BNbD 31-01-01

November 29, 2016 | Author: BarilgaMN | Category: N/A
Share Embed Donate


Short Description

Download BNbD 31-01-01...

Description

1. Энэ нормыг “Барилга-Архитектур” корпорацид боловсруулав. Боловсруулсан: архитектурын ухааны доктор Д.Хайсамбуу, инженер Б.Цэцгээ, Т.Алтанцэцэг, Г.Цолмон. Боловсруулахад оролцсон: магистр архитектор Г.Мягмар, дэд профессор, архитектор Ч.Дагшигдорж, архитектор Г.Лувсандорж, дэд доктор Г.Намхайжанцан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, инженер Х.Ончиг. Редактор: магистр Г.Мягмар

2. Монгол Улсын Дэд бїтцийн сайдын 2001 оны 07 дугаар сарын 06-ны єдрийн 190 дїгээр тушаалаар батлав.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бїтцийн хєгжлийн сайдын 1998 оны 23 дугаар тушаалын нэгдїгээр хавсралтын 4 дїгээрт заасан Жилые здания (СНиП 2.08.01-89* ) нормыг мєрдєхгїй болов.

Энэхїї нормативын баримт бичгийг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар (Засгийн газрын хэрэгжїїлэгч агентлаг)-ын зєвшєєрєлгїйгээр бїрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

БНбД 31-01-01 Монгол Улсын Дэд бїтцийн яам

Барилгын норм ба дїрэм Орон сууцны барилга Housing buildings

БНбД 31-01-01 СНиП 2.08.01-89*-ийн оронд мєрдєнє.

Энэхїї норм дїрмийг 25 хїртэл давхар орон сууцны барилгын зураг тєсєл зохиоход мєрдєнє. Тайлбар: Нийтийн байр, тахир дутуу болон єндєр настан иргэдийн орон сууцны барилгын зураг тєсєл зохиоход мєн нэгэн адил баримтлана.

Орон сууцны барилгын зураг тєсєл зохиоход (“Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн їзїїлэлт” БНбД 2.01.01-93-ийн 28 дугаар зураг) баримтлах уур амьсгалын їзїїлэлтийг нэгдїгээр хавсралт ёсоор, орон сууц, нийтийн байрны сууцны талбай, нийт талбай, єрєє тасалгааны талбай, барилгын эзлэхїїн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дїрмийг хоёрдугаар хавсралт ёсоор, орон сууцны барилгын цахилгаан шатны тоо, даац ба хурдыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус тєлєвлєнє. 1. ЕРЄНХИЙ ЗЇЙЛ Орон сууцны ариун цэвэр-эрїїл ахуйн шаардлага болон нарны гэрэлтїїлэг, тусгалын хамаарал 1.1. Орон сууцны барилгын сууцны єрєєний єндрийн доод хязгаар 2.5 м, харин уур амьсгалын I, IIIА бїсэд єндєр нь 2.7 м байна. Орон сууцны барилгад байх нийтийн зориулалтын чиглэлээр ашиглах єрєєний давхрын єндрийн доод хязгаар 2.8 м, харин уур амьсгалын I, II бїсэд єндєр нь 3.0 м, III, IV бїсэд 3.2 м байвал зохино. Адрын давхарт байрлах сууцны єрєє болон гал тогооны єрєєний єндєр тухайн давхрын нийт талбайн 50 хувиас багагїй хэсэгт харьцангуй намхан єндєртэй байж болно. 1.2. Нар тогтмол тусах єрєєний хэмжээг нэг, хоёр, гурван єрєє сууцанд нэг єрєєтэй тэнцэхээр, дєрєв, тав, зургаан єрєє сууцанд хоёр єрєєтэй тэнцэхээр тооцож тєлєвлєнє. Нийтийн сууцны єрєєнїїдийн 60-аас доошгїй хувьд нар тогтмол тусч байхаар тооцож нарны секторын 70-2200-ын дагуу байрлуулан тєлєвлєнє. 1.3. Хонгилын зохион байгуулалттай тєлєвлєх орон сууцны барилгын сууцны єрєє, гал тогоо, ариутгах татуургагїй ариун цэврийн єрєє, гонх (айлын сууцны шууд орцноос бусад) шатны талбай, їндсэн хонгил болон єндєр настан, тахир дутуу иргэд амьдрах сууцны єрєє, нийтийн сууцны олон нийтийн ажлын зориулалттай єрєє тасалгаа, байгалийн гэрэлтїїлгээр хангагдсан байх ёстой. Байгалийн гэрэлтїїлгийг Байгалийн ба зохиомол гэрэлтїїлгийн норм ба дїрмийн шаардлагын дагуу тєлєвлєнє. Бїх тєрлийн орон сууцны барилгын сууцны єрєє, гал тогооны єрєєнд байгалийн гэрэл тусах цонхны нїхний талбайн доод хязгаар тухайн єрєєний шалны нийт талбайн 1:8-иас багагїй байх ёстой. Харин адрын давхрын цонхны нїхний талбай 1:10 байхыг зєвшєєрнє. 3

БНбД 31-01-01 Барилгын хонгилын урт нь нэг тєгсгєлдєє цонхтой бол 24 м, хоёр тєгсгєлдєє цонхтой бол 48 м-ээс илїїгїй байна. Їїнээс урт хонгилд байгалийн гэрэл тусах, карман тєлєвлєнє. Хоёр карманы хоорондын зай 24 м-ээс, хонгилын тєгсгєлийн цонхноос гэрлийн карман хїртэлх зай 30 м-ээс илїїгїй байна. Гэрлийн карманы єргєн нь гїнийхээ тэн хагасаас багагїй байна. Энэ хэмжээнд хонгилын єргєн хамаарахгїй. Хоёр талын хонгилын урт нь 12 м хїртэл бол шатны хонгилоор гэрэл тусах карманыг орлуулж болно. Тайлбар: 1. Нийтийн сууцны ниш болон цахилгаан зуух, агааржуулалтын татах системээр тоноглосон нэг єрєє сууцны гал тогоог байгалийн гэрэл тусахааргїй тєлєвлєж болно. 2. Орон сууцны барилгын дуу чимээний зєвшєєрєгдєх хэмжээг холбогдох норм дїрмийн дагуу тєлєвлєнє.

1.4. Уур амьсгалын III бїсэд барих орон сууцны барилгын байгалийн гэрэлтїїлгээр хангагдах ёстой єрєєнд тотгон гэгээвч эсвэл салхивч тєлєвлєнє. Харин уур амьсгалын IV бїсэд барих сууцны барилгад нэвт буюу булангаас агааржуулах салхивчийн систем эсвэл агааржуулалтын сорох босоо суваг тєлєвлєнє. Мєн уур амьсгалын энэ бїсэд барих орон сууцны хувьд залгаж байрлах нэг буюу хоёр єрєє сууцны агааржуулалтыг шатны хонгилоор нь эсвэл агааржуулалтын бусад єрєєгєєр дамжихаар тєлєвлєж болно. Гэхдээ ийм сууц тухайн давхарт хоёроос илїїгїй байх ёстой. Хонгилын зохион байгуулалттай тєлєвлєх сууцны барилгын нэг буюу хоёр єрєєтэй айлын сууцны агааржуулалтыг хонгилоор дамжихаар тєлєвлєж болно. Ийм нєхцєлд їндсэн хонгилын урт 24 м-ээс ихгїй байна. 1.5. Сууцны барилга барихаар тєлєвлєж буй бїс нутгийн хамгийн дулаан їеийн агаарын дундаж температур +210С, тїїнээс дээш бол айлын сууцны, гал тогооны єрєєний цонх болон Монголын нарны картын Б секторын буюу (єргєрєгийн 200-2900С-ын зовхист) говийн бїсэд барих айлын сууцны тагт, лоджинд нарнаас хамгаалах хаалт тєлєвлєхийг зєвшєєрнє. Гал тэсвэршилтийн I, II зэрэгтэй тав, тїїнээс олон давхар барилгад байх нарны хаалтыг шатдаггїй материалаар хийх ёстой. Харин дан болон хоёр давхар барилгын нарны хаалтыг ногоон суулгамлаар орлуулж болно. 1.6. Дээрээсээ агааржуулах системтэй тєлєвлєснєєс бусад шатны хонгилыг тухайн хонгилын гадна ханын цонхоор агааржуулахаар тєлєвлєнє. Шатны хонгилын агааржуулалтын цонхны нїхний хэмжээ 1.2 ам/м-ээс багагїй байх ёстой. 1.7. Гурав, тїїнээс олон давхар барилгын лоджи, тагтны хаалтыг галд шатдаггїй материалаар хийнэ. Барилгын гадна шат руу гарах аврах зам болон ашиглагдах тагт, лоджийг шиллэхийг хориглоно. Барилгын давхар гал тэсвэршилтийн зэрэг 1.8. Барилгын давхар болон уртыг барилгажилтын зураг тєслєєр тодорхойлно. Газар хєдлєлттэй бїс нутагт барих орон сууцны барилгын давхар болон уртын хэмжээг газар хєдлєлтийн норм дїрмийн дагуу тєлєвлєнє. Орон сууцны барилгыг зургийн даалгаврыг їндэслэн цутгамал каркасан бїтээцээр тєлєвлєж болно. 4

БНбД 31-01-01 Єндєр настан хїмїїс амьдрах айлын сууцны барилгын давхрын дээд хязгаар 9, тахир дутуу иргэдийн амьдрах сууцны байшингийн давхрын дээд хязгаар 5 байна. Орон сууцны ердийн барилгад амьдрах тахир дутуу иргэдийн айлын сууцыг зєвхєн нэгдїгээр давхарт байрлуулан тєлєвлєнє. 1.9. Барилгаар нэвт гарах гарцын єргєн 3.5 м-ээс багагїй, єндєр нь 4.25 м-ээс доошгїй байвал зохино. Шатны хонгилоор дамжих нэвт гарц хоорондоо 100 м-ээс ихгїй зайд байх ёстой.

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

Давхрын тоо

1.10. Барилгын гал тэсвэршилтийн зэрэг болон давхрын тооноос хамааралтай тогтоогдох галаас хамгаалах ханануудын хоорондох талбайн хэмжээг 1 дїгээр хїснэгтэд заасан ёсоор тєлєвлєнє. 1 дїгээр хїснэгт

I II III IV

25 10 5 1

Талбайн хэмжээ, ам/м-ээр Галаас хамгаалах ханагїй, Галаас хамгаалах болон галаас хамгаалах ханатай ханануудын хоорондох талбай Хязгаар тогтоохгїй 2200 * Мєн адил 2200 * Мєн адил 1800 2800 1400

* Адрын хєндийтэй барилгад хамаарна. Адрын хєндийгїй бол галаас хамгаалах хана тєлєвлєхгїй. Тайлбар: 1. Гал тэсвэршилтийн I-III зэрэгтэй гурав, тїїнээс олон давхар орон сууцны барилгын секц хоорондын даацын бус хана болон дурын давхартай барилгын їндсэн хонгил єрєє тасалгааг хооронд нь тусгаарлах хамар ханын гал тэсвэршилтийн зэрэг 0.75 ц-аас багагїй байх ёстой. 2. Єндєр настан, тахир дутуу иргэдийн орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэргийн доод хязгаар-II байх ёстой. Энд тухайлсан буюу шувуу нуруутай блокчилсон нэг давхар орон сууцны барилга хамаарахгїй. 3. Гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй орон сууцны барилгын даацын ган бїтээцэн элементїїд болон тэдгээрийн зангилаанд, гэхдээ єрєєний халаалттай талын хэсэгт нь 4 мм-ээс багагїй зузаантай шатдаггїй материалаар галаас хамгаалах хаалт эсвэл галд тэсвэртэй тїрхлэг хийх ёстой.

Дээр дурьдсан нийтийн байр буюу айлын сууцны байшинг галаас хамгаалах 2 дугаар зэргийн ханаар тусгаарлан хоёр хоёроор нь хооронд нь блокчлон барихаар тєлєвлєхийг зєвшєєрнє. 1.11. Гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй каркас буюу бамбай бїтээцэн хийц бїхий хонгилын зохион байгуулалттай нийтийн сууцны барилгыг 400 ам/м-ээс ихгїй барилгажих талбайд зєвхєн нэг давхар барихаар тооцож тєлєвлєнє. Харин гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй, каркас буюу бамбай бїтээцтэй нэг, хоёр давхар орон сууцны барилгын барилгажих талбайг 500 ам/м-ээс ихгїй байхаар тєлєвлєж болно. 5

БНбД 31-01-01 1.12. Айлын сууц хоорондын даацын бус хана, хамар ханын гал тэсвэршилтийн зэрэг 0.5 цагаас багагїй, тїїний гал тархалтын туйл 0 байх ёстой. Гал тэсвэршилтийн III зэрэгтэй барилга дахь айлын сууц хоорондын хамар ханын гал тархалтын хязгаар 40 см хїртэл байж болно. Гал тэсвэршилтийн аль ч зэрэгтэй бїх тєрлийн орон сууцны барилгуудын єрєє хоорондын хамар ханыг (шїїгээ, угсарч эвхдэг хєдєлгєєнт хана, хаалганы нїх) талбайн галын тээцийг нэмэгдїїлэхгїй, аврах зам гарцад саад учруулахгїй хийцтэй материалаар хийхийг зєвшєєрнє. Гал тэсвэршилтийн I-III зэрэгтэй адрын хучилтын даацын бїтээц болон секц хоорондын хамар ханын гал тэсвэршилт 0.75 цагаас багагїй байх ёстой. Энд адрын хучилтын тулгуур, сараалжин бїтээц хамаарахгїй. Сууцны барилгад ашиглагдах модон бїтээцэд бусад бїтээцїїдийн нэгэн адил гал тэсвэршилтийн хамгаалалт, уусмал шингээсэн тїрхлэг заавал хийх ёстой. 1.13. Орон сууцад залгаж барих єргєтгєлийн халаалтгїй барилгын гал тэсвэршилтийн зэргийг халаалттай барилгын гал тэсвэршилтийн зэрэгтэй адил тєлєвлєнє. Галерейтэй барилгын галерейн бїтээцїїдийн гал тэсвэршилт, хучилтын бїтээцїїдийн галд тэсвэршилтийн зэрэгтэй ижил байх ёстой. Аврах гарц замууд 1.14. Барилгын їїдний єрєєний шалны тївшин орц руу орох явган хїний замын тївшнээс 0.15 м-ээс багагїй єндєр байх ёстой. 1.15. Нэг марштай шатны гишгїїрийн тоо 3-аас багагїй 18-аас ихгїй байна. Гишгїїрийн єргєн 25 см-ээс багагїй, єндєр 15 см-ээс багагїй ба 18 смээс ихгїй байна. Шатны гишгїїр болон талбайд бариултай хашлага байх ёстой. Єндєр настан, тахир дутуу иргэд амьдрах байшингийн шатны хананд нэмэлт бариул тєлєвлєнє. Шатны талбай, цахилгаан шатны талбай, айлын сууцны хаалга, давхрын хонгилоос тусгаарлагдах ёстой. Дєрєв, тїїнээс олон давхар барилгын єрєє тасалгаанд арматуртай шилэн хаалга тєлєвлєхийг зєвшєєрнє. Шатаар чєлєєтэй нэвтрэх нормативт єргєнийг алдагдуулахгїйгээр шатны хонгилд халаалтын тєхєєрємж, хог дамжуулах хоолой, цахилгааны самбар, шуудангийн хайрцаг байрлуулахыг зєвшєєрнє. Харин утаа їл нэвтрэх шатны харанхуй хонгилд зєвхєн халаалтын тєхєєрємж байрлуулж болно. 1.16. Гал тэсвэршилтийн I-II зэрэгтэй секцлэн барих орон сууцны гурав хїртэл давхар барилгын шатны хонгилын хучилтад 1.5 х 2.5 м-ийн хэмжээтэй гэрэлтїїлэх цонх тєлєвлєхийг зєвшєєрнє. Гэхдээ хоёр, гуравдугаар давхрын сууц бїрийг тагт юм уу лоджтой байхаар тооцож, шатны маршуудын хооронд 0.7 м-ээс багагїй єргєн завсар гаргах, шатны хонгилын талбай 2 ам/м-ээс багагїй бол хонгилын єндрийн дагуу туушид нь цонх гаргаж тєлєвлєнє. Ийм нєхцєлд барилгын давхрын тоог дєрєв хїртэл нэмэгдїїлж болно. Гэхдээ сууц бїрийн тагт, лоджоос хоёрдугаар давхрын шалны тївшинд холбогдсон гадна шат руу гарах гарц байна. Айлын сууцнуудын їїдний єрєєнд галын дулаан мэдрэгч автомат дохиолуур байрлуулан тєлєвлєнє. 1.17. Айлын сууц, нийтийн сууцны єрєєний хаалганаас шатны хонгил эсвэл гарах хаалга хїртэлх хамгийн хол зайг хоёрдугаар хїснэгтэд зааснаар тєлєвлєнє. 6

БНбД 31-01-01 2 дугаар хїснэгт Гал тэсвэршилтийн зэрэг I-II III IV

Айлын сууц болон нийтийн сууцны єрєєний хаалганаас гарах хаалга хїртэлх зай, м Шатны хонгил буюу гарах Гарах хаалганы дэргэдэх мухар хаалганы хооронд хонгил буюу галерейн хооронд 40 25 30 20 25 15

1.18. Орон сууцны барилгын хонгилын єргєн нь хоёр шатны хооронд буюу хонгилын тєгсгєлєєс шат хїртэл 1 м-ээс багагїй байх ёстой. Хэрэв хонгилын урт 40 м хїртэл бол єргєн 1.4 м, 40 м-ээс дээш урттай бол 1.6 м, харин галерейн єргєн 1.2 м-ээс багагїй байна. Хонгилын уртын 30 м тутам єєрєє хаагддаг хаалгатай хамар хана тєлєвлєнє. 1.19. Єндєр настан, тахир дутуу иргэд амьдрах сууцны байшингийн нэгдїгээр давхрын орох хаалганы хонгил болон цахилгаан шат, хог хаях хоолойн талбай босгогїй байна. Гэхдээ энд 1.2 м-ээс багагїй єргєн, 1:20-иос ихгїй налуутай пандус тєлєвлєнє. Харин айлын сууцны гаднах хонгилын єргєн 1.8 м, хаалганы єргєн нь 0.9 м-ээс багагїй байх ёстой. 1.20. Шатны маршийн єргєний доод хязгаар шатны налуугийн дээд хязгаарыг гуравдугаар хїснэгтэнд зааснаар тєлєвлєнє. 3 дугаар хїснэгт Шатны тєрєл Сууцны давхруудыг холбох шатны маршууд - Блокчилон тєлєвлєх хоёр давхар барилгад - Гурав тїїнээс олон давхар барилгад - Хонгилын зохион байгуулалттай барилгад - Газар доорх болон хаяавчийн давхар, айлын сууцны доторх шат

Шатны маршийн єргєний доод хязгаар, м

Шатны налуугийн дээд хязгаар

1.05

1:1.5

1.05

1:1.75

1.2

1.:1.75

0.9

1:1.25

Тайлбар: Маршийн єргєнийг хашлага хоорондын зайгаар эсвэл хана, хашлагын хоорондын зайгаар тодорхойлно. Айлын сууцны доторх шатыг модоор хийхийг зєвшєєрнє. Зургийн даалгаврыг їндэслэн шатны маршийн єргєний доод хязгаарыг 1.50 м , налуугийн дээд хязгаарыг 1:1–ээр авч болно.

7

БНбД 31-01-01 1.21. Секцлэн барих ес хїртэл давхар орон сууцны барилгын орцод ердийн нэг шат байх ёстой. Харин 6-9 давхарт нь нэмэлт аврах гарц тєлєвлєнє. Энэ гарц нь: Айлын сууц бїрээс тагт руу эсвэл лодж руу гарахаар байна. Гэхдээ тагтны (лодж) хєндлєн талын бэхэлгээ цонх хоорондын дєр хананы хэмжээ 1.2 м-ээс багагїй, эсвэл хоёр цонхны хоорондуур тагт руу, лодж руу гарах гарцын хэмжээ 0.6 м-ээс багагїй байхаар тооцож тєлєвлєх ёстой. Харин барилгын давхар тутмын секцэнд байх айлын сууцны тоо 4-єєс их байвал 2 дугаар давхрын шалны тївшин хїртэл холбогдсон гадна талын аврах шат руу хонгилоор дамжин гарах гарц байж болно. Ийм нєхцєлд тухайн давхрын 3 тїїнээс олон єрєєтэй айлын сууцны тагт лоджийг энэ зїйлд заасны дагуу тєлєвлєнє. Айлын сууц бїрээс зэрэгцээх секц рїї дамжин орох гадна шатны єргєн 1.6 м-ээс багагїй байна. Шатны налуу нь 800 байх ёстой. Мєн энэ шатны налуу 900 байж болно. Ийм тохиолдолд хїн дамжин гарах нїх харалдаа давхардан байрлаж болохгїй. Харин хоёр тївшинд байрлах айлын сууцны давхар бїрээс шат руу гарах гарц тєлєвлєхгїй байж болно. Ийм нєхцєлд тухайн сууцны єрєє тасалгаа 6 давхраас дээш байрлаагїй, аль нэг тївшний давхраас шат руу гарцгїй, гэхдээ энэхїї зїйлд заасны дагуу нэмэгдэл аврах гарцаар хангагдсан байх ёстой. 1.22. Хонгилын зохион байгуулалттай болон галерейтай ес хїртэл давхар барилгын айлын сууцны талбайг багтаасан тухайн давхрын талбайн нийлбэр 500-гаас дээш ам/м байвал уг хонгилд хоёроос доошгїй ердийн шат тєлєвлєх ёстой. Харин давхрын нийт талбай нь 500 ам/м-ээс хэтрэхгїй бол 2 дугаар хїснэгтэд заасны дагуу ердийн нэг шат тєлєвлєнє. Ийм нєхцєлд хонгилын (галерейн) тєгсгєлийн хєндлєн хананд гадна аврах шат руу гарах гарц заавал тєлєвлєнє. Гал тэсвэршилтийн III зэрэгтэй хоёр давхар нийтийн сууцны барилгад гадна шат тєлєвлєнє. 1.23. Уур амьсгалын I-III бїсэд барих орон сууцны барилгын гадна орцонд 1.2 м-ээс багагїй гїн, єндєр настан, тахир дутуу иргэд амьдрах барилгын гадна орцонд 1.5 м-ээс багагїй гїн гонх тєлєвлєнє. Харин гонхны єргєн нь 2.2 м-ээс багагїй байвал зохино. Барилгын давхар болон барих орон нутгийн уур амьсгалын онцлогоос нь хамааруулж орон сууцны барилгын орцонд дєрєвдїгээр хїснэгтэнд заасны дагуу давхар гонх тєлєвлєж болно. 4 дїгээр хїснэгт Хамгийн хїйтэн таван єдрийн дундаж температур С Хасах 20-иос хасах 25 хїртэл Хасах 25-аас хасах 35 хїртэл Хасах 35-аас хасах 40 хїртэл

Давхар гонх тєлєвлєх барилгын єндрийн хэмжээ (м ) 12-16, тїїнээс дээш 10, -“1-4 -“-

Тайлбар: Блокчлон барих болон нэг єрєєтэй сууцны гадна орцонд давхар гонх тєлєвлєхдєє -400 хїртэлх хамгийн хїйтэн таван єдрийн температурыг їндэслэн тооцно. 8

БНбД 31-01-01 Єндєр барилгын тєлєвлєлтєд тавигдах шаардлага 1.24. Олон давхар орон сууцны барилгын сууцны тухайн давхрын сууцны нийт талбайн нийлбэр 500 ам/м-ээс бага байвал утаа нэвтэрдэггїй харанхуй нэг шат тєлєвлєнє. Секцлэн барих барилгын 6, тїїнээс дээш давхарт байрлах айлын сууцыг энэхїї нормын 1.21-д заасан шаардлагын дагуу тєлєвлєнє. Харин хонгилын зохион байгуулалттай барилгын хєндлєн ханын гадна талд хоёрдугаар давхрын шалны тївшин хїртэл аврах шат тєлєвлєнє. Барилгын хонгилын тєгсгєлд утаа нэвтэрдэггїй харанхуй шат байрлах бол эсрэг талын хєндлєн хананы гадна талд аврах шат тєлєвлєхийг зєвшєєрнє. 1.25. Блокчлон барих 10 давхар орон сууцны барилгын (дээд давхрын шалны тївшнээс газрын 0.00 тївшин хїртэл 26.5 м-ээс ихгїй) тухайн давхрын талбайн нийлбэр 270 ам/м, мєн эргэлтийн болон булангийн секцийн тухайн давхрын нийт талбай 360 ам/м хэмжээтэй бол энэхїї нормын 1.21-д заасан шаардлагын дагуу ердийн шат байхаар тєлєвлєнє. 1.26. Хонгилын зохион байгуулалтаар барих арав тїїнээс олон давхар орон сууцны барилгын тухайн давхрын талбайн нийлбэр нь 500 ам/м, тїїнээс их байвал хоёроос доошгїй утаа нэвтрїїлдэггїй харанхуй шат тєлєвлєнє. Гэхдээ тєлєвлєх шатны 50-иас багагїй хувь нь нэгдїгээр зэрэглэлийн шат байх ёстой бєгєєд бусад нь хоёрдугаар зэрэглэлийн шат байж болно. Харин утаа нэвтрїїлдэггїй харанхуй шатны хонгилын нэгдїгээр давхраас шууд гарах гарц байх ёстой. Секцлэн барих сууцны барилгын утаа нэвтрїїлдэггїй харанхуй шатны хонгилоос хєлийн єрєєгєєр дамжин гарах гарц тєлєвлєхийг зєвшєєрнє. Гэхдээ хєлийн єрєєг харьцах хонгилоос нь гал тэсвэршилтийн 1 дїгээр зэргийн хамар ханаар тусгаарлан тєлєвлєнє. Ийм нєхцєлд хєлийн єрєєтэй харьцах шатны хонгилыг бусад давхруудын адил агаараар дамжих гарцаар холбож єгнє. Нэгдїгээр давхрын агаарын энэ хонгилын нїх тємєр торон хаалттай байна. Байр шатны хонгилын хоорондох орон зайд айлын сууцны хаалганаас гадна єєрєє хаагддаг хоёроос доошгїй хаалга байх ёстой. 1.27. Хонгилын 30 м тутам утаа зайлуулах зориулалттай сорох суваг тєлєвлєнє. Суваг нь автомат ажиллагаатай, шатдаггїй материалаар хийгдсэн гал тэсвэршилтийн хязгаар нь 1 цагаас багагїй байх ёстой. 1.28. Цахилгаан шатны хонгилын оройгоос гал гарсан їед агаар оруулах тусгай сувгийг хонгилын дээд хэсэгт тєлєвлєнє. Харин цахилгаан шатны хонгилд єгєх агаарын илїїдэл даралтыг тусгай нормоор тооцож тєлєвлєнє. 1.29. Агаар сорох болон утаа зайлуулах зориулалттай тєхєєрємжийг гал тэсвэршилтийн нэгдїгээр зэргийн хамар ханаар тусгаарласан салхивчийн єрєєнд байрлуулах ёстой. Салхивчийн тєхєєрємж нь байрны їїдний єрєє, нийтийн байрны сууцны єрєє, олон нийтийн ажлын зориулалттай єрєє тасалгаа болон давхар бїрт тавигдах галын дохиоллын мэдрэмжээр шууд ажиллах автомат ажиллагаатай байх ёстой.

9

БНбД 31-01-01 Сууцны бус давхар 1.30. Орон сууцны барилгад байрлах нийгмийн зориулалттай (їйлдвэрлэл, їйлчилгээний) єрєє тасалгааны єндрийг тусгай шаардлагаар 3 м-ээс багагїй єндєртэй байх ёстой єрєєнєєс бусад нєхцєлд сууцны єрєєний єндєртэй адил тєлєвлєж болно. 1.31. Орон сууцны барилгын нэг, хоёр давхар болон хаяавчийн давхарт зургийн даалгаврыг їндэслэн нийгмийн зориулалттай їйлдвэрлэл, їйлчилгээний анхдагч цэг салбар болох жижиглэн худалдаалах дэлгїїр, нийтийн хоолны газар, ахуй їйлчилгээний цэг, холбооны газар, хадгаламжийн касс, сонин сэтгїїл зарах цэг, эмэгтэйчїїдэд зєвлєгєє єгєх газар, хїїхдийн сїї худалдах цэг, хуулийн зєвлєлгєє єгєх газар, эм худалдах цэг, нотариатын контор, гэр бїлийн товчоо, орон сууц ашиглалтын контор, биеийн тамирын бэлтгэл сургууль хийх зэрэг єрєє тасалгаа байхаар тєлєвлєж болно. Їїнээс гадна оршин суугчдын соёл хїмїїжлийн ажлын тєв, єдрийн цэцэрлэг (гэхдээ хаяавчийн давхраас бусад) байрлуулж болно. Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт холбогдох норм, дїрмийн шаардлагын дагуу тээврийн хэрэгслийн зогсоол тєлєвлєж болно. Харин эдгээр давхруудад їйлчилгээний дараах цэг салбаруудыг байрлуулахыг хориглоно. Їїнд: - 50-иас дээш суудалтай нийтийн хоолны газар (оюутны дотуур байрнаас бусдад) єдєрт 500-аас дээш хоол бэлтгэх гал тогоо, гуанз; - сав суулга хїлээн авах цэг болон 1000 ам/м-ээс их худалдааны талбайтай дэлгїїр; - барилгын материал, химийн эрдэс тїїхий эд худалдах тусгай зориулалтын дэлгїїрїїд, мєн шатах тэсэрч дэлбэрэх аюултай эд зїйлсийн дэлгїїр, ашиглалтын явцад сууцны орчныг бохирдуулах їйлчилгээний цэг салбарууд; - хими эрдэс тїїхий эдийн хорт бодис ялгаруулдаг эд барааны дэлгїїр, ахуй їйлчилгээний газар, (300 ам/м хїртэл талбайтай їсчин, цаг засварын газраас бусад); - 100 ам/м-ээс их талбай эзэлсэн ахуй їйлчилгээний цэг салбар, ахуйн зориулалттай машин, тоног тєхєєрємжийн болон гутал засварын газар; - халуун усны газар, саун, угаалга (ээлжиндээ 75 кг цагаан хэрэглэл угаах хїчин чадалтай єєрєє єєртєє їйлчилдэг угаалгын газраас бусад) хими цэвэрлэгээний салбар; - 100 ам/м-ээс их талбай эзэлсэн автомат телефон станцын цэг салбар; - нийтийн бие засах газар; - оршуулгын ажилд їйлчлэх товчоо зэрэг болно. Сууцны барилгын дээд давхарт уран бїтээлчдийн (зураач, архитектор, дизайнер зохиолчид гэх мэт) урлан байрлуулж болох бєгєєд ийм нєхцєлд уг урлангаас гарах давхрын шатны хонгилтой харьцах хэсэгт тусдаа гонх тєлєвлєнє. Гал тэсвэршилтийн II зэрэгтэй 10 хїртэл давхар барилгын адрын давхарт орон нутгийн засаг захиргааны зєвшєєрлийг їндэслэн албан ажлын єрєє тасалгаа тєлєвлєж болно.

10

БНбД 31-01-01 1.32. Орон сууцны барилгын нийгмийн зориулалттай (їйлдвэрлэл, їйлчилгээний) єрєє тасалгааны (дотуур байр, єндєр настан, тахир дутуу иргэдийн сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай єрєє тасалгаанаас бусад) тусдаа орц, аврах гарцтайгаар тєлєвлєгдєнє. Адрын давхарт байрлах конторын зориулалттай єрєє тасалгаанаас гарах аврах гарцыг барилгын сууцны хэсгийн шатны хонгилтой харьцах гонх тєлєвлєхийг зєвшєєрнє. Гонхыг галд тэсвэртэй материалаар хийж дотроосоо онгойдог хаалгатай байхаар тєлєвлєнє. Гонхоор дамжих (ачаа барааг) гол хєдєлгєєнийг орон сууцны байрны орцын хаалга, цонх байрласан їїдэн талаас оруулахаар тєлєвлєхийг хориглоно. Нийгмийн зориулалттай їйлдвэрлэл, їйлчилгээний єрєє тасалгаанд эд материал оруулах орцыг тусд нь барилгын хєндлєн талд їїдтэй харьцах гол замын талаас байхаар тєлєвлєнє. Хэрвээ олон нийтийн ажлын єрєє тасалгааны нийт талбай 150 ам/м-ээс илїїгїй байвал орон сууцанд эд материал хадгалах тусдаа єрєє гарган тєлєвлєх шаардлагагїй. 1.33. Орон сууцны барилгад залгаж барих барилгын хучилтын даацын бїтээцїїдийн материалын гал тэсвэршилтийн хязгаар нь 0.75 цагаас багагїй, гал тархалтын хязгаар нь 0 байх ёстой. Орон сууцны барилгын цонх нь залгаж барих барилгын тал руу чиглэсэн байвал залгах барилгын дээврийн тївшин їндсэн барилгын сууцны давхрын шалны тївшингээс доор байх ёстой. Хучилтын дулаалгын материал галд шатдаггїй байхаас гадна хучилт нарны хэт халаалтаас хамгаалагдсан байх ёстой. 1.34. Энэхїї норм дїрмийн 3.9 зїйлд зааснаас бусад єрєє тасалгаануудаар дамжих инженерийн шугам сїлжээг (металл хоолойгоор хийсэн ус дамжуулах болон дулааны шугамаас бусад) галд тэсвэртэй материалаар хийсэн тусгаарлах хана бїхий тусдаа нїхэнд байхаар тєлєвлєнє. 1.35. Зоорь, хаяавчийн болон техникийн давхрын єрєє тасалгааны єндєр 1.8 м–ээс багагїй байх ёстой. Энэ давхарт айлын сууцны єрєє тєлєвлєхийг хориглоно. Зоорийн болон хаяавчийн давхрыг автомашин, мотоциклийн зогсоолын зориулалтаар ашиглахаар тєлєвлєвєл єрєє тасалгааны єндєр нь 2 м-ээс багагїй байх ёстой. Харин (нийгмийн їйлдвэрлэл, їйлчилгээний) ажлын зориулалттай єрєє тасалгаанууд тєлєвлєвєл энэ нормын 1.1-р зїйлийг баримтлах бєгєєд дулааны узелийн єрєєний єндєр 2.2 м-ээс багагїй байна. 1.36. Техникийн давхрын єндрийг, байрлуулах тоног тєхєєрємж, инженерийн шугам сїлжээний тєрєл, овор хэмжээ ашиглалтынх нь нєхцлийг їндэслэн тус бїрд нь зургийн даалгавраар тухайлан тодорхойлно. Барилгын адрын хєндийн уртын нь дагуу 1.6 м єндєр, 1.2 м єргєн нэвт гарах гарц тєлєвлєнє. Харин ашиглалтын шаардлагаар 2 м-ээс илїїгїй уртад єндрийг 1.2 м, єргєнийг 0.9 м хїртэл багасган тєлєвлєхийг зєвшєєрнє. Зоорийн, хаяавчийн болон техникийн давхрын уртын дагуу 1.8 м-ээс доошгїй цэвэр єндєртэй нэвт гарах гарц тєлєвлєнє. Харин ашиглалтын шаардлагаар зарим хэсэгт 1.6 м єндєртэй, 1 м-ээс илїїгїй урт хэсэг тєлєвлєхийг зєвшєєрнє. 11

БНбД 31-01-01 Угсармал хавтгаалжин байшингийн зоорийн болон техникийн давхрын хєндлєн хананд 0.3 м хїртэл єндєр босготой 1.6 м єндєр нїх гаргаж тєлєвлєхийг зєвшєєрнє. Техникийн давхрын єрєєнїїдийн єндєр 2 м-ээс хэтрэхгїй байх ёстой. 1.37. Гурав тїїнээс олон давхар барилгын зоорийн, хаяавчийн болон техникийн давхрын гарцыг 100 м тутамд сууцны шатны хонгилтой харьцахгїйгээр тєлєвлєх ёстой. Зоорийн болон хаяавчийн давхраас шууд гадагш гарц байх ёстой. Тав хїртэл давхар сууцны барилгуудын тухайд зоорийн болон хаяавчийн давхрын гарцыг їндсэн сууцны шатны хонгилоор дамжихаар тєлєвлєж болно. Гэхдээ нэгдїгээр давхрын гарцын хэсгийг галаас хамгаалах 1 дїгээр тєрлийн ханаар заавал тусгаарлана. Орон сууцны ердийн барилгын техникийн болон зоорийн, хаяавчийн тухайн давхруудын 500 ам/м талбай тутамд болон секцлэн барих барилгын секц бїрийг гал хамгаалах 1 дїгээр тєрлийн хамар ханаар тусгаарлан тєлєвлєнє. Харин тусгаарлагдсан хэсэг бїрт хоёроос доошгїй 0.9 х 1.2 м хэмжээтэй нїх эсвэл цонх байх ёстой. Техникийн давхрын галаас хамгаалах хамар ханын хаалганы материал нь удаан шатдаг, нягт хаагддаг байвал зохино. Сууцны барилгын дунд хэсэгт болон адрын хєндийд байрлах техникийн давхарт хоёроос доошгїй аврах гарц тєлєвлєнє. Харин энэ давхрын орцыг нь гол барилгын шатны хонгилоор дамжихаар тооцон тєлєвлєж болно. Гал тэсвэршилтийн II зэргийн, таван давхар барилга, мєн гал тэсвэршилтийн III, IV зэргийн барилгын зоорийн болон хаяавчийн давхарт байрлах агуулахын єрєєнїїдийг хооронд нь тусгаарлах хамар ханыг гал тэсвэршилтийн зэргээр нь хязгаарлахгїй тєлєвлєхийг зєвшєєрнє. Харин зоорийн болон хаяавчийн давхрын техникийн єрєєний хонгилыг бусад єрєє тасалгаанаас нь галаас хамгаалах 1 дїгээр тєрлийн хамар ханаар тусгаарлах ёстой. 1.38. Нэг айлын сууц болон блокчлон барих сууцны барилгаас бусад орон сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт байрлах нийгмийн зориулалттай (їйлдвэрлэл, їйлчилгээний) їйл ажиллагаа явуулах єрєє тасалгаануудыг сууцны хэсгээс гал тэсвэршилтийн 1 дїгээр зэргийн хамар хана, 3 дугаар тєрлийн нїхгїй хучилтаар тусгаарлан тєлєвлєнє. 1.39. Техникийн давхрын галаас хамгаалах хаалтнаас бусад бїх хамар хана дотор ханын таазтай нийлэх хэсэгт 0.02 ам/м-ээс багагїй хэмжээтэй нїх гарган тєлєвлєнє. Агааржуулалтын сорох байгууламжгїй зоорийн болон техникийн давхрын гадна ханын уртын дагуу ижил зайд шалны нийт талбайн 1/400-гаас багагїй хэмжээний салхивчийн нїхнїїд гаргаж тєлєвлєнє. Салхивчны нэг нїхний хэмжээ 0.05 ам/м -ээс багагїй байх ёстой. 1.40. Халаалтгїй адрын хєндийн гадна ханын эргэн тойронд агааржуулалтын нїх гаргаж тєлєвлєнє. Энэ нїхний нийлбэр хэмжээ нь адрын хучилтын нийт талбайн 1/500 -тай тэнцэх ёстой. Харин уур амьсгалын IIIб, IV

12

БНбД 31-01-01 бїсэд барих барилгад энэ нїхний нийлбэр хэмжээ хучилтын талбайн 1/ 50 тэнцїї байна. 1.41. Сууцны барилгын дээврийн усыг зохион байгуулалттайгаар зайлуулахаар тєлєвлєнє. Хэрэв барилгын орцод саравч тєлєвлєсєн бол 1-2 давхар сууцны барилгын тухайд дээвэрт ус зайлуулах (суваг) хоолой тєлєвлєхгїй байж болно. Гэхдээ цонх хаалга тагтны дээд ирмэгт 60 см-ээс багагїй цухуйсан карниз тєлєвлєнє. 6, тїїнээс дээш давхар барилгад дээврийн усыг дотогшоо зайлуулахаар тєлєвлєнє. Гэхдээ усны сувгийг сууцны єрєєгєєр дамжихаар тєлєвлєж болохгїй. 10 тїїнээс дээш давхар барилгын дээврийн эргэн тойронд хашлага хайс тєлєвлєх ёстой. Цахилгаан шат 1.42. Орон сууцны барилгын газрын тївшнээс дээд давхрын шалны тївшин хїртэл 14 метр, тїїнээс дээш бол уг барилгад (3 дугаар хавсралт) цахилгаан шат тєлєвлєнє. Харин уур амьсгалын I бїсэд орших далайн тївшнээс дээш 1000, тїїнээс єндєр нутаг дэвсгэрт барих гэхдээ газрын тївшнээс барилгын дээд давхрын шалны тївшин хїртэлх єндєр 12 м, тїїнээс дээш бол уг барилгад цахилгаан шат тєлєвлєнє. Єндєр настан иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 8 м, тїїнээс дээш, тахир дутуу иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 5 м тїїнээс дээш бол цахилгаан шат тєлєвлєнє. Газрын тївшнээс дээд давхрын шалны тївшин хїртэлх хэмжээ 16 м-ээс илїїгїй бол адрын давхартай орон сууцны 5 давхар барилгад цахилгаан шат тєлєвлєхгїй байхыг зєвшєєрнє. 1.43. Цахилгаан шатны їїдний талбайн єргєн 1 м -ээс багагїй байх ёстой. Хэрвээ энэ шат 400 кг-ын даацтай бол їїдний талбайн єргєн нь 1.2 м байна. Харин єргєн нь 2100 мм гїн нь 1100 мм, бїхээгтэй 630 кг-ын даацтай шатны їїдний талбайн єргєн 1.6 м, єргєн нь 1100 мм , гїн нь 2100 мм бїхээгтэй бол талбайн єргєн нь 2.1 м-ээс багагїй байхаар тооцон тєлєвлєнє. Цахилгаан шат ажиллуулах тєхєєрємж байрлах єрєєг сууцны єрєєний харалдаа дээд давхарт болон ханатай нь зэрэгцїїлсэн байрлалтай тєлєвлєж болохгїй. Мєн цахилгаан шатны хонгилыг сууцны єрєєтэй зэрэгцїїлэн тєлєвлєхийг хориглоно. Хог зайлуулалт 1.44. Орон сууцны барилгын хог зайлуулах (дамжуулах) шугамыг дараах нєхцєлд зохицуулан тєлєвлєнє. Їїнд: Орон сууцын барилгын дээд давхрын шалны тївшнээс газрын тївшин хїртэл 11.2 м тїїнээс дээш, харин єндєр настан, тахир дутуу иргэдийн сууцны барилгад энэ хэмжээ 8 м ба 3 м тїїнээс дээш байх ёстой. Сууцны хаалга, дотуур байрны єрєєний хаалганаас хог хаях нїх хїртэл 25 м-ээс холгїй байх ёстой. Сууцны барилгын адрын давхарт їргэлжлїїлэн тєлєвлєхийг зєвшєєрнє. 13

хог

хаях

шугамын

хоолойг

БНбД 31-01-01 1.45. Хог дамжуулах хоолой нь агаар нэвтэрдэггїй, барилгын бїтээцээс дуу чимээний тусгаарлалттай байхаас гадна сууцны єрєєний ханатай зэрэгцээ байрлалтай байж болохгїй. 1.46. Хог хураах савыг хог дамжуулах хоолойн їзїїрт байрлуулж халуун хїйтэн ус очихоор тєлєвлєнє. Хог хураах савыг сууцны єрєєний харалдаа дор эсвэл сууцны єрєєний хананд зэрэгцээ байрлуулж болохгїй. Хогийн савны єндрийн ил гарсан хэсэг нь 1.95 метрээс багагїй байх ёстой. Хог хураах сав нь гадагшаа онгойдог тусдаа хаалгатай гал тэсвэршилтийн зэрэг нь 1 цагаас багагїй, гал тархалтын хязгаар нь 0-той тэнцїї материалаар хийсэн хана, хучилтаар сууцны гол орцоос тусгаарлагдсан байх ёстой. 2. ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЇНДСЭН ЭЛЕМЕНТЇЇДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА Айлын сууц болон нийтийн байрны єрєє тасалгаа 2.1. Орон сууцны барилгад байх айлын сууцанд нэг гэр бїл амьдрахаар тооцож тєлєвлєнє. 2.2. Айлын сууц хїн амьдрах єрєє тасалгаа болон туслах єрєє тасалгаанаас бїрдэнэ. Сууцны бїрдэл, єрєє тасалгааг зургийн даалгаврыг їндэслэн тодорхойлно. Айлын сууц єндєр настан, тахир дутуу иргэдийн сууцанд лодж, тагт тєлєвлєх ёстой. Тагт, лоджийг шаардлагатай їед єрхийн гишїїдийг нїїлгэн гаргах, туслах гарцын зориулалтаар ашиглахаар тооцох ёстой. Харин тахир дутуу иргэдийн сууцны лодж болон тагтны гїн 1.4 м-ээс багагїй байвал зохино. 2.3. Айлын сууцны хэв шинж, єрєє тасалгааны тоо, сууцны нийт талбайн хэмжээг (тагт, лодж, веранд, халаалтгїй агуулах, сууцны їїдний гонхны талбайгаас бусад) 5 дугаар хїснэгтэд заасныг їндэслэн тєлєвлєж болно. 5 дугаар хїснэгт Сууцны зэрэглэл Дээд Дунд Энгийн

1 40 30

Сууцны талбайн доод хэмжээ ам/м, єрєєний тоо 2 3 4 5 6 тїїнээс дээш 88 96 108 50 60 70 78 36 44 -

Тайлбар: Тодорхой бїс нутаг, хот сууринд барих айлын сууцны хэв шинж, єрєєний тоо, талбайн хэмжээг тухайн орон нутгийн хїн амын хэрэгцээ, шаардлага, орон сууцны хангамжийн тївшинг тодорхойлж нутгийн захиргааны байгууллагатай зєвшилцсєний дагуу зургийн даалгаврыг їндэслэн тєлєвлєнє. Хэрвээ тухайн орон нутгийн сууцны хангамжийн тївшин 80 хувиас бага байвал сууцны барилгад дээд зэрэглэлийн сууц тєлєвлєхийг хориглоно.

14

БНбД 31-01-01 2.4. Айлын орон сууцны нэг єрєєний талбайн доод хязгаарыг сууцны зэрэглэлээс хамааруулан дараахь байдлаар тєлєвлєнє. Зочны єрєєг дээд зэрэглэлийн сууцанд 30 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 16 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 12 ам/м, гал тогооны єрєєг дээд зэрэглэлийн сууцанд 12 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 8 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 6 ам/м, 2 хїний ортой унтлагын єрєєг дээд зэрэглэлийн сууцанд 16 ам/м, 1 хїний ортой єрєєг 12 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 8 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 6 ам/м байхаар тооцож тус тус тєлєвлєнє. Хоёр тїїнээс олон єрєє сууцны адрын давхарт байрлах унтлагын болон гал тогооны єрєєний талбайн доод хязгаар 7 ам/м байж болно. Гэхдээ энэ тохиолдолд зочны єрєєний талбайн доод хязгаар 18 ам/м байвал зохино. 2.5. Нэг єрєє сууцанд ариун цэврийн нэгдсэн нэг єрєє тєлєвлєхийг зєвшєєрнє. Харин єрєєний хаалга нь гадагшаа онгойдог байх ёстой. 2.6. Жорлонгийн єрєєнд сууцны болон гал тогооны єрєєнєєс (тахир дутуу иргэдийн байрнаас бусад) шууд орохоор тєлєвлєж болохгїй. Жорлон угаалгын онгоц шїршїїрийн єрєєг сууцны єрєє, гал тогооны харалдаа дээд давхарт байрлуулан тєлєвлєж болохгїй. Харин хоёр тївшинд байрлах айлын сууцны жорлон, угаалгын онгоц шїршїїрийн єрєєг сууц, гал тогооны єрєєний харалдаа дээд давхарт нь байрлуулан тєлєвлєж болно. Хоёр сууцны хоорондох хана, болон хамар хананд инженерийн тєхєєрємж, шугам сїлжээний хоолой тоноглож бэхлэхийг хориглоно. 2.7. Орон сууцны барилгад байх туслах єрєє тасалгааны єргєний доод хязгаар гал тогооны єрєєнд 1.7 м, їїдний єрєєнд 1.4 м, айлын сууцны дотор хонгилд 0.85 м, ариун цэврийн єрєєнд 0.8 м, тїїний гїний доод хязгаар нь 1.2 м, байх ёстой. Тахир дутуу иргэдийн сууцны туслах єрєєний єргєний доод хязгаар гал тогооны єрєєнд 2.2 м, їїдний єрєєнд 1.6 м, сууцны доторхи хонгилд 1.15 м байхаар тус тус тооцож тєлєвлєнє. Харин угаалга, ариун цэврийн нэгдсэн нэг єрєє 2.2 х 2.2 м, ариун цэврийн єрєєний хамгийн бага хэмжээ (єргєн ба гїн) 1.6 х 2.2 м байх ёстой. 2.8. Нийтийн сууцны нэг єрєєнд 4 хїн амьдрахаар тооцож нэг хїнд ноогдох талбайн доод хязгаар 6.0 ам/м байхаар тєлєвлєнє. Єрєєний єргєн нь 2.2 м-ээс багагїй, дамждаггїй байвал зохино. Єрєєнд нэг суугчид 0.5 ам/м-ээс багагїй талбай ноогдохоор тооцож ханын шїїгээ тєлєвлєнє. 2.9. Нийтийн сууцанд амьдрах 12 хїн тутамд болон гэр бїлээрээ амьдрах єрх тутамд зохицсон гал тогоо, ариун цэвэр эрїїл ахуйн болон туслах єрєє тасалгааг бїлэглэн тєлєвлєж болно. Техник мэргэжлийн сургууль, тусгай дунд боловсролын сургуулийн дотуур байрны нэг бїлгийг зургийн даалгаврыг їндэслэн 50-иас ихгїй хїнтэй байхаар тооцож тїїнд тохирсон гал тогоо бусад туслах єрєє тасалгаа тєлєвлєнє. Мєн бїлгийн хэмжээнд багтах хїмїїжїїлэгчийн, амралтын, хичээл давтах, цэвэрлэгээний болон индїїдлэгийн єрєє тасалгааг нэг хїнд 1.5 ам/м ээс ихгїй талбай ноогдохоор тооцож тєлєвлєнє. Гэхдээ сууцны бїлэг бїрт хоёроос доошгїй аврах гарц байх ёстой. 15

БНбД 31-01-01 2.10. Нийтийн сууцанд амьдрах 6 хїртэлх хїн тутамд 5 ам/м-ээс багагїй талбайтай гал тогооны єрєє, харин тїїнээс олон хїн байх нєхцєлд нэг хїнд ногдох талбайн доод хязгаар 0.8 ам/м-ээс багагїй байхаар тооцож тєлєвлєнє. Зургийн даалгаврын дагуу нийтийн сууцанд нэгдсэн нэг гал тогооны єрєєтэй байхаар тєлєвлєхийг зєвшєєрнє. 2.11. Нийтийн сууцанд тавих ариун цэвэр-эрїїл ахуйн хэрэгслийг дараах байдлаар тєлєвлєнє. Їїнд: 4-6 хїн тутамд нэг шїршїїр эсвэл нэг онгоц, нэг угаалтуур, нэг жорлон. Харин 2-3 ам бїлтэй гэр бїлийн хэрэгцээнд 1 онгоц, 1 жорлон, 1 угаалтуур тус тус ноогдохоор тооцож тєлєвлєнє. Нийтийн сууцны олон нийтийн ажлын єрєє тасалгааны тєлєвлєлт 2.12. Нийтийн сууцанд соёл олон нийтийн ажлын, сургалт хїмїїжлийн болон спорт, амралтын, нийтийн хоолны, эмнэлгийн, ахуйн їйлчилгээ, захиргаа аж ахуйн єрєє тасалгаа тєлєвлєнє. 2.13. Гэр бїлээрээ амьдрах нийтийн сууцны барилгад олон нийтийн ажлын єрєєг зургийн даалгаврын дагуу тєлєвлєнє. Гэхдээ захиргаа аж ахуйн єрєєнєєс гадна амралт чєлєєт цагаа єнгєрїїлэх, хичээл давтах болон хїїхдийн тэрэг хадгалах, хїїхэд тїр саатуулах єрєє тасалгаа заавал байх ёстой. Харин 1000-1500 хїний багтаамжтай нийтийн сууцны барилгад хїнсний дэлгїїр, хагас бэлэн бїтээгдэхїїний цэг, хїїхдийн сїїний газар тєлєвлєж болно. 2.14. Єндєр настан, тахир дутуу иргэдийн сууцны барилгад амралтын, эмнэлгийн, ахуй їйлчилгээний болон хєдєлмєрийн алдрын єрєє тасалгаа тєлєвлєнє. 2.15. Нийтийн сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай єрєє тасалгааны нэг хїнд ноогдох талбайн доод хязгаарыг 6 дугаар хїснэгтэд зааснаар тєлєвлєнє. 6 дугаар хїснэгт Нийтийн сууцны тєрєл Ганц бие хїмїїс амьдрах нийтийн сууц Гэр бїл амьдрах сууц Єндєр настангуудад зориулсан сууц Тахир дутуу иргэдийн сууц

Амьдрах хїний тоо 200 500 1000

50

100

1500

2.6 1.5

2.5 1.4

2.5 1.2

2.4 1.1

2.3 1.0

2.1 1.0

2.2 2.5

1.9 2.0

1.3 1.4

-

-

-

Тайлбар: 1. Олон нийт хїмїїжлийн ажлын зориулалттай єрєє тасалгааг зургийн даалгаврын дагуу тєлєвлєнє.

2.16. Орон сууцны барилгын нэгдїгээр давхар, зоорийн болон цоколийн давхарт ариун цэврийн тєхєєрємж, хэрэгсэл хадгалах єрєє тєлєвлєнє. Мєн нэг суугчид 3 ам/м хїртэл талбай ноогдохоор тооцож аж ахуйн эд хогшил, хїнсний

16

БНбД 31-01-01 ногоо болон хатуу тїлш агуулах єрєє тєлєвлєхийг зєвшєєрнє. Ийм нєхцєлд агуулахууд байрлах давхраас гарах гарц сууцны гол орцоос тусдаа байх ёстой. 3. ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ Халуун хїйтэн усан хангамж, ариутгах татуурга 3.1. Орон сууцны барилгын ахуйн татуургыг БНбД 40-05-98-ийн дагуу тєлєвлєнє.

усан

хангамж,

ариутгах

Тєвлєрсєн шугам сїлжээгїй орон нутагт барих 1-2 давхар сууцны барилгын айлын сууцанд ариутгах татуургагїй жорлон тєлєвлєхийг зєвшєєрнє. Харин 50 хїртэл хїн амьдрах нийтийн сууцны барилгад дулаан хїзїївчээр холбогдсон гадна жорлон тєлєвлєж болно. Уур амьсгалын IV бїсэд барих сууцны барилгад жорлонгийн єрєє гаргаж тєлєвлєхийг зєвшєєрнє. Халаалт салхивч ба кондиционер 3.2. Орон сууцны барилгын халаалт, салхивчийн системийг халаалт, салхивч ба агааржуулалтын норм ба дїрмийн дагуу тєлєвлєнє. Єрєєний агаарын тооцоот температур, агаарын солилцооны давтамжийг заавал мєрдєх 4 дїгээр хавсралтын дагуу тєлєвлєнє. 3.3 Орон сууцны барилгын хашлага бїтээцийн дулаан техникийн тооцоог БНбД 2.01.03.92-ын дагуу тєлєвлєнє. 3.4. Єрєєний салхивчийг гаднаас орох агаараас гадна тухайн сууцны бусад єрєєгєєр дамжин орох агаарын хэмжээг їндэслэн тооцож тєлєвлєнє. Айлын сууцны єрєє болон нийтийн байрны гал тогоо, жорлон, угаалгын, онгоцны, шїршїїрийн єрєєнєєс салхивчийн сорох байгууламж тєлєвлєнє. Гал тогооны єрєєний хийн ус халаагчаас ялгарах хийг нэмэлт сорох байгууламжаар зайлуулахаар тооцож тєлєвлєнє. 3.5. Сууцны салхивчийн хоолойг тухайн єрєєний дээгїїр 2 м-ээс багагїй тївшинд байрлуулахаар салхивчийн нэгдсэн хоолойтой холбож тєлєвлєхийг зєвшєєрнє. Гал тогоо, жорлон, угаалгын онгоц, шїршїїрийн єрєє, хїнсний агуулахын салхивчийн хоолойг сууцны дулааны узель, тээврийн хэрэгслийн дулаан зогсоолын салхивчийн хоолойтой нэгтгэж тєлєвлєхийг хориглоно. 3.6. Орон сууцны барилгад байрлах олон нийтийн ажлын зориулалттай єрєєний халаалт, салхивчийг холбогдох норм, дїрмийн дагуу тєлєвлєнє. 3.7. Халаалтын системийг єрєєний агаарыг жигд халаахаар тєлєвлєх ба єрєєний тооцоот температур нь зєвшєєрєгдєх нормын хэмжээг хангах ёстой. 3.8. Шалны гадаргуугийн температур нь халаах хэрэгслийн тэнхлэгийн дагуу 350С-аас ихгїй байна. 17

БНбД 31-01-01 3.9. Аливаа барилгын салхивч тусдаа бие даасан байх ёстой. Харин орон сууцны барилгын нэг айлын сууцны хэмжээний єрєєнд байрлах нотариатын контор, хуулийн зєвлєлгєє єгєх газар, хїїхдийн єрєє, орон сууц ашиглалтын контор, хадгаламжийн касс, ном хэвлэл худалдан борлуулах цэг зэрэг галд тэсэрч дэлбэрэх аюул, хорт бодис ялгаруулалт нь нормчилсон утгаас хэтрэхгїй єрєє тасалгааны салхивчийг орон сууцны барилгын салхивчийн нэгдсэн системтэй хамтатган тєлєвлєхийг зєвшєєрнє. 3.10. Дулаан адрын хєндийтэй барилгын агаарыг дээд давхрын хучилтаас 4.5 м-ээс багагїй єндєрт байрлах барилгын нэгдсэн сорох хоолойгоор гадагш зайлуулахаар тєлєвлєнє. 3.11. Хамгийн хїйтэн 5 хоногийн дундаж температур нь хасах 40 хэмээс дээш байх бїс нутагт барих 3 давхар, тїїнээс олон давхар орон сууцы барилгад оруулах агаарыг агаар халаах тєхєєрємжєєр дамжихаар тєлєвлєж болно. 3.12. Тав хїртэл давхар єндєртэй орон сууцны барилгын айлын сууц бїрт єрєєний ус халаагч (бага оврын тогоо) тєлєвлєхийг зєвшєєрнє (энд хаяавчийн давхар хамаарахгїй). Хатуу тїлшээр ажиллах дулааны эх їїсвэрийг гал тогоонд эсвэл тусгай зориулалтын єрєєнд байрлуулан тєлєвлєнє. Харин дан болон хоёр давхар айлын сууцны дулааны эх їїсвэр байрлах єрєє рїї туслах єрєєнєєс шууд орох орц тєлєвлєхийг зєвшєєрнє. 3.13. Хоёр хїртэл давхар орон сууцны барилга болон нэг давхар нийтийн байранд хатуу тїлшээр ажиллах халаалтын пийшин (цахилгаан пийшин) тєлєвлєхийг зєвшєєрнє. Цахилгаан техникийн тєхєєрємж 3.14 Орон сууцны барилгад цахилгаан гэрэлтїїлэг, хїчит тєхєєрємж, холбоожуулалт, радиожуулалт, телевизийн антенн ба дуут дохиолол тєлєвлєнє. Бичил хороололд инженерийн тєхєєрємжийн систем бїхий жижїїрийн байр тєлєвлєнє. 3.15. Орон сууцны 11 давхар тїїнээс єндєр барилга болон єндєр настан, тахир дутуу иргэд амьдрах байшин, нийтийн байрны гал тогооны єрєєнд цахилгаан пийшин байхаар тєлєвлєнє. Шилжих давхар бїхий нэг хэсэг нь 11 давхар тїїнээс єндєр байж болох орон сууцны барилгын секц бїрийн сууцанд цахилгаан пийшин байхаар тєлєвлєнє. Адрын хєндий, зоорийн давхар, техникийн давхар, шугамын суваг байхгїй барилгын аль ч секцийн гал тогооны єрєєнд олон янзын цахилгаан їїсгїїртэй гал зуухны иж бїрэн тєхєєрємж тєлєвлєхийг зєвшєєрнє. Халаалт, халуун усан хангамжтай барилгын айл бїрт орон нутгийн цахилгаан шугам сїлжээний байгууллагатай тохиролцсоны їндсэнд цахилгаан пийшин тєлєвлєхийг зєвшєєрнє. 18

БНбД 31-01-01 3.16. Орон сууцны барилгын цахилгаан тоног тєхєєрємж, холбоо дохиололжуулалт, жижїїрийн хяналтын тєхєєрємжийн зураг тєслийг зохиохдоо холбогдох эрх бїхий байгууллагуудаар батлагдсан хїчин тєгєлдєр норматив баримт бичгїїдийн дагуу гїйцэтгэнэ. 3.17. Галын їед утаа зайлуулах агааржуулалтын системийн зураг тєслийг холбогдох норм дїрмийн дагуу боловсруулна. Гал эсэргїїцэх тєхєєрємжтэй автомат удирдлага бїхий тємєр шїїгээг нэгдїгээр давхрын цахилгаан самбарын єрєєнд байрлуулан тєлєвлєнє. Галын дохиоллыг жижїїрийн нэгдсэн албаны байранд шууд мэдэгдэхээр тооцож тоноглон тєлєвлєнє. 3.18. Орон сууцны барилгын дээвэр дээр телевизийн нэвтрїїлэг хїлээн авах нэгдсэн антенн болон радио хїлээн авах тєхєєрємж байрлуулан тєлєвлєнє. Телевизийн хангамжийн шугам сїлжээг далд хийх ёстой. 3.19. Нийтийн байрны ариун цэвэр-эрїїл ахуйн єрєєнєєс бусад бїх єрєє, болон єндєр настан, тахир дутуу иргэдийн сууцанд барилгын давхраас нь їл хамааруулан галын дулаан мэдрэх галын дохиоллын автомат тєхєєрємж тєлєвлєх ёстой. 3.20. Барилгын аянга хамгаалалтыг холбогдох норм, дїрмийн дагуу тєлєвлєнє. 3.21. Нийтийн зориулалттай (олон айлын сууц бїхий) орон сууцны барилгын орцонд айл бїртэй харилцах телефон утас, тоон тїлхїїр бїхий цоож тоноглохоор тєлєвлєж болно.

19

БНбД 31-01-01 Хавсралт 2 мєрдєх)

(Заавал

ОРОН СУУЦ, НИЙТИЙН БАЙРНЫ, СУУЦНЫ ТАЛБАЙ, ЄРЄЄ ТАСАЛГААНЫ АШИГТАЙ ТАЛБАЙ , БАРИЛГЫН ЭЗЛЭХЇЇН, БАРИЛГАЖИХ ТАЛБАЙ, БАРИЛГЫН ДАВХРЫГ ТООЦОХ ДЇРЭМ

1. Айлын сууцны талбай нь хїн амьдрах талбай, туслах єрєє тасалгааны (тагт, лодж, веранд, террас, агуулах, ханын шїїгээ, гонхноос бусад) нийт талбайн нийлбэр байна. 2. Айлын сууцны нийт талбай нь єрєє тасалгааны дээрх талбайгаас гадна хананы шїїгээ, лодж, тагт, веранд, террас сууцны доторхи шатны доорхи талбай, агуулахын талбайнуудын (энд зуух байрлах талбай орохгїй) нийлбэр байна. Гэхдээ байрны нийт талбайг тогтоохдоо лоджид 0.5, террас, тагтад 0.3, веранд, хїйтэн агуулахад 1.0 гэсэн бууруулах илтгэлцїїр хэрэглэнэ. 3. Нийтийн сууцны нийт талбай нь сууцны болон туслах єрєє тасалгаа, олон нийтийн ажлын зориулалттай єрєє тасалгаанаас гадна, энэ хавсралтын 2 дугаарт заасан лодж, веранд, тагтны тооцоот талбайн нийлбэр байна. 4. Орон сууцны барилгад байрлах нийгмийн (їйлдвэрлэл, їйлчилгээний) зориулалттай єрєє тасалгааны нийт талбайг тусад нь тооцно. Орон сууцны барилгын техникийн зориулалт бїхий шалны доорх болон адрын давхар, айлын сууцны гаднах инженерийн байгууламж байрлах талбай, мєн шатны тавцан, цахилгаан шат, їїдний гонхны талбай, гадна шатны талбайнууд сууцны нийт талбайн хэмжээнд орохгїй. 5. Сууцны барилгын талбай нь хашлага ханын дотор гадаргуугаас хэмжиж тогтоосон бїх давхруудын талбайгаас гадна тагт, лодж, шатны тавцан, цахилгаан шат, бусад нїхний талбайг оруулан тооцсон талбайнуудын нийлбэр байна. Харин адрын хєндийн болон аж ахуйн зориулалттай шалны доорх давхрын талбай энд хамаарахгїй. 6. Айлын сууцны єрєєний талбайг хамар хана болон хашлага ханын дотор гадаргуугаас шалны хєвєє модыг оруулалгїй шалны тївшинд хэмжиж тогтоосон хэмжээг їндэслэн тогтооно. Адрын давхрын єрєєний талбайн хэмжээг тогтоохдоо єндрийг таазны налуугаас нь хамааралтайгаар: налуу нь 300 бол єндєр нь 1.5 м; 450 бол єндєр нь 1.1 м; 600, тїїнээс дээш бол єндрийг нь 0.5 м байхаар тооцно. Тодорхойлсон єндрїїдийн завсрын єндрийн хэмжээг интерполяцийн аргаар тодорхойлно. Єрєєний єндєр нь намхан нєхцєлд нийт талбайг тодорхойлохдоо 0.7 гэсэн илтгэлцїїр хэрэглэнэ. Ийм тохиолдолд таазны налууг 300 гэж їзвэл єндрийн доод хязгаар нь 1.2 м байх ёстой, харин 450-600 байвал 0.8 м, 600, тїїнээс дээш бол хязгаар тогтоохгїй тооцно.

21

БНбД 31-01-01 7. Орон сууцны барилгын эзлэхїїнийг тухайн барилгын ± 0.00 тївшнээс дээшхи газар дээрхи хэсэг болон доошхи газар доорх хэсгийн эзлэхїїний нийлбэрээр тооцож тогтооно. Барилгын газар дээрхи болон доорх хэсгийн эзлэхїїнийг барилгын хашлага бїтээцийн (энд дээврээс гэрэлтїїлэх гэрэлтїїлгийн гадаргуу гэх мэт гадна гадаргуугаас тооцож тогтооно. Гэхдээ архитектур бїтээцийн цухуйсан элементїїд, инженерийн байгууламжийн суваг, террас, тагт болон нэвт гарц, тулгуурууд, мєнх цэвдэг хєрс бїхий талбайд барихаар тєлєвлєсєн барилгын шалны доорх салхижуулалтын зориулалттай хєндий энэ тооцоонд хамаарахгїй. 8. Барилгын барилгажих талбайг хаяавчийн давхрын тївшинд барилгаас цухуйсан элементїїдийг оруулан барилгын нийт хїрээгээр хэвтээ чиглэлийн огтлолын талбайгаар тооцож тодорхойлно. Энд барилгын доорх тулгуур бїхий хэсэг, нэвт гарцын талбай нэгэн адил хамрагдана. 9. Барилгын давхарт газар дээрх бїх давхруудаас гадна давхрын хучилт нь газрын тївшнээс 2 м-ээс дээш єндєрт байх техникийн, адрын хучилтын, хаяавчийн болон зоорийн давхар орж тооцогдоно. Харин мєнх цэвдэг хєрсєнд зохицуулан барих барилгын шалны доорх салхижуулалтын давхар барилгын давхарт тооцогдохгїй. Блокчлон барих барилгын давхар, тус бїрдээ тооцогдох ёстой. Дээд давхрын дээр байгаа техникийн давхрыг мєн барилгын давхарт тооцохгїй.

22

БНбД 31-01-01 Хавсралт 3 (Заавал мєрдєх) ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭТ ЦАХИЛГААН ШАТНЫ ТОО, ДААЦ БА ХУРД

Орон сууцны барилга

Нийтийн зориулалттай

Давхар

Шатны тоо

Даац, кг хурд, м/с

Давхрын айлын сууцны хамгийн их талбай, ам/м

10 хїртэл

1

400; 1.0

600

11-12

2

400; 1.0 630; 1.0

600

13-17

2

400; 1.0

450

18-19

3

400; 1.6 630; 1.6

450

20-25

3

400; 1.6 400; 1.6 630; 1.6

300

3–5

1

630; 1.0

800

6–9

2

400; 1.0

600

2-3

1

630; 1.0

800

4-5

2

630; 1.0

800

Єндєр настны

Тахир дутуу иргэдийн

Тайлбар:

Цахилгаан шатны зургийг даалгаврын дагуу тєлєвлєнє.

23

БНбД 31-01-01 Хавсралт 4 (Заавал мєрдєх) ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЄРЄЄНИЙ АГААР СОЛИЛЦООНЫ ДАВТАМЖ БОЛОН АГААРЫН ТООЦООНЫ ХЭМЖИГДЭХЇЇН Агаар солилцлын давтамж буюу єрєєнєєс гаргах агаарын доод хязгаарын хэмжээ

Хїйтэн їеийн агаарын

Єрєєний нэр

Айлын сууц нийтийн байрны сууцны єрєє Айлын сууц нийтийн байрны гал тогоо Онгоц шїршїїрийн єрєє Жорлон Нэгдсэн ариун цэврийн єрєє Мєн тусдаа халаалттай Нийтийн угаалгын газар Нийтийн шїршїїр Нийтийн жорлон Хувцас цэвэрлэх ба индїїдэх зориулалт бїхий єлгїїрийн єрєє Нийтийн байрны угаалгын єрєє Хєлийн єрєє, хонгил, сууцны байрны шатны талбай Соёл, олон нийтийн ажлын зориулалттай єрєє Цэвэрлэгээний єрєє

тооцооны хэм 0 С

Оруулах

Гаргах

18 (20)

-

Єрєєний 1 м2 -д 3 м3 /ц 60 м 3/ц-аас багагїй 25 м3/ц 25 м3/ц 50 м3/ц 50 м3/ц 0.5 м 3/ц 5.0 м 3/ц 1 суултуурт 50 м 3/ц 1 хєтєвчинд 25 м3/ц -

18 25 18 25 18 18 25 16

-

-

-

18

-

1.5

16

-

-

18

-

1

15

Тооцоогоор 4-єєс багагїй Тооцоогоор 2-оос багагїй

7

12

-

0.5

20

-

1 Тооцоогоор 0.5-аас багагїй 1 (хог хураах камер бїрд)

Нийтийн байрны индїїдлэгийн єрєє Нийтийн байрны цагаан хэрэглэл, аж ахуйн, спортын хэрэгсэл, эд зїйлсийн агуулах Нийтийн байрны тусгаарлах єрєє Цахилгаан шатны єрєє

15

5

-

Хог хураах камер

5

-

3

Тайлбар: 1. Орон сууц ба нийтийн байрны булангийн єрєєний агаарын тооцооны температурыг 4 дїгээр хавсралтанд зааснаас 20С ахиулан авна. 2. Уур амьсгалын IV-III бїсїїдэд барих барилгын шатны талбай болон тухайлсан халаалттай барилгуудын агаарын тооцоот температурыг тогтоохгїй байж болно. 3. Дулааны улиралд цахилгаан шат ажиллуулах машины єрєєний агаарын температур 400 Саас их байх ёсгїй. 4. Хаалтанд бичсэн хэмжигдэхїїнїїд нь єндєр настан болон тахир дутуу иргэдийн сууцанд хамаарна.

24

БНбД 31-01-01 5. Гадна агаарын 5 хоногийн дундаж температур -310С-аас бага тохиолдолд єрєєний дотор агаарын температурыг +200С тооцно.

25

View more...

Comments

Copyright ©2017 KUPDF Inc.
SUPPORT KUPDF