрээ “Ээж минь дээ” дууг дуулдаг. 2000 онд БНХАУ-ын баруун хойт үндэстний дээд сургуулийн тэнд айлд байж байхад төвдөөр орчуулаад дуулж байна гэсэн мэдээ ирж байсан. Тэгээд бодохоор “Ээж минь дээ” дуу ямар ч байсан тэрбум орчим хүний сонорт хүрсэн юм шиг байгаа юм. Энэ дууг нийтэд хүргэхэд Дундад ард улсын дуучин Дэдмаа, Тэнгэр гээд ер нь монгол гаралтай урд зүгийн алдартай дуучид бараг бүгдээрээ хувь нэмрээ оруулсан даа...” хэмээн хуучилдаг. Дуу ингэж амьдралд төрж, түмэнд түгэж байдаг аж. Яруу найрагч Ч. Дагвадоржийн “Хотгойд аялгуу” найраглал нь бүх Монголын ард түмний цээжинд хоногшиж, эгэлгүй авьяас билгийн ард Хотгойд түмний бахархал улам ч биелэлээ олсон гэж хэлж болно. Бүрэлдэж тогтсон эд эс минь хотгойд Бүгдээс онцлох овог, яс минь хотгойд Бүрэн улсынхаа дотор дуурсах алдар минь хотгойд Бүдэг, тод түүхийн жимээр алхсан мөр минь хотгойд Бүхнээс эхэлж сонссон эгшиг – бүүвэйн дуу минь хотгойд…хэмээн тоочин дүрслэх аргаар уг найраглал эхэлдэг. “...Уянгын би баатар буюу өгүүлэгчийн гол
211
дүрийн хэмжээнд далайгаа дөвийлгөж, өргөмжлөн буулгасан нь хэзээд зүрх сэтгэл, хувь заяанд мөнхийн дагуул, мөнхийн ивгээл болж байдаг гэсэн туйлын санаа бүхий энгийн атлаа гүнзгий урлалыг олж харж болно....” гэж судлаач Д. Цэвээндорж тодотгосон байдаг. Хотгойд эс, хотгойд яс, хотгойд зан, хотгойд мөр, хотгойд үг хэл нь найрагчийн шүлгийн илэрхийлэл нь юм. Бүжинхий багадаа дугуйлсан тоглоомын гэр минь хотгойдынх Бүрхэг тэнгэрээс олж харсан од минь хотгойдынх Бүгчим, бачимд уужруулсан холч ухаан минь хотгойдынх Хамгийн дотор уусаагүй хатан яс минь хотгойдынх Харалган түүхчдэд сэвтээгүй бүтэн нэр минь хотгойдынх Харийн өлмийд бөхийгөөгүй хошуу ноён минь хотгойдынх Хартай, хортой шуурган дундаас халаглах сэтгэл минь хотгойдынх Халин одоход хоргодуулах гэгэлгэн дуу минь хотгойдынх...гэж үргэлжлэх найраглал аялгуутай мэт сонсогддог. Нэгэн хүмүүний амьдралын түүх нь нүднээ ил харагдана. Харагдахуйн орчин Хотгойдын цэнхэр уулс, цэнгэг гол усны чанадад хүрч, улмаар бүх монголынхоо газар ус, хүн олны өнгө гэрэлт амьдрал болж хүрээгээ тэлэх нь гайхалтай. ... Алсын алсаас цэнхэрлэх ар таван хотгойд минь Адуу мал нь багшрах аядуу, зайдуу нутаг минь... гэж уг угсаа, уугуул нутгаа магтаад, Хорь, гучаараа зүмбэрлэх холдоон бараатай уулс минь Хонгорхон багадаа шумбасан хотгойдын цэнхэр мөрөн минь Зайдуу, зайдуу гэлтгүй гэгэлгэн дуу тань сонсогдох Залбирч бишрэх сэтгэлд уул, ус минь харагдах юм... хэмээн уулс, мөрнөө сэтгэл, итгэлдээ тээж яваа хүүгийн сэтгэлээр шүлэглэжээ. Хотгойд нутгийн цэнхэр уулсын чанад холын тэртээ ойр мэт, нуга нугачаа бүхэндээ эрдэнэс далдалсан байдал нь сэтгэлд “ил” байдаг бүтээлүүд Ч.Дагвадоржийн шүлгээс тод харагдана. Хотгойд нутаг, ингэж овоглосон ард түмний аж амьдрал, зан үйлийн тухай эргэцүйлэхүйд сэтгэлд хөхөлгөн хөхөмдий зэрэглээ үзэгдэж, хөг аялгуу мэт сонсогдох учиртай. Урсгал зөөлөн гол горхи адил дүрслэл, үүлс үймрэлдэлдэх алс тэртээ, хур тосон дүнсийх байгалийн үзэмж донж хэв маягаараа ялгарах онцлогтой, басхүү мөр бадаг бүрээс нь Хотгойдын нутгийнаялгууны үгийн утга, хөг аяс танигдах төдийгүй, ард түмний заншил, зан төрх, уул усны тунгалаг сайхан нь аяндаа ургаж байдаг уран бүтээлчийн нэг нь яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж юм. Тэрээр Орчин Үеийн Монголын уран зохиолд уран бүтээлээрээ өөрийн гэсэн томоохон орон зай эзэлдэг. Түүний олон хүний сэтгэлд шингэсэн бүтээл бол “Ээж минь дээ” дууны шүлэг юм. Цахир уулсын бэлээс ээж нь хүүгээ саравчлан харуулдах, мөнхүү аян холын замаас яарууханаар ижий зүгийн нутагтаа хүүгийн тэмүүлэх сэтгэл, энэ хоёр бэл бэлчрийн туйлд хувь тавилангийн олон салаа зам дурайх нь үзэгдээд, мөр бүхэндээ аль олон хэрэг явдлаас ганцхан ээж нь харагдаад зориг зоригмогоор ээж рүүгээ тэмүүлэн ирж, элэг бүтэн амьдрал үүсгэж буй хүний амьдралын нэгэн тавилан мэт бодол хөг аялгуутайгаа зүрхэнд шивнэнэ. Ганцхан шүлгийн нэгхэн бадгаас ургаж байгаа бодрол угтаа энэ найрагчийн олон арван бүтээлийн оргил тийш залсан жимд тааралдана. Яруу найрагчийн бүтээлүүдээс “Алаг тавилан” нэртэй номыг нь онцлон дурдаж, иш болгомоор санагдана. “Алаг тавилан” номын хуудас эргэх бүрийд Хөвсгөлийн их уулс, өтөг бууцад өвөлжөө, дэлгэр зуны зуслан, хайруутай, нөөлөгтэй хаврын борог бүрэгхэн, сэтгэл сэмлэн гуниг төрүүлэх дурсамжит намрын улирлын аль аль нь бий.
212
Бидэнд Хотгойд хэмээх ард түмний эгэл амьдрал, бусдаас ялгарах найргийн урлан, соёлт ард түмний дуун эгшгийг цуцал цуцлаар дэлгэн өгсөн зарим бүтээлийн онцлог ажирах тусам олзуурхал төрж, бахархалд хөтлөгдөнө. Нутаг ус, аав ээж, бидэртэн давалгаалах гол мөрнөө эгэл даруухнаар болгоож, яруу найрагчийн хурц авьяасаар тэрэлсэн олон олон шүлгүүдийн нэг нь энэ юм. …Эмтийн цагаан ухаа өндрийн өндөр уул байлаа Эмжээр мөнгөн горхи гатлахын аргагүй мөрөн байлаа Эх орныхоо уул, усыг дуулах эхний удиртгал нь та байлаа Ээлийн халуун сэтгэлтэй Ээжийн бүүвэйн эгшиг таных байлаа... хэмээн төрсөн нутгийн ухаа толгод, ус горхийг өндөр сүрлэг уул хайрхад өргөн том мөрөнтэй зүйрлэн, эх орныхоо уул усыг дуулах эхний “удиртгал симфони” ээжийн бүүвэйн дуу “Та байлаа” гэж адилтган, ахиулан дүрсэлжээ. Ар булагийн уулс мину Анхил багын нутаг мину Таван модны ар мину Танил олон шиг минь дотнохон… гэх мэтээр хүн байгалийн хүйн холбоог энгийн атлаа гүн гүнзгий утга, яруу дүрсэлсэн байна. Шүлгийг уншихад л аяндаа хөврөх мэт ая хэмнэл, айзам эгшиглэнтэйгээ “сонстох” нь аандаа дуу дуулж буй мэт. Уянгын шүлэг бүр нь дуу мэт байдаг нь яруу найрагчийн шүлгийн нэг онцлог юм. Энд Арбулагийн уулс, тэр дундаа Цагаан чулуутын овоо, үзэсгэлэнт байгаль, их уулс тодоос тод дүрслэгдэнэ. Би нэгэнтээ тэрхүү үзэсгэлэнт Арбулагийн уулсын дунд зүмбэрлэн байдаг Цагаан чулуутын овооноос ойр орчмын цэлгэр сайхныг дуниар цэнхэр намрын шаргал наранд ээвэрлэн тухалж саатахдаа сэтгэлдээ “зурж” билээ. Энэ цагт ч эргэн дурсахад: …Эмтийн цагаан ухаа өндрийн өндөр уул байлаа Эмжээр мөнгөн горхи гатлахын аргагүй мөрөн байлаа… хэмээсэн яруу найрагчийн дүрслэл нь уулсын өндрийг, ус мөрний яндашгүй ариунтай адилтган зүйрлэсэн зүйрлэл гайхалтай нийцсэн нь уншихад яруу мэдрэмж төрүүлнэ. Шүлгийн урлал, үзэсгэлэнт байгалиас заяатай найрагчийн оновчлолтой дүрслэл олон олон санааг ургуулж байна. Энд: Тагнай зөөллөсөн уураг таных байлаа Тасхийтэл ороолгосон жавар таных байлаа Аргадахдаа тэнийсэн сэтгэл тань Дэлэн, Сөртийн хөндий байлаа Аашлахдаа цэхэлзсэн сүр тань Дэлгэрхааны уулс байлаа Зөрж, шавсан арслан, барсын дүртэй Их-Уулынхаа барааг Зөөвөр тавьж үл хүрэх холын холоос ч хардаг аа Зөөлөн долгион нь ухаан уужруулах Дэлгэр их мөрнөө Зөвших сэтгэлийн угт зүрхэн дундуураа урсгадаг аа… гэсэн байдаг. Ар булагийн уулс, түүний дунд орших хүн байгальтай нарийн холбоогоор шүтэлцсэн тэр мэдрэмж энэ хэдэн мөр шүлгээс ил “ургаж” байна. Хүний эгнэгт овоглох нутаг, элээх тавилан, амьдралын түшиг болсон ижий аав, ах дүүс, эрхэмлэн хүндэтгэх найз нөхөд дүрслэгдсэн нь шүлгийн гол утга санааг тэлж, ургуулан бодох уран сэтгэмж мэдрэмжийг төрүүлнэ. Энэ мэт олныг өгүүлж болох ч Арбулагийн уулс манан дунд бүртэлзэн байх нь уран зургаар бол дэвсгэр өнгө /фон/ болно. Тэр манан алгуур алгуурхнаар дээш хөөрөн, тэгснээ замхран холдохуйд хөнгөн гунихрал, гэгэлгэн санагалзал өөрийн эрхгүй “цэлмэх” шиг сэтгэлийн гуниг учгийг давхар тайлна.
213
“Зөөлөн дөлгөөн нь ухаан уужруулах Дэлгэр их мөрнөө…” хэмээсэн нь ариусахуй их сал мэт мэлтрэх гол усны талимаа юм уу даа. Алгуурхан холдоод, бүдгэрэх уулсын тэртээ дэх аян холын замаа эргүүлэн залваас их холын чанадад жолоо сунгах хүлэг морьтон харуй бүрийгээс өрсөн яаравчлах мэт зураглал бас бий. Эргэцүүлэл бүхэнд тайлал байж, утга учир бүхэнд нууцлал оршдог. Гол мөрний урсгалд ариусал тээж ирсэн гэгэлгэн хөх салхи шиг хөнгөн уйтгар нь буцах өдрийн өнгө гэлтэй. Ийм л нутгийн өнгө хувирлыг яруу найргийн мөр бүхнээс олж мэдэх нь бас нууцын тайлал мэт, тэгсэн мөртөө тансаг хэлхээ аяндаа цааш хөврөх нь юутай зүйрлэшгүй гайхалтай. Яруу найрагч Ч. Давгадорж багшийн ганц энэ шүлэг биш “Алаг тавилан” номын хуудас бүхний мөр болгонд утгын их тайлал бий. Чойсүрэнгийн Дагвадоржийн утга уянгын сэдэвт яруу найргийн хэмнэл, цогц ая аялгуу хэм тэгш бүрдсэн шүлгийн нэг нь “Богдон уулын сүндэл” юм. Хотгойд эр хүний эрс шулуун зан чанар, энгүүн төлөв байдал, авьяас билгийн сэрэл онгодоор бичсэн: Богд нь уулын сүндэл нь Бодтой, бодгүй сундалдаллана даа хө Бодолдоо бэтгэрдэг Та мину хө Нүдэндээ нулимстай зүүдэлнэ дээ хө... гэсэн нь байгалийн ажрал, орчлон ертөнцийн өнгө хувирал дагасан сэтгэлийн хөдлөл нүдэнд үзэгдэх байдалд өртөж буй төлөв нь шүлгийн шадаар дамжин илэрч буй юм. Нэг ёсондоо явган зэрэглээ хөллөсөн байгалийн ахуй зураглал дор хүний сэтгэлд юу эс бодогдож, юу эс зүүдлэгдэж болох билээ. Тийм нэгэн өдрийн эг агшин цааш өрнөхдөө: Цэцээ гүний сүндэл нь Цэнхэрлэн, цэнхэрлэн сундал даллана даа хө Цээжиндээ бэтгэрдэг Та мину хө Нүдэндээ нулимстай зүүдэлнэ дээ хө... гэж санаж тэмүүлэх, хүсч хүлээхийн нэгэн ёс хөндөгдөнө. Нэг бодоход жаргал юм шиг, нөгөө санахад сэтгэлийн зовлон ч мэт хожид мөнх орших бүтээлийн индэр болсон тэр нэгэн зураглалыг ажирсан найрагчийн гүн мэдрэмжээр өрнөж буй нь гайхалтай. Шүлэгт “сүндэл” гэх шинэ үг/сундал/дал/ лан зүүдлэгдэж гэх мэт үйл үг “бэтгэрэх” гэдэг ардын аман билгийн үгийг аргагүй л оновчтой шигтгэн оруулжээ. Мөн яруу найрагч Ч.Дагвадоржийн “Ар л тайгын нутаг” гэж ардын дууны ая, үг сонсогдох мэт өвөрмөц үг хэллэгтэй яруу найраг бий. Ар л тайгын нутаг минь дээ Асарлан цэнхэрлэн харагдана даа хө Асгаруулсаар тосдог ээжтэй л юмсан Амар мэнд л болов уу даа хө... ийм мөр шүлгээс Хөвсгөлийн их уулс, мураа, тэр дунд аж төрж буй хүний амьдрал нэвт харагдана. Монгол яруу найраг, тэр дундаа хотгойд найрагчийн үгийн өвөрмөц дүрслэлийг илэрхийлсэн “асарлан цэнхэрлэн” гэх мэт хоршоо үгс хүндэтгэлийн шинж утгаар оршино . “Ар л...” гэсэн нь зүгээр нэг буугаагүй, тайгын нутгаа уужим тэнүүн, баян тансаг, гоёл мэт бодож, төсөөлж, мөрөөдөж явдаг сэтгэлийн дүрслэлээ гаргасан байна. Яруу найргийн үгийн тодотгол болж өгсөн нь хотгойдын яруу найргийн өвөрмөц онцлог болох жишээ юм. “Ар л тайгын, амар мэнд л...” гэж утга тодотгосон “л” гэсэн сул бичвэрийг баймж утгаар хэрэглэсэн нь яруу найрагчийн шүлгийн ур маяг, авианы найруулгын хэрэглүүрийг чадамгай ашигласны үр дүн юм. Хөвч л хөвчийн нуруу нь Хөшиглөн, хөшиглөн цэнхэрлэнэ дээ Хөхөртлөөн ширтдэг ээжийг минь дээ Хөндийн зэрэглээ нь хуурдаг болов уу даа... гэж дээрх өрнөл улам улмаар
214
тодотгогдон ээжийгээ хайрлахын зөн совин холоос хүсэн тэмүүлэх, санагалзахын дүр дүрслэлээр товойн тодорч байна. “нь” хэмээх үйлийг тодотлогч, “хө”, “дээ” гэх мэт аялга, чимэг үг нь шүлгийн хэмжээ хэмнэл, ая данг тэнцүүлэхийн зэрэгцээ ардын дууны уламжлалт хэв маяг, ур дүрслэлийн бодит жишээ болно. Салхины нь амтыг авахаар нь хө Самсаа шархираад горьгүй л юм даа... гэсэн нь яруу найрагч Дагвадоржийн уран бүтээлд байдаг хүнийг, тэр дундаа ээжийгээ энэрэх хайрлах, хүндэтгэх хүндлэлийн илэрхийлэл юм. Угтаа хотгойд яруу найрагчийн мэдрэмж, дүрслэл, гэгэлзсэн, санаашрал, өөриймсөлөө эн тэнцүүлэн урладаг ур чадвар юм. Улмаар хөх хангайн дүрслэл, хүний эгэл борхон дүр, бөртийтөл зогсох ээж хүний бараа цөм харагддаг дүрслэлтэй яруу, хөгжмийн зохиолч Д. Цэнддорж, УГЖ дуучин Б. Дариймаа нарын хамтын бүтээлээр дуу болон түмэн олны дунд эгшиглэсээр байна. Яруу найрагч Ч.Дагвадорж “Ухаатны дэргэд уул ургадаг” шүлгээ Ж. Бадраа гуайн гэргий Х.Бадрахад зориулсан гэдэг. Харин “Нутгийн сайхан ах нар” шүлгээ Ж.Бадраад зориулж бичсэн түүхтэй. Ийм шүлгийг уран зохиолын онолд “илгээмж шүлэг”, “зориулга шүлэг” гэдэг. Нутгийн сайхан ах нар Нартай зундаа найрлана даа Нуруу, нурууг давсан чиг Нандин сэтгэлд минь илхэн дээ... ... Инээж явсан өдрөөс нь Итгэл юугаан олсон доо Эндүү, андуухан явахад минь Ээлээн өгсөн ачтай даа... хэмээн эр хүний нөмөр түшиг, сайхан зан чанар, амьдралын хатуу хөтүү, инээд баяр дунд тэр янзаараа оршиж байдгийн шинж, басхүү мартагдахын аргагүй ачтан гэж бий. Тэр хэчнээн холдовч, хүн чанар нь хэвээрээ байдаг гүндүүгүй монгол төрхийг өөртөө хадгалан хүнийг яруу найргаар илэрхийлсэн байдаг юм. ”Эндүү андуу”- гэсэн авиа сэлгэсэн утга гүнзгийрүүлсэн сайхан хоршоо үг хэрэглэжээ. Дуу бүтсэн түүх болгоныг Ч.Дагвадорж найрагч маш их сонирхолтойгоор хуучилдаг. Жишээ нь: “...1990 оны 2 дугаар сарын 28-ны орой Ж.Бадраа гуайн уран бүтээлийн тоглолтыг үзээд энэ орой Төрийн шагналт Д.Дандий 60 насны сүүдэр зэрэгцсэн болохоор бид гэр бүлээрээ гэрт нь очиж найрлаж, дуу хуур халгиж, цалгиж байж билээ. Чингэхдээ дууны яруу найргийн алдарт төлөөлөгч Жамцын Бадраад зориулав гээд цаана нь намайг гараас минь хөтлөн сайн үйлсэд дагуулсан бүх ах нараа бодож бичсэн.../ “20-р зууны Монгол уран зохиолын онол-түүхийн судалгаа”, 2011 он. 359 тал/ гэжээ. Сайн нөхрөө амьд сэрүүн байхуйд нь уран үгээр зориулга шүлэг бичиж баясгахаас илүү хүндлэл байхгүйг энэ дурсамжаас ойлгож болно. Ч.Дагвадоржийн уран бүтээлд “Хотгойдын уянга”/ 1991 он/ гэж дуу байдаг. / Хөгжмийг СТА Ж.Жаргалсайхан, дуучин СТА Л.Батсүрэн дуулсан/ Дэлгэрхэн мөрний ус нь дэлхий дүүрээд мэлтэлзэнэ ээ хө Дэлтэйхэн цэнхрээ унаад мөрөн далайг ч гатлана даа Дэндүү чигээ холоос зорилоо доо хүү чинь Дэргүүлсээр чамдаа очно доо хүү чинь... гэж яруу найргийн амин дүрийг дэлгэр мөрөн, дэлтэй цэнхрээрээ “баримтаглаж” бичдэг нэг онцлог нь энд тодорч байна. “Дэндүү чигээ, дэргүүлсээр” гэх мэт толгой холбосон мөрний эхэн үг хос хосоороо өвөрмөцөөр хоршоо болсон төдийгүй “хэн” гэсэн утга бууруулах зэрэг буюу хайрлах энхрийлэх утгыг давхар илэрхийлнэ. Энэ ч байдлаараа бусдаас найрагчийн
215
хэл, найргийн онгодоороо ялгарч байдаг хотгойд хүний амин шүтээн энд харагдана. Ёстой л хотгойд дууны гэгэлгэн аяс биелэлээ олсон: Хорвоо чигээ дэлхийн сар нь хотлыг гийгүүлэн мэлтэрнэ ээ хө Хонгорхон багын түүндээ миний лээ сэтгэл алдарна аа хө Хотгойдын унагаа унаад гарахаараа Холын маань газар ч юухан бэ? дээ хө... хэмээн ардын дууны хэм хэмнэл ажиглагдаж, угтаа утга задгай, сэтгэлийн тэмүүлэлтэй, бадрангуй эгшиглэнтэй бичигдсэн байна. Тиймээс утга зохиолын судлалд: “...уламжлалт хийц зохиомж бүхий аялгуу төгс, задгай хэмнэл, амьдралаас эрхгүй хөвөрдөн ургасан ахуйлаг сэтгэмж зэрэг нь дуу болон эгшиглэх дотоод амьтай байдагт Ч.Дагвадорж найрагчийн уран бүтээлийн дийлэнх хэсэг нь зохирч, өөрөөсөө хөг яруусгаж дуулагдан цэнхэртдэг утгатайд оршино...” /Ижий далайгаа дуулсан уянгын их урсгалан” нийтлэл. Хэл бичгийн ухааны доктор (Ph.D). дэд профессор Д.Цэвээндорж. Дугаар 213/886/ дүгнэсэн юм. “...Яруу найраг гэгч нь хүний сэтгэлийн галаар дүрэлзэн асах бөгөөд бургилсан авьяастай оргилсон сэтгэлгээтэй билигт хүмүүсээс тэлхэн гарах ид шидийн адис шүншигт яруу үгс аж. Найрагчийн тухайд ухан тунгааж ургуулан бодвол түүний цусанд хотгойдын гэгэлгэн дууны мөр бадаг, ая аялгуу нэвт шингэсэнд байгаа...” /доктор, МУСГЗ, зохиолч Ж. Саруулбуян. “Чингүнжавын дотоод чинадын гэгээ” номонд бичсэн бүтээлд. УБ. 2010 он. 268 тал/ “Миний бага нас Тэсийн буюу хотгойдын гэгэлгэн дуугаар бүүвэйлүүлж өссөн юм. Тэр үед л хэдийгээр бага байсан ч гэсэн хүнд сэтгэл алдахын зовлон, жаргалыг нутгийн ах, эгч нарын гэгэлзүүлэн дуулж, исгэрч байхыг хараад мэдэрсэн билээ л. Ингээд хожим нь мөр холбогддог болоод ч, утга зохиолын судлагч шүүмжлэгчийн хөдөлмөрөөс сэтгэл урваж яруу найрагч руу орохдоо ч өөр олон юм бодоогүй нутгийнхаа “Дэлтэй цэнхэр” шиг ардын сэтгэлийн зовлон жаргалын хүүрнэл болсон цорын ганцхан дууны шүлэг л зохиохсон гэж санасан сан. Яг ийм бодолтой байхад бас ч гэж “Ээж минь дээ” дуу минь олонд түгсэн... /“Чин сэтгэлийн яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага/ гэж дурсдаг. Харин “Ээж минь дээ” дууны адил чансаатай бүтээлийн нэг нь дээр өгүүлсэн “Хотгойдын уянга” билээ. Мөн яруу найрагч Ч.Дагвадоржийн “Сэндмаа” гэж хайр сэтгэлийн сэдэвтэй, ардын дуу Сүнжидмаагийн адил үг аялгуу, холбоц хэлхэц нь аргагүй нийцэмжтэй шүлэг буй. Хөгжмийг УГЗ Т.Сэр-од зохиож, СТА Л. Банзрагч дуулдаг. Арванхан найман насанд минь ээ Аавынхаа өврөөс гараагүй л Сэндмаа Арынхаа голоор бууж мордож явахад минь Ахынхаа нүдэнд тороогүй л Сэндмаа... Хайр сэтгэлийн нандин холбоо, монгол бүсгүйн цэвэр, ааль занг дүрсэлсэн энэ шүлэгт хожимдсон дурлал ч хүний өөрийн, хол ойрын, нас биеийн зааг ялгаан дунд хэний ч нүдэнд өртөж болох залуу сайхан бүсгүйг яруу найрагт мөнхөлсөн өгүүлэмжтэй. Арын хангайн сайхан нутагтаа чимэг болсон Сэндмаад сэтгэл алдрахдаа алдрайхан бага насыг нь “аавынхаа өврөөс гараагүй” буйгаар дүрсэлсэн нь өвөрмөц шийдэл. “Арванхан, хоринхон, гучинхан, тавинхан” насны индэрт хүрэхийн цагт өсөж торниж буй гоо үзэсгэлэнт бүсгүй зүрх сэтгэлийг зүгээр байлгахгүй догдлуулахын эрхэнд дуу аяндаа аялагдаад байхаар сайхан үгтэй бичигдсэн байдаг. Тавинхан хэдэн насанд минь ээ Тайлагдашгүй оньсгыг таалгасан л Сэндмаа Тавилан заяаны үүлийг зузаалсаар
216
Татаршгүй бороог асгаруулсан л Сэндмаа Сэндмаа Сэтгэлийн минь хуранд дэлбээлсэнхэн л Сэндмаа... Ингэж тайлагдашгүй нууцлалтай зөрүү нас, учрах ёсгүй тавилан төөрөг дунд сэтгэлд бодогдох гутралыг ийм гэгээн сайхнаар илэрхийлсэн амьдралын гүн ухааны эргэцүүлэмж тусгагджээ. Хотгойд хүний зан харилцааны нэг өвөрмөц онцлог нь ширүүн дориун ааш, авиртай юм шиг санагдавч, эргээд бодоход, дахин уулзахад их зочломтгой, найрсаг, ханьсах тусам андын үнэнч харилцаанд бат зогсож чаддаг ийм хүмүүс байдаг. Тэд ийм харилцааны нандин нь дуунд тод дүрслэгдсэн байдаг. Дуу бүтсэн түүхийг яруу найрагч “...Улаанбаатарт болсон буриад дууны тоглолтын үеэр Сэндмааг олж харсан юмсан. Бөөрөнхий алаг нүдтэй, дөлгөөхөн бүсгүй байлаа. Сэндмаагийн ярих нь дуулах шиг санагдсан. Зөрсөн хүн эргэж хармаар, зөрүүдэлсэн сэтгэл урсаж хайлмаар бүсгүй. Тэгээд шүлэг бичив. Сайхан бүсгүйг харсан ахижаал хүний сэтгэлээр бичив... Өнөөдөр болоод байгаа юм биш, зөрөөд өнгөрсөн хорвоон тухай л шүлэг...” гэдэг. Аялгуутай хосолсон яруу найраг үзэгчдийн ташаалд хүрч алга нижигнүүлэн ташаад ташаад л байгаа юм шиг тийм нэгэн жингэсэн аялгуу урсаад л урсаад л хүний сэтгэлийн хөглөлд мөнх орших байр сууриа олжээ. Тосон сүмбэрийн бараа нь Толтотын уг дээр торойно доо хө Тосоод ирдэг аав минь хө Миний сэтгэлд ханхайна даа... / “Тосон Сүмбэрийн бараа” 1992,05,09/ гэж нялх багаасаа “өвөр” дээр нь эрхэлсэн толгод, дэргэд дүмбийх уул, дэргэдүүр шуудран урсах гол ус нь найрагчийн яруу найргийн “хэл” болж ихэнх уран бүтээлээ ийм сэдвээр бичсэн тодорхой байдаг. Энэхүү Арбулаг сумын нутагт байдаг Сүмбэр хэмээх уулаар нэрлэсэн “Тосон Сүмбэрийн бараа” шүлэгтэй эн дүйхүйц шүлэг нь дээр өгүүлсэн “Цагаан чулуутын овоо” билээ. Энд жишээлсэн хэдхэн шүлгээс нь Ч.Дагвадоржийг уул усны уянгат найрагч хэмээн нэрлэх нь оновчтой ч байж болно. Дүгнэлт - МУ-ын СГЗ яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадоржийн яруу найрагт эх орон, эх нутаг, аав ээжийн ачлалт ёс, хайр сэтгэлийн сэдэв зонхилж байгаа бөгөөд, амьдралын өнгө гэрэл, хүний баяр, гуниг зовол жаргалын түүх болдог. Шүлгийн цөм агуулга нь сайн сайхны бэлгэдлийн утгатай монгол үндэсний нэгээхэн хэсэг хотгойд түмний ахуй амьдрал, зан заншил гүнзгий тусгагдсан байна. - Шүлгийн уран санаа нь хүч нэмэгдүүлсэн “л” сул бүтээвэр, “мэлтэлзэнэ дээ”, “гатлана даа”, “санагалзана даа” гэх мэт даган чимэх үгээр чимэглэсэн нь өмнөх үгийнхээ утгыг тодотгож, дараагийн мөрөндөө тодотгол болж, улмаар утга шилжих ёсыг гүн гүнзгий тэрэлдэг найрагч. Их зөөлөн, хайлан, уярамтгай сэтгэлтэй хүний дотоод сэтгэлээс гарсан болохоор эерүү, зөөлөн байдлыг шүлгийн мөр бүхнээс уншиж болно. - Мөн их дайчин, цогтой шүлгүүд олон бий. Ялангуяа Хотгойд зоны тусгаар тогтнолын төлөө сэтгэл зүрхнийхээ гүн дэх омог бардам занг найрагт маш тодорхой гаргасан байдаг. - Монголчуудын уламжлалт ёсонд байдаг “айлын бүстэй хүүхэд ээждээ илүү дотно” гэсэн нэгэн бэлгэдлийн шинж Ч.Дагвадоржийн яруу найргаас их тод харагдана. Амин хайртай ээждээ зориулсан шүлэг, дуугаар бүтээсэн хөшөө нь дэлхий дахины
217
хүн зоны сэтгэлийн уяралд хүрсэн нь энэ уламжлалыг шүлгээр хэрхэн илэрхийлсний бодит жишээ болно. - Мөн яруу найрагч өөрийн дотоод сэтгэлдээ байгаа бүхнээ хүмүүст, уншигчдад ил гаргаж чаддаг шударга хүн гэж тодорхойлж болно. - Яруу найрагч Ч.Дагвадорж шүлгийн гол санаагаа эхний мөрөөс эхлэн сэдэлжүүлж, улмаар удаах мөрүүдээр улам ахиулан гүнзгийрүүлэн дүрсэлж тодорхой цэгцтэй гаргаж чаддаг. Иймээс ч дараа дараагийн мөр нь урсан гардаг учраас утга авцалдаа, логик дэс, үгийн нийлэмж сайтай байдаг. Ном зүй 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16.
Ш.Гаадамба “Зохиолчийн хөдөлмөр” УБ, 1967 Ш.Гаадамба “Утга зохиолын онолын үндэс” УБ,1969 Б.Гэрэлтү “Утга зохиолын онолын хураангуй” Хөх хот. 2006 С.Дулам Хасбаатар.Ц, “Уран зохиолын онолын үүд” УБ,1980 Ч.Дагвадорж “Уран утгын яруу тайлал” УБ,2006 Ч.Дагвадорж “Зохиол төрсөн намтар” УБ, 1990 Д.Оюунбадрах “XIX зууны Монголын уран зохиол” УБ.1996 Б.Пүрэв-Очир “Их дуучны яриа” номын өнөөгийн үнэ цэнэ (№1) /МУБИС, 2010 он/ Б.Ринчин “Монгол шүлгийн учир” УБ. 1969 Д.Сумъяа “Судалгааны ажлын арга зүй” УБ, 2000 Сүюүге “Монгол шүлгийн ухаан” УБ, 2000 он Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ, 2005 Д.Цэдэв “Монгол яруу найргийн уламжлал шинэчлэл” УБ.1974 Д.Цэнд “Монголын орчин үеийн уянгын яруу найраг” УБ, 1972 Д.Цэрэнсодном “Монголын уран зохиолын товч түүх” УБ, 2002 С.Энхбаяр “Утга зохиолын онол” УБ. 2005 Abstract
Choisurengiin Dagwadorj as a main representative of Khotgoid literature: Half of his poems are based on the Khotgoid lifestyle. It is fascinating that joyful verses are connected meaningfully. The poet Dagwadorj was born in the birthpace of khotgoid folklores and traditional songs. Having developed their own folk songs and traditions affected him to become a good poet. Their most famous commander was Chingunjaw and the emotional songs were well-spread among locals since long time ago. Having being sang for many centuries, their traditional songs easily reach to people’s hearts and they have harmonic melody. The most well-known song, of which he wrote the lyrics, is named “My mother”. One verse can mean the story of “Mother waiting for her son to come back from disastruous war without no note from her son and gazing beyond the far-away mountains while son looking forward to go back home from war and can’t wait to meet his mother; and destiny, which seperated them and got them back together for happy life. Meaning of only one verse leads him to his next famous poems.
218
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
tom 3 (421)
(219-222)
АБСУРД ЖҮЖИГ МОНГОЛД ABSURD'S THEATRE IN MONGOLIA Г.Оюунчимэг (Улаанбаатар Их сургууль) С.Басбиш (МУИС) Хураангуй : Хорьдугаар зууны төгсгөл үе гэхэд “Абсурд театр” нь дэлхийн олон оронд хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байхад монголын театрын урлагт дөнгөж үүсэн хөгжиж бараг тавин жилээр хоцорч иржээ. Гэвч бусдын бүтээл туурвилыг түшиглэсэн тул богино хугацаанд өөрийн төлөөллийн зохиолчдыг бий болгож чадсан байна. Харин театрын урын сангийн бодлого дутсанаас үзэгчдийн хэрэгцээг хангаж чадах дорвитой бүтээл туурвиж чадалгүй өнөөг хүрсэн нь “Абсурд театр”-ын тухай ойлголтод сөрөг нөлөө үзүүлсээр байна. Нийгмийн зохион байгуулалтаар нэгэн хэвшмэл сэтгэлгээ ноёрхож байсан монголчуудын оюун санааны ертөнцөд 1990 оноос хойш гарсан өөрчлөлт нь олон ургальч үзэл юм. Үүнийг дагалдан театрын урлагт орж ирсэн нэгэн нэр томьёо бол “Абсурд театр”- ын тухай шинэ ойлголт. “Абсурд” буюу “утга учиргүй”-н тухай онолын ойлголт өнгөрсөн зууны дунд үеэс дэлгэрч А.Камю, Ж.П.Сартр, Ф.Ницще нарын экзистенциалист сургаалаар дамжин урлагт нэвтэрчээ.1 Дэлхийн 2-р дайны дараа абсурд театр нь хүн төрөлхтний оюун санааны ертөнц, театрын урлагт гарсан хамгийн том шинэчлэл болсон юм. Өнөө цагийн хүний дотоод ертөнцийг тайзнаа үзүүлэхэд реализм хангалтгүй болсон учир “Абсурд театр” үүсэн бий болжээ. “Абсурд жүжигт хүний амьдрал, нийгмийн дампуурал (хямрал, доройтол), түүнтэй нөхцмөл хам шинж бүхий худал хуурмагийг мөнхүү тийм байдлаар нь гаж этгээд дүр, тохиргоогүй зохиомжоор нээхийг эрмэлздэг. Түүнд “дундаж хүний” өдөр тутмын залхаг ахуй амьдрал тодорч, амьдралын үнэ цэнийг ойлгох элдэв мэдрэмж, харгис хэрцгий гэмээр үйлдэл, амиа хорлохуй, үхэл сүйрлийн онцгой үе эгшинд хувь бодгалийн субьектив чанар болон цэвэр философийн шинжтэй шалтгаануудаар нөхцөлдсөн экзистензи-оршихуйн үнэнийг тайлахыг чухалчилсан...”2 гэж тодорхойлжээ. Абсурд жүжгийн гол төлөөлөгчид нь Францын жүжгийн зохиолч Э.Ионеско, С.Беккет нар. Тэдний бичсэн “Халзан охин”, “Годог хүлээхүй” “Хирс”, “Сандлууд”, “Хоёр хүний дэмийрэл” зэрэг олон жүжгүүдийг манай уншигчид мэдэх билээ.
1 2
Д.Галбаатар “Уран зохиолын нэвтэрхий толь” УБ.,2012, 46 тал Д.Галбаатар “Уран зохиолын нэвтэрхий толь” УБ.,2012
219
Монголын нийгмийн шилжилтийн үеийн чөлөөт сэтгэлгээний уран зохиолд абсурд жүжгийн төрлөөр зохиолч Д.Урианхай, Д.Батбаяр, У.Шигүүргэ, Б.Батрэгзэдмаа, Д.Мэндсайхан нар бичиж, абсурд жүжгийн зохиолыг онолын хувьд нэлээд ул суурьтай оролджээ. Зохиолч Д.Урианхайн “Хүн бүгд- би” (1995 он), “Цонхоор харсан хүн”, “Харанхуйд харагдахгүй” (2000 он), “Ганцхан алхахад уулзана” (2002 он), “Төрөхөөс өмнө үхэхээс хойно”, Б.Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” (2002 он), “Тайчигч хөвгүүд ба саарал гудамжны этюд” (2004 он) зэрэг абсурд жүжгүүд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 1995-2005 оны хооронд тавигджээ. Мөн абсурд жүжгийг зөвхөн тайзнаа тавихаас гадна радиод зохицуулан бүтээжээ. “1990-ээд оноос нийгэм сэтгэлзүйн драм радио жүжгийн дотор тодорхой байр сууриа эзэлж, олон улсад үнэлэгдэж эхэлсний тод жишээ нь 1993 онд Японы Зохиолчдын эвлэлийн хороо, NHK компаниас хамтран зарласан Юмарешёгийн нэрэмжит радио жүжгийн “Олон улсын уралдаан”-д тэргүүн байранд шалгарсан Ш.Гүрбазарын “Шөнийн сүүдэр”/Ж-374 1991он/, 1995 онд Москвад болсон радио жүжгийн олон улсын уралдааны тусгай шагнал хүртсэн У.Шигүүргийн “Навчсан хуй” /Ж-402, 1993 он/ жүжигчилсэн зохиомж юм.”3 гэж доктор Л.Амарзаяа “Радио жүжиг” номондоо өгүүлжээ. Сүүлийн 20 гаруй жилд 100 гаруй бүтээл Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тавигдсанаас монголын зохиолчдын бичсэн абсурд жүжиг нь цаг үеийн шаардлагаар үзвэл чамлалттай цөөхөн байна. Эдгээр жүжгүүдийг мэргэжлийн түвшинд хүргэхийг зорин найруулагч МУУГЗ Б.Баатар театрын тайзнаа болон радиод найруулан олны хүртээл болгожээ. Үзэгч Жаргалсайхан зохиолч Д.Урианхайн “Хүн бүгд –би” жүжгийн тухай бичихдээ: “...жирийн найруулагч байтугай найрагчид ч, найзууд нь ч, уншигч, үзэгчид ч бүрэн таньж чадаагүй зохиолч Д.Урианхайн дотоод сэтгэл гүн ухааныг ойлгож нээнэ гэдэг тийм ч амар биш. Театрт шинэчлэл эхэллээ.”4 гэж өндөр үнэлсэн нь үзэгчдэд ийм бүтээлүүд үгүйлэгдэж байгааг харуулж байна. Гэвч эдгээр жүжгүүдийг цөөхөн удаа тайзнаа тоглож, жүжиг үзэх үзэгчгүй болж хаагдахад хүрч байсан нь юунаас болов?... 1-рт: Абсурд жүжгийг хүлээж авах сэтгэлгээний үзэгчид бэлэн байгаагүй. 2-рт: Уран бүтээлчдэд абсурд жүжгийн тухай ойлголт жигд байгаагүй. 3-рт: Абсурд жүжгийн зохиол нь тайзны урлагийн шаардлагад хүрч чадаагүй гэсэн санаа төрж байна. Ийм учраас абсурд жүжгийн тухай ойлголтыг өргөжүүлэх зорилгоор Драмын Мэргэжлийн Жүжигчдийн Төв, Монголын Зохиолчдын Хороо, Соросын сангаас эрхлэн зохиолчид болон сонирхогчдын дунд абсурд жүжгийн зохиол бичих, задлан дүгнэх тусгай сургалт зохион байгуулсан явдал юм. Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр “...абсурд театр” гэдэг бол бодитоос бодьгүй руу алхсан алхам, алив суртал номлол ёс суртахууны элдэв үзэл санаанд баригдчихсан урлаг уран зохиолыг утга санаанаас нь цэвэрлэх гэсэн оролдлого, урлагийг урлаг гэсэн язгуур утга руу буцааж дөхүүлэх гэсэн эрмэлзлэл юм”5 гэж бичсэн нь уг сургалтын гол чиглэл байсан. 3 4
Л. Амарзаяа “Радио жүжиг” УБ.,2006 “Ардын эрх сонин” УБ.,1996, №74
220
Дэлхийн сонгодог абсурд жүжгийг манай орчуулагчид монгол хэлнээ орчуулан 2004 онд «Абсурд ба абсурд бус жүжгүүд»/зохиолч Д.Батбаяр эмхэтгэсэн/, 2009 онд “Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган” 50 ботийн нэг “Абсурд театр” зэрэг номууд хэвлэгдэн гарчээ. Гэвч театрын тайзнаа үгүйлэгдсээр байлаа. Харин 2014 онд театрын урлагт нэгэн үйл явдал болсон нь зохиолч Сэмюэл Бэккэтийн XX зууны хамгийн алдартай абсурд жүжиг “Годог хүлээхүй”, Э.Ионескогийн “Сандлууд” жүжгийг найруулагч С.Мягмар, ОХУ-ын театрын найруулагч Олег Юмов нар анх удаа “Black Box” театрт найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгожээ. Найруулагч Б.Баатар “...бид нэгэн чухал сонголтын өмнө зогсож байна. Энэ бол глобалчлагдаж хөгжил хөдөлгөөн нь улам бүр хурдасч, хэмнэл давтамж нь улам бүр тэсэрч буй энэ цаг үед зүг чигээ зөв сонгож, угтах ирээдүйгээ зөв сонгож, оршин тогтнох арга хэлбэрээ зөв сонгож жинхэнэ хаан сонголт хийх явдал юм. Тиймээ! Сонгосон сонголт маань хаан сонголт байх ёстой. Тэр цагт театр мандан бадарна.”5 гэжээ. Гэвч гадаадын болон үндэсний абсурд жүжиг театрын тайзнаа ховорхон хэвээр байна. Магадгүй үүнд цаг хугацааны нөлөөлөл болсон түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тодорхой хэмжээний орон зайг нь эзэгнэсэн байж болох юм. Гэтэл өнөөдөр өдөр бүр телевизийн суваг бүхнийг дүүргэдэг “савангийн хөөснөөс” уйдсан үзэгчид хатуухан зүйл амтлахыг хүсэж байна. Энэ бол Абсурд театр. НОМ ЗҮЙ 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17.
Абсурд театр УБ., 2009 Абсурд ба абсурд бус жүжгүүд УБ., 2000 Л.Амарзаяа. “Радио жүжиг” УБ., 2006 Г.Аюурзана. “Утга зохиолын тухай” УБ., 2004 Ш.Баттөр. “Монголын модернист уран зохиол” УБ.,2010 Ш.Баттөр. Чулуунбат. С “Жүжгийн туурвил зүй: Д.Урианхай” УБ., 2011 Ш.Гаадамба. “Утга зохиолын онолын үндэс” УБ.,1989 Д.Галбаатар. “Уран зохиолын онолын ойлголт” УБ.,2002 Д.Галбаатар. “Уран зохиол” нэвтэрхий толь УБ., 2012 Н.Ганхуяг. “Монголын театрын нэвтэрхий толь” УБ.,2007 Д.Урианхай. “Жүжгүүд” УБ., 2005 У.Шигүүргэ. “Хүслээс нуугдахуй” УБ., 2006 Патрис Пави. “Словарь театра” Москва.,1991г М.П.Петрова. “Нүүдэлчний уран зохиолыг шинжлэхүй” УБ.,2011 С.Энхбаяр. “Утга зохиолын онол” УБ.,2011 “Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд” МЗЭ.,УБ.,2009 “Эрдмийн тайзнаас” ЭШХ.УБ.,2009 ABSTRACT
In the end of twenty century, development of the absurd’s theatre is achieving to the highest level in the many countries. However, the establishment of this theatre is beginning in the framework of Mongolian theatre and in Mongolia, it is lacking by fifty years. Based on creation and writing of other authors, there are the authors who can write creation for absurd during the short term. Until today, well creation which is adequately for the readers interesting is not develop due to lacking of policy for the theatre’s foundation. This situation is influenced negatively to an understating of Absurd Theatre. 5
“Эрдмийн тайзнаас” ЭШХ, УБ.,2009
221
222
MONGOLIA: AREA AND CULTURE STUDIES THE INSTITUTE FOR MONGOLIAN STUDIES NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA
【 】
【 】
223
-1-
(223-232) tom 3 (421)
ӨВӨР МОНГОЛЫН МОНГОЛ УРАН БҮТЭЭЛД ХАР ТАМХИНЫ ХОР ХОЛБОГДЛЫГ ҮЗҮҮЛСЭН НЬ INNER MONGOLIAN LITERATURE SHOWN HARMFUL EFFECTS OF OPIUM Ү Шиү Хуа (МУИС)
5
4
3
2
1
224 -2-
⒉ 7
6
⒈
-3-
225
⒋ 9
-4-
⒊ 8
226
10
11
\ \ \
⒌
227
-5-
14
1941
12
13
1903
228
-6-
1957 21
20
19
18
17
16
15
229
-7-
25
24
23
22
230 -8-
2005 3 48
3
2
1 1982 3 61
\
\ \
231
-9-
22 23 24 25 1999 710
14 15 16 17 18 19 20 21 1999 140145
12 13 1991 212213 7 8 9 10 11 1979 226229 6 M 1983 51 5 周晋熙撰:《绥远河套治要》 M 内蒙古图书馆藏铅印本,民国 13 年,第 77 页。 4 吴国栋:《绥远游记 》 C 转引自《内蒙古史志资料选编》,第 2 辑,第 200 页。
- 10 -
Summary
232
【
【
View more...
Comments